| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0012/э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-08-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 2024/ШЦТ/118 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Хулан,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Э.Төмөрбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Даваахүү,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Мапроуд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчийн Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх чоно овогт Эрдэнэбатын Төмөрбаатарт холбогдох 2 дугаартай гурван хавтаст хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхээс хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, ...........
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн суудлын машинтайгаа зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай авто машины чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.Санжмятав нас барж, Ч.Мөнгөнчимэгийн биед хүнд хохирол, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхлээд хохирогч нараасаа уучлалт хүсмээр байна. Хоёрдугаарт би 11.2, 14.2 дүрмийг биелүүлээгүй гэж буруутгагдаж байгаа боловч нөгөө талын машины жолооч ер нь ямар дүрэм биелүүлсэн юм бэ? харанхуйд 3.20-3.40-ийн өргөнтэй “North Benz” машин барьчхаад ямар ч гэрэлгүй замын хажууд арваад минут тамхи татаад ослын гурвалжин байхгүй, ядаж аваарын гэрлээ татаад зогсох ёстой. Үүнийг биелүүлсэн юм уу? энд ер нь хоёулаа буруутай гэж би үзэж байгаа. Ядаж ослын гурвалжингаа тавьчихсан байсан бол мөргөсөн ч зөөлхөн мөргөх байсан байх. Аваарын гэрлээ татчихсан байсан бол тэр гэрлийн гялбаа нь өнгөрөөд дунд нэг юм байгаа нь мэдэгдэх байсан байх. Арваад минут зогсоно гэдэг удаан зогсолтдоо орно гэж боддог. Тогтоол дүгнэлт дээр дандаа над руу чиглэсэн. Дандаа л миний эсрэг болчихсон байдаг. Би “North Benz” машины жолоочийг 9.3Б, 9.3В, 9.4, 9.5-ын аль нэгийг нь биелүүлээгүй гэж үздэг. Үүний аль нэгийг нь биелүүлчихсэн байсан бол энэ осол гарахгүй байх боломжтой байсан гэж үздэг. Хохирогч нар болон талийгаачийн ар гэртэй холбоотой байгаа. Цаашдаа ч холбоотой байна гэж бодож байна. Ч.Мөнгөнчимэгийн хувьд Улаанбаатар хот руу эмнэлэгт очсоноос эхлээд холбоотой байсан. Тухайн үедээ эмийн сан орох гэж байна. Уушгины эм авах гэж гээд ойр зуурын хэрэглээний мөнгө, эмний мөнгийг бололцоогоороо өгдөг байсан. Өгсөөр байгаад шүүх хуралдаан болсон. Гэвч Ч.Мөнгөнчимэг эцэстээ надтай нэг ч холбоо барьж байгаагүй, нэг ч төгрөг авч байгаагүй гэж ярьдаг.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг гараад 2 жил болох гэж байна. Зөндөө удлаа. Одоо нэг шийдэх цаг нь болсон байх гэж бодож байна. Манай гэр бүлийн зүгээс хүнд цаг хугацааг туулаад явж байна. Эгчийгээ алдчихсан өнчин дүүгээ хараад, мөн ээжийн сэтгэл санаа тавгүй, бие нь өвддөггүй хүн өвдөөд асар хурдацтайгаа өтөлж байна. Сэтгэл санаагаар унаж байна. Эмээ маань бурхан боллоо. Манай гэр бүлийн зүгээс Даймонд Драгон ХХК-ийн гүйцэтгэх захирал Жанцандорж гэдэг хүн, эдгээр хүмүүст маш их гомдолтой байгаа. Э.Төмөрбаатар хийсэн гэм буруу хариуцлагаа хүлээгээд явна. Э.Төмөрбаатарын гэр бүл эхнэрийн зүгээс манай ээжтэй утсаар ярьж, хэд хэдэн удаа яаж байна, хүүхэд нь яаж байна гээд санаа тавьдаг нь үнэн. Даймонд Драгон ХХК энэ асуудлаас хойш огт холбоо бариагүй, огт уучлалт гуйгаагүй, албан ёсоор ямар ч зүйл хийгээгүй. Ор тас алга болсон. Анхан шатны шүүхийн эхний хуралдаан дээр Ц.Энхболд гэж хүн орж ирээд юу ярьж, ямар байр суурьтай байгаагаа илэрхийлж тэнд байсан хүмүүсийг цочирдуулж, гайхашруулж байсан. Хуульч хүн ийм байдаг юм уу гэж би амьдралдаа анх удаа гайхсан. Хүний чанар, хүний мөс гэдэг зүйл огт байхгүй газар юм байна гэдгээ харуулаад 2 жил өнгөрлөө. Даймонд Драгон ХХК-д ажил хийх гэж яваад миний эгч ийм болчихсон. Зүгээр өөрийн хувийн ажлаа хийх гэж яваагүй. Тэнд хөдөлмөрийн гэрээ байгуулаад, компанийн захирал Жанцандоржийн олж өгч төлбөр тооцоог нь хийсэн унаанд шөнийн цагаар суугаад явсан. Би уурхайд инженерээр 2 жил ажилласан учраас ажилчдын аюулгүй байдал, ирж очих унааны аюулгүй байдал, хоол хүнс дээр компани асар өндөр хариуцлагатай ажилладаг гэдгийг мэдэж байгаа. Шөнө оройн цагаар нийтийн унаагаар хэзээ ч явуулдаггүй. Компаниас гаргаж өгсөн унаанд, ажилчдыг гарын үсгийг зуруулаад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар, дүрэм өгөөд явуулдаг. Энэ компани Хөдөлмөрийн тухай хуулийн асар олон зүйлийг зөрччихсөн байна. Энэ байгууллага өөрөө ямар ч хариуцлага хүлээхгүй. Э.Төмөрбаатар хариуцлага хүлээх ёстой. Бид нарт ямар ч хамаагүй гэж Ц.Энхболд хэлсэн. Үүнийг бид бүхэн мэдэж байгаа. Тэр үед их гайхаж байсан. Чамд хүн чанар, хүний мөс гэдэг зүйл огт байхгүй. Хууль дүрэм журам байх ч гэсэн хүн чанар байх ёстой гэж бодож байна. Үүнд асар их гомдож байна. Хүний амь нас эрсэдсэн, нэг бүрийн гэр бүлийн амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. 10 жилийн хүүхэд нь сургуулиа төгсөөд их сургуульд орно. Ээжийнхээ ганц хүүхэд нь байсан. Бүх зүйлийг нь миний эгч хийж авч явдаг байсан. Одоо энэ хүүхдийн ирээдүйн сургалтын төлбөр, ирээдүйд амьдрах ямар ч баталгаа байхгүй. Утга байхгүй, ээжийн хайрыг нь гүйцэх, асрах хэн ч байхгүй. Надад хааяа ээжийгээ ярьж уйлдаг. Манай ээж над руу ярьж бас уйлдаг. Яах гэж явуулав даа гэж ярьдаг. Энэ чинь тал талын хариуцлагын асуудал. Энэ Даймонд Драгон ХХК-ийн 100 хувийн асуудал, би гомдолтой байгаа. Үүнд 100 хувь хариуцлага хүлээх ёстой. Энэ гэмтэж бэртсэн хүмүүс, амь насаа алдсан хүмүүс зүгээр яваагүй. Энэ компанид ажилд ороод, компанийн эрх ашгийн төлөө ажил хийж хөдөлмөрлөж амьдралаа дээшлүүлэх гэж яваад бэртэж гэмтсэн. Ажил үүргээ гүйцэтгэж явах үеийн аюулгүй байдлыг энэ компани хариуцах ёстой. Ажилдаа ирж очих үеийн аюулгүй байдал, очиж ажиллах үеийн аюулгүй байдал, хоол хүнс бүх зүйлд анхаарах ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой. Мөн хариуцлагагүй жолооч Э.Төмөрбаатар хариуцлага хүлээх ёстой. Тэр том оврын жолооч хариуцлага хүлээх ёстой. Хэдэн хүний эрүүл мэнд, амь насыг хохироож, айлын амьдралыг оронгоор нь өөрчилчихөөд хаячихаж болохгүй. 2-3 хүн хүнд бэртэл авчихсан бүгд хариуцлагаа хүлээх ёстой. Хүүхэд буруу зүйл хийхээр ээж аав нь хариуцлага хүлээдэг. Энэ компани тийм л хандлагатай байх ёстой. Гэтэл жилийн дараа гэнэт гарч ирээд байж болохгүй. Ц.Энхболд гээд өмгөөлөгч гээд нэг залуу орж ирж байсан. Одоо оршуулгын зардлыг шүүх 2 хувааж шийдсэн. Э.Төмөрбаатар 7.450.000 төгрөг өгсөн. Даймонд Драгон ХХК нэг ч төгрөг өгөөгүй. Сэтгэл санааны хохирол гэж 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг хохирол учруулсан хүн болон компаниас нэхэмжилж байгаа.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Нэгдүгээрт, Э.Төмөрбаатар надтай ерөөсөө холбоотой байгаагүй. Эхнэр нь надтай нэг ч удаа утсаар яриагүй, мессежээр 2 удаа харилцаж байсан. Би жилийн өмнө цагаан сар болох гээд эгч нь 50 хүрч байгаа хүн тавгийн идээ засчихмаар байна, эгч нь эм тарианыхаа мөнгөнөөс илүү гарахгүй, хүүхдүүддээ дарамт болж байна. Эгчдээ тавгийн идээний мөнгө өгөөч гээд 500.000 төгрөг авсан. Тэгээд л болсон. Ерөөсөө ганцхан удаа эмнэлгээс гарснаас хойш 10 хоногийн дараа Э.