| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 135/2021/00558/И |
| Дугаар | 101/ШШ2021/03781 |
| Огноо | 2021-11-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2021/03781
2021 11 18 101/ШШ2021/03781
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Монгол овгийн Мироновын******* , Боролдой овгийн Дэлэгнямын нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 5 дугаар хорооллын 1в байрны 127 тоотод орших 18 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005539 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн өмчлөлд үлдээж, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хариуцагч*******ыг хасч, нэхэмжлэгч *******ээс 12,500,000 төгрөг гаргуулан хариуцагч*******од олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч*******оос 285,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