| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024 06 25 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Хохирогч Э.Н*********г,
Шүүгдэгч Б.Э************* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т******* овогт Б******ийн Э**********т холбогдох эрүүгийн **********дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
****************,
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Э********** нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ************ тоотод
Э.Н***********тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний бие
эрх чөлөөнд халдан зодсоны улмаас тархины доргилт, хамрын таславчийн хугарал,
хуйх, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хоёр
хөлийн шилбэ дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Э.Н*************тэй хувийн таарамжгүй
харьцаанаас маргалдан улмаар түүний ********** тоот дахь гэрт байсан ************ шидэж, гэмтээн 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э********** мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг гаргахгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Н********* мэдүүлэхдээ: “...Сэтгэл санааны хохирлыг хуулийн дагуу зөв шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Улсын яллагч В.Төгсбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн Б.Э*********т холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.
Шүүгдэгч Б.Э********* нь 2024 оны 04 сарын 30-ны өдөр *********** тоотод иргэн Э.Н*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирлын санаатай учруулсан. Мөн бусдын эд хөрөнгийг буюу Э.Н**********ийн эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна. Бид бүхэн сая нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд иргэд хоорондын хувийн таарамжгүй харьцаанаас буюу гэр бүлээс гадуурх бэлгийн харьцааны улмаас хоорондоо маргалдсан. Энэхүү маргалдааныг Б.Э*********нь айлын гэрт очиж хэрүүл маргаан үүсгэсний улмаас бусдын эрх чөлөөнд халдах, бусад эд хөрөнгийг гэмтээх гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл тогтоогдож байна. Хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдад хөнгөн гэмтэл учирсан хор уршиг, бусдын эд хөрөнгө устгаж гэмтээсэн хор уршиг учирсан болох нь хоорондоо шалтгаант холбоотой байна үзэж байна. Иймд Б.Э**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Э.Н********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Хөнгөн хохирол учирсны улмаас 169.000 төгрөгийн хохирол учирсан талаарх нотлох баримтыг гарган өгч нэхэмжилсэн. Уг нэхэмжлэлийн дагуу шүүгдэгч Б.Э********** нь 169.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн Б.Э*******нь 1.300.000 төгрөгийн үнэ бүхий *************** устгасан. Уг 1.300.000 төгрөгийн хохирлыг тус тус төлсөн байна. Иймд шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэж байна” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Э******** нь 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *********** тоотод
Э.Н***********тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар түүний бие
эрх чөлөөнд халдан зодсоны улмаас тархины доргилт, хамрын таславчийн хугарал,
хуйх, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, хоёр
хөлийн шилбэ дэх цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Э.Н********тэй хувийн таарамжгүй
харьцаанаас маргалдан улмаар түүний ************* тоот дахь гэрт байсан*********** шидэж, гэмтээн 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-р хуудас/,
Хохирогч Э.Н*********ийн "... Би 2024 оны 04 сарын 30-ны өдөр 13 цаг өнгөрч
байхад хүүхдээ сургуульд хүргэж өгөөд гэртээ ирэхэд, манай гэрт Э******** гэх
эмэгтэй манай нөхөр болох Пүрэв-Очиртой хэрүүл маргаан болоод байж байсан.
Тухайн үед би юу болж байгаа талаар асуухад Э********* гэх эмэгтэй баруун
гараараа миний зүүн шанаа хэсэгт цохиж миний үснээс зулгаасан тэгээд би
зөрүүлээд Э********* гэх эмэгтэйн үснээс зулгаахад Э********* миний толгойн
энд, тэнд гараараа цохисон. Тэгээд Пүрэв-Очир Э********* бид хоёрыг салгасан.
Тухайн үед Э******** гэх эмэгтэй манай нөхөр болох Пүрэв-Очиртой гэр бүлээс
гадуурх харилцаатай байж байгаад 2024 оны 04 сарын 29-ний өдөр Э*********
Пүрэв-Очиртой маргалдаад тэгээд 2024 оны 5 сарын 30-ны өдөр манай гэрт ирж
нөхөр Пүрэв-Очиртой маргалдсан байсан. Тухайн үед Э******** гэх эмэгтэй чи
нөхрөө хайрлаж, халамжилж чаддаггүй гээд намайг зодсон. Мөн Э********* гэх
эмэгтэй намайг хаана таарсан газраа ална шүү. Та нараас болж миний
амьдрал сүйрсэн мөн намайг арчаагүй муу эрийн гудас гэх мэтчилэн хэл амаар
доромжлоод байгаад гомдолтой байна. Тухайн үед манай гэрийн телевизор руу
Э******** гэх эмэгтэй гар утас шидэж дэлгэцийг хагалсан бөгөөд тухайн
телевизор одоо ажиллахгүй байгаа. Телевизор ажиллахгүй болсноос болж Манай
хүүхдүүд гэртээ үзэж харах зүйлгүй байгаа...." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Р.Пүрэв-Очрын "...Би тухайн хоёр эмэгтэйг танина. Н******** гэх
эмэгтэй манай эхнэр бөгөөд 2009 оноос хамтдаа айл болсон бөгөөд 2 хүү, нэг охин,
дагавар 1 хүүгийн хамт хамтран амьдардаг. Өнөөдрийн байдлаар гэрлэлтээ албан
ёсоор батлуулаагүй. Одоо Н**********тэй хамт амьдарч байгаа. Харин
Э*******гэх хүнтэй 2018 оны 11 сард танилцаж гэр бүлийн найзууд болсон
бөгөөд Э******** гэх хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай болоод өдийг
хүрсэн бид хоёр дундаасаа хүүхэд байхгүй...." "...Би 2024 оны 04 сарын 29-ний өдөр
Э*******тэй үл ялих зүйлээс болж маргалдсан бөгөөд 2024 оны 04 сарын 30-ны
өглөө миний гар утас руу чат болон мессеж бичиж, залгахад нь би хариу өгөөгүй.
Манай эхнэр 12 цагийн үед хүүхдээ хичээлдээ өгөх гээд явсан хойгуур Э*******
гаднаас манай гэр орж ирсэн. Тэгээд Э******** надтай муудалцаж, бид хоёр
хоёр биеэ хэлэх хэлэхгүй үгээр хэлж, Э******** миний биеийн нүүр болон цээж
хэсэгт хумсаар, урж маажиж байх үед гаднаас манай эхнэр Наранцэцэг орж ирсэн.
Тухайн үед манай эхнэр юу болоод байгаа юм бэ гэж асуухад Э********* надад
Пүрэв-Очир бид хоёрын асуудлыг надад хэлэхгүй гадуур өөр хүнд хэлж явлаа гээд
Э********* Н*********ийн толгойтой үснээс зулгахад Н********* зөрүүлээд
Э********ийн үснээс зулгааж тэр хоёр зодолдож эхэлсэн тул би салгасан. Тэгээд
манай эхнэр Н********* цагдаагийн байгуулагд дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Өмнөговь аймгийн Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024.05.07-ны өдрийн №244 дугаартай дүгнэлт "...1. Э.Н********ийн биед тархины доргилт, хамрын таславчийн хугарал, хуйх, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, 2 хөлийн шилбэ дэх цус хуралт гэмтэл үүсчээ. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,
“Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн №24/025 дугаартай "...*********** загварын телевизор..."-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э******** нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасныг дурдах нь зүйтэй.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Э**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Э**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Э.Н********** нь эрүүл мэндийн хохирол төлбөрт 169,139 төгрөг, зурагтын хохирол төлбөрт 1,300,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Э******** нь хохирогч Э.Н**********т эмчилгээний зардалд 169,139 төгрөг, зурагтын хохирол төлбөрт 1,300,000 төгрөг тус тус төлсөн. Хохирогч Э.Н******** нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Э*********ийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч В.Төгсбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээрх торгох ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгуулийн ялын хэмжээг 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгийн торгох ял оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилсэн байдлаар цагдаагийн байгууллагаас нэхэмжлэл ирүүлээгүй. Шүүгдэгч Б.Э*********** нь цагдан хоригдоогүй, баривчлагдаагүй. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Э***********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт үйлдсэн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын гэм буруугийн шинжийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т****** овогт Б*********ийн Э********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2. Шүүгдэгч Б.Э**********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Э.Н******** нь эрүүл мэндийн хохирол төлбөрт 169,139 төгрөг, зурагтын хохирол төлбөрт 1,300,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч Б.Э***********нь хохирогч Э.Н**********т эрүүл мэндийн хохирол төлбөрт 169,139 төгрөг, зурагтын хохирол төлбөрт 1,300,000 төгрөг тус тус төлсөн. Хохирогч Э.Н********* нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.Э***********ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э**********ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА