Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 30

 


          Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Д.Сугар, С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
    Иргэдийн төлөөлөгч Л.Бааяа
    Улсын яллагчаар Г.Амарсайхан
    Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Ж.Цээсүрэн 
    Шүүгдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар Д.Батхүрэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар С.Батцэцэг нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201517000155 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

    Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн харьяат,1978 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, экологич мэргэжилтэй, ам бүл 1, Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн 16-00 тоотод оршин суух, гэмт хэрэгт холбогдох үедээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар ажиллаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Лхам овгийн Дагдандоржийн Батхүрэл /регистрийн дугаар ЛЙ78060276/

    Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн харьяат, 1985 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Баруун-Урт сумын 7 дугаар багийн Ургах наран хороололд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэг /регистрийн дугаар ЛЮ85020566/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

    1. Яллагдагч  Д.Батхүрэл  нь 2014 оны 04 дүгээр сард С.Батцэцэгийг ажилд авахдаа түүнээс 1.000.000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр ававсан, 2015 оны 01 дүгээр сард иргэн Ө.Мөнхтуяаг Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажилд томилохдоо 1.000.000 төгрөг нэхэж хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан, 

    2. Яллагдагч С.Батцэцэг нь 2014 оны 04 дүгээр сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарган Д.Батхүрэлд 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    - Шүүгдэгч Д.Батхүрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие энэ хэрэгт холбогдоод 8 дахь удаагийн шүүх хуралдаанд оролцож байна. Дараах тайлбарыг гаргаж байна. Намайг 2014.04.23-ны өдөр албан өрөөндөө сууж байхад надад 1.000.000 төгрөг зээлдүүлсэн гэж буруутгаж байгаа. Би С.Адъяагараваас 1.000.000 төгрөг зээлж удаалгүй буцааж өгсөн байдаг. Энэ нь баримтаар хэрэгт байгаа, нотлогдож байгаа. С.Батцэцэг нь надад мөнгө зээлдүүлсэн гэж мэдүүлсэнтэй холбогдуулан намайг хээл хахууль авсан, С.Батцэцэгийг хээл хахууль өгсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.Батцэцэгийг надад мөнгө зээлүүлсэн гээд байгаа 2014.04.23-ны өдөр миний бие ямар нэгэн өрөө тасалгаанд суух нь байтугай, би тэр албан тушаалд томилогдоо ч үгүй байсан нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны сайдын 2014.04.30-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар томилогдсон боловч би ингэж томилогдсон, энэ албан тушаалд томилогдоно гэдгээ мэдээгүй байсан. 2013.12.25-ны өдөр яаман дээр болсон албан тушаалын сонгон шалгаруулалтад орж би 2 дугаар байранд жагссан. Тэгээд 1 дүгээрт орсон хүн тэр ажилд томилогдох учраас би өөрийгөө тэр ажилд томилогдоно гэж мэдээгүй. 2014 оны 05 сарын 15-ны өдөр яамнаас над руу яриад та томилогдсон. Яаман дээр ир гэж хэлсэн. Би Улаанбаатар хотод очиж, шийдвэрээ хүлээж аваад, томилогдоод 2014.05.20-ны өдөр аймагт ирж ажлаа аваад, 2015.05.23-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газарт албан өрөө авч тохижуулаад Батцэцэгийг дуудаж хамтран ажиллах тухай санал тавьж ажилласан. С.Батцэцэгийг 7 сарын хугацаанд хэмнэгдсэн цалингаасаа цалинжуулж ажиллуулсан. Энэ нь 2014.06.01-ний өдөр байгуулсан орон нутгийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээгээр нотлогдож байгаа. Хэрэв С.Батцэцэг 1.000.000 төгрөг зээлүүлж хохирсон бол ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 4 сарын дотор хууль хяналтын байгууллагад өөрөө гомдлоо гаргаж болоогүй юм бэ. С.Батцэцэг 2014.12.30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Гэтэл 2015 оны 4 сард С.Батцэцэгийн хадам ээж нь аймгийн захиргаанд гомдол гаргасан байсан. Ингээд намайг гүтгэж доромжилж гомдол гаргасан. С.Батцэцэг өөрөө ажлаас халагдсаны дараа яагаад өөрөө гомдлоо гаргаад яваагүй юм бэ? Надад мөнгө зээлүүлсэн гэж байгаа бол яагаад гэрээ хийгээгүй вэ? хэдэн хувийн хүүтэй зээлүүлсэн бэ? С.Батцэцэг өмнөх шүүх хуралдаанд “Би хүнд мөнгө зээлдүүлдэг, гэрээ контракт хийдэг” гэж мэдүүлсэн байгаа. 
Хоёрдугаарт Ө.Мөнхтуяагийн асуудал яригддаг. Ө.Мөнхтуяаг би ажилд авахын тулд 1.000.000 төгрөгийг нэхсэн гэж байгаа. Би Ө.Мөнхтуяаг 2015.01.28-ны өдөр мэргэжилтний орон тоон дээр томилсон. Үнэхээр мөнгө нэхээд байсан бол би томилохгүй л байсан. Логик талаас нь авч үзвэл ийм байна. 2015.02.27-ны өдөр “Мэнэнгийн талын сав газрын захиргаанд бүтцийн өөрчлөлт хий” гэсэн албан бичиг ирсэн. 2014.04 сард гаргасан тушаал хүчингүй болсон. Энэ бичгийн хүрээнд би хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2015.03.31-ний өдөр тушаал гаргаж бүтцийн өөрчлөлт хийсэн. Би Б/10 тушаалаар мэргэжилтнүүдээ чөлөөлж томилсон тушаал байгаа. Б/9 нь Ө.Мөнхтуяаг ажлаас чөлөөлсөн тушаал юм. Би ганцхан Ө.Мөнхтуяаг мөнгө өгөөгүй учраас ажлаас чөлөөлөөгүй. Ө.Мөнхтуяа ажлаас чөлөөлөгдөөд төрийн албанд хандаад зогсоогүй, намайг гүтгэж 15000 орчим дагагчтай фэйсбүүк групт “Наран саран” хаягнаас эх үүсвэр нь тодорхойгүй, нотлогдоогүй бичлэгийг 10 хоног тавьсан. Олон нийтэд миний нэр төрийг гутаан доромжилсон. Би нэр төрөө сэргээлгэх гээд 2015.04.10-ны өдөр Иргэний хэргийн 19 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Одоо хүртэл шийдэгдээгүй байгаа. 
Ө.Мөнхтуяа бичлэгээ ажлаас чөлөөлөгдсөн өргөдлөө гаргахдаа уг бичлэгийг төрийн албаны салбар зөвлөлийн дарга Лхамсүрэнд өгсөн. Ц.Лхамсүрэн нь энэ бичлэгийг хувилж 2-3 гишүүнд өгсөн байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийнхөн үүргээ мэдсээр байж цахим сүлжээнд тавьсан байдаг. Төрийн албаны салбар зөвлөлийнхөн ёс зүйгээ зөрчсөн гэж гомдол гаргасан боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй, өөр гомдол гаргагч, хохирогч нарын гомдол хүсэлтийг хүлээн авдаг. Энэ ямар учиртайг би мэдэхгүй. Бичлэг дээр урамшуулал гэж яригддаг болохоос 1.000.000 төгрөг гэж байхгүй. Огт байхгүй. Урамшуулал гэдэг нь хоолонд орох талаар хэлсэн ч байж болно ш дээ. Би маш том ёс зүйн зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Намайг ёс зүйн алдаа гаргасан учраас Мэнэнгийн талын сав газрын даргын ажлаас чөлөөлсөн байгаа. Би ёс зүйн алдаа гаргаснаа үүрээд явж байгаа. Энэ хэргээс болж Батцэцэг, Ө.Мөнхтуяа бид 3 маш их хохирч байгаа. Ийм учраас энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж эрхэм шүүгч нараас хичээнгүйлэн хүсч байна... гэв. 

- Шүүгдэгч С.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 04 сарын 23-ны өдөр энэ хүн надаас 1.000.000 төгрөг зээлүүлээч гэж хэлсэн. Би энэ хүнд 1.000.000 төгрөг зээлүүлсэн. Би аймгийн Засаг даргын тамгын газрын байрны 3 давхарт байрлаж байсан өрөөнд нь очиж өгсөн. Даргаар томилогдсон байсан үгүйг мэдэхгүй. Адъяагарав гэдэг хүн манай хадам аав, ээжийн найзынх нь хүүхэд юм. Би тухайн үед хувиараа бизнес эрхэлдэг, Адъяагарав ахад надад ажил мэдэж байгаарай гэж хэлж байсан. Адъяагарав ах намайг энд шинэ байгууллага нээгдэж байгаа юм байна. Чи очоод уулзчих, ах нь хэлчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Батхүрэл гэдэг хүнтэй очиж уулзахад “би чамайг ажилд авна, залуу хүмүүсийг дэмжиж ажиллана, ах чинь надад хэлсэн байгаа, би чамайг ажилд авна, чи төрийн албаны анкетыг бөглөөд аваад ир. Ахдаа 1.000.000 төгрөг зээлчих, ах нь удаахгүй өгнө” гэж хэлсэн. Тухайн үед миний дансанд 1.200.000 төгрөг байсан. Гэвч би Батхүрэл ахад надад мөнгө байхгүй, хүнээс асууж өгье гэж хэлсэн. Тэгээд анкетаа аваад бөглөөд явж байхад над руу 2-3 удаа утсаар ярьсан. Тэгээд би ажил тарах үед данснаасаа 1.000.000 төгрөг аваад Батхүрэл ахад авчирч өгсөн. Тэгээд 2014.05.23-ны өдөр над руу утастаад ажилдаа ирж ор гэж хэлсэн. Би ажиллаж байх хугацаандаа мөнгөө нэхсэн боловч мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Би нэг дор ажиллаж байгаа болохоор өгөх байх гэж бодож байсан. Миний ажиллаж байсан албан тушаал батлагдаж ирээгүй учраас хөдөлмөрийн гэрээ дуусаад би ажилгүй болсон. Ажлаасаа гарахдаа мөнгөө нэхсэн. Тэгтэл Батхүрэл ах “Би чамайг цалинжуулаад чиний мөнгийг өгчихсөн” гэж хэлсэн. Би “юу яриад байгаа юм бэ, би хөдөлмөрийнхөө хөлсөөр цалин авсан, би таны хувийн зүгээс зээлүүлсэн мөнгөө авмаар байна” гэж хэлсэн. Намайг гар явдаг газраараа яв гэж хэлсэн. Дараа нь 2015 оны 01 сард манай хадам ээж энэ хүнтэй өрөөнд нь уулзаад мөнгөө нэхэхэд маргалдаад гаргасан гэсэн. Мөн 2015 оны 02 сард өгнө гэж хэлсэн байсан. Тэгээд би 02 сар хүртэл хүлээсэн. Би байнга утсаар ярьж мөнгөө нэхэхэд утсаа авахгүй болсон. Би нөхрийнхөө утсаар залгаад өгдөг газар нь өглөө гэж хэлэхэд гомдолгүй гэж хэлсэн. Манай хадам ээж танай удирдах албанд ажилладаг хүн хүүхдээс маань мөнгө зээлчихээд өгөхгүй байна гэж хэлэхэд Засаг дарга та гомдолтой байгаа бол өргөдлөө гаргаж болно гэж хэлсэн гэсэн. Тэгээд гомдлоо гаргасан. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ хүнд мөнгө зээлүүлсэн. Хэрвээ авилга өгсөн бол би гомдол гаргаад ингээд явахгүй байсан... гэв.

    -  Хохирогч Ө.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 28-нд Мэнэнгийн талын сав газрын захиргаанд усны чанар экологи, сургалт, олон нийт хариуцсан мэргэжилтэн /бичиг хэргийн ажилтан/ албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Ингээд харин дарга Д.Батхүрэл нь ажилд оруулж өгсөн тул 1.000.000 төгрөг өг гэж нэхсээр байгаад өгөөгүй тул намайг 2015 оны 03 дугаар сарын 31-нд үр дүнгийн гэрээг дутагдалтай биелүүлсэн гэх шалтаг гаргаж ажлаас үндэслэлгүйгээр халсан. Энэ үндэслэлээр аймгийн захиргааны хэргийн шүүх болон Улаанбаатар хотын давж заалдах шатны шүүхээр ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоосон. Миний хувьд Д.Батхүрэл нь надаас удаа дараа ажилд оруулж өгсөн гэж мөнгө нэхэж улмаар нэхсэн мөнгийг нь өгөөгүй гэж ажлаас халсанд гомдолтой байна. Д.Батхүрэлээс нэхэмжлэх бэлэн мөнгө төгрөг байхгүй, сэтгэл санааны хувьд би их хохирсон...гэх мэдүүлэг/ 2-р хх-118/.
     
   - Гэрч М.Энхцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: Д.Батхүрэл манай хүүхдийг ажлаас халсан. Ямар учраас ажлаас халсан бэ гэхэд орон тооны цомхотголд орсон учраас халсан гэж байсан. Манай хүүхдээс мөнгө зээлсэн байсан. Мөнгөө нэхэхэд мөнгө байхгүй гэж маргалдсан. Тэгээд би аймгийн Засаг даргын тамгын газраар ажлаар явж байгаад Засаг даргад “ ийм хүн танайд ажиллаж байна”  гэхэд “ гомдлоо бичиж өг “ гэж хэлсэн. Манай хүүхдэд зээлчих удахгүй өгнө гэж хэлээд зээлсэн байсан. Батцэцэг “ Батхүрэл дарга мөнгө зээлчих “ гэсэн гэж байсан. Хадам аав нь хүртэл дургүй байсан. Одоо мөнгө аваагүй гэж байгааг гайхаж байна, төрийн албанд ажиллаж байсан хүн шүүхийн өмнө худал хэлж болдог юм болов уу. Би энэ хүнийг танихгүй. Гэр бүлээрээ Д.Батхүрэлийг гүтгэх ямар ч үндэслэл байхгүй. Би үнэн байдлыг л хэлж байна...гэв.  
...Манай охин Батцэцэг нь Мэнэнгийн талын сав газрын захиргаанд бичиг хэрэг, няраваар ажилд 2014 оны 05 дугаар сард ажилд орсон. Ажилд ороход нь тус газрын дарга Д.Батхүрэл 1 сая төгрөг зээлчих гэж хэлээд мөнгийг нь бэлнээр нь авсан байдаг. Харин ажилд авчихаад эргүүлээд 2014 оны 12 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн бөгөөд орон тоо байхгүй хэмнэсэн мөнгөөрөө цалинжуулсан, мөн 1 сая төгрөгөө нэхэхэд чамайг цалинжуулаад мөнгийг чинь өгсөн, чи бид хоёрын хооронд өр цайрсан гэдэг хариу өгсөн талаар надад охин хэлсэн. Ингээд би 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Д.Батхүрэлтэй ажил дээр нь очиж өрөөнд нь уулзсан. Уулзаад охиныхоо өгсөн 1 сая төгрөгийг нэхсэн. Би 2015 оны 02 дугаар сарын 01-ний дотор мөнгийг нь өгөөрөй гэж хэлээд гарсан. Ингээд хэсэг хугацаанд энэ хүнийг харсан боловч мөнгөө өгөөгүй, Иймд би аймгийн засаг даргад гомдол гаргасан. Энэ хүнд 1 сая төгрөгийг зээлж байгаа гэж хэлж ярьж байсныг санаж байна. Тухайн үед өгөх хэрэг байна уу даа гэж хэлж байсан. Энэ зээлж авсан мөнгөө өгөөгүй өдий хүрч байгаа... гэх мэдүүлэг /1-р хх-147-148/.
    
