Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02086

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Б/РД: /-д холбогдох,

                                                         

Зээлийн гэрээний үүрэгт 25 252 500 төгрөгийг, нотариатын зардал 6 500 төгрөгийг, бүгд 25 259 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 379 тоот, 538 тоот гэрээнүүдийг тус тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 4612 УБХ улсын дугаартай Сузуки Исзудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Б” ХХК нь иргэн Э.Бд 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 538 дугаартай зээлийн гэрээгээр 19,000,000/арван есөн сая/ төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч Э.Б нь 538 дугаартай зээлийн гэрээний дагуу 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 538 дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”/фидуци/-ээр Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн 46-12 УБХ улсын дугаартай суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байдаг.

Э.Б нь зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүнд 4,355,000/дөрвөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн төлөлт хийгдсэн. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дууссан бөгөөд зээлдэгч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 15,400,000/арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг зээлийн гэрээний үүрэг төлөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж ирсэн болно. Зээлдэгч фидуцийн гэрээгээр шилжүүлэн өгсөн тээврийг хэрэгслээ зээлдүүлэгчид үл маргах журмаар биет байдлаар хүлээн өгч үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар татгалзаж, хөдлөх хөрөнгөө өөрөө эзэмшиж ашиглаж байгаа болно.

Иймд, зээлдүүлэгчийн зүгээс гэрээнээс үүссэн эрх зүйн маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөлд зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөхөөр тохиролцсон байдаг.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, Монгол улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Э.Б нь 15,400,000/арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн хоногийн алдангид 7,700,000/долоон сая долоон зуун мянга/ төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэг үүсээд байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаар татагдсан Э.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахад компанийн гэрчилгээний хуулбар, зээлийн болон фидуцийн гэрээний хуулбаруудыг нотариатаар хуулбарлан гэрчлүүлэхэд “Б” ХХК-иас нотариатын үйлчилгээний хөлсөнд 6,300/зургаан мянга гурван зуу/ төгрөгийн зардал төлсөн байдаг болно.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 8 дугаар зүйл, Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-д учирсан 6,300/зургаан мянга гурван зуу/ төгрөгийн хохирлыг хариуцагчаар арилгуулахаар давхар шаардаж байна.

Иймд, хариуцагч Э.Бээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 15,400,000/арван таван сая дөрвөн зуун мянга/ төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алданги 7,700,000/долоон сая долоон зуун мянга/ төгрөг, учирсан хохирол 6,300/зургаан мянга гурван зуу/ төгрөг буюу нийт 23,106,300/хорин гурван сая нэг зуун зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр би хариуцагч Э.Бд холбогдуулж “Зээлийн гэрээний үүрэгт 23,106,300/хорин гурван сая нэг зуун зургаан мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан билээ.

Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ 2,146,200/хоёр сая нэг зуун дөчин зургаан мянга хоёр зуу/ төгрөгөөр нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа 25,252,500/хорин таван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг болгон ихэсгэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх болсон үндэслэл нь: Хариуцагч Э.Б нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 19,000,000/арван есөн сая/ төгрөгийг нэхэмжлэгчээс сарын 5 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдэж авсан.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт зээлийн хүүнд 4,750,000/дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг төлөхөөс 4,355,000/дөрвөн сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр дууссан ба үндсэн зээл 19,000,000/арван есөн сая/ төгрөг, зээлийн гэрээний хугацаанд ашигласан хүүгийн үлдэгдэл 354,000/гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийн үлдэгдэлтэйгээр гэрээний хугацаа дууссан болно.

Нэхэмжлэгч, хариуцагч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний нөхцөлд “... зээлдэгч нь гэрээнд заасан үүргээ хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг зээлдүүлэгчид төлөх”-өөр тохиролцсон байдаг ба энэхүү гэрээний заалт нь 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 19,000,000/арван есөн сая/ төгрөгт тоологдож эхэлсэн.

Хариуцагч Э.Б нь гэрээний хугацаа дууссны дараа буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000/дөрвөн сая/ төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн байдаг.

Энэ 4,000,000/дөрвөн сая/ төгрөгөөс 354,000/гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг нь зээлийн гэрээний хугацаанд ашигласан хүүгийн үлдэгдэл суутгасан 400,000/дөрвөн зуун мянга/ төгрөгийг нь Э.Бий фидуцийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн 46-12 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалыг нь төлсөн./4,000,000-354,000-400,000=3,247,500/

2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 72 хоногийн хугацаанд 19,000,000/арван есөн сая/ төгрөгт 6,840,000/зургаан сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн алданги хуримтлагдсан байдаг./19,000,000-ийн 1 хоногийн 0.5 хувийн алданги 95,000/

Иймд 3,247,500/гурван сая хоёр зуун дөчин долоон мянга таван зуу/ төгрөгийг 6,840,000/зургаан сая найман зуун дөчин мянга/ төгрөгийн алданги тооцон хасч суутгасан/6,840,000-3,247,500=3,592,500/ ба 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 3,592,500/гурван сая таван зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийн алдангийн өртэй үлдсэн.

Хариуцагч Э.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 21-ны өдрөөс хойш үндсэн зээл 19,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд огт төлөөгүй.

Иймээс 2019 оны 9 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний нөхцөлд зааснаар үүргээ хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 19,000,000/арван есөн сая/ төгрөг буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийин алданги үргэлжлэн тоологдож эхэлсэн.

Монгол улсын Иргэний хуульд зааснаар алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн хуулийн зохицуулалт бий.

Иймд, нэхэмжлэгч миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээ тодорхой үнийн дүнгээр ихэсгэж байгаа болно.

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 19,000,000/арван есөн сая/ төгрөг, түүний алдангид 6,252,500/зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг төлөх үүрэг үүсээд байна.

Нэхэмжлэгч алдангийн хэмжээг 6,252,500/зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөг гэж тодорхойлох болсон үндэслэл гэвэл Иргэний хуульд зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй 19,000,000 төгрөгийн үүргийн 50 хувь буюу 9,500,000 төгрөгөөс хэтэрч болохгүй гэсэн хуулийн зарчимд хязгаарлагдаж 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр алдангид тооцож суутгасан 3,592,500 төгрөгийн алданги 9,500,000 төгрөгөөс хасаж гарсан зөрүү 6,252,500 төгрөгийн алдангийг нэхэмжилж байгаа юм.

Иймд, хариуцагч Э.Бээс зээлийн гэрээний үүрэгт 25,252,500/хорин таван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс 19,000,000 төгрөгийг Э.Бд өгсөн гэх баримтаа гаргаж өгсөн. Ийм учраас 2019 оны Зээлийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний төлөлтөд бага хэмжээний төлөлтүүд төлөөд одоо нэхэмжлэгчийн шаардаад байгаа 19,000,000 төгрөгийн үлдэгдэл төгрөгөө гаргуулъя. Гэрээний алдангийг Зээлийн гэрээний 2.2-т зааснаар шаардаад 6,211,000 төгрөг, нотариатын зардал 6,500 төгрөг шаардаж байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гээд өмнөх тайлбараа дэмжиж байна.” гэв.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:Сөрөг нэхэмжлэлийн тухайд “Б” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Уг гэрээ Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан үндэслэлийг баримталж, 287.1-т зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд өгөхийг шаардах эрхтэй байдаг. 4612 улсын дугаартай тээврийн хэрэгслийн Барьцааны гэрээ анх 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 286.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Уг Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 214.5 дахь хэсэгт заасан эрхтэй Фидуцийн гэрээ юм. Тэгэхээр нь Фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 56.4-т заасан хууль зөрчсөн мэтээр байгуулсан нөхцөл байдал байхгүй байна. Хариуцагч тал тайлбарлахдаа үүргийн гүйцэтгэл давхар яваад байна, анз шаардаж байгаа мөртлөө Фидуцийн гэрээний зүйл байгаад байдаг тиймээс анз шаардаж байгаа учраас Фидуцийн гэрээний үүргийг буцаан төлөх үүрэгтэй гэж тайлбарлаад байгаа. Фидуцийн гэрээ Иргэний хуулийг зөрчиж байгуулагдсан гэрээ бол биш.” гэв.   

 

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Э.Б нь 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр “Б” ХХК-иас 19,000,000 төгрөгийг огт зээлж байгаагүй болно. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Б” ХХК-иас Сузуки Искудо маркийн 46-12 УБХ улсын дугаартай авто машиныг 24 сая төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохиролцож улмаар 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 8,379,000/найман сая гурван зуун далан есөн мянга/ төгрөгийг “Б” ХХК-ийн захирал Гантөгс рүү шилжүүлсэн болно.

2.  2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр надтай зээлийн гэрээ байгуулсан бөгөөд түүн дээр бэлнээр авсан гэж бичихийг шаардаж, 16,000,000 төгрөг буюу автомашины үлдэгдлээр гэрээ байгуулсан. Э.Б нь “Б” ХХК-иас 16,000,000 сая төгрөгийг бэлнээр авч байгаагүй болно. Энэхүү зээлийн гэрээ нь автомашин худалдан авсан үйл баримтыг халхавчлах зорилгоор хийгдсэн.

3.  Улмаар 2019 оны 02 дугаар сарын 11-ны өдөр мөн дээрх зээлийн гэрээг шинэчилж хийсэн бөгөөд мөн адил бэлнээр авсан гэж бич гэж шаардсан. Э.Б нь 19,000,000/арван есөн сая/ төгрөгийг бэлнээр авч байгаагүй. “Б” ХХК-иас ямар нэгэн мөнгө зээлж байгаагүй болно.

Анх энэ гэрээний харилцаа “Б” ХХК-ийн захирал н.Гантөгсийн suzuki escudo маркийн автомашиныг хариуцагч Э.Б худалдан авахаас эхэлж энэ гэрээний харилцаа үүсч эхэлсэн байдаг. Тухайн автомашиныг Э.Б 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоод 8,379,00 төгрөгийг н.Гантөгсийн хаан банкны данс руу шилжүүлээд үлдэгдэл 16,000,000 төгрөгийг н.Гантөгсийн эзэмшлийн авто ломбард буюу “Б” ХХК-тай 16,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ байгуулснаар Худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн автомашины төлбөрийг бүрэн барагдуулж дуусгасан. Автомашинаа Э.Б бодитоор хүлээгээд авсан. Гэхдээ “Б” ХХК-ийн зүгээс тухайн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай байна гэж үзсэний үндсэн дээр Э.Бий хувьд тухайн машины эзэмших, ашиглах эрхийг өөртөө авч үлдээд өмчлөх эрхийг “Б” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээ байгуулсан байдаг. 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 16,000,000 төгрөгийн гэрээ өөрөө 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр байгуулагдсан. Үндсэн зээл нийт 16,000,000 төгрөг, хүү 5,280,000 төгрөгийг графикийн дагуу тус тус төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,343,500 төгрөг буюу нийт 5,443,500 төгрөгийг төлөөд 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр, 2018 оны 12 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрүүдэд зээл болон зээлийн хүүгийн буцаан төлөлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас буцаан төлж чадаагүй. Үүнийгээ ч “Б” ХХК-д мэдэгдээд явж байсан. 16,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг шинэчилж байгуулах шаардлагатай гээд н.Гантөгс шаардлага тавьсны дагуу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 538 тоот 19,000,000 төгрөгийн Зээлийн гэрээг бичгээр байгуулж ямар нэгэн номер дугаар бичигдээгүй зарлагын ордер дээр гарын үсэг зурж өгсөн. Гэхдээ кассын ордер дээр гарын үсэг зурж Фидуцийн гэрээ байгуулсан ч 19,000,000 төгрөгийг бодитоор хүлээж авсан зүйл байдаггүй. Тухайн гэрээг байгуулснаас хойш Э.Б дахиад 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 950,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 910,500 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 871,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 1,623,500 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 4,000,000 төгрөг буюу нийт 8,335,000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Энэ үед төлөөд бас тухайн зээлийг төлөх чадамжгүй болоод ирсэн. Тэгээд н.Гантөгс ахиад Зээлийн гэрээг шинэчлэн байгуулах шаардлагыг тавьж эхэлдэг. Тэр нь юу гэсэн бэ гэхээр чиний төлсөн 8,335,000 төгрөг хугацаа хэтэрсний хүү, алдангид тооцогдоод явсан шүү, чиний үндсэн зээлээс нэг ч төгрөг хасагдаагүй, 20 сая гаруй төгрөгөөр Зээлийн гэрээг шинэчилж байгуулах шаардлагатай байна гэсэн шаардлагыг тавьсан боловч талууд маргалдаад тухайн цаг мөчөөс хойш ямар нэгэн төлбөрийг Э.Б төлөөгүй байгаа.” гэв.

Хариуцагч Э.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б нь “Б” ХХК-ийн захирал Р.Гантөгсөөс 46-12 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашиныг 24,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 8,379,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг түүний Хаан банкны 5076181458 дугаарын дансаар шилжүүлэн өгч, үлдэх 16,000,000 төгрөгийг түүний хэлсний дагуу өөрийнх нь эзэмшлийн авто ломбард болох “Б” ХХК-тай 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулах замаар төлсөнд тооцуулж, худалдан авсан автомашиныхаа төлбөрийг бүрэн барагдуулсан.

Ингээд Р.Гантөгсөөс автомашинаа бодитоор хүлээн авсан боловч “Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагатай гэснээр мөн өдөр уг автомашины өмчлөх эрхийг “Б” ХХК-д шилжүүлэх тухай фидуцийн гэрээг байгуулж, автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэхгүйгээр “Б” ХХК руу шууд шилжүүлсэн байдаг ч автомашинаа Э.Б өөрөө бодитоор одоог хүртэл эзэмшиж байгаа.

“Б” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний графикийн дагуу Э.Б нь үндсэн зээл 16,000,000 төгрөгийг сар бүр тодорхой дүн бүхий хүү, үндсэн төлөлтийн хамтаар төлөхөөр тохирсны дагуу 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2,100,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 1,343,500 төгрөгийг тус тус төлсөн ба 2018.11.05, 2018.12.05, 2019.01.05, 2019.02.05-ны төлөлтүүдийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас төлж чадаагүй бөгөөд энэ тухайгаа “Б” ХХК-ийн захирал Р.Гантөгсөд утсаар болон мессэжээр хэлж, төлбөрийг хойшлуулж ирсэн.

Улмаар захирал Р.Гантөгс 2019.02.11-ний өдөр ирж, гэрээгээ шинэчлэн байгуул гэсэн шаардлага тавьсны дагуу мөн өдөр 538 тоот 19,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн мэт гэрээг “Б” ХХК-тай бичгээр байгуулж, бодитоор 19,000,000 төгрөгийг хүлээн аваагүй атлаа гэрээн дээр бэлнээр зээлж, хүлээн авав гэж бичүүлж, Э.Бээр мөн өдрийн кассын зарлагын ордер гэх дугааргүй баримт дээр гарын үсэг зуруулсан ба фидуцийн гэрээг ч шинэчлэн байгуулсан байдаг.

Барьцаалан зээлдүүлэх газраас олгож буй зээлийн гэрээний харилцааг Иргэний хуулийн 296 дугаар зүйлээр тусгайлан зохицуулсан байдаг бөгөөд мөн хуулийн 286.1, 286.4-т зааснаар барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй. Харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах, хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардах эрхгүй байдаг.

Гэтэл “Б” ХХК нь Иргэний хуулийн 286.1, 286.4-т заасныг зөрчиж Э.Бтэй барьцааны гэрээ/ИХ-ийн 156/ бус фидуцийн гэрээ/ИХ-ийн 235/-г зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор удаа дараа буюу 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тус тус байгуулж, Э.Бд өмчлөх эрх үүссэн 46-12 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашиныг ашиглах эрхийг Э.Б/шууд эзэмшигч/-д үлдээж, өмчлөх эрхийг Р.Гантөгсөөс өөртөө шууд шилжүүлэн авсан/шууд бус эзэмшигч/ байдаг.

Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй, эд хөрөнгийг өмчлөх эрхгүй гэсэн Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.4-т заасны “Б” ХХК зөрчиж хийсэн Э.Б, “Б” ХХК-иудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 379 тоот, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 тоот фидуцийн гэрээнүүд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус юм.

Иймд Э.Б, “Б” ХХК-уудын хооронд байгуулагдсан 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 379 тоот, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 тоот фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу 46-12 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэн өгөхийг “Б” ХХК-д даалгаж өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                        

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Э.Бд холбогдуулан үндсэн зээлд 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг, алдангид 6 252 500/зургаан сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг, нийт 25 252 500/хорин таван сая хоёр зуун тавин хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах тухай, нотариатын зардал 6 500/зургаан мянга таван зуу/ төгрөгийг, бүгд 25 259 000/хорин таван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг, хариуцагч Э.Б нэхэмжлэгч “Б” ХХК-д холбогдуулан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 379 дугаар гэрээ болон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар гэрээнүүдийг тус тус хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 4612 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг Э.Бд шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Э.Бий итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгийг шижлүүлэн өгөөгүй атлаа өгсөн мэтээр нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн хэвээр байгаа тохиолдолд уг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Э.Бээс нийт 25 259 000/хорин таван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс алданги 35 000/гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг болох нь 000140331 дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр № 379 Зээлийн гэрээ болон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр № 538 дугаар Зээлийн гэрээ байгуулсан болох нь № 379 Зээлийн гэрээ болон № 538 Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 379 Зээлийн гэрээний 1, 2-ын 2.1, 2.1.1, 2.3, 4-ийн 4.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийг, 12/арван хоёр/ сарын хугацаатай, 1/нэг/ сарын 5/тав/ хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлээс 0.5/тэг аравны тав/ хувийн алданги төлөхөөр шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг хугацаанд нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 379 Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр № 538 дугаар Зээлийн гэрээний 1, 2-ын 2.1, 2.1.1, 2.3, 4-ийн 4.2.1-т зааснаар нэхэмжлэгч нь 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг 5/тав/ сарын хугацаатай, 1/нэг/ сарын 5/тав/ хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээлээс 0.5/тэг аравны тав/ хувийн алданги төлөхөөр шилжүүлэх, хариуцагч нь мөнгийг хугацаанд нь буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь № 538 Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 379 Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр № 538 дугаар Зээлийн гэрээ/цаашид “Зээлийн гэрээ-2” гэх/ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шинжтэй байна.

 

Зохигчид 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр № 379 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци болон 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр № 538 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци байгуулсан болох нь № 379 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци болон № 538 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуцээр тогтоогдож байна.

 

№ 379 гэрээнд зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4612 УБХ улсын дугаартай, Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь № 379 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуцээр тогтоогдож байна.

 

№ 538 гэрээнд зааснаар хариуцагч нь Зээлийн гэрээ-2-ын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 4612 УБХ улсын дугаартай, Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь № 538 Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуцээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах ... хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх ... үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Зохигчийн байгуулсан № 379 гэрээ/цаашид “№ 379 гэрээ” гэх/ болон № 538 гэрээ/цаашид “№ 538 гэрээ” гэх/ нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний шинжтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 4612 УБХ улсын дугаартай, Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн тээврийн хэрэгслийг 24 000 000/хорин дөрвөн сая/ төгрөгөөр худалдан авч, үнэд 8 379 000/найман сая гурван зуун далан есөн мянга/ төгрөгийг Хаан банк ХХК дахь дансруу шилжүүлж, үлдсэн 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийг нэхэмжлэгчээс 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлээр авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь Хаан банк ХХК дахь 499091386 тоот дансны хуулга, 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн № 02016827 тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Тээврийн хэрэгслийн лавлагаа, Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийн зээлийн төлбөрт 5 443 500/таван сая дөрвөн зуун дөчин гурван мянга таван зуу/ төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, Голомт банк ХХК дахь 1805039469 тоот дансны хуулга, Худалдаа, хөгжлийн банк ХХК дахь 452606849 тоот дансны хуулгаар тогтоогдож байна.

 

 Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээ-2-т зааснаар гэх үндэслэлээр 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг, алдангид 6 211 000/зургаан сая хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараах дарааллаар гүйцэтгэнэ:”, 14.3.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх;”, 14.3.3-т “дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;”, 14.3.5-т “санхүүгийн тайлан гаргах.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэх анхан шатны баримт үйлдсэн байх боловч Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.3.3, 14.3.5 дахь заалтад зааснаар кассын дэвтэрт бичилт хийж, кассын болон мөнгөн гүйлгээний тайланд тусгаагүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 4-р улирлын Ерөнхий журнал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчид 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь кассын дэвтэр, кассын болон мөнгөн гүйлгээний тайлан зэрэг баримтуудаар нотлогдохгүй байна.

 

Хариуцагч нь 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийн зээл болон зээлийн хүү, алдангийг төлж барагдуулаагүй байхад нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 19 000 000/арван сая/ төгрөгийг дахин олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн 16 000 000/арван зургаан сая/ төгрөгийн зээлийн гэрээний үүргийн нийлбэр 19 000 000/арван есөн сая/ төгрөгт хүрэхгүй, нэмж 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг зээлсэн мэт гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 4-р улирлын Ерөнхий журнал болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө ... зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг шижлүүлэн өгөөгүй байх тул Зээлийн гэрээ-2-т зааснаар үндсэн зээлд 19 000 000/арван есөн сая/ төгрөгийг, алдангид 6 211 000/зургаан сая хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгийг, нийт 25 211 000/хорин таван сая хоёр зуун арван нэгэн мянга/ төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй байна.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан хохирол буюу нотариатын зардал 6 500 000/зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

Хариуцагч нь Зээлийн гэрээ-2-т заасан үүргийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нотариатын зардал 6 500 000/зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь № 379 гэрээ болон № 538 гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, 4612 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн ... хэм хэмжээнд харшилсан хэлцэл;”, 286 дугаар зүйлийн 286.1-т “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх эрхтэй, хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй байх боловч хариуцагчтай Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээ байгуулсан болох нь № 379 гэрээ болон № 538 гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах бус фидуцийн гэрээ байгуулж, 4612 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул № 379 гэрээ болон № 538 гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид 4612 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэхийг даалгах үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бээс нийт 25 217 500/хорин таван сая хоёр зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 379 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-г, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б” ХХК-д 4612 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч Э.Бд шилжүүлэн өгөхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Бээс нийт 25 217 500/хорин таван сая хоёр зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК хариуцагч Э.Бээс нийт 25 259 000/хорин таван сая хоёр зуун тавин есөн мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс 35 000/гучин таван мянга/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосгуай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 379 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-г, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 538 дугаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б” ХХК-д 4612 УБХ улсын дугаартай Сузуки Искудо/Suzuki Escudo/ маркийн автомашины өмчлөх эрхийг хариуцагч Э.Бд шилжүүлэн өгөхийг даалгасугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 322 772 төгрөгөөс илүү төлсөн 34 009 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, хариуцагч Э.Бий улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 452 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч  “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 452,950 төгрөгийг гаргуулан хариуцагч Э.Бд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ХИШИГБАТ