Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2018/0825

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр                 Дугаар                                     Улаанбаатар хот

                                                      128/ШШ2018/0825

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж э м т ХХК

Хариуцагч: УБЕГ, БОАЖЯ ТХНУГД

Нэхэмжлэлийн шаардлага: “Ж э м т ХХК-ийн Х******* дүүргийн 11-р хороо, З******* толгойн баруун талд байрлах, Д*******ын гудамж /*******/ хаягт орших 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт  Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн  *******  дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Ч.З, хариуцагч У б е г итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, хамтран хариуцагч Б о а ж я Т х н у г даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, гуравдагч этгээд Б ХХК-ийн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж э м т ХХК нь Х******* дүүргийн 11-р хороо, З******* толгойн баруун талд байрлах, Д*******ын гудамж /*******/ хаягт орших 0.7 га газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу 2005 оноос хойш ашиглаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2013 оны ******* тоот газар ашиглах эрхийн гэрчилгээтэйгээр ашиглаж байна.

Уг газарт М к ХХК (РД:) нь өөрийн хөрөнгөөр дулааны болон цахилгаан шугам дамжуулах төвийн барилга, байгууламж барих тухай манай компанид мэдэгдсэн б*******.

Гэтэл манай газрын хойд хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий газар иргэн О.Огийн өмчлөлд Ү-2206024181 дугаар бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгийг 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр бүртгэсэн байна.

Энэ үл хөдлөх хөрөнгийг бүртгэхдээ Байгаль орчны яамны Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр ашиглах тухай 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээ болон бусад баримтуудыг үндэслэн бүртгэсэн нь манай компанийн ашиглаж байгаа газрын нутаг дэвсгэрт О.О нь газрын кадастрын цэгүүдийн солбилцолыг санаатай өөрчилсөн хуурамч материал бүрдүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

Ийнхүү улсын бүртгэл хийсэн үйлдэл нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4 дэх заалт, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг зэрэг заалтуудыг Улсын бүртгэлийн ерөнхий газар зөрчсөн гэж үзэж байна.

           Иймд Ж э м т ХХК-ийн Х******* дүүргийн 11-р хороо, З******* толгойн баруун талд байрлах, Д*******ын гудамж /*******/ хаягт орших 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн  *******  дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах шаардлага гаргаж байна.

            Ж э м т ХХК 2004 оноос хойш газар эзэмшиж эхэлсэн юм. Гэтэл иргэн О.О хууль бусаар манай эзэмшлийн газартай давхцуулж газар эзэмшсэн ба уг гэрчилгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. О.О нь дээрх газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлэхдээ мэдүүлэгт заасан баримт болох газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбарыг хавсаргаж өгөөгүй. Энэ барилга нь Ж э м т ХХК-ийн эзэмшлийн газарт бүхэлдээ орсон, давхцалтай. Маргаан бүхий газарт шүүхээс үзлэг хийж нөхцөл байдалтай танилцсан байгаа. ” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 2018 оны 6 дугаар сарын 21-ний шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийн 10 дугаар зүйлийн талаар ярьлаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.4-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “мэдүүлгийг хуульд заасан хэлбэрээр гаргаагүй бол”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж заасныг тус тус зөрчиж Ж э м т ХХК-ийн 2005 оноос хойш эзэмшлийн газар дээр барилга барьсан. Мөн 2008 оны “Тусгай хамгаалалттай газар нутгийг ашиглах тухай” 675 дугаар гэрчилгээний хавсралтад дурдсан координатууд зөрүүтэй байдаг тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.гэв.

Хариуцагч У б е гитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Х******* дүүргийн 11 дүгээр хороо, З******* /*******/, Д*******ын гудамж, 12 дугаартай барилгын 2 дугаар давхарыг /210.6 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай/ мэдүүлэг, төлбөрийн баримт, өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 2/122 тоот албан бичиг, М кХХК, иргэн О.О нарын хооронд төлбөр тооцоо хийсэн протокол, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 3/703 тоот албан бичиг, иргэн О.Од олгогдсон 678 дугаартай газар ашиглах гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг, фото зураг, план зураг зэргийг үндэслэн 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн О.Огийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206024181 дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000248002 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.4, 13.5.5, 13.5.6, 13.5.7, 13.5.8-д заасан нотлох баримтыг мэдүүлэгт хавсаргасан тул 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй б******* байна.

Иймд нэхэмжлэлд “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хуулийн 13.5.4, 16 дугаар зүйлийн 16.2 дахь заалтуудыг зөрчсөн” гэж дурдсан нь үндэслэлгүй байх тул Ж э м т ХХК-ийн нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. О.О нь дээрх барилгыг 585 мкв-аар өргөтгөж нийт 795.6 м.кв талбайтай болгосон тул өмчлөх эрхийн 000248002 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож, 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 795.6 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай барилгыг бүртгэж өмчлөх эрхийн 000304944 дугаартай гэрчилгээ олгосон байна.

О.О нь дээрх барилгын өмчлөх эрхээ 146 дугаартай нотариатчийн бэлэглэлийн гэрээгээр 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Л.А д, Л.А нь 200 дугаартай нотариатчийн бэлэглэлийн гэрээгээр 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Л.Б д, Л.Б гийн хүсэлтийг үндэслэн түүний үүсгэн байгуулсан Б ХХК-ийн өмчлөлд тус тус шилжүүлэн бүртгэсэн байна.

Иргэн О.О 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр олгосон 678 дугаар газар ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээг мэдүүлэгтээ хавсаргаж өгсөн. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн энэ хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж заасныг зөрсөн гэлээ. О.Огийн газар ашиглах гэрээ, гэрчилгээ нь хүчин төгөлдөр б******* тул үүнийг үндэслэж барилгыг бүртгэсэн. Тиймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм. 2 зөрүүтэй координат дээр газрыг бүртгэсэн гэсэн. Энэхүү нотлох баримт сүүлд гарч ирсэн. Тухайн үед О.О мэдүүлэг гаргаж өгөх үед 678 тоот газрын гэрчилгээ, сүүлд 0.12 га хэмжээгээр нэмэгдүүлсэн координатын солбицлыг өөрчилсөн газрын гэрчилгээг гаргаж өгсөн. Зөрүүтэй нотлох баримтууд байгаагүй тул бүртгэлийн ажиллагааг хийсэн.” гэв.

Хариуцагч Б о а ж я Т х н у г даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ж э м т ХХК-ийн газар дээр иргэн О.О нь байшин барьж 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-2206024181 дугаартай гэрчилгээ гаргуулан авахад үндэслэл болсон Байгаль орчны яам улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтанд заасан талбайн солбилцлууд нь Ж э м т ХХК-ийн газрын байршлаас өөр буюу З******* толгойн зүүн тал Чингис хааны сэрэг дүр бүхий уулын баруун бэлд байршилтай О.Огийн /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар цуцалсан/ газар юм.

Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас газар давхцуулан олгоогүй.” гэв.

Гуравдагч этгээд Б ХХК-ийн захирал Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ж э м т ХХК-иас манай компанийн нэр дээрх улсын бүртгэлийн *******  дугаар бүртгэлийг хууль бусыг тогтоож хүчингүй болгохыг даалгах шаардлага гаргасан. Уг үл хөдлөх эд хөрөнгийн эрх анх О.Огийн нэр дээр үүссэн. Судлаад үзэхэд О.Огийн хөрөнгө болох ЦТП барилга шинэчилж баригдахаас өмнө барилга б*******. Өмнө нь ийм хуучин барилга байхад Ж э м т ХХК-ийн газар ашиглах эрх үүссэн байна. Шинэчлэн баригдсан ЦТП нь улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэдгийг Ж э м т ХХК мэдэж б******* төдийгүй харилцан тохиролцоо хийгдэж яригдаж б*******.

Өөрөөр хэлбэл Ж э м т ХХК нь улсын бүртгэлийг олон жилийн өмнө мэдсээр ирсэн энэ асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож б*******. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дугаар шийдвэрээр шийдэгдэж, хүчин төгөлдөр болсон. Иймд шүүх хуралдааны тэмдэглэл авахуулах, Ж э мХХК-ийн улсын бүртгэлд хандсан байдлыг тодруулах, О.Ог гуравдагчаар оролцуулах хүсэлтэй. Шүүхээс Ж э мХХК-тай эвлэрүүлэх хугацаа өгвөл эвлэрэхэд бэлэн байна.

Хэргийн материалтай танилцахад иргэн О.Огийн үл хөдлөх хөрөнгийн гэричлгээнд уг газрыг 2008 онд олгосон байна.

Мөн гэрчилгээн дээр газрын солбицлын цэгийг нь дурдсан ба өөрчилсөн гэж ойлголоо. О.Огийн эзэмшлийн газрыг харахад анх зам дайрч гарсан байдаг. Өөрөөр хэлбэл З******* толгой руу өгсөж байгаа замтай давхцалтай байгаа ба солбицлын хувьд алдаатай гэж хэлмээр байна. Манай компани анх энэ газрыг эзэмшиж эхлэхэд байшин болон зам байж л б*******. Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тэр замыг дайруулж газар олгоогүй байх. Тухайн үед техникийн алдаа хийснээс болж өнөөдөр үр дагавар нь маргаан үүсгэж байна. “ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж э м т ХХК-иас “Ж э м т ХХК-ийн Х******* дүүргийн 11-р хороо, З******* толгойн баруун талд байрлах, Д*******ын гудамж /*******/ хаягт орших 0.7 га ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт  Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэсэн  *******  дугаар бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах, Байгаль орчны яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаар гэрчилгээнд 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ж э м т ХХК нь Ж э мХХК-ийн  2004 оноос ашиглаж б******* газрыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А-138 дугаар тушаал, 2013 оны 5 дугаар сарын 03-ны өдөр ******* дугаар ашиглах эрхийн гэрчилгээ, 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2014/0912 дугаар гэрээний дагуу ашиглах эрхтэй болсон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мэдээллийн сан дахь зураг, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 455 дугаар тодорхойлолт зэргээр уг газар нь бусад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгжийн ашиглалтын газартай давхцалгүй  байна.

Ж э м т ХХК нэхэмжлэлийн үндэслэлдээ “...манай компанийн ашиглах эрхтэй газарт О.Огийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ газрын кадастрын цэг, солбицолыг санаатай өөрчилсөн хуурамч материал бүрдүүлсэн... “ гэж, хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн тайлбартаа “... О.Огийн өмчлөх эрхийг бүртгэхэд ... мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй б*******.” гэж, хамтран хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа : “ ... Ж э м т ХХК-ийн газар дээр үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарт бүртгүүлэхэд үндэслэл болсон Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтад заасан талбайн солбицолууд нь Ж э м т ХХК-ийн газрын байршлаас өөр буюу З******* толгойн зүүн тал Чингис хааны сэрэг дүр бүхий уулын баруун бэлд байршилтай О.Огийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дугаар тушаалаар цуцлагдсан газар юм.” гэжээ.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газар 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Х******* дүүргийн 11 дүгээр хороо, З******* /*******/, Д*******ын гудамж 12 тоотын 2 давхрын 210,6 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын өмчлөгчөөр О.Ог бүртгэсэн бөгөөд өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтэд “Х******* дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйлчилгээний зориулалттай З******* /17032/ Д*******ын гудамж 12 тоот хаягтай газар барилга эзэмшдэг...” гээд О.Огийн Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ 2008 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 678 дугаартай З*******гийн аманд газар ашиглах гэрчилгээ, гэрээ зэргийг хавсаргажээ.

Мөн О.О улсын бүртгэлийн байгууллагад гаргасан хүсэлтдээ Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээний хавсралтад 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 0,012 га талбайг нэмэгдүүлсэн тэмдэглэл хийсэн солбицол бүхий газарт М кХХК-иар ЦТП буюу дулаан дамжуулах төвийг бариулсан талаар дурдсан бөгөөд 2010 оны 6 дугаар сарын 04-ны өдөр М кХХК-тай хийсэн төлбөр тооцоо хийсэн протоколд “... иргэн О.Огийн нэр дээр олгогдсон газар дээр М кХХК-ийн хөрөнгөөр барьсан ЦТП /дулаан дамжуулах төв/-ийн барилга ...”,  гэжээ.

Хамтран хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын архивт хийсэн баримт бичгийн үзлэгээр ******* дугаар бүртгэл хийгдэх үндэслэл болсон Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаар гэрчилгээний хавсралтад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн удирдлагын газрын дарга 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өөрчлөлт хийгээгүй болох нь тогтоогдож байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн 678 дугаар гэрчилгээний хавсралтад орсон өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т “бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;” гэж зааснаар илт хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй байна.

Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар нь О.О буюу Б ХХК-ийн ашиглах эрхтэй газар биш бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь хүчин төгөлдөр бус актыг үндэслэн бүртгэгдсэн байх тул үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар бүртгэлийг түдгэлзүүлж, энэхүү шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нөхцөл байдлыг судалж, тогтоосны үндсэн дээр бүртгэлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх боломжийг хариуцагчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлд 5.1.2-т “бүртгэл үнэн зөв байх;”, 7 дугаар зүйлийн 7.3-т “Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримтыг үндэслэн ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно.”, 7.6-д “Эрхийн улсын бүртгэлийг давхардуулж, эсхүл хуурамч баримт бичигт үндэслэн хийсэн, түүнчлэн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн бол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр тухайн бүртгэлийн хөдөлгөөнийг түдгэлзүүлж, эрх бүхий байгууллагад шилжүүлж шалгуулна.” гэж зааснаар хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг тодруулж, хуульд заасан эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар бүртгэлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаа, болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар уг маргаж бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хамаарал бүхий этгээдүүд буюу О.Огээс Л.Аззаяад, Л.Аззаяагаас Л.Баяндалайд, Л.Баяндалайгаас гуравдагч этгээд Б ХХК-д өмчлөх эрхийг тус тус шилжүүлсэн тул гадаадад байгаа гэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй О.Ог гуравдагч этгээдээр оролцуулах захирамжид өөрчлөлт оруулсан болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 5 дугаар зүйлд 5.1.2, 7 дугаар зүйлийн 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг баримтлан  Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах 678 дугаартай гэрчилгээний хавсралтад 2008 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хийгдсэн өөрчлөлтийг илт хүчин төгөлдөр бусад тооцож, Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөхцөл байдлыг хууль заасан эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн ******* дугаар бүртгэлийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг   шүүхэд хянан   шийдвэрлэх тухай  хуулийн   114  дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.АДЪЯАСҮРЭН