Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/03836

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан М******* овгийн Б*******ын Ц******* /*******/, Б******* овгийн Ж*******ын О******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц.Т*******г эх Ж.О*******ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц.Т*******д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Ц*******аар тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Б.Ц******* нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 13301 Улаанхуарангийн гудамж, 75а байр, 2 дугаар орц, 111 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ү-2204099219 дугаарт бүртгэлтэй, №000680337 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 27.42 мкв талбайтай, 1 өрөө орон сууц өмчлөх эрх болон Тоёота приус 30 маркын УАА28-83 улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Ж.О*******ын нэр дээр шилжүүлэх, Ж.О******* нь Б.Ц*******ид 15,000,000 төгрөгийг 2022 оны 2 дугаар сарын 01-ний өдөр, 6,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр, үлдэх 6,000,000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон эвлэрлийн гэрээ баталсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 63 дугаар зүйлийн 63.1.5, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,868 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц*******аас 305,466.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.О*******т олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Буянжаргалд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА