Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/138

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Д.О******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О*******т холбогдох эрүүгийн 24150000000*** дугаартай, 163/2024/0133/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Х******* овогт Д******* О*******, Булган аймгийн О******* суманд 1991 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, Булган аймгийн Булган сумын * дугаар баг ***** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Булган сумын ................ ажилтай, ам бүл ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьд*******аг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 33 настай, эрэгтэй, РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.О******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн 24150000000** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Д.О******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын *-р багийн нутаг дэвсгэрт эрхийн үнэмлэхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, **-** ОРБ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь  

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О*******т өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

2. Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авах тухай мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоол,

3.Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл,

4. Гэрч Э.Б өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Булган сумын 5-р багийн нутаг дэвсгэрт **-** ОРБ улсын дугаартай 1з1 маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Д.О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул тухайн иргэнийг цагдаагийн газарт аваачиж согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 4.40% хувийн согтолттой гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд хүлээлгэн өгч ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 08-09 дэх тал/,

5. Гэрч Г.А өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр зохицуулагч Ахлах дэслэгч Э.Б хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Булган сум 5-р багийн нутаг дэвсгэрт **-** ОРБ улсын дугаартай Тоёота ист маркийн тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, үнэртэж байхаар нь цагдаагийн газарт авчирч согтуурал шалгах багажаар үлээлгэж шалгаж үзэхэд 4.40%-ийн согтолтын зэрэг гарсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

6. Гэрч Д.А өгсөн: “...Тухайн өдөр манай ажил дээр шалгалт ирэх гээд би хариуцсан өрөөнүүддээ их цэвэрлэгээ хийсэн. Тэгээд оройтоод такси руу залгахад бүгд явахгүй гээд байсан. Тэгээд нөхөр лүүгээ залгаад ажил дээрээс ирээд ав гэж хэлсэн. Тэгээд удалгүй манай нөхөр цагдаад баригдсан гэж над руу залгасан тэгээд би араас нь цагдаагийн газар ирж хүүхдээ аваад явсан. Манай нөхөр машинаа журмын хашаанд хийсэн гээд араас 01 цагийн үед гэртээ ирсэн. Утсаар ярихад архи уусан байсан нь мэдэгдэж байсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

7. Гэрч Ж.Б өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Соёлын төвд үйл ажиллагаатай байж байгаад тэрийгээ дуусаад Д.О******* бид хоёр манай гэрт хамт ирээд манайд байсан “Нийслэл” 2,5 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд ууж дуусаад манай гэрээс гэр лүүгээ харина гээд таксинд суугаад явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй орой 21 цагийн үед Д.О*******ийн эхнэр залгаад цагдаа баригдаад машинаа журмын хашаанд хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

8. Гэрч Ж.Б өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Соёлын төвд үйл ажиллагаатай байж байгаад тэрийгээ дуусаад Д.О******* бид хоёр манай гэрт хамт ирээд манайд байсан “Нийслэл” 2,5 литрийн 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд ууж дуусаад манай гэрээс гэр лүүгээ харина гээд таксинд суугаад явсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй орой 21 цагийн үед Д.О*******ийн эхнэр залгаад цагдаа баригдаад машинаа журмын хашаанд хийсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

9. Шинжээч Э.Баярмаагийн 26 дугаартай дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн Д.О******* нь гэж хаягласан цуснаас 3,4 спиртийн агууламж илэрсэн.З.Цусан дахь 3,4 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

10. Яллагдагч Д.О*******ийн өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би хуурай ахындаа “Нийслэл” нэртэй 2,5 литрийн 2 ширхэг пиво хувааж уугаад орой гэртээ байж байхад манай эхнэр ажлаас ирээд ав гэхээр нь дуудлагын такси руу залгасан боловч утас нь холбогдохгүй байхаар нь өөрийн **-** ОРБ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгслээ жолоодож Петровис шатахуун түгээх станцын ойролцоо цагдаа зогсоож шалгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх шалтгаанаар тээврийн хэрэгслийг түр саатуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад,

Шүүгдэгч Д.О******* нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын *-р багийн нутаг дэвсгэрт эрхийн үнэмлэхгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, **-** ОРБ улсын дугаартай Тоёота Ист маркийн тээврийн хэрэгсэл жолоодож Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй..., согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт тогтоогдсон байна.

Д.О******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар өөрөө мэдүүлсэн ба түүнийг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 26 дугаартай шинжээчийн дүгнэлтээр согтуурлыг 3.4% промилли спирт илэрсэн буюу хүнд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогджээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Их Хурал 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэмж хуульчилсан бөгөөд хууль тогтоогчид энэхүү зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тайлбарласан байна.   

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа дахин согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол уг үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

Шүүгдэгч Д.О*******ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Д.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.О******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бөгөөд уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч  Д.О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Хавтаст хэргийн 43, 46-47, 49-52 дахь талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 51 дугаартай шийтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг нотлох баримтуудаар, шүүгдэгч Д.О******* нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг **-**** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Булган сумын ************ ажилтай, ам бүл ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьд*******аг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын нөхцөл байдал тогтоогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгуулийн ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч Д.О******* нь тусгайлан гаргах саналгүй,

Шүүх шүүгдэгч Д.О*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд 1 жил 8 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох ша*******лагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.О*******т нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны з*******ал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.О*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х******* овогт Д******* О*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирхуягийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Д.Очирхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Очирхуягт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 8 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Д.Очирхуяг нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны з*******ал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл г*******ан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэнэ.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СУВД-ЭРДЭНЭ