Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/55

 

 

        2024            05                   01                                                    2024/ШЦТ/55

                 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Хохирогч, шүүгдэгч М.М********, Г.Л******** нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М******* овогт Г********ын Л*********, Л******* овогт М**********ийн М*********нарт холбогдох 2429000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

**************************,

/Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Г.Л********** нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ************ бүс **********тоот дахь гэртээ иргэн М.М*********ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар харилцан зодолдон М.М**********ийг хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн эрүү, баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт, зүүн эрүү шанаа, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.М******** нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ********** тоотод Г.Л*********ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн түүнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар харилцан зодолдон Г.Л*********ыг цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхи, баруун зүүн чих, хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зулгаралт бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Л********* нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ********** бүс Шар довын 927 тоот дахь гэртээ иргэн М.М**********ийн хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар харилцан зодолдон М.Мөнхгэрэлийг хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь зүүн эрүү, баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт, зүүн эрүү шанаа, баруун гуянд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч М.М********** нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ************ тоотод Г.Л**********ын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн түүнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар харилцан зодолдон Г.Л**********ыг цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхи, баруун зүүн чих, хацарт зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, толгойн оройн хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.    

1.2 Нотлох баримтын үнэлгээ 

Улсын яллагч дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч М.М*********ийн: “Би архи уухгүй гээд сар шахам болсон юм. Тэгээд хүн надад нэг шил 0.75 граммын архи авч өгөөд Л********в бид хоёр хамт хувааж ууж байхдаа бид хоёр сар шинээр үхэр олдохгүй байна гээд ярилцаж байхад Л********** чи согтуу байхдаа өөрөө мэдэхгүй үхрээ хашаанд шахсан байна гэж тухайн үед шоолж ярилцаж байсан юм. Тэгээд нэг мэдэхэд маргалдаж байгаад Л********ыг би хоёр цохиод автал Л********* хутга аваад намайг хутгалсан юм. Архи ууж байхдаа согтуурхаж юм ярилцаж байгаад би өөрийн үхрээ согтуу үедээ хашаанд хашсан гэж ярилцаж байгаад маргалдаж байгаад халдсан юм. Тухайн үед харахад жижиг нарийн хутга байсан ямар бариултай хутга байсан талаар хараагүй. Би хутгалуулсны дараа Л**********ын гэрийн гадна талд тээврийн хэрэгсэл дотор байсан өөрийн төрсөн ах Мөнх-Оршиход хутгалуулсан талаараа хэлсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Хохирогч Г.Л*********ын: “2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ********** байдаг манай гэрт нагац ах Мөнхгэрэл бид хоёр 0.75 граммын хараа нэртэй архи хамт хувааж ууж байгаад бараг дуусах гэж байхад бид хоёр маргалдаж байгаад намайг зодоод эхлэхээр нь би айлгах гэж байгаад уурандаа хутгалсан байсан юм. Би гэрийн хөргөгч дээр байсан хар өнгийн бариултай, нимгэн хар хутгаар халдсан юм. М******** бид хоёр байж байгаад гэрийн гадна талд гарахад хамт ажилладаг Бааска, Ганзориг, М**********ийн төрсөн ах Мөнх- Орших нар ирсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,

Гэрч Д.Өлзийсайханы: “...2024 оны 03 дугаар сарын 09-ны өдөр 20:05 цагийн орчимд ********* эмнэлэг рүү зодуулсан хүн аваад явах гэж байхад миний гар утас руу Хайрхан хувийн эмнэлгийн эмч залгаж хэлэхдээ гуяндаа хутгалуулсан хүн эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн талаар хэлсэн юм. Тэгээд би эргэж буцаж ирээд тухайн хүний биед үзлэг хийхэд баруун гуяны дээд хэсэгт ташуу үзүүртэй зүйлээр нэвт гарсан 6 см орчим шарх байсан уг шархнаас цус гарч байхаар нь өвчин намдаах эм хийж оёдол тавьж өгөөд Ханбогд сумын Эрүүл мэндийн төвийн эмнэлэг рүү ар гэрийн хүний хамтаар би авч явж хэвтүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч Д. Баасанжавын: “2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Ганзориг бид хоёр портер машин гэрийн урд талд портер машины мотор өргөөд засвар хийж байсан юм. Тэгээд мотор өргөж сугалж дуусаад гэрт орох гээд явж байхад гэрийн гадна талд Л********* суучихсан нүүр ам нь цус болчихсон байдалтай сууж байхаар нь юу болсон талаар асуухад надад хариу үг хэлэхгүй толгойгоо дараад суугаад байсан юм. Тэгээд би гэрт ороход гэрт хүн байхгүй гэрийн хулдаасан дээр гэрийн үүдээр ороход цус дусалсан гэмээр, аяга таваг шалны өрөн дээрээс уначихсан, байдалтай байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Гэрч С.Амармөрөний: “2024 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн өдөр би эхнэр охин хоёртой утсаар ярьж байгаад нэг шил архи дэлгүүрээс авч ганцаараа Ганаагийн гэрийн урд талд гарч байгаад талд нь ортол ууж байгаад буцаж Ганаа, /Ганзориг/ дээр ирэхэд портер машины мотор янзалж байхаар нь хамт туслаад байж байхад Ганзоригийн гэрийн тэнд хүмүүс маргалдаад байх шиг байхаар нь би холоос хараад зогсож байхад нэг нэгнийгээ хутгалсан гээд хутгалуулсан хүн гэрт орж гараад гарч ирэхдээ зууралдаж аваад гар барьж салж байснаа буцаж гарч ирж ноцолдоод байсан юм. Тэгээд байж байхад хутгалуулсан хүний ах ирээд тэр хоёрыг салгах гэж байгаа салахгүй болохоор нь машиндаа ороод сууж байгаа харагдсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Б.Ганзоригийн: “2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ********** суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг тээврийн хэрэгслийн засварын гэрийн гадна талд портер машины мотор сугалаад байж байсан юм. Би гэрт орох үед Л********** гэрт орон дээр нүүр ам нь цус болчихсон хэвтэж байсан өөр хэн нэгэн хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,

Өмнөговь аймгийн Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 03 дугаар сарын 14-ны өдрийн 151 дугаартай: “...Г.********ын биед толгойн хуйханд шарх, баруун нүдний дээд зовхи, баруун зүүн чих, хацарт зулгаралт, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, толгойн орой хэсгийн хуйх, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Г.Л*********ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.Л********ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 38-39-р хуудас/,

Өмнөговь аймгийн Бүсийн Шүүхийн шинжилгээний төвийн шинжээчийн 2024 03 дугаар сарын 14-ний өдрийн 152 дугаартай: “М.М**********ийн биед зүүн эрүү, баруун гуянд шарх, баруун гуянд цус хуралт, зүүн, эрүү шанаа, баруун гуянд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. М.М*********ийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. М.М**********ийн биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-12-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч М.М*********, Г.Л********** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч М.М**********, Г.Л********** нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч М.М********, Г.Л********* нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.М********, Г.Л*********** нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.М*********, Г.Л***********нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.    

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх саналыг шүүгдэгч М.М*********, Г.Л********нар нь хүлээн зөвшөөрсөн байна.

            2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч М.М********, Г.Л********** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.

 Шүүгдэгч М.М*******, Г.Л******** нарт торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй. 

2.3. Бусад асуудлын талаар  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М****** овогт Г*********н Л********, Л******* овогт М******ийн М******** нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Л********, М.М******** нарыг тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Г.Л*******, М.М******* нар нь шүүгдэгч нараас хохирол төлбөр нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Л*******, М.М******* нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.   

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Л*********, М.М********** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                         Д.БАТТУЛГА