Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2021/01728

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ү” ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ДМ” ХХК/РД: /-д холбогдох,

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоолгох, 53 846 743.3 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч А.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ү” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Үлэмж кашмер” ХХК нь 2018 онд “ДМ” ХХК- ийн Агаарын тээврийн зуучлалын үйлчилгээг сонгон Бүгд Найрамдах Итали улс руу нийт 4 удаа преслэж багласан, самнасан ноолуурыг явуулсан байдаг.

2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 1MYG445 тоот дугаартай ачааг тээвэрлүүлэхэд нэхэмжлэгч “ДМ” ХХК-ийн ажилтан М.Нинжэнгийн буруутай үйл ажиллагааны улмаас бичиг баримтын төрлийг удаа дараа буруу явуулах, Бүгд Найрамдах Итали улс дахь DHL компанитай мэдээллээ дутуу солилцсоноос Бүгд Найрамдах Итали улсын онгоцны буудлаас “Ү”-г бараа, бүтээгдэхүүнээ гагцхүү холбогдох төлбөрийг төлсний үндсэн дээр авах нөхцөл байдалд хүргэсэн. Тодруулбал дээрх нөхцөл байдлын улмаас тус улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад манай компанийн бараа, материалыг 7 хоног илүү хадгалсны төлбөрт 609.16 еврог Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад төлсөн.

2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1MYG503 тоот дугаартай ачааг тээвэрлүүлэхэд тухайн бараа материалын агаарын тээврийн баримт буюу Airway Bill, агаарын ачааны дагалдах бичиг буюу House Air Waybill зэрэг баримтуудыг нэхэмжлэгч “ДМ” ХХК нь бэлтгэн тээвэрлэгчид шилжүүлэн өгдөг. Энэхүү тээврийн баримтуудад нэхэмжлэгч компани нь жин/хэмжээг зөрүүтэй байдлаар тэмдэглэсэн нь мөн дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж бараа, материалыг 5 хоног илүү хадгалсны төлбөрт 567.20 евро нийт 1 176.36 /нэг мянга нэг зуун далан зургаа/ еврог Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад төлсөн.

Бид дээрх барааг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаалийн мэдүүлэгт дурдахдаа нийт 207 640 /хоёр зуун долоон мянга зургаан зуун дөч/ ам.доллараар мэдүүлсэн бөгөөд тухайн үнийн дүнгээр 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр худалдан авагчид төлбөрийн нэхэмжлэх явуулж байсан. Гэтэл бараа нь худалдан авагчид хугацаандаа очоогүйгээс “Ү” ХХК нь тухайн үеийн зах зээлийн үнийн өөрчлөлтийн улмаас 189 892/нэг зуун наян есөн мянга найман зуун ерэн хоёр/ ам.доллараар худалдан авагч талд тухайн барааг зарахаас өөр аргагүйд хүрч худалдан авагч JDTEX S.R.L болон VICUNIA AG компаниудад буурсан үнээр дахин нэхэмжлэх явуулж төлбөрийг хүлээж авсан байдаг. Энэхүү үнийн зөрүүнээс болж 17 748 /арван долоон мянга долоон зуун дөчин найм/ ам.долларын бодит хохирол “Ү” ХХК-д учирсан болно. Ийнхүү хариуцагч “ДМ” ХХК нь Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас “Ү” ХХК нь агуулахад нэмэлт төлбөр төлж, үнийн зөрүүний алдагдалд хүлээсэн.

Хууль зүйн үндэслэлийн хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 410-т заасан зуучлалын гэрээ байгуулагдсан бөгөөд гэрээг ДМ ХХК зохих ёсоор биелүүлээгүй учраас бидэнд хохирол учирсан. Хохирол учирсан 17.748 ам долларын хувьд Иргэний хуулийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” зааснаар үүнийг үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохирол гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ачааг илүү хоног хадгалуулсан зардал, мөн зах зээлийн үнийн зөрүүнээс хүлээсэн алдагдал нь зайлшгүй олох ёстой байсан орлого юм.

Иймд “ДМ” ХХК нь “Ү” ХХК-тай байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохыг тогтоож, “Ү” ХХК-ийн  Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад нэмэлтээр төлсөн нийт 1 176.36 еврог төгрөг рүү хөрвүүлэхэд 3 728 343.62 төгрөг, болон үнийн зөрүүнээс учирсан хохирол 17 748 ам.долларыг төгрөг рүү хөрвүүлэхэд 50 118 399.7 төгрөг, нийт 53 846 743.3/тавин гурван сая найман зуун дөчин зургаан мянга долоон зуун дөчин гурван төгрөг гурван мөнгө/ төгрөг нь “ДМ” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас “Ү” ХХК-д учирсан хохирол бөгөөд тээвэр зуучлалын үйлчилгээг зохих ёсоор гүйцэтгээгүй “ДМ” ХХК-иас бидэнд учирсан хохирлыг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн өмгөөлөгч А.Базар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Барааг авахын тулд Монгол улс дахь DHL компанид төлбөр төлсөн гэдгийг Итали улс дахь DHL компани мэдэж байх ёстой. Тэгж байж DHL компаниас бид нарын барааг хамтран ажилладаг DSV компанид өгөх ёстой байхад удаа дараа өгнө өгнө гэж явсаар байгаад 07 дугаар сарын 05-ны өдөр баталгаажуулан өгч байгаа талаар сүүлийн судлуулсан албан бичигт гарч ирж байгаа юм. Энэ бол DHL компанийн буруутай үйл ажиллагаа юм. Монгол дахь болон Итали улс дахь DHL компаниуд мэдээллээ дутуу солилцсоны улмаас барааг авч чадахгүй байсан гэдэг нь нотлогдож байна. 07 дугаар сарын 05-ны өдөр бид авсан байсан гэдгийг 06 дугаар сарын 20-ны өдөр Д.Нинжэн мэдээлэл өгсөн байдаг. Үүнийг тухайн үед нь бид мэдээлэл авсан байгаа, барааг нь гаргахад асуудалгүй шүү гэдгийг мэдэгдсэн бол барааг авахад саадгүй болох ёстой байсан. Энэ бол үзлэгээр тогтоогдсон. 2-рт Хоёр дахь ачааны хувьд жинг буруу бичсэн байгааг и-мэйлүүдээр тогтоогдсон. н.Анна гэж хүнээс ирсэн и-мэйлд Итали улс дахь DHL компаниас бид нарын явуулсан барааг 2.448 кг гэсэн нэхэмжлэх ирсэн байна, энэ ямар учиртай вэ тодруулга өгнө үү гэсэн байгаа. Түүнээс хойш мэдэж залруулга хийсэн бөгөөд энэ эхний алдаа юм. Дараа нь хүлээн авагчийн нэр DSV компани байхад буруу бичсэн учраас бидэнд өгөхгүй байна гэсэн. ИХ-ийн тээвэрлэлтийн гэрээнд дагалдах бичигт ачааг хүлээн авагчийг заавал бичнэ гэсэн байдаг. Жишээ нь А.Базар ачааг хүлээн авна гэсэн бол А.Базар л ачааг хүлээн авдаг. Тэгэхээр барааг авах компанийн нэрийг буруу бичсэнээс болоод бараа саатсан. Энэ бол DHL компанийн буруутай үйл ажиллагаа байгаа. Мөн бас нэг асуудал эргэлзээтэй байсан бөгөөд сүүлд мэдүүлэг өгсөн гэрч н.Баяржавхлангийн мэдүүлэгт тодорхой харагддаг. Үүнд “Яагаад танайх нягтлаагүй вэ? гэж асуухад Энэ бол билл нь хоёр байдаг. 1-рт Airway Bill, 2-рт House Air Waybill гэж байдаг. Нэгийн нь бид үддэг, нөгөө биллийг нь DHL үддэг. Бид гаальд өгөхдөө хоёр биллийг тулгаж байгаад гааль руу явуулдаг. Гэтэл DHL компаниас ирсэн билл дээр кг зөрсөн байсан”. Үүнээс бид шалгах боломжгүй байсан гэдэг нь харагдаж байгаа юм. Ингээд харвал манай компаниас биллийг зөв бичсэн байна, харин DHL компаниас ирүүлсэн билл зөрүүтэй бичигдсэн байсан гэдгийг тайлбарлаж хэлж байгаа юм. Ачааны жин буурсан тухайд буурсан жинг тухайн үеийн доллараар тооцвол 302 доллар байгаа бөгөөд гол алдагдал бол барааг хямдруулж зарсан байдаг. Ачааны жингийн хувьд ноолуур цаг хугацаа өнгөрөх тусад чийгтэй байгаа ноолуур жингээ алддаг байгаа юм.” гэв.

Хариуцагч “ДМ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Ү” ХХК нь “ДМ” ХХК-тай Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Бүгд Найрамдах Итали улсын гаалийн итгэмжлэгдсэн агуулахад нэмэлтээр төлсөн нийт 3 728 343.62 төгрөг, үнийн зөрүүнээс учирсан 50 118 399.7 төгрөг нийт 53 846 743.3 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн уг хохирлыг манай “ДМ” ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

“Ү” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг гардаж аваад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай “ДМ” ХХК нь “Ү” ХХК-тай тохиролцсон ёсоор Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд “Ү” ХХК-д учирсан хохирол нь манай компанид хамааралгүй, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан байна.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч “ДМ” ХХК-ийн өмгөөлөгч А.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Худалдан авагч тал яагаад гэрээнээс татгалзсан талаар нэхэмжлэгч тал нотлож чадаагүй гэж үзэж байна. 3-рт 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нэхэмжлэл дээр цэвэр жин 2.185 кг, бохир жин 2.248 кг гэсэн байна. Цэвэр жин гэдэг бол ноолууран бүтээгдэхүүнийг хадгалсантай холбоотойгоор жин буурдаг учраас албан ёсны сав боодолтой явдаг. Үүнийг буруу хадгалсан тохиолдолд жин өөрчлөгддөг гэдэг үндэслэл байгаагүй учраас цэвэр жингээр тодорхойлж өгсөн байгаа. Мөн нэхэмжлэгч талаас ноолууран бүтээгдэхүүн онцгой бүтээгдэхүүн учраас хадгалалтын нөхцөл байдлаас жин буурдаг тухай асуудалд шинжээч томилуулан баталсан зүйл байхгүй. Мөн 207.648 ам доллараар худалдах байснаас 169.884,98 ам доллараар худалдан авагч тал, 20.305,65 ам доллараар VICUNIA AG компанид худалдсан гэдэг. Энэ үнийн дүнгийн зөрүү нь 190.190,63 ам доллар байдаг. Нэхэмжлэлээ өөрсдөө алдаатай бодсон байдаг. Яагаад алдаатай байна гэхээр 17.748 ам доллар гэдэг нь зөрүү нь дахин бодохоор өөр өөр гардаг. Хавтас хэргийн баримтуудыг шинжлэн судлахад гэрээ болон инвоис нэхэмжлэхүүдэд 26 баглаа боодлыг 2.185 кг-аар 207.648 ам доллараар зарахаар тохиролцсон. Анхны инвоис дээр 8 баглааг 680 кг гэж тусгасан байхад худалдсан байдал нь 663.93 кг буюу 16.7 кг дутуу байдаг. Үүнд зарах ёстой жингээс дутуу байгаа учраас 97.50 ам доллараар худалдсан байна. 1.105 кг нийлүүлэх ёстой байхад 1.078 кг нийлүүлж 26.52 кг дутуу бөгөөд зарах ёстой үнэ нь 104 ам  доллар байсан буюу дутуу нийлүүлэгдсэн учраас 97.50 ам доллараар зарагдсан. Дараагийн өөр компанид борлуулагдсан бараа нь 400 кг байх ёстойгоос 398.15 кг байсан бөгөөд 1.85 кг дутуу, зарах ёстой үнэ 155 ам доллар байхаас зарсан үнэ нь 151 ам доллар байдаг. Үүнээс харвал 2.185 кг зарах байхаас 2.140.56 кг зарж 44.44 кг дутуу борлуулсан байна. Үүний зөрүү үнэ нь 4.246,87 ам доллар байхад 44.44 кг-ын үнэ 320 ам доллар байна гэж хаана ч байхгүй. Ингээд жингийн хэмжээ дутуу байсан учраас үнийг бууруулан зарсан байдаг. Мөн зарж болох байсан үнийн дүн буюу очсон кг нь 2.140.56 кг байдаг. Анхны худалдан борлуулах ёстой байсан үнийн дүнгээр бодвол 12.918,26 ам доллар байдаг. Энэ хоёрын нийлбэр өөрөө 17.449,37 ам доллар байдаг. Иймэрхүү байдлаар үнийн дүнгийн зөрүүг гаргаж байна. Тийм учраас экспортын борлуулалтын гэрээнээс учирсан хохирлыг хөндлөнгийн тээвэр зуучийн компани хүлээхгүй. Экспортын борлуулалтын гэрээ дээр ямар маргаан болсон талаар худалдан авагч талтай холбогдолтой гэрээний дагуу хүлээх үүрэг байхгүй байгаа учраас нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон гэж үзэх үндэслэлгүй байна. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 609.16 евро бол тусдаа асуудал. Харин 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн маргаантай холбоотой 5 хоног илүү хадгалуулсан төлбөр болох 567.20 евро буюу үүний улмаас 17.748 ам долларын зөрүү гарах боломжгүй. Бодит үнэн бол кг-ын зөрүү байгаа учраас багасгасан үнийн дүнгээр борлуулсан байна. Иймд ИХШХШТХ-ийн 115.2.3 дахь хэсэгт заасныг дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Ү” ХХК хариуцагч “ДМ” ХХК-д холбогдуулан гаалийн итгэмжлэгдсэн агуулахад нэмэлтээр төлсөн 1176.36/нэг мянга нэг зуун далан зургаа аравны гучин зургаа/ евро буюу 3 728 343.62/гурван сая долоон зуун хорин найман мянга гурван зуун дөчин гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг, үнийн зөрүүнээс учирсан хохирол 17 748/арван долоон мянга долон зуун дөчин найм/ ам.доллар буюу 50 118 399.7/тавин сая нэг зуун арван найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг, бүгд 53 846 746.3/тавин гурван сая найман зуун дөчин зургаан мянга долоон зуун дөчин зургаан төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “ДМ” ХХК нь тохиролцсон ёсоор тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн бөгөөд “Ү” ХХК-д учирсан хохирол нь манай компанид хамааралгүй, өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан байна гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний дагуу 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1MYG445 дугаартай ачааг, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1MYG503 дугаартай ачааг Бүгд Найрамдах Итали улсын Милано хотруу илгээх даалгаврыг хариуцагчид өгсөн болох нь зохигчийн тайлбар, 1MYG445 дугаартай агаарын ачааны дагалдах бичгийн болон 1MYG503 дугаартай агаарын ачааны дагалдах бичгийн орчуулга, 1MYG445 дугаартай болон 1MYG503 дугаартай агаарын ачааны дагалдах бичгээр тогтоогдож байна.

1MYG445 дугаартай болон 1MYG503 дугаартай агаарын ачааны дагалдах бичигт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчээс барааг тээвэрлэх боломжтойгоор бүрэн бүтэн хүлээн авч, гэрээний нөхцлийн дагуу ачаа илгээгч тодорхой эсрэг заавар өгөөгүй тохиолдолд бүх барааг тээврийн хэрэгслээр тээвэрлэж, тээвэрлэлтийг гүйцэтгэнэ гэдгийг ачаа илгээгч буюу нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагч нь ачааг тээвэрлэх тээвэрлэлтэд оролцох этгээдээр Туркиш эйрлайнс-ийг сонгосон болох нь 1MYG445 дугаартай агаарын ачааны дагалдах бичгийн болон 1MYG503 дугаартай агаарын ачааны дагалдах бичгийн орчуулга, 1MYG445 дугаартай болон 1MYG503 дугаартай агаарын ачааны дагалдах бичгээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1- т “Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа ... тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.

Хариуцагч нь гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачааг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, нэхэмжлэгчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх зэрэг үүрэг хүлээсэн 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн болон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт заасан Илгээмжийн гэрээний шинжтэй байх тул Илгээмжийн гэрээ/цаашид “Гэрээ”, “Гэрээ-2” гэх/ гэж үзнэ.

Гэрээ, Гэрээ-2 нь Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 1MYG445 дугаартай ачааг Бүгд Найрамдах Итали улс дахь гаалийн итгэмжлэгдсэн агуулахад 7/долоо/ хоног илүү хадгалсан төлбөрт 609.16/зургаан зуун ес зууны арван зургаа/ еврог, 1MYG503 дугаартай ачааг 5/хоног/ илүү хадгалсан төлбөрт 567.20/таван зуун жаран долоо зууны хорь/ еврог, нийт 1 176.36/нэг мянга нэг зуун далан зургаа зууны гучин зургаа/ евро буюу 3 728 343.62/гурван сая долоон зуун хорин найман мянга гурван зуун дөчин гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Итали улс дахь DSV SPA компанитай Иргэний хуулийн 428 дугаар зүйлийн 428.1 дэх хэсэгт заасан Барааны агуулахад эд хөрөнгө хадгалуулах гэрээ байгуулсан болох нь 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас буюу нэхэмжлэгч нь Гэрээнд заасан хөлсийг хариуцагчид төлсөн баримтыг хариуцагч нь “Ди Эйч Эл” компанид илгээгүйгээс 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр илгээсэн 1MYG445 дугаартай ачаа болох үйлдвэрт угааж, самнасан ноолуурыг нэхэмжлэгч нь DSV SPA компанийн агуулахад 7/долоо/ хоног илүү хадгалсан төлбөрт 609.16/зургаан зуун ес зууны арван зургаа/ евро буюу 1 930 665.62/609.16х3169.39=1930665.62/ /нэг сая есөн зуун гучин мянга зургаан зуун жаран таван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийг төлсөн болох нь [email protected] хаягт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, Монгол банкны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ханшийн лавлагаа, DSV SPA компанийн IT811063249 нэхэмжлэхийн орчуулга болон хуулбар, “Хаан банк” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Гадаад шилжүүлгийн даалгаврын хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас буюу хариуцагч нь 1MYG503 дугаартай ачаа болох үйлдвэрт угааж, самнасан ноолуурын Агаарын ачааны дагалдах бичигт хүлээн авагч DSV SPA компанийг ALVIGINI FIBRE NOBILI S.R.L гэж буруу бичсэн, мөн үйлдвэрт угааж, самнасан ноолуурын бохир жин болох 2 248/хоёр мянга хоёр зуун дөчин найм/ кг-ыг 2 448/хоёр мянга дөрвөн зуун дөчин найм/ кг бичсэнтэй холбоотой нэхэмжлэгч нь ачааг DSV SPA компанийн агуулахад 5/долоо/ хоног илүү хадгалсан төлбөрт 567.20/таван зуун жаран долоо зууны хорь/ евро буюу 1 797 678/567.20x3169.39=1797678/ /нэг сая долоон зуун ерэн долоон мянга зургаан зуун далан найм/ төгрөгийг төлсөн болох нь tumeeg.ulemj2017@gmail.com хаягт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, [email protected] хаягт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, [email protected] хаягт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, Монгол банкны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ханшийн лавлагаа, 1MYG503 дугаартай Агаарын ачааны дагалдах бичгийн хуулбар болон орчуулга, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Экспортын борлуулалтын гэрээний хуулбар болон орчуулга, Баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулга, DSV SPA компанийн IT811154793 нэхэмжлэхийн орчуулга болон хуулбар, “Хаан банк” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Гадаад шилжүүлгийн даалгаврын хуулбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид нийт 1 176.36/нэг мянга нэг зуун далан зургаа зууны гучин зургаа/ евро буюу 3 728 343.62/1930665.62+1797678=3728343.62/ /гурван сая долоон зуун хорин найман мянга гурван зуун дөчин гурван төгрөг жаран хоёр мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь үнийн зөрүүнээс учирсан хохиролд 17 748/арван долоон мянга долон зуун дөчин найм/ ам.доллар буюу 50 118 399.7/тавин сая нэг зуун арван найман мянга гурван зуун ерэн есөн төгрөг долоон мөнгө/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Итали улс дахь JDTEX S.R.L компанитай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бохир жин нь 2 248/хоёр мянга хоёр зуун дөчин найм/ кг, цэвэр жин нь 2 185/хоёр мянга нэг зуун наян тав/ кг, нийт 207 640/хоёр зуун долон мянга зургаан зуун дөч/ ам.долларын үнэтэй үйлдвэрт угааж, самнасан ямааны ноолуурыг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нийлүүлэхээр харилцан тохиролцсон болох нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № UC/LGB-181204-05 Экспортын борлуултын гэрээний хуулбар болон орчуулга, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № UC/LGB-181204 дугаартай нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Бүгд Найрамдах Итали улс дахь JDTEX S.R.L компанитай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № UC/LGB-181204-05 Экспортын борлуултын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч 1MYG503 дугаартай Агаарын ачааны дагалдах бичигт хүлээн авагч DSV SPA компанийг ALVIGINI FIBRE NOBILI S.R.L гэж буруу бичсэн, мөн ноолуурын бохир жинг 2 448/хоёр мянга дөрвөн зуун дөчин найм/ кг гэж буруу бичсэнтэй холбоотой 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № UC/LGB-181204-05 Экспортын борлуултын гэрээнд заасан хугацаанд буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний дотор цэвэр жин нь 2 185/хоёр мянга нэг зуун наян тав/ кг үйлдвэрт угааж, самнасан ямааны ноолуурыг JDTEX S.R.L компанид нийлүүлээгүй болох нь tumeeg.ulemj2017@gmail.com хаягт 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, [email protected] хаягт 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, [email protected] хаягт 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийсэн үзлэгийн тэмдэглэл болон тус үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн цахим шуудангийн орчуулга, 1MYG503 дугаартай Агаарын ачааны дагалдах бичгийн хуулбар болон орчуулга, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн UC/LGB-20190301 дугаар нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн UC/YAK-20190215 дугаар нэхэмжлэхийн хуулбар болон орчуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь цэвэр жин нь 2 185/хоёр мянга нэг зуун наян тав/ кг, нийт 207 640/хоёр зуун долон мянга зургаан зуун дөч/ ам.долларын үнэтэй үйлдвэрт угааж, самнасан ямааны ноолуурыг JDTEX S.R.L компанид нийт 207 640/хоёр зуун долон мянга зургаан зуун дөч/ ам.доллараар худалдах байсан байх боловч хариуцагчийн дээр дурдсан буруутай үйл ажиллагааны улмаас JDTEX S.R.L компанид 1 742.41/нэг мянга долоон зуун дөчин хоёр зууны дөчин нэг/ кг ноолуурыг 169 884.98/нэг зуун жаран есөн мянга найман зуун наян дөрөв зууны ерэн найм/ ам.доллараар, 398.15/гурван зуун ерэн найм зууны арван тав/ кг ноолуурыг VICUNIA AG компанид 20 305.65/хорин мянга гурван зуун тав зууны жаран тав/ ам.доллараар худалдсан болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн UC/LGB-201903018 нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн UC/YAK-20190215 дугаар нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Баглаа боодлын жагсаалтын хуулга болон орчуулга, “Хаан банк” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №05115/21/310 дугаар тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас улмаас нэхэмжлэгч нь цэвэр жин нь 2 185/хоёр мянга нэг зуун наян тав/ кг, нийт 207 640/хоёр зуун долон мянга зургаан зуун дөч/ ам.долларын үнэтэй үйлдвэрт угааж, самнасан ямааны ноолуурыг JDTEX S.R.L компанид нийт 190 190.63/нэг зуун ерэн мянга нэг зуун ер зууны жаран гурав/ ам.доллараар худалдаж, нэхэмжлэгчид 17 449.37/арван долоон мянга дөрвөн зуун дөчин ес зууны гучин долоо/ ам.долларын буюу 49 275 101/17449.37x2823.89=49278101/ /дөчин есөн сая хоёр зуун далан таван мянга нэг зуун нэг/ төгрөгийн хохирол учирсан болох нь Монгол банкны 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ханшийн лавлагаа болон дээрх баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.”, 408 дугаар зүйлийн 408.1-т “Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа ... тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй.” гэж заасан.

Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь Гэрээ, Гэрээ-2-т заасан үүргээ зөрчиж, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцтгээгүй болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн уг буруутай үйл ажиллагааны улмаас буюу илгээсэн ачааны төлбөрийн баримтыг илгээгээгүй, хүлээн авагч гаалийн баталгаат агуулахын нэрийг болон ачааны кг-ыг буруу бичсэний улмаас нэхэмжлэгчид бүгд 53 003 444.6/тавин гурван сая гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь 843 298.7/53846743.3-53003444.6=843298.7/ /найман зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг илүү нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 53 003 444.6/тавин гурван сая гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 843 298.7/найман зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн худалдсан гэх ноолуурын зөрүү 44.44/дөчин дөрөв зууны дөчин дөрөв/ кг байна гэж маргаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ноолуурыг хадгалсантай холбоотой ноолуурын чийгшэл алдагдаж ноолуурын жин багасдаг гэх тайлбар үндэслэлтэй болох нь 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн UC/LGB-201903018 нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Баглаа боодлын жагсаалтын хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн UC/YAK-20190215 дугаар нэхэмжлэхийн хуулбар болон орчуулга, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Баглаа боодлын жагсаалтын хуулга болон орчуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн анх JDTEX S.R.L компанид худалдахаар тохиролцсон байсан 2 185/хоёр мянга нэг зуун наян тав/ кг ноолуурын тээврийн тэмдэг/код, нэр, төрөлтэй JDTEX S.R.L компани болон VICUNIA AG компанид худалдсан ноолуурын тээврийн тэмдэг/код, нэр, төрөлтэй тохирч байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн анх илгээсэн ноолуурыг худалдсан болох нь эргэлзээтэй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчДМ ХХК-иас нийт 53 003 444.6/тавин гурван сая гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ҮХХК-д олгож, үлдэх 843 298.7/найман зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчДМ ХХК-иас нийт 53 003 444.6/тавин гурван сая гурван мянга дөрвөн зуун дөчин дөрвөн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ҮХХК-д олгож, үлдэх 843 298.7/найман зуун дөчин гурван мянга хоёр зуун ерэн найман төгрөг долоон мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгчҮХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 427 183.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчДМ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 422 967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ҮХХК-д олгосугай.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан   сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.ХИШИГБАТ