Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/02696

 

2021 10 25 184/ШШ2021/02696

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, А овогт Х Ж /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, 00 дугаар хороо, өнөр хороолол, 00 дугаар байр, 0 тоотод оршин суух, Ж овогт Л Б /РД:00000000/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлд 2021 оны 5р сарын 24ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ж итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, хариуцагч Л.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, түүний өмгөөлөгч Д.М, гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие, нөхөр З овогтой Г болон 2 хуүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, 00-р хороо, Дамбадаржаа, 00-р гудамж, 00 тоот хашаа байшинд /Гэрчилгээний дугаар 0000000 Улсын бүртгэлийн дугаар Г-0000000, нэгж талбарын дугаар 000000000000/ амьдардаг байсан.

2018 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас хэрэгжүүлсэн Нийслэлийн агаарын бохирдлын голомт, агаарын чанарыг сайжруулах 1, 2 бүсийн айл өрхийг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах зорилгоор газар өмчлөгч, эзэмшигчийн эрх шилжүүлэх, газар чөлөөлөх орон сууцны ипотекийн зэзлийн урьдчилгаа телбөрийг олгох төсөл-д манай гэр бүл хамрагдаж 2018.10.17-нд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газартай Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох гэрээ-г байгуулж орон сууцны урьдчилгаа төлбөрт 28,500,000.00 төгрөгийн санхүүжилтийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас хүлээн авсан.

Тус газраас тавьсан нөхцөл, шаардлагыг хангасан орон сууцыг удаан хугацааны турш хайсны эцэст иргэн Л овогтой Б өмчлөлд бүртгэлтэй ******* дүүрзг, 00-р хороо, 00-р хороолол, Ж хутагг Дамдинбазарын гудамж, 00-р байрны 00 тоот хаягт байрлах 67.06 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95,000,000 /Ерэн тав/ сая төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож 2018.09.13-нь өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсзн. Худалдах худалдан авах гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийг дараах байдлаар төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн.

Үүнд: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газраас шилжүүлсэн ипотекийн зээлийн урьдчилгаа 30% болох 28,500,000 /хорин найман сая таван зуун мянга/ төгрөгийг Л овоггой Б дансанд 2018.11.21-ны өдөр шилжүүлсэн.

Манай гэр бүл Худалдаа Хөгжлийн Банкны ипотекийн 8%-н зээлд хамрагдахаар болж Х.Ж болон З. нар нь Худалдаа Хөгжлийн Банктай 2018.12.14-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ, болон Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулж үлдэгдэл 66,500,000 /Жаран зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн санхүүжилтийг ХХБ-аас авч худалдагч Л овогтой Б 66,500,000 төгрөгийг шилжүүлснээр орон сууцны төлбөрийг 100% төлж барагдуулсан.

2018.09.13-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-г эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Ү-000000000 дугаарт бүртгүүлснээр ******* дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00-р байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 0 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд өнөөг хүртэл зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлсөөр өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 2,139,925 төгрөг, зээлийн хүүд 7,311,774 төгрөг төлсөн.

Гэтэл 2020 оны 06 сард нэхэмжлэгч намайг Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хэрэг маргаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан. Өнөөдрийн байдлаар захиргааны хзргийн анхан шатны шүүхийн 2020.10.22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар Шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.03.03-ны өдрийн 108 дугаар Магадлалаар Ж ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ******* дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00-р байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай 0 өреө орон сууцны өмчлөгчөөр А.Э бүртгэсэн 2014.04.14-ний өдрийн дээрхи орон сууцны өмчлөгчөөр Л.Б бүртгэсэн 2018.05.22-ны өдрийн бүртгэлүүдийг хууль бус байсан болохыг тогтоож, тус орон сууцны өмчлөгчөөр Х.Ж бүртгэсэн 2018.12.04-ний өдрийн бүртгэл болон уг үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ-ны барьцаанд тус тус бүртгэсэн 2018.12.17-ны өдрийн бүртгэлүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч миний хувьд уг орон сууцны талаар бусад этгээд маргаж байгаа эсэх, маргаантай хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсныг мэдээгүй, мэдэх боломжтой байсан гзж үзэх нотлох баримт тоггоогдоогүй боловч гуравдагч этгээд болох Х.Ж шударгаар олж авсан өмчлөх эрхийг Захиргааны Хэргийн анхан шатны шүүх ...эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа нь хувь этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа Захиргааны үйл ажиллагаа болохоос бус өмчлөх эрхийг хөндөхгүй тул нэхэмжлэгч бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдуулж маргах эрхтэй, харин гуравдагч этгээдүүд нь хүчин төгөлдөр гэрээний үр дагаврыг хуульд заасан бусадхэлбэрээр арилгуулахаар шаардах эрхтэйхэмээн дүгнэж бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй хэмээн Х.Ж өмчлөх эрхийг баталгаажуулсан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжпэгч миний өмчлөх эрхийг баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгийн бүртгэл хүчингүй болж улмаар шударга өмчлөгч миний хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн.

Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ захиргааны байгууллагыг буруутгаж байгаа боловч эцсийн дүндээ ******* дүүрэг, 00-р хороо, 00-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00-р байрны хөрөнгө оруулагч нар болох нэхэмжлэгч Ж ХХК болон Ө ХХК-н хооронд үүссэн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг минийх чинийх хэмээн булаацалдаж буй маргааны золиос нь гагцхүү гуравдагч этгээдээр оролцсон шударга өмчлөгч Х.Ж намайг хохироосон шийдвэр болж таарсан. Талуудын хооронд байгуулагдсан 2018.09.13-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ний хувьд Иргзний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бөгөөд нэхэмжпэгч буюу худалдан авагч нь тус орон сууцны үнийг 100% төлсөн тул худалдаж авсан орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлж өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж байгаа билээ. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дзх заалтаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль гэрээгээр олгогдсон эрхийг зерчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах нь аль хэдийн өмчлөгч болчихсон этгээдэд хамааралтай зохицуулалт билээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгө шилжүүлж байгаа зтгээд нь өмчлөгч биш болохыг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан үйл баримт Захиргааны хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх явцад нэгэнт тогтоогдсон бөгөөд нзхэмжлэгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан, Улсын бүртгэл нь худалдан авагчийн хувьд үнэн зөв гэж тооцогдох зарчимтай нийцэж байх тул шударга өмчлөгч миний хууль ёсны эрх ашгийг сэргээж тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ. /хх-1-3/

 

Хариуцагч Л.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц 2021 оны 06-р сарын 28-ны өдөршүүх өгсөн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ч байна. Хариу тайлбараа дэмжиж оролцоно. Л.Б нь А.Э 2015 оны 04 сард 40,000,000 төгрөг зээлүүлсэн. 3 жилийн дараа буюу 2018 оны 05 сарын 22-ны өдрийг хүртэл А.Э уг үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөөгүй байсан. Ингээд зээлийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгөө худалдаж авахыг санал болгосон. Л.Б нь 45,000,000 төгрөгийн зээлийн үүргийг тооцоод, нэмж 55,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд А.Э уг маргаан бүхий байрыг авсан. Тухайн үед улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхэд ямар нэгэн хориг саад байгаагүй. Улсын байгууллага бүртгэл хийж өгсөн. Энэ байрыг цаашид Х.Ж зарсан нь үнэн. Тийм учраас Л.Б нь энэ байрыг өөрийн хөрөнгөөр худалдаж авсан. Х.Ж хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь үндэслэлтэй. Бид энэ байр сууриа дэмжиж оролцоно гэжээ. /хх-82-83/

Гуравдагч этгээд Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О болон өмгөөлөгч Д.Б нараас шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Ж ХХК нь ******* дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж,0 хаягт байрлалтай, 00 давхар үйлчилгээ, орон сууцны зориулалттай 00 дугаар байрны барилгад хөрөнгө оруулж, барилга барих ажлыг гүйцэтгэсэн. Барилгын ажлын гүйцэтгэлийн явцад орон сууцны барилгаас нийт 0000 м.кв бүхий талбайг 75 хувийн гүйцэтгэлтэй байхад анх авч, цааш нь өөрийн хөрөнгө санхүүжилтээр үргэлжлүүлэн барьж, 95 хувийн гүйцэтгэлтэй Улсын бүртгэлд бүртгүүлэн Ү-00000000 дугаартай гэрчилгээ авч байсан. Орон сууцны барилгын нийт 0000 м.кв бүхий талбайд маргаан бүхий ******* дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 0000 м.кв талбайтай 0 өрөө орон сууц багтаж байсан бөгөөд энэ үндэслэлээр тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч Ж ХХК мөн болохыг тогтоож, Ж ХХК-ийн өмчлөх эрх зөрчигдсөн гэдгийг тогтоож, өмчлөх эрх зөрчсөн захиргааны байгууллагын хийсэн бүртгэлийг бүгдийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0676 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар магадлал гарсан.

Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болсон.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийн үндсэн дээр манай компанийн өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч нь энэ асуудлаар дахин маргаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шаардах эрх байхгүй, өмчлөгчөөр тогтоолгох хууль зүйн үндэслэл байхгүй, харин нэхэмжлэгчид өөрт учирсан хохирлоо буруутай этгээд, холбогдох байгууллагаас гаргуулах, шаардах эрх нь бий. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль бус бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн төлөөлөгч Ц.Г 2021 оны 9 дүгээр сарны 14-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Х.Ж нэхэмжлэлтэй хариуцагч Л.Б холбогдох орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус банк нь зээлдэгч З.Г, Х.Ж нартай 2018 оны 12 дугаар сарын өдөр 3r/RCC180921005-l тоот Орон сууцны зээлийн гэрээ-г байгуулж 20 жилийн хугацаатай, жилийн 18.00 хувийн хүүтэй, 66,500,000 (жаран зургаан сая таван зуун мянган) төгрөгийн орон сууцны зээлийг З.Г, Х.Ж нарт олгосон бөгөөд зээлдэгч Х.Ж нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 3B/RCC180921005-1-1 тоот Үл эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г байгуулан, тус зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Ү-000000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болно.

Энэхүү Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд хөрөнгө барьцаалсан үйл ажиллагаа нь хуульд нийцсэн болно. Тодруулбал Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж заажээ.

Мөн, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1. дэх хэсэгт Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно. гэж, Мөн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дэх хэсэгт "Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх бөгөөд улсын бүртгэгч өөрийн хийсэн бүртгэл бүрийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулж, хууль, холбогдох журамд заасны дагуу баталгаажуулна. гэж заасан байна.

Өөрөөр хэлбэл, Ү-00000000 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х.Ж бүртгэгдсэн байсан ба тус банк нь уг бүртгэлийг үнэн зөв.

Түүнчлэн, ...лавлагааг үзэхэд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр А.Э, 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Л.Б, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Х.Ж нар нь тус тус бүртгэгдсэн байх ба ямар нэгэн тусгай тэмдэглэл тэмдэглэгдээгүй байдаг. Ийнхүү, тус лавлагаагаар Ү-00000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Х.Ж бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан зүйл байхгүй гэдгийг баталгаажуулсан.

Иймд Х.Ж нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны дагуу, хуульд зааснаар олж авсан байх ба тэрээр хууль ёсны эзэмшигч, шударга өмчлөгч байна. Тиймээс нэхэмжлэгч Х.Ж болон шударга барьцаалагч Х эрх ашгийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.Ж нь хариуцагч Л.Б холбогдуулан ******* дүүрэг, 00 дүгээр хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, 00 м.кв талбайтай, 0 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

  Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаангүй тухай тайлбарыг ирүүлжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн, Ү-0000000 дугаар улсын бүртгэлд бүртгүүлж шударгаар олж авсан гэж, хариуцагч Л.Б хариу тайлбараар ... Э худалдан авч, Х.Ж худалдсан тул бүхэлд нь хүлээн зөвшөөрч гэж тайлбар гаргаж, маргаагүй болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК нь ... нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй, үйл баримтанд маргахгүй, бүртгэлийн үндсэн дээр хүчин төгөлдөр болдог, гол бүртгэл нь хүчингүй болсон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол байх тул шаардлага хуульд нийцэхгүй байна, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр олгосон 000677312 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтыг олгох гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Ипотекийн даатгалын баталгаа, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Дотоод шилжүүлгийн баримт, Худалдаа хөгжлийн банкны зээлийн дасны хуулга, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2020/0676 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 108 дугаар магадлал, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 102/ШЗ2021/05029 дугаар шүүгчийн захирамж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг /хх-7, 8, 9-12, 13-14, 15-24, 25, 26, 27-28, 29, 30-31, 32-51, 52-64, 65, 113/,

Хариуцагчаас хариу тайлбараа нотлохоор Монгол улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 68 дугаар Тогтоол зэрэг нотлох баримтыг /хх-75-76/,

Бие шаардлагаа гаргаагүй гуравдагч этгээд Ж ХХК-аас тайлбар, татгалзалаа нотлохоор 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр олгосон Ж ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оноы 3 дугаар сарын 30-ны өдрийн Гомдлын хариу, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3771 дугаар захирамж, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, ******* дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, Өгөөмөр мандал ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 22/15 дугаар тодорхойлолт, Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулах гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 000411409 дугаар А.Э /нэг иргэний өмч/-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 154221 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 6592 дугаар захирамж, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 178 дугаар прокурорын тогтоол, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШЗ2018/0092 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШЗ2018/1077 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШЗ2020/1132 дугаар захирамж, үүрэг дуусгавар болсон тухай баримт, 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 154221 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн барьцааны гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0650672 дугаартай Л.Б /нэг иргэний өмч/-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1513 дугаар эрхийн улсын бүртгэл шалгасан тухай дүгнэлт, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 001/ХТ2020/00025 дугаар тогтоол, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2017/01073 дугаар тогтоол, Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1976 прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /хх-125, 133, 134-135, 136-137, 138, 139, 140-143, 144, 145-146, 147-148, 150-152, 153-154, 155-156, 157-158, 159-160, 161, 162-163, 164-165, 166, 167, 168-170, 173-175, 176-181, 197-199/

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний талаар талууд маргаагүй, харин улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн хууль зөрчсөн үйл ажиллагааг мэдээгүй, мэдэх боломжгүй байснаас нэхэмжлэгчийн өмчлөх эрх зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэгч тайлбарлав.

Зохигч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээгээр ******* дүүрэг, 00-р хороо, 0-р хороолол, Жалханц хутагг Дамдинбазарын гудамж, 00-р байрны 00 тоот хаягт байрлах 0000 м.кв талбайтай 0 өрөө орон сууцыг 95,000,000 /Ерэн тав/ сая төгрөгөөр худалдах худалдан авсан, улсын бүртгэлд 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр №0000000, 000000000 дугаарт бүртгүүлсэн, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Монол даатгал ХК-ийн ипотекийн даатгалын баталгаанд даатгуулсан,

-2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Санхүүжилтын гэрээгээр 28,500,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Л.Б шилжүүлсэн,

-2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцны зээлийн гэрээ /Ипотек/-н гэрээ байгуулж 66,500,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр орон сууц худалдаж буй талын 00000000 тоот дансанд шилжүүлсэн, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээ-гээр Х ХХК-ийн барьцаалан орон сууцны үнийг хариуцагчид бүрэн төлж дуусгасан зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх бөгөөд хариуцагч Л.Б нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ, нэхэмжлэгч Х.Ж нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авсан байна.

Нэхэмжлэгч Х.Ж нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр хорооллын дэд бүтцийн газартай Орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох гэрээ-г байгуулж 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 28,500,000 төгрөгийг урьдчилгаанд шилжүүлсэн, зээлийн төлбөрт 2,139,925 төгрөг, зээлийн хүүнд 7,311,774 төгрөгийг тус тус төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Уг орон сууцанд нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл гэр бүлийн хамт амьдарч, зээл, зээлийн хүүг төлж байгаа болох нь 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, банкны тайлбар, тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-30,31/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн ... талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй бөгөөд гэрээг байгуулах явцад хариуцагч Л.Б, нэхэмжлэгч Х.Ж нар нь улсын бүртгэлийн талаар мэдэх боломжгүй байжээ. Маргаан бүхий барилга 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан байна.

Урьд Ж ХХК болон А.Э нарт улсын бүртгэл давхардаж бүртгүүлснээс, захиргааны байгууллагын үүргээ биелүүлээгүйгээс үүссэн маргааныг Захиргааны хэргийн шүүх 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 676 шийдвэрээр А.Э, Л.Б, Х.Ж нарын улсын бүртгэл нь хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон боловч энэхүү бүртгэл хууль бус болох нь өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох гуравдагч этгээдийн тайлбар үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан ...өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1976 дугаар тогтоолоор Улсын бүртгэлийн байгууллагын холбогдох албан тушаалтантай холбоотой хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаагаар ******* дүүрэг, 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 00 дугаар байр, 00 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хэн нэгэн өмчлөгч бүртгэгдээгүй байна. /хх-/

Иргэний хуулийн 101 дүгээр үйлийн 101.1-д .Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.,

Энэ хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-д ...Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох бөгөөд Ж нь гэрээ хэлцэл байгуулах, бүртгүүлэх үед Л.Б өмчлөгч биш болохыг мэдэх боломжгүй байна.

Энэ хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар ...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Энэ хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.

Энэ хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.

Иймд ******* дүүрэг, 00-р хороо, 0-р хороолол, 00-р байрны 00 тоот хаягт байрлах 000 м.кв талбайтай 0 өрөө орон сууцны өмчлөгчөөр А овогт Х Ж тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт Х Ж ******* дүүрэг, 00-р хороо, 0-р хороолол, 00-р байрны 00 тоот хаягт байрлах, 0000 мкв талбайтай, 0 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 632,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Б 632,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН