Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч, хохирогч  Б.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Л.Сарангуа,

Шүүгдэгч Я.Эрдэнэлхагва, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн,

Шүүгдэгч, хохирогч Б.Должинсүрэн, түүний өмгөөлөгч Б.Зулбаяр,

Гэрч Ц.Хундагацэцэг, Т.Дэнсмаа, Т.Ганхуяг,

Шинжээч М.Энхтайван, Ө.Сарангэрэл нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хотгойд  овогт Бямбаагийн Наранцэцэг, мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагва, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бэгзийн Должинсүрэн нарт холбогдох эрүүгийн 201525022027 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  1. Хотгойд  овогт Бямбаагийн Наранцэцэг, Монгол Улсын харьяат, 1964 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, яс үндэс Халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Хилчин СӨХ-ийн захирал, Гэгээн хишиг ундарга хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал, Сүхбаатар дүүргийн 10-р хороо, Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгч гишүүн ажилтай, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 1-38 тоотод оршиг суух, урьд ял шийтгэлгүй, /РД:УО-64040801/
  2. Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагва, Монгол Улсын харьяат, 1978 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд төрсөн,  38 настай,  эмэгтэй,  яс үндэс Халх,  бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн 40-1985 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ВЭ-78020500/
  3. Боржигон овогт Бэгзийн Должинсүрэн, Монгол Улсын харьяат, 1975 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймаг Бүрэн суманд төрсөн, 41 настай,

эмэгтэй, яс үндэс Халх, бүрэн бус дунд боловсролтой, Цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 23-00 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЙЕ-75060308/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадаа иргэн Б.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч  Я.Эрдэнэлхагва нь дангаараа 2016 оны 08 дугаар сарын 09-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны хооронд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн,

Шүүгдэгч  Б.Должинсүрэн нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Б.Наранцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Наранцэцэг мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 02-нд Нийтийн ахуй үйлчилгээний 84 жилийн баярын арга хэмжээг ажилчдын хүсэлтээр зохион байгуулаад 7 хүнд өргөмжлөл болон тус бүр 20.000 төгрөгөөр шагнасан. Тухайн өдөр манай ажилчид бүгдээрээ байсан. Түүн дотор шүүгдэгч Г.Должинсүрэн үйлчлэгч мөн байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн нь Хилчин СӨХ-нд ажиллахаас гадна давхар ажил хийдэг байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэнгийн ажилладаг байсан нөгөө газрынх нь хүмүүс хажуу талын өрөөнд сууж байсан. Нөгөө өрөөнд нь Хилчин СӨХ-ны ажилчид байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн 2 өрөөнд орж архи согтууруулах ундаа ихээр хэрэглэж байсан учир нилээд согтсон байсан. Тэгээд 12 цагт караоке хаах болоод бид нар гарцгаасан. Гараад би СӨХ-ны няравын өрөөнд ороход манай ажилчид болох Золжаргал, Хундагацэцэг, Ганхуяг, Должинсүрэн, дэлгүүрийн худалдагч Сараа, дахиад Сараа гэдэг хүүхэн, 34 дүгээр байрны Буянаа гэдэг залуу байсан. Намайг гаднаас ороод ирэхэд шүүгдэгч Г.Должинсүрэн ширээ цохиж босож ирээд Буяндэлгэртэй подвалоос болж маргаан үүсгэсэн байдалтай байсан. Би тухайн үед би энэ подвалыг мэддэг, чи юу юм гэсэн зүйл огт яриагүй. Би зүгээр шүүгдэгч Г.Должинсүрэнд чи энэ байранд хэл ам, хэрүүл маргаан хийж болохгүй талаар хэлээд одоо яв гэхэд би явахгүй гэсэн. Хажуу талын өрөөнөөс шүүгдэгч Я.Эрдэнэлхагвыг дуудаад шүүгдэгч Г.Должинсүрэнг хүргээд өгөөч, их согтсон байна гээд гаргасан. Гаргаад байж байхад шүүгдэгч Я.Эрдэнэлхагва орж ирээд даргаа Должинсүрэн явахгүй, их согтолттой байна гэсэн. Тэгээд би гараад очиход шүүгдэгч Г.Должинсүрэн нь подвалын шалан дээр нуруугаараа хэвтээд шүүгдэгч Я.Эрдэнэлхагвыг үсдээд зулгаагаад хөлөөрөө өшиглөөд зодсон. Тэгээд би салгасан. Тухайн үед миний эрхийг тасалсан. Тэгээд би буцаж ороод гар утсаа аваад бичлэгийг хийгээд Ганхуягийг дуудаад түргэн энэ хүнийг гаргахгүй бол болохгүй юм байна. Аймаар согтсон учир хашгираад байна гэсэн. Шүүгдэгч

Я.Эрдэнэлхагва болохоор хүүхэд сэрээгээд байна гэсэн. Шүүгдэгч Я.Эрдэнэлхагва шүүгдэгч Г.Должинсүрэнг тэврээд гаргасан. Тэгээд гараад би гэрт нь хүргээд өгье Должинсүрэн хөл дээрээ ч зогсож чадахгүй юм байна гээд шүүгдэгч Я.Эрдэнэлхагва сугадаад явсан. Би ч буцаад орсон. Удалгүй 10 минутын дараа би гэрт нь хүрээд ирлээ гэж орж ирэхээр нь би за тэгвэл чи амар гээд явуулсан. Тэгээд бид нар бөөнөөрөө юм яриад сууж байхад хашгирах чимээ гараад байхаар нь би гарахад шүүгдэгч Я.Эрдэнэлхагва шүүгдэгч Г.Должинсүрэнг оруулахгүй гээд шүүгдэгч Г.Должинсүрэн би орно, миний өргөмжлөл хаана байна, чи муу юу вэ гээд шүүгдэгч Я.Эрдэнэлхагвыг хэлээд зогсож байснаа гэнэт шүүгдэгч Я.Эрдэнэлхагвыг үсдээд доош нь дарахад нь би хөөе чи боль гэхэд миний гарыг аваад хазсан. Тэгээд би өвдөөд байна, гар тавь гэхэд улам бүр чанга хазаад байсан учир би гараа боох гээд өрөө рүүгээ орсон. Миний гарын хазахаас өмнө цагдаа дуудсан байсан. Тэгээд би гараа боогоод гараад ирэхэд шүүгдэгч Г.Должинсүрэн тэнд агсам тавиад байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн явах гээд байхаар нь би битгий наад хүнээ явуулаарай, одоо цагдаа ирнэ, цагдаа дуудсан байгаа гэсэн. Би шүүгдэгч Г.Должинсүрэнд гар хүрсэн зүйл байхгүй. Тэгээд цагдаа ирээд шүүгдэгч Г.Должинсүрэнг аваад явсан. Явсных нь дараа би Хундагацэцэг, Ганхуяг бид 3 цагдаагийн хэсэг дээр очиж гомдлоо өгсөн. Гомдлоо өгөөд би Гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан. Би тухайн үед шүүгдэгч Г.Должинсүрэнд гараа ч хүргээгүй, үснээс нь ч зулгаагүй. Энэ хэрэгт миний оролцоо байхгүй. Шүүх эмнэлэг дээр очиж би хуруугаа үзүүлсэн. Шүүгдэгч Г.Должинсүрэн нь тухайн үед маш их согтолттой байсан, байрны гол хашгираад галзуурсан юм шиг биеэ авч явж байсан. Тухайн үед хүйтэн байсан болохоор гадаа гарахаар гар маань янгинаж өвддөг байсан. Би гомдол өгсөн байцаагчид юу болж байгаа талаар асуухад эрүүгийн хэрэг үүссэн байна гэж хэлсэн. Шүүгдэгч Г.Должинсүрэнг зодоогүй, түүнд гэмтэл учруулаагүй. Надаас болж шүүгдэгч Г.Должинсүрэнд гэмтэл учраагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Эрдэнэлхагва мэдүүлэхдээ: 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хамт олонтойгоо хамт караоке руу орсон. Тэгээд 12 цагийн үед караоке хаагаад гарцгаасан. Тэгээд оффисоор дамжаад гэр рүүгээ орсон. Намайг ороход манай 2 хүүхэд унтаж байсан учир би хувцасаа тайлаад унтах гэж байхад дарга ороод ир гэж дуудахад нь очсон. Намайг ороход шүүгдэгч Г.Должинсүрэн оршин суугчтай хэрэлдээд байж байхад намайг тайвшруул гэхээр нь би за гэсэн. Тэр орой манай 2 хүүхдийн гэдэс нь өвдсөн байсан учир би согтууруулах ундаа уух сонирхол байгаагүй. Тэгээд шүүгдэгч Г.Должинсүрэнг аваад гар гэхээр нь өрөөний хана руу өшиглөөд, чи яахаараа намайг авч гардаг юм, чи даргын гар хөл юм уу, чи бас намайг дээрэлхэж байна, зовоож байна гээд хүүхдийн коршоктой баас байсан тэрийг өшиглөөд 2 хүүхэд айж уйлаад байсан учир би дийлэхгүй байна гээд буцаж дарга дээр очиж хэлсэн. Дарга ч гэсэн бичлэг хийгээд гараад ирсэн. Хуягаа ах өгсүүр шаттай хэсэг дээр өргөж гаргаад машин руугаа яваад өгсөн. Тэгээд би шүүгдэгч Г.Должинсүрэнд манай 2 хүүхэд айж уйлаад байна, ярих зүйлээ маргааш ярь, танай хүүхдүүд чинь хүртэл чамайг хүлээгээд байж байгаа, шөнийн 1, 2 цаг болсон байна гэхэд за тэгье 2-уулаа явъя гээд бид 2 байрнаасаа холдоогүй 20-оод алхаж байсан байх. Тэгтэл дарга араас бичлэг хийгээд гараад ирсэн. Дарга шүүгдэгч Г.Должинсүрэнг чи миний өнгөрсөн ээжийн

