Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

 

    2024              06                    27                                               2024/ШЦТ/­­­­93                                                                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булган-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А*********** /цахимаар/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А*******ийн өмгөөлөгч Б.Б******** /цахимаар/,

Иргэний хариуцагч Ц.Г********** /цахимаар/,

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Н********** /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Д************** /цахимаар/,

Шүүгдэгч Ч.А********* нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М******** овогт Ч********ын А************д холбогдох ************ дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******************,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/         

Шүүгдэгч Ч.А********* нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой *************5 дугаар баг ************ бүс буюу ************ чиглэлийн нүүрс тээврийн авто замын 33 дахь километрт ************ маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас *********** улсын дугаартай Норт бенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч О.Н************ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, *********** улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.У**********, Д.Б************ нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Г.А*********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.               

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1 Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.А******** мэдүүлэхдээ: “Би 2022 оны 11 дүгээр сарын 18-нд ачаа ачаад 19-нд ******* орж хоноод өдөр нь ачаагаа буулгачхаад  эргэж  орой  19-20 цагийн хооронд 45 дээр зогсоод  тэндээс хөдөлж  33 дээр очих замдаа гэрлийн гялбаанд ороод  ийм  хэрэг хийсэн. Гэрлийн гялбаанд ороод  тэр машин мөргөлдөхөд миний дугуй хагараад нөгөө одоо юу гэдэг юм хавтаст хэрэг дээрээс харсан тэр речак бол ерөөсөө ямар ч жолоодлого байхгүй зургаас  харсан чинь ингээд буурчихсан уначхаж байсан мотор унтраагүй болохоор урагшаа түрж хийлгэдэг байсан. Араас ирсэн машин яг надын урдаас ороод ирсэн тэгээд бид нар мөргөлдөөд машин нөгөө замынхаа хажуугаар би яг замын ирмэг дээр очоод л зогссон тийм л  үйл явдал болсон би бол яах вэ тэр 30 талаасаа нөгөөдөх  уруудаж явсан. Би  цагаан хад талаасаа өгсөж явсан тэр дээр хоёулаа өгсөж явснаар бичсэн байсан  гайхаж байгаа тэгээд өөр зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А*********мэдүүлэхдээ: “...Машин  осолд нэлээн  өртсөн. Бид хэдийн хувьд  биеийн байдал  нэлээн хүнд хэцүү осол болсон. Бидний хувьд  иргэний зүгээс настай хүн өөрөө  тодорхой хэмжээнд гэмтэл авч эмнэлэгт хамт хэвтэж байсан. Иргэний хувьд  хохирол нэхэмжлэхгүй, компанид олон жил ажилласан учраас компанийн автомашин,  барааны хохирлыг  барагдуулъя гэдэг  байр суурьтай байсан.  Бид хэд  өндөг, тахианы махыг Ханбогд суманд зарахаар явж байсан,  өндөг 19,080 ширхэг, тахианы мах 64 хайрцаг, тахианы мах нийтдээ 4 тонн орчим энэ бараа бүтээгдэхүүний хохирлыг бид хэд ямар нэгэн байдлаар төлүүлэх бодолтой байна. Тахианы мах дээр  манай  компанийн ерөнхий захирал Эрдэнэлхам тахианы мах нь  хэрэггүй, харин өндөг  барагдуулъя гэдэг шийдэлтэй байна. Өндөг тухайн үеийн ханш нь 430 төгрөг байсан. 19,080 ширхэг өндөг нийт 8,204,400 төгрөг, Итгэлт стипенд машины  үнэлгээ 44, 633,300 мянган төгрөгөөр үнэлсэн Итгэлт стипендийн үнэлгээний хөлс нь 1,838,000 мянган төгрөг, нийт 54,675,700 төгрөг нэхэмжилж байна. Компанийн зүгээс тахианы мах хэрэггүй өндөг, автомашины хохирлыг  барагдуулъя  гэдэг шийдэлд хүрсэн байгаа” гэв.

Улсын яллагч Т.Солонго нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатны хяналт тавих хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх   прокурор Т. Солонго би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17 19 дүгээр зүйл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 35.24.1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Ч.А**********д холбогдох ********** дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М******** овогт Ч*********ын А**********нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой ************* нүүрс тээврийн авто  замын 33 дахь километрт ********* улсын  дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 11.3-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  Н********, Б*********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, У********, Б******** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Х********ийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэс журмын дагуу цуглуулж бүрдүүлсэн нотлох баримтууд болон өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх  хуралдаан дээр шинжлэн судалсан хэргийн газрын үзлэг хийсэн мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газар дээр тогтоосон акт, осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, иргэний нэхэмжлэгч Г.А*********ийн мэдүүлэг, хохирогч Б***********, А********* нарын мэдүүлэг, иргэний хариуцагч Ц.Г*********ийн мэдүүлэг, гэрч Алтан-Очир, Н********, Т*********, Амарбаясгалан нарын мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын 38581606160516056 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд   хас үнэлгээ компанийн хөрөнгө үнэлгээний тайлангууд  Итгэлт Эстимэйт компанийн 2023 оны 3 сарын 18-ны өдрийн 1097 дугаартай автомашины үнэлгээ хийсэн тайлан ************ цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Отгонбатын 2023 оны 2 сарын 14-ний өдрийн 03 дугаарт шинжээчийн дүгнэлт  шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 37/30 дугаартай шинжээчийн дүгнэлт,  яллагдагч Ч.А**********ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрөөгүй. Хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан болон зөрчсөн үйл баримт, хууль  ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж байна. Иймд шүүгдэгч  Ч.А*************ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын, журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг  гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогч У***********, Б*********, А**********, Н********** нар нь  гомдол саналгүй, хохирол төлбөргүй тухайгаа бичгээр  илэрхийлсэн байгаа. Иргэний нэхэмжлэлтэй холбоотой Итгэлт эстимэйт компанийн үнэлгээ 44,633,300 төгрөг, үнэлгээ гаргахад үнэлгээний хөлс буюу 1,838,000 төгрөг, нийт 46,471,300 төгрөгийг  Иргэний  хариуцагчаас  гаргуулж, үлдэгдлийг  иргэний журмаар холбогдох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналыг бол гаргаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А**********ийн өмгөөлөгч Б.Б************ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...************ийн зүгээс хохирол барагдуулах саналыг тавьж байгаа. 54,675,400 төгрөгийг дэмжиж байна, хэрэг шалгаж байсан мөрдөгчдөд бүх тоо ширхэг үнэн зөв мэдүүлнэ гээд хууль  сануулаад  мэдүүлэг өгсөн  хэдэн  ширхэг өндөг, тахианы мах байсан  баримтыг бол гаргаж өгсөн гэдгийг онцолж хэлмээр байгаа. Мөрдөгч маш хариуцлагагүй хандсан мөрдөгч өөрөө хэлэхдээ бид нараас мэдүүлэг авчхаад би өөрөө мэдүүлэгт нь очиж суусан юм.  Баримтын чинь хүрээнд  ********** үнэлгээ гаргачих боломжтой юм байна бүх акт яг хэдэн ширхэг өндөг байгаа баримтуудаа өгөөд дээр нь мэдүүлгээрээ өгөөд хот руу шинжээч томилоод хэрэггүй. Манайх эндээ өндөг зэргийн юмыг бол гаргачихна баримтын хүрээнд чинь гаргах боломжтой гэж хэлээд аваад үлдчихсэн байдаг одоо яагаад хэрэгт ороогүй юм бэ, ямар учраас яасан гэдэг дээр бол? одоо зүгээр энэ баримтынхаа хүрээнд бол энэ асуудлаа өнөөдөртөө шийдэж өгөөч  олон хүний цаг зав, хүч хөдөлмөрийг бас үрээд цуглачихсан учраас асуудлыг шийдэж өгөөч ээ гэсэн байр суурьтай байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Г***********ийн өмгөөлөгч Б.Н********** гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Иргэний хариуцагчийн хувьд зам тээврийн ослын хэрэг гараад хохирол, хор уршиг учирсан учраас одоо ялангуяа өнөөдрийн шүүх хуралдаанд яригдаад байгаа компанийн автомашины үнэлгээ дээр маргаж байгаа асуудал байхгүй. Хохирол төлбөрийг барагдуулна. Өнөөдрийн хэргийн холбогдогч, шүүгдэгч Ч.А********ний дараа энэ хүнийг урт хугацааны эмчилгээнд авч явна аль болох  хүнээ эрүүл саруул байлгах тал дээр садан төрлийн хүмүүс байгаа учраас компанийн эрх ашгийг хүндрүүлэхгүйг хариуцлагатай хэлж байна. Өндөгний асуудал дээр  нотлох баримт шинжлэн судлахад баримт,  улсын яллагчдын яллах дүгнэлт дээр харагдсангүй. Мөн улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч маш тодорхой ярьж байна 19080 ширхэг өндөгний баримтыг бүрдүүлээд иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэй байх  гэж үзэж байна. Шүүгдэгч Ч.А************ийн хувьд одоо эрүүгийн хариуцлагын хувьд  хувь хүнийх нь байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  харгалзаж үзэх  саналыг хэлмээр байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч А.Д************ гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч А.Д**********, миний бие Ч.А************хохирол төлбөрийн асуудлууд гарч ирээд байхад нь өмгөөлөгч авчихсан та бүхэнд харагдаж байгаа байх яг бодит байдал дээрээ таньдаг хүний ах гээд үнэ төлбөргүй туслаад явж биеийн байдлын улмаас  уулзаж чадахгүй би хоёр ч удаа очиж уулзаж байсан, босож чадахааргүй болчихсон байсан учраас  туслаад явж байгаа юм. Улсын яллагчийн яллагдагчаар оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Ч.А************ийн  үйлдсэн, үйлдэлд  зүйлчлэл тохирч байсан. Өөрөө ч анхнаасаа энэ талаараа, үйл баримттайгаа огт маргаагүй ойлгосон  байдлаа  илэрхийлээд явж байсан өмнөх үед зөвхөн хууль оногдуулах ял шийдэхийн хувьд  нөхцөл байдлын талаар  ярих шаардлагатай  юм. Осол гарах үед шүүгдэгч Ч.А***********  2022 онд  57 настай байсан  одоо хэрэг шийдэх үед 59 настай ийм хүн байна. Бид сая  хавтаст хэргийг шинжлэн судлахад яригдсан, анх  60%-аар хөдөлмөрийн чадвар  алдалтын  магадлал үндэслэл шийдвэр гарсан. Одоо 50% хөдөлмөрийн магадлах үндэсний шийдвэр 6 сар тасралтгүй үргэлжлэхгүй гэх үед  батлуулаад явагддаг байгаа, үнэндээ хөдөлмөрийн чадварын тал хувь алдагдалтай,  болчхоод байгаа  өөрөө  ярихдаа  сэтгэл зүйн хувьд би босоод ажиллаж чадна. Ачаа тээврийн баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх боломжтой байх.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч  гэмшиж байгаа байдал,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл зам тээврийн ослын нөхцөл байдлыг тайлбарлан дурдаад байна. Учруулсан хохирлыг хоёр  янзаар тайлбарлаж хор уршиг арилсан байдаг. Өөрт нь хор уршиг дуусаагүй явж байгаа боловч бусдынх харьцангуй эрүүл мэндэд учирсан хохирлууд, хор уршгууд бол арилчихсан гэж харж байна. Шүүгдэгч Ч.А************  59 настай өнөөдрийг хүртэл ял шийтгэлгүй  байдлыг нь анх тохиолдлын  шинжтэй гэмт хэрэгт  холбогдож байгаа байдлыг харгалзан үзэж ял шийтгэлийн хувьд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан нөхцөл байдлаар  Ч.А*********** тогтоогдож байгаа насыг нь харгалзан үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зөрчлийг нь хязгаарласан тохиолдолд  шүүгдэгч Ч.А********* байнгын эмчилгээ үйлчилгээнд явж байгаа  учраас  эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа  эрүүл мэндийн хувьд зорчих эрхийг хязгаарлах боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 7.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хорих ялыг оногдуулахгүй эрүүгийн  хуулийн 7.1-ийн  хорих ял оногдуулах ба тэнсэж өгөөч ээ гэдэг хүсэлтийг шүүхэд гаргаж байна. ” гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1хх-н 28-45-р хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, Хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч схем зураг /1хх-н 25-27-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.А********ийн “...Би шинжээчийн гарсан дүгнэлттэй танилцлаа санал гомдол хүсэлт байхгүй...******** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 44.330.000 төгрөг, үнэлгээ хийлгүүлсэн зардалд 1.950.000 төгрөг, тээврийн хэрэгслийг Улаанбаатар хот руу тээвэрлэх зардалд 3.700.000 төгрөг, эмч хөлсөлж явсан зардалд 1.100.000 төгрөг, түлшний зардал 942.500 төгрөг, бусад зардалд 800.000 төгрөг буюу нийт 53.133.500 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 57-р хуудас/,

Хохирогч Д.Б********ын “...Би Улаанбаатар хотоос ********* улсын дугаартай Лусо маркийн машинаар Өмнөговь аймаг руу хүнс өндөг, тахиа хүргэх ажлаар борлуулалтын менежер Ууганбаатар, ерөнхий менежер А***********нарын хамт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан юм. Тэгээд Өмнөговь аймаг, Цогтцэций суманд байдаг захиалгатай байгууллагуудад тахианы мах, өндөг зэргийг хүргэж өгчхөөд **********сум руу явдаг шороон замаар явж байгаад нүүрс тээврийн 2 дахь км байдаг засмал зам руу орж ********* руу явсан юм. Тэгээд засмал замаар явж байгаад 25 дахь замын постод мөнгөө төлчхөөд цаашаа явж байхад өмнө талд нүүрс тээврийн ачааны машин явж байхаар гүйцэт түрүүлэх гэхэд А******** "та гүйцэт түрүүлэх боломжгүй байна, араас нь дагаад явж бай" гэж хэлсэн би тэгээд тэр нүүрс тээврийн машины араас дагаад явж байхад урд явж байгаа машинтай зөрж байсан машин их чимээ гаргаад гэнэт л өмнө яваа машины араар том тэрэг ороод ирэхээр нь би замын хажуу тал руу дарсан тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна нэг сэрсэн чинь би машины суудал рүльны доод тал руу чихэгдээд орсон байхаар нь хөлөө жийгээд боссоноо мэдэж байна, нэг мэдсэн чинь машин хажуу талаараа унасан байдалтай байсан би тэгээд машинаас гараад нөгөө хоёр дээр очиход У*********** нь замын хажуу талын овгор шороон дээр хэвтэж байсан толгойноос цус гараад нүүр лүү урсаж байсан А********* засмал замын урд байсан индүүдсэн зам дээр дээш харчихсан зүүн гар хөдлөхгүй. амьсгалж болохгүй байна гэхээр би хөдөлж болохгүй шүү гээд дээрээс дээл тавьсан. Би тэгээд тэнд байсан хүмүүст цагдаа, эмнэлэг дуудаарай гэж хэлсэн. Удаагүй сумын эмч ирээд У********, А******* тэр мөргөсөн машины жолооч бид дөрөв сумын эмнэлэгт ирж анхны тусламж авсан...Би 30-40 км цагийн хурдтай явж байсан засмал зам жаахан өгсүүр байсан...Би өмнөх машинаас 6 орчим метрийн зайтай явж байсан...Зorcooх арга хэмжээ авах боломжгүй байсан. Том машин шууд л ороод ирсэн би баруун гар тал руугаа замын хажуу руу дарсан...Миний биед баруун талын 3 хавирга хугарсан, толгой хавдсан, зүүн талын өвдөг хөхөрсөн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 66-67-р хуудас/,

Хохирогч Г.А**********ийн “...Би Улаанбаатар хотоос ********* улсын дугаартай Лусо маркийн машинтай хамт Өмнөговь аймаг руу хүнс өндөг, тахиа хүргэх ажлаар борлуулалтын менежер Ууганбаатар жолооч Баттулга нарын хамт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гарсан юм. Тэгээд ********* байдаг захиалгатай байгууллагуудад тахианы мах, өндөг зэргийг хүргэж өгчхөөд Ханбогд сум руу явдаг шороон замаар явж байгаад нүүрс тээврийн 2 дахь км-т байдаг засмал зам руу орж ********* руу явсан юм. Тэгээд засмал замаар явж байгаад 25 дахь замын постод мөнгөө төлчхөөд цаашаа явж байхад машины өмнө талд нүүрс тээврийн ачааны машин явж байсан тэр үед жолооч Б********* гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийхээр би жолоочийг "та гүйцэт түрүүлэх боломжгүй байна, араас нь дагаад явж бай" гэж хэлчхээд аваар ослын талаар хоорондоо ярьж байхад гэнэт дугуй буудах чимээ гарсан тэгтэл өөдөөс машины гэрэл орж ирэх шиг болсон тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь газарт хэвтэж байсан тэгээд замаас гаръя гэж бодоод босоод алхах гэтэл алхаж чадаагүй газарт уначихсан тэгтэл хажуу талд У*********** орилоод байсан тэгээд байж байхад жолооч Баттулга ирэхээр би зүүн гар хөдлөхгүй, амьсгалж болохгүй байна гэж хэлсэн тэгээд даараад байна гэж хэлсэн Б********* надад дээрээс дээл тавьсан. Тэр үед би нэлээн их шоконд орсон байсан тухайн үйл явцыг сайн санахгүй байна...Б********* жолооч их зөөлхөн явж байсан бид нарын урд нүүрс тээврийн машин явж байсан...Бид нар нэлээн их зайтай явж байсан байх...Миний биед зүүн нуруу талын 7 хавирга хугарсан, зүүн тохой хугарсан, дотор эрхтэн гэмтсэн, бөөр ус гүйсэн, толгой дүйрч өвдөөд байсан...Осол 19 цаг 40 минутаас 20 цагийн үед болсон гадаа харанхуй болчихсон осол болох үед гадаа тогтуун байсан. Осол болсны дараа их хүйтэн салхитай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-н 72-73-р хуудас/,

Иргэний хариуцагч Ц.Г***********ийн “...Ч.А************ нь манай ээжийн төрсөн дүү бөгөөд садан төрлийн холбоотой. 2019 оноос миний нүүрс тээврийн норд бенз маркийн машиныг барих болсон бөгөөд 2022 оны 09 сараас эхлэн ********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож тээвэрт явах болсон. Тухайн үед би Ч.А********ийг Эрдэнэс тавантолгой уурхайгаас ********** дээр ирэхэд 1 рейсээр тооцоож 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн ажлын хөлс өгөхөөр тохиолцоод ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоочоор ажиллах болсон...Бат-Эрдэнэ гэх хүнийг өгөөд. Миний нэр дээр явдаг машиныг барьж нүүрст тээвэрт явдаг...Тухайн үед би ********* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.А***********д цалин мөнгө өгдөг байсан. Тухайн үед хэдэн төгрөг ямар дансаар шилжүүлж байснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 76-78-р хуудас/,

Гэрч Д.Алтан-Очирын “...Манай компани хүнсний өндөг, тахианы мах худалдан борлуулдаг юм. Тэгээд ********* сумдад очиж борлуулалтаа хийдэг юм. 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой 21 цагийн үед намайг Улаанбаатар хотод гэртээ байж байхад манай захирал Эрдэнэ-Лхам над руу утсаар залгаад Өмнөговь аймаг ********сумын нүүрс тээврийн зам дээр осол гарсан байна, намайг явах яаралтай арга хэмжээ аваарай гэж хэлсэн. Би тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө Өмнөговь аймаг ******* сум руу ирээд осол болсон газарт очиход манай компанийн засмал замын урд зүүн тийшээ харсан байдалтай, машины кабин нь цөмөрчихсөн, хөргөгч нь хажуу талаасаа цөмөрсөн банк нь эвдэрсэн, нэлээн их эвдрэлттэй байна...Жолооч Б******** гэдэг хүн байсан манай компанийн жолооч байгаа юм ер энэ хүн энэ машиныг хариуцдаг юм...Хөргөгчтэй 6 тонны даацтай ачааны машин байсан. Дотор өндөг тахианы мах байсан, хэдий хэмжээний өндөг хагарсан талаар мэдэхгүй байна. энэ машин манай компанийн эзэмшлийн хөрөнгө байгаа юм...Тухайн үед гурвуулаа явсан. Нэг жолооч, хоёр борлуулалтын ажилтан хамт явсан. Жолооч Б*********ын 3 хавирга нь хугарсан, нөгөө хоёрын гар нь хугарсан гэсэн биеийн байдал нь дунд зэрэг байна...” гэсэн мэдүүлэг /1хх-н 80-р хуудас/,

Гэрч О.Нямтайвангийн "...Би 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр оройны 20 цаг 30 минутын үед *********** нүүрс тээврийн Гашуунсухайт автозамын 32-33 дахь км-т Цагаан хад руу ачаагаа буулгах гэж ******** улсын дугаартай Нордбенз маркийн машинаар явж байхад өөдөөс нүүрс тээврийн машин ирж байсан тэгээд тэр машин надтай яг зөрөх гэж байгаад миний машины зөв талын толийг чиргүүлээрээ шүргэхээр би машинаа буруу тал руугаа бага зэрэг дартал тэр машин миний унаж явсан машины 1 дүгээр чиргүүлийн ар хэсэг рүү толгойгоороо мөргөсөн би тэгээд цаашаа жаахан явж байгаад замаа бүрэн чөлөөлөөд зогссон. Тэгээд машинаас буугаад чиргүүлээ үзтэл 1 дүгээр чиргүүлийн арын хаалганы 1 хаалга нь байхгүй болчихсон нүүрс нь зам дээр асгарсан байсан. Би тэгээд цаашаа яваад очиход надтай зөрөх гэж байгаад миний чиргүүлийг мөргөсөн машины миний араас ирж байсан цагаан өнгийн пүүтэгтэй ачааны машинтай мөргөлдөж замын урд хөвөө хэсэгт цагаан өнгийн пүүтэгтэй машины буруу талаараа унасан байсан. Том машины кабин нь бүүр задраад эвдэрчихсэн жолооч нь кабины рүлэндээ хавчуулагдсан байдалтай байхаар тэнд замаар явж байсан жолооч нартай эвсэж байгаад жолоочийг нь гаргасан. Тэр үед цагаан пүүтэгтэй машинд байсан хүмүүс гараад ирчихсэн цагдаад дуудлага өгч байсан. Тэгээд удаагүй эмч цагдаа нар хамт ирээд том машины жолоочийг бид нар өргөж эмнэлгийн машинд оруулсан. Тэр үед цагаан тэрэгний жолоочийг мөн дамнуурга дээр өргөж машинд оруулсан...Би 40 гаруй км цагийн хурдтай явж байсан машины 10 дугаар араагаар явж байсан...Би ойрын гэрэл дээрээ явж байсан миний ард ойрхон тэр цагаан өнгийн пүүтэгтэй машин явж байсан намайг гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх гээд байсан...Миний машины зөв талаас 1 дүгээр чиргүүлийн арын хаалга руу мөргөөд цаашаа зогсоогүй явчихсан. Би эсрэг урсгал руу ороогүй чигээрээ өөрийнхөө ачаатай эгнээгээр явж байсан, миний өмнө талд машин байгаагүй...Үгүй би цагаан зураас даваагүй 2 чиргүүлтэй буюу давхар -чиргүүлтэй гэж явдаг юм...” гэсэн мэдүүлэг/1хх-н 82-83-р хуудас/,

Гэрч Г.Тогтохсүрэнгийн “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *********** төвд гэртээ байж байхад манай машины жолооч Нямтайван над руу утсаар залгаад нүүрс тээврийн 33 дахь километр дээр Нордбенз маркийн автомашинтай явж байхад хажуунаас Хово маркийн машин шүргээд арын машиныг мөргөчихлөө гэсэн. Би тэгээд осол болсон газарт очиход цагдаа, эмнэлгийн хүмүүс ирчихсэн байсан. Машины арын 1 дүгээр чиргүүлийн арын төмөр хаалга нь салж унасан байсан зам дээр Хово маркийн автомашин жижиг цагаан өнгийн ачааны машинтай мөргөлдөж зам урд талд унасан байсан. Том машины кабин нь их хэмжээний эвдрэлттэй толгой нь замын урд хөвөө хэсэг рүү орсон чиргүүл нь зам дээр цагаан зураас голлосон байдалтай байсан...********* улсын дугаартай Нордбенз маркийн автомашин нь миний өөрийн хөрөнгө байгаа юм. Нүүрс тээвэр хийхээр болж "Оргилуун Хайрхан" ХХК-ийн нэр дээр шилжүүлэн тээвэр хийж байсан юм...” гэсэн мэдүүлэг/1хх-н 85-р хуудас/,

Гэрч Э.Амарбаясгалангийн “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ********** төвд гэртээ байж байхад манай компанийн захирал Уранбилэг над руу утсаар залгаад нүүрс тээврийн 33 дахь километр авто зам  дээр манай нэг машин аваарт орсон байна намайг эмнэлэг цагдаа дууд гэж хэлсэн. Би тэгээд сумын эмнэлэг дээр очиход түргэний эмч нар явчихсан байсан. Би тэгээд осол болсон газарт очиход цагдаа нар ирчихсэн *********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нүүрс тээврийн давхар чиргүүлтэй машины 2 дугаар чиргүүлийн зөв талаасаа мөргөсөн тэгээд цагаан өнгийн пүүтэгтэй бага оврын ачааны машинтай мөргөлдсөн байдалтай байсан. Жолооч А***********ийг эмнэлэг аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг/1хх-н 102-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 3858 дугаартай “....1.Ч.А**********ийн биед баруун тойгны бяцарсан, баруун 3,4,5-р хавирганы зөрөөтэй, зүүн дунд чөмгөний хүзүүний бяцарсан, зүүн ташаа ясны сэлтэрсэн хугарал, баруун өвдгөнд сорви, зүүн цавь, баруун өвдгөнд зулгаралтын нөсөө бүхий гэмтлүүд тогтоогдлоо.2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-н 123-124-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 16036 дугаартай “...1. Б.У************ын биед зүүн богтос ясны хугарал, зулай, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1хх-н 134-135-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 16035 дугаартай “...1.Д.Б***********ын биед баруун 5,6,7-р хавирганы хугарал, цээжинд цус хуралт, тархи доргилт, зулайн баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.2. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1хх-н 143-144-р хуудас/,

Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 16056 дугаартай “...1. Г.А***********ийн биед зүүн талын олон хавирганы хугарал, уушгины няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн атгаал ясны доод булууны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна.3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-н 152-153-р хуудас/,

2022 оны 11 сарын 22-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн 888 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /5462 БЧ 1.040.000 төгрөг/ /1хх-н 180-р хуудас/,

2022 оны 11 сарын 22-ны өдрийн Хас үнэлгээ ХХК-ийн 895 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /3186 ТЧ 1.800.000 төгрөг /1хх-н 181-р хуудас/,

Итгэлт Эстимэйт 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1097 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /39-66 УЕВ 44.633.000 төгрөг /1хх-н 194-196-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03 дугаартай “...Хариулт №1 a/ Howo маркийн 07-55 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Чулуунбаатарын А************* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн байна.Хариулт №2 б/ North benz маркийн 10-86 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Отгонсүрэнгийн Нямтайван нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна.Хариулт №3 в/ ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Дагданы Баттулга нь Монгол улсын замын хөдөлгөөний заалтыг зөрчөөгүй байна. Хариулт№3 г/ Уг зам тээврийн осол нь 07-55 ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А************ нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн дүрмийн Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно; гэсэн заалтуудыг зөчсөнөөс гарсан байна.Хариулт №4 д/ *********** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А******** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн шууд шалтгаантай байна.Хариулт №5 е/ Уг зам тээврийн осол нь замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1хх-н 161-162-р хуудас/,

Монгол Улсын Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 3730 дугаартай “...1.Ч.А********* нь замын хөдөлгөөний дүрмийн заалт биелүүлээгүй эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй. 2. О.Н*********** нь замын хөдөлгөөний дүрмийн заалт биелүүлээгүй эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй.3. Д.Б********* нь замын хөдөлгөөний дүрмийн заалт биелүүлээгүй эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй тул шинжилгээ хийх боломжгүй.4. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд үндэслэн *********** улсын дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгсэл нь урсгал сөрж, өөдөөс ирсэн эврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн байх үндэслэлтэй байна. 5. Ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт/1 хх-н 166-169-р хуудас/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ч.А******** нь 2022 оны 11 дүгээр сарын 18-ны орой *************** тээврийн авто замын 33 дахь километрт 07-55 ХӨА улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино., мөн дүрмийн 11. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 10-86 УБА улсын дугаартай Норт бенз маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч О.Н**********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ******** улсын дугаартай Лусо маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Б.У***********, Д.Б********** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Г.А*********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд болгоомжгүй хэлбэрээр халдсан байх гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэв.  

Иймд шүүгдэгч Ч.А********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.   

1.5. Хохирол, хор уршиг  

Хохирогч О.Н********, Г.Т**********, Б.Б******* нар нь хохирол төлбөр  нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр ирүүлсэн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Ц.Г***********ээс иргэний нэхэмжлэгч ************-д  46,463,000 төгрөг гаргуулан олгож,

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч ********** нь хохирол төлбөртөө холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Т.Солонго эрүүгийн хариуцагчийн талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Ч.А*********** нь өнөөдөр өөрийн эрүүл мэндийн хувьд  хүнд гэмтэл авсан мөрдөн шалгах ажиллагааны явцад  өнөөдрийн хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрөө үйлдсэн гэмт хэргийн бол гэм бурууг хүлээн зөвшөөрч,  хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Нотлох баримт шинжлэн судлахад   эмнэлгийн магадлах комиссоор  хөдөлмөрийн чадвараа 2023 онд 60% 2024 онд 50% алдагдсан талаар  бид бүгд уншиж танилцсан. Иймд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.1 дэх заасны дагуу тохиолдлын шинжийн нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  мөн  гэмт хэрэг үйлдэх учруулсан хохирлоо нөхөн төлөхөө  илэрхийлж байгаа байдал  эрүүл мэндийн байдал, үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйг тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 буюу гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  мөн 2.5-д зааснаар оршин суугаа газар сургуульдаа үйлчлэх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, үүрэг бүрдүүлэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй шүүгдэгчээс гаргуулбал зохих мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэрт бол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч Ч.А*********ийн  үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно. Харин хохирогч О.Н*********ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Б.У*********, Д.Б******** нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Г.А********ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.А***********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М******** овогт Ч**********ын А**********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.А*********ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг  1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.А***********д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А********** нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А************д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Хохирогч О.Н*********, Г.Т*********, Б.Б********* нар нь хохирол төлбөр  нэхэмжлэхгүй, гомдол саналгүй тухайгаа бичгээр ирүүлсэн болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар 511 дүгээр зүйлийн 511.5-т зааснаар иргэний хариуцагч Ц.**********ээс иргэний нэхэмжлэгч ************* ХХК-д  46,463,000 төгрөг гаргуулан олгосугай.

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч “********** ХХК нь хохирол төлбөртөө холбоотой асуудлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Алтансүхээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА