Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

 

2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/114                           Даланзадгад сум

                                                                                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

 Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Э.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дугармаа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар   

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б...........................д холбогдох ......................... дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.....................,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, *******-******* гэр хорооллын 7 дугаар гудамжинд 2,12 хувийн согтолттой ................ улсын дугаартай “Toyota Crown-S180” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Э.*******д холбогдох хэргээс яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзындаа очоод 1 пиво уугаад 1-ийг нь талд нь оруулсан. Тэгээд согтуугаар машин бариад яах вэ гээд, машинаа хашаа руу нь оруулж тавихдаа хашааг нь шүргэсэн. Тэгээд хашаа шүргэсэн асуудлаас найзтайгаа маргалдаад цагдаа ирээд аваад явсан гэв. 

Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2024 оны 06 дугаар сарын 09-ний өглөө 09 цагийн үед ******* манайд ирсэн. Тухайн үед 4 том пиво аваад бид хоёр 1 бүтэн пиво, 1 тал пиво уусан. ******* уучихсан юм чинь машинаа танайд оруулаад үлдээчихье гээд машинаа унаад хашаа руу оруулах гэж байгаад хашааны үзүүр хэсгийг мөргөсөн. Тэгээд хашаанд машинаа оруулчихаад үлдсэн пивоо уусан. Ууж байгаад *******тай бага зэрэг маргалдсан. Удалгүй цагдаа нар ирээд *******г аваад явсан. ...******* бид хоёр нэг том пиво хувааж уучихаад дахиад нэгийг задлаад талдаа орж байхад машинаа унаад манай хашаанд оруулсан. ... Хашаа руу болгоомжтой оруулахгүй яасан юм гээд бага зэрэг маргалдсан, сүртэй зүйл болоогүй. Надад гомдол, санал байхгүй. /хавтаст хэргийн 17-19 дэх тал/

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 7 дахь тал/

2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 9 дэх тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд ”2,12 хувийн согтолттой байсан” гэжээ. / хавтаст хэргийн 10 дахь тал/

Жолоочийн үнэмлэхийн лавлагаанд “Э.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хасагдсан” гэжээ. / хавтаст хэргийн 11 дэх тал/

Согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 12 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. / хавтаст хэргийн 27 дахь тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 30 дахь тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа / хавтаст  хэргийн 31 дэх тал/

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / хавтаст хэргийн 33 дахь тал/

Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа / хавтаст хэргийн 35 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 36 дахь тал/

 Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хавтаст хэргийн 41-42 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.*******н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

  Шүүгдэгч Э.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Э.*******н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

            “...согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 хувь түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.

            “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.

             “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан  хүнийг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Шүүгдэгч Э.******* тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь жолоочийн үнэмлэхийн лавлагаанд “Э.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хасагдсан” гэжээ. / хавтаст хэргийн 11 дэх тал/, шүүгдэгч Э.*******н мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байна. 

 

Шүүгдэгч Э.*******н согтуурал 2.12 хувьтай гарсан байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэснээр шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. 

Шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, *******-******* гэр хорооллын 7 дугаар гудамжинд 2,12 хувийн согтууралтайгаар 01-12 ӨМЕ улсын дугаартай “Toyota Crown-S180” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөн болох нь гэрч С.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хавтаст хэргийн 7 дахь тал/, 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 9 дэх тал/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд ”2,12 хувийн согтолттой байсан” гэжээ. / хавтаст хэргийн 10 дахь тал/, жолоочийн лавлагаанд “Э.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хүртэл хасагдсан” гэжээ. / хавтаст хэргийн 11 дэх тал/, согтуурал шалгасан гэрэл зургийн үзүүлэлт / хавтаст хэргийн 12 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. / хавтаст хэргийн 27 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа / хавтаст хэргийн 35 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

                    

Шүүгдэгч Э.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Э.*******гийн хувийн байдлын тухайд 32 настай, бага боловсролтой, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Захирагчийн албанд ачигчаар ажилладаг, ам бүл 4, өвөө, 2 дүүгийн хамтаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг Аргалантын 1-13 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст  хэргийн 31 дэх тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 33 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хавтаст хэргийн 36 дахь тал/ зэргээр тогтоогдож байна. 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Э.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр, *******-******* гэр хорооллын 7 дугаар гудамжинд 2,12 хувийн согтолттой байхдаа 01-12 ӨМЕ улсын дугаартай “Toyota Crown-S180” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан "Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэснийг зөрчсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоодох эрхээ хасуулсан талаарх лавлагаа, гэрч С.*******ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Э.******* нь бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, өвөө, 2 дүүгийн хамтаар амьдардаг. Шүүгдэгч Э.*******н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт иргэний журмаар нэхэмжлэл гаргасан этгээд байхгүй. Шүүгдэгч нь Э.******* нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх цагдан хорих саналыг шүүхэд гаргаж байна гэх санал, дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Шүүгдэгч Э.******* нь халамжийн судалгаанд хамрагдсан, амьжиргааны түвшин доогуур болох нь тогтоогдож байгаа. Тухайн үйл явдлын хувьд шүүгдэгч Э.*******н зүгээс би тухайн машиныг жолоодоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэх зүйл дээр маргаагүй. Өөрөө тус үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн машиныг хашаа руу оруулах гэж жолоодсон үйлдэл хийсэн. Үүнийг ойлгож, ухамсарлаж байгаа учраас ямар нэгэн байдлаар маргахгүй гэсэн. Иймд өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийн саналыг хүлээн авч маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн болсон үйл явдлыг авч үзвэл гэрчийн мэдүүлэг дээрээс мөн шүүгдэгч Э.*******н мэдүүлэг дээрээс ч нэг зүйл харагдаад байгаа. Тэр нь би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгээ ойлгож ухамсарлаж байсан байгаа. Энэ хүний санаа нь зөв байсан. Би жолоодож болохгүй учраас машинаа тавья гэсэн санаа байсан. Хамгийн гол нь тэрийг хөдөлгөсөн идэвхтэй үйлдэл гэдгээрээ зүйлчлэгдээд зогсож байгаа хэдий ч гэм буруугийн талаас нь санаа зорилгыг нь харвал энэ хүн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодож болохгүй гэдгээ ойлгож ухамсарлаж байсан байна. Мөн хор уршиг, хохирлынх нь талаас нь үзвэл хашааны банз хугарсан асуудал байгаа ч хохирогч нар нь өөрсдөө хохирол, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн байна. Тухайн үйл баримт нь 2 пиво ууж эхэлж байгаад машинаа хашаа руу оруулсан байдаг. Үүнээс хойш үргэлжлүүлээд пиво уусны дараа цагдаа ирсэн байдаг. Цагдаа ирэхэд энэ хүн гэрт суугаад пиво ууж байсан. Ингээд тухайн машины түлхүүр нь олдохгүй байхад хашаан дотроос нь бүгдээрээ хайж байгаад олж аваад явсан үйл явдал тогтоогдсон байгаа. Шүүгдэгч өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Э.******* нь тухайн болсон үйл явдлыг санаа зорилгынхоо хувьд ухамсарлан ойлгож байсан. Мөн энэ хүний хувийн байдлын тухайд ажилтай орлоготой, захирагчийн ажлын албанд 3 жил тогтвор суурьшилтай ажилласан. Энэ хэргийн хариуцлагаас болж ажлаасаа гарвал яана, яах вэ? гэж өмгөөлөгчөөс байнга асууж байгаа байдлууд харагддаг. Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлын тухайд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, 1.2-т зааснаар хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байдлууд байгаа. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тухайн үйл явдалд ямар нэгэн байдлаар харагдахгүй байна. Иймд шүүгдэгчийн тухайн болсон үйл явдал, мөн хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасны дагуу 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэх санал, дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Э.******* согтуугаар машин барьсан нь миний буруу гэх санал, дүгнэлтүүдийг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг нь шударга ёсны зарчим байхаар хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэхээр хуульчилсан.

 

Шүүх шүүгдэгч Э.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.*******н тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ..................................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

                                   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Э.******* нь тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, мөн тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус  хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн “04314974” дугаартай 01-12 ӨМЕ улсын дугаартай “Toyota Crown-S180” маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өмчлөгч Э.*******д буцаан олгосугай.         

  

7. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.       

 8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Э.ОЮУН-ЭРДЭНЭ