Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Ц.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э,

Шүүгдэгч С.Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Д-д холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Завхан аймгийн .... суманд төрсөн, 27 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү, 2 хүүхдийн хамт Завхан аймгийн ..... сумын ..... багийн .... хороо ..... тоотод оршин суух хаягтай, 

Урьд Сум дундын 12 дугаар шүүхийн .... оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүний эх Д.М-ийн хяналтад өгч, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Д.М-т үүрэг болгосон,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,  

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 6 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосон, .... овогт С-ийн Д, регистрийн дугаар ........

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн ..... сумын .... багийн .... хэсэг 5 тоотод байрлах иргэн Т.Б-ын эзэмшлийн байшингийн 1х1,2  хэмжээтэй вакум цонхыг хагалж дотогш нэвтрэн, мөн тухайн байшингийн хажууд байрлах жижиг модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 8 нэр төрлийн 19 ширхэг хувцас, сав суулга зэрэг эд зүйлс хулгайлсны улмаас хохирогч А.Б-д нийт 611,500 төгрөгийн хохирол, цонх хагалсны улмаас 130,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Д нь 2024 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн ..... сумын ..... багийн ..... хэсэг 5 тоотод байрлах иргэн Т.Б-ын эзэмшлийн байшингийн 1х1,2 хэмжээтэй вакум цонхыг хагалж дотогш нэвтрэн, мөн тухайн байшингийн хажууд байрлах жижиг модон амбаарын цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 8 нэр төрлийн 19 ширхэг хувцас, сав суулга зэрэг эд зүйлс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

- Хохирогч А.Б-ийн “...Манай ээжийнх ..... багийн ..... хэсгийн 5 тоот хашаанд байдаг юм. 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэр гэрт  хулгайч ороод миний болон манай дүү нарын өмсөж хэрэглэдэг олон хувцас, цайран түмфэн, 2 ширхэг дээл мөн дээлийн торго, өвлийн куртик, гутал зэргийг аваад явсан талаар би өнөөдөр өглөө гэртээ ирээд мэдсэн. Учир нь манай хашаанд хүний явсан мөр байсан. Тэр мөрийг дагаад харахаар манай байшингийн хажууд байрлах жижиг модон амбаарын хаалга болон цоожийг нь эвдэж ороод эд зүйлсийг маань аваад буцаагаад хаачихсан байсан. Тэгээд би цагдаа дуудаж бүртгүүлсэн. ...Манай гэрээс эрэгтэй, эмэгтэй тус тус 1 ширхэг куртик, 4-5 метр 4 ширхэг хар хөх өнгийн дээлийн торго, нэхий дээл 2 ширхэг, цайран төмөр сав 11 ширхэг бас бусад энгийн хувцас, гутал, өмд, цамц гэх мэт тус тус алга болсон байсан. Зарим зүйлсийг нь орхисон байж магадгүй. Гэхдээ миний мэдэхээр эдгээр зүйлс алдагдсан байсан. Тухайн алдагдсан цайран төмөр түмпэнүүд дээр үеийн 3 янзын хэмжээтэй ховор эд байсан. Манай гэрийн гишүүд буюу ээж болон төрсөн дүү маань Улаанбаатар хотод байгаа. Би нөхөр хүүхдүүдийнхээ хамт өөр газарт амьдарч байгаа. Би гомдолтой байна хулгай хийсэн хүнийг олж тогтоож өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/

- Хохирогч А.Б-ийн дахин мэдүүлсэн “...Би тухайн байшинг харж хандаж, хараа хяналт тавьж байгаа юм. ...Манай байшин дотроос төмөр сав (цайр, том хэмжээтэй) 5 ширхэг, төмөр сав (цайр, жижиг хэмжээтэй) 6 ширхэг, North face гэх бичигтэй эрэгтэй куртик 1 ширхэг, эмэгтэй куртик, эмэгтэй хүрэм /пальто/ 1 ширхэг, эмэгтэй хүний дотуур хувцас 2 ширхэг, эмэгтэй хүний даавуун өмд 1 ширхэг, эмэгтэй хүний цамц 1 ширхэг, 40 литрийн багтаамжтай усны сав 1 ширхэг тус тус алга болсон байсан. Мөн 1х1, 2х2 метрийн хэмжээтэй вакум цонхыг чулуугаар цохиж хагалсан байсан. Манай гэрээс эдгээр зүйлс алдагдсан. Өөр зүйлс алдагдаагүй. ...Тухайн үед би байшин дотор байсан эд зүйлсийг дутуу бүртгэсэн байсан. Торго нь өөр газарт хадгалаастай байсан болохоор би анзааралгүйгээр хулгайд алдагдсан гэж бодоод мэдүүлэг өгчихсөн байсан. Сүүлд нь юмаа бүртгэж байсан чинь сервантны доод талын шүүгээн дотроос олдсон. Намайг цагдаагаас дахиж дуудаагүй болохоор нь би энэ талаар хэлэх гэж байгаад мартчихсан байна. Ямар ч байсан манай гэрээс торго хулгайд алдагдаагүй. Уг хэрэг явдал болсны дараа ээжид хэлсэн чинь ээж маань өөрөө нэхий дээлээ Улаанбаатар хот руу аваад явчихсан байсан. Мөн дүү маань гутлаа аваад явчихсан байсан. Тэгэхээр эдгээр эд зүйлс хулгайд алдагдаагүй. Уг гэмт хэрэг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 11-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэж бодож байна. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж хүлээн зөвшөөрч байна. Харин уг дүгнэлтээс 4 ширхэг торгон болон нэхий дээлийг үнэлсэн мөнгийг нь хасуулмаар байна. Эдгээр эд зүйлс нь хулгайд алдагдаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Д-ийн “...Манай эхнэр өнөөдөр өглөө над руу залгаад манай гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол манай амбаарын цоожийг эвдээд дотор талаас нь баахан зүйлс аваад авдар дотор байсан хувцас болон хайрцаг дотор хийсэн байсан бүх юмыг дэлгээд гаргаад хаячихсан байсан. Яг ямар юм алга болсон талаар эхнэр маань мэдэж байгаа. ...Би тухайн гэртээ энэ оны 1 дүгээр сарын 11-ний орой очсон. Тэр үед амбаарын хаалгыг дараад хадчихсан байдаг банз нь уначихсан байсан цоож нь зүүлттэй байхаар нь гайгүй байгаа юм байна гэж харчхаад яваад өгсөн юм. Тэгээд би гэртээ очоод эхнэртээ амбаар дарсан банз нь уначихсан байна гэж хэлсэн. Манай эхнэр банз нь байх ёстой би амбаар руу ойртоогүй сүүлд үзэхэд байсан шүү дээ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ийн “...Би С.Д гэдэг хүнийг танина. Өнгөрсөн оны 9 дүгээр сард танилцаж байсан. Найз нөхдийн харилцаатай байсан. ...Манайд ирэхдээ эд зүйл авч ирдэг байсан талаар нь сайн мэдэхгүй байна. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хавьцаа хөдөө мал нядалгаанд явна гэхэд нэг удаа цүнхтэй хувцсаа авч ирж байсан. Сүүлд ирэхдээ нэг тортой хувцас авч ирж байсан. Намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө тэдгээр хувцсаа 2 ахтайгаа хамт ирээд аваад явсан. Тэр хувцсаа авахдаа манайд хэдэн ширхэг хувцас үлдээсэн юм шиг байна лээ. Тэрийг нь манай гэрээс цагдаа ирээд хурааж аваад явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас/,

- Гэрч Б.Б-ийн дахин мэдүүлсэн “...Би С.Д-той 2023 оны намар 9 сард анх танилцаж байсан юм. Бид хоёр танилцаад нэг их удаагүй бөгөөд жирийн найз нөхдийн л холбоотой байдаг юм. Бидний хооронд төрөл садангийн холбоо байхгүй. С.Д 2023 оны 9 дүгээр сард надтай танилцсаныхаа дараа манайд 2-3 удаа очиж хэд хэд хонож байсан ба түүнээс хойш хааяа манайд ирдэг болсон юм. С.Д 2024 оны 1 дүгээр сарын 10-ны үед манайд ирж хонохдоо цэнхэр торонд хийчихсэн эмэгтэй хүний хувцаснууд авчирсан ба түүн дотор нь үнэртэй ус, шампунь зэрэг эд зүйлс байсан. Түүнийгээ С.Д өөрийнхөө хувцас гэж хэлсэн ба би ч эмэгтэй хүний хувцаснууд байсан болохоор нь өөрийнхөө хувцаснуудыг авчирсан юм байна гэж бодсон. С.Д цэнхэр тортой хувцас гартаа бариад ирэх үедээ өөрөө нэг улаан өнгийн куртик өмсчихсөн орж ирсэн. Дараа нь тэр куртикээ айлд тайлаад орхичихсон чинь тэр айлын залуу нь өмсөөд явчихсан байна гээд хайгаад байсан. 2024 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр С.Д намайг гэртээ байхгүй байхад манайд хүрч ирээд өөрийнхөө хувцаснуудыг аваад явчихсан байсан ба тэр шөнө нь С.Д-ын ах Л, дүү Б гэх 2 залуу манайд орж ирээд С.Д-ыг хаачсан бэ? хайж явна гэж асууж сураглачхаад гараад явсан. Тэрнээс хойш манайд С.Д болон ах, дүү нарын аль аль нь ирээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- Гэрч Д.М-ийн “...С.Д архи ихээр уудаг. Гэртээ байж чаддаггүй бөгөөд гэрээсээ гараад алга болчихдог. Хамгийн сүүлд баазад байх цэцэрлэгийн урд талын айлаас хулгай хийж байгаад баригдсан талаар нь би сонссон. Мөн С.Д нь гэрээсээ өмсөж явсан хувцсаа бүгдийг нь солиод өөр өөр хувцастай гэртээ хүрч ирдэг. Тэгэхээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж яваад айлаас хулгай хийдэг.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-11-р хуудас/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол /хавтаст хэргийн дугаар хуудас/,

- “******* ” ХХК-ийн Завхан салбарын гэрээт үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаартай “...нийт 11 төрлийн 26 ширхэг хувцас, эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 1,413,500 /нэг сая дөрвөн зуун арван гурван мянга таван зуун/ төгрөг гэж тогтоолоо.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрч нар зөрүүгүй тусган мэдүүлсэн бөгөөд энэ нь хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол зэрэг бусад бичгийн нотлох баримтуудтай тохирч байна.

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд зүйлийг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар, өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан эд зүйлээ эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчдөг. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Шүүгдэгч С.Д-ын хувьд хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд буюу иргэн Т.Б-ын эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, амбаарын цоожийг эвдэн тус тус хууль бусаар нэвтэрч үйлдсэн байна.

Шүүгдэгч С.Д нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэж бусдын эд хөрөнгийг шууд санаатайгаар хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 Иймд шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд тус тус нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

  • Хохирлын талаар:

 “******* ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн үнэлгээ 1,413,500 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч С.Д-ын хууль бус үйлдлийн улмаас хохирогч А.Б-д 741,500 төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.

Хохирогч А.Б дахин өгсөн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгтээ “...Тухайн үед би байшин дотор байсан эд зүйлсийг дутуу бүртгэсэн байсан. Торго нь өөр газарт хадгалаастай байсан болохоор би анзааралгүйгээр хулгайд алдагдсан гэж бодоод мэдүүлэг өгчихсөн байсан. Сүүлд нь юмаа бүртгэж байсан чинь сервантны доод талын шүүгээн дотроос олдсон. ...Намайг цагдаагаас дахиж дуудаагүй болохоор нь би энэ талаар хэлэх гэж байгаад мартчихсан байна. Ямар ч байсан манай гэрээс торго хулгайд алдагдаагүй. Уг хэрэг явдал болсны дараа ээжид хэлсэн чинь ээж маань өөрөө нэхий дээлээ Улаанбаатар хот руу аваад явчихсан байсан. Мөн дүү маань гутлаа аваад явчихсан байсан. Тэгэхээр эдгээр эд зүйлс хулгайд алдагдаагүй. ...Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж хүлээн зөвшөөрч байна. Харин уг дүгнэлтээс 4 ширхэг торго болон нэхий дээлийг үнэлсэн мөнгийг нь хасуулмаар байна. Эдгээр эд зүйлс нь хулгайд алдагдаагүй.” гэж мэдүүлсэн байна.

 Иймд “******* ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Э-ийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаартай дүгнэлтийн 1 дүгээрт бичигдсэн “Дээлийн торго /4метр/ тоо ширхэг 4, нийт зах зээлийн үнэ 192,000 төгрөг”, 6 дугаарт бичигдсэн “Эмэгтэй нэхий дээл тоо ширхэг 2, нийт зах зээлийн үнэ 480,000 төгрөг”-ийг хасаж тооцоход гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 741,500 төгрөг байна.  

Мөн эд мөрийн баримтаар хураагдсан 51,000 төгрөгийн үнэ бүхий улаан өнгийн эрэгтэй куртка 1 ширхэг, 60,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний хүрэм 1 ширхэг, 14,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний дотуур хувцас 2 ширхэг, 21,500 төгрөгийн үнэ бүхий даавуун өмд 1 ширхэг, 40,000 төгрөгийн үнэ бүхий эмэгтэй хүний цамц 1 ширхгийг тус тус шүүгдэгч С.Д-с хураан авсан байх тул уг эд зүйлийг биет байдлаар хохирогч А.Б-д буцаан олгож, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлоос дээрх эд зүйлсийн үнэ болох нийт 186,500 төгрөгийг хасаж шүүгдэгч С.Д-с гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 555,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэлээ.  

Гэм буруугийн шүүх хуралдаанаас тогтоосон 555,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөөр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ажлын 5 хоногийн завсарлага авсан бөгөөд энэ хугацаанд уг хохирлыг хохирогч А.Б-д төлсөн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч С.Д-ын өмгөөлөгч Д.Э “Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр С.Д-ын IQ=63%, С.Д нь IQ түвшингээр 10-12 насны хүүхдийн түвшинд сэтгэж байгаа гэж дүгнэсэн. Иймд түүний энэ байдлыг харгалзан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд шүүхээс эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана” гэж заасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.Д нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 05 дугаартай дүгнэлтээр хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдож байх тул гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.  

Шүүх шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Хувийн байдал гэдэгт тухайн хүний төлөвшил, зан байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хийж буй дүгнэлт, хандаж буй хандлага, гэм буруугаа ойлгон ухамсарласан зэрэг нөхцөл байдлуудыг хамааруулна.

Шүүгдэгч С.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.Д өмнө нь Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.1, 69.1.3 дахь хэсгүүдэд зааснаар 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, түүний эх Д.М-ийн хяналтад өгч, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Д.М үүрэг болгосон,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, 

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 6 дугаар сарын 25-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цагийн хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг хорих 1 жил 4 сарын хугацаагаар тогтоосон буюу нийт 4 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолуудын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч С.Д-н хувийн байдлын талаар гэрч Д.М-ын “…С.Д нь бага байхдаа үг дуу цөөтэй томоотой хүүхэд байсан. Одоо ч гэсэн уг нь гэртээ байхдаа үг дуу цөөтэй, ямар нэгэн гаж зан авир гаргадаггүй. Гэхдээ насанд хүрч том болсон хойноо 2017 онд хулгай хийж байгаад цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Тухайн үед Сэтгэцийн эрүүл мэндийн д С.Д-ыг үзүүлэхэд оюуны хөнгөн зэргийн хомсдолтой гэдэг дүгнэлт гарсан талаар эгч маань надад хэлж байсан. С.Д нь сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж байгаа бөгөөд гэрээсээ хэлж ярихгүйгээр гарч яваад хамгийн багадаа 10 гаруй хоног хаагуур юу хийж яваа нь мэдэгдэхгүй тэнээд алга болчихдог болсон. Энэ байдал сүүлийн 1 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. С.Д гэртээ ирээд 4-5 хоног байж байгаад дахиад гэрээсээ явчихдаг. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийтдээ 4 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд 2 удаа хорих ялаар шийтгүүлж байсан. С.Д одоо хоёр хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 5 настай, бага хүүхэд нь 1 нас 11 сартай. С.Д өөрөө үр хүүхдээ өсгөдөггүй бөгөөд миний төрсөн эгч болох Д.М л С.Д-ын 2 хүүхдийг өсгөж хүн болгож байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 97 дугаар хуудас/

Гэрч Д.М-ийн “...С.Д бага байхдаа дуу цөөтэй томоотой хүүхэд байсан. Том болсон хойноо 2017 онд хулгай хийж байгаад цагдаагийн байгууллагад шалгагдаж шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Тухайн үед Сэтгэцийн эрүүл мэндийн д С.Д-ыг үзүүлэхэд оюуны хөнгөн зэргийн хомсдолтой гэдэг дүгнэлт гарч байсан. С.Д архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг. Гэрээсээ хэлж ярихгүйгээр гарч яваад хамгийн багадаа 10 гаруй хоног хаагуур юу хийж яваа нь мэдэгдэхгүй явж байгаад гэртээ ирдэг. Гэртээ ирээд 4-5 хоног байж байгаад дахиад гэрээсээ явчихдаг. Хулгай хийж 4 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд 2 удаа хорих ялаар шийтгүүлж байсан. С.Д одоо хоёр хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 5 настай, бага хүүхэд нь 1 нас 11 сартай. Үр хүүхдээ өөрөө өсгөдөггүй, би л гэртээ 2 хүүхдийг нь харж өсгөж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99 дүгээр хуудас/ тус тус авагдсан байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Д-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Шүүх шүүгдэгч С.Д-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Д нь энэ хэрэгт 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс энэ өдрийг хүртэл 12 хоног цагдан хоригдсон байх тул уг хугацааг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан өнгийн эрэгтэй хүний куртка 1 ширхэг, хар саарал өнгийн эмэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас 2 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хөх өнгийн эмэгтэй хүний цамц 1 ширхгийг тус тус хохирогч А.Б-д буцаан олгож, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт С-ийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 2 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг түүний хорих ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч С.Д-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн улаан өнгийн эрэгтэй хүний куртка 1 ширхэг, хар саарал өнгийн эмэгтэй хүний хүрэм 1 ширхэг, эмэгтэй хүний ягаан өнгийн дотуур хувцас 2 ширхэг, хар өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар хөх өнгийн эмэгтэй хүний цамц 1 ширхгийг тус тус хохирогч А.Б-д буцаан олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