эрхийг таслалаа, чи ер нь ямар юм санаж явдаг юм, нөхрөө шоронд хийгээд хадаас болгосон, байнга хүнтэй зодолдож явдаг хүүхэн, намайг доромжлохгүй шүү чи гэхэд нь шүүгдэгч Г.Должинсүрэн та ч гэсэн намайг юу гээд өдөөд байгаа юм гээд даргыг хөөхөд дарга зугтаагаад бичлэг хийгээд байсан байрны голд байдаг саад тойроод гуйгээд байсан. Өмнө нь ч гэсэн манай өрөөний гадаа бие биенээ үгээр идээд байхаар нь би цагдаа дуудъя гэхэд дарга за яахав гайгүй, наадахаа тайвшруулаад явуул гэсэн. Тэгээд маргалдаад байхаар нь цагдаа дуудах нь дээр юм байна гэж бодоод гэртээ утсаа үлдээсэн байсан учир би гэр рүүгээ ороход манай 2 хүүхэд ээж та битгий гар, наад хүмүүс чинь айлгаад байна гэхээр нь би шүүгдэгч Г.Должинсүрэнгийн асгасан баас, шээсийг цэвэрлээд, арц уугиулаад байж байхад дарга гараа хазуулчихлаа гээд ороод ирсэн. Чи гарны зураг аваадах гэхээр нь би гарных нь зургийг аваад байж байхад эд нар бүгдээрээ яваад өгсөн. 10 билүү 15 хоногийн дараа дарга эрүүгийн хэрэг үүссэн байна, чи очиж мэдүүлэг өгөх ёстой, би дээд албан тушаалтан байж доод албан тушаалтандаа гэнэт гараа хазуулсан гэхэд хүмүүс надад итгэхгүй, чамайг орцны үүдэн дээр үсдээд доош нь дарж байхад би та нарыг салгах гэж очоод гараа хазуулсан гээд хэлчих. Би огт шүүгдэгч Г.Должинсүрэнг зодоогүй гэсэн. Би ороод удаагүй эд нарын зан аашийг сайн мэдэхгүй байсан. Тэгээд намайг шүүгдэгч Г.Должинсүрэнг дандаа хэл ам хийдэг, хүнтэй зодолддог гээд хэлчих, тэгвэл чамд ямар ч ял шийтгэл байхгүй гэхээр нь би яг хэлснээр нь очоод мэдүүлэг өгсөн. Тэгээд 12 сарын үед Мөнхжаргал байцаагч намайг шүүгдэгч Г.Должинсүрэнг зодуулсан гээд эрүүлжүүлэхийн бичиг, нотлох баримтуудыг нь үзүүлсэн. Тэгээд би даргад хэлээд та юу болохгүй гээд байсан, би таны хэлснээр мэдүүлэг өгөхөд би өөрөө хэрэгт холбогдоод байна гэж хэлсэн. Тухайн үед би дөнгөж ажилд орсон дээрээс нь дарга тэгээд хэлчих гэхээр нь хэлснээр нь хэлэхгүй бол ажлаасаа халагдах юм болов уу гэж бодсон. 2015 оны 12 дугаар сараас эхэлсэн. Дарга чи яаж байгаа юм, мэдүүлгээсээ буцаад, намайг бүр хүнд байдалд оруулаад гэсэн. Би 2 хүүхдээ аваад нийтийн байр руу явсан. Шүүгдэгч нарыг маргалдаж байхад би Ганхуяг ахтай таарсан. Би анх 19 настайдаа нөхөрт гараад 19 жил амьдраад 3-н охинтой болоод салсан. 2 охиноо аав дээр нь үлдээгээр бага охиноо өөр дээрээ авсан. Тэгээд дунд охин маань хүнтэй суугаад таарахгүй байна гээд над дээр ирсэн. 5 жилийн өмнө би хүнтэй танилцсан. Тэгээд бидний дундаас хүү гарсан. Нөхөр маань нилээд архи ууж агсам тавидаг, зоддог байсан учир больсон. Тэгээд би хүүхдүүдтэйгээ нийтийн байр түрээслээд байж байхад нөхөр ирсэн. Энэ хэргээс болж намайг удахгүй шорон руу явах юм байна гээд элдвийн ааш гаргадаг болсон. 09 дүгээр сарын 10-нд хэвтэрт ортол зодуулсан. Өргөдөл бичиж өгөөд бариулсан. Мөнхжаргал байцаагч над руу утсаар ярихгүй байхаар нь би шүүгдэгч нар бие биенээ ойлголцоод хэрэг явдал дууссан юм байна гэж бодсон. Надад албаар оргон зайлсан үйлдэл байхгүй. Би 10 дугаар хорооны байцаагчтай таарахад чиний хэрэг чинь дуусаагүй байгаа, чамайг хайгаад байнаа, Мөнхжаргал байцаагчтай очиж уулз гэхээр нь 01 дүгээр сарын 04, 05-ны өдөр очиход Мөнхжаргал байцаагч байгаагүй. Тэгээд 13 өдөр очоод ээлжийн амралттай байсан. Оронд нь ажиллаж байсан байцаагчид мэдүүлэг өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Должинсүрэн мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 02-нд өдөр намайг чи хүрээд ир гээд СӨХ-өөс ярьсан. Тэгээд бид нар нийлээд караокед ороод дуулж сууж байгаад гарсан. Тэгээд бид нар Хилчин СӨХ-

ны байранд ороод шүүгдэгч Б.Наранцэцэг 1 шил архи задлаад ууцгаасан. Тэгээд шүүгдэгч Б.Наранцэцэг миний ардаас гарч ирээд 32а-гийн урд талд шууд үсдэж байгаад зодоод байсан. Тэгээд намайг зодоод байсан болохоор би ёоёо үхлээ гээд хашгираад байхад огт тавиагүй. Тэгээд миний зүүн талын завьж руу гараа хийж байгаад татаад байсан учир гарыг нь хазсан. Намайг бөөрөлхөөд зодоод байсан хүмүүс чинь хэдэн тийшээ салаад явцгаасан. Яг юу болсон гэхээр байр түрээсэлж байсан Буянаа нь би авна гэхээр би авна гэхээр нь би юу яриад байгаа юм, би одоо түрээсэлж байна гэхэд шүүгдэгч Б.Наранцэцэг би мэддэг юм, миний мэддэг юм гээд надад агсам тавиад байсан. Надад агсам тавиад байсан болохоор би гарч явсан. Тэгээд шүүгдэгч Б.Наранцэцэг миний ардаас гарч ирээд намайг үсдэж байгаад 32а-гийн урд талд зодоод, өшиглөсөн. Надад гэмтэл учруулсан. Сая рентгенд харуулахад нуруу маань зүүн тийшээ хазайсан учир битгий хүнд юм өргө гэсэн. Намайг зодчихоод ажлаас халсан байсан. 7, 8 сар би ажилгүй байсан учир өөртөө эмчилгээ хийлгэж чадаагүй байсан. Сая эмчилгээ хийлгэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Наранцэцэг мэдүүлэхдээ: “...Би байгууллагадаа 20-оод ажилтан хариуцан ажилладаг хүний хувьд ажилтан нартаа тусалж ажилладаг. Шүүгдэгч Г.Должинсүрэн нь байнгын хэл ам гаргадаг байсан. Шуурхай зөвлөгөөн, хурлуудыг байнга хэрүүл маргаанаар дуусгадаг хүн. Урьд нь намайг ажиллаагүй үед олон хүнтэй хэрэлдэх зодолдох асуудал байнга гаргаж байсан юм билээ. Би тухайн өдөр миний гарыг тас хазна гэж бодоогүй. Манай ажилчид орц цэвэрлээд хүний муу муухай зүйлтэй хутгалдаж байдаг юм, ганц удаа баярлуулъя гэж сайн ажилсан ажилтангууддаа өргөмжлөл гардуулсан. Урьд нь ч гэсэн би тэгж байсан. Урьд жил хамт зугаалгаар явж байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн намайг байнга хэл амаар доромжилж, дарамт үзүүлдэг байсан. Надад үүнийг нотлох олон удаагийн СиДи бичлэг байсан ч Иргэний хэргийн шүүхэд өгсөн байсан учир буцааж өгөөгүй. Би шүүгдэгч Г.Должинсүрэнд ямар нэгэн байдлаар аашилж загнаж байгаагүй. Харин ажлын шаардлага тавьдаг байсан. Намайг шаардлага тавих үед огт өөр зүйлтэй хутгаад янз бүрээр хараадаг. Шүүгдэгч Г.Должинсүрэн нь ноцтой зөрчил гаргасан учир 10 дугаар сарын 30-ны өдөр би ажлаас халсан. 11 дүгээр сарын 01 хүртэл шүүгдэгч Г.Должинсүрэн нь бүтэн сарын цалингаа авсан. Бүтэн сарын цалин 345.000 төгрөгнөөс татварыг нь аваад 300.000 төгрөгийг гар дээрээ авсан. Энэ мөнгөнөөс эмчилгээ хийлгэх боломж байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн хувийн өс хонзонгоос болж миний гарыг хазсан. Дараа нь Наранцэцэг даргаас мөнгө салгана гэж ярьж явсан байсан. Үүнээс нь үзэхээр намайг гүжирдэж байгаа гэж үзэж байна. Би шүүгдэгч Г.Должинсүрэнд гар хүрээгүй. Гараа ч далайгаагүй. Надад 590.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Гомдол санал байгаа. Нэхэмжилж байгаа зүйл байгаа. Баримтаар гаргаж өгсөн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Должинсүрэн мэдүүлэхдээ: “...Би их хохирсон. Миний нуруу зүүн тийшээ хазайсан гэж байгаа. Сая 300.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тэгсэн ч нуруу маань сайжраагүй. Намайг битгий хүнд юм өргөөрэй гэсэн. Эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээ хийсэн баримт байгаа. Намайг бас нурууны зураг авхуул гэсэн ч авхуулж чадаагүй. Би гомдолтой байна. 350.000 төгрөгийн хохирлоо авмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Ганхуяг мэдүүлэхдээ: “...Намайг ажлаасаа гарч

ирэхэд шүүгдэгч Б.Наранцэцэг, Г.Должинсүрэн, Я.Эрдэнэлхагва нар байж байсан. Тэгээд би машиныхаа хажууд очиж байгаад цагдаа дуудаад зогсож байхад гар хазлаа гэхээр нь би шүүгдэгч нар дээр буцаад очсон. Г.Должинсүрэн согтуу байсан. Хүнтэй муудалцаад бид нар руу агсам тавиад байсан. Г.Должинсүрэн байрнаас гарч явсан цагийг нь сайн мэдэхгүй байна.  Г.Должинсүрэн явж чадахгүй байсан болохоор би гаргаж өгсөн. Намайг зод гээд агсам тавиад байсан. Би тэгэхээр нь чиний хаана чинь зодох юм, битгий балай юм яриад бай, тайван бай гэсэн. Должинсүрэнтэй маргаж муудсан харьцаа байгаагүй. Намайг машиныхаа хажууд утсаар ярьж байхад гар хазлаа гээд дугарахаар нь би эргэж очсон. Намайг очих үед шүүгдэгч нар 3-уулаа байсан. Г.Должинсүрэнгийн биед ямар нэгэн шарх, сорив, цус гарсан зүйл байгаагүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Дэнсмаа мэдүүлэхдээ: “...Шөнө намайг унтаж байхад хүн шуугилдаад байхаар нь зүрх муу болохоор сэрсэн. Тэгээд би цонхоороо харахад /шүүгдэгч Г.Должинсүрэн/ энэ хүн их согтуу Хуягаа гэдэг залуу байдаг тэр болиулах гээд зогсож байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн их л согтуу байсан. Ганхуяг энэ хүнийг болиулах гээд байсан. Цагдаа ирэхэд шүүгдэгч Б.Наранцэцэг зураг аваад байж байсан. Тэгээд цагдаа шүүгдэгч Г.Должинсүрэнг машинд суу гэхэд суухгүй гээд байсан. Цагдаа чи хүний хуруу хазчихаад яагаад суухгүй гээд байгаа юм, суу гэсэн.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Хундагацэцэг мэдүүлэхдээ: “...Шүүгдэгч Г.Должинсүрэнг шүүгдэгч Я.Эрдэнэлхагва хүргэж өгсөн гээд ороод ирсэн. Тэгээд би чи хүргээд өгсөн үү гэж асуухад хүргэж өгсөн гэсэн. Тэгээд би өрөө рүүгээ явсан. Намайг өрөөнд байхад зодоон болсон. Би өрөөндөө сууж байсан. Шүүгдэгч Я.Эрдэнэлхагвыг шүүгдэгч Г.Должинсүрэн үснээс нь зулгаагаад байна гэж шүүгдэгч Б.Наранцэцэг дарга цаад өрөөнөөс гарч ирээд хэлсэн. Тэгээд удалгүй яанаа миний гарыг хазсан гээд ороод ирсэн. Манай харахад баруун талын эрхий хурууг нь хазаад цус нилээд гарсан байдалтай байж байхаар нь би 00-ын цаас авч өгөхөд 00-ын цаасаар дараад буцаад гараад явсан. Тэгээд цагдаа ирээд шүүгдэгч Г.Должинсүрэнг аваад явсан. Явсны дараа Наранцэцэг дарга, манай нөхөр бид 3 цагдаагийн хэсэг очоод мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгсний дараа Гэмтлийн эмнэлэг рүү яваад гарын нь оёсон. Тэгээд бид нар үүр цайж байхад 5 цагийн үед салцгаасан. Манайх ажилчдын хурал хийгээд тарсан тэр өдөр шүүгдэгч Г.Должинсүрэн орж ирээд үс нь сэгсийсэн, яагаан цамцтай, цэнхэр куртиктэй зураг бариад намайг хаана зодсон бэ гэж надаас асуусан. Би тэр үед энэ өрөөнд огт зодоон болоогүй, чи гадаа л зодолдсон гэсэн. Шүүгдэгч Г.Должинсүрэн би Наранцэцэг надаас уучлалт гуйх юм бол яах ч үгүй, хэрвээ надтай уулзаад уучлалт гуйхгүй бол би хөлөө хүрэх газар хүртэл явна гэсэн. Г.Должинсүрэн өрөөнд байхдаа 34 дүгээр байрны залуутай миний 00, чиний 00 гэж байснаа чамтай би ясаа цайтал үзэлцэнэ гээд ширээ цохиод босоод ирсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Энхтайван мэдүүлэхдээ: “...Дүгнэлтээ гаргахдаа биед болон зургийг үзэж байж дүгнэлт гаргасан.  Шүүгдэгч Г.Должинсүрэнгийн биед учирсан гэмтэл шарх нь 10 дугаар сарын 02 өдөр үүссэн гэмтэл.  Уг гэмтэл нь 7-оос дээш удаагйин үйлчлэлээр үүсгэгдсэн. Ууц хэсгээр, толгой, хамар, зүүн гуя өвдөж байгаа талаараа хэлж байсан. Хамрын ясны хугарал нь хальс зөөлөн эдийн дотор хэсэгт байгаа. Хаван хавдартай байсан учир би зөөлөн эдийн няцрал гэж дүгнэлт гаргасан.  Зүүн гуяны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, олон тооны жижиг зулгаралтууд зэрэг нь хөнгөн гэмтэл байгаа.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ө.Сарангэрэл мэдүүлэхдээ: “...Ахар сүүлний хугарал гэмтлийг урьд гаргасан 14294 тоот шинжээчийн дүгнэлтийн зовиур үзлэгүүд, 10 дугаар сарын 06-ны гэмтлийн эмчийн үзлэг, 10 дугаар сарын 12-ны гэмтлийн эмчийн үзлэг, 10 дугаар сарын 03-ны гэмтлийн эмчийн үзлэг, онош, 10 дугаар сарын 12-ны Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн рентген зургуудаар үндэслэж дүгнэлтээ гаргасан. 10 дугаар сарын 12-ны рентген зураг дээр ахар сүүлний ташуу, зөрүүгүй шинэ хугарал гэсэн гэмтэл тогтоогдсон. Цаг хугацааны хувьд бороололт үүсээгүй хугарал байсан.  Бороолоогүй хугарал гэдэг нь яснаасаа хамаарна. Чөмөгт яс, нимгэн яс, ялтаст яс гэж хуваадаг. Ахар сүүлний хувьд нимгэн яс учир хүнээсээ шалтгаалаад дор хаяж 14 хоногоос 1 сар, бороололт үүсэх нь 3 сар буюу 90 хоног явагддаг. 14 хоногтоо шинэ хугаралд хамаарна.  Тэгэхээр шүүгдэгчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан гэж үзэж болно. Энэ гэмтлийг авсны дараа хүн ямар нэгэн идэвхтэй, идэвхгүй хөдөлгөөн хийнэ. Идэвхгүй хөдөлгөөн нь явах, алхах гишгэх зэргийг хийж болно.  Хугаралын 5 шинж байдаг. Хамгийн эхний шинж нь өвдөнө. Энэ хүнд 10 дугаар сарын 05-нд үзлэг хийхэд өвдөх зовиур нь байсан. Хугарлын шинжүүд нь рентген зургаар оношлогдоно. Өвдөнө, хавдана, улайна гэдэг нь түрүүний хэлсэн гэмтсэн жижиг том яснуудаасаа хамаараад энэ 5 шинж харилцан адилгүй байдаг, Г.Должинсүрэнийн хувьд өвдөх хам шинж нь байсан.  Г.Должинсүрэнд үүссэн ахар сүүлний хугарал нь хүндэвтэр гэмтэл бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд орно.  Ахар сүүлний зөрүүгүй хугарал нь өшиглөх, цохих, унах үед үүснэ.” гэв.

Хохирогч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Должинсүрэн 34 дүгээр байрны оршин суугч Буянаа гэх залуутай хэрүүл маргаан үүсгээд хэрэлдээд байхаар нь би тэр хоёр дээр очоод боль гээд Должинсүрэнг аваад үйлчлэгчийн өрөөнд оруулаад чи согтсон байна одоо харьж амар” гээд гуйхад миний үгэнд орохгүй агсараад байсан. Тэгтэл үйлчлэгч Эрдэнэлхагвагийн үснээс  Должинсүрэн зулгааж татаад мөн хөл гар руу нь өшиглөөд зодож эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд би бөөн хэрүүл шуугиан болоод СӨХ-ийн байрнаас гараад Должинсүрэнг Эрдэнэлхагва гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд Эрдэнэлхагва буцаж ирээд байж байтал Должинсүрэн удалгүй СӨХ-ийн байранд буцаад хүрээд ирэхээр нь Эрдэнэлхагва оруулахгүй гэж хэлсэн юм байна лээ. Тэгээд зогсож байхад нь би дотор байрнаас иртэл Эрдэнэлхагвын үснээс Должинсүрэн зулгаагаад байж байхаар нь би очоод боль гээд Должинсүрэнг түлхтэл миний хуруунаас Должинсүрэн хазсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-23-24/,/2-р хх-78/,

Хохирогч Г.Должинсүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Юунаас болж маргалдсан гэхээр миний одоо түрээслэн амьдарч байгаа байрыг тэр залуу авна “чи байраа суллаж өгөөрэй” гэснээс болж маргалдсан. Энэ үед гэнэт манай СӨХ-ийн дарга Наранцэцэг дундуур минь орж ирээд над руу дайраад “чиний мэддэг асуудал биш би тэр байрыг чинь яахаа шийднэ” гээд намайг хэл амаар

доромжлоод шууд миний үснээс зулгаагаад нүүрийг минь өшиглөсөн. Тэгтэл СӨХ-ийн даргыг өмөөрч 32А байрны жижүүр Эрдэнэлхагва нь бас миний толгой болон хөл рүү минь өшиглөсөн. Мөн нэг мэдсэн миний зүүн гуя руу үзүүртэй төмрөөр хатгасан байсан. Тэгээд Наранцэцэг миний завж руу гараа хийгээд татаад байхаар нь би Наранцэцэгийн гарыг нь тавиулах гээд хурууг нь хазтал намайг тавьсан. Тэгтэд цагдаа нар ирээд намайг аваад явсан гомдолтой байна ....” гэх мэдүүлэг                          /1-р хх-20-21/,

 

Гэрч Т.Ганхуяг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Намайг ортол Должинсүрэн 34 дүгээр байрны оршин суугч залуутай маргалдаж хэрэлдэж байсан. Тэгсэн чинь Наранцэцэг дарга “ одоо болно, гар” гэж хөөсөн, тэгтэл Должинсүрэн гарахгүй гээд байсан. Тэгэхэд Наранцэцэг дарга Эрдэнэлхагвыг дуудаад Должинсүрэнг СӨХ-ын байрнаас гаргасан. Тэгээд гаргаж өгөөд Эрдэнэлхагва нь Должинсүрэнг гэр рүү нь дагуулаад явсан. Би буцаад СӨХ-ын байр луу орсон. Тэгээд удалгүй 10 гаруй минутын дараа Должинсүрэн хашгичаад буцаад хүрч ирсэн. Тэгээд гарахгүй гээд чарлаад “Ардчилсан намынхан та нар идэж ууж байна уу” гэх мэтээр ямар ч хамааралгүй зүйл яриад агсраад байсан. Тэгээд гарахгүй байхаар нь Эрдэнэлхагва гар гэтэл дийлдэхгүй газар хэвтчихээд хөлөөрөө тийчлээд Эрдэнэлхагвыг ойртуулахгүй байсан. Тэгэхэд нь би Должинсүрэнг өргөөд орцноос гаргасан. Тэгсэн чинь Должинсүрэн Эрдэнэлхагвыг үсдээд тавихгүй байсан. Тэгэхэд би гарыг нь атгаад тавиулсан. Тэгтэл араас Наранцэцэг дарга гарч ирсэн. Тэгээд би орц руу ороод Должинсүрэнг агсан тавиад байхаар нь цагдаа дуудаж байтал Наранцэцэг дарга гар хазчихлаа,чи тавиачээ гээд орилсон. Тэгэхээр нь би гараад очтол гарыг нь хазсан байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-25/,

 

Гэрч Ц.Хундагацэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...нөгөө залуу Должинсүрэнд хандаж “ танайх нөгөө подволдоо байгаа юу, нөхөр чинь байгаа юу, тэр подволь чинь манай ахын мэдлийн юм байгаан” гэж хэлтэл Должинсүрэн өмнөөс нь хэрэлдээд эхэлсэн. Тэгээд СӨХ-ийн өрөө рүү ороод суухад Должинсүрэн нь ширээ рүү цохиж босч ирээд нөгөө 34 дүгээр байрны оршин суугч руу дайраад ширээ цохиод “чи муу гөлөг минь, чи тэр надтай булаацалдах хэн бэ, чамтай би ясаа цайтал үзэлцэнэ” гээд орилоод эхэлсэн. Тэгтэл гаднаас манай СӨХ-ийн дарга орж ирээд “ юу болж байгаа юм бэ, жижүүр энд юу хийж байгаа юм бэ, одоо тарцгаа явцгаа” гэж хэлээд Эрдэнэлхагвийг дуудаад хамт Ганхуягтай хамт гаргаад өг гэж хэлээд гаргасан. Тэгээд Наранцэцэг, Ганхуяг, Эрдэнэлхагва, Должинсүрэн нар гарцгаасан. Тэгээд байж байтал удалгүй Наранцэцэг дарга “ яанаа миний гарыг тас хазчихлаа” гэж хэлээд орж ирсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-26-28, 202/,

 

Гэрч Б.Буяндэлгэр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Должинсүрэн гэгч нь над руу “ясыг чинь цайлгана, подволыг чинь өгөхгүй, чиний хувийн өмч биш” гээд дайраад эхэлсэн. Тэгтэл байж байгаад СӨХ-ийн дарга тэр Должинсүрэнг  гарга гээд гаргаж явуулсан. Тэгээд байж байгаад СӨХ-ийн дарга тэд нарыг орж ирэхгүй болохоор араас нь гарсан. Тэгээд удалгүй байж байхад СӨХ-ийн дарга орж ирэхдээ баруун гар нь цустайгаа холилдчихсон, “гар тас хазчихлаа, намайг гарсан чинь Должинсүрэн нь Эрдэнэлхагвийг зодож байхаар нь салгах гээд очоод татсан чинь гар хазчихлаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-29/,

 

Гэрч С.Золжаргал мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ ...Должинсүрэн нь манай оршин суугч залуутай хэрэлдээд янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэр үед дарга Наранцэцэг Должинсүрэнг яв, харьж амар гэж хэлж байсан. Тэгээд байрны жижүүр Эрдэнэлхагвыг хүргээд өгчих гэж хэлж байсан. Тэгээд Эрдэнэлхагва түүнийг хүчээр арай гэж авч гарсан. Должинсүрэн гарахгүй гэж агсраад байсан. Тэгээд би араас нь гараад яваад өгсөн ....” гэх мэдүүлэг /1-р хх-30/,

 

Гэрч П.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32А байрны гадаа маргаан болоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагыг аваад яаралтай очсон. Очиход хэсэг хүмүүс маргалдсан байдалтай зогсож байсан. Уулзахад нэг настай эмэгтэй нь миний гарыг энэ эмэгтэй хазчихлаа гээд гараа бариад зогсож байсан. Хазсан гэх эмэгтэй харахад ер нь илт согтуу, согтуурхаж маргалдаж, агсан согтуу тавьсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-147/,

 

Гэрч Т.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32А байрны гадаа маргаан болоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очиход хэсэг хүмүүс маргалдаж байсан. Уулзахад нэг эмэгтэй нь миний гарыг энэ эмэгтэй хазчихлаа гээд нэг согтуу эмэгтэй рүү заасан. Тэгснээ тэр эмэгтэй эрхий хуруугаа гаргаж ирж харуулахад хурууны үзүүрийнх нь хэсэг тасраад цус гарчихсан байсан. Тэгэхээр нь хурууг нь хазсан гэх Должинсүрэн гэх эмэгтэйг машинд суулгаж, Бэлх-30 постонд аваад очсон ...” гэх мэдүүлэг /1-р хх-148/,

 

Гэрч Т.Дэнсмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Эрдэнэлхагва оролцоогүй байх гэж бодож байна. Харанхуй байсан учраас тодорхой харагдаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-145-146, 200-201/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нагац эгч Б.Должинсүрэн нь ирэхдээ нүүр ам нь шарх болчихсон, аль хөлийг нь санахгүй байна гуяндаа хутгалуулсан хөлөө даахгүй байна гээд ирсэн. Должинсүрэн эгч Наранцэцэгт зодуулсан гэж байсан. ...тэр зургуудыг би утсаараа авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-198/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14294 тоот “...Хохирогч Должинсүрэнгийн биед нь зүүн гуянд нь шарх, цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацар, доод эрүү, баруун шуунд зулгаралт, хамрын нуруунд  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зүүн гуяны шарх гэмтэл нь ир үзүүр бүхий хүчин зүйлээр, бусад гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /1-р хх-33/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын №1232 тоот “....№14294 тоот акт тухайн үедээ үндэслэлтэй. Тухайн үед ахар сүүлний зөрөөгүй хугарал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд

шарх, цус хуралт, хамар, дух, хоёр хацар, эрүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-37/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14317 тоот “...Хохирогч Наранцэцэгийн биед баруун гарын 1 дүгээр хурууны үзүүр хэсгийн хазагдаж тасарсан шарх, хумс уналт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 5 хувиар тогтонги алдуулна ...” гэх дүгнэлт /1-р хх-45/,

Шинжээч Ө.Сарангэрэлийг байцаасан тэмдэглэл  “...Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн карт, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бичигт онош зэргийг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Тухайн үедээ шинэ хугаралтай гэж оношлогдсон учраас шинэ гэж үзэж байна. Өшиглөх, дэвсэх, түлхэж унагах, унах үед үүсэх гэмтэл юм. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх мэдүүлэг /1-р хх-151/,

 

Шинжээч Ж.Ганцэнгэлийг байцаасан тэмдэглэл “...Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторын карт, 2015 оны 10 дугаар сарын 03-ны Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бичигт онош зэргийг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Шинэ үүссэн гэмтэл юм. Уг гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл дангаараа хөнгөн зэргийн гэмтэл болно. 2015 оны 10 дугаар сарын 12-нд авхуулсан рентген зурганд үндэслэн ахар сүүлний хугарал гэмтлийг тогтоосон ба уг гэмтэл нь 2015 оны 10 дугаар сарын 03-нд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хүндэвтэр зэрэгт хамаарна. Цохих, өшиглөх, өөрөө унах үед үүсэх боломжтой гэмтэл юм. Биеийнхээ бөгсөн хэсгээр унах үед үүсэх боломжтой гэмтэл юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-152, 205/,

 

Шинжээч М.Энхтайваныг байцаасан тэмдэглэлд “ ....Гуянд шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлээр буюу зах ирмэг нь тэгш байсан учираас ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байсан. Намайг үзэхэд уг шарх нь хавдаж улайсан эмзэглэлтэй, 1,5-2 см орчим ил шарх бүхий шархтай байсан. Бусад гэмтлүүд болох гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үндэслэлээр үүсгэгдэнэ. Энэ нь тухайн гэмтэж буй арьснаас хатуу биетийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн үг юм. Жишээ нь гарын үеийн яснууд, хумс гэх мэт байж болно. Мөн зарим гэмтэл нь маажихад үүсэх сорви байсан. Хамар нь хавдчихсан байсан ба хамрын ясны зургийг тухайн үед авчраагүй байсан болохоор ясны гэмтлийг тодорхойлж чадаагүй. Үзлэг хийх үед Должинсүрэн “ууцаар өвдөж байна гэж хэлж байсан боловч, нуруу ууцаар тэмтэрч дарж үзэхэд ямар нэгэн эмзэглэл, гэмтэл тогтоогдоогүй байна. Надад анх үзүүлэхдээ Должинсүрэн нь нуруу, нугалам, ууцны зураг байхгүй байсан. Ахар сүүлний хугаралтай ба биеийн гадна үзлэгээр тэмтэрч үзэхэд тогтоох боломжгүй, заавал нарийн багажийн шинжилгээгээр /рентген зургаар/ тогтоодог юм. ...Б.Должинсүрэнгийн биед учирсан гэмтэл нь 2-4 хоног болсон шинэ гэмтлүүд

байсан, хуучин гэмтлийн мөр байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-153, 203/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Наранцэцэг, Б.Должинсүрэн нарын биедээ гэмтэл авсан гэх зургууд /хх-84-85, 122-123/,

Эд зүйл, бичиг баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-103-105/,

Яллагдагч Я.Эрдэнэлхагвыг эрэн сурвалжилсан тухай баримт /2-р хх-121-123/,

Яллагдагч, хохирогч Б.Наранцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтууд /2-р хх-15-19/,

Шүүгдэгч Б.Наранцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, захиргааны зөрчлийн тухай бүртгэл, хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-72-83/,

Шүүгдэгч Я.Эрдэнэлхагвын иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-86-88/, /2-р хх-99-102/,

 

Шүүгдэгч Б.Должинсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, захиргааны зөрчлийн тухай бүртгэл, хувийн байдлын талаарх баримтууд /1-р хх-90-121, 124-130/, /2-р хх-37-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

НЭГ: Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва нарын бүлэглэн бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан хэргийн талаар:

 

Прокуророоос шүүгдэгч Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва нар бүлэглэн 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадаа иргэн Б.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэдий ч шүүгдэгч Я.Эрдэнэлхагва нь энэ хэрэгт оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Эрдэнэлхагва мэдүүлэхдээ “...дарга гараа хазуулчихлаа гээд ороод ирсэн. Чи гарны зураг аваадах гэхээр нь би гарных нь зургийг аваад байж байхад эд нар бүгдээрээ яваад өгсөн. 10 билүү 15 хоногийн дараа дарга эрүүгийн хэрэг үүссэн байна, чи очиж мэдүүлэг өгөх ёстой, би дээд албан тушаалтан байж доод албан тушаалтандаа гэнэт гараа хазуулсан гэхэд

хүмүүс надад итгэхгүй, чамайг орцны үүдэн дээр үсдээд доош нь дарж байхад би та нарыг салгах гэж очоод гараа хазуулсан гээд хэлчих. ...намайг шүүгдэгч Г.Должинсүрэнг дандаа хэл ам хийдэг, хүнтэй зодолддог гээд хэлчих, тэгвэл чамд ямар ч ял шийтгэл байхгүй гэхээр нь би яг хэлснээр нь очоод мэдүүлэг өгсөн.” Гэх,  

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Дэнсмаа мэдүүлэхдээ: “...би цонхоороо харахад /шүүгдэгч Г.Должинсүрэн/ энэ хүн их согтуу Хуягаа гэдэг залуу байдаг тэр болиулах гээд зогсож байсан.” гэх, гэрч Т.Дэнсмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Эрдэнэлхагва оролцоогүй байх гэж бодож байна. Харанхуй байсан учраас тодорхой харагдаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-145-146, 200-201/,

 Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Т.Хундагацэцэг мэдүүлэхдээ: “...Я.Эрдэнэлхагвыг шүүгдэгч Г.Должинсүрэн үснээс нь зулгаагаад байна гэж шүүгдэгч Б.Наранцэцэг дарга цаад өрөөнөөс гарч ирээд хэлсэн. Тэгээд удалгүй яанаа миний гарыг хазсан гээд ороод ирсэн.” гэх,

Шүүгдэгч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Должинсүрэн  Эрдэнэлхагвын үснээс зулгаагаад байж байхаар нь би очоод боль гээд Должинсүрэнг түлхтэл миний хуруунаас Должинсүрэн хазсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-23-24/,/2-р хх-78/,

Гэрч Т.Ганхуягын “...Должинсүрэн Эрдэнэлхагвыг үсдээд тавихгүй байсан. Тэгэхэд би гарыг нь атгаад тавиулсан” гэх мэдүүлэг /1-р хх-25/, гэрч Ц.Хундагацэцэгийн “...дарга Эрдэнэлхагвыг дуудаад Ганхуягтай хамт гаргаад өг гэж хэлээд гаргасан. Тэгээд Наранцэцэг, Ганхуяг, Эрдэнэлхагва, Должинсүрэн нар гарцгаасан. Тэгээд байж байтал удалгүй Наранцэцэг дарга “яанаа миний гарыг тас хазчихлаа” гэж хэлээд орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-26-28, 202/, гэрч С.Золжаргалын “...Эрдэнэлхагва түүнийг арай гэж авч гарсан. Должинсүрэн гарахгүй гэж агсраад байсан. Тэгээд би араас нь гараад яваад өгсөн ....” гэх мэдүүлэг /1-р хх-30/, насанд хүрээгүй гэрч Б.Батхүүгийн “...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нагац эгч Б.Должинсүрэн нь ирэхдээ нүүр ам нь шарх болчихсон, аль хөлийг нь санахгүй байна гуяндаа хутгалуулсан хөлөө даахгүй байна гээд ирсэн. Должинсүрэн эгч Наранцэцэгт зодуулсан гэж байсан. ...тэр зургуудыг би утсаараа авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-198/ зэрэг эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Эрдэнэлхагва нь дээрх үйлдэлд оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд прокуророос Я.Эрдэнэлхагвад ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үззх үзлээ.

Харин Б.Наранцэцэгийн 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадаа иргэн Б.Должинсүрэнтэй хувийн таарамжгүй харилцаа буюу хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас маргалдаж, улмаар түүний эрх чөлөөнд нь халдаж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь,

  • Б.Должинсүрэнгийн “...Би их хохирсон. Миний нуруу зүүн тийшээ хазайсан гэж байгаа. Сая 300.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Тэгсэн ч нуруу маань сайжраагүй. Намайг битгий хүнд юм өргөөрэй гэсэн. Эмчилгээ хийлгэсэн. Уг эмчилгээ хийсэн баримт байгаа. Намайг бас нурууны зураг авхуул гэсэн ч авхуулж чадаагүй. Би гомдолтой байна. 350.000 төгрөгийн хохирлоо авмаар

байна.” гэх, “...Юунаас болж маргалдсан гэхээр миний одоо түрээслэн амьдарч байгаа байрыг тэр залуу авна “чи байраа суллаж өгөөрэй” гэснээс болж маргалдсан. Энэ үед гэнэт манай СӨХ-ийн дарга Наранцэцэг дундуур минь орж ирээд над руу дайраад “чиний мэддэг асуудал биш би тэр байрыг чинь яахаа шийднэ” гээд намайг хэл амаар доромжлоод шууд миний үснээс зулгаагаад нүүрийг минь өшиглөсөн. Тэгтэл СӨХ-ийн даргыг өмөөрч 32А байрны жижүүр Эрдэнэлхагва нь бас миний толгой болон хөл рүү минь өшиглөсөн. Мөн нэг мэдсэн миний зүүн гуя руу үзүүртэй төмрөөр хатгасан байсан. Тэгээд Наранцэцэг миний завж руу гараа хийгээд татаад байхаар нь би Наранцэцэгийн гарыг нь тавиулах гээд хурууг нь хазтал намайг тавьсан. Тэгтэл цагдаа нар ирээд намайг аваад явсан гомдолтой байна ....” гэх мэдүүлэг                          /1-р хх-20-21/,

шүүгдэгч Я.Эрдэнэлхагва мэдүүлэхдээ: “...дарга гараа хазуулчихлаа гээд ороод ирсэн. Чи гарны зураг аваадах гэхээр нь би гарных нь зургийг аваад байж байхад эд нар бүгдээрээ яваад өгсөн. 10 билүү 15 хоногийн дараа дарга эрүүгийн хэрэг үүссэн байна, чи очиж мэдүүлэг өгөх ёстой, би дээд албан тушаалтан байж доод албан тушаалтандаа гэнэт гараа хазуулсан гэхэд хүмүүс надад итгэхгүй, чамайг орцны үүдэн дээр үсдээд доош нь дарж байхад би та нарыг салгах гэж очоод гараа хазуулсан гээд хэлчих гэсэн. ...намайг шүүгдэгч Г.Должинсүрэнг дандаа хэл ам хийдэг, хүнтэй зодолддог гээд хэлчих, тэгвэл чамд ямар ч ял шийтгэл байхгүй гэхээр нь би яг хэлснээр нь очоод мэдүүлэг өгсөн.” гэх.

гэрч Т.Хундагацэцэгийн “...Г.Должинсүрэн “Наранцэцэг надаас уучлалт гуйх юм бол яах ч үгүй, хэрвээ надтай уулзаад уучлалт гуйхгүй бол би хөлөө хүрэх газар хүртэл явна” гэсэн.” гэх,  ...Тэгээд Наранцэцэг, Ганхуяг, Эрдэнэлхагва, Должинсүрэн нар гарцгаасан. Тэгээд байж байтал удалгүй Наранцэцэг дарга “ яанаа миний гарыг тас хазчихлаа” гэж хэлээд орж ирсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-26-28, 202/,

гэрч Т.Ганхуягийн “...Должинсүрэн Эрдэнэлхагвыг үсдээд тавихгүй байсан. Тэгэхэд би гарыг нь атгаад тавиулсан. Тэгтэл араас Наранцэцэг дарга гарч ирсэн. Тэгээд би орц руу ороод Должинсүрэнг агсан тавиад байхаар нь цагдаа дуудаж байтал Наранцэцэг дарга гар хазчихлаа,чи тавиачээ гээд орилсон. Тэгэхээр нь би гараад очтол гарыг нь хазсан байсан...” гэх/1-р хх-25/,

насанд хүрээгүй гэрч Б.Батхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нагац эгч Б.Должинсүрэн нь ирэхдээ нүүр ам нь шарх болчихсон, аль хөлийг нь санахгүй байна гуяндаа хутгалуулсан хөлөө даахгүй байна гээд ирсэн. Должинсүрэн эгч Наранцэцэгт зодуулсан гэж байсан. ...тэр зургуудыг би утсаараа авсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-198/,

шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Энхтайваны “...Г.Должинсүрэнгийн биед учирсан гэмтэл шарх нь 10 дугаар сарын 02-ны өдөр үүссэн гэмтэл.  Уг гэмтэл нь 7-оос дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Ууц хэсгээр, толгой, хамар, зүүн гуя өвдөж байгаа талаараа хэлж байсан. Хамрын ясны хугарал нь хальс зөөлөн эдийн дотор хэсэгт байгаа. Хаван хавдартай байсан учир би зөөлөн эдийн няцрал гэж дүгнэлт гаргасан.  Зүүн гуяны цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, олон тооны жижиг зулгаралтууд зэрэг нь хөнгөн гэмтэл байгаа.” гэх, шинжээч Ө.Сарангэрэлийн “...Ахар сүүлний хугарал гэмтлийг урьд гаргасан 14294 тоот шинжээчийн дүгнэлтийн зовиур үзлэгүүд, 10 дугаар сарын 06-ны гэмтлийн эмчийн үзлэг, 10 дугаар сарын 12-ны гэмтлийн эмчийн үзлэг, 10 дугаар сарын 03-ны

гэмтлийн эмчийн үзлэг, онош, 10 дугаар сарын 12-ны Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн рентген зургуудаар үндэслэж дүгнэлтээ гаргасан. 10 дугаар сарын 12-ны рентген зураг дээр ахар сүүлний ташуу, зөрүүгүй шинэ хугарал гэсэн гэмтэл тогтоогдсон. Цаг хугацааны хувьд бороололт үүсээгүй хугарал байсан. Бороолоогүй хугарал гэдэг нь яснаасаа хамаарна. Чөмөгт яс, нимгэн яс, ялтаст яс гэж хуваадаг. Ахар сүүлний хувьд нимгэн яс учир хүнээсээ шалтгаалаад дор хаяж 14 хоногоос 1 сар, бороололт үүсэх нь 3 сар буюу 90 хоног явагддаг. 14 хоногтоо шинэ хугаралд хамаарна.  Тэгэхээр шүүгдэгчид учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан гэж үзэж болно. Энэ гэмтлийг авсны дараа хүн ямар нэгэн идэвхтэй, идэвхгүй хөдөлгөөн хийнэ. Идэвхгүй хөдөлгөөн нь явах, алхах гишгэх зэргийг хийж болно. Хугаралын 5 шинж байдаг. Хамгийн эхний шинж нь өвдөнө. Энэ хүнд 10 дугаар сарын 05-нд үзлэг хийхэд өвдөх зовиур нь байсан. Хугарлын шинжүүд нь рентген зургаар оношлогдоно. Өвдөнө, хавдана, улайна гэдэг нь түрүүний хэлсэн гэмтсэн жижиг том яснуудаасаа хамаараад энэ 5 шинж харилцан адилгүй байдаг, Г.Должинсүрэнийн хувьд өвдөх хам шинж нь байсан.  Г.Должинсүрэнд үүссэн ахар сүүлний хугарал нь хүндэвтэр гэмтэл бусад гэмтлүүд нь нийлээд хөнгөн гэмтэлд орно.  Ахар сүүлний зөрүүгүй хугарал нь өшиглөх, цохих, унах үед үүснэ.” гэх,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14294 тоот “...Хохирогч Должинсүрэнгийн биед нь зүүн гуянд нь шарх, цус хуралт, дух, хамрын нуруу, зүүн хацар, доод эрүү, баруун шуунд зулгаралт, хамрын нуруунд  зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ....Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-33/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын №1232 тоот “....№14294 тоот акт тухайн үедээ үндэслэлтэй. Тухайн үед ахар сүүлний зөрөөгүй хугарал, хамрын ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд шарх, цус хуралт, хамар, дух, хоёр хацар, эрүү, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-37/,

Шинжээч Ө.Сарангэрэлийг байцаасан тэмдэглэл  “...Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн карт, 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бичигт онош зэргийг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Тухайн үедээ шинэ хугаралтай гэж оношлогдсон учраас шинэ гэж үзэж байна. Өшиглөх, дэвсэх, түлхэж унагах, унах үед үүсэх гэмтэл юм. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх мэдүүлэг /1-р хх-151/,

 

Шинжээч Ж.Ганцэнгэлийг байцаасан тэмдэглэл “...Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн амбулаторын карт, 2015 оны 10 дугаар сарын 03-ны Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бичигт онош зэргийг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан. Шинэ үүссэн гэмтэл юм. Уг гэмтэл нь хэрэг болох үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл дангаараа хөнгөн зэргийн гэмтэл болно. 2015 оны 10 дугаар сарын 12-нд авхуулсан рентген зурганд үндэслэн ахар сүүлний хугарал гэмтлийг тогтоосон ба уг гэмтэл нь 2015 оны 10 дугаар сарын 03-нд үүссэн байх боломжтой гэж үзсэн. Хүндэвтэр зэрэгт хамаарна. Цохих, өшиглөх, өөрөө унах үед үүсэх боломжтой гэмтэл юм. Биеийнхээ бөгсөн хэсгээр унах үед үүсэх боломжтой гэмтэл юм...” гэх мэдүүлэг /1-р хх-152, 205/,

Шинжээч М.Энхтайваныг байцаасан тэмдэглэлд “ ....Гуянд шарх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлээр буюу зах ирмэг нь тэгш байсан учираас ир ирмэгтэй зүйлээр үүсгэгдсэн байсан. Намайг үзэхэд уг шарх нь хавдаж улайсан эмзэглэлтэй, 1,5-2 см орчим ил шарх бүхий шархтай байсан. Бусад гэмтлүүд болох гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үндэслэлээр үүсгэгдэнэ. Энэ нь тухайн гэмтэж буй арьснаас хатуу биетийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн үг юм. Жишээ нь гарын үеийн яснууд, хумс гэх мэт байж болно. Мөн зарим гэмтэл нь маажихад үүсэх сорви байсан. Хамар нь хавдчихсан байсан ба хамрын ясны зургыг тухайн үед авчраагүй байсан болхоор ясны гэмтлийг тодорхойлж чадаагүй. Үзлэг хийх үед Должинсүрэн “ууцаар өвдөж байна гэж хэлж байсан боловч, нуруу ууцаар тэмтэрч дарж үзэхэд ямар нэгэн эмзэглэл, гэмтэл тогтоогдоогүй байна. Надад анх үзүүлэхдээ Должинсүрэн нь нуруу, нугалам, ууцны зураг байхгүй байсан. Ахар сүүлний хугаралтай ба биеийн гадна үзлэгээр тэмтэрч үзэхэд тогтоох боломжгүй, заавал нарийн багажийн шинжилгээгээр /рентген зургаар/ тогтоодог юм. ...Б.Должинсүрэнгийн биед учирсан гэмтэл нь 2-4 хоног болсон шинэ гэмтлүүд байсан, хуучин гэмтлийн мөр байгаагүй ...” гэх мэдүүлэг /1-р хх-153, 203/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, Б.Должинсүрэнгийн биедээ гэмтэл авсан гэх зургууд /хх-122-123/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан болгон өөрчлөх үндэслэлтэй байна.

ХОЁР: Б.Должинсүрэнгийн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан хэргийн талаар:

Прокуророос Б.Должинсүрэн нь согтуугаар 2015 оны 10 дугаар сарын 03-ны шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 32А байрны гадаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрах явцдаа иргэн Б.Наранцэцэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээч нараас мэдүүлсэн хохирогч Б.Наранцэцэгийн “...шүүгдэгч Г.Должинсүрэн ширээ цохиж босож ирээд Буяндэлгэртэй подвалоос болж маргаан үүссэн байдалтай байсан. Би тухайн үед би энэ подвалыг мэддэг, чи юу юм гэсэн зүйл огт яриагүй. Би зүгээр шүүгдэгч Г.Должинсүрэнд чи энэ байранд хэл ам, хэрүүл маргаан хийж болохгүй талаар хэлээд одоо яв гэхэд би явахгүй гэсэн. ...Г.Должинсүрэн нь подвалын шалан дээр нуруугаараа хэвтээд шүүгдэгч Я.Эрдэнэлхагвыг үсдээд зулгаагаад хөлөөрөө өшиглөөд зодсон. Тэгээд би салгасан. Тухайн үед миний эрхийг тасалсан. ... Надад 590.000 гаруй төгрөгийн хохирол учирсан. Гомдол санал байгаа. Нэхэмжилж байгаа зүйл байгаа. Баримтаар гаргаж өгсөн.” гэх. /1-р хх-23-24/,/2-р хх-78/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Эрдэнэлхагвын “...Г.Должинсүрэн оршин

суугчтай хэрэлдээд байж байхад намайг тайвшруул гэхээр нь би за гэсэн. ...Г.Должинсүрэнг аваад гар гэхээр нь өрөөний хана руу өшиглөөд, чи яахаараа намайг авч гардаг юм, чи даргын гар хөл юм уу, чи бас намайг дээрэлхэж байна, зовоож байна гээд байсан. ...дарга араас бичлэг хийгээд гараад ирсэн. Дарга шүүгдэгч Г.Должинсүрэнг чи миний өнгөрсөн ээжийн эрхийг таслалаа, чи ер нь ямар юм санаж явдаг юм, нөхрөө шоронд хийгээд хадаас болгосон, байнга хүнтэй зодолдож явдаг хүүхэн, намайг доромжлохгүй шүү чи гэхэд нь шүүгдэгч Г.Должинсүрэн та ч гэсэн намайг юу гээд өдөөд байгаа юм гээд даргыг хөөхөд дарга зугтаагаад бичлэг хийгээд байсан байрны голд байдаг саад тойроод гуйгээд байсан. ...дарга гараа хазуулчихлаа гээд ороод ирсэн. Чи гарны зураг аваадах гэхээр нь би гарных нь зургийг аваад байж байхад эд нар бүгдээрээ яваад өгсөн.” гэх.

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Б.Должинсүрэнгийн “...шүүгдэгч Б.Наранцэцэг миний ардаас гарч ирээд 32а-гийн урд талд шууд үсдэж байгаад зодоод байсан. Тэгээд намайг зодоод байсан болохоор би ёоёо үхлээ гээд хашгираад байхад огт тавиагүй. Тэгээд миний зүүн талын завьж руу гараа хийж байгаад татаад байсан учир гарыг нь хазсан. ...Яг юу болсон гэхээр байр түрээсэлж байсан Буянаа нь би авна гэхээр би авна гэхээр нь би юу яриад байгаа юм, би одоо түрээсэлж байна гэхэд шүүгдэгч Б.Наранцэцэг би мэддэг юм, миний мэддэг юм гээд надад агсам тавиад байсан.” гэх. /1-р хх-20-21/,

гэрч Т.Ганхуягийн “...Намайг ортол Должинсүрэн 34 дүгээр байрны оршин суугч залуутай маргалдаж хэрэлдэж байсан. Тэгсэн чинь Наранцэцэг дарга “одоо болно, гар” гэж хөөсөн, тэгтэл Должинсүрэн гарахгүй гээд байсан. Должинсүрэн хашгичаад буцаад хүрч ирсэн. Тэгээд гарахгүй гээд чарлаад “Ардчилсан намынхан та нар идэж ууж байна уу” гэх мэтээр ямар ч хамааралгүй зүйл яриад агсраад байсан. ...би орц руу ороод Должинсүрэнг агсан тавиад байхаар нь цагдаа дуудаж байтал Наранцэцэг дарга гар хазчихлаа,чи тавиачээ гээд орилсон. Тэгэхээр нь би гараад очтол гарыг нь хазсан байсан ...” гэх мэдүүлэг /1-р хх-25/,

гэрч Т.Дэнсмаа шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Шөнө намайг унтаж байхад хүн шуугилдаад байхаар нь зүрх муу болохоор сэрсэн. Тэгээд би цонхоороо харахад /шүүгдэгч Г.Должинсүрэн/ энэ хүн их согтуу Хуягаа гэдэг залуу байдаг тэр болиулах гээд зогсож байсан. Шүүгдэгч Г.Должинсүрэн их л согтуу байсан. Ганхуяг энэ хүнийг болиулах гээд байсан. Цагдаа ирэхэд шүүгдэгч Б.Наранцэцэг зураг аваад байж байсан. Тэгээд цагдаа шүүгдэгч Г.Должинсүрэнг машинд суу гэхэд суухгүй гээд байсан. Цагдаа чи хүний хуруу хазчихаад яагаад суухгүй гээд байгаа юм, суу гэсэн.” гэх. /1-р хх-145-146, 200-201/,

гэрч Т.Хундагацэцэг шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...нөгөө залуу Должинсүрэнд хандаж “танайх нөгөө подволдоо байгаа юу, нөхөр чинь байгаа юу, тэр подволь чинь манай ахын мэдлийн юм байгаан” гэж хэлтэл Должинсүрэн өмнөөс нь хэрэлдээд эхэлсэн. Тэгээд СӨХ-ийн өрөө рүү ороод суухад Должинсүрэн нь ширээ рүү цохиж босч ирээд нөгөө 34 дүгээр байрны оршин суугч руу дайраад ширээ цохиод “чи муу гөлөг минь, чи тэр надтай булаацалдах хэн бэ, чамтай би ясаа цайтал үзэлцэнэ” гээд орилоод эхэлсэн. Тэгтэл гаднаас манай СӨХ-ийн дарга орж ирээд “ юу болж байгаа

юм бэ, жижүүр энд юу хийж байгаа юм бэ, одоо тарцгаа явцгаа” гэж хэлээд Эрдэнэлхагвыг дуудаад хамт Ганхуягтай хамт гаргаад өг гэж хэлээд гаргасан. Тэгээд Наранцэцэг, Ганхуяг, Эрдэнэлхагва, Должинсүрэн нар гарцгаасан. Тэгээд байж байтал удалгүй Наранцэцэг дарга “ яанаа миний гарыг тас хазчихлаа” гэж хэлээд орж ирсэн ...” гэх мэдүүлэг /1-р хх-26-28, 202/,

гэрч Б.Буяндэлгэрийн “...Должинсүрэн гэгч нь над руу “ясыг чинь цайлгана, подволыг чинь өгөхгүй, чиний хувийн өмч биш” гээд дайраад эхэлсэн. Тэгтэл байж байгаад СӨХ-ийн дарга тэр Должинсүрэнг  гарга гээд гаргаж явуулсан. Тэгээд байж байгаад СӨХ-ийн дарга тэд нарыг орж ирэхгүй болохоор араас нь гарсан. Тэгээд удалгүй байж байхад СӨХ-ийн дарга орж ирэхдээ баруун гар нь цустайгаа холилдчихсон, “гар тас хазчихлаа, намайг гарсан чинь Должинсүрэн нь Эрдэнэлхагвыг зодож байхаар нь салгах гээд очоод татсан чинь гар хазчихлаа гэж байсан” гэж хэлсэн .....” гэх мэдүүлэг /1-р хх-29/,

гэрч С.Золжаргалын “...Должинсүрэн нь манай оршин суугч залуутай хэрэлдээд янз бүрээр хэлээд доромжлоод байсан. Тэр үед дарга Наранцэцэг Должинсүрэнг яв, харьж амар гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-30/,

гэрч П.Лхагвасүрэнгийн “...01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32А байрны гадаа маргаан болоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагыг аваад яаралтай очсон. Очиход хэсэг хүмүүс маргалдсан байдалтай зогсож байсан. Уулзахад нэг настай эмэгтэй нь миний гарыг энэ эмэгтэй хазчихлаа гээд гараа бариад зогсож байсан. Хазсан гэх эмэгтэй харахад ер нь илт согтуу, согтуурхаж маргалдаж, агсан согтуу тавьсан байдалтай зогсож байсан .....” гэх мэдүүлэг /1-р хх-147/, 

гэрч Т.Отгонбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 32А байрны гадаа маргаан болоод байна гэх дуудлага ирсэн. Дуудлагаар очиход хэсэг хүмүүс маргалдаж байсан. Уулзахад нэг эмэгтэй нь миний гарыг энэ эмэгтэй хазчихлаа гээд нэг согтуу эмэгтэй рүү заасан. Тэгснээ тэр эмэгтэй эрхий хуруугаа гаргаж ирж харуулахад хурууны үзүүрынх нь хэсэг тасраад цус гарчихсан байсан. Тэгэхээр нь хурууг нь хазсан гэх Должинсүрэн гэх эмэгтэйг машинд суулгаж, Бэлх-30 постонд аваад очсон ...” гэх мэдүүлэг /1-р хх-148/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №14317 тоот “...Хохирогч Наранцэцэгийн биед баруун гарын 1 дүгээр хурууны үзүүр хэсгийн хазагдаж тасарсан шарх, хумс уналт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 5 хувиар тогтонги алдуулна ...” гэх дүгнэлт /хх-45/

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Наранцэцэгийн биедээ гэмтэл авсан гэх зургууд /хх-84-85/,

Эд зүйл, бичиг баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ /2-р хх-103-105/,

Хохирогч Б.Наранцэцэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх

баримтууд /2-р хх-15-19/ зэрэг нотлох баримтуудаар Г.Должинсүрэнгийн дээрх үйлдлийг “танхайн сэдэлт” гэж үзэх үндэслэл буюу шүүгдэгч нь олон нийтийг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзсэн, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдсөн, агсам тавьсан, элдвээр доромжилсон, айлган сүрдүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба Г.Должинсүрэн нь хохирогч Б.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харилцаатай байсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хувийн сэдэлтээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлийг өөрчлөх нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Г.Должинсүрэн нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

ГУРАВ: Я.Эрдэнэлхагвын мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн хэргийн талаар:

Шүүгдэгч 2016 оны 08 дугаар сарын 09-нөөс 2017 оны 01 дүгээр сарын 12-ны хооронд мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2016.11.04-ний өдрийн тэмдэглэл “...Я.Эрдэнэлхагва руу 95201800, 99168928 дугаарын утсаар залгасан боловч ашиглалтанд байхгүй байна, холбогдох боломжгүй байна” гэснийг тэмдэглэсэн баримт, мөн 2016.11.16-ны өдрийн тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын түдгэлзүүлсэн хэргийг сэргээх тухай прокурорын тогтоол, Оргодол эрэн сурвалжлах тухай баримт, /2-р хх-112-123/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Эрдэнэлхагва нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Эрдэнэлхагвад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Я.Эрдэнэлхагва нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч  үзэн түүнд оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, гэрэл зургуудыг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирогч Б.Наранцэцэгт учирсан гэм хорын хохиролд нийт 473.600 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгч Б.Должинсүрэнгээс гаргуулж хохирогч Б.Наранцэцэгт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Б.Должинсүрэн өөрийн бие учирсан хохирлоо нотлох баримтаар гаргаж өгөөгүй байх ба өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд жич нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд нээлттэй үлдээв.  

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагвыг бүлэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос Боржигон овогт Бэгзийн Должинсүрэнг нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

3. Прокуророос Хотгойд  овогт Бямбаагийн Наранцэцэгийг бүлэглэн, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

4. Хотгойд  овогт Бямбаагийн Наранцэцэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Боржигон овогт Бэгзийн Должинсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд

Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагвыг мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. . Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Бэгзийн Должинсүрэнгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөнийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. . Б.Наранцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар,

            Боржигон овогт Янжмаагийн Эрдэнэлхагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Я.Эрдэнэлхагвад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийг 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Наранцэцэг нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг анхааруулсугай.

           

            9. Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи, гэрэл зургуудыг энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Я.Эрдэнэлхагвад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож, түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэст даалгасугай.

 

12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Должинсүрэнгээс 473.600 /дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Наранцэцэгт олгосугай.

 

13. Хохирогч Г.Должинсүрэн энэ гэмт хэргийн улмаас бие махбодидоо учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

15. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

16. Давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Наранцэцэг, Я.Эрдэнэлхагва, Б.Должинсүрэн нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Х.ИДЭР