Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/95

 

 

    2024              06                 27                                                    2024/ШЦТ/95                  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Д.Намуун,

Улсын яллагч Т.Солонго,

Шүүгдэгч Б.А*********** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И****** овогт Б********ийн А******д холбогдох ********* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************,

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.А*********** нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн “********* гэх нэртэй вичат аккаунтаас олон гишүүдтэй ********шороон замын групп” гэх нэртэй групп дээр ********************************** гэх утга агуулга бүхий мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч Б.А*********** нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өөрийн ********** гэх нэртэй вичат аккаунтаас олон гишүүдтэй *********** шороон замын групп” гэх нэртэй групп дээр ********************* гэх утга агуулга бүхий мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр төр, алдар хүндэд халдсан, илт худал мэдээлэл нийтэлж, олон нийтэд тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.   

    1. Нотлох баримтын үнэлгээ 

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б*********ийн “...Тэрнээс хойш 2024 оны
03 дугаар сарын 29-ны өдөр вичат ***********зэрэг олон гишүүдтэй маш олон групп дээр *********** гэх нэртэй хэрэглэгч өөрийн дуу хоолойгоор ******************* гэх мэдээллийг тараасан байсан. Энэ
мэдээллээс болоод жолооч, тээвэрчдээс манай үйлдвэрчний эвлэлд итгэх итгэл
алдарч цаашид байгууллагын талаар буруу мэдээлэл тарж, бид нарын ажил
хаялтын үйл ажиллагаа тасалдсан..Манай байгууллагын үйл ажиллагаа эрхлэх
хугацаандаа ямар нэгэн хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагаас үйл
ажиллагааны дэмжлэг, шагнал, урамшуулал болгон мөнгө авсан зүйл бол
байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 34-35-р хуудас/,

Гэрч Б.А**********ын “...Би өөрийн **********утасны дугаар дээр ************ гэх нэртэй вичат аккаунтыг 2023 оны 07 дугаар сараас эхлэн одоог хүртэл
ашиглаж байна . Тэгэхээр нь би өөрийн компанийн жолооч нарын дотоод групп дээр
****************** гэх утгатай яриаг өөрийн дуу хоолойгоор
явуулах гэж байгаад группээ андуурч өөр ***************гэх
нэртэй групп дээр тавиад тэр нь цаашаа задраад өөр групп дээгүүр баахан
тарчихсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байгаа бөгөөд нэг
сэрэхдээ машиныхаа кабинд ороод ирчихсэн унтаж байсан. Тэр өдрөөс хойш
маргааш нь архи гүйцэт гарахгүй орондоо хэвтэж байгаад нөгөөдөр нь буюу 03
дугаар сарын 30-ны өдөр арай гайгүй эрүүл болоод байж байсан чинь огт танихгүй
хүмүүс баахан залгаад “чиний дугаартай худал мэдээлэл зарын групп дээр яваад
байна, энэ үнэн юм уу, худлаа юм уу”, зарим нь болохоор “хаана байгаа газар чинь
очиж ална" гэх мэтээр над руу маш олон хүмүүс яриад байсан...Тиймээс уг бичлэгт
гарч байгаа вичат аккаунттай хэрэглэгч би мөн байна... ” гэх мэдүүлэг /хх-н 37-38-р
хуудас/,

Гэрч Б.Дашдоржийн “...Манай хорооноос зохион байгуулсан ажил
хаялттай холбоотой мэдээлэл байсан. Бид нар тодорхой хугацаанд ажил хаяж үзэл
бодлоо илэрхийлэн буцаад ажилдаа орцгоосон. Гэвч ******** гэх вичат
хаягтай хэрэглэгч бид нарыг 150.000.000 /нэг зуун тавин сая/ төгрөг аваад амаа
хамхиулаад алга болсон гэх утгатай мэдээлэл тараасан...Хорооноос үйл ажиллагаа
эрхлэх хугацаандаа үйл ажиллагааны дэмжлэг тусламж, санхүүжилт, шагнал
урамшуулал болгон мөнгө авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 40-41-р хуудас/,

Гэрч Б.Амартүвшиний “...Тухайн үйл ажиллагааны зардалд зарцуулах,
самбар, туг, хэвлэлийн материал, бензин шатахуун, толгойн тууз, принтер зэрэг эд
зүйл бараа материалыг үйлдвэрчний эвлэлийн гишүүд болон нийт жолооч авто
тээвэрчдээс хандив туслалцаа цуглуулан үйл ажиллагаа явуулсан. Тухайн хандив
тусламжийг Авто тээвэрчдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны нэр дээр
бүртгэлтэй /аль банк гэдгийг нь мэдэхгүй байна/ дансаар цуглуулсан...” гэх
мэдүүлэг /хх-н 47-48-р хуудас/,

Оролцогч Б.А***********ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн
үзүүлэлтүүд /хх-н 13-18-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б************аас гаргаж өгсөн видео бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 22-26-р хуудас/,

Жолооч авто тээвэрчдийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны Хаан
банкны 5427086716 тоот дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 71-
72-р хуудас/,

С.Б******ийн Хаан банкны ********** тоот дансны хуулга /хх-н 78-90-р хуудас/,

М.Г**********ийн Хаан банкны ******** тоот дансны хуулга /хх-н 91-98-
р хуудас/,

А.Д********* Хаан банкны ********, *********, ************тоот
данснуудын хуулга /хх-н 99-120-р хуудас/,

Б.Т********ийн Хаан банкны *********** тоот дансны хуулга /хх-н 121-132-
р хуудас/,

Ш.Г**********ийн Хаан банкны *********** тоот дансны хуулга /хх-н 74-78-
р хуудас/
 зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.А**********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.А*********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Б.А**********ыг “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч “**************** нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.А*********ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч Б.А*********** нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.А************д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгчид торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч И********овогт Б******ийн А*********ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А***********ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Хохирогч *************** нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.А***********ыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.   

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А**********ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А**********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА