| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/82 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 23.3.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/82
2024 06 14 2024/ШЦТ/82
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В**** овогт Т******ийн Э********д, Т***** овогт Э*****ын О******** нарт холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
*****************,
*****************,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.Э********* нь Э.О********той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын
27-ны өдөр ***********-р багийн нутаг дэвсгэр
********* бүсэд үйл ажиллагаа явуулдаг ************ийн эзэмшлийн
цементийг хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэх хэлцэл хийхдээ *********** эзэмшлийн ********* улсын дугаартай тээврийн
хэрэгслийн улсын дугаарыг авто зогсоолоос хулгайлж, 115.000 төгрөгийн хохирол
учруулсан,
Шүүгдэгч Э.О**********д нь Т.Э**********той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр **********-р багийн нутаг дэвсгэр ********* бүсэд үйл ажиллагаа явуулдаг *******эзэмшлийн цементийг хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэх хэлцэл хийхдээ ********* эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авто зогсоолоос хулгайлж, 115.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч Т.Э********* нь Э.О********той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын
27-ны өдөр ***********-р багийн нутаг дэвсгэр
********* бүсэд үйл ажиллагаа явуулдаг ************ийн эзэмшлийн
цементийг хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэх хэлцэл хийхдээ *********** эзэмшлийн ********* улсын дугаартай тээврийн
хэрэгслийн улсын дугаарыг авто зогсоолоос хулгайлж, 115.000 төгрөгийн хохирол
учруулсан,
Шүүгдэгч Э.О**********д нь Т.Э**********той бүлэглэн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр **********-р багийн нутаг дэвсгэр ********* бүсэд үйл ажиллагаа явуулдаг *******эзэмшлийн цементийг хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэх хэлцэл хийхдээ ********* эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авто зогсоолоос хулгайлж, 115.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.У**********н: " 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хоёр жолооч зарын дагуу яриад тээвэрт явна гэсэн. Тэгээд тэр
хүмүүстэй холбогдоод уулзаж тээврийн хэрэгслийг нь эхний байдлаар Пүүн дээр
жинг нь хэмжсэн. Тэгээд гэрээгээ хийсэн. Тэр 2 жолооч тээврийн хэрэгсэл ********* нүүрс ачилт буулгалтын талбайн зүүн урд талын хаалгаар
орж ирсэн ба жинлүүлчхээд баруун хаалгаар гарсан. Манай компани ********* хашаанаас цементээ ачуулдаг ба буцаад **********нүүрс ачилтын талбайд дахин Пүүгээр хэмждэг. Тэр 2 тээврийн хэрэгсэл ********* хашаанаас цементээ ачиж гараад ********нүүрс ачилтын талбайд дахин Пүүгээр хэмжүүлчхээд урьдчилгаа хөлсөө аваад
тээвэрт явах ёстой байсан юм. Тэгээд өглөө нь урьдчилгаа хөлсөө аваад тээвэрт
явахаар болоод машиндаа хононо гэж байгаад шөнө тээврийн хэрэгслээ асаагаад
******** нүүрс ачилт буулгалтын талбайн зүүн урд хаалгаар
гараад явсан ба араас нь утсаар ярихад LОТ-2/3 руу явж байна, дугуй хагарсан,
турбин задарсан, төөрсөн гэх зэргээр худлаа ярьж байгаад одоо утсаа унтраан
холбогдох боломжгүй болоод алга болсон.”, “...Ганболдын Болбаатар /ТХ74040311/,
Тэрбишийн Батсайхан ********** гэсэн нэр регистрийн дугаараар гэрээ
хийсэн..., ********* улсын дугаартай гэж гэрээ хийсэн" гэх мэдүүлэг,
Гэрч Д.Ганчимэгийн: "...Тухайн үед би, охин Уянга, манай нөхөр Пүрэвсүрэн
бид 3 тэр 2 машиныг харж байгаад цементийг ачуулаад орой 00 цаг өнгөрч байхад
ачиж дуусаад буцаад ********** пүүн дээр ирж жинлүүлсэн.
