Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 

       2024             04                 30                                                     2024/ШЦТ/54

                

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Б.Б******, Б.О********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т****** овогт Б*******ийн Б*******, А******** овогт Б******ын О******нарт холбогдох эрүүгийн ***********дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                                         

****************************,

****************************,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Б******** нь Б.О***********тэй бүлэглэн ************-р багийн нутаг ************** үйл ажиллагаа явуулдаг **********ийн амралтын байрны гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Л*********той үл ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүний баруун  үений зөрүүтэй хугарал, баруун, зүүн өвдөгний зулгаралтын нөсөө гэмтэл уусч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.О********* нь Б.Б********тэй бүлэглэн ***********р багийн нутаг ************ үйл ажиллагаа явуулдаг ********ийн амралтын байрны гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********той үл ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүний баруун  үений зөрүүтэй хугарал, баруун, зүүн өвдөгний зулгаралтын нөсөө гэмтэл уусч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б*********мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О********** мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй” гэв.

Улсын яллагч Т.Солонго нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Т.Солонго би, Монгол Улсын прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Б.Б*******, Б.О*******нарт холбогдох ********* дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Б********, Б.О********нар нь бүлэглэн ************ дугаар баг, ********** үйл ажиллагаа явуулдаг ************ийн амралтын байрны гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Л**********той үл ялих зүйлээр маргалдан нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүний баруун үений зөрүүтэй хугарал, баруун зүүн өвдгөнд зулгаралтын нөсөө гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Ж.Л**********ийн мэдүүлэг, гэрч Б.Зоригтбаатар, Ө.Ариунбат, Б.О**********, Б.Б*********, Б.Есөнтөмөр, Ш.Болдбаатар, Ш.Уртнасан, М.Алтанбагана, Р.Сүхтөмөр нарын мэдүүлэг, яллагдагч Б.О*******, Б.Б********* нарын мэдүүлэг, Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 сарын 21-ний өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй, хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн тогтоосон, оролцогчийн эрх ашиг хязгаарласан зүйл тогтоогдоогүй тул үнэн зөв баримтууд гэж үнэлж байна.

Шүүгдэгч Б.О*********, Б.Б******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирлын зарим хэсгийг төлсөн байдал зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад, өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг, гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б**********нд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, Б.О*********д нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Б.Б********* нь эвлэрлийн гэрээнд дурдсан дансанд хохирлын 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул хохирол төлбөр төлсөнд тооцож, шүүгдэгч Б.О******** нь хохирол төлбөр төлөөгүй 1,211,105 төгрөгийг Б.О*********ээс гаргуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.   

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б*********, Б.О**********нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1.  Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч Ж.Л**********ийн “...Тухайн үед дөрвөн хүн байсан би нэр усыг нь мэдэхгүй намхан махлаг залуу намайг дуудахаар нь би яваад очиход тэр залуу над руу уурлаад босож ирээд цохих гээд гараа далайхаар нь би өөдөөс нь  тэр залууг түлхээд автал над руу тэр залуу учиргүй дайраад эхэлсэн.Тэгээд бид хоёр зодолдож байгаад би газарт уначихсан байхад хоёр залуу ирээд намайг өшиглөхөд миний эрүү сонин болчихсон. Тэгээд байж байхад тэр дөрвөн залуугийн нэг нь салгаад /саарал футболктой өндөр залуу/ нь салгахад би босож ирээд би Тайван зогсоолын бүжиг болж байсан газар луу гүйгээд хаалгаар дотогшоо дөнгөж ороход хамт бүжгэн дээр ирсэн хүмүүс миний өөдөөс ирж байсан. Тэгээд надаас юу болсон талаар асуухаар нь би гадаа хэдэн хүмүүст зодуулсан талаар хэлэхэд ямар хүмүүст зодуулсан юм бэ гээд бид нар хамт гараад ирэхэд намайг зодсон хүмүүс томроод гадаа байж байхаар нь би Од гээд байсан залуутай хальт зодолдоод байж байхад хамт явсан хүмүүс салгаад байж байхад миний эрүү хугарчихсан юм шиг сонин болчихсон байна гээд хамт явсан Ариунбат гэдэг залууд хэлэхэд Ариунбат та нар хүний эрүү хугалсан байна шүү асуудалд орох гээд байна шүү гээд хэлтэл намхан махлаг анх бид хоёр муудалцсан залуу нь би асуудалд ормоор байна шүү гээд байсан. Тэгээд би хамт ирсэн хүмүүсийн хамтаар бүжиг болж байсан газар луу дотогшоо ороод байж байхад тэр дөрвөн залуу гадаа байж байгаад яваад өгсний дараа бид нар явсан...Хамт нэг газарт ажилладаг Алтанхуяг, Мөнхжаргал, Мөнхсүх, Ариунбат, Болдбаатар, Уртнасан, өөр газарт ажилладаг Баатраа гэж дуудаад ах,  бид нар хамт явж байсан...Би хэн нь миний эрүүг  хугалсан талаар мэдэхгүй байна. Надтай эхлээд маргалдсан залуу намайг газарт унаад дээшээ харчихсан байхад, хажуу талаас намайг газарт унагаасан залуу, нөгөө хоёр залуу нь өшиглөж байсан нэг залуу нь Од нөгөө залуу нь өндөр хөх футболктой залуу гурав өшиглөж байх үед миний эрүү сонин болсон.Саарал футболктой өндөр залуу нь намайг цохиж зодсон зүйл байхгүй ирж салгаад байсан...2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ******* би Од гэдэг залуутай утсаар яриад уулзахаар болж тохиролцож уулзахад Од би чиний хохирол барагдуулна гэхээр нь би Од гэдэг залууд эмчилгээний зардал мөнгө, ажил алдагдуулсан мөнгө гээд 5.500.000 төгрөг өгчих гээд хэлэхэд Од надад би чамд 5.500.000 мянган төгрөг өгч чадахгүй надад 2.000.000 сая төгрөг байна авуул ав, авч чадахгүй бол явдаг газраараа яв гээд надад хэлээд яваад өгсөн.Тэрнээс хойш дахиж уулзаагүй. Тухайн үед Од ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 38-39-р хуудас/,

Гэрч Б.Зоригтбаатарын “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр би, Улаанбаатар хотоос ************ бүсэд ирээд байж байхад Билгүүн миний гар утас руу видео калл хийж залгаж хаана байна гээд асуухаар нь би Улаанбаатар хотоос орж ирээд байж байна гээд хэлэхэд бид нар караокед байна гэж хэлээд Баганаа, /Алтанбагана/, Сүхтөмөр, О******** нар надтай ярьсан юм. Тэгээд би 18:00 19:00 цагийн үед тэд нар байгаа газарт яваад очиход О*********, Алтанбагана, Сүхтөмөр, Б*********дөрөв архи уугаад сууж байсан. Тэгээд надад архи өгөхөөр нь би архи уухгүй гэж хэлээд байж байтал тэд нар архи уугаад байж байхдаа гарч орж тамхи татаад байж байгаад би нар Тайван зогсоол дээр бүжиг болж байгаа газар луу явахаар болоод би машин жолоодож 22:30 цагийн орчимд Цагаанхад суурьшлын бүсээс хөдлөөд Тайван зогсоолын гадна талд машинаа байрлуулж байхад Алтанбагана, О******, Б***** гурав түрүүлж буугаад Сүхтөмөрийг би аваад машинаас буугаад Тайван зогсоолын бүжиг болж байгаа газар луу шууд ороод Сүхтөмөр бүжиглэж байхад би Сүхтөмөрийг хараад байж байхад гадаа зодоон болж байна гээд бүжгэн дээр байсан хүмүүс хэлхээр нь би Сүхтөмөрийг аваад гадаа гарахад О*********, Алтанбагана, Б******* гурав хэсэг хүмүүстэй зодолдож байсан. Тэгээд би Билгүүн дээр очоод боль гээд хэлэхэд Билгүүн миний өөдөөс чи зодолдсонгүй гэж хэлээд над руу уурлахаар нь би зодолдож байгаа хүмүүсийг хараад байж байхад бүжиг болж байсан газраас хэдэн залуучууд нэмэгдэж гарч  ирээд боль гэж хэлээд зодоон салаад бид нар явсан юм...Би бүжиг болж байсан газраас гарахад О*******, Алтанбагана, Б******** нараас гадна 7,8 хүн байсан. Нэг нэгнийгээ цохиод байсан зүйл байхгүй, нэгнийгээ барьж авч зууралдаж байгаад хөөцөлдөж байгаад салцгаасан юм...Бид нар Тайван зогсоол дээрээс машинтай ****** руу буцаад ирж байхад О****** эхлээд хэлэхдээ тэр залуу /Л*******/ намайг ал бацаан гэж хэлээд тэрнээс болж хэрүүл маргаан болж байхад Б********, чи миний найзыг ал бацаан гэж хэллээ гэж хэлээд нөгөө залууг очоод цохисон гээд хэлж байхад, яриан дундаас Б****** миний найзыг ал бацаан гэхээр нь би цохисон юм гээд хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-р хуудас/, 

Гэрч Ө.Ариунбатын “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ***********р багт үйл ажиллагаа явуулдаг *********ийн бүжгэн дээр Мөнхсүх, Уртнасан, Болдбаатар, Л*********, бид нар ирээд бүжгэн дээр байж байхад нэр усыг нь мэдэхгүй нэг залуу гүйж ирээд хамт яваа хүнийг чинь гадаа хүмүүс зодоод байна гээд хэлсэн юм. Тэгээд гарах гэж байхад Л******** өөдөөс үүдэнд орж ирж таарахаар нь юу болсон талаар асуухад Л********** миний эрүү эвгүй болчихлоо хугарчихсан юм шиг байна ахаа гээд хэлхээр нь  гарахад бүжиг болж байсан газрын гадна талд үүдэн дээр монхор шар залуу, махлаг намхан залуу, туранхай бор залуу гурав байж байсан. Тэгээд тэр гурван залуу Л**********ийг зодох гээд учир зүггүй дайраад эхлэхээр нь би намхан залууд нь хандаж ахын дүү одоо боль хүний эрүү хугалсан байна гээд хэлэхэд тэр залуу би асуудалд ормоор байна гээд байсан....”гэсэн мэдүүлэг /хх-н 47-р хуудас/,

Гэрч Б.О*********ийн “....2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр **********-р багт байдаг гэртээ Б*******, Баганаа, гэж дуудаад байдаг бид гурав хамт архи ууж байгаад Тайван зогсоол дээр бүжиг болж байна гэхээр нь бид гурав  бүжгэн дээр ирээд байж байгаад гадаа машиндаа бид гурав нэг шил архи хувааж ууж дуусгаад бүжиг болж байсан газрын гадна талд байж байхад Л********* гэдэг залуу гараад ирэхээр нь чи намайг таньж байна уу? Гээд хэлтэл би чамайг танихгүй байна гээд надад хэлхээр нь би нэг удаа алгадаад автал Ж.Л********* бүжиг болж байсан газар луу гүйж ороод найз нараа дуудаад гараад ирэхээр нь би чи яасан арчаагүй пиздаа вэ гэж хэлээд хоёр удаа нүүрэн тус газарт нь гараараа цохисон юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 45-р хуудас/,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч эмч Б.Цолмон 2023 оны 07 дугаар сарын 21-ны өдөр гаргасан №9078 дугаартай дүгнэлтээр “...Ж.Л******ийн биед эрүүний байруун үений зөрүүтэй хугарал, баруун, зүүн өвдгөнд зулгаралтын нөсөө гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг, болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх эрүү ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Зулгаралтын нөсөө нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 66-67-р хуудас/,

Гэрч Б.Б********ий “...2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байсан байх би он сараа сайн санахгүй байна. *************бүсэд О********ийн гэрт Баганаа бид нар нэг шил архи хувааж уугаад Тайван зогсоолын бүжиг болж байгаа газарт очих гээд Зоригтбаатар гэдэг залуугаар машин жолоодуулаад явсан юм. Тэгээд тэнд очоод машиндаа нэг шил архи бид гурав хувааж уугаад бүжиг болж байсан газар луу орох гээд бүжиг болж байсан газрын гадна талд байж байхад О********* нэр усыг нь мэдэхгүй нэг залуутай хэрүүл маргаан хийж байхдаа муу бацаан минь гээд хэрүүл хийгээд байж байснаа нэг мэдэхэд зодоон болоод эхлэхээр нь би тэр зодоон дунд нь ороод маргалдаад нэг том биетэй залуутай маргалдаад байж байгаад би тонгороод шидэх гэхэд дийлэхгүй би газарт уначихсан тэгтэл тэр том биетэй залуу намайг нэг удаа цохиод бүжиг болж байсан газар луу гүйгээд орчихсон. Тэгээд тэр залуу гарч ирэхгүй болохоор нь жаахан сууж байгаад цагаанхад суурьшлын бүс рүү явсан. Бүжиг болж байсан газрын гадна талд шатны хажууд тэр залуу О******тэй муу банди минь гээд хэл амаар доромжлоод үгээр идээд байсан. Тэхэд О****** цохисон байх...” гэсэн мэдүүлэг /хх-н 56- р хуудас/, 

Гэрч Б.Есөнтөмөрийн “...2023 оны 6 сарын 17-ны шөнө би гэртээ байж байхад миний гар утас руу миний найз булгана аа гэж дуудаад байдаг. Найз залгаж хэлэхдээ Танай найз эгч нь тайван Танай найзыг чинь тайван зогсоол дээр 3 хүн зодоод байна гэж надад хэлэхээр нь би гэрээс такси аваад тайван зогсоол дээр яваад очтол О***** гэж дуудаад байдаг О****** үүдэн дээр нь зогсож байснаа надад хэлэхдээ танай найзыг чинь Л*******г чинь ганц 2 удаа цохисон асуудал байхгүй юм байгаа биз дээ гээд надад хэлэхээр нь би та нар яагаад хүн зодож байгаа юм бэ гээд хэлтэл тэр бол хамаагүй эрчүүдийн асуудал. Чи найзаа эвтэйхэн аваад яваарай гэж надад хэлж байсан. Тэгээд би тайван зогсоолын бүжиг болж байгаа газар луу яваад ортол Л********найз нартайгаа зогсож байхаар нь юу болсон бэ гээд асуухад юм ярьж чадахгүй эрүү нь унжсан байдалтай болчихсон байсан. Тэгээд бид нар салаад гэр гэр лүүгээ харьж амарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 49-50-р хуудас/,

Гэрч Ш.БолдБаатарын “...О***** гээд дуудаад байдаг залуу нэг залуутай хамт зогсож байсан. Надад О******* хэлэхдээ найз чинь амнаасаа болж зодуулсан шүү гээд надад хэлж байсан...Тэгээд би дотогшоо ороод хамт ирсэн жолооч нартай уулзахад Л******* ярихдаа шүдээ зуугаад эвгүй яриад эрүү эвгүй болсон байсан... Л******* надад хэлэхдээ гадаа тамхи татаад байж байхад 3 залуу ирээд 2 залуу нь намайг зодоод нэг залуу нь залуу нь зодоон салгаад байсан гэж надад хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 52-р хуудас/,

Гэрч Ш.Уртнасангийн “...Эрүү нь хугарсан байдалтай эрүүгээ дараад нүд орчмоор нь хөхөрсөн гэмээр гаднаас орж ирсэн. Тухайн хүмүүсийг таньж мэдэхгүй хүмүүс байсан... 2 залуу байсан. Нэг нь хаалгаа бариад нөгөө залуу нь бид нарыг зохицуулаад гарч болохгүй гэж хэлж яриад яваад байсан...” гэсэн мэдүүлэг /ххн- 54-р хуудас/,

Гэрч М.Алтанбаганын “...Гадаа зодоон болж байна гэж хэлэхээр нь бүжиг болж байсан газраас гарахад гадаа үүдэнд Б******** О********* эрүүгээ зохиосон залуутай хамт явж байсан хүмүүс зодолдож байхаар нь би Б*********ийг хойш нь татаж салгасны дараа зодолдож байсан хүмүүс тарсны дараа...Өглөө Одгэрэл бид 2 босоод хоол хийж идэх гээд байж байтал Б******* О********ийн гэрт орж ирээд байж байхад О******ийн гэрлийн гар утас дуугараад О*******гар утсаар хүнтэй ярьж дууссаны дараа О******** хэлэхдээ өчигдөр зодоон хийсэн хүн байна аа. Ирээд эр хүн шиг уулзчих гэж гэхээр нь би эрүүг нь цохисон юм бол очоод уулзах хэрэгтэй шүү гэж хэлээд Улаанбаатар хот руу тэр өдөртөө яваад өгсөн юм аа...Б*******О****** 2 бүжиг болж байсан газрын гадна хүмүүстэй зодолдож байсан...Би хүн цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 60-р хуудас/,

Гэрч Р.Сүхтөмөрийн “...Би нэлээн согтуу байсан. Зарим зүйлээ сайн санахгүй байна аа. Би хэн нэгэн хүнийг цохиж зодсон зүйл байхгүй ээ...Бүжиг болж байсан газраас гараад машинд суугаад Цагаан хад руу буцаад явж байхад Б****** О**********2 чи цохисон би цохисон гэж ярилцаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 62-р хуудас/,

Яллагдагч Б.О*******ийн “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 78-р хуудас/,

Яллагдагч Б.Б*******ий “...Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 80-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Шүүгдэгч Б.Б******** нь Б.О***********тэй бүлэглэн ************-р багийн нутаг ************** үйл ажиллагаа явуулдаг **********ийн амралтын байрны гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Л*********той үл ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүний баруун  үений зөрүүтэй хугарал, баруун, зүүн өвдөгний зулгаралтын нөсөө гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.О********* нь Б.Б********тэй бүлэглэн ***********р багийн нутаг ************ үйл ажиллагаа явуулдаг ********ийн амралтын байрны гадна талд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ********той үл ялих зүйлээр маргалдаж нүүр хэсэгт нь цохисны улмаас эрүүний баруун  үений зөрүүтэй хугарал, баруун, зүүн өвдөгний зулгаралтын нөсөө гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Иймд шүүгдэгч Б.О*******, Б.Б********нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Ж.Л****** нь хохирол төлбөрт 2,211,105 төгрөгийг шүүгдэгч Б.О*******, Б.Б******* нараас нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Билгүүн нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг хохирогч Ж.Л*********д төлсөн.

Шүүгдэгч Б.О******* нь хохирогч Ж.Л********той хохирол төлбөр төлөх талаар 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдаж шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.О********, Б.Б****** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн буюу хохирлын зарим хэсгийг төлсөн байдал зэрэг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын явцад, өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг, гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруу дээр маргаагүй байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Б.Б*********нд нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх, Б.О*********д нэг жил таван сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэх дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар нь уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд шүүгдэгч Б.Б******** нь эвлэрлийн гэрээнд дурдсан дансанд хохирлын 1,000,000 төгрөгийг төлсөн байх тул хохирол төлбөр төлсөнд тооцож, шүүгдэгч Б.О******** нь хохирол төлбөр төлөөгүй 1,211,105 төгрөгийг Б.О*******ээс гаргуулах саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б******, Б.О*******нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б*********, Б.О********нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

            2.3. Бусад асуудлын талаар

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т****** овогт Б********ийн Б*******н, А****** овогт Б******ын О*******нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б*******, Б.О*******нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Б******, Б.О*****нарыг тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Хохирогч Ж.Л******** нь хохирол төлбөрт 2,211,105 төгрөгийг шүүгдэгч Б.О******, Б.Б******* нараас нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Б**** нь хохирол төлбөрт 1,000,000 төгрөгийг хохирогч Ж.Л******д төлсөн. Шүүгдэгч Б.О******* нь хохирогч Ж.Л******той хохирол төлбөр төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б********, Б.О********нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.БАТТУЛГА