Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/94

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                               

 

 

 

   2024            07            30                                       2024/ШЦТ/94

      

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.*******д холбогдох эрүүгийн 2404000000107 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                     Б.Марал-Эрдэнэ, 

Улсын яллагч                                               Б.Баттуяа,

Шүүгдэгч                                           О.******* нарыг оролцуулав.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн Ар хуст суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, /уншиж, бичиж чадна/, армотурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* *******ий 13 дугаар гудамжны 5 тоотод оршин суух, урьд

******* дүүргийн шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

******* дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ******* овогт *******ийн ******* /РД:НД79122673/

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* *******ий 13 дугаар гудамжны 5 тоот байрлах өөрийн гэртээ төрсөн дүү О.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний баруун далны дунд хэсэгт хутгаар хатгаж хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

          1.Гэм буруугийн талаар

Шүүгдэгч О.******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 15 цагийн үед ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* *******ий 13 дугаар гудамжны 5 тоот байрлах өөрийн гэртээ төрсөн дүү О.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний баруун далны дунд хэсэгт хутгаар хатгаж хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.*******ын мэдүүлэг /хх-н 13-14/, иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын мэдүүлэг /хх-н 19/, ******* дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 25/57 дугаартай албан бичиг /хх-н 16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дүгэр сарын 12-ны өдрийн 182 дугаартай дүгнэлт /хх-н 27-28/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5/, гомдол мэдээлэл, хүлээн авсан тухай тэмдэгэллэл /хх-н 1/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Энэ хэргийн улмаас хохирогч О.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй талаарх бичгээр гаргасан хүсэлт хэрэгт авагдсан /хх-ийн 13-14/, мөн иргэний нэхэмжлэгч байгууллагаас нэхэмжилсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал 162,799 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн /хх-ийн 82/ байна.  

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч О.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн хар өнгийн модон иштэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.    

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******д 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

    4.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т тус тус зааснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал 162,799 (нэг зуун жаран хоёр мянга долоон зуун ерэн ес) төгрөгийг шүүгдэгч О.*******гээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

   6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

    7.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

    8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    9.Давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.МӨНХ-ЭРДЭНЭ