Тэгээд би жинлэж дуусаад гэрээгээ байгуулах гээд эхний машины жолооч туранхай
өндөр шар залуугийн овог, нэр, регистрийн дугаарыг тэмдэглэж аваад бичиг
баримтаа аваад ир гэсэн чинь надад юм хэлэлгүй цаашаа яваад өгсөн. Тэр үед 2
дахь машин пүүн дээр ирж жинлүүлээд жолооч нь цонхон дээр гэрээгээ байгуулах
гээд хүрч ирсэн. Тэр хүн нь намхан шар царайтай хүн байсан бөгөөд би эхлээд овог,
нэр, регистрийн дугаарыг нь асууж тэмдэглэчхээд бичиг баримтаа аваад ир гэсэн
чинь тэр хүн "бид 2 бичиг баримтаа цагдаад хураалгачихсан, маргааш буцаагаад
авчихна гэж хэлсэн. Тэгээд би бичиг баримтгүй хүнтэй гэрээ хийхгүй гээд сууж
байхад нөгөө жолооч нь "эгч ээ бид 2 маргааш өглөө бичиг баримтаа ирэхээр
гэрээгээ хийгээд, урьдчилгаа төлбөрөө аваад өглөө эрт гарья" гэж хэлсэн. Тэгэхээр
нь би зөвшөөрөөд тэр өдөртөө гэрээгээ хийлгүйгээр орхичихсон. Бид нар тэр 2
машиныг маргааш хөдөлнө гэхээр нь ********** хашаанд
орхичхоод өөрсдөө 01 цаг өнгөрч байхад амрах гээд ажлаасаа явцгаасан. Тэгээд
маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад бид нарыг буцаад ирэхэд нөгөө 2 машин
байхгүй байсан. Тэгэхээр нь тэмдэглүүлсэн утас руу нь залгаад байсан чинь огт
утсаа авахгүй байж байгаад манай нөхөр Пүрэвсүрэнг залгахад утсаа аваад
******** дугуй засвар дээр дугуйгаа засуулж байна" гэж хэлсэн байсан. Тэгсэн
чинь бид нартай хамт ажилладаг Эрхэмээ гэх хүн араас нь яваад үзчихээд ирье гэж
яваад олоогүй буцаж ирсэн. Түүний дараа 15 цагийн үед манай нөхөр дахиж
залгасан чинь "4 замын уулзвар өнгөрөөд явж байна, хаана явж байгаагаа мэдэхгүй
байна, машин зогсоогоод хаана явж байгаагаа мэдээд хэлье" гэж хэлээд тэрнээс
хойш огт холбогдоогүй Надад эхний машины жолооч өөрийгөө Тэрбишийн Б******** ********** гэж тэмдэглүүлсэн, дараагийн хүн нь өөрийгөө Ганболдын
Б******** *********** гэж тэмдэглүүлсэн..." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Майдарын: "...******** голд байдаг дэлгүүрүүдээр явж байгаад би Баялаг дэлгүүр рүү орж 00-ын цаас, ундаа авчхаад гарч ирсэн, үүдэнд
нь өмнө нь харж байгаагүй 40 орчим насны эрэгтэй хүн таараад надаас "таны
иргэний үнэмлэх байна уу" гэж асуусан. Тэгэхээр нь би зөрүүлээд "байна, яах гэж
байгаа юм бэ" гэж асуухад " та надад сим карт аваад өгөөч" гэсэн тэгэхээр нь би "нэг хүнд 2 удаагаа өгдөггүй юм байна лээ” гэсэн чинь "зүгээрээ энд өгч байна" гэж
хэлээд намайг тэр дэлгүүрүүдийн үзүүрт байрлалтай "Идэржавхлан" гэх нэртэй
дэлгүүр рүү дагуулаад орсон. Тэгээд би тэр дэлгүүрт ороод өөрийнхөө иргэний
үнэмлэхийг гаргаж өгөөд шинэ дугаар авъя гэж хэлэхэд Мобикомын дугаар өгч
байсан. Тухайн үед нөгөө намайг дагуулж явсан залуу өөрөө дугаараа хийж сонгож
аваад төлбөрөө бэлэн мөнгөөр 3.000 төгрөг төлсөн. Тэр залуу дугаараа авчхаад
дэлгүүрээс гараад явчихсан би араас нь тэр дэлгүүрээс гараад хамт ирсэн байсан
машиндаа суугаад буцаад кемп рүүгээ явсан. Би тэр хүнийг урьд өмнө нь огт харж
байгаагүй, ойролцоогоор 40 орчим насны, махлагдуу, цэнхэр өнгийн фудволк, бор
хүрэн өнгийн саравчтай малгайтай, масктай, жолооч гуталтай явж байсан. Би яг
ямар дугаар худалдаж авсныг нь сайн мэдэхгүй байна. Намайг худалдагчид иргэний
үнэмлэхээ өгсний дараа нөгөө залуу ПОС машин дээр худалдаж авах дугаараа
хийгээд байх шиг байсан. Тэгээд яг ямар дугаар худалдаж авсныг нь би сайн
мэдэхгүй...." гэх мэдүүлэг,
Гэрч Н.Цасанчимэгийн " ********* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Хятад эзэнтэй нүүрс тээврийн том оврын автомашин байгаа юм. Уг тээврийн
хэрэгслийг би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс одоог хүртэл харж байна.
Намайг харахаас өмнө нь бас өөр хүн хардаг байсан ямар хүн байсныг нь сайн
мэдэхгүй. Анх надад 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр өмнөх харж байсан хүн
нь нүүхээр болоод надад хүлээлгэж өгөхдөө надад асдаггүй машин хүлээлгэж өгч
байсан. Би тэр машиныг машинаар чирч гэрийнхээ гадаа авч ирж байсан. Энэ
машин асдаггүй, хөдөлгөөнд оролцох боломжгүй учраас тухайн үед манай гэрийн
гадаа зогсоол дээр байсан.”, “...уг машинаар ямар нэгэн ачаа тээвэрлэх боломжгүй.
Надад анх хүлээлгэж өгөхдөө чирэгч толгойн урд болон хойд талын улсын
дугаарууд бүрэн бүтэн байсан. Саяхан /өдрийг нь сайн санахгүй байна/ уг машины
урд талын дугаарын боолт суларчихсан унжсан байдалтай байсан. Тэгээд
анзаараагүй явж байгаад 10 дугаар сарын 30-ны өдөр цагдаагаас ярихаар нь үзсэн
чинь урд талын улсын дугаар нь байхгүй болсон байсан" гэх мэдүүлэг,
Гэрч Н.Одбаярын "....Би хувиараа Ханбогд сум Хайрхан 5 дугаар баг
Цагаанхад суурьшлын бүсэд хэрчсэн гурил, боов боорцог хийж зардаг ажил хийдэг.
Мөн үүнийхээ хажуугаар нүүрс тээврийн компаниудын машинуудыг төлбөртэй
зогсоол байршуулан хардаг ажил давхар хийдэг. Уг ******** улсын дугаартай
тээврийн хэрэгсэл нь ********** эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа
юм. Би уг машиныг урьд өмнө нь хардаг байсан Цэвэлмаа гэх хүнээс 2022 оны 04
дүгээр сарын 24-ний өдөр хүлээж авч үргэлжлүүлэн харж байгаа юм. Уг машин нь
зогсоолын төлбөр тооцоогоо хийгээгүй байгаа учраас одоог хүртэл харж байгаа юм.
Анх надад 2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Цэвэлмаа эгч хүлээлгэж өгөхдөө
огт хөдөлдөггүй машин өгсөн бөгөөд машинаар чирч авч ирж байсан. Түүнээс хойш
огт хөдлөөгүй, хөдлөх боломжгүй машин байгаа юм. Уг машин бол хөдөлгөөнд
оролцох, ямар нэгэн ачаа тээвэрлэх ямар ч боломжгүй тээврийн хэрэгсэл байгаа
юм. Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр машиныг шалгахад кабины ард талд
байрладаг улсын дугаар хэвийн байж байсан. Өчигдөр буюу 10 дугаар сарын 30-ны
өдөр цагдаагийн байгууллагаас ярихаар нь шалгаж үзэхэд улсын дугаар нь байхгүй
байсан." гэх мэдүүлэг,
Гэрч Б.Алтанхүүгийн "....2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн орой 23
цагийн орчимд дугаараа нууцалсан дугаар миний ******* гэх дугаар луу залгаад
"600 литр түлш 2 машинд авъя, ********* дээр хүрээд ир" гэж ярьсан.
Тухайн үед би амарч байсан учраас босоод ******* руу явж
байсан чинь *********** гэх дугаараас над руу залгаад түлш авъя гээд яриад байсан.
Тэгэхээр нь би хаягийг нь асуугаад яваад очиход тэр 2 залгасан хүмүүс нэг хаягт
хамт байсан хүмүүс байсан. Би шөнө 01 цаг 40 минутын орчимд ********* хашааны үүдэнд очоод дугаараа нууцалсан дугаар луу залгаж болохгүй байсан учраас ********дугаар луу залгаж хаалгыг нь яаж нээх талаар асуухад "Харуул нь байхгүй байгаа, шууд өөрөө нээгээд ороод ир, би пүүнээс зүүн тийшээ зогсож байна, чигээрээ яваад хүрээд ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би
хэлснийх нь дагуу хаалгыг нээж ороод пүүний урд талаар ертөнцийн зүгээр зүүн
тийшээ явахад цемент ачсан том оврын 2 автомашин зогсож байсан. Би тэдгээр
машинуудад түлшийг нь хийж өгөхөд нийтдээ 570 литр түлш орж байсан. Тухайн
үед харанхуй байсан учраас би машинуудыг нь сайн харж чадаагүй, түлш захиалсан
хүмүүс нь бол нэг нь залуу, нөгөөх нь настай хүн байсан. Тэр залуу хүн нь ********гэх дугаартай утсыг барьж цааш нь дамжуулаад түлшний мөнгө өгөх хүнтэй яриад
байсан. Би залуу хүн нь ******** дугаартай утас барьж байгааг надтай утсаар ярих
үеийн дуу хоолойгоор нь таньсан. Тэгээд тэр 2-ын надаас худалдаж авсан түлшний
мөнгө 1.904.000 төгрөг болсон бөгөөд тэр мөнгийг миний Хаан банкны ********тоот данс руу Төрийн банкны ********** /дансны хуулга харж хэлэв/ тоот
********** гэх эзэмшигчтэй данснаас шилжүүлсэн. Би мөнгө орж ирэхээр
нь хөдлөөд явчихсан. Тухайн үед би түлш зарж байх үедээ хаашаа явах гэж байгаа
талаар асуухад ********** гэж хэлж байсан. Тэр 2 хүн 2-лаа
гадуураа цагаан өнгийн ковролл өмссөн, маск зүүсэн байсан тул царайг нь сайн
харж чадаагүй" гэх мэдүүлэг,
Бичмэл нотлох баримтуудыг хуулбарлан авсан тэмдэглэл, баримт бичигт
үзлэг хийсэн тэмдэглэл,
Гэрч Б.Дэлгэрмөрөний: 2023 оны 10 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь
нарийн мэдэхгүй байна. Миний өөрийн тэрэг Шланз маркийн 02-12 ДГС улсын
дугаартай тээврийн хэрэгслийг манай жолооч О********** Таван толгойгоос нүүрс
ачуулаад ********* руу очиж ачаагаа буулгаад буцахдаа цагаан хадаар дайран бэлэн
мөнгөний ачаа болох Цемент ачаад надад хэлэхгүйгээр ачаанд явж байгаад замдаа
машин нь эвдрээд нэлээд хэд хоносон байсан. Тэгээд би О*********ын гар утас руу
залгаад яаж ийсэн талаар асуух гээд залгахаар Оюунболд эхэндээ утсаа авахгүй
байж байгаад нөгөө цемент ачуулсан компаниас нь Ханбогд сумын цагдаад гомдол
гаргасан байсан. Тэгээд би О*******ыг бэлэн мөнгөний ачаанд надад хэлэхгүйгээр
явсныг нь мэдсэн юм. О********* нь тэр үед надад хэлж мэдэгдэхгүйгээр бэлэн
мөнгөний ачааны тооцоог өөртөө авахаар ачаанд явж байсан юм билээ. Тэгээд
цемент ачиж явж байгаад машин нь эвдрээд энэ талаар нөгөө компаниас нь гомдол
гаргасан байсан тэгээд энэ талаар би мэдсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Я.Жангарайгийн: “2023 оны 11 дүгээр сарын 05-нд би нүүрс тээврийн 2
дахь км-т сэлбэгийн дэлгүүрээ ажиллуулаад байж байхад манай байнгын худалдан
авагч О******** манай дэлгүүр дээр ирээд миний машин замд явж байгаад
эвдэрчихлээ сэлбэг авах гэсэн юм гээд надтай уулзаж ярилцаад том тэрэгний
сэлбэг буюу моторын ээлжийн сэлбэг мөн тос масло зэргийг зээлээр аваад мөнгө
тооцоог нь тээврийн хөлс орохоор өгнө гэж хэлж ярьж тохироод сэлбэгийн нэр
төрлийг жагсаалтаар бичүүлээд аваад явсан юм. тэгээд би сэлбэгийн мөнгөө
О**********оос нэхэхээр ачааны тооцоо орж ирээгүй байна тооцоо орж ирэхээр
манай дэлгүүрээс зээлж авсан сэлбэгийнхээ тооцоог хийнэ гээд өдий хүрээд байгаа
юм.” гэх мэдүүлэг,
Гэрч С.Номингийн: “....Үүний дараа Энхболд надтай утсаар холбогдоод
ачаанд явсан машин эвдэрсэн талаар хэлсэн, би цагдаагаас асуугаад байна гэхэд
зүгээр зүгээр хамт явсан хүний машин эвдэрсэн тэр хүнийгээ харж хүлээсэн гэсэн
тайлбар хэлсэн. Энхболдоос хаанаас ямар ачаа ачсан талаар асуугаагүй өмнө нь
цагдаагийн алба хаагчаас хаанаас ямар ачаа ачсан талаар мэдээлэл авсан
байсан.” гэх мэдүүлэг,
************* нэхэмжлэхийн баримт болон яллагдагч Э.О********зээлээр сэлбэг худалдан авсан талаарх дэлгүүрийн дэвтрийн хуулбар,
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 05 сарын 12-ны өдрийн ӨМЦ-24-95 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нарыг бүлэглэн “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нар нь хохирогч *********** болон ************д тус тус 115,000 төгрөгийн хохирол төлбөртэй. Шүүгдэгч нар нь хохирогч нартай хохирол төлбөр төлөх талаар сайн дураар эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би тус аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгч Э.Энхсаруул нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан *********** дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд шилжүүлэх санал гарган хяналтад ирүүлснийг 2023 оны 05 сарын 20-ны өдөр хүлээн авч хянасан. Т.********** нь Э.О*******той бүлэглэн 2023 оны 10 сарын 27-ны өдөр ********** дугаар багийн нутаг дэвсгэрт ********* үйл ажиллагаа явуулдаг *******компанийн эзэмшлийн цементийг хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэх хэлцэл хийхдээ хийхдээ Ээлийн цагаан харгуй компанийн эзэмшлийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авто зогсоолоос хулгайлж 115.000 төгрөгийн хохирол учруулсан. Э.О******* нь Т.Э*********той бүлэглэн 2023 оны 10 сарын 27-ны өдөр ************ дугаар багийн нутаг дэвсгэрт *********** бүсэд үйл ажиллагаа явуулдаг. ********компанийн эзэмшлийн цементийг хүнд даацын тээврийн хэрэгслээр тээвэрлэх хэлцэл хийхдээ ******** компанийн эзэмшлийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл, улсын дугаарыг авто зогсоолоос хулгайлж 115.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар Т.Э**********, Э.О*********нар нь бүлэглэн дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлэх үндэслэлтэй байна. Т.Э**********, Э.О*********нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг ойлгосон, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тухайгаа бичгээр илэрхийлж, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Т.Э**********, Э.О*********нарын үйлдсэн гэмт хэрэгт 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар тус бүрт нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхээр тогтож, прокурорын саналыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд гаргаж байна” гэх саналыг шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нар нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В****** овогт Т*******ийн Э*******, Т****** овогт Э********ын О********нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт хулгайлах, устгах, гэмтээх, нуух”гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Э**********, Э.О*********нар нь хохирогч ******** болон *********д тус тус 115,000 төгрөгийн хохирол төлбөртэй. Шүүгдэгч нар нь хохирогч нартай хохирол төлбөр төлөх талаар сайн дураар эвлэрсэн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА