| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномтүнрэвийн Буд |
| Хэргийн индекс | 182/2020/03717/и |
| Дугаар | 182/ШШ2021/01074 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2021/01074
| 2021 05 18 | 182/ШШ2021/01074 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Г
Хариуцагч: Х.Э
хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Г, хариуцагч, нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ч.Г миний бие Х.Этай 2016 онд танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2019 оны 11 сарын 23-ны өдөр охин Э.А төрсөн. Бид зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 07 сараас тус тусдаа амьдрах болсон. Х.Э нь гэр бүлдээ анхаарал халамжгүй, байнгын худал хэлж, архи уун, ажлаа алдаж агсам тавьдаг байсан. 2 удаа баривчлах шийтгэл авагдсан. Хотод 2 сар амьдрахад хүүхэддээ нэг ширхэг памперс авч ирж өгөөгүй. Бид тодорхой шалтгааны улмаас бид гэрлэлтээ бүртгүүлж батлуулаагүй байсан. Одоо охин Э.А миний асрамжинд өсч торниж байна. Цаашдаа Х.Этай хамт амьдрах ямар ч боломжгүй. Х.Э нь хүүхэдтэйгээ уулзаж байх нь чөлөөтэй, харин хүүхэдтэй уулзах үедээ эрүүл байх ёстой. Иймд охин Э.Ад эцэг Х.Эас хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Э миний бие 2016 онд Ч.Гтай танилцан хамт амьдрах болсон. 2019 оны 11 сарын 23-нд охин Э.А төрсөн. Бид 2020 оны 07-р сараас эхлэн хамтран амьдрах боломжгүй болсон. Шалтгаан нь Ч.Г нь намайг хий хоосон хардаж байнгын сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. Мөн Онцгой байдлын алба, “Боса” ХХК, “Таван богд групп” зэрэг байгууллагуудаас ажлаас минь гаргасан. Учир нь хий хоосон хардалтаас болж миний ажиллаж байсан байгууллагуудын дарга, нягтлан, удирдах албан тушаалтан хүмүүсрүү мессеж, чат бичиж эвгүй байдалд оруулдаг байсан. Би охин Э.Ад эцэг хүний хувьд ирээдүйд нь маш их санаа зовинож явдаг. Сүүлийн үед Монгол улсад насанд хүрээгүй охидын хүчирхийлэл маш их үйлдэгдэж байгаа мэдээлэл сошиал болон хэвлэл мэдээллээр маш их тархаж яригдах юм. Иймд би охин Э.Аийг өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Ирээдүйд магадгүй охин Э.А минь Ч.Ггийн зохисгүй харилцааны соёл болон өөрийнх нь зан характер хүмүүжилд нь нөлөөлөх боломжтой тул хүсэлтийг минь хангаж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэл, Засаг даргын тодорхойлолт, өрхийн эмнэлгийн магадлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Ч.Г, Х.Э нар нь 2016 онд танилцан хамтран амьдарч, 2019 оны 11 сарын 23-ны өдөр охин Э.Аийг төрүүлсэн байна. Тэд хоорондын таарамжгүй харьцаанаас болж 2020 оны 07 сараас салж тусдаа амьдарсан ба охин Э.А нь эх Ч.Ггийн хамт, түүний асрамжинд амьдарч байгаа байдал тогтоогдож байна.
Ч.Г, Х.Э нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байх ба Х.Э нь Э.Аийн эцэг мөн болох нь захиргааны журмаар тогтоогдож байна. Охин Э.А нь одоо 1 нас 6 сартай, бага насны, хөхөөрөө хооллодог тул эхээс нь салгах боломжгүйн гадан Э.Аийг эцгээр нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Хариуцагч шүүх хуралдааны товыг хариуцагч мэдэж мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирж мэтгэлцээгүй, шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 118-р зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С. БУД