    - Гэрч Ц.Лхамсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд өгсөн: Тамгын газарт Мэнэнгийн талын сав газрын захиргаа байгуулагдах гэж байгаа, даргаар нь Д.Батхүрэл томилогдсон. Нилээдгүй олон хүнтэй байх юм байна. Байр сав гаргаж өг гэж надад хэлсэн. Тэгээд би 3 давхарт 2 өрөө гаргаж өгсөн. Би төрийн албаны салбар зөвлөлийн даргаар ажиллаж байгаад шалгалтанд тэнцсэн хүний бичиг баримтыг Мэнэнгийн талын сав газрын захиргаанд хүргүүлсэн. Тэгээд тэр хүн томилогдсон гэж ойлгож байгаа. Ө.Мөнхтуяа бичлэгийг өргөдлийн хамт манай зөвлөлд өгсөн. Тэр бичлэгийг би санаж байна. Одоо ч миний компьютерт хуулбар нь байгаа. Бичлэг дээр “ төрийн албанд ажилд ороход чиний бодож байгаа шиг тийм амар биш, чи яаж хандана уу би тэгж хандана, тэгээд мөнгө нэхдэг, мөнгөө хэзээ авчирч өгөх вэ гэдэг. Өгье гэвэл ганцаасаа, сэтгэл байвал секундэд гэж хэлдэг. Ө.Мөнхтуяа аав маргааш хөдөөнөөс ирнэ гэхэд нь  маргааш үдийн өмнө авчирч өг, хэрэг байгаа үед нь туслахгүй бол дараа нь хэрэггүй үед би өөрөө хэрэггүй гээд хэлчихнэ “ гэх мэтийн үг байсан. Манай төрийн албаны салбар зөвлөлийнхөн шалгаад цагдаагийн байгууллага руу явуулахаар болсон. С.Батцэцэгийн гомдол төрийн албаны салбар зөвлөлд ирээгүй. 
 ...Салбар зөвлөлөөс хамгийн өндөр оноо авч тэнцсэн Ө.Мөнхтуяаг тухайн албан тушаалд томилох албан бичгийг Мэнэнгийн талын сав газрын захиргаанд 2015 оны 01 дүгээр сард хүргүүлсэн. Үүний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн гэсэн ажилд томилсон. Тушаалын 1 хувийг манайд ирүүлсэн. Удалгүй Ө.Мөнхтуяа нь ажлаас үндэслэлгүй халлаа гэсэн гомдлыг 2015 оны 04 дүгээр сард ирүүлсэн. Өөрийн биеэр миний өрөөнд орж ирсэн бөгөөд өргөдөл, Д.Батхүрэл гэгчтэй ярьсан ярианы бичлэгийн хамт өгсөн. Бичлэгийг сонсоход төрийн албыг гутаасан, нэр хүндийг унагасан явдал байсан. Дээрээс нь түүний дуу хоолой мөн байсан юм. Ингээд гишүүд цуглаад хурлаар авч хэлэлцсэн. Бичлэгийг ч бүгдэд нь сонсгосон. Ө.Мөнхтуяаг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна, бичлэгт яригдсан яриа ноцтой асуудал байгаа учраас хуулийн байгууллагаар шалгуулья гэдэг шийдвэр гаргасан. Энэ бичлэгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн.
...Харин Батцэцэг гэдэг хүн төрийн албаны шалгалт өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Энэ хүний хадам ээж М.Энхцэцэг гэдэг эмэгтэй Д.Батхүрэл гэгч манай охин Батцэцэгийг ажилд авах үедээ 1 сая төгрөг авсан. Одоо энэ мөнгөө өгөхгүй байна гэсэн гомдлыг аймгийн засаг даргад гаргасан. Гомдлыг 2015 оны 04 дүгээр сард гаргасныг шууд Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Салбар зөвлөлд гомдол гаргаагүй ” гэх мэдүүлэг / 1 хх-109-111/

    - Гэрч М.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манай Сүхбаатар аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 04 дүгээр сарын 07-нд иргэн Ө.Мөнхтуяагаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаарх өргөдлийг хүлээн авч, 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 09 цаг 15 минутанд салбар зөвлөлийн даргын албан өрөөнд 11 гишүүнээс 10 гишүүн ирж хурлыг хийсэн юм. Уг хурлаар Ө.Мөнхтуяаг ажлаас үндэслэлгүйгээр Д.Батхүрэл халсан тухай өргөдлийг хэлэлцэх үед Ц.Лхамсүрэн дарга Ө.Мөнхтуяагийн өргөдөлтэй цуг ирсэн бичлэгийг өөрийнхөө албан компьютерээс салбарын гишүүдэд сонсгосон юм” гэсэн мэдүүлэг / 1 хх-133 / 

    - Гэрч Ш.Өвгөнхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: Охин Ө.Мөнхтуяа 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн төрийн албаны шалгалтыг өгөөд тэнцсэн юм. Ө.Мөнхтуяагийн ажлын байр Сүхбаатар аймагт шинээр байгуулагдсан Мэнэнгийн талын сав газрын захиргаанд сул орон тоо байсан учир дарга Д.Батхүрэлтэй уулзахад миний охиноос ямар нэгэн шалтгаангүйгээр 1.000.000 төгрөг нэхсэн гэсэн. Ө.Мөнхтуяа нь надад Д.Батхүрэлийг мөнгө нэхсэн талаар хэлээд “ охин нь нэхээд байгаа 1.000.000 төгрөгийг өгчих үү “ гэхээр нь “ би миний охин шинэ албан ажилд орж байгаа хүн хууль бус зүйл хийж болохгүй, мөнгө өгсөн, авсан, зуучилсан нь буруутай болдог тухай аав нь сонссон юм. Миний охин болохгүй “ гэж хэлсэн юм. Тэгээд би найз Б.Зоригбатын хамт 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Батхүрэлийг ажил дээр нь байж байхад уулзсан юм. Намайг Батхүрэлтэй уулзаад ярилцахад надаас Батхүрэл 1.000.000 төгрөг нэхээд “ танай охин Ө.Мөнхтуяаг 2 сар түр ажиллах тушаал гаргаж авна. Урамшууллын мөнгө төгрөг өгөөгүй тохиолдолд охин чинь шинэ хүн учраас алдаа гаргана, өө сэв гаргаж байгаад хална шүү “ гэсэн. Би Д.Батхүрэлд хандан “ Чамайг харахад залуу хүн юм байна. Боловсролтой хүн шиг харагдаж байна. Чи арай өөр хууль бус юм яриад байна. Ах нь хөдөөний хүн боловсрол нимгэн, хууль мэдэхгүй, харин радио телевиз сонсож байхад мөнгө өгсөн, авсан хүн хоёулаа хуулийн хариуцлага хүлээдэг” гэж хэлэхэд “ хөдөөнийхөн юм хэлээд ойлгохгүй юм. 1 000 000 төгрөг өгвөл өг, чадахгүй бол боль гэж хэлж охиныг чинь ажлаас хална шүү “ гэж хэлсэн. Тэгсэн манай охиныг Д.Батхүрэл яг 2 сарын дараа ажлаас нь халах тухай тушаал гаргаж халсан юм. Ө.Мөнхтуяа нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Батхүрэлийг мөнгө нэхэх үед өөрийнхөө гар утсанд мөнгө нэхэж байгаа талаар бичлэг хийж баримтжуулсан юм. Ө.Мөнхтуяа ажлаас хууль бусаар халагдсан учир Д.Батхүрэлийн мөнгө нэхсэн талаарх бичлэгийг Сүхбаатар аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд өгсөн юм билээ...гэх мэдүүлэг/  1-р хх- 134 / 

    - Гэрч Б.Зоригбатын мөрдөн байцаалтанд өгсөн: Ө.Мөнхтуяа төрийн албаны шалгалтанд тэнцсэн гэхээр нь Д.Батхүрэл ахын чинь ажилд орон тоо гарч байгаа чамд их л сайхан завшаан гарч байгаа юм байна даа гэж байсан. Тэгсэн Ө.Мөнхтуяа Д.Батхүрэлийн өрөөнд ороод тагнаж, чагнасан гээд аймаг орон нутгийн зурагтаар гарч байхыг нь хараад мөн Батхүрэл өөрөө сайхан сэтгэл гаргаж, ажилд авсан байхад өөрийг нь ингэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр нэр төрд нь халдаж байгаад гайхаж байна. Төрийн албаны шалгалтын дараа шиг санаж байна, Ш.Өвгөнхүүг дагуулаад Д.Батхүрэлийн өрөөнд ороод уулзсан. Д.Батхүрэлийн албан өрөөнд мөнгө төгрөг, урамшууллын мөнгө гэж бол яригдсан. Би өөрөө сайн учрыг нь бол ойлгоогүй, тэд мөнгө төгрөг гэж яригдсан болохоос өөрөөр мөнгө төгрөг өгсөн барьсан асуудал байхгүй. Мөнгөний хувьд 1.000.000 төгрөг гэж яригдсан. Тухайн үед Д.Батхүрэл надад “ажилд авахад урамшуулал байдаг юм” гэж хэлж байсан. Түүнийг л Өвгөнхүүд хэлсэн. Энэ урамшууллын асуудлыг 1.000.000 төгрөг гэж хэлээд явсан... гэх мэдүүлэг. / 1-р хх- 142 / 

    - Гэрч Ө.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн:  2014 оны 12 дугаар 16-ны өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж, тус аймаг дахь Мэнэнгийн талын сав газрын захиргааны Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн /бичиг хэрэг/ сул орон тоонд хамгийн өндөр 72 оноог авч тэнцсэн. Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлөөс 2015.01.22-ны өдрийн 05 тоот албан бичгээр “Ө.Мөнхтуяаг төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх”-ийг Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэлд мэдэгдсэн. 2015.01.28-ны өдрийн Б/02 тоот тушаалаар намайг Усны чанар, экологи, сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтэн /Бичиг хэрэг/-ээр 2 сарын туршилтын хугацаагаар томилж, төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг 2015.01.28-ны өдрөөс мөн оны 03-р сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар байгуулсан юм. Харин үүний өмнө төрийн албаны шалгалтыг өгч, тэнцсэний дараа Д.Батхүрэл даргатай 2015.01.07-ны өдөр очиж уулзсан. Энэ хүн миний ажлын талаар ярьж байснаа ажилд ороход урамшуулал хэрэгтэй, мөнгө өг гэж нэхсэн. Мөнгө төгрөг нэхээд байхлаар нь айх гайхах зэрэгцэж, энэ асуудлыг аав ээждээ өөрийгөө хэлэхээр үнэмшихгүй байх гэж бодоод Д.Батхүрэл даргын надтай ярьсан яриаг утсандаа бичиж авсан юм. Уг бичлэгээ аав Ш.Өвгөнхүүд 2015.01.09-ний өдөр гэртээ сонсгосон. Энэ бичлэгийг сонсоод аав Зоригбат гэх найзынхаа хамтаар Д.Батхүрэлтэй ажил дээр нь очиж уулзсан. Аав энэ уулзалтынхаа талаар надад ярьсан. Д.Батхүрэл мөн л 1 сая төгрөг нэхээд “өгчихвөл ямар ч асуудалгүй бүр томилно, үгүй бол түр хугацаагаар томилоод шинэ залуу хүн алдаа дутагдал гаргана, гэрээ дүгнээд л ажлаас чөлөөлнө” гэсэн байдаг юм. Аав маань төрийн албан хаагч байж цагаандаа гарсан нөхөр байна гэж байсан. Харин мөнгө төгрөг өгөөгүй, өгөхгүй гэдгээ хэлсэн гэдэг. Ингээд намайг 2015.01.28-ны өдөр Д.Батхүрэл дарга өрөөндөө дуудаж уулаад ажилд томилсон тушаалаа үзүүлсэн. Мөн төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан. Хоёр сарын дараа төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээг 61.2%-тай үнэлгээ өгч дүгнэсэн. Дүгнээд тэр өдрөө 2015.03.31-ний өдрийн Б/10 тоот тушаал гаргаж ажлаас чөлөөлсөн. Үүнээс хойш 7 хоногийн дараа Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Лхамсүрэнд “ ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн, ажилд эргүүлэн томилж өгөх “ гомдол гаргасан. Гомдлыг өөрийн биеэр авч орсон бөгөөд болсон асуудлын талаар ярьсан. Тухайлбал бичлэгээ сонсгосон. Бичлэгийн хуулбарыг флашаар авсан юм. Миний гомдлыг салбар зөвлөл авч хэлэлцээд “төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн” байна гэж үзсэн. Үүний дагуу ажил эргүүлэн томилох шийдвэрийг гаргаж, албан бичиг 2015-04 дүгээр сард хүргүүлсэн. Харин надаас авсан Д.Батхүрэл дарга бид хоёрын гар утсанд бичигдсэн ярианы бичлэгийг 2015.04.10-ны өдөр “Наран саран” гэсэн хаягнаас Төрийн албаны зөвлөл, хууль хяналтынханд гэж хаяглаад Сухбаатар аймаг фэйсбүүк хуудсанд “би баримттай зүйл тавьлаа, надад ахиад ч баримт бий” гэж бичсэн байсан. Би дээрх бичлэгийг зөвхөн Лхамсүрэн даргад өгсөн, энэ бичлэг тавигдсан талаар Лхамсүрэн даргатай очиж уулзахад, манай зөвлөлийн гишүүдээс хуулбарлаж авсан. Хэн тавьсаныг мэдэхгүй гэж байсан. Харин би бичлэгийг би фэйсбүүк хуудсанд тавиагүй энэ хаяг миний хаяг ч биш юм. Энэ хүнийг гүтгэх, доромжлох ямар ч шаардлага байхгүй. Энэ бичлэгт яригдаж байгаа дуу хоолой Д.Батхүрэлийнх мөн бөгөөд надад хүнийг гүтгэх тийм хууль бус зүйл байхгүй. Намайг 1.0 сая төгрөг өгөөгүй гэдэг үндэслэлээр шалтаглан ажлаас халсан гэж үзэж байна. Энэ талаараа ч өөрөө хэлсэн. Тухайлбал шинэ залуу хүн алдаа дутагдал гаргана, үр дүнгийн гэрээг дүгнээд л ажлаас нь чөлөөлнө” гэж хэлж байсан. Энэ зарчмаа хэрэгжүүлсэн гэж бодож байна” гэх мэдүүлэг./1-р хх-123-127/

- Гэрч С.Адьяагаравын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай аймагт Мэнэнгийн талын сав газрын захиргаа шинээр нээгдэж даргаар нь миний таньдаг найз Батхүрэл томилогдсон учир би аавын найзын бэр болох С.Батцэцэгийг ажилд оруулах гээд Батхүрэлээс ямар ч хамаагүй ажил байна уу гэхэд Батхүрэл бичиг хэрэг, няравын ажил байгаа надтай уулзуулчих гэсэн юм. Тэгсэн Батцэцэг сүүлд нь ажилд орчихсон байсан юм” гэсэн мэдүүлэг. /1-р хх- 136/

    - Гэрч С.Билэгсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “Сүхбаатар аймаг дахь Мэнэнгийн талын сав газрын захиргааны дарга Д.Батхүрэл манай охиныг ажилд ороход нь надад мөнгөний хэрэг гарлаа, 1 сая төгрөг түр зээлүүлээч, удахгүй буцаагаад өгье гэсэн санал тавьсан юм билээ. Тэр дагуу нь л манай бэр Батцэцэг түүнд бэлэн 1 сая төгрөг өгсөн гэдэг. Үүний дараа 2014 оны 12 дугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Өөр мэдэх зүйл байхгүй, Харин би охиноо мөнгө төгрөг өгөх хэрэггүй юм бишүү гэж хэлж байсан. Одоо энэ мөнгөө аваагүй гэж хэлж байсан. Адьяагараваас охиндоо ажил төрөл мэдэж байгаарай гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг. /1-р хх- 145/ 

    - Гэрч Б.Одонзулын мөрдөн байцаалтанд өгсөн: С.Батцэцэг нь 2014 оны 05 дугаар сараас 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд “бичиг хэрэг, нярав”-ын орон тоон дээр ажилласан. Энэ хүнийг ТҮ-5-1-ээр цалинжуулж байсан. Манайд ажиллах хугацаандаа 3.266.597 төгрөгийн цалин авсан байсан гэсэн мэдүүлэг./1-р хх-109/ 
    
-    Эд мөрийн баримт, түүнийг хадгалах тухай тогтоол, CD бичлэг / 1 хх- 7-8/ 

-    Компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх- 9-12/

-    Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 38-40 /

    -  Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 13 дугаартай албан бичиг / 1 хх- 36 /

    -  Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлийг хүлээн авсан тэмдэглэл /1хх- 37/

-  Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл.2015.05.15 /1 хх- 93/

-    Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 94-96 /

-  Эд мөрийн баримт түүнийг хадгалах тухай тогтоол.2015.05.14 /1 хх- 97/

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2426 дугаартай дүгнэлтэнд: 1. Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд бичигдсэн “11124145_1376182329378064_1320210366_n.mp4” гэсэн нэртэй бичлэг болон Samsung Galaxy S2 маркын гар утаснаас бэхжүүлэн авсан “Viice 001.3 ga” гэсэн бичлэгүүд нь нэг бичлэг байна. 2. 11124145_1376182329378064_1320210366_n.mp4 гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Д.Батхүрэлийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Д.Батхүрэлийн дуу авианы Viice 013.3 ga гэсэн нэртэй бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна. 3. 11124145_1376182329378064_1320210366_n.mp4 гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Ө.Мөнхтуяагийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Ө.Мөнхтуяагийн дуу авианы Viice 008.3ga гэсэн нэртэй бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна” гэсэн  дүгнэлт / 1 хх-103-107 /, 

- Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хуулбар / 1 хх- 65-66/, 

- Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай албан бичиг / 1 хх- 250/,
 
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/02 дугаартай тушаал / 1хх- 67/
- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/10 дугаартай тушаал / 1хх- 189/

    - Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2015.05.15-ны 20 дугаартай албан бичиг, материал / 1 хх - 113-122-р тал/

-    Бичиг баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1-ийн 177-213-р тал/

-  Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/19 дугаартай тушаал / 1хх- 186/

-    Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол.2015.06.23 / 2 хх-42/

-    Тээврийн хэргслийн гэрчилгээ № 0085211 / 2 хх-43/

-    Д.Батхүрэлийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2хх-19/

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлийг хүлээн авсан тэмдэглэл.2015.04.24./1хх- 85/

    -  Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3/468 дугаартай албан бичиг / 1 хх- 87-88 /

    - С.Батцэцэгийн Хаан банкны 5630205868 дансны хуулга/ 1 хх – 162- 163/

- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/03 дугаартай тушаал / 1хх- 202/, 

- Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай тушаал / 1хх- 203/, 
-    Хөдөлмөрийн гэрээ. 2014.05.23.№ 01/2014 / 1хх- 206- 210/,

- С.Батцэцэгийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / 2хх-20/ зэрэг болно.


    Шүүгдэгч Д.Батхүрэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014.04.30-ний өдрийн Б-19 тоот тушаалаар 04 сарын 25-ны өдрөөс тус яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар томилогдохоос 2 хоногийн өмнө уг албан тушаалд ажиллахаа мэдсэн үедээ буюу 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 16.00 цагийн орчимд С.Батцэцэгээс тус байгууллагад ажилд оруулж өгөхөөр урьдчилан амлаж, зээл нэрээр халхавчлан 1.000.000 төгрөгийн хээл хахуулийг ажлын өрөөндөө авсан, 
мөн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ажлын өрөөндөө тус газрын захиргаанд Усны чанар, экологи сургалт, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалд томилогдох Ө.Мөнхтуяагаас хясан боогдуулах замаар урамшуулал хэлбэрээр 1.000.000 төгрөг өгөхийг шаардаж давтан үйлдлээр хээл хахууль авахыг завдсан гэмт хэргүүдийг,
 шүүгдэгч С.Батцэцэг нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргаанд ажилд орох зорилгоор тус газрын даргаар томилогдох Д.Батхүрэлд зээл нэрээр халхавчлан 1.000.000 төгрөгийн хээл хахууль өгсөн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Батхүрэлийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн, шүүгдэгч С.Батцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.Мөнхтуяа, гэрч Ц.Лхамсүрэн, Ш.Өвгөнхүү, Б.Зоригбат, гэрч М.Энхцэцэг, С.Адъяагарав, С.Билэгсайхан, Б.Одонзул нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын 2015.04.23-ны 3/468 тоот албан бичиг /хх-1х- 87-88/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-1х- 94-96/, Хаан банкны дансны хуулга/ хх1х-162- 163/, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014.01.24-ний өдрийн А-26 тоот тушаал, 1-2 хавсралт/ хх 1х- 222- 228/, тус яамны 2014.04.30-ны өдрийн Б-19 тоот тушаал/ хх 1х- 186/, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны харъяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2014.05.23-ны өдрийн Б/03 тоот тушаал /хх 1х- 202/, СД бичлэг/ хх 1х- 7 /, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх- 1х- 9-12 тал/, Компьютерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-1х- 09/, Шинжээчийн 2426 тоот дүгнэлт, Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2015.04.17-ны 13 тоот бичиг/хх 1х- 36/, Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2015.04.17-ны 14 тоот албан бичиг, 04 дугаартай хуралдааны тэмдэглэл /хх 1х- 120-122/ болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

    Хэргийн байдлыг тодруулбал, шүүгдэгч Д.Батхүрэл нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны харьяа Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын албан тушаалд өрсөлдөж, шалгалт өгч тэнцсэн, энэ албан тушаалд томилогдохоо урьдчилан мэдсэн үедээ С.Батцэцэгийг ажилд авахаар урьдчилан амлан, түүний анкетыг авч, зээл хэлбэрээр халхавчлан 1.000.000 төгрөгийг ажлын өрөөндөө бэлнээр авч, улмаар түүнийг 2014 оны 5 сарын 23-ны өдөр тус байгууллагын  бичиг хэрэг, няравыг албан тушаалд томилсон, С.Батцэцэг нь ажилд орох өөрийн ашиг сонирхлын үүднээс Д.Батхүрэлд 1.000.000 төгрөгийг ямар ч хүү, алданги, хугацаагүйгээр зээлдүүлэн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж ажилд орсон байдлууд тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч С.Батцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Адъяагарав ах надад шинэ газар нээгдэх гэж байна. Чи очоод уулзчих гэсэн. 2014 оны 4 сарын 23-ны өдөр би анкетаа бөглөөд Д.Батхүрэл даргын өрөөнд нь өгсөн. Тэр үед Д.Батхүрэл нь мөнгөний хэрэг гарлаа 1 сая төгрөг зээлчих гэсэн. Би Хаан банкны данснаас 1 сая төгрөг авч өгсөн. Ингээд 2015 оны 05 сарын 23-нд Мэнэнгийн талын сав газрын захиргаанд усны чанар экологи, сургалт, олон нийт хариуцсан мэргэжилтэн /бичиг хэргийн ажилтан/ албан тушаалд томилогдсон. Аймгийн захиргааны 3 давхарт, миний ажиллах үеийн даргын өрөөнд нь өгсөн” гэх, гэрч С.Адъяагаравын “ Манай аймагт Мэнэнгийн талын сав газрын захиргаа шинээр нээгдэж даргаар нь найз Батхүрэл томилогдсон учир би аавын найзын бэр болох С.Батцэцэгийг ажилд оруулах гээд Батхүрэлээс “ ямар ч хамаагүй ажил байна уу “ гэхэд Батхүрэл “ бичиг хэрэг, няравын ажил байгаа надтай уулзуулчих “ гэсэн юм. Тэгсэн Батцэцэг сүүлд нь ажилд орчихсон байсан” гэх, гэрч М.Энхцэцэгийн “ Манай охин Батцэцэг нь Мэнэнгийн талын сав газрын захиргаанд бичиг хэрэг, няраваар 2014 оны 05 дугаар сард ажилд орсон. Ажилд ороход нь тус газрын дарга Д.Батхүрэл 1 сая төгрөг зээлчих гэж хэлээд мөнгийг нь бэлнээр нь авсан байдаг. Харин ажилд авчихаад эргүүлээд 2014 оны 12 дугаар сард ажлаас нь чөлөөлсөн бөгөөд орон тоо байхгүй хэмнэсэн мөнгөөрөө цалинжуулсан гээд, мөн 1 сая төгрөгөө нэхэхэд чамайг цалинжуулаад мөнгийг чинь өгсөн, чи бид хоёрын хооронд өр цайрсан гэдэг хариу өгсөн талаар надад охин хэлсэн. Ингээд би 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Д.Батхүрэлтэй ажил дээр нь очиж өрөөнд нь уулзсан. Уулзаад охиныхоо өгсөн 1 сая төгрөгийг нэхсэн. Би 2015 оны 02 дугаар сарын 01-ний дотор мөнгийг нь өгөөрөй гэж хэлээд гарсан. Ингээд хэсэг хугацаанд энэ хүнийг харсан боловч мөнгөө өгөөгүй, Иймд би аймгийн засаг даргад гомдол гаргасан. Одоо бодоход ажилд авахын тулд урамшуулал хэлбэрээр 1 сая төгрөг авсан байна гэж бодож байна “ гэх мэдүүлгүүдээр тогтоогдоно. 

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй байдаг ба хэргийн дээрх байдлаас дүгнэхэд шүүгдэгч Д.Батхүрэл нь албаны эрх мэдлийг ашиглан С.Батцэцэгт тохиолдсон ажилд орох шаардлага, хэрэгцээнд үндэслэн, түүний ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр буюу ажилд авахаар урьдчилан амлан, шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хээл хахууль авч, улмаар хахууль өгөгчийн хүсэл, саналын дагуу түүнийг ажилд томилсон, С.Батцэцэг нь тухайн ажилд шууд томилогдох боломжгүй гэдгээ мэдэж, өөрийн хүсэл зорилгодоо хүрэхийн тулд эрх бүхий албан тушаалтанд зээл хэлбэрээр хээл хахууль өгсөн хийгээд тэдгээрийн дээрх үйлдлүүд хээл хахууль авах, өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж шүүх үзэв.

Мөн шүүгдэгч Д.Батхүрэл нь албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй буюу төрийн албаны зохих журмын дагуу шалгалт өгч тэнцсэн Ө.Мөнхтуяаг ажилд томилохоос өмнө “ Ер нь ажилд авахад урамшуулалгүйгээр хүн авна гэж байхгүй. Би нэгээр гарчихсан, одоо бол ер нь ядаргаа л байна гэж дотроо боддог бол тэрүүн шиг том эндүүрэл байхгүй шүү. Чамайг тэгс хийж байгаад л явуулчихна, чи дахиж төрийн албанд орж чадахгүй болно ” гэх зэргээр тулган, хясан боогдуулах замаар урамшуулал нэрээр хээл хахууль авахыг завдсан нь Ө.Мөнхтуяагийн гар утасны “ Би нялуунаас шулуун, шууд л хэлсэн. Ер нь ажилд авахад урамшуулалгүйгээр хүн авна гэж байхгүй. Хүнийг  яарч байсан үед тус болсон бол хүний тусыг мартахгүй ш дээ. Өгье гэсэн сэтгэл байвал секундэд л авчираад өгнө. Надад яаралтай хэрэг болчихоод байхгүй юу. Маргааш үдийн өмнө амжуулж чадахгүй бол ах нь тэгээд дараагийн ажилдаа ордог юм уу гэж бодоод байгаа. Би нэгээр гарчихсан, одоо бол ер нь ядаргаа л байна гэж дотроо боддог бол тэрүүн шиг том эндүүрэл байхшүй шүү. Чамайг тэгс хийж байгаад л явуулчихна, чи дахиж төрийн албанд орж чадахгүй болно. Ийм харилцаа бид нарт хэрэггүй ш дээ “ гэх бичлэг, 
Д.Батхүрэлийн мөрдөн байцаалтад өгсөн “ энэ ярьж байгаа хүн миний дуу хоолой мөн ” гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2426 дугаартай “ 1. Шинжилгээнд ирүүлсэн CD дискэнд бичигдсэн “11124145 _ 376182329378064 _1320210366_n.mp 4 ” гэсэн нэртэй бичлэг болон Samsung Galaxy S2 маркын гар утаснаас бэхжүүлэн авсан “Viice 001.3 ga” гэсэн бичлэгүүд нь нэг бичлэг байна. 2. 11124145_1376182329378064_1320210366_n.mp4 гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Д.Батхүрэлийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Д.Батхүрэлийн дуу авианы Viice 013.3 ga гэсэн нэртэй бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна. 3. 11124145_1376182329378064_ 1320210366_n.mp4 гэсэн нэртэй харилцан ярианы бичлэгийн Ө.Мөнхтуяагийн гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Ө.Мөнхтуяагийн дуу авианы Viice 008.3ga гэсэн нэртэй бичлэгтэй дуу авианы үндсэн шинжүүдээрээ тохирч байна” гэсэн   дүгнэлт, 
гэрч Ш.Өвгөнхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн “ Охин Ө.Мөнхтуяа 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн төрийн албаны шалгалтыг өгөөд тэнцсэн юм. Ө.Мөнхтуяагийн ажлын байр Сүхбаатар аймагт шинээр байгуулагдсан Мэнэнгийн талын сав газрын захиргаанд сул орон тоо байсан учир дарга Д.Батхүрэлтэй уулзахад миний охиноос ямар нэгэн шалтгаангүйгээр 1.000.000 төгрөг нэхсэн гэсэн. Ө.Мөнхтуяа нь надад Д.Батхүрэлийг мөнгө нэхсэн талаар хэлээд “ охин нь нэхээд байгаа 1.000.000 төгрөгийг өгчих үү “ гэхээр нь “ би миний охин шинэ албан ажилд орж байгаа хүн хууль бус зүйл хийж болохгүй, мөнгө өгсөн, авсан, зуучилсан нь буруутай болдог тухай аав нь сонссон юм. Миний охин болохгүй “ гэж хэлсэн юм. Тэгээд би найз Б.Зоригбатын хамт 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Батхүрэлийг ажил дээр нь байж байхад уулзсан юм. Намайг Батхүрэлтэй уулзаад ярилцахад надаас Батхүрэл 1.000.000 төгрөг нэхээд “ танай охин Ө.Мөнхтуяаг 2 сар түр ажиллах тушаал гаргаж авна. Урамшууллын мөнгө төгрөг өгөөгүй тохиолдолд охин чинь шинэ хүн учраас алдаа гаргана, өө сэв гаргаж байгаад хална шүү “ гэсэн. Хөдөөнийхөн юм хэлээд ойлгохгүй юм. 1 000 000 төгрөг өгвөл өг, чадахгүй бол боль гэж хэлж охиныг чинь ажлаас хална шүү “ гэж хэлсэн. Тэгсэн манай охиныг Д.Батхүрэл яг 2 сарын дараа ажлаас нь халах тухай тушаал гаргаж халсан юм. Ө.Мөнхтуяа нь 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Д.Батхүрэлийг мөнгө нэхэх үед өөрийнхөө гар утсанд мөнгө нэхэж байгаа талаар бичлэг хийж баримтжуулсан юм. Ө.Мөнхтуяа ажлаас хууль бусаар халагдсан учир Д.Батхүрэлийн мөнгө нэхсэн талаарх бичлэгийг Сүхбаатар аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд өгсөн юм билээ “гэх, 
гэрч Б.Зоригбатын мөрдөн байцаалтад өгсөн “ Ө.Мөнхтуяа төрийн албаны шалгалтанд тэнцсэн гэхээр нь Д.Батхүрэл ахын чинь ажилд орон тоо гарч байгаа чамд их л сайхан завшаан гарч байгаа юм байна даа гэж байсан. Төрийн албаны шалгалтын дараа шиг санаж байна, Ш.Өвгөнхүүг дагуулаад Д.Батхүрэлийн өрөөнд ороод уулзсан. Д.Батхүрэлийн албан өрөөнд мөнгө төгрөг, урамшууллын мөнгө гэж бол яригдсан. Би өөрөө сайн учрыг нь бол ойлгоогүй, тэд мөнгө төгрөг гэж яригдсан болохоос өөрөөр мөнгө төгрөг өгсөн барьсан асуудал байхгүй. Мөнгөний хувьд 1.000.000 төгрөг гэж яригдсан. Тухайн үед Д.Батхүрэл надад “ажилд авахад урамшуулал байдаг юм” гэж хэлж байсан. Түүнийг л Өвгөнхүүд хэлсэн. Энэ урамшууллын асуудлыг 1.000.000 төгрөг гэж хэлээд явсан ” гэх мэдүүлгүүд, Ө.Мөнхтуяаг хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн тухай Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолын хуулбар, Төрийн албаны зөвлөлийн Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох ба шүүгдэгч Д.Батхүрэл нь албан тушаалын байдлаа ашиглан хохирогч Ө.Мөнхтуяагийн хууль, журмын дагуу ажилд томилогдох нөхцөл байдлыг хууль бусаар ашиглах замаар хээл хахууль өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгож, тулган шаардаж, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэрэг үйлдэхийг завджээ. 

  Иймд шүүх өмгөөлөгч Лхагвасүрэнгийн “ Авилга  авах гэмт хэргийн субъект нь албан тушаалтан байдаг. Д.Батхүрэл Байгаль орчин ногоон хөгжлийн яамны сайдын 2014 оны 04 сарын 30-ны өдрийн Б/19 дугаар тушаалаар Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргаар албан ёсоор томилогдсон байдаг. 2014.04.23-ны өдөр Д.Батхүрэл нь албан тушаалтан биш байсан. Энэ гэмт хэргийн субъект нь Д.Батхүрэл биш юм, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. УДШ-ийн 23 дугаар тогтоолд “ 268.2-т заасан “хясан боогдуулах” гэж тухайн хүнд тохиолдсон аливаа шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглах замаар хээл хахууль зайлшгүй өгөх нөхцөл байдлыг зориудаар бий болгох, эсхүл хээл хахууль өгөхийг тулган шаардахыг хэлнэ” гэж заасан. Үүгээр Ө.Мөнхтуяагаас авилга авахыг завдсан хэрэг нь үгүйсгэгдэж байна. Ө.Мөнхтуяа төрийн албаны шалгалтад тэнцэж ажилд орсон, Д.Батхүрэлээс хамааралгүйгээр ажилдаа орсон. Д.Батхүрэл хясан боогдуулсан зүйл байхгүй. Ө.Мөнхтуяагийн хийсэн бичлэг бол төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Лхамсүрэнгийн даалгавраар хийгдсэн нь хохирогч Ө.Мөнхтуяагийн мэдүүлэг, гэрч Ш.Өвгөнхүүгийн мэдүүлэг, шүүгдэгч Д.Батхүрэлийн мэдүүлгээр тогтоогддог. Иймээс Д.Батхүрэлд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү “ гэж шүүгдэгч Д.Батхүрэлийн гэм буруугийн талаар маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Улын дээд шүүхийн 23 дугаар тогтоолд “ албан тушаалын байдал “ гэдэгт албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд нөлөөг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Батхүрэл нь холбогдох албан тушаалд томилогдохоо баттай мэдсэн үедээ, түүнийг томилох тушаал гарахаас 2 хоногийн өмнө, албан эрх мэдлийг хэрэгжүүлэхэд хамааралгүйгээр, уг албан тушаалын нэр нөлөөнд үндэслэн, ажилд оруулахаар урьдчилан амлан, анкетыг нь авч С.Батцэцэгээс 1 сая төгрөгийг зээл хэлбэрээр халхавчлан хээл хахуулиар авсан болох нь гэрч С.Адъяагаравын “ Манай аймагт Мэнэнгийн талын сав газрын захиргаа шинээр нээгдэж даргаар нь найз Батхүрэл томилогдсон учир би аавын найзын бэр болох С.Батцэцэгийг ажилд оруулах гээд Батхүрэлээс “ ямар ч хамаагүй ажил байна уу “ гэхэд Батхүрэл “ бичиг хэрэг, няравын ажил байгаа надтай уулзуулчих “ гэсэн юм. Тэгсэн Батцэцэг сүүлд нь ажилд орчихсон байсан ” гэх, 
гэрч М.Энхцэцэгийн “ Манай охин Батцэцэгийг ажилд ороход нь дарга Д.Батхүрэл 1 сая төгрөг зээлчих гэж хэлээд мөнгийг нь бэлнээр нь авсан байдаг. Харин ажилд авчихаад эргүүлээд 2014 оны 12 дугаар сард орон тоо байхгүй хэмнэсэн мөнгөөрөө цалинжуулсан гээд ажлаас чөлөөлсөн бөгөөд мөн 1 сая төгрөгөө нэхэхэд чамайг цалинжуулаад мөнгийг чинь өгсөн, чи бид хоёрын хооронд өр цайрсан гэдэг хариу өгсөн талаар надад охин хэлсэн. Ингээд би 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Д.Батхүрэлтэй ажил дээр нь очиж өрөөнд нь уулзаад охиныхоо өгсөн 1 сая төгрөгийг нэхэхэд “ угаасаа ажилд авахад ийм ханштай болчихсон. Танай хүүхдийг ажилд орооч гэж гуйгаагүй, урамшуулал авдаг болсон ш дээ” гэсэн. Одоо бодоход ажилд авахын тулд урамшуулал хэлбэрээр 1 сая төгрөг авсан байна гэж бодож байна” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогдсон байна.
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            Түүнчлэн хохирогч Ө.Мөнхтуяагийн шүүгдэгч Д.Батхүрэлийн урамшуулал, мөнгө төгрөг нэхсэн яриаг гар утсандаа бичсэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаарх мэдээллийг баримтжуулсан баримт бөгөөд энэ баримт, мэдээллийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэгдсэн, уг бичлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, бэхжүүлэгдсэн, уг бичлэг тухайн хэрэгт хамааралтай буюу бичлэгт яригдсан яриа Д.Батхүрэлийнх болох нь түүний өөрийнх нь мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгийн шинжээчийн 2426 тоот дүгнэлтээр тогтоогджээ.  
  Ө.Мөнхтуяа нь уг бичлэгийг эцэг, эхдээ үзүүлэхээр 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хийсэн, энэ бичлэгийг түүний эцэг Ш.Өвгөнхүү үзсэний дараа 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Д.Батхүрэлтэй ирж уулзсан, энэ уулзалтын явцад тэрээр хясан боогдуулах замаар мөнгө, урамшуулал буюу хээл хахууль шаардсан  болох нь гэрч Ш.Өвгөнхүүгийн “ Д.Батхүрэл 1 сая төгрөг нэхээд, танай охин Мөнхтуяаг 2 сар түр ажиллах тушаал гарагж авна, урамшуулал мөнгө, төгрөг өгөөгүй тохиолдолд охин чинь шинэ хүн учраас алдаа гаргана, өө сэв гаргаж байгаад хална шүү гэсэн. Хөдөөнийхөн юм хэлээд ойлгохгүй юм, 1 сая төгрөг өгвөл өг, өгч чадахгүй бол боль, охиныг чинь ажлаас хална шүү гэсэн “ гэж, гэрч Б.Зоригбатын “ Төрийн албан шалгалтын дараа нь Г.Өвгөнхүүг дагуулаад Д.Батхүрэлийн өрөөнд очиж уулзсан. Батхүрэлийн өрөөнд урамшууллын мөнгө, төгрөг, мөнгөний хувьд 1 сая төгрөг гэж яригдсан” гэх мэдүүлэг, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх- 1х- 9-12 тал/ зэргээр давхар нотлогдоно.

 Өмгөөлөгч Лхагвасүрэнгийн “ Ө.Мөнхтуяагийн хийсэн бичлэг бол төрийн албаны салбар зөвлөлийн дарга Ц.Лхамсүрэнгийн даалгавраар хийгдсэн нь гэрч Ш.Өвгөнхүү, шүүгдэгч Д.Батхүрэлийн мэдүүлгээр тогтоогддог”  гэж маргаж байгаа нь гэрч Ш.Өвгөнхүү, Б.Зоригбат нарын дээрх мэдүүлгүүд болон Ө.Мөнхтуяагийн Сүхбаатар аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан цаг хугацаа, 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Эд зүйл хураан авсан тэмдэглэл/ Samsung Galaxy S2 маркын гар утас/, Гар утасанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагдаж байна. 
Тухайлбал, Ө.Мөнхтуяа нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлыг 2015 оны 04 сарын 07-нд гаргасан болохыг гэрч М.Мөнхцэцэг ” Сүхбаатар аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлд 2015 оны 04 сарын 07-нд Ө.Мөнхтуяагаас үндэслэлгүйгээр ажлаас халагдсан талаарх өргөдлийг хүлээн авч, 4 сарын 10-ны өдрийн 09.15 цагт хэлэлцсэн. Өргөдөлтэй цуг ирсэн бичлэгийг Ц.Лхамсүрэн дарга өөрийнхөө компьютерээс салбарын гишүүдэд сонсгосон” гэх, гэрч Ц.Лхамсүрэнгийн “ Мөнхтуяа нь ажлаас үндэслэлгүй халлаа гэх гомдлыг манайд 2014 оны 4 сард ирүүлсэн. Өргөдөл, Дагдандоржийн Батхүрэл гэгчтэй ярьсан ярианы бичлэгийн хамт өгсөн. Дээрх бичлэгийг ажилд орохоосоо өмнө хийсэн, утсан дээрээ хадгалаад явсан гэдэг. Би түүний флашаар өгснийг компьютер дээрээ хуулж авсан. Үүнийг салбар зөвлөлийн гишүүдэд сонгосон” гэж хэрэгт мэдүүлж, гэрчилжээ.

  Шүүх өмгөөлөгч Ж.Цээсүрэнгийн шүүх хуралдаан дээр гаргасан шүүгдэгч С.Батцэцэгийг гэм буруугийн талаар “ Д.Батхүрэл нь 2014.04.23-ны өдөр С.Батцэцэгийг 1.000.000 төгрөг зээлээч удаахгүй өгнө гэж хэлсэн. Ингэж хэлснийхээ дараа утсаар 2-3 удаа ярьж нөгөө юм чинь юу болж байна вэ гэж асуусан. С.Батцэцэг өөрийн данснаас 1.000.000 төгрөг авч Д.Батхүрэлд зээлдүүлсэн. Ингээд мөнгөө өгөхгүй байсан учраас хадам ээж М.Энхцэцэг нь гомдол гаргасан. Зээлүүлсэн мөнгөө авах гэж л цагдаад гомдол гаргасан байдаг. Одоо хүртэл 1.000.000 төгрөгөө авах гэж нэхэмжилж байгаа. Иймээс С.Батцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү “ гэж маргаж байгааг үндэслэлгүй гэж үзнэ. 
  Учир нь С.Батцэцэг нь Д.Батхүрэлтэй урьд танил биш зөвхөн ажилд орох шаардлагаар бусдаар дамжуулан түүнтэй холбогдсон бөгөөд өөрийн хууль бус ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхээр буюу ажилд авахуулахаар эрх мэдэл бүхий албан тушаалтанд ямар ч хүү, алданги, хугацаагүйгээр мөнгө зээлдүүлснийг хээл хахуулийн хэлбэр болох хариу төлбөргүй, хөнгөлттэй үйлчилгээ гэж үзэх ба үүний дүнд ч тэрээр ажилд томилогдсон байна. Мөн тэдгээрийн хооронд уг зээлийн талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй байх бөгөөд тэрээр 2014.12.31-нд ажлаас халагдсанаас хойш ч уг асуудлаар холбогдох байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргаж байгаагүй байна.

Шүүгдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын  шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Д.Батхүрэлийг хээл хахууль авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, мөн хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, шүүгдэгч С.Батцэцэгийг хээл хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
 
Шүүгдэгч Д.Батхүрэл, С.Батцэцэг нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 56 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй байна.

Шүүгдэгч Д.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар тодорхой албан тушаал эрхлэх буюу төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар 300.000 төгрөг хураах ял оногдуулах, Д.Батхүрэл энэ хэргийн улмаас 188 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох ба С.Батцэцэг нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
 
    Харин шүүгдэгч С.Батцэцэгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хамрагдах тул оногдуулах ялыг өршөөн хэлтрүүлэхээр тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг заавал хураахаар заасан тул шүүгдэгч Д.Батхүрэлийн С.Батцэцэгээс зээл хэлбэрээр авсан 1.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Батхүрэлээс гаргуулж улсын орлогод оруулна. 

    Шүүгдэгч Д.Батхүрэлийн холбогдсон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэг нь хүнд ангиллын гэмт хэрэг, энэ хэрэгт хорих ял шийтгүүлэх этгээдийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан байх боловч Д.Батхүрэл  гэмт хэрэг үйлдэхийг завдсан, уг гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэхээр шийдвэрлэлээ.    

Хэрэгт Samsung Galaxy S II маркийн /S/N:R1BB698799, FCC LD: АЗLSHWM250S/ гар утсыг эд мөрийн баримтаар хураасан Мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг гар утсыг хохирогч Ө.Мөнхтуяад буцаан олгоно.

    “Төрийн албаны зөвлөл, хууль хяналтынханд” гэж хаяглагдсан /03:40 минут, сек/ бичлэгийг CD-г 52х700 mb/80 compacft disc-т буулгаж бэхжүүлсэн, ярианы бичлэгийг хэргийн хамт хадгална. 

Хэрэгт шүүгдэгч Д.Батхүрэлийн эзэмшлийн Тоёото Рав маркийн 2858 СҮА улсын дугаартай машиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг Д.Батхүрэлээс гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийг, мөн түүний хувьд ногдох хөрөнгөнөөс 300.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
  
    1. Шүүгдэгч Лхам овгийн Дагдандоржийн Батхүрэлийг албан тушаалын байдлаа ашиглан, албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлаж хээл хахууль авсан, мөн давтан үйлдлээр бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авахыг завдсан, шүүгдэгч Хээрдүүд овгийн Сугарын Батцэцэгийг албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

    2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар шүүгдэгч Д.Батхүрэлийг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар Д.Батхүрэлийн хувьд ногдох хөрөнгөнөөс 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг хурааж, 1 /нэг / жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар шүүгдэгч С.Батцэцэгийг 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан ялтан Д.Батхүрэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-д зааснаар оногдуулсан 1/ нэг/ жил 6 / зургаа/ сарын хугацаагаар хорих хүнд ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар оногдуулсан 1 /нэг / жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих хөнгөн ялыг багтааж, түүний биечлэн эдлэх ялыг тодорхой албан тушаал буюу төрийн албанд ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хувьд ногдох хөрөнгөнөөс 300.000 төгрөг гаргуулж, 1 / нэг/ жил 6 / зургаан/ сарын хугацагаар хорих ялаар тогтоосугай. 

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан С.Батцэцэгт оногдуулсан 1 жилийн хугацагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т заасныг журамлан ялтан Д.Батхүрэлд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй. 

    5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан С.Батцэцэгт оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

    6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Д.Батхүрэлийн цагдан хоригдсон 188 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

    7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т заасныг журамлан ялтан Д.Батхүрэлээс гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөгийг хурааж улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг баримтлан Samsung Galaxy S II маркийн /S/N:R1BB698799,FCCLD: АЗLSHWM250S/ гар утсыг эд мөрийн баримтаар хураасан Мөрдөн байцаагчийн 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, уг гар утсыг хохирогч Ө.Мөнхтуяад буцаан олгосугай. 
    
    9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт авагдсан “Төрийн албаны зөвлөл, хууль хяналтынханд” гэж хаягтай /03:40 минут, сек/ бичлэгийг CD-г 52х700 mb/80 compacft disc-т буулгаж бэхжүүлсэн, ярианы бичлэгийг 2 ширхэг СD-ийг хавтаст хэргийн хамт хадгалсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар ялтан Д.Батхүрэлийн эзэмшлийн Тоёото Рав маркийн 2858 СҮА улсын дугаартай машиныг битүүмжилсэн Мөрдөн байцаагчийн 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг Д.Батхүрэлээс гэмт хэрэг үйлдэж олсон 1.000.000 төгрөг, мөн түүний хувьд ногдох хөрөнгөнөөс 300.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал хэвээр үлдээсүгэй. 

11. Ялтан С.Батцэцэг энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

    12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-д зааснаар С.Батцэцэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, ялтан Д.Батхүрэлд өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

    13.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дугаар зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.    

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Х.САНЖИДМАА

                                               ШҮҮГЧ                             Д.СУГАР 

                                                                                        С.НАСАНБУЯН