| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2023/0376/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/560 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/560
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
иргэдийн төлөөлөгч Б.Алтанзул,
иргэний хариуцагч Ө.О, Б.М, Д.Э,
иргэний хариуцагч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,
хохирогч Ц.Б, Ш.Э, М.Н, М.Э, Ц.О, Ц.Г, Н.Б, Ж.О, Ж.Б, хохирогч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарын өмгөөлөгч О.Баяраа,
шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, С.Батнасан, Б.Отгонтөгс нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар Д овогт Д-ын Д-д холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205000000549 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, Химич мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавья шагналгүй, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дугаар зүйлийн 124.1-т зааснаар 80,000 төгрөгийн торгох ял шийтгүүлж байсан Д овогт Д-ын Д /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Д нь “А.А” ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, Барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд *** аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Э.Т” гэх газарт “Р” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан, тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “И Т”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан,
Мөн дээрх газар буюу *** сумын *** дугаар баг “Э.Т” гэх газар барилга, байгууламж барих боломжгүй болсон гэх шалтгаанаар тухайн үед *** аймгийн *** сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Э-н хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.С-н үүсгэн байгуулсан “Х Д” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан байх ба тус компанийн эзэмшиж байсан *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н.Д” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Р зуслан хороолол”-ыг барина гэж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “ Бүх айлууд дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600,000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэр бүхий 219 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, бусдад нийт 822,023,340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: “....А.А компанийн Р төслийг Э, М нар миний нэр дээр эхлүүлсэн. Э, М нар шүүхийн шийдвэрээр бүх зүйл хаалттай байгаа болохоор өөрсдийн нэр дээр тус төслийг эхлүүлэх боломжгүй байгаа учир чиний нэр дээр төслийг эхлүүлье гэдэг саналыг тавьсан. 2017 онд А.А компанийг миний нэр дээр худалдан авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд энэ төслийг зөвхөн би эхлүүлсэн гэж хэлж ирсэн. Эдгээр хүмүүс 100 хувь хохирол төлбөрийг төлж барагдуулах учраас бид нарыг зааж хэлэх хэрэггүй зүгээр аргалаад байж бай гэсэн хаацайлсан үгэнд итгэн нэг жилийн хугацаанд цагдан хоригдсон байна. Энэ хугацаанд хохирогч нарын эрх ашиг маш ихээр дордож миний эрүүл мэндийн байдал хувийн байдал авах юмгүй болсон...Э анх санаачилсан. Э-г өмнө нь их хэмжээний өр төлбөртэй байсан талаар би мэдээгүй. Энэ компанийн нэрээр иргэдээс цуглуулсан мөнгөнөөс авч өр төлбөрөө төлж барагдуулсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Энэ төслийг хэрэгжүүлж дуусгавал өр төлбөрөөсөө гарна гэж ярьж байсан хүмүүс иргэдээс мөнгө орж ирэхээр иргэдийн мөнгийг дураараа авч хувьдаа завшин хэрэглэсэн. Үүнтэй холбоотойгоор санхүүгийн шинжээч томилуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан. Санхүүгийн шинжээч томилуулсан тохиолдолд дээрх асуудал бүгд ил болох юм. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны, прокурорын, шүүхийн шатанд хүсэлт гаргасан ч тус хүсэлтийг хүлээн авахгүйгээр татгалзаж шийдвэрлэсэн. Нэн тэргүүнд хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулахыг хүсэж байна. Манай компанийн нэр дээр га газар байгаа нь үнэн. Би энэ 50 га газрыг зарж хохирогч нарын хохирол төлбөрийг барагдуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Тэр хүмүүс нэг төгрөгийн ч хохирол төлбөр барагдуулж өгөхгүй байна. Би энд цагдан хоригдож байгаа болохоор тэр хүмүүс надаас улам бүр зугтан шүүх хуралдаан хойшлох нь тэр хүмүүст таатай байдлыг бий болгож байна. Хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг барагдуулах байх гэж найдан би өнөөдрийг хүртэл хугацаанд чимээгүй байсан. Гэвч хохирол төлбөр төлөгдсөнгүй. Энэ хэргийн үнэн бодит байдлыг сайтар шүүн тунгааж энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б: “...10 дугаар сарын 31-ний өдөр зарын дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дээр очиж уулзаж боломжийн санагдсан тул 10 хувь болох 2,790,000 төгрөгийг А.А компанийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Б: “...Охин Б.Э-тэй 2 байр авахаар 10 хувь болох 11,620,000 орчим төгрөгийг манай охин шилжүүлсэн. Мөнгөө л буцааж авмаар байна. Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд анх Э дүүргээс зохион байгуулж байгаа гэхээр нь итгэж мөнгө өгсөн. Тухайн үед Д.Д-н эгч Д *** дүгээр хорооны Засаг дарга байсан...Нийт 17 орчим сая төгрөгөөр хохирсон...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр захиалга өгсөн анхны захиалагч байгаа. Эхлээд 1,790,000 төгрөг төлж маргааш нь дахин 1 сая төгрөг өвлийн дулаалгатай байнгын амьдрах байр авахаар төлж нийт 2,790,000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Д бүх зүйлийг Э хийсэн гэж хэлж байна. Бид нар удаа дараа оффис дээр очиж хуралд оролцоход Д өөрөө харагдаагүй боловч гэрээ хийсэн гарын үсэг нь байгаа...Өөрт учирсан 2,790,000 төгрөгийн хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Э: “...2019 оны 11 дүгээр сард 3,090,000 төгрөг төлж анхны захиалгаа өгсөн. Өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Н: “...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр захиалга өгсөн. 10 дугаар сарын 30-ны өдөр хүмүүсийн яриаг сайн сонсоход боломжийн гэж ойлгосон. 10 дугаар сарын 31-ний өдрийн дотор хөнгөлөлттэй үнээр захиалга хийгдэнэ гэсэн болохоор шийдээд тухайн үед 1,790,000 төгрөгийг төлж зуны байшин захиалсан байж байгаад, сүүлд шинэчилсэн гэрээгээр халаалт тавина гэсэн болохоор 600,000 төгрөг нэмж төлж нийт 2,550,000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Э: “...Эхлээд 2,790,000 төгрөг төлсөн дараа нь гэрээгээ дахин шинэчилнэ гэж дуудаад 600,000 төгрөг нэмж төлүүлсэн. 4 дүгээр хорооны *** танхимд төрийн байгууллагын халхавч болгон ашиглаж иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэнд гомдолтой байгаа. Хувийн компани өөрийн байранд ийм үйл ажиллагаа явуулж болох байхад заавал төрийн байгууллага дотор ийм үйл ажиллагаа зохион байгуулсанд гомдолтой байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О: “...2019 оны 10 дугаар сарын сүүлээр 1,480,000 төгрөг өгч дараа нь 600,000 төгрөг нэмж өгч нийт 2,080,000 төгрөг өгсөн. Д-тэй зөндөө тааралдаж танил болтлоо харсан. Оффис дээр очиход Д ирсэн байдаг байсан. Бид нар Э-н хажууд хүлээж зогсож байгаад уулзахад Х Д компани авсан мөнгийг өгнө гэж гарын үсэг зурсан баримт байгаа. Одоо болтол өгөөгүй. Хохирогч нарын хохирлыг барагдуулахыг бодохгүй байгаа. Бага багаар хохирол төлбөрийг өгч болох байтал Д өөртөө 3 өмгөөлөгч авч тэдгээрийг цалинжуулахын оронд ганц хоёр ч гэсэн хохирогчийн хохирол төлбөрөөс бага ч гэсэн барагдуулж болох байсан юм шиг санагдаж байна. Зарим хохирогч нас барсан...Эгч нь Д *** дүгээр хорооны Засаг дарга хийж байсан ба *** дүгээр хорооны *** танхимд энэ компани хамаг юм аа байрлуулсан байсан. Төрийн хяналтад байрны захиалга авч байна гэсэн утгаар итгэсэн, мөнгөө л авмаар байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Б: “...2019 оны 10 дугаар сард гэрээ хийсэн. Эхлээд 1,200,000 төгрөг өгч дараа нь 600,000 төгрөг нэмж өгч нийт 1,860,000 төгрөг өгсөн. Энэ компанийн үйл ажиллагаа эхнээсээ Баянгол дүүргийн Засаг даргын ивээл дор төрийн байгууллагын байранд хийгдсэн их л итгэл үнэмшилтэй байсан. Тэр үед Баянгол дүүргийн Засаг дарга О, *** дүгээр хорооны Засаг дарга Д.Д эгч Д нар байсан...200 гаруй хохирогч ганц өмгөөлөгчтэй байхад Д 3 өмгөөлөгч авч өөрийгөө өмгөөлүүлж байгааг хохирол төлбөр барагдуулъя гэсэн сэтгэл байхгүй байна гэж харж байна. Хохирогч нарын зарим нь гадаадад зарим нь хөдөө орон нутагт байдаг болохоор ирж чаддаггүй. Юуны өмнө хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг барагдуулах ёстой...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.О: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэрээ хийхэд өрөө тасалгааг харуулсан боршур байрлуулан тавьсан байсан. Нэлээн харж зогсож байгаад хамгийн том буюу 54,3м.кв байранд захиалга өгсөн. 50 хувийн хямдралтайгаар 14,805,000 төгрөг өгсөн...Би авах ёстой мөнгөө авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Г: “...2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр гэрээ хийсэн. Хамгийн том 56мкв байрны урьдчилгаа гэж 3,250,000 төгрөг өгсөн. Манай нөхөр хүүхэд Солонгост ажилладаг байсан болохоор сар болгон 1,800,000 төгрөг өгсөөр байгаад нийт 15 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ц.Э: “...6 сарын сүүлээр Бтэй Урт цагааны тэнд тааралдсан. Э Э-р дамжуулан яриад Б ярьсан *** сумын 5-6 газар үзүүлсэн Таван толгой билүү Долоон толгой билүү туранхай өндөр залуу давхцал алга байна. *** сумын бичиг ирсэн байгаа мөнгө хэрэгтэй байна би Э-тэй ярьж байгаад 300,000 төгрөг шилжүүлэн авсан, тэгээд мөнгөө хүүхдийн зууд байрлах *** тэнд Б би хөөцөлдөөд үзье А.А компани тэр газрыг сонгон мөнгө цаас дуудлага худалдааны нийт 71,800,000 төгрөгийг өөрийн дансандаа авч байсан 108 сая гаран мөнгийг авч Б-тэй утсаараа хүүхдийн зууд байрлах нэг ресторанд хар ууттай мөнгө байсан. Нэлээн хугацаа өнгөрсний дараа Б болох гэж байна Э С Засаг даргын нэр л гэж ойлгосон Засаг даргын малчин гэх залуугийнд хоносон өчнөөн мөнгө төгрөг зарцуулсан захирамж Д-тэй 2 удаа л уулзсан Төмөр замын *** дугаар байранд бүх мөнгөнүүдийг бэлнээр гаргасан маш их мөнгө байгаа. 40 гаруй сая төгрөгийн 108,800,000 төгрөг захирамжийг аваачиж өгөөд байж байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ө.О: “...Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газарт мэдүүлэг өгөхөд Ш, М гэх хүмүүсээс мөнгө аваагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.М: “Би Ш-оос 15,000,000 төгрөг авч кадастрын зураг хийж өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгч иргэний хариуцагч Д.Э: “...Манай дүүгийн нөхөр Э надад орон сууц хорооллын төсөл эхлүүлэх гэж байна гэж хэлсэн. Би тэгээд Э-г танилцуулсан. Би Э-ээс 2,500,000 төгрөг аваад хүүхдийн сургалтын төлбөрт хэрэглээд буцаагаад өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.С-ийн өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.С-ийн өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 19-40 дэх дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Г-н өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 63-72 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 100-105 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ж-н өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ / 4 дүгээр хавтаст хэргийн 125-142 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Я.С-н өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 184-191 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.М-н өгсөн мэдүүлэг /44 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 208-213 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.А-н өгсөн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 234-241 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.А-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 15-22 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Х-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 44-53 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.О-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 71-77 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Д-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 93-102 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Б-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Н-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 135 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 139-174 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Г-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ө.М-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 184-191, 193-201 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Х-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 218-226 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Э-н өгсөн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч З.С-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.М-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 83-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 107-111, 113-116 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 133-140 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...Барилга барих газар, холбогдох зөвшөөрлүүд бэлэн болсон байгаа гэж тайлбарласан юм. Тэгэхээр нь би 3 өрөө, 27.900.000 төгрөгийг үнэтэй орон сууцыг захиалан урьдчилгаа 15 хувь буюу 4.185.000 төгрөгийн өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан юм. Тэгтэл 2020 оны 1 дүгээр улиралд барилга ашиглалтад ороогүй, барилга огт баригдаагүй...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 178-185 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 204-211 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 226 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 230-237 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 38-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.П-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 84-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Н-н гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 126-133 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 178 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 182-193 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ч-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 207 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 212-220 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Х-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 14-30 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 84-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 92-109 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.О-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 128-154 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Л-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 172-180 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 199-204 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Р.Н-н өгсөн мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 227-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 31-39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.А-н өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 88-96 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Э-н өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 117-134 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтас 152-170-р хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б- н өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 189-206 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-н өгсөн мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 226-242 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 27-35 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 51-65 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.И-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 82-90 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Э-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 108-116 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.А-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 132-140 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Э-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 156-182 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 198-206 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Б-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 222-230 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.О-н өгсөн мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 228 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 5, 7-15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 33-41 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Т-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 58-68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.П-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 84-90 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.С-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 106-114 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 129-136 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 150-159 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 176-185 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн хавтас 197 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 201-208 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 223-240 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Л-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 8-25 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 41-50 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч К.С-өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 65-73 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.А-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 86 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 90-98 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.О-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 115-123 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ө.Э-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 141-149 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Д-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.О-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 196 дугаар хуудас/, /орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 200-207 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ 226-243 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Б-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 10-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Т-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 42-50 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 68-85 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.О-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 101-112 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.У-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 129-146 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 164-174 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Н-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 187 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 189-193 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 206 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 209-220 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.М-н өгсөн мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 235-244 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.О-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 25-33 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 47-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Г-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 76-84 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Б-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 99-106 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 124-132 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 149-157 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 173-188 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч З.А-н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 206-228 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б -н өгсөн мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 245-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ё.Г-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.И-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Г-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 105-109 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Н-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 127-131 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.С-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 155-159 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 177-181 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.А-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 202-206 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Н-н өгсөн мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.О-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.М-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ 103 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 122-126 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.М-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Д-н өгсөн мэдүүлэг /16-р хавтас 190-191-р хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 193-197 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ю.Э-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 215-219 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.А-н өгсөн мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 245-249 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.А-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ 17-21 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Г-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, Э.Г-н дансны хуулга /16 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 66-70 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Х-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ 86-90 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 134-137 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.С-н өгсөн мэдүүлэг /17 дугаар 154-155 дугаар хуудас, орон сууц захиалгын гэрээ 157-161 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Э-н өгсөн мэдүүлэг /17-р хавтас 177-р хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17-р хавтас 179-181 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /197-201 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Б-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 218-222 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Э-н өгсөн мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 241-243 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.А-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.У-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.М-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.С-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Т-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас, орон сууц захиалгын гэрээ 18 дугаар хавтаст хэргийн 144-148 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 169-173 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 232-234 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Э-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 49-53 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 75-79 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.З-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 124-128 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Д-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 143-144 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 148-152 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Ц-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 168-170 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 178-180 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Ц-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 193-194 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 194-203 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Ш-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 224-228 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Э-н өгсөн мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Э-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 25-29, 34-38 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.О-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Э-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 97-98 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 103-107 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.С-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 130-132 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Г-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 144-145 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 148-152 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Э-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 174-178 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Э.П-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 194-195 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 199-203 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Я.Ө-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /20 дугаар хавтаст хэргийн 225-229 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн мэдүүлэг /20 дугаар хавтаст хэргийн 245-246 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 3-7 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Г.А-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 30-32 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Э-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 59-63 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.И-н өгсөн мэдүүлэг //21 дүгээр хавтаст хэргийн 80 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ //21 дүгээр хавтаст хэргийн 84-88 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 104-106 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Н-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 140-144 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч И.Б-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 161-163 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Т-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 190-192 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 197-201 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Э-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 220-22 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /21 дүгээр хавтаст хэргийн 227-229 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Н-н өгсөн мэдүүлэг /21 дүгээр хавтаст хэргийн 244-245 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Ш-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Ж-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 40-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Т-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 64-67 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 88-92 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.О-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 148-152 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Б-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 174-178 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Л-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 201-205 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 222-223 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /22 дугаар хавтаст хэргийн 228-230 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.М-н өгсөн мэдүүлэг /22 дугаар хавтаст хэргийн 245-247 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Т-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 46-50 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 72-76 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 125-129 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Я-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 145-146 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 152-156 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Ц-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /184-186 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ө.З-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 205-206 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 209-213 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Д.М-н өгсөн мэдүүлэг /23 дугаар хавтаст хэргийн 228-229 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /23 дугаар хавтаст хэргийн 233-237 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.М-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Ү-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 41-45 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Г.У-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 65-69 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Ч-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 85-86 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 89-93 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 113-117 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 146-150 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 180-184 дүгээр хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Р.Б-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 205-209 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Х-н өгсөн мэдүүлэг /24 дүгээр хавтаст хэргийн 234-235 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /24 дүгээр хавтаст хэргийн 239-243 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.М-н өгсөн мэдүүлэг /25 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /25 дугаар хавтаст хэргийн 14-18, 23-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Ц-н өгсөн мэдүүлэг /25 дугаар хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /25 дугаар хавтаст хэргийн 57-61 дүгээр хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Ч-н өгсөн мэдүүлэг /25 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /25 дугаар хавтаст хэргийн 83-87 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.М-н өгсөн мэдүүлэг /25 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /25 дугаар хавтаст хэргийн 121-124, 135-139 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Д-н өгсөн мэдүүлэг /25 дугаар хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /25 дугаар хавтаст хэргийн 177-181, 186-189, 194-198 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Д-н өгсөн мэдүүлэг /25 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас/, орон сууцны захиалгын гэрээ /25 дугаар хавтаст хэргийн 219-223, 228-235 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.П-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас /, орон сууцны захиалгын гэрээ /65 дугаар хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.М-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, орон сууцны захиалгын гэрээ /26 дугаар хавтаст хэргийн 47-51, 57-60 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Т-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /26 дугаар хавтаст хэргийн 88-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.С-н өгсөн мэдүүлэг /26-р хавтас 115-116-р хуудас/, орон сууц захиалгын гэрээ /26-р хавтас 119-123-р хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.М-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 147 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /26 дугаар хавтаст хэргийн 149-153 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Э-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /26 дугаар хавтаст хэргийн 184-188, 193-197 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /26 дугаар хавтаст хэргийн 218-222, 227-231 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Ц-н өгсөн мэдүүлэг /26 дугаар хавтаст хэргийн 247 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /26 дугаар хавтаст хэргийн 249-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.А-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч У.Д-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Л-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 70-74 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Э-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 91 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 134-138, 143-147, 152-156 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Ө-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 174-178 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Э-н өгсөн мэдүүлэг /27 дугаар хавтаст хэргийн 200-201 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 206-208 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Т-н өгсөн мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, барилга угсралтын материал түрээслэх гэрээ /27 дугаар хавтаст хэргийн 242-243 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /28 дугаар хавтаст хэргийн 247-249 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Х-н өгсөн мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Г-н өгсөн мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /28 дугаар хавтаст хэргийн 138-142 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн мэдүүлэг /28 дугаар хавтаст хэргийн 156 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /28 дугаар хавтаст хэргийн 158-160, 164-166 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч З.А-н өгсөн мэдүүлэг /31 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Б-н өгсөн мэдүүлэг /29 дүгээр хавтаст хэргийн 228-229 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч *** аймгийн *** сумын газрын даамал ажилтай Б.Х-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Барилга хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн П.М-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-73 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч *** аймгийн Байгал орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтэн ойн нэгжийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч С.Э-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч *** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын хот байгууллагын дарга Д.А-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч О.Э-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91-94 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Б.Ү-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 75-78 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Д-н өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 168-169 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Э.Э-н өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 102-106 дугаар хуудас/,
*** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 371 дугаартай шийтгэх тогтоол /29 дүгээр хавтаст хэргийн 107-116 дугаар хуудас/,
“А.А” ХХК-ны “Хаан” банкны *** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 41-96 дугаар хуудас/, “Х Д” ХХК-ийн “Хаан” банкны *** дугаарын дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 97-225 дугаар хуудас/, “А.А” ХХК-тай “Р” зуслан хороололд байр захиалсан иргэдийн гэрээг хүлээн авсан тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 107-115 дугаар хуудас/,
*** аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.С-н 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 39 дугаартай “*** аймгийн *** сумын ***-р багийн нутаг “Д.У” гэх газарт 2019 оны 12 дугаар сард “А.А” ХХК нь “Р” зуслан хорооллын барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэн, иргэдээс их хэмжээний урьдчилгаа төлбөр авч үйл ажиллагаа явуулж байна” гэх хэрэг бүртгэлтийн 193401181 дугаартай хэргийг хаасан тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
Нийслэлийн Баянгол дүүргийн засаг даргын “*** аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 07/775 дугаартай “Хамтран ажиллах тухай” албан бичиг нь тус дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн ба үүний дагуу холбогдох албан хаагч Баянгол дүүргийн 4-р хорооны “И Т”-д очиход “А.А” ХХК нь *** сумын ***-р багт “Р” зуслан хороолол төслийн танилцуулга явагдаж дууссан байсан тул тухайн хорооны Засаг даргад дахин төрийн байгууллагын байрыг энэ төрлийн арга хэмжээнд ашиглахгүй байх үүрэг, чиглэл өгч ажилласан” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ё.Б-н өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 157-160 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.Э-н өгсөн мэдүүлэг /29 дүгээр хавтаст хэргийн 197-199 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Ц.Э-н өгсөн мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ө.О-н өгсөн мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Д.Э-н өгсөн: “...Ц.Э нь Д-с 110 орчим сая төгрөг авсан гэж байсан. Харин Э надад 2019 онд 2,500,000 төгрөг цувуулаад өгсөн байсан. Би тухайн үед байр түрээсэлж амьдардаг байсан. Надад байр, хоолны мөнгө гэж бэлнээр мөнгө өгч байсан. Би Э-с бэлэн 2,500,000 төгрөг авч байсан дансаар мөнгө авч байгаагүй. Би Э-с байрны мөнгө, хоолны мөнгө хэрэгтэй байна гэж хэлж гуйж авч байсан. Э нь Д-с мөнгө авч байсан 45,000,000 төгрөгийг надтай хувааж авсан зүйл байхгүй. Д-с авсан мөнгөө Э нь Б рүү шилжүүлж байсан, хэдэн төгрөг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ц.Э-н өгсөн: “...Д нь надад дансаар болон бэлнээр 106,500,000 төгрөг өгсөн. Д намайг газар олоод гэж хэлсэн би ажил хөөцөлдөж байгаа юм чинь мөнгө хэрэгтэй байсан. Д надад тодорхой хэмжээний зарлага гаргаж мөнгө өгч байсан. Би Д-тэй уулзахад Б надад 5 газар зааж өгсөн. Б бид хоёр хамт *** аймгийн *** сум явж үзэж зургийг нь авсан. Д.Д өгсөн мөнгөнөөс би тодорхой хэмжээний мөнгийг Б-д өгсөн. Д, Б бид хоёрыг уг газрыг бүтээгээд өг гэж тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн өгч байсан. Б надад *** аймгийн газрын албанд, иргэдийн төлөөлөгчдийн хуралд мөнгө хэрэгтэй гэж хэлдэг байсан. Би Д-д Б-н хэлснийг дамжуулж хэлээд мөнгө авдаг байсан...” гэх мэдүүлэг /33 дугаар хавтаст хэргийн 82-86 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 201-202 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Д нь “А.А” ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, Барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд *** аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Э.Т” гэх газарт “Р” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан, тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “И Т”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан,
Мөн дээрх газар буюу *** сумын 2 дугаар баг “Э.Т” гэх газар барилга, байгууламж барих боломжгүй болсон гэх шалтгаанаар тухайн үед *** аймгийн *** сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Э хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.С үүсгэн байгуулсан “Х Д” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан байх ба тус компанийн эзэмшиж байсан *** сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н.Д” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Р зуслан хороолол”-ыг барина гэж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “ Бүх айлуудад дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600,000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нэр бүхий 219 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, бусдад нийт 822,023,340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэх үйл баримт тогтоогдлоо.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.Д нь “А.А” компанийн нэр дээр газар ашиглах эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй мөн Х Д компанийн нэр дээр барилга барих зөвшөөрлийг холбогдох байгууллагуудаас аваагүй, тухайн зөвшөөрлүүдийг авахгүйгээр барилгын ажил эхлэх нь хууль бус болохыг мэдсээр байж Р нэртэй зуслан хорооллыг барилгын богино хугацаанд ашиглалтанд оруулна зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэдийг олноор татах зорилгоор үйл ажиллагаа явуулж өдөрлөг зохион байгуулах зэргээр бодит байдлыг гуйвуулан нэр бүхий 219- хохирогчид 820,233,340 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан амьдралын эх үүсвэр болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Нийт хохирлын хэмжээ 820,233,340 төгрөг ба үүнээс иргэний хариуцагч О, М нараас 6,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, иргэний хариуцагч Э-с 50,000,000 төгрөгийг гаргуулах, иргэний хариуцагч Э-с 13,150,000 төгрөгийг гаргуулах, иргэний хариуцагч Э-с 52,300,000 төгрөгийг тус тус гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Д-с 596,579,340 төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгуулах...” гэх дүгнэлт,
Хохирогчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар нийт 219 хохирогчийг хохироосон. Иргэний хариуцагч Ө.О-с 1,000,000 төгрөг, Б.М-с 1,000,000 төгрөг, 21,500,000 төгрөг, Д.Э-с 2,500,000 төгрөг 10,650,000 13,250,000 төгрөгийг Э 106,800,000 төгрөгөөс 64 сая төгрөгийг Э-н эхнэрийн дансаар 110,325,000 төгрөг шүүгдэгчийн зүгээс Э-с 388,000,000 төгрөг Ш 48,000,000 төгрөгийг нэр бүхий иргэний хариуцагч нараас 258,075,0000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа. Яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө үйл баримтын талаар болсон зүйлийг ярьсан байгаа. Гагцхүү хэд хэдэн асуудалд маргаж байгаа ба үүнд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна. Прокуророос амьдралын эх үүсвэр болгож гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг тодотгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахад шүүгдэгч нь энэ гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгосон нь тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлаж байсан ба энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хийж хэрэгжүүлсэн бол түүнийг нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно гэснийг баримтлан тус төслийг хэрэгжүүлэхийн ижил төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг үргэлжлүүлэн хийсэн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэгдэж байгаа цаг хугацааг заавал тогтоох ёстой. Шүүгдэгчийн субъектив санаа зорилго нь хаана илэрч байгаа мөн цаг хугацааны хувьд хэзээ илэрч байгаа ямар байдалд хэрэгжсэн гэж үзэх эсэхийг ялган тогтоох шаардлагатай. Эдгээр баримтуудаас харахад шүүгдэгчид анх гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй байсан..."Х Д компанийн Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд тус дансаар хохирогч нарт 33 сая төгрөгийг буцаан олгосон үйл баримтаар давхар нотлогдож байгаад дүгнэлт хийх нь зүйтэй...” гэх дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Д.Д-н хувьд гэм буруутай гэдэгтээ маргахгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдохгүй байна. 13,150,000 төгрөгийн Э-д өгсөн, Э-с 64 сая төгрөгийг гаргуулах саналтай байна. Э, М 21,500,000 төгрөгийг, иргэний хариуцагчаар Э 110,325,000 төгрөгийг, Б-н дансаар Ш-н 3хх-т 6,500,000 төгрөгийг 52 сая төгрөгийг нотлох баримтын хүрээнд гаргуулах саналтай...” дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч О.Батнасан шүүхийн хэлэлцүүлэгт: Амьдралын эх үүсвэр болгосон гэсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан баримтаар газар худалдаж авсан, ажилчид авч ирэн татан төвлөрүүлсэн. Э-н А.А геологийн хэдэн төгрөгийн төслийн хэрэгжүүлэхэд зарцуулсан амьдралын эх үүсвэр болгосон эсэхэд бага насны хүүхэдтэй гэр бүлийн хувьд амьдралын чанар нь дээшилсэн ганц ч зүйл байхгүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон Б тэдгээрийн үйлдэл оролцоо шүүхээс 60 хоногоор хойшлох үед нотлогдон тогтоогдож байна...” гэх дүгнэлт
Иргэний хариуцагч Ц.Э-н өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт:”...Мөрдөн шалгах ажиллагаа дутуу дулимаг хийсэн. Монгол Улсын хилээр гарч явсан иргэний хариуцагчийг шүүгдэгчийн өгч буй мэдүүлгээс үзэхэд энэ хэрэгт Э-г иргэний хариуцагчаар бус сэжигтнээр татах байсан. Хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргав..
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ний 2023/ДШМ/937 дугаартай магадлалд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргээс шууд эх сурвалжтай хөрөнгө, орлогоос хууль зүйн үндэслэлгүйгээр авч өөрийн өмч мэт зарцуулсан нэр бүхий этгээдүүдийг иргэний хариуцагчаар татах асуудлаар хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэсний дагуу Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-д холбогдох хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЗ/1794 дугаартай захирамжаар гэмт хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад тохирч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн зарим зүйл заалтыг зүйлчлээгүй, орхигдуулсан байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, хохирлын тооцооны зөрүүг гаргаж, нэр бүхий иргэний хариуцагч нарыг татаж мэдүүлэг авах, яллах дүгнэлтийг дахин үйлдэж гардуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, нэмэлт ажиллагаа явуулахыг прокурорт даалгасны дагуу Баянгол дүүргийн прокурорын газрын 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 466/х дугаартай яллах дүгнэлт үйлдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Т овогт Д-ын Д-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Дээрх ажиллагаанаас дүгнэхэд иргэний хариуцагч Б.М нь Ш-с 15,000,0000 төгрөг авч кадастрын зураг хийж өгсөн харин иргэний хариуцагч Ө.О нь ямарваа нэг байдлаар мөнгө аваагүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байх тул иргэний хариуцагч Б.М, Ө.О нарыг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээд биш гэж үзэж иргэний хариуцагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасны дагуу хэргийг анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувьд шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.
2. Шүүгдэгч Д.Д нь “А.А” ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ байхгүй, Барилга барих зохих зөвшөөрлүүдийг холбогдох байгууллагуудаас аваагүй атлаа авсан мэтээр бодит байдлыг нуух замаар иргэдийг төөрөгдөлд оруулан, цахим орчинд *** аймгийн *** сум, *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Э.Т” гэх газарт “Р” нэртэй амины орон сууцны зуслан хороолол барина” гэж зар сурталчилгаа явуулан, тухайн газарт өдөрлөг зохион байгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “И Т”-д иргэдийг хүлээн авч “Орон сууц захиалгын гэрээ” байгуулсан,
Мөн дээрх газар буюу *** сумын 2 дугаар баг “Э.Т” гэх газар барилга, байгууламж барих боломжгүй болсон гэх шалтгаанаар тухайн үед *** аймгийн *** сумын Засаг даргын ажил хийж байсан Э.Э хамаарал бүхий этгээд буюу төрсөн дүү Э.С-н үүсгэн байгуулсан “Х Д” ХХК-ийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлэн авсан байх ба тус компанийн эзэмшиж байсан *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Н.Д” гэх нэртэй 50 га газар дээр мөн холбогдох зөвшөөрөл байхгүйг мэдсээр байж, “Р зуслан хороолол”-ыг барина гэж, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэдийг цуглуулан “анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, үер ус буудаг газар байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан”, “Одоо удахгүй барилга баригдаж дуусна”, “ Бүх айлуудад дотроо нойлтой болж байгаа тул нэмж 600,000 мянган төгрөг нэмж өгөх шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, зарим иргэдтэй “Орон сууц захиалгын гэрээ”-г тус тус шинэчлэн байгуулж 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нэр бүхий 219 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, бусдад нийт 822,023,340 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгож залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн:
“...Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилчидтай очиж уулзахад, манай компани нь *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 1000 айлын “Р” зуслан хороолол барих гэж байгаа, манай хороолол 2020 оны 4, 5 дугаар сард ашиглалтад орно, айл болгон 0.5 га газартай, төлбөрийн нөхцөлийн хувьд захиалгын гэрээ хийхдээ сонгосон байшингийнхаа үнийн дүнгийн 10 хувийг төлөөд, хороолол ашиглалтад ороод, түлхүүр гардан авах үедээ 10 хувийг нь төлнө, үлдсэн 80 хувийг нь компани хувь лизинд хамруулж өгнө гэж хэлсэн. Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр эхнэр Д.Ганцэцэгийн хамт Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж би шууд G-52 бүсийн, 10 загварын, 54.7 мка 32.900.000 төгрөгийн үнэтэй, бохир, цэвэр ус нь шидэгдсэн байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 3.290.000 төгрөгийн 3.000.000 төгрөгийг нь эхнэр Д.Г-н *** тоот данснаас интернэт банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлж 290.000 төгрөгийг нь бэлнээр өгч, захиалгын гэрээгээ байгуулсан юм....” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.С-н өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр би *** тоот “А.А” ХХК-ийн нэртэй данс руу шилжүүлсэн юм. Тухайн үед 2020 оны 07, 08 дугаар сарын орчимд “А.А” ХХК-аас “Р” зуслан хороолол”-ын газрыг олчихсон, одоо шаваа тавих гэж байна, бүх захиалагч нараа урьж байна гэж байсан. Тэгээд маш их шороотой, био 00 сурталчлаад, *** хөндийгөөс 5 орчим км зайтай байсан. Түүнээс хойш огт холбогдож болохгүй байсан юм. ..2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И Т-д байхдаа “Р” зуслан хороололд 34.5 мкв хэмжээтэй, 3 өрөө байр, газартайгаа 50%-ийн төлбөр нь 7.400.000 төгрөг гэсний дагуу би өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ийн *** тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.С-н өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны хажуугаар явж байтал миний таньдаг хүмүүс уг хороо руу орж гараад байхаар нь юу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д дахин очиж 7-н загварын 45.4 мка, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг авахаар захиалж үнийн дүнгийн 10 хувь болох 1.790.000 төгрөгийг бэлнээр нь өгч захиалгын гэрээ байгуулсан. Тэгсэн маргааш нь уг компаниас над руу утсаар яриад дахиад 10 хувь буюу 1.790.000 төгрөгөө өгөөрэй гэж хэлэхээр нь би өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот дансанд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талд байрлах АТМ-аас шилжүүлсэн юм. Тухайн үед бол надад гэрээний нэг хувийг өгөөгүй захирлаараа баталгаажуулсны дараа өгнө гээд хэд хоногийн дараа надад гэрээг баталгаажуулан өгсөн юм. Тэгээд барилга баригдахгүй чимээгүй нэг хэсэг байж байгаад 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нээлт хийнэ гэж уг кампаниас 2 автобусаар хүн авч *** аймаг руу явсан байсан би бол тэр арга хэмжээнд нь явж чадаагүй. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 24-ны өдөр юу болж байгаа юм бол байшин маань баригдаж байгаа юм болов уу гэж тодруулахаар Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.С” ХХК-ний борлуулалтын ажилтантай уулзахад бүх байшингуудаа дэд бүтэцтэй болгож байгаа, нэмж 600.000 төгрөг өгөх ёстой гэхээр нь би 600.000 төгрөгийг нэмж өгөөд гэрээгээ шинэчилж хийсэн юм...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 19-40 дэх дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Г-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хөнгөлөлттэй үнээр захиалга авч байгаа 11 дүгээр сарын 01-ээс хойш бүх байшин 5.5 сая төгрөгөөр нэмэгдэнэ гэж хэлэхээр нь би 7-н загварын 45.4 мк, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм. Тэгтэл одоог хүртэл зуслан хороолол баригдахгүй байгаа юм. 2020 оны 08 дугаар сарын 05-ны *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт нээлтийн арга хэмжээ хийхдээ компанийн захирал Д нь бүх байшингуудын дэд бүтцийг нь шийдэж байгаа нэмж 600.000 төгрөг өгөөрэй гэж байсан гэхдээ би нэмж мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 63-72 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн:
“...Тухайн үед Д анхны авсан газар маань малчдын бэлчээрийн газар юм байна, мөн үер ус буудаг газар юм байсан учраас энэ газрыг шилжүүлж авсан. Одоо удахгүй барилга баригдаж дуусна. Бүх айлуудад дотроо нойлтой болгож байгаа тул нэмж 600.000 төгрөг тушаах шаардлагатай гэж хэлсэн юм. Хэлсэн ёсоор нь 2020 оны 08 дугаар 07-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж өөрийн Хаан банкны *** дугаарын данснаасаа “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу 600.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 100-105 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ж-н өгсөн:
“...би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 7-н загварын 44.2 мкв байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 2.790.000 төгрөгийг эхнэр Д.Э-н *** данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм. Тэгтэл одоог хүртэл зуслан хороолол баригдахгүй байгаа...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 123 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ / 4 дүгээр хавтаст хэргийн 125-142 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Я.С-н өгсөн:
“...*** сумын нутаг дэвсгэрт байрлах газар дээр нь очиж үзэхэд 4-5 байшингийн суурь цутгачихсан айл бүрийн хэмжээгээр цагаан шугам татчихсан байдалтай байсан. Тэгээд би захиалга авч байсан Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д 2019 оны 11 дугаар сарын 10-ны өдөр очиж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилчидтай нь уулзаад 44.2 мкв 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 10 хувь болох 2.790.000 төгрөгийг “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан юм. ...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 180 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 184-191 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Ш-н өгсөн:
“...Тухайн үед надад мөнгө байгаагүй болохоор дараа нь урьдчилгааныхаа мөнгийг өгч болох уу гэж гэж захирал Д-с асуухад за тэгвэл 50.000 төгрөг тушаагаад захиалгын гэрээгээ байгуулаад дараа нь 10 хувийн урьдчилгаагаа өгөөрэй гэсэн юм. Тэгээд би 48.11 мкв, 2 өрөө, 27.900.000 төгрөгийн үнэтэй сууцыг захиалан гэрээ байгуулсан. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр захиалсан сууцныхаа 10 хувийн урьдчилгаа болох 2.790.000 төгрөгийг бэлнээр нь Баянгол дүүргийн 4-р хорооны И Т дээр очиж тус компани ажилтанд бэлнээр нь тушаасан. ...мөнгө байхгүй гээд өнөөдрийг хүргэсэн...” гэх мэдүүлэг /44 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 208-213 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.А-н өгсөн:
“...Надад үнийн нөхцөл, хорооллын зохион байгуулалт нь таалагдсан болохоор 7-н загварын 45.4 мка, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 бэлнээр эхнэр А.Э-н *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан шилжүүлсэн. ...2022 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 11 цагийн үед Д өөрөө над руу залгаад би таны мөнгийг өгнө 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэхэд өгчих байх, хүмүүс цагдаад хандаад байгаа юм шиг байна, таныг аяндаа дуудах байх, бид нар уг нь ажлаа эхлүүлэх гэхээр төр газрын маань зөвшөөрлийг цуцалчихсан гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 231 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /4 дүгээр хавтаст хэргийн 234-241 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.А-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр урьдчилгаа 10 хувь болох 1.784.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч юм. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “А.А” ХХК-аас надтай утсаар холбогдоод цэвэр, бохир ус, дулааныг нэмэлтээр хийх учир ирж гэрээгээ шинэчлээд нэмэлт шийдлийн төлбөр 6.000.000 төгрөгийнхөө 10 хувийг нэмж тушаа гэж ярьсан. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэмэлт шийдлийн 600.000 төгрөгийг *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгсөн. Гэрээг шинэчлээд захирал Д гарын үсэг зуруулчхаад өгнө гэсэн боловч надад гэрээг өгөөгүй....” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 15-22 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Х-н өгсөн:
“...Миний захиалсан зуслангийн байшингийн үнэлгээ нь 27.900.000 төгрөгийн үнэтэй, 53 мк байшин байсан. Тэгээд 10% болох 2.790.000 төгрөг өгөхөөр болоход надад бэлнээр нь төлнө бэлнээр нь төлөөд гэрээ байгуулна гэж нэг ажилтан нь хэлэхээр Н эгч бид хоёр Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газрын АТМ-ээс данснаасаа мөнгө авсан. Тэгээд мөнгөө бэлнээр нь аваачиж өгөөд гэрээ хийхэд надад ямар нэгэн баримт өгөөгүй болохоор яагаад баримт өгөхгүй байгаа юм бэ яагаад шилжүүлж болохгүй байгаа юм бэ гэхэд мөнгө чинь тушаагдсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр болно гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 44-53 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.О-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны Засаг даргын И Т-д *** хөндийд зуслангийн байшин барьж байна гэсэн зарыг сонсож очоод 54 мкв хэмжээтэй байшинг авч 14.800.000 төгрөгийг хаан банкны дансаар “А.А” гэх нэртэй данс руу хийсэн. Би 2 удаа 2020 оны 11 дүгээр сард нэг удаа 2021 оны 01 сард очиход хэсэг хэсэг газарт нүх ухчихсан байсан тэгээд нэг манаач л байсан өөр бүтээн байгуулалт байгаагүй. Би нийт 29.610.000 тэгээд би 14.800.000 төгрөгийг нь өгчихсөн байгаа..” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 65 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 71-77 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Д-н өгсөн:
“...Би хямдралтай үнээр захиалга өгөхийн тулд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дахин очиж 48.11 мкв, 3 өрөө, 24.900.000 төгрөгийг үнэтэй, дотроо нойл дулаантай өвлийн орон сууцыг захиалан гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг нь бэлгээр өгсөн. Дараа нь урьдчилгаа мөнгөний үлдэгдэл болох 1.500.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “А.А” ХХК-ний *** тоот данс руу өөрийн *** тоот данснаасаа шилжүүлэн өгсөн юм....” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 93-102 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.Б-н өгсөн:
“...зарын дагуу би Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж уг компани борлуулалтын ахлах менежер...би 1.480.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан юм. Бараа материалын үнэ нэмэгдсэн учраас хуучин 2019 онд захиалгын гэрээ байгуулсан хүмүүс нэмж 600.000 төгрөг тушаах шаардлагатай гэхээр нь 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдөр 600.000 төгрөгийг нэмж тушаагаад Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д дахин гэрээгээ шинэчилж байгуулсан юм..” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 115 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Н-н өгсөн:
“...Нөхөр бид хоёр танилцуулгыг харж ярилцаад уг амины орон сууцанд 48.11 мкв 3 өрөө амины орон сууцыг худалдан авахаар болоод 48.11 мк, 3 өрөө орон сууц захиалан урьдчилгаа 1.790.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан юм. ...надад нэг ч төгрөг эргүүлэн өгөөгүй...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 135 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 139-174 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Г-н өгсөн:
“...5 загварын 45.1 мка, 17.840.000 төгрөгийн үнэтэй 1 байшинг захиалж урьдчилгаа болох 1.784.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээгээ байгуулсан юм....” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 165-168 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ө.М-н өгсөн:
“...7 загварын 45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д бэлнээр өгч захиалгын гэрээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 184-191, 193-201 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Х-н өгсөн:
“...би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ТБД андуудын хажуугийн Хаан банкны салбараас 10 хувийн урьдчилгаа төлбөр болох 1.790.000 төгрөгийг “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлээд 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж мөнгө тушаасан баримтаа өгч захиалгын гэрээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 215 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 218-226 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Э-н өгсөн:
“...тэгээд би 7 загварын 45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй дэд бүтэцгүй 2 байшин захиалж 2 байшингийн урьдчилгаа болох 3.580.000 төгрөгийг бэлнээр нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр өгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм. Тэгээд би 2020 оны 03 дугаар сарын 09-ны өдөр очиж уулзаад дэд бүтэцгүй 2 байшингийнхаа нэгийг дэд бүтэцтэй болгон захиал үнийн дүнгийн зөрүү болох 1.000.000 төгрөгийг бэлнээр нь тушааж гэрээгээ шинэчилж хийсэн. Мөн байшингийн суурь ухаад цутгалт хийгээд байж байхаар нь итгэл төрөөд дахиад 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороо И Т-д очоод дахин 7 загварын 54,4 мк 27.900.000 төгрөгийн үнэтэй дэд бүтэцтэй 1 байшинг нэмж захиалан урьдчилгаа 2.790.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Мөн урд нь захиалсан байсан дэд бүтэцгүй 1 байшингаа дэд бүтэцтэй болгоно гэж 600.000 төгрөгийг бэлнээр нь нэмж тушаан гэрээгээ шинэчилж хийсэн юм...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /5 дугаар хавтаст хэргийн 247-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч З.С-н өгсөн:
“...Баянгол дүүгийн 4-р хорооны И Т-д дахин очиж В-60 бүсийн, 10 загварын 45,7 мка 32.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 3.290.000 төгрөгийн тушааж, захиалгын гэрээгээ байгуулсан юм. Тэгтэл одоог болтол зуслан хороолол баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 34-42 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.М-н өгсөн:
“...надад үнийн хувьд мөн хорооллын төлөвлөлт нь таалагдсан учир 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 10 загварын 56.66 мка, 32.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 3.290.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас /, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн:
“...Захиалга өгсөн байрныхаа 10 хувийг төлөөд гэрээ хийнэ ашиглалтад 2020 оны 06 дугаар сард ашиглалтад орно гэсэн сурталчилгаатай болж үнэхээр сонирхож 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр “А.А” ХХК-ийн *** дугаарын дансанд урьдчилгаа 1.260.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Нойл нь дотроо болсон цахилгаан нь 24 цагаар шийдэгдсэн байнгын 24 цагийн харуул хамгаалалттай гэж хэлээд нэмж мөнгө өгөх талаар ярихаар нь хэдийг өгөх вэ? Гэж асуухад танайх 2 өрөө зуслангийн байшин байна одоо нэмж 600.000 төгрөг өгчих гэхээр нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус дүүргийн 4 дүгээр хорооны танхимд мөн данс руу 600.000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 83-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн:
“...би уг зуслан хороололд 48.11 мка, 3 өрөө, 23.900.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг амины орон сууцыг захиалгын гэрээ хийж 3.580.000 төгрөгийг бэлнээр тушаасан. 2020 оны 08 дугаар сард уг компаниас над руу залгаад барилгын сан техникийн ажил явагдаж байгаа, танайх гаднаа нойлтой хийх үү, байшин дотроо нойлтой хийлгэх үү гэж асуухаар нь би дотроо нойлтой хийлгэе гэсэн чинь тэгвэл нэмж 600.000 төгрөг тушаах шаардагтай, ирж уулзаад гэрээг шинэчилж хийх гэж хэлэхээр нь би 2020 онын 18-ны өдөр очоод 2 байшингийн 1.200.000 төгрөгийг А.А ХХК-ний дансанд нь шилжүүлэн өгөөд гэрээгээ шинэчилж хийсэн юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 104 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 107-111, 113-116 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Тд очиж 10 загварын 54.7 мка, 32.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа өгсөн. Захиалга өгөхөд 50 хувийн төлөлт хийх юм бол хөнгөрөөд 29.610.000 төгрөг болно гэхээр нь би 29.610.000 төгрөгийн 50 хувь болох 14.805.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм..” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 131 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 133-140 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...Барилга барих газар, холбогдох зөвшөөрлүүд бэлэн болсон байгаа гэж тайлбарласан юм. Тэгэхээр нь би 3 өрөө, 27.900.000 төгрөгийг үнэтэй орон сууцыг захиалан урьдчилгаа 15 хувь буюу 4.185.000 төгрөгийн өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан юм. Тэгтэл 2020 оны 1 дүгээр улиралд барилга ашиглалтад ороогүй, барилга огт баригдаагүй...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороон дээр дахин ирж “А.А” ХХК-ний ажилтанд урьдчилгаа болгож 1.000.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд N хэсгийн, 5 загварын 45,1 мкв 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, захиалгын гэрээ байгуулсан дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 10 хувийнхаа үлдэгдэл 780.000 төгрөгийг дахин бэлнээр нь аваачиж тушаагаад компани хувь лизинд хамрагдахаар болсон юм. Тэгсэн одоог болтол зуслан хороолол ашиглалтад нэг ч байшин баригдаагүй байгаа юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 173 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 178-185 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...Надад хорооллын зохион байгуулалт байршил, байшингийн загвар, үнэ нь таалагдсан тул шууд 10 загварын 45,7 мкв 32.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 3.290.000 төгрөгийн өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ийн *** тоот данс руу 4-р хорооны хажуугийн хүнсний дэлгүүрийн АТМ-ээс шилжүүлээд захиалгын гэрээгээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 204-211 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...би 7 загварын 44.2 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 2.200.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээ байгуулаад мөнгө тушаасан баримт бичүүлж авсан юм. Байшин баригдахгүй болохоор нь мөнгөө буцаан авъя гэхэд одоо өглөө, маргааш өглөө гэж явснаар мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүргэсэн юм...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 226 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /6 дугаар хавтаст хэргийн 230-237 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...Надад байшингийн загвар, хотхоны төлөвлөлт таалагдсан мөн хорооны Засаг дарга Д шав тавих ёслол дээр оролцсон зураг байхаар нь итгээд шууд тэр дор нь 5 загварын 44.28 мк, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшин захиалж өөрт байсан 1.500.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн:
“...Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дахин Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 5 загварын, 44,28 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй сууцыг захиалан гэрээ байгуулж урьдчилгаа, хямдарсан үнийн буюу 25.110.000 төгрөгийн 50 хувь болох 12.555.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас А.А ХХК-ний *** тоот дансанд шилжүүлэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн:
“...Би 4 загварын, 39.4 мкв, 16.200.000 төгрөгийн үнэтэй сууцыг захиалан гэрээ байгуулж урьдчилгаа 10 хувь болох 1.620.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Мөн гадаа байсан нойлыг дотроо нойлтой болгон шийдэж байгаа тул 6.000.000 төгрөг нэмэгдэж байгаа тул захиалгын гэрээгээ шинэчилж хийгээрэй гэж хэлсэн юм. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр очиж гэрээгээ шинэчилж хийгээд хуучин байгуулсан байсан гэрээгээ хураагаад авчихсан юм. Тэгтэл уг барилга нь одоо болтол баригдаагүй, урьдчилгаанд авсан мөнгөө эргүүлэн өгөөгүй юм...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 38-44 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 7 загварын, 45,4 мка, 27.900.000 төгрөгийн үнэтэй сууцыг захиалан гэрээ байгуулж урьдчилгаа, урьдчилгаа 10 хувь болох 2.790.000 төгрөгийг өөрийн бэлнээр өгсөн. Гэхдээ надад бэлэн мөнгө хүлээн авсан гэсэн баримт өгөөгүй, гэрээ нь хийсэн учраас гэрээ нь баталгаа болно гэж хэлж байсан юм. Тэрнээс хойш одоог болтол уг барилга баригдаагүй тул би 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч “А.А” ХХК нь хаягтаа байдаггүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 16-20 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.П-н өгсөн:
“...Надад тус хорооллын зохион байгуулалт нь таалагдаад шууд Е хэсгийн 7 загварын 45,4 мка 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийг өөрийн хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан юм. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны байранд үйл ажиллагаа явуулж байсан болохоор хороотой хамтарч ажиллаж байгаа юм байна найдвартай гэж ойлгосон юм...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 80 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 84-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Н-н гэх:
“...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7 загварын 45.4 мка, дэд бүтэцгүй 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 бэлнээр тушааж орон сууц захиалгын гэрээ байгуулсан юм. Тухайн үед уг компанийн борлуулалтын ажилтнууд надад дахиад байр захиалж болно шүү гэсэн санал тавихаар нь охиндоо бас зуслангийн байшин аваад өгчихье гэж бодоод маргааш нь буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр дэд бүтэцтэй 7 загварын 44.2 мка, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувийнхаа 1.790.000 төгрөгийг бэлнээр нь тушааж гэрээ байгуулсан. Үлдсэн 1.000.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөн бэлнээр нь аваачиж тушаасан...та нэмж дэд бүтэцгүй байшин дээрээ 600.000 төгрөг тушаа гэсэн юм. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 600.000 төгрөгийг бэлнээр нь аваачиж өгч гэрээгээ шинэчилж байгуулсан юм...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 108 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 126-133 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-н өгсөн:
“...би 5 загварын 45.1 мк, 17.840.000 төгрөгийн үнэтэй 2 байшинг захиалан урьдчилгаа болох нийт 3.568.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгсөн юм. Тэгсэн уг хороолол нь өнөөдрийг хүртэл баригдаагүй...” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 178 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 182-193 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ч-н өгсөн:
“...Би 7 загварын 44.2 мкв, 27.900,000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 2.790,000 төгрөгийг өөрийн охин Б.Д-н *** дугаарын данснаас “А.А” ХХК-ний *** дугаарын данс руу шилжүүлэн өгч орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч өнөөдрийн өдрийг хүртэл байшин баригдаагүй. Би мөнгөө эргүүлэн авахаар хэд хэдэн Д-тэй уулзсан боловч удахгүй эргүүлэн мөнгийг чинь өгнө гээд худлаа яриад яваад байдаг юм....” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 207 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 212-220 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн:
“...Би 2020 оны 07 дугаар сарын 22-ны фейсбүүкээр нийтлэл уншаад байж байтал “А.А” ХХК-ийн компани *** аймгийн *** сумын нутагт “Р” зуслан хороолол барих зар сурталчилгаа мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны И Т-н байранд орон сууц бариулах захиалгын гэрээ байгуулсан. Захиалгын орон сууцны урьдчилгаа төлбөр 14.805.000 төгрөгийг тус компанийн Хаан банкны *** дугаарын данс руу өөрийн Хаан банкны *** тоот дугаарын данснаас шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /7 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /7 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Х-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сард Фейсбүүк дээр дээрээс “А.А” ХХК нь *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт баригдах “Р зуслан хороололд” захиалга авч байна гэсэн зарын дагуу 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилчидтай очиж уулзаад 7 загварын 44,2 мка, 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа болгон 1.784.000 төгрөгийг бэлнээр нь тушаан захиалгын гэрээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 8-12 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 14-30 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн:
“...Дэд бүтэцгүй 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 1.784.000 төгрөгийг охин Б-н *** тоот данснаас интернэт банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот данс ру хүргэн Б-н Б нэрээр шилжүүлэн өгч, захиалгын гэрээгээ байгуулсан юм. Тэгтэл одоог болтол уг хороолол баригдаагүй. Баригдах байх гэж бодоод л өнөөдрийг хүргэсэн юм...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 84-91 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн:
“...Тэгээд би 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 2 загварын 36,4 мкв, 23.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа 10 хувь болох 2.390.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаасаа мобайл банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот Хаан банкны данс руу шилжүүлэн захиалгын гэрээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 88 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 92-109 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.О-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилчидтай очиж 7 загварын 45,4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалсан. Захиалгын гэрээ хийхэд 10 хувийг төлөх шаардлагатай, хороолол ашиглалтад ороод, түлхүүр гардан авах үедээ 10 хувийг нь төлнө, үлдсэн 80 хувийг нь компани хувь лизинд хамруулж өгнө гэж хэлсний дагуу урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийг нөхөр М.Б-н Худалдаа хөгжлийн банкны *** тоот данснаас интернэт банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгсөн. ...Мөнгөө авъя гэж хандсан боловч одоог болтол нэг ч төгрөг өгөөгүй...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 122 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 128-154 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Л-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сард Фейсбүүк дээр дээрээс “А.А” ХХК нь *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт баригдах “Р зуслан хороололд захиалга авч байна гэсэн зарын дагуу Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 7 загварын 44.2 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа болгон 2.790.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаасаа “Барейта” чуулга дотор байрлах Голомт банкны салбараас “А.А” ХХК-ний *** тоот Хаан банкны данс руу шилжүүлэн захиалгын гэрээ байгуулсан. Тэгтэл одоог хүртэл ашиглалтад ороогүй...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 167 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 172-180 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн:
“...Би Баянгол дүүргийн 4-р хороон дээр 2019 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр нөхрийнхөө цэргийн бүртгэлийг хийлгээд явж байтал уг хорооны И Т-д “А.А” ХХК нь *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт “Р зуслан хороололд захиалга авч байсан. Төлбөрийн нөхцөлийн хувьд захиалгын гэрээ хийхдээ сонгосон байшингийнхаа үнийн дүнгийн 10 хувийг төлөөд, түлхүүр гардан авах үедээ 10 хувийг нь төлөөд үлдсэн 80 хувийг нь банк болон компани хувь лизинд хамрагдаж болно гэж хэлсэн. Надад баригдах газрын байршил нь таалагдсан болохоор 39.4 мкв 16.220.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 1.622.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас интернэт банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээгээ байгуулсан юм...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 192 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 199-204 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Р.Н-н өгсөн:
“...Р бүсийн, 7 загварын, 3 өрөө 45,4 мкв 17.900.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг байшинг сонгон захиалж, эхний ээлжийн 980.000 өөрийн Төрийн банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлсэн, тэрний дараа 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөн “А.А” ХХК-ний *** тоот данс руу өөрийн Хаан банкны *** тоот данснаас 850.000 төгрөгийг шилжүүлсэн, дараа нь 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “А.А” ХХК-ний *** тоот данс руу өөрийн Худалдаа хөгжлийн банкны данснаас *** тоот данснаас 790.000 төгрөгийг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “А.А” ХХК-ний *** тоот данс руу өөрийн хаан банкны *** тоот данснаас 960,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэрний дараа над руу уг компаниас яриад дэд бүтцийг нь шийдэж өгөхөөр болсон тул нэмж нэг байшин дээрээ 600,000 төгрөгийг өгөх гэж хэлсний дагуу би 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “А.А” ХХК-ний *** тоот данс руу өөрийн *** тоот данснаас 1,200,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн юм. Би нийт уг компанид 4,780,000 төгрөгийг өгчхөөд байгаа юм...” гэх мэдүүлэг /8 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /8 дугаар хавтаст хэргийн 227-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн:
“...Би Баянгол дүүргийн 4-р хороонд оршин суудаг юм. Манай хороон Засаг дарга байсан Д *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт “Р зуслан хороололд баригдах гэж байгаа, захиалгыг манай хорооны байрны И Т-д авч байгаа, сонирхож байвал очиж үзээрэй гэсэн мэдээллийг өгсөн юм. Тэгээд би хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүгийн 4-р хорооны И Т-д дахин очиж R бүсийн, 7 загварын 45.4 мка 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийн бэлнээр нь тушааж, захиалгын гэрээгээ байгуулсан. Би байшин ашиглалтад ороогүй болохоор анх шав тавьсан газар дээр нь очсон чинь газрын байршил нь өөчлөгдчихсөн байсан...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 31-39 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн:
“...*** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт “Р” зуслан хороолол барих гэж байгаа, манай хороолол 2020 оны 04 дүгээр сард ашиглалтад орно, газрын зөвшөөрөл гарчихсан, бэлтгэл ажил эхэлчихсэн явж байгаа, төлбөрийн нөхцөлийн хувьд захиалгын гэрээ хийхдээ сонгосон байшингийнхаа үнийн дүнгийн 10 хувийг төлөөд, хороолол ашиглалтад ороод түлхүүр гардан авах үедээ 10 хувийг нь төлнө, үлдсэн 80 хувийг нь банк болон компани хувь лизинд хамрагдаж болно гэж хэлсэн. Тэгэхээр нь би шууд D бүсийн, 7 загварын, 44.2 мка 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон өөрийн нөхөр Г.Б-н нэр дээр захиалж, урьдчилгаа 10 хувь болох 2.790.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас интернэт банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот данс руу Г-ийн Б гэсэн утгатай шилжүүлэн өгч захиалгын гэрээгээ байгуулсан юм. Тэгтэл одоог болтол зуслан хороолол баригдаагүй...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 54 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.А-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын эхээр Фейсбүүк дээрээс “А.А” ХХК нь *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт баригдах “Р” зуслан хороололд захиалга авч байна гэсэн зарын дагуу би N бүсийн, 5 загварын, 45.1 мкв 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж, урьдчилгаа 10 хувь болох 1.784.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас интернэт банк ашиглан “А.А” ХХК-ний *** тоот данс руу утга дээр нь өөрийн утасны дугаараа бичиж шилжүүлэн өгч, захиалгын гэрээгээ байгуулсан. ...тэрнээс хойш ер нь уг компанитай холбогдоогүй нөгөө хороолол нь өнөөдрийг хүртэл баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 88-96 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Э-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын орчимд Баянгол дүүргийн 4-р хорооны хаалга дээр “Р” зуслангийн захиалга авч байна гэсэн зар байсан түүний дагуу хорооны байранд байсан хоёр эмэгтэйтэй уулзахад “А.А” ХХК-иас *** аймгийн *** суманд “Р” зуслан хороолол барих гэж байгаа гэж хэлсний дагуу судалж байгаад 2 өрөө бүхий зуслангийн байр авахаар захиалга өгч мөнгө шилжүүлэн гэрээ хийсэн. Тэгээд би хүлээгээд байсан чинь баригдахгүй 1 жил гаруй болохоор нь мөнгөө буцааж авъя гэж хэлж явж байгаад *** гүүрний доор байрлах ажлын байранд очиж нэхэж байгаад захиалгын мөнгөнөөс увуулж цувуулан нийт 2.130.000 төгрөг авсан ба одоо үлдэгдэл 570.000 төгрөг үлдсэн...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 117-134 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “А.А” ХХК-ны данс руу 2.790.000 төгрөг шилжүүлж гэрээгээ хийсэн. Тэгээд 2021 оны 06 дугаар сард байрны түлхүүрээ авахдаа 20 хувийг нэмж төлнө гэж гэрээ байгуулж байсан. Түүнээс хойш сураг чимээгүй болоод утсаар ч ярьж чадалгүй алга болсон. Одоо би 2.790.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтас 152-170-р хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд “Р” зуслан хорооллын гэрээ хийгдэж байна гэсэн мэдээллийн дагуу тус газарт очиж уулзаад 500.000 төгрөгийн урьдчилгаа гэрээ хийсэн. Тэгээд би тухайн өдрөө Хаан банкны данс руу 500.000 төгрөг шилжүүлж хийсэн ба түүнээс хойш ямар ч зуслангийн байр баригдахгүй байхаар нь би хэл ам хийж байгаад 2020 оны 05 сард мөнгөө буцааж аваад, мөнгө авсан өргөдөл бичиж гэрээг нь хураалгаж өгсөн. Одоо тухайн “А.А” ХХК-аас нэхэмжлэх зүйл байхгүй. Би авах ёстой мөнгийг бүгдийг нь авсан. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 184 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 189-206 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Ө-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороонд “А.А” ХХК-ны “Р” зуслан хорооллын барих талаар өдөрлөг болж байсан. Тухайн үед маш их хүн цугларч гэрээ хийж байсан ба би тухайн үед очоод гэрээний нөхцөл таалагдсан учраас гэрээ байгуулж 2.790.000 төгрөгийг урьдчилгаа 10 хувь болгон шилжүүлсэн. Тэгээд ашиглалтад хугацаа хэтрээд байшин барилга баригдахгүй байхаар нь надад эргэлзээ төрж мөнгөө буцааж авах талаар хөөцөлдөж эхэлсэн. Тэгээд би 7 хоног шахуу хөөцөлдөж байгаад тэднийхээс мөнгө шилжүүлж авахаар хөөцөлдөөд 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр би буцааж авсан...” гэх мэдүүлэг /9 дүгээр хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /9 дүгээр хавтаст хэргийн 226-242 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.А” ХХК-ний Ү гэдэг борлуулалтын ажилтантай нь очиж уулзахад, манай компани нь *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт, шинэ нисэх онгоцны буудлын урд талд, 1000 айлын зуслан хороолол барих гэж байгаа, цэцэрлэг, сургууль, үйлчилгээний төв бүгд хороолол дотроо байрлана, цэвэр ус, цахилгаан дулаан нь шийдэгдсэн, 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулж түлхүүр гардуулна, айл болгон 0.5 га газар эзэмшинэ, өмчлөлийн гэрчилгээ нь гарна, төлбөрийн нөхцөлийн хувьд сонгосон байшингийнхаа үнийн дүнгийн 10 хувийг өгөөд захиалгын гэрээ байгуулна, түлхүүр гардан авахдаа 10 хувийг нь өгнө, үлдсэн төлбөрийг компани хувь лизингд хамрагдан төлбөрөө 60 сарын хугацаанд төлж барагдуулж болно гэж танилцуулсан. Би 7 загварын 44.2 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 2.790.000 төгрөгийг бэлнээр өгч захиалгын гэрээ байгуулсан. Би хэд хэдэн удаа утсаар нь холбогдож ярихад цар тахалаас болоод материал орж ирээгүй байна удаж барина гээд л байсан...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 27-35 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н өгсөн:
“...45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж гэрээ байгуулаад сонгосон байшингийнхаа үнийн дүнгийн 20 хувь болох 3.580.000 төгрөгийг 10 дугаар хороололд байх Хаан банкин дээрээс “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлсэн юм. Түүний дараа дахин гэрээ шинэчилнэ гээд 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин шинээр гэрээ байгуулсан ба нэмж 6.000.000 төгрөг авна гэхээр нь би ашиглалтад орсны дараа мөнгийг нь өгье гэж хэлээд нэмж мөнгө өгөөгүй...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 48 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 51-65 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.И-н өгсөн:
“...Би 3 загварын 44.3 мкв, 14.800.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан. Тэрнээс хойш өнөөдрийг хүртэл зуслан хороолол баригдахыг хүлээж байна...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 78 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 82-90 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Э-н өгсөн:
“...Би 7 загварын 44.2 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа болгон 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5018086007 тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан. Би гэрээ хийхдээ урьдчилгааны үлдэгдлээ байрандаа орохоосоо өмнө хийе гэж тохирсон байсан юм. Тэгтэл над руу уг компаниас 2 удаа залгаж урьдчилгааны үлдэгдлээ хийгээрэй гэж ярьж байсан. Би баригдахгүй болохоор нь хаширлаад үлдэгдэл мөнгөө өгөөгүй байсан юм. Тэгтэл өндрийг болтол зуслан хороолол баригдаагүй...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 108-116 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.А-н өгсөн:
“...Би 3 загварын 34.5 мкв, 14.800.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.480.000 төгрөгийг бэлнээр өгч захиалгын гэрээ байгуулсан. Тэгтэл өнөөдрийг болтол зуслан хороолол баригдаагүй...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 132-140 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Э-н өгсөн:
“...Би 5 загварын 45.1 мкв, 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа 20 хувь болох 3.568.000 төгрөгийг бэлнээр өгч захиалгын гэрээ байгуулсан. ...өнөөдрийн хүртэл захиалсан байшин маань ашиглалтад ороогүй, зуслан хороолол баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 156-182 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 5 загварын 45.1 мкв, 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа болгож 1.790.000 төгрөгийг бэлнээр нь тушааж захиалгын гэрээ байгуулсан. ...Тэрнээс хойш нэг ч удаа холбогдоогүй, одоог болтол зуслан хороолол баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 198-206 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.Б-н өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дахин Баянгол дүүргийн 4-р хороон дээр очиж 7 загварын 44.2 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 2.790.000 төгрөгийг бэлнээр өгч захиалгын гэрээ байгуулсан. ...Тэрнээс хойш сураггүй байж байгаад би 2021 оны 11 дүгээр сард ер нь гэрээгээ цуцалж мөнгөө буцаан авъя гэхэд манай оффис дээр ирээд уулз гэж хэлсэн боловч дахин утас руу нь залгасан боловч утсаа аваагүй юм...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 222-230 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.О-ны өгсөн:
“...2020 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д Ж бид хоёр очиж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилтантай уулзаад захиалгын гэрээнийхээ нэрийг шилжүүлж болох уу гэхэд, болно, манайх байшингуудаа дэд бүтэцтэй болгож байгаа тул үндсэн үнэн дээрээ 6.000.000 төгрөг нэмэгдэж байгаа түүнийхээ 10 хувь 600.000 төгрөгийг өгөөд гэрээгээ шинэчлээд хийчих гэхээр нь би 600.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд өөрийн нэр дээрээ гэрээ захиалгын гэрээ байгуулсан юм. Би Ж-ын “А.А” ХХК-д өгсөн 1.550.000 төгрөгийг Ж-т өгч дуусгаса...” гэх мэдүүлэг /10 дугаар хавтаст хэргийн 240 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /10 дугаар хавтаст хэргийн 228 дугаар хуудас, 11 дүгээр хавтаст хэргийн 5, 7-15 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.Б-н өгсөн:
“...би 5 загварын 45.1 мкв, 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж гэрээ байгуулсан, урьдчилгаа 10 хувь болох 1.784.000 төгрөгийг эхнэр Саранзаяагийн Хаан банкны *** тоот данснаас интернэт банк ашиглан гар утаснаасаа “А.А” ХХК-ний *** тоот данс руу 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны ИТ-д шилжүүлэн өгсөн. Тэрнээс хойш зуслан хороолол баригдаагүй...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 33-41 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Т-н өгсөн:
“...Би 3 загварын 44.3 мкв, 26.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа 10 хувь болох 2.690.000 төгрөгийг бэлнээр нь тушааж захиалгын гэрээ байгуулсан юм. Тэрнээс хойш өнөөдрийн болтол зуслан хороолол баригдаагүй, би хэд хэдэн удаа хороолол барина гэсэн газар дээр нь очиж үзсэн хэдэн ширхэг хундамаас өөрөө юм хийгдээгүй юм..” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 58-68 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.П-н өгсөн:
“...Баянгол дүүргийн 4-р хорооны И Т руу нь орж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилтантай нь уулзахад *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт, шинэ нисэх онгоцны буудлын урд зуслан хороолол барих гэж байгаа, бүх төлөвлөлт нь дотроо, цэцэрлэг сургууль, үйлчилгээний төв бүгд хороолол дотроо байрлана, 2020 оны 1 улиралд ашиглалтад орно, айл болгон газар эзэмшинэ, төлбөрийн нөхцөлийн хувьд урьдчилгаа 10 хувийг төлөөд ашиглалтад орсны дараа компани хувь лизинд хамрагдан төлбөрөө 3 жилийн хугацаанд төлж барагдуулна гэж хэлсэн. Тэгээд би 7 загварын 45,4 мка, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа болгон 1.790.000 төгрөгийг өөрийн *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан..” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 84-90 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.С-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилчидтай нь уулзсан юм. Тэгэхэд “А.А” ХХК-ний борлуулалтын ажилтан манай компани нь Баянгол дүүргийн 4-р хороотой хамтран *** аймгийн *** сумын нутаг дэвсгэрт 1000 айлын “Р” цогцолбор зуслан хороолол барих гэж байгаа, айл болгон 0.5 га газартай, газрыг нь эзэмшүүлнэ, 2019 оны 4 дүгээр улиралд эхний ээлжийн байшингууд ашиглалтад орно. Төлбөрийн нөхцөлийн хувьд захиалгын гэрээ хийхдээ, сонгосон байшингийн үнийн дүнгийн 10 хувийг төлөөд, ашиглалтад орсны дараа үлдсэн төлбөрийг банкны зээл болон компани хувь лизинд хамрагдан төлж болно тайлбарласан. Тэгээд би 5 загварын 45.1 мкв, 17.840.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа 10 хувь болох 1.784.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас А.А ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 106-114 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн:
“...Би Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд 2020 онд байр түрээслэн амьдарч байсан юм. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 4 хорооныхоо өрхийн эмнэлэг орж үзүүлсэн юм. Тэгэхэд хорооны байрны гадна ханан дээр “Р” нэртэй зуслан хороололд захиалга авч байна гэсэн зарын самбар хадсан байхаар нь би хорооны И Т руу орж “А.А” ХХК-ний борлуулалтын ажилчидтай нь уулзсан юм. Байшингийн үнэ нь хямд байсан болохоор би 10 загварын 54.7 мкв, 32.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж, урьдчилгаа 30 хувь болох 9.870.000 төгрөгийг бэлнээр нь тушааж захиалгын гэрээ байгуулсан юм. Тэрнээс хойш захиалсан байшин маань ашиглалтад орохгүй байна...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 129-136 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н өгсөн:
“...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж 7 загварын 45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа болгон 1.790.000 төгрөгийг өгч захиалгын гэрээ байгуулсан. Би 1.790.000 төгрөгийнхөө 900.000 бэлнээр 890.000 төгрөгийг нь өөрийн Голомт банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн захиалгын гэрээ байгуулсан. Тэгтэл өнөөдрийг болтол зуслан хороолол баригдаагүй, тухайн үеийн хорооны засаг дарга Д оролцоод явж байсан болохоор баригдах байх гэж итгээд л яваад байсан юм...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 150-159 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...Би 3 загварын 34.5 мкв, 14.800.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.480.000 төгрөгийг хадам эгч Л.Ц-н хаан банкны *** тоот данснаас интернэт банк ашиглан гар утаснаасаа А.А ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан. Тэгээд хороолол баригдахгүй, гэрээн дээрээ байсан утаснууд нь холбогдохгүй болохоор нь хороолол барина гэсэн газар дээр нь очиж үзэхэд ямар ч байшин баригдаагүй хэдэн ширхэг байшингийн суурь цутгаад хаячихсан байсан юм...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 172 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 176-185 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Т-н өгсөн:
“...Би 4 загварын 39.4 мка, 16.220.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгоод 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж Хаан банкны *** тоот данснаас интернэт банк ашиглан гар утаснаасаа “А.А” ХХК-ний *** тоот данс руу 1.622.000 төгрөгийг шилжүүлэн өгч захиалгын гэрээ байгуулсан. Хороолол баригдахгүй болохоор нь би 2021 оны 09 дүгээр сард “А.А” ХХК-ний оффис дээр нь очиж гэрээгээ цуцлах өргөдлөө *** гэсэн дугаарын утастай ажилтанд өгсөн. Тэгэхэд ирэх сард санхүүжилт орж ирэхээр гэрээ цуцлахаар өргөдөл өгсөн хүмүүсийн мөнгийг буцаан олгоно гэж хэлсэн боловч өнөөдрийг болтол мөнгийг маань буцаан өгөөгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн хавтас 197 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 201-208 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...Би 3 загварын 34.2 мкв, 14.800.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа болгон 10 хувь болох 1.480.000 төгрөгийг өгч захиалгын гэрээг байгуулсан юм. Тэрний дараа 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдөр уг компаниас над руу залгаад байшингуудаа дотроо бохир, цэвэр устай болгож байгаа тул мөнгө нь нэмэгдэж байгаа, ирж гэрээгээ шинэчилж хий гэж хэлсний дагуу очиж гэрээгээ шинэчилж хийсэн гэхдээ нэмж мөнгө өгөөгүй сар бүр төлөх мөнгөн дээрээ нэмэгдлээ төлж явахаар тохирсон. Би байшин баригдахгүй болохоор хэд хэдэн удаа мөнгөө авъя гэж очсон боловч мөнгөө буцаан авч чадаагүй...” гэх мэдүүлэг /11 дүгээр хавтаст хэргийн 221 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /11 дүгээр хавтаст хэргийн 223-240 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Л-н өгсөн:
“...3 загварын 34.5 мкв, 14.800.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.480.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу Мобайл банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан юм. Тэгээд тэрний дараа 2020 оны 08 дугаар 21-ны өдөр байшин баригдаж байгаа эсэх талаар тодруулах гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дээр очиход бүх байшингуудаа дэд бүтэцтэй болгох гэж байгаа удахгүй баригдах гэж байна, та нэмж 600.000 төгрөг өгөх шаардлагатай, өгчих юм бол эхний ээлжийн захиалгад оруулж өгье гэхээр нь би өөрийн Хаан банкны *** тоот дансаар А.А ХХК-ний *** тоот данс руу Мобайл банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгч гэрээгээ шинэчилж хийсэн юм...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 8-25 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н өгсөн:
“...Би 2020 оны 01 дүгээр сард Фейсбүүк дээрээс “Р” зуслан хороололд захиалга авч байгаа талаар мэдээлэл аваад 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д очиж “А.А” ХХК-ний зуслан хорооллоос 1 загварын 33.5 мка, 20.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 10 хувь болох 2.090.000 төгрөгийг бэлнээр нь өгч гэрээ байгуулсан юм. Тэрнээс хойш би ямар ашиглалтад орохгүй байгаа...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 41-50 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч К.С-н өгсөн:
“...7 загварын 45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийг өөрийн охин Ш-ын Г-н Хаан банкны *** тоот дансаар “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан. ...бүх байшингаа дэд бүтэцтэй болгосон байгаа, удахгүй санхүүжилт орж ирэх гэж байгаа гэж явсаар өнөөдрийг хүрч байна...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 65-73 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Л.А-н өгсөн:
“...2020 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороон дээр очиж “А.А” ХХК-ний зуслан хорооллоос 10 загварын 54.7 мкв, 32.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 10 хувь болох 3.290.000 төгрөгийг нөхөр Ш.Б-н Хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан юм. Тэгсэн өнөөдрийг болтол зуслан хороолол баригдаагүй...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 86 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 90-98 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.О-н өгсөн:
“...би 3 загварын 44.3 мкв, 26.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 2.690.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан юм. ...өнөөдрийг хүртэл зуслан хороолол баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 115-123 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ө.Э-н өгсөн:
“...би 7 загварын 44.2 мкв, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 1.784.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу Мобайл банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан юм. Тэгээд дараа нь урьдчилгаа мөнгөний үлдэгдэл болох 1.006.000 төгрөгийн мөн өөрийн Хаан банкны *** тоот данснаас А.А ХХК-ний *** тоот данс руу Мобайл банк ашиглан гар утсаараа шилжүүлэн өгсөн юм. Тэгтэл өнөөдрийг болтол зуслан хороолол баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 141-149 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Д-н өгсөн:
“...би 7 загварын 45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа өөрийн *** тоот данснаас 1.790.000 төгрөгийг “А.А” ХХК-ний шилжүүлэн өгч гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 4 дүгээр улиралд зуслан хороолол ашиглалтад орохгүй болохоор нь 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр компани дээр нь очиж уулзан мөнгөө буцаан авах өргөдөл бичиж өгч бараг сарын дараа өөрийн *** тоот дансаар 1.790.000 төгрөгөө эргүүлэн авсан. ...Би мөнгөө буцаан авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 162 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 165 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.О-н өгсөн:
“...7 загварын 45.4 мка, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа болгон 10 хувь болох 1.790.000 төгрөгийг ээж А-н Э-ын *** тоот данснаас өөрийн утга дээр нь овог нэр регистрийн дугаарыг бичиж “А.А” ХХК-ний *** тоот данс руу интернэт банк ашиглан гар утаснаасаа шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан юм. тэгтэл өнөөдрийг болтол зуслан хороолол болон захиалсан байшин маань баригдаагүй юм...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 196 дугаар хуудас/, /орон сууц захиалгын гэрээ /12 дугаар хавтаст хэргийн 200-207 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.О-н өгсөн:
“...Манай танил Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дээр “Р” зуслан хороололд захиалга авч байна гэж хэлсний дагуу....би 3 загварын 34.5 мкв, 14.800.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 1.480.000 төгрөгийг бэлнээр нь өгсөн. Тэгээд би дараа нь хороолол барина гэсэн газар дээр нь очиж үзэхэд ямар нэг бүтээн байгууллага хийгдээгүй байхаар нь худлаа юм байна гэж бодоод уг компанид мөнгөө буцаан авах өргөдөл гарган 2021 оны 06 дугаар сард мөнгөө эргүүлэн авсан. Одоо надад хохирол, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /12 дугаар хавтаст хэргийн 220 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ 226-243 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.Б-н өгсөн:
“....Би 4 загварын 39.4 мкв, 16.220.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.622.000 төгрөгийг данснаас “А.А” ХХК-ний данс руу шилжүүлэн өгч гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сар болон 2020 оны 03 дугаар сард зуслан хороолол барина гэсэн газар нь очтол зуслан хороолол баригдах шинжгүй бүтээн байгуулалт эхлээгүй байсан. Тэгээд ер нь худлаа юм байна гэж бодоод 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уг компанид мөнгөө буцаан авъя гэсэн өргөдлөө гарган өгөөд өгсөн мөнгөө эргүүлэн авсан. Одоо надад учирсан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй юм...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 10-27 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Т-н өгсөн:
“... Үнэ нь хямд байсан болохоор би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7 загварын 44.2 мк, 27.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа болгон 10 хувь болох 2.790.000 төгрөгийг 1.800.000 төгрөгийг бэлнээр 990.000 төгрөгийг А.А ХХК-ний данс руу шилжүүлэн өгч захиалгын гэрээг байгуулсан юм. Тэгсэн өнөөдрийг хүртэл барилга баригдаагүй...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 42-50 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.О-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны байранд очиж 7 загварын 45.4 мкв, 17.900.000 төгрөгийн үнэтэй байшинг сонгон захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийг өөрийн хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн захиалгын гэрээг байгуулсан юм. ...2020 оны 09 дүгэр сарын 24-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороон дээр очиж гэрээгээ шинжилж хийгээд 600.000 төгрөгийг нэмж мөн өөрийн хаан банкны *** тоот данснаас “А.А” ХХК-ний *** тоот данс руу шилжүүлэн өгсөн...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 68-85 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.О-н өгсөн:
“...4 загварын 39.4 мкв, 16.220.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.622.000 төгрөгийг данснаас “А.А” ХХК-ний данс руу шилжүүлэн өгч гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сар болон 2020 оны 03 дугаар сард зуслан хороолол барина гэсэн газар нь очтол зуслан хороолол баригдах шинжгүй бүтээн байгуулалт эхлээгүй байсан. Тэгээд ер нь худлаа юм байна гэж бодоод 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уг компанид мөнгөө буцаан авъя гэсэн өргөдлөө гарган өгөөд өгсөн мөнгөө эргүүлэн авсан. Одоо надад учирсан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй юм...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 98 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 101-112 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.У-н өгсөн:
“...би 4 загварын 39.4 мка, 16.220.000 төгрөгийн үнэтэй байшинг захиалж урьдчилгаа 10 хувь болох 1.622.000 төгрөгийг данснаас “А.А” ХХК-ний данс руу шилжүүлэн өгч гэрээ байгуулсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сар болон 2020 оны 03 дугаар сард зуслан хороолол барина гэсэн газар нь очтол зуслан хороолол баригдах шинжгүй бүтээн байгуулалт эхлээгүй байсан. 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр уг компанид мөнгөө буцаан авъя гэсэн өргөдлөө гарган өгөөд өгсөн мөнгөө эргүүлэн авсан. Одоо надад учирсан хохирол, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй юм...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 129-146 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 44.2 мкв талбайтай 27.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 7.5 хувь болох 1.800.000 төгрөгийг “А.А” компанийн ажилтанд бэлнээр тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2020 оны 04 сард ашиглалтад орон гэж хэлж байсан. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод ашиглалтад орохгүй байхаар нь Э-с нь олон удаа залгаж асуухад удахгүй орно л гэж хэлээд байсан. Ингээд 2020 оны 09 сард барилга барьж байгаа газар нь очиж харахад хоосон газар байсан. Ингээд би Э-тэй нь уулзаад гэрээгээ цуцалъя, мөнгөө авъя гэхэд 14 хоногийн дараа өгнө гэж хэлээд одоог болтол алга болчихсон юм...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 161 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 164-174 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Х.Н-н өгсөн:
“...Би 4-р хорооны гадна талд “А.А” ХХК “Р” зуслан хороололд өвөл зуны, зуслангийн байшинд захиалга авна гэсэн зар байхаар нь 4-р хорооны ИТ-д орж уулзсан. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “А.А” ХХК-тай өвөл, зуны байшин лизингээр авахаар Б.Ү-тэй гэрээ хийсэн. Тухайн үед ямар нэгэн мөнгө төгрөг өгөөгүй. “А.А” ХХК-ийн захирал нь 4-р хорооны Засаг даргын дүү нь байсан гэсэн. Би анх Засаг дарга нь зуслангийн байшингийн захиалга авч байна гэж бодсон юм. Гэрээнд 2020 оны 05 дугаар сард ашиглалтад орж гэрээ хийсэн хүмүүст хүлээлгэн өгөхөөр байсан. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр утсаар холбогдож дотроо нойлын өрөө, дүш, шал нь халдаг болгохоор болсон, үнэ нь өссөн тул та лизингээр шууд авах боломжгүй байна гээд 2.390.000 төгрөг урьдчилгаа болгон өгч гэрээгээ шинэчилнэ та мөнгөө өгөхгүй бол таны гэрээг цуцална гэхээр нь 2.390.000 төгрөг *** дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 187 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 189-193 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-н өгсөн:
“...2019 оны 10 сарын 31-ний өдөр И Т дээр очиж борлуулалтын менежер О.Э гэх хүнтэй уулзаж асууж тодруулахад манай газрын болоод барилгын бүх зөвшөөрөл гарсан байгаа, маргаашаас барилгын үнэ нэмэгдэнэ гэж хэлэхээр нь тэр өдрөө захиалгаа өгөхөөр болоод 34.5 мкв талбайтай 14.800.000 төгрөгийн үнэ бүхий байрнаас 1-ийг, 45.4 мкв талбайтай 17.900.000 төгрөгийн үнэ бүхий байрнаас 1-ийг захиалж гэрээгээ тэр өдрөө байгуулсан. Ингээд уг 2 байрны урьдчилгаа 10 хувь болох 3.270.000 төгрөгийг бэлнээр О.Э гэх хүнд тушаасан...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 206 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 209-220 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.М-н өгсөн:
“...Тэгээд 2019.11.09-ний өдөр 54.7 мкв талбайтай 32.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 3.290.000 төгрөгийг бэлнээр Б.Ү гэх эмэгтэйд өгсөн. Надад мөнгө хүлээн авсан баримт өгөөгүй. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод залгаад асуутал 2020 оны 04 сард ашиглалтад орно гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /13 дугаар хавтаст хэргийн 234 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /13 дугаар хавтаст хэргийн 235-244 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “А.А” ХХК-ны Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны И Т-д очиж “Р” 0.7 га зуслангийн газар, 20 мкв өвөл, зуны байшин авахаар Б.Ү-тэй гэрээ хийж бэлэн 1.070.000 төгрөг урьдчилгаа болгон өгсөн. Тухайн үед гэрээнд 2020 оны 05 дугаар сард ашиглалтад орж гэрээ хийсэн хүмүүст хүлээлгэн өгөхөөр байсан. Ашиглалтад орсны дараа 1.070.000 төгрөг өгч үлдэгдэл мөнгийг лизингээр 3 жилийн хугацаанд төлж дуусгах гэрээтэй байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр утсаар холбогдож дотроо нойлын өрөө, дүүштэй болгохоор дахин гэрээгээ шинэчлэхээр болж нэмж 600.000 төгрөг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.О-н өгсөн:
“...Тэгээд 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 54.7 мк талбайтай 32.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 3.290.000 төгрөгийг бэлнээр Б.Ү гэх эмэгтэйд өгсөн. Надад мөнгө хүлээн авсан баримт өгөөгүй. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орно гэж хэлж байсан. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод залгаад асуутал 2020 оны 04 сард ашиглалтад орон гэж хэлсэн. 2020 оны 04 сард Э-тэй утсаар ярихад одоо ажил удахгүй эхэлнэ гэж хэлээд л байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 25-33 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Э-н өгсөн:
“...би гэрээнд заасны дагуу 32.900.000 төгрөгийн нийт дүнгийн урьдчилгаа төлбөр болох 3.290.000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “А.А” ХХК-ны *** дугаартай дансанд өөрийнхөө *** дугаарын данснаас тушаасан. Гэрээ хийснээс хойш 2020 оны 01 дүгээр улиралд орон сууц ашиглалтад орж түлхүүр гардуулна гэж хэлж байсан. ...улмаар гэрээг цуцлах талаар хэлэхэд гэрээг цуцлах өргөдөл бичээд өгчих гэдэг, үүний дагуу гэрээ цуцлах өргөдөл бичиж өгсөн боловч урьдчилгаа үнийн дүн мөнгийг эргүүлэн өгөхгүй санхүүжилт байхгүй байна гэсэн хариу хэлдэг...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 46 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 47-61 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Г өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Баянгол дүүргийн 4-р хорооны нутагт хорооны зүгээс зохион байгуулж би 26.8 метр квадрат байрыг захиалахаар болоод гэрээг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж миний захиалгын гэрээний дүн 12.600.000 төгрөг болсон бөгөөд үүний 10 хувь болох 1.260.000 төгрөгийг өөрийн *** дугаарын данснаас *** дугаарын “А.А” ХХК-ийн дансанд өөрийн Ч.Г ****5111 гэх утгаар шилжүүлсэн. ...бид нарын мөнгийг сарын дараа өгнө гэж хэд хэдэн удаа хэлээд дахин шаардахаар 7 хоногийн дараа өгнө гэх мэтээр аргацаасаар байгаад өдийг хүргэсэн...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 76-84 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 34.5 мкв талбайтай 14.800.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 10 хувь болох 1.480.000 төгрөгийг “А.А” компанийн дансанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2020 оны 04 сард ашиглалтад орно гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 96 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 99-106 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сард ашиглалтад орно гэсэн миний захиалж байсан байшингийн нийт үнэ 17.900.000 төгрөг болж байсан урьдчилгаа 3.580.000 төгрөгийг “А.А” ХХК-ийн *** дугаарын данс руу шилжүүлсэн. Ингэж явсаар 2019 оны 11 дүгээр сар болоод дахиад Баянгол дүүргийн 4-р хорооны И Т дээр яваад очсон чинь манайх дулаан бохирын асуудлаа шийдсэн төвийн шугам холбосон манай үнэ өссөн гэж хэлсэн танай байшингийн үнэ 27.900.000 төгрөг болсон гэж менежер нь гэх Э гэж хүн хэлсэн тэгэхээр нь би зөвшөөрөөд нэмж 2.000.000 төгрөгийг “А.А” ХХК-ийн *** данс руу шилжүүлсэн мөн тухайн үед танай байшин 2020 оны 06 дугаар сард ашиглалтад орно гэсэн...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 119 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 124-132 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 45.4 мкв талбайтай 17.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 10 хувь болох 1.790.000 төгрөгийг “А.А” компанид тушаасан. Тэр өдрөө бэлнээр 160.000 төгрөгийг дансаар 1.630.000 төгрөгийг тушаасан. Дансаар тушаасан баримтаа олохгүй байна. Гэрээн дээр 1.790.000 төгрөг тушаасан талаарх мэдээлэл нь байгаа. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 145 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 149-157 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Н.Б-н өгсөн:
“...Баянгол дүүргийн 4-р хорооны байрны И Т-д танилцуулга гэрээ хийж уулзалт болж байсан. ...нөхөр бид хоёр ярилцаад хамгийн том загвар номер 10-тай 54.7 мкв канад байшин захиалаад тус бүр байшингийнхаа 50% төлбөр болох нийт 29.610.000 төгрөгийг өөрийн данс болох *** гэсэн данснаас “А.А” ХХК-ний данс болох Хаан банкны *** гэсэн данс руу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 14.805.000 төгрөгөөр хоёр удаа шилжүүлсэн гүйлгээний утган дээр “Р” Р зуслан, “Б” Р зуслан хороолол гэсэн утга бичиж шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 173-188 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч З.А-н өгсөн:
“...45.1 мкв талбайтай 17.840.000 төгрөгийн үнэ бүхий байрнаас 2 ширхгийг, 44.28 мкв талбайтай 27.900.000 төгрөгийн үнэ бүхий байрнаас 1 захиалж гэрээгээ тэр өдрөө байгуулсан. Ингээд уг 3 байрны урьдчилгаа 10 хувь болох 6.358.000 төгрөгийг бэлнээр О.Э гэх хүнд тушаасан. Надад ямар нэг мөнгө тушаасан баримт өгөөгүй. Би гэрээ хийж байгаа болохоор мөнгө тушаасан баримт хэрэггүй байх гэж бодоод тухайн үедээ тоогоогүй юм...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 203 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 206-228 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Б-н өгсөн:
“...Би 39.4 мкв 16.200.000 төгрөгийн үнэ орон сууц захиалгын гэрээ байгуулаад бэлнээр 1.620.000 төгрөгийг Ү гэх эмэгтэйд өгөөд надад орлогын баримт өгсөн. Уг байраа 2019 оны 12 дугаар сард ашиглалтад орно гэж хэлж байсан. Тэгээд байр ашиглалтад орох хугацаа нь болоод ашиглалтад орсон эсэх талаар нь Э гэх ажилтнаас асуутал газар асуудалтай болсон, баригдах хугацаа хойшлогдож байна гэж хэлсэн. Ингээд байж байтал 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр дуудаад шинэчилсэн гэрээ хийсэн. Энэ гэрээгээр 00-ын асуудлыг дотроо шийдэж байгаа учир мөнгө нэмэгдэж байна гэж хэлээд 22.220.000 төгрөг болж байрны үнэ нэмэгдсэн. Гэхдээ дахиж нэмж өгөөгүй...” гэх мэдүүлэг /14 дүгээр хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /14 дүгээр хавтаст хэргийн 245-250 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ё.Г-н өгсөн:
“...Ингээд захиалгаа өгөхөөр болоод 45.4 мк байрыг захиалсан. Та үнийн дүнгийн 10 хувь төлбөрийг тушаах ёстой гэхээр нь 1.790.000 төгрөгийг “А.А” компанийн *** тоот дансанд тушаагаад гэрээ байгуулаад явсан. Гэрээнд зааснаар баригдах хугацаа нь дуусахаар нь менежер Э гэх хүнтэй утсаар холбогдож асуухад корона гарсан, барилгын материал ирээгүй байна, газрын маргаан гарсан гэж худлаа хэлээд л байсан. 2020 оны 08 сарын 21-ний өдөр А.А компанийн ажилтан залгаад дуудаж уулзаад гэрээгээ шинэчилж гаргана, дэд бүтэц хийхээр болсон таны байр 17.900.000 байхаа болиод 23.900.000 төгрөг болсон. Та урьдчилгаа үнийн зөрүүгээ хийх хэрэгтэй байна гэхээр нь тэр өдрөө 600.000 төгрөгийг бэлнээр тушаасан...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас/ орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 21-23 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 48.11 мкв талбайтай 23.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 7.5 хувь болох 1.790.000 төгрөгийг “А.А” компанийн дансанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан. 2020 оны 08 сард намайг Ү гэх ажилтан дуудаад халаалт, 00-ын асуудлыг шийдэж байгаа учир байрны үнэ нэмэхгүйгээр гэрээгээ шинэчлэх хэрэгтэй байна гэсэн. Тэрнээс хойш сураггүй таг болсон юм...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 50-55 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.И-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 41.35 мкв талбайтай 20.000.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 7.5 хувь болох 1.400.000 төгрөгийг “А.А” компанийн дансанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан. 2020 оны 08 сард намайг Ү гэх ажилтан дуудаад халаалт, 00-ын асуудлыг шийдэж байгаа учир байрны үнэ нэмэхгүйгээр гэрээгээ шинэчлэх хэрэгтэй байна гэсэн...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Г-н өгсөн:
“...Ингээд загварын байрыг нь үзээд 44.2 мкв байрыг 27.900.000 төгрөгөөр авахаар болж гэрээ байгуулаад 10 хувь болох 2.790.000 төгрөгийг “А.А” компанийн дансанд тушаасан. Би мөнгө тушаасан баримтаа гээчихсэн байгаа учир тухайн үеийн баримтаа утсаар зургийг нь дарж авсан хэсгээ хэрэгт хавсаргуулахаар өгч байна. Манай байр барих газрын болоод барилгын бүх зөвшөөрөл гарсан гэж хэлсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр улиралд ашиглалтад орно гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 105-109 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Н-н өгсөн:
“...27.900.000 төгрөгийн 20 хувь болох 5.580.000 төгрөг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Хаан банкны *** дугаартай данснаас “А.А” ХХК-ийн *** дугаарын дансанд “А.Н “Р” зуслан хороолол гэсэн утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 126 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 127-131 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.С-н өгсөн:
“...Баянгол дүүрэг 4-р хорооны И Т дээр 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр очиж загварын байртай танилцаад 44.2 мкв байрыг захиалахаар болсон. Уг байрны нийт үнэ нь 17.900.000 төгрөг болж байсан. 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дахиж очиж борлуулалтын менежер Э-тэй уулзаад гэрээ байгуулж захиалгаа өгөөд 10 хувь болох 1.790.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Надад ямар нэг мөнгө тушаасан баримт өгөөгүй. Тухайн үед уг байр одоо баригдаж байгаа 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орно гэж байсан бөгөөд уг товлосон хугацаа нь болоод асуухад арай болоогүй байна хугацаа хоцорч байна 2020 оны 09 дүгээр сард ашиглалтад орно гэж хэлж байсан. Тэрнээс хойш арга саам хийж худлаа хэлсээр байгаад өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 155-159 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 3.290.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас “А.А” ХХК-ийн *** дугаарын данс руу шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 175-176 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 177-181 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.А-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр очиж 54.7 мкв байрыг 32.900.000 төгрөгөөр бодож орон сууц захиалгын гэрээг борлуулалтын менежер Э-тэй байгуулсан. 2019 оны 11 дүгээр сарын 04-нд 2.790.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны үлдэгдэл 500.000 төгрөгийг “А.А” компанийн данс руу шилжүүлсэн. Гэрээ байгуулахад таны орон сууц 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орно гэсэн боловч уг хугацаандаа ашиглалтад ороогүй...” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 215-216 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 202-206 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Н-н өгсөн:
“...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр урьдчилгаа 3.580.000 төгрөгийг бэлнээр авч очиж “А.А” ХХК-ийн менежер Э гэх эмэгтэйд өгөөд надад бэлэн мөнгөний баримт өгсөн. 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр тус компанид тушаасан....” гэх мэдүүлэг /15 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /15 дугаар хавтаст хэргийн 24 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.О-н өгсөн:
“... “А.А” компанийн *** тоот дансанд 1.480.000 төгрөгийг тушаасан. Уг зуслангийн хорооллын байр нь 2020 оны 03 дугаар сард ашиглалтайд орсон гэж хэлж байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сард байшин ашиглалтад орсон эсэх талаар асуутал корона вирусээс болоод хөрөнгө оруулагч нар орж ирэхгүй байна гэж хэлээд хойшлуулаад байсан. 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр над руу “А.А” компанийн ажилтан гэх хүн утсаар залгаад нэмэлтээр 600.000 төгрөг тушаах хэрэгтэй байна гэсэн. Яагаад мөнгө авч байгаа талаар асуутал зуслангийн талбай томсгож байгаа учир мөнгө хэрэгтэй байгаа юм. Гэхдээ энэ 600.000 төгрөг чинь 20.800.000 төгрөгтөө багтана гэсэн...” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б-н өгсөн:
“...Загварын байрыг нь үзээд 48.11 мкв байрыг 23.900.000 төгрөгөөр авахаар болж гэргээ байгуулаад 7.5% болох 1.790.000 төгрөгийг бэлнээр тушаасан....” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 27-30 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 11,950,000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** дугаарын данснаас “А.А” ХХК-ийн *** дугаарын данс руу шилжүүлсэн....” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 49-51 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.М-н өгсөн:
“...Загварын байрыг нь үзээд 35.44 мкв байрыг 14.480.000 төгрөгөөр авахаар болж гэрээ байгуулаад 10 хувь болох 1.480.000 төгрөгийг “А.А” ХХК-ийн дансанд тушаасан. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “А.А” ХХК-аас Ү гэх эмэгтэй холбогдоод шинэчилсэн гэрээ хийх шаардлагатай гэсэн. Яваад очтол халаалт дулаан, 00-ын өрөөг шийдэж байгаа учир урьдчилгаа мөнгөө нэмж өгөх хэрэгтэй байна гэсэн. Ингээд би 600.000 төгрөгийг тухайн компанийн дансанд тушаасан....” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 76-80 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн:
“...Загварын байрыг нь үзээд 48.11 мкв байрыг 23.900.000 төгрөгөөр авахаар болж гэрээ байгуулаад 7.5 хувь болох 1.790.000 төгрөгийг “А.А” ХХК-ийн дансанд тушаасан....” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ 103 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-н өгсөн:
“...Ингэхдээ би 2.480.000 төгрөгийг шилжүүлсэн ба түүнээс өмнө тус компани руу байшин авна гэж 2019 оны 09 дүгээр сарын 25-нд 2.740.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. ....” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 119 дүгээр хуудас /, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 122-126 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...би тэр өдрөө 34.5 мкв 14.800.000 төгрөгийн үнэ орон сууц захиалгын гэрээ байгуулаад тус компанийн дансанд 1.480.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Уг байраа 2019 оны 12 сард ашиглалтад орно гэж хэлж байсан. Тэгээд байр ашиглалтад орох хугацаа нь болоод ашиглалтад орсон эсэх талаар нь Э гэх ажилтнаас асуутал газар асуудалтай болсон, баригдах хугацаа хойшлогдож байна гэж хэлсэн. Тэр цагаас хойш Э гэх ажилтнаас асуухаар ямар ч байсан байр баригдана хүлээж бай гэсээр байгаад өдий хүрсэн. Захирлаараа гарын үсэг зуруулаад эргээд өгнө гэж хэлээд орон сууц захиалгын гэрээг надад өгөөгүй...” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 148-149 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Т.М-н өгсөн:
“...”А.А” ХХК-ийн захирал Д-тай уулзаж би танай “Р” хороололд байх захиалах гэсэн юм гэхдээ тус хаусны захиалгын урьдчилгаа 10 хувийг өөрийн ажилладаг шуурхай зараар сурталчилгаа хийгээд төлж өгье сурталчилгааны нэг хуудас 220.000 төгрөг нэг гарахдаа 2 хуудас гарах бөгөөд 4.400.000-д сурталчилгаа хийж өгнө. Энэ сурталчилгааны төлбөрийг би өөрийн цалингаас шуурхай зард төлнө гэсэн....” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 167-171 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.Д-н өгсөн:
“...Би тэр өдрөө 39.4 мкв 16.200.000 төгрөгийн урьдчилгаа 1.620.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны гэрээ байгуулаад бэлнээр 1.620.000 төгрөгийг Ү гэх эмэгтэйд өгсөн....” гэх мэдүүлэг /16-р хавтас 190-191-р хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 193-197 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ю.Э-н өгсөн:
“...Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 45.4 мкв талбайтай 17.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 1.790.000 төгрөгийг дансаар А.А компанийн дансанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан гэсэн. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод ашиглалтад орохгүй байхаар нь А.А компанийн ажилтан Э-с залгаж асуухад удахгүй орно л гэж хэлээд байсан гэсэн. Тэгж явсаар байгаад сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон...” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 215-219 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.А-н өгсөн:
“...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 54.7 мкв талбайтай 32.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад 2.700.000 төгрөгийг А.А компанийн дансанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2020 оны 04 сард ашиглалтад орно гэж хэлж байсан гэсэн. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод ашиглалтад орохгүй байхаар нь “А.А” компанийн ажилтан Э, Энараас залгаж асуухад удахгүй орно л гэж байсан...” гэх мэдүүлэг /16 дугаар хавтаст хэргийн 241-242 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /16 дугаар хавтаст хэргийн 245-249 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч П.А-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 48.11 мкв талбайтай 23.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 7.5 хувь болох 1.790.000 төгрөгийг “А.А” компанийн ажилтанд бэлнээр аав тушаасан байсан....Ингээд тэр өдрөө халаалт, цэвэр бохирын зардал гээд 600.000 төгрөг аавд өгсөн. Аав өөрийнхөө мөнгөтэй хамт 1.2 сая төгрөг болгоод тушаасан. Энэ тушаасан баримт нь аавын гомдол дотор байгаа...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ 17-21 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Э.Г-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийсэн. Урьдчилгаа 10% болох 1.790.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлснээр 2020 оны хавраас ашиглалтад орно гэж байсан юм. 2020 оны намар газар солигдож шилжилт хөдөлгөөн хийлээ хуучин байсан газраасаа нааш боллоо гэсэн. Нээлтийн өдөрлөг гэж намар очиж уулзахад 10 торх баригдсан байсан юм. Тэгээд баригдаж байгаа юм байна гэж бодсон. Тэрнээс хойш утас руу нь залгахад утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 35 дугаар хуудас/, Э.Г-н дансны хуулга /16 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н өгсөн:
“...Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 48.11 мкв талбайтай 22.220.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 10 хувь болох 2.222.000 төгрөгийг “А.А” компанийн ажилтанд бэлнээр тушаасан. Надад мөнгө тушаасан баримт өгөөгүй. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод ашиглалтад орохгүй байхаар нь “А.А” компанийн ажилтан Э-ээс нь залгаж асуухад удахгүй орно л гэж хэлээд байсан. Тэгж явсаар байгаад 2020 оны 08 сарын 21-ний өдөр тус компанийн ажилтан Б.Ү утсаар залгаад таны байрны дотор 00-ын асуудал, халаалт тавих зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр болсон тул гэрээгээ шинэчилнэ гэж хэлээд надаас хуучин гэрээг маань хурааж аваад шинээр гэрээ байгуулсан. Ингээд тэр өдрөө халаалт, цэвэр бохирын зардал гээд 1.200.000 төгрөг тушаасан. Энэ тушаасан мөнгөний 600.000 төгрөг нь манай охин А-н захиалсан байрны дэд бүтэц хийх мөнгө байгаа юм. Манай охин А нь намайг байр захиалах үед хамт яваад бас захиалга өгөөд залилуулсан байгаа...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 66-70 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Х-н өгсөн:
“...Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д борлуулалтын менежертэй нь 2 удаа очиж уулзаж мэдээлэл авсан. 2 дахь удаагаа очиход гурван төрлийн байшин танилцуулаад 5 дугаартай байшинд захиалга өгсөн. Борлуулалтын менежер болох Э-тэй тухайн өдрөө гэрээгээ хийсэн. Э 2020 оны 03 сараас хэтрэхгүйгээр байшинг хүлээлгэн өгнө гэсэн. 2019 оны 11 сараас байшингийн үнэ нэмэгдэл тул яаралтай урьдчилгаа 10% болох 1.784.000 төгрөг шилжүүлэх ёстой гэхээр нь данс руу нь шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ 86-90 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 54.7 мкв талбайтай 32.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад 3.580.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орон гэж хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 110-114 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-н өгсөн:
“...Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 45.4 мкв талбайтай 17.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 1.790.000 төгрөгийг бэлнээр тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орно гэж хэлж байсан гэсэн...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 130-131 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 134-137 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.С-н өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 54.7 мкв талбайтай 32.900.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад 20 хувь болох 6.580.000 төгрөгийг “А.А” компанийн дансанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2020 оны 04 сард ашиглалтад орно гэж хэлж байсан гэсэн. Ингээд ашиглалтад орох хугацаа болоод ашиглалтад орохгүй байхаар нь “А.А” компанийн ажилтан Э, Э нараас залгаж асуухад удахгүй орно л гэж байсан. Тэгж явсаар байгаад сүүлдээ утсаа авахаа болиод алга болсон...” гэх мэдүүлэг /17 дугаар 154-155 дугаар хуудас, орон сууц захиалгын гэрээ 157-161 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Э-н өгсөн:
“...2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны И Т-д борлуулалтын менежертэй нь уулзаж 56.66м2 Канад хаусны төлбөрийн урьдчилгаа болгож 3.290.000 төгрөг данс руу нь шилжүүлж гэрээ хийсэн. Нийт үнийн дүн 32.900.000 байсан юм. Уг гэрээ ёсоор 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох байсан боловч гэрээний нөхцөлдөө хүрээгүй. Тэгээд дахин очиж уулзахад 2021 оны 03 сарын 15-ны дотор хүү алданги тооцон эргэн төлөх амлалт өгсөн. Тэгээд ковидын шалтгааны улмаас гааль хаагдсан гээд 2020 оны 09 сар хүртэл хойшилсон. Тэрнээс хойш олон удаа залгасан боловч утсаа авахгүй байсан юм...” гэх мэдүүлэг /17-р хавтас 177-р хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17-р хавтас 179-181 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.О-н өгсөн:
“...Би 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны байрны доод талд И Т-д борлуулалтын менежертэй нь уулзаж 2.790.000 төгрөг данс руу шилжүүлж гэрээ хийсэн. Нийт үнийн дүн 27.900.000 байсан юм...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 195 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /197-201 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч С.Б-н өгсөн:
“...Б бид хоёр 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороон дотор 1 давхартаа хурлын зааланд очиж уулзсан. Тэнд тухайн зусланг барьж байгаа “А.А” ХХК-ийн 5-6 ажилтан байсан ба би борлуулалтын менежер Э гэх хүнтэй уулзаж мэдээлэл авч гэрээ байгуулахаар болсон...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 216 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 218-222 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ш.Э-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сард фейсбүүк хаягаар зар сонирхож байхад “зуслангийн байшингийн захиалга авч байна” гэсэн зарын дагуу холбогдож 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “А.А” ХХК-д очиж 54.7мк байшинг “Р” зуслан хороололд захиалахаар гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /17 дугаар хавтаст хэргийн 238-239 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /17 дугаар хавтаст хэргийн 241-243 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.А-н өгсөн:
“...2019 оны 09 сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хорооны *** доод талд байрлах И Т-д очиж борлуулалтын менежертэй нь уулзаад гэрээ хийн 1.790.000 төгрөг урьдчилгаа болгон өгсөн. Зуслангийн байшингийн үнийн дүн 17.900.000 төгрөг байсан юм. 2019 оны 09, 10 сард нээлттэй хаалганы өдөр гэж болоод очиж үзэхэд шарилж их газар охин маань шарилжийн харшилтай болохоор гэрийнхэнтэйгээ яриад захиалгаа буцаахаар болсон. Тэгээд урьдчилгаанд өгсөн 1.790.000 төгрөгийг буцааж авахаар 2020 оны 01 сарын 29-ний өдөр өргөдөл гаргаад 2020 оны 05 сарын 07-ны өдөр 1.790.000 төгрөгийг буцааж авсан...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 7 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.У-н өгсөн:
“...Би 48.11мкв байр нь нийт дээ 23.900.000 төгрөг болно гэсэн. Захиалга өгөх үедээ урьдчилгаа мөнгө болох 3.580.000 төгрөгийг өгөх хэрэгтэй гэж хэлсэн ба мөнгө өгсөн тохиолдолд орон сууц захиалгын гэрээ байгуулна гэж хэлсэн. Тэгээд би 3.580.000 төгрөгийг бэлнээр борлуулалтын менежерт өгсөн ба надад мөнгө авсан гэж баримт аваагүй харин гэрээгээ хийж нэг хувийг надад өгсөн. Тухайн үед дансаар мөнгийг нь егье гэхэд дансаар авахгүй заавал бэлнээр авна гээд байсан тул би мөнгийг бэлнээр өгсөн. ...мөнгөө буцааж авъя гэхэд та өргөдлөө биччих манайхаас 4 тэрбум төгрөг орж ирнэ тэгээд хүмүүсийнхээ мөнгийг өгнө гэж хэлсэн. Тэгээд би түүнээс хойш одоог хүртэл хүлээж байна..” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 39-43 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч О.М-н өгсөн:
“...2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 45.1мкв талбайтай 17.840.000 төгрөгийн үнэ бүхий байрыг захиалж гэрээ байгуулаад тэр өдрөө 1.784.000 төгрөгийг бэлнээр тухайн ажилтанд тушаасан. Гэрээ хийж байхад уг зуслан хорооллын газрын зөвшөөрөл, барилгын зөвшөөрөл бүгд гарчихсан одоо ажлаа эхэлж байгаа 2019 оны 12 сард ашиглалтад орно гэж хэлсэн. Ингээд би *** аймагт амьдардаг өөрийн төрсөн дүү Ц-д хэлээд чиний нэр дээр дахиад байшин захиалъя гэтэл та өөрөө мэд гэсэн. Тэгэхээр нь би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр дахиж очоод дүү Ц-н нэр дээр 44.28мкв 27.900.000 төгрөгийн үнэ бүхий байрнаас нэгийг захиалаад урьдчилгаа болгож 2.790.000 төгрөгийг өөрийн данснаас “А.А” ХХК-ийн дансанд тушаасан. Манай дүү Ц-д ямар ч мөнгө өгөөгүй бөгөөд би энэ 2 гэрээг өөрөө байгуулж өөрөөсөө мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 96-100 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ж.С-н өгсөн:
“...борлуулалтын менежертэй нь уулзаж 2.570.000 төгрөг урьдчилгаа болгож бэлэн өгч гэрээ хийсэн. Тухайн үедээ борлуулалтын менежерээр газрын заалгуулж зуслангийн байшин баригдах нь худлаа юм байна гэж бодоод байшингаа болиод урьдчилгааныхаа мөнгийг авъя гэж хүсэлт бичиж өгсөн. Тэгээд мөнгийг маань буцааж өгөхгүй сар гаран болсон. Өдөр болгон л залгаж мөнгөө нэхдэг байсан. Нэг өдөр борлуулалтын менежер нь манай ахлахтай ярь гээд дугаарыг нь өгсөн. Тэр ахлах гэх залуу руу нь ярьж бөөн юм болж байж 2.570.000 төгрөгөө бүрэн бэлэн авсан...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 125 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ч.Т-н өгсөн:
“...“Р” зуслан хороолол гэж пэйж хуудас захиалга авна гэсэн болохоор 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр БГД 4-р хороо И Т-д борлуулалтын менежертэй уулзаад 2 зуслангийн байшин захиалж төлбөрийн урьдчилгаа болгож 1.790.000 төгрөгийг хоёр удаа шилжүүлж гүйлгээний утга дээр нь Ч.Т, Т.М гэж бичиж нийт 3.580.000 төгрөг *** дугаар данс руу нь шилжүүлж гэрээ хийсэн....” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 136 дугаар хуудас, орон сууц захиалгын гэрээ 18 дугаар хавтаст хэргийн 144-148 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Ц.Г-ийн өгсөн:
“...2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ хийж, урьдчилгаа 10 хувь болох 3.000.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн. Тэрнээс хойш 2020 оноос эхлэн нийт 12.000.000 төгрөгийг “А.А” ХХК-ийн данс руу нь шилжүүлсэн. Ингээд нийт 15.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 169-173 дугаар хуудас /,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Н-н өгсөн:
“...Би Орон сууц захиалгын гэрээг хийж “А.А” ХХК-ын *** дугаарын дансанд 10-р хорооллын хаан банк орж 9.000.000 төгрөгийг тушаагаад Э-тэй ярихад “манай дансанд мөнгө чинь орж ирсэн” гэсэн. Тэгээд баригдахыг нь хүлээсээр одоог хүрлээ...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 203-205 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...7 дугаартай 44.2 мкв орон сууцыг 27.900.000 төгрөгөөр худалдаж авахаар Орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа 10 хувь болох мөнгөнөөс 2019 оны 09 сарын 30-ын өдөр 1790.000 төгрөгийг бэлнээр И Т-д хүлээлгэж өгсөн. Ингээд байж байхад хэдэн сарын дараа дахиж намайг “А.А” ХХК-аас дуудахаар нь 2019 оны 12 сарын 05-ны өдөр И Т дээрээ очоод уулзахад орон сууцаа та дэд бүтэцтэй болгож өөрчлөх үү гэж асуусан.Тэр нь ямар учиртай юм бэ гэхэд халаалт, цэвэр, бохир усны шугам шийдэж өгнөө мөнгөө нэмж өгөх хэрэгтэй байна гэсэн. Хамгийн багадаа 1 сая төгрөг нэмж өг гэж гэж Д хэлэхээр нь би итгээд 1.000.000 төгрөгийг “А.А” ХХК-ын хаан банкны *** дугаарын данс руу шилжүүлсэн. Анх байр захиалж байхад 2020 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орно гэж байсан ба энэ цаг хугацаандаа огт зуслан баригдаагүй байгаа...” гэх мэдүүлэг /18 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /18 дугаар хавтаст хэргийн 232-234 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч А.Э-н өгсөн:
“...17.900.000 төгрөгийн үнэ бүхий 45.4 мкв орон сууцны урьдчилгаа 10 хувь болох 1.790.000 төгрөгийг “А.А” ХХК-ын *** дугаарын дансанд И Т-д байхдаа шилжүүлж орон сууц захиалгын гэрээ хийгээд гэрээгээ 2019 оны 11 сарын 09-ны өдөр авсан. Ингээд байж байхад 2020 оны 08 дугаар сарын 14-ны өдөр “А.А” ХХК-аас яриад гэрээ шинэчлэгдэж байгаа айл бүрд дэд бүтэц шийдэж халуун хүйтэн ус хийж өгч байгаа учраас ирэх хэрэгтэй байна гэхээр нь очтол гэрээгээ дахиж өөрчилж хийж 600.000 төгрөгийг нэмж өгөөрэй гэхээр нь 600.000 төгрөгийг “А.А” ХХК-ын *** дугаарын дансанд шилжүүлж гэрээ нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр баталгаажиж гарч ирсэн байгаа....” гэх мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Б.Б-н өгсөн:
“...23.900,000 төгрөгийн үнэ бүхий 36.4 мкв орон сууцыг худалдан авахаар тохиролцож орон сууц захиалгын гэрээ хийж урьдчилгаа 2.380.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 49-53 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-н өгсөн:
“...Та гэрээгээ одоо хийвэл урьдчилгаа 10 хувь мөнгөө өгөх хэрэгтэй тэгвэл Орон сууц захиалгын гэрээ хийнэ гэхээр нь би өөрийн бэр болох Ж.Х рүү яриад түүний хаан банкны *** дугаарын данснаас 1.784.000 төгрөгийг “А.А” ХХК-ын *** дугаарын дансанд шилжүүлж өгсөн. Би өөрийн охиндоо дээрх 1.784.000 төгрөгийг эргүүлэн буцааж өгсөн байгаа. Ингээд надтай “А.А” ХХК нь орон сууц захиалгын гэрээг хийж нийт 17.840.000 төгрөгийн үнэ бүхий 45.1 мкв орон сууцны гэрээг хийсэн байдаг...” гэх мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 69-70 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 75-79 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч Д.П-н өгсөн:
“...та одоо захиалгаа өгвөл 32.900.000 төгрөгөөр 54.7 мкв орон сууц авах боломжтой байна, та урьдчилгаа 10 хувиа өгвөл Орон сууц захиалах гэрээг хийлээ гэхээр нь би уг 4-р хорооны И Т дээр байж байхдаа өөрийн хаан банкны *** дугаарын данснаасаа “А.А” ХХК-ын *** дугаарын дансанд 1.800.000 төгрөгийг шилжүүлж Орон сууц захиалгын гэрээг хийсэн. Дараа нь 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үлдэгдэл мөнгө болох 1.490.000 төгрөгийг мөн уг 4-р хорооны И Т дээр байхдаа А.А” ХХК-ын *** дугаарын дансанд шилжүүлсэн. Нийт 3.290.000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,
мөрдөн байцаалтад хохирогч М.З-н өгсөн:
“...2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 4-р хороон дээр орон сууц захиалгын гэрээг өөрийнхөө нэр дээр ээжээрээ дамжуулж хийлгэж нийт 27.900.000 төгрөгийн үнэ бүхий 44.2 мкв орон сууцыг захиалан урьдчилгаа 10 хувийн төлбөр болох 2.790.000 төгрөгийг “А.А” ХХК-ын хаан банкны *** дугаарын дансанд эгч З.Н-р дамжуулан шилжүүлсэн. Эгч З.Н-д тухайн үед уг мөнгийг еврогоор шилжүүлж буцааж өгсөн байгаа....” гэх мэдүүлэг /19 дүгээр хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас/, орон сууц захиалгын гэрээ /19 дүгээр хавтаст хэргийн 124-128 дугаар хуудас/,