| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0129/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-07-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Арсланбаатар |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
2024 оны 07 сарын 23-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/115 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Б.Арсланбаатар,
Шүүгдэгч С.*******
Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...............д холбогдох ........... дугаартай нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
.........................ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Ө.....................................,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-аас 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ХХК-ийн ******* *******ын үүдний шилийг чулуугаар хагалж, 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Найзтайгаа 1 шил архи ууж сууж байгаад “Кароаке *******” орсноо л мэдэж байгаа. Гарснаа мэдэхгүй өглөө эрүүлжүүлэхэд сэрсэн гэв.
Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 19-ны шөнө 03 цагийн үед ажлаа хаах гээд ******* *******д очсон. Тэгээд бармен Номиод түлхүүрээ өгөөд хаачаад түлхүүрээ өгөөрэй гээд гадаа машиндаа сууж байтал ******* дотроос нэг залуу дамжлуулаад гарч ирж байгаа харагдсан. Тэгсэн чинь төд удалгүй шил хагарах чимээ сонсогдсон машиныхаа шилийг буулгаад ажилчдаасаа юу болов гэж асуухад манай ажилчид саяны хүн шил хагалчихлаа гэхээр нь би цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй цагдаа нар ирээд тухайн хүнийг аваад явсан.Би тухайн хүнийг танихгүй. 2021 оны 11 сард гадаах шилээ нийт нь 2.195.610 төгрөгөөр анх хийлгэж байсан. Өнөөдөр би яг тухайн хагарсан шилийг ажлын хөлс, тээвэрлэлт зэрэг бүх юмыг нь оруулаад 1.500.000 төгрөгөөр захиалчхаад байж байгаа. Манай *******ны гадна талын металл хийцийн шил нь 3-н давхар тунгалаг бор өнгийн вакум цонх байгаа юм. Хохирол барагдуулчихвал надад гомдол санал байгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. /хавтаст хэргийн 11 дэх тал/
Гэрч О.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 сарын 18-ны өдөр 18 цаг 30 минутад ажил болох "Караоке *******т" очиж ажлаа хийж байсан. Би тэнд зөөгч хийдэг юм 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 02 цаг 30 минутад ******* нь гурван эрэгтэй нэг эмэгтэйн хамт 4-үүл орж ирсэн. Тэгээд 5 номерын өрөөнд ороод 30 минут *******ны цаг хийлгээд 4-н пиво авсан. Тэгээд нэг жижиг биетэй залуу бараг тасарсан байсан байх *******ноос гараад машиндаа ороод унтаад өгсөн. Тэгээд 5 номерын өрөөнд хүмүүс орилолдоод пижигнэлдээд байхаар нь би өрөөнд яваад ортол эмэгтэй нь дуулаад хоёр эрэгтэй нь хоорондоо зодолдоод байсан. Тэгээд *******ны цаг нь Дуусахаар нь биллийг нь өгөөд манайх хааж байна гэхэд нөгөө залуутайгаа зодолдож байсан. Тооцоогоо хийлгүй ******* самсунг маркийн А-51 гар утас өөдөөс шийдээд маргааш тооцоо хийнэ энийг аваад байж бай гэсэн. Тэгээд гадаа гараад гадаа довжоон дээр хамт явж байсан залуугаа зодох гээд араас нь хөөгөөд байсан. Тэгэхээр нь би гарч очоод тэр хоёрыг салгаад машинд нь суулгаж өгөөд ******* руу ороход ******* гэгч нь араас дагаад ороод ирсэн. Тэгээд үүдэн талын текэн дээр зогсоод би явахгүй гээд зогсоод байсан. Тэгээд манай ажилчид руу хараалын үг хэлээд дайраад байсан хажууд нь байсан эмэгтэй найз нь явъя гэж бараг 30-аад минут ятгаж зогссон. Сүүлдээ хаалганы хажууд завилаад суугаад байхаар нь би нэг зөөгчтэйгөө хамт сугадаад гадаа довжоон дээр гаргатал босоод цаашаа шороо руу алхсан. Тэгээд газраас чулуу хайж байгаад 2 чулуу авч гадаа шилэн хаалга руу шийдээд хагалсан. Тэгэхээр нь би цагдаагийн 7053102 дугаар луу залгаад дуудлага өгсөн. Манай хоёр ажилчин гарч очоод цагдаа иртэл хоёр гаран дээр нь сууж байгаад цагдаа нар ирэхээр нь *******г өгөөд явуулсан. Би тухайн осол хэрхэн гарсан, ослын дараа юу болсон талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар 04 сарын 29-ний өдөр манай дүү нар ирж хэлсэн. Талийгаач С.Содномпүрэв нь миний төрсөн хүү, хамгийн том маань юм. Бага насаа эхийн гар дээр өнгөрүүлж, Орос 3 дугаар сургууль төгсөөд МУИС-ийн Улс төр судлаач мэргэжлээр төгссөн. Төгсөөд "Тод хангал" ХХК-ийг байгуулан Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийдэг байгууллага байсан. Мөн "Мяндагт групп” ХХК гэх мэт 4 ширхэг байгууллага байгуулан амжилттай ажиллаж байсан. 2004 оноос хойш Мөнхзаяатай гэр бүл болж 4 хүүхэдтэй болсон. Хамгийн том нь 15 настай эрэгтэй, дараагийнх нь 2009 онд охин, 2014 онд охин, 2019 онд охин гэсэн 4 хүүхэдтэй. 4 хүүхэд нь дөрвүүлээ ааваараа овоглодог. Одоо хүүхдүүд нь өөрийнх нь гэрт буюу 10 дугаар хороололд орон сууцанд амьдарч байгаа. Маш их гомдолтой байна. Хайран хүүхэд минь гэж харамсаж байна. Миний хүүхдийг надад хэлэлгүй авч явсанд гомдолтой байна. Бид нарт халдаж зодсон зүйл байхгүй. Хамт явсан залуугаа зодолдоод хэрүүл маргаан хийгээд байсан.******* нэлээн согтолттой байсан. Намайг болон ажилчид нарыг хэл амаар доромжилсон. Өөр нэмж ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 14-15 дахь тал/
Гэрч Т.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байсан. Хүмүүс нэлээд олон байсан. Тухайн үед 03 цагийн үед буюу 05 дугаар сарын 19-ний өдөр 5 номерын өрөөнд хүмүүс маргалдаад байсан. Тэгээд нэг зөөгчийн хамт очиж маргалдаж байсан хүмүүсийг салгасан. Тэгээд ажлын цаг дуусаад хаах болоод нөгөө хүмүүс тооцоогоо хийхээр ирсэн. Тэгээд нөгөө шил хагалдаг залуу тооцоо хийхээр утсаа оролдож байгаад нууц үгээ блоклосон гэсэн байх. Тухайн үед өрөөнүүдээ цэвэрлэчхээд ирэхэд тухайн залуу яваагүй байсан. Тухайн залууг яваарай гэж нэлээд гуйсан тэгсэн гаднаас 2 залуу орж ирээд гаргасан. Тухайн залуу гадаа гарсан дараагаа 2 удаа чулуу шидээд үүдний цонх хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Маш их согтолттой байсан. Тухайн үед хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 31-32 дахь тал/
Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажил дээр байж 03 цагийн үед хаах дөхөж байхад манайд үйлчлүүлсэн хүмүүсээс нэг нь тооцоогоо төлөхөөр ирсэн. Тэгээд гар утсаараа шилжүүлэх гэж байгаад банкны нууц үгээ буруу хийгээд блоклосон. Тэгээд тооцоогоо хийж чадахааргүй болоод утсаа үлдээсэн. Тэгээд гарчхаад буцаад ороод ирсэн. Орж ирээд текэн дээр байгаад байсан. Тухайн үед хамт явсан нэг эмэгтэй авч явах гээд нэлээд удаан гуйж байсан. Тэгээд байж байтал гаднаас танихгүй 2 ах орж ирээд нөгөө хүнийг гаргасан. Тухайн залуу гараад газраас чулуу аваад 2-3 удаа шидээд нүүрэн талын хаалганы баруун талын цонхыг хагалсан. Нэлээд их уусан байсан. Хаана байгаагаа мэдэхгүй хамт яваа хүмүүстэйгээ маргалдаад байсан. Өөр эвдэлж сүйтгэсэн зүйл байхгүй. Хаалганы баруун талын цонхыг чулуугаар хагалсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 34-35 дахь тал/
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цаг 30 минутын үед найз болох Цэеэ гэх найзтайгаа рояал папт ороод нэг шил 1 литрийн “Эдин” нэртэй архи хувааж уугаад сууж байсан юм. Тэгээд Отгонжаргал гэх найзын эхнэртэй утсаар яриад "Жи би таун"-ны урд талд байдаг үйлчилгээний төвөөс очиж аваад шууд ******* ******* орсон. Намайг Отгонжаргалыг очиж авахад цуг хоёр танихгүй залуу цуг байсан тэгээд 4-лээ цуг 2024 оны 05 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед байхаа ******* *******т орсон. Тэгээд 5 номерийн өрөөнд ороод Отгонжаргал юм захиалсан. Захиалсан зүйл дотор нь нэг шил архи байсан тэрнээс нь ганц хоёр татсанаа санаж байна өөрөөр юу болсон талаар мэдэх зүйл алга тасарсан байсан. Нэг мэдсэн чинь цагдаагийн байгууллагын саатуулах байранд ухаан орсон. Нэг эмэгтэй нь манай найзын эхнэр Отгонжаргал байгаа юм утасны дугаар нь 86833553. Нөгөө хоёр залууг танихгүй. Би тасарчихсан қдар байхгүй юу болсныг санахгүй байна. Би өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /хавтаст хэргийн 18-19 дэх тал/
Эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 23 дахь тал/
Иргэний үнэмлэхний мэдээлэл / хавтаст хэргийн 24 дэх тал/
Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн .......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Цонхны шил 250.000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 43 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 62-70 дахь тал/
Жолоочийн мэдээлэл /хавтаст хэргийн 72 дахь тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/
Иргэний даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/
Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/
Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 81 дэх тал/
“******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хуулбар /хавтаст хэргийн 82 дахь тал/
Тохирлын гэрчилгээ ӨМД11508 дугаартай гэрчилгээний хуулбар хавтаст хэргийн 83 дахь тал/
“******* *******” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 84-87 дахь тал/
Банк хоорондын гүйлгээний хуулбар /хавтаст хэргийн 88-89 дэх тал/
2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зардлын баримтын хуулбар /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч С.*******гийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт /хавтаст хэргийн 102 дахь тал/ гаргаж 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ........... дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 103-104 дэх тал/-аар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ХХК-ийн ******* *******ын үүдний шилийг чулуугаар хагалж 430.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Ц.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/, гэрч О.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь тал/, гэрч Т.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/, гэрч А.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/, шүүгдэгч С.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 23 дахь тал/, Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ӨмЦ-24-86 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 43 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 44 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хавтаст хэргийн 55 дахь тал/, Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 81 дэх тал/, “******* *******” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хуулбар /хавтаст хэргийн 82 дахь тал/, тохирлын гэрчилгээ ӨМД11508 дугаартай гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 83 дахь тал/, “******* *******” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 84-87 дахь тал/, банк хоорондын гүйлгээний хуулбар /хавтаст хэргийн 88-89 дэх тал/, 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зардлын баримтын хуулбар /хавтаст хэргийн 90 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “С.******* миний бие “Караоке *******”-н шилийг хагалсан тул төлбөрийг төлж хохиролгүй болгосон. Хэргийг минь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хавтаст хэргийн 102 дахь тал/-ээр шүүгдэгч С.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь Прокуророос санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт “******* Капитал” ХХК-ийн “Караоке *******”-ын төлөөлөгч хохирогч Ц.*******ад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Ц.*******ын“...С.******* нь 1.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан тул гомдол саналгүй” гэх хүсэлт /хавтаст хэргийн 101 дэх тал/, шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол, прокурорын саналтай шүүгдэгч С.******* танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.
Шүүгдэгч С.*******гийн хувийн байдлын тухайд ..............нагац дүүгийн хамт амьдардаг,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/Ш3/162 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 62-70 дахь тал/, жолоочийн мэдээлэл /хавтаст хэргийн 72 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/, иргэний даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 75 дахь тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 76 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 77 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь “******* Капитал” ХХК-ийн “Караоке *******”-ын төлөөлөгч хохирогч Ц.*******ад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэв.
Харин шүүгдэгч С.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.*******г бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагчаас: Шүүгдэгч С.******* нь 2024 оны 05 дугаар сарын 18-аас 05 дугаар сарын 19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “******* Капитал” ХХК-ийн “Караоке *******”-ын үүдний шилийг чулуугаар хагалж 430.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт цугларсан хохирогч Отгончимэгийн мэдүүлэг, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Яллагдагч С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Яллагдагч С.*******гийн үйлдсэн хэрэгт 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан ба түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 нэгжтэй тэнцэх буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай саналыг танилцуулахад зөвшөөрсөн тул яллах дүгнэлтийг үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч С.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, С.******* нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанаас гарсан зардалгүй, С.******* нь бусдад төлөх төлбөргүй ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүхэд оруулж байна гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгч С.*******гоос: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байна гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй гэж хуульчилсан байх тул шүүгдэгч С.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоног буюу 3 сарын дотор төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээв.
Шүүгдэгч С.*******д торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн тул хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч С.******* нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ______________г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.******* торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.******* нь “Караоке *******”-ын төлөөлөгч хохирогч Ц.*******ад 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирол төлбөрийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
7. Шүүгдэгч С.******* цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