Төмөрбаатартай ярьсан. Ийм зүйл болчихлоо юу бодож байна Э.Төмөрбаатараа би үнэхээр хэцүү байдалд байна, би одоо уушгины аппараттай хэцүү байдалд байж байна. Чи ер нь юу бодож байна, надад эм тарианы мөнгө өгөхгүй юм уу?, эгч нь байр хөлсөлж амьдардаг, үнэхээр хэцүү амьдралтай, миний амьдрал үнэхээр хүнд болчихлоо гэж хэлэхэд наадах чинь надад хамаагүй, би тэртээ тэргүй өнгөрсөн, хүн алчихсан оногдсон ялаа аваад явна, надад ерөөсөө та нар яах нь хамаагүй гэж хэлсэн. Ийм байж болохгүй. Бүтэн 2 жил болж байна. Ослын хор уршиг сүүлд илэрдэг. Би үнэхээр өнөөдөр 50 настай ч гэсэн урьд нь хамрын ханиад ч хүрдэггүй хүн байсан. Гэтэл өнөөдөр миний даралт ихсээд заалт 185 хүрчихсэн сууж байна. Хүний амьдралаар тоглочихоод ийм зүйл яриад сууж байдаг. Чи ганц удаа уучлалт гуйсан юм уу? Яагаад ийм хүний мөсгүй аймаар байдаг юм бэ? Би чамаас илүү мөнгө нэхээгүй. Би хавтаст хэрэгт зургаа явуулчихсан байгаа. Би үнэхээр гомдолтой байна. Хоёрдугаарт Даймонд Драгон ХХК-д анхнаасаа гомдолтой байсан. Өмгөөлөгч нь орж ирээд манайхтай хамаарахгүй. Э.Төмөрбаатарт ганцхан хамааралтай гэх зүйл яриад гараад явчихаж байсан. Ингэж болохгүй. Бид нар гэрийнхээ үүднээс авхуулаад, танайд ажиллая гээд яваагүй. Бид нар хууль ёсны хөдөлмөрийн гэрээгээ хийгээд, тэдэн сарын тэдний өдөр компанийнхаа байрны гаднаас компанийн захирлын өөрийнх нь авчирсан машинд суугаад хөдөлсөн. Эмнэлгээс гартал холбоотой байж байгаад шинэ жил болох гэж байхад та баяр ёслолынхоо юмыг аваарай гээд 500.000 төгрөг өгөөд алга болсон. Тэрнээс хойш жил гаран нэг ч яриагүй. Хүнийг ийм болгочихоод яахаараа ганц удаа ярьчихаж болдоггүй юм. Яагаад хүний мөсгүй байдаг юм. Би үнэхээр гомдолтой байна. Би компаниас ажилгүй байсан хугацааныхаа 1 жилийн цалинг нэхэмжилсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. Эхний 3 сардаа 3.000.000 төгрөгөөр ажиллахаар аман тохиролцоо хийсэн. Би хавтаст хэрэгт нэхэмжлэлээ явуулсан байгаа. Би цалин гэж 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Э.Төмөрбаатараас сэтгэл санааны хохирол гэж 100.000.000 төгрөг, мөн би одоо хүртэл нүдний ухархайныхаа хагалгаанд орж чадаагүй байгаа учраас хагалгаанд орно гэж бодоод 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хагалгааны зардлыг хагалгаанд орсны дараа нэхэмжлэх ёстой байдаг гэсэн. Гэхдээ надад хагалгаанд орох мөнгө байхгүй учраас хагалгаанд орох мөнгө нэхэмжилж байгаа.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Энэ хэрэгт холбогдолтой 3 хүнд гомдолтой байна. Тэгээд Э.Төмөрбаатарт би хамгийн их гомдож байгаа. Ганц удаа ч холбоо барьж үзээгүй. Би өөрөө залгаж нэг удаа ярьсан. Урдаас загнаад би үүрэх ёстой ялаа үүрээд явна, надад та нарыг яах, яаж амьдрах хамаагүй гэж хэлээд утсаа салгасан. Тэрнээс хойш ганц ч удаа залгаагүй. Өөрөө ч над руу залгаагүй. Даймонд Драгон ХХК эхний нэг сар холбоотой байсан. Тэгээд эм тарианы мөнгө гэж 3.000.000 төгрөг өгсөн. Мөн тэр зогсож байсан жолооч ч гэсэн энэ хэрэгт буруутай хэр нь бид нартай нэг ч удаа холбоо бариагүй. Би осолд орохоос өмнөх зураг осолд орсны дараах зургаа хавтаст хэрэгт явуулсан байгаа. Тэр ослоос хойш сэтгэл санаа тогтворгүй, машинд явж чадахаа больсон. Хэнд ч итгэхгүй болсон. Би үнэхээр гомдолтой байна. Би осолд орохоос өмнө цалингийн зээлтэй байсан. Осол орсноос хойш нэг ч удаа зээлээ төлж чадаагүй. Би 70.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би банкны зээлээ 30.000.000 төгрөгөөр хаана. Дээрээс нь би өрх толгойлсон эмэгтэй, амьдрахын тулд ээжийн тэтгэврийн зээлийг авчихсан. Би хөгшин настай ээжтэйгээ, бага насны хүүхдүүд, нэг оюутан охинтойгоо амьдардаг. Би амьдрахын тулд ах дүү нараасаа мөнгө зээлдэг. Банк надад итгэж зээл гаргахгүй байгаа. Би энэ хэрэгт гурвуулаа буруутай гэж бодож байна. Тиймээс 70.000.000 төгрөг нэхэмжилж байгаа.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Даймонд драгон ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний бие Даймонд Драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Юуны өмнө талийгаач Санжмятавын ар гэр болон бусад хохирогч нараасаа Даймонд Драгон ХХК-ийн нэрийн өмнөөс уучлалт хүсэж байна. Сая хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энхболд хуульч хүн байж ямар ч харамссан зүйл байхгүй. Даймонд Драгон ХХК-ийг төлөөлж байж харамссан зүйл огт байхгүй. Хариуцлага хүлээхгүй байна гэсэн зүйл яриад байна. Манай компанийн хувьд эдгээр хохирогч нартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Ажил үүргээ гүйцэтгэж яваад ийм зүйл болсонд үнэхээр харамсаж байна. Бидний зүгээс хохирогч нартай холбоотой байгаа. Хохирогч Ч.Мөнгөнчимэгт нийт 2.830.000 төгрөг өгсөн. Энэ талаараа өөрөө бас хэлж байна. Хохирогч Ө.Лхамаахүүд 1.138.000 төгрөг, талийгаач Санжмятавын гэр бүлд оршуулгын зардал 1.000.000 төгрөгийг өгөөд байгаа. Тухайн осол болсны дараа бидний зүгээс яаралтай арга хэмжээ авч, онгоцоор Улаанбаатар хот руу тээвэрлэсэн. Амьсгалын аппаратны төлбөрт 346.500 төгрөг, ингээд нийт өнөөдрийн байдлаар 14.187.650 төгрөгийг эмчилгээний зардалд өгөөд байна. Нотлох баримт шинжлэн судлахаар гарч ирэх байх. Мөн Э.Төмөрбаатар урд зогсож байсан автомашины буруу гээд яриад байна. Бусад хүмүүс эрүүл мэндээрээ хохирчихоод байхад гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийхгүйгээр бусад этгээд буруутай гэж яриад байгаад үнэхээр харамсаж байна.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Мапроуд ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэгт мэдээж бид нотлох баримтад үндэслэж ярих ёстой. 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Даланзадгад суманд хийсэн гэрчээс авсан мэдүүлэг дээр Э.Төмөрбаатар би зүүрмэглэж байхдаа Цогт-Овоо сум орчих байх гэж бодсон. Өглөө болж байсан болохоор зүгээр байх гэж бодсон гэж мэдүүлсэн байдаг. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн Зам тээврийн албаны хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл 78-98 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь баруун хойд талаас нь 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн ирж мөргөсөн нь үзлэг хийсэн тэмдэглэл дээр харагддаг. Мөн шинжээчийн дүгнэлтүүд дээр ялгаагүй гарсан байдаг. 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд дээр 78-98 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын баруун талын шороо руу ташуу налуу байх тул тээврийн хэрэгсэл нь хөндлөн тогтворжилтоо алдагдуулахгүйн тулд, зүүн гар талдаа 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд урсгал сөрөхгүйгээр өнгөрөх боломжтой байна гэдэг дүгнэлт удаа дараа гараад байхад өнөөдөр Э.Төмөрбаатар 78-98 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч буруутай гээд зогсож байгаа нь тохиромжгүй байна. Манай техник өөрөө хүнд ачаа аччихсан, үүнээс илүү баруун тийш зогсоовол өөрийнх нь даац хэлбэлзэж унах аюултай, эрсдэлтэй байгааг жолооч мэдээд хамгийн боломжтой байрлалаар баруун тийшээ шахаж зогссон байдаг. Энэ нь өөрөө шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байгаа. Урсгал сөрөхгүйгээр гарах боломжтой байсаар байтал замын хөвөөгөөр явж байгаад баруун талаас нь ирж мөргөчихөөд өнөөдөр 78-98 УБН улсын дугаартай жолоочийн буруу гээд зогсож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тэгэхээр мэдээж нотлох баримт дээр үндэслэж шүүх дүгнэлтээ гаргах байх гэж бодож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Осол гарсан талаар манай ээж рүү Өмнөговиос найз нь утсаар ярих үед нь мэдээд би, ээж, манай 1 дүүгийн хамт 3-лаа очсон. Өмнөговьд очиход эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд сэхээнд ухаангүй байдалтай байсан. Маргааш нь нисдэг тэргээр ГССҮТ-д хүргэгдэж ирээд ухаан ороогүй байсаар байгаад 09 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Талийгаач эхээс дөрвүүлээ бөгөөд хамгийн том нь юм. Осол гарах үед Prius жолоодож явсан жолооч 1.000.000 төгрөг өгсөн. Оршуулгын зардал 14.933.145 төгрөг гарсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард Даймонд драгон ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 1.500.000 төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд очиж уулзсан. Би өмнө нь зарын дагуу компанийн байранд очиж уулзаж гэрээ хийж байсан учир тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Тухайн үед 20 цаг өнгөрч байхад захирал нь гарч яваад Prius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би арын суудлын дунд нь суусан. Урд суудал дээр манай Ө.Лхамаахүү сууж явсан. Жолоочийн ард буюу миний баруун гар талд талийгаач Санжмятав, миний зүүн гар талд Далайбаяр сууж явсан. Хотоос гарах үед 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Тухайн үед би хөлсний тэрэг гэж мэдээгүй бөгөөд яг манай ажилчид гэж 8 хүн 2 машинд суусан. Нөгөө машинд 1 хүн замд бууна гээд дайгдаж явсан. Анх манай машинд жолоочтой нийлээд 6 буюу хойноо 4 хүн сууж явж байгаад бид ярилцаад нөгөө машинд Дундговь өнгөрөөд нэг хүнийг өгсөн юм. Бид өөрсдөө хоол, ундаа авч явсан учир замд хоол идээгүй. Хотоос гараад Дундговь ортол зогсоогүй бөгөөд 1 хүнээ нөгөө машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулгахад огт удаагүй. Замдаа 1 удаа зогсож бие зассан. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Урд сууж явсан жолооч болон зорчигч хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан бид 3 бүс бүслээгүй. Бид суудал солиогүй. Би жолоочид үүрэглэхгүй биз дээ, кофе уух уу гэхэд уухгүй, би байнга энэ хооронд явдаг, үүрэглэхгүй гэж хэлж байсан. Манай машины 1 хүн нөгөө машинд суусны дараа удалгүй би унтаад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Би ар гэр рүүгээ утсаар ярьсан гэж манайхан хэлж байсан боловч би огт санахгүй байна. Ослын улмаас уушгиндаа аппарат зүүснээ авахуулсан, нүүрэнд оёдол тавьсан, талийгаач бид 2 онгоцоор ирсэн гэсэн. Гэмтэлд 10 хоног хэвтээд гарсан. Миний 7 хавирга, 4 нурууны сэртэн яс, нүдний ухархай цөмөрсөн, чамархай цөмөрсөн, хамар цөмөрсөн, 4 шүд унасан, дахиад 2 шүд авахуулах гэж байна. Би нүдний ухархайны хагалгаанд орно. Осол гарсан цагаас хойш хэвтрийн дэглэм барьж, хүний асаргаанд байна. Байгууллагын зүгээс эмчилгээний төлбөрийг төлж байсан. Надаас уушгины аппарат авах үед би өөрөө авсан. Байгууллагаас миний данс руу 2.000.000 орчим төгрөг өгсөн. Жолоочоос 600.000 төгрөг эмчилгээнд хэрэглэ гээд өгсөн байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард Даймонд драгон ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 2.400.000 төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. Тухайн үед Мөнгөнчимэг, Лхамаахүү, талийгаач нартай хамт өмнө нь ажиллаж байсан учир хамтдаа тус байгууллагад ажил хийхээр тохирсон. 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс орж ажиллах зорилгоор компанийн байранд 19 цагийн орчим очиж уулзсан. Тухайн өдөр компанийн хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Тухайн үед цаг нь 20 цаг өнгөрч байхад захирал нь гарч яваад Prius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би арын суудлын зүүн гар талд нь суусан. Урд суудал дээр манай Ө.Лхамаахүү сууж явсан. Жолоочийн ард талийгаач Санжмятав, голд Мөнгөнчимэг сууж явсан. Хотоос гарах үед 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Хотоос хөдлөхдөө манай машинд нөгөө машинд суух байсан боловч нөгөө машинд өөр нэг илүү хүн байгаа гээд манай машинд хойно нь 4-үүлээ суугаад явсан. Тэр охин талийгаачтай хамт сууж байсан. Дундговь ороод нөгөө хүнийг буухгүй байхаар нь уурлаж байгаад Дундговь өнгөрсний дараа нөгөө машинд суулгасан. Бид өөрсдөө хоол, ундаа авч явсан учир замд хоол идээгүй. Хотоос гараад Дундговь ортол зогсоогүй бөгөөд нөгөө хүнээ өөр машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулгахад удаагүй. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Урд сууж явсан жолооч болон зорчигч хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан бид 3 бүс бүслээгүй. Бид суудал солиогүй. Бид замдаа явангаа хоолоо идээд явж байсан. Хүнээ нөгөө машинд өгөөд цааш явж байгаад би унтчихсан. Гэнэт тас няс хийгээд явчихаар нь сэрээд хартал хойно ачсан байсан бүх юм урагш ороод ирчихсэн, нөгөө 2 хүн харагдахгүй байсан. Урд талаас Лхамаа эгч орилоод байсан. Урд зогсож байсан том машины жолооч ирж миний талын хаалгыг хөшиж онгойлгож өгсөн. Цонх нь хагарчихсан байсан. Миний нүүрнээс нилээн цус гарчихсан байсан. Намайг машинаас буулгахаар нь би жолоочтой хамт нөгөө хүмүүсээ авах гээд хаалгыг нь татсан боловч онгойхгүй байсан. Өөдөөс нэг машин ирээд бид хамжиж гаргасан. Талийгаач ухаангүй, хурхирч байгаа мэт дуугараад байсан учир машинаас гаргаагүй, Мөнгөнчимэгийг машинаас гарсан, Лхамаахүү суудал дээрээ орилоод суугаад байсан. Том машины жолооч яаж байгаа юм бэ, шээх хооронд араас мөргөчихлөө гээд байсан. Манай машины жолооч суудал руль 2-ын хооронд хавчуулагдсан байсан бөгөөд хүмүүс нийлж гаргаж авсан. Удалгүй түргэн ирээд бидийг аваад Цогт-Овоогийн эмнэлэгт очсон. Аймаг руу нь тэр өдрөө явсан. Жолооч үүрэглээд цагаан зураас руу болон эсрэг тал руугаа хальж ороод байхаар нь манай Лхамаахүү эгч амаръя чи үүрэглээд байна гэхэд жолооч нь амрахгүй гээд байсан гэсэн. Дундговь өнгөрөөд явж байх үед зам дээр маш их эвдрэл таарах үед огцом дараад байсан. Намайг сэрүүн байх үед эсрэг урсгал руу ороод байхаар нь би нүх тойрч байна гэж бодож байсан. Жолооч замдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэр жолооч биднийг Цагаанхад оруулах байсан Би өөрийн эмчилгээний төлбөрт 6.000.000 төгрөг зарцуулсан. Жолооч надад мөнгө төгрөг өгөөгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Лхамаахүүгийн мөрдөн байцаалтын шатан өгсөн мэдүүлэгт: Би тогооч ажил хийдэг бөгөөд 2022 оны 08 дугаар сард Даймонд драгон
ХХК-тай гэрээ байгуулан 14 хоног Өмнөговьд ажил хийгээд 1.800.000
төгрөг авахаар тохиролцон гэрээ хийсэн. Явахын өмнө 1 сар явахаар аман гэрээ
хийсэн байсан. Тухайн үед Мөнгөнчимэг, Далайбаяр, талийгаач нартай хамт өмнө
нь ажиллаж байсан учир хамтдаа тус байгууллагад ажил хийхээр тохирсон. 2022
оны 09 дүгээр сарын 02-ны өдөр өглөө Халдварт дээр PCR-ийн шинжилгээ өгөөд
орой 19-20 цагийн үед Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүс орж ажиллах
зорилгоор компанийн байранд цугласан, очиж уулзсан. Тухайн өдөр компанийн
хашаанаас тус байгууллагын гаргаж өгсөн машинаар явна гээд очсон юм. Гэтэл биднийг авч явах машины жолоочийн аавынх нь бие муудсан гээд байсан. Захирал
нь энэ машиныг бариад явах хүн байна уу гэхээр нь би дургүйцээд хамаагүй хүнээр бариулж болохгүй гэж хэлсэн. Тэд хоорондоо ярьж байгаад 20 цаг өнгөрч байхад захирал нь гарч яваад Prius 41 маркийн 2 автомашиныг олж ирээд биднийг суугаарай гэж хэлээд суулгасан. Би урд талд нь суусан. Жолоочийн ард талийгаач Санжмятав, голд Мөнгөнчимэг, Далайбаяр миний ард мөн тэдний дунд бас нэг үйлчлэгч охин суугаад хөдөлсөн. Хотоос гарах үед 21 цаг өнгөрч байсан гэж бодож байна. Хотоос хөдлөхдөө манай машинд нэг илүү хүн суугаад хойно нь 4-үүлээ суугаад явсан. Тэр охин талийгаач, Мөнгөнчимэг нарын дунд суугаад маш тээртэй яваад байх шиг байсан. Дундговь ороод нөгөө хүнийг буухгүй байхаар нь уурлаж байгаад Дундговь өнгөрсний дараа нөгөө машинд суулгасан. Бид өөрсдөө хоол, ундаа авч явсан учир замд хоол идээгүй. Хотоос гараад Дундговь ортол зогсоогүй бөгөөд Дундговийн цаана 1 хүнээ нөгөө машинд өгөх гэж 1 зогссон. Хүнээ нөгөө машинд суулгахад огт удаагүй. 5, 6 минут болсон. Жолооч замдаа огт зогсож амраагүй, ойролцоогоор 80 орчим км/цагийн хурдтай яваад байх шиг байсан. Донсолгоотой замаар явж байхад ширүүн эвгүй явж байна гэж манай хойно сууж явсан хүмүүс хэлж байсан. Тухайн үед нүх тойрч явах үед нойрмоглохгүй байх гэж бодож байсан. Донсолгоотой зам гараад шулуун зам буюу эвдрэлгүй замд ороод үүрэглэвэл замаас гарч нүдний хор гаргаарай, нойр чинь хүрвэл явж болохгүй шүү гэж хэлж байсан. Би өөрөө нойр хүрч байсан учир тэр хүнийг үүрэглэх вий гэж зүгээр бодож хэлж байсан. Жолооч нойр хүрч байна гэж надад хэлээгүй. Би тэрүүхэн үед зүүрмэглээд огцом тоормос гишгэх шиг болохоор нь урагш хартал урд талд том машин зогсож байгаа харагдаад шууд мөргөсөн. Тормослож явж байгаад мөргөсөн. Урд зогсож байсан машины гэрэл, ослын гэрэл нь асаж байсан эсэхийг сайн санахгүй байна. Гэрэлгүй байсан гэж бодож байна. Үүрийн гэгээ орж байх үед осол гарсан. Маш муу гэгээтэй байсан. Би одоо бодоход бараан том юмыг орилсоор байгаад мөргөснийг санаад байна. Мөргөх үед аюулгүй дэр задраад цээж рүү маш хүчтэй цохьсон. Би хаалга онгойлгооч гэхэд гаднаас хүн онгойлгож байтал Далайбаяр бууж ирээд нөгөө талаар буугаад талийгаач талын хаалгыг онгойлгох гээд байсан. Буцаж Далайбаяр машинд суугаад орилоод байсан. Жолооч орилоод байсан. Би Санжмятаваа гэж орилоход хурхираад байх шиг байхаар нь би тархиндаа гэмтэл авсан байна гэж бодоод битгий хөдөлгө гэж хэлж байсан. Бас 1, 2 хүн ирчихсэн тусалж байсан. Удалгүй цагдаа түргэн ирээд түргэнээр бид эмнэлэг явсан. Жолооч болон би хамгаалах бүс бүсэлж байсан. Хойно сууж явсан 3 бүс бүслээгүй. Хойд 3 хүн суудал солиогүй. Жолооч замдаа архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэр жолооч биднийг Цагаанхад оруулах байсан. Жолооч надтай огт яриагүй. Байгууллагаас эмчилгээний төлбөрт 1.100.000 төгрөг өгсөн. Хөдөөнөөс хотод ирэхэд зардлыг мөн төлсөн. Замдаа жолооч огт зогсож амраагүй. Замд хурд хэтрүүлж байгаа нь харагдаагүй. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Тооцоо бүрэн гараагүй байна. Тооцоог гаргаж өгнө. Жолоочид гомдолтой байна. Би одоо нийгмийн даатгалаа хувиараа төлж байгаа учир мөн нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн ажлын цалин сарын 3.600.000 төгрөгийг хэзээ ажилд орж ажлаа хийх хэмжээнд очих хүртлээ нэхэмжилнэ. Одоо тооцоо бүрэн гараагүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 78 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Мапроуд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Осол гарсан талаар манай байгууллагаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсны дараа мэдсэн. Энэ байгууллагад хуульчаар ажилладаг учир намайг томилсон. North benz маркийн 78-91 УБН дугаартай автомашин нь тус байгууллагын автомашин бөгөөд одоо Өмнөговь аймагт ачаанд явж байгаад эвдэрчихсэн байгаа. Жолооч нь авч ирнэ гэж байгаа. Ослын улмаас хойд гэрэл хагарсан гэж байсан. Гэрлүүдийг нь буцаагаад засаж янзалсан гэсэн.Би зам тээврийн осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Манай байгууллагын автомашин бөгөөд тухайн үед North benz маркийн 7891 УБН дугаарын тээврийн хэрэгслээр мөн манай байгууллагын экскеватор ачиж явсан юм. Ачааг Цогтцэций суманд хүргэх ёстой байсан юм. Тухайн үед автомашин тонн даац хэтрүүлсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн автомашины жолооч нь дээрх автомашиныг 4 жил орчим унаж ашиглаж байгаа. Машиныхаа бүрэн бүтэн байдлыг жолооч өөрөө хариуцдаг юм. Тус автомашин нь Өмнөговь руу замд гарахын өмнө манай байгууллагын том ачааны автомашинууд 22-ын товчоонд аж ахуйн хашаанд зогсож байгаад явсан гэсэн. Түвшинзаяа гээд инженер шалгаж гаргасан гэж бодож байна. Манай байгууллага төлбөрийн асуудлыг хариуцахгүй гэж бодож байна. Манай жолоочийн буруу байхгүй гэж үзэж байгаа гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 95, 98 дахь тал/
Гэрч М.Түвшинзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Манай жолооч Ганбаатар нь осол гарсан талаар өглөө нь над руу утсаар ярьж хэлсэн. Араас машин хурдтай ирж мөргөсөн гэж хэлсэн. Үүр цайж байх үед осол гарсан гэсэн. Энэ тээврийн хэрэгсэл нь Мапроуд ХХК-ийн автомашин бөгөөд байгууллагын техникүүдийг урагш нь буюу Өмнөговь руу зөөдөг юм. Би өмнө нь Мапроуд ХХК-д эдийн засагчаар ажилладаг байсан бөгөөд 2019 оноос хойш жирэмсний амралттай байгаа юм. Өмнө нь ажиллаж байхдаа том ачааны автомашинуудыг байгууллагын хашаанаас гарах үед нь ачааг нь хараад баталгаажуулдаг байсан. 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр North benz маркийн 78-91 УБН дугаарын автомашиныг экскеватор ачаад Өмнөговь аймгийн Цогтцэций сум явах гээд хашаанаас гарах үед нь би ачааг нь хараад гаргасан. Би жолоочтой нь эртний танил, маш ойрхон байдаг юм. Би Ганбаатар жолоочийг ажилд гарах үед нь өөрт нь эрсдэл үүсгэхгүй тулд ачааных нь зургийг дараад баримтжуулдаг юм. Би сайн дураар тэр хашаагаар байнга орж гардаг юм. Ганбаатар жолооч нь олон жилийн туршлагатай маш сайн жолооч гэж боддог бөгөөд унаж явсан автомашин нь 2021 онд шинээр орж ирсэн, 0 км гүйлтгүй автомашин юм. Би Ганбаа ахыг замд гарах гэж байх үед нь очиж харахад бүх гэрэл нь бүрэн асаж байсан. Ямар нэгэн эвдрэлгүй байсан. Би хойно нь гэрэл нь бүрэн асаж байхыг харсан. Жолоочийг явах үед нь байгууллагаас жолоочид зааварчилгаа өгсөн эсэхийг мэдэхгүй байна. Би өмнө ч огт өгч байгаагүй. Би өгөх үүрэггүй. ХАБ нь өгдөг байх гэж бодож байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 102 дахь тал/
Гэрч Г.Балжирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Тухайн тээврийн хэрэгсэл постоор орж ирэхэд бүрэн бүтэн байсан. Ямар нэгэн гэмтэл ажиглагдаагүй. Гэрэл ойлгогч бол байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал/
Гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хотоос Тавантолгой төмөр зам руу 520 экскеватор ачаад тээвэр хийж явсан. Цогт-Овоо сумын хойд талд төлбөр авах цэгээс 3 орчим километрт би замын баруун гар тал руугаа нэлээд их зай шахаж зогсоод машинаас бууж бие засаад тээврийн хэрэгсэл ачаа тээшийн бүрэн бүтэн байдлыг шалгачихаад эргээд машиндаа суух гэж байтал миний араас буюу Улаанбаатар хотоос Цогт-Овоо сумын чиглэлийн хатуу хучилттай авто замаар нэг бараан өнгийн жижиг машин их хурдтай явж байгаа нь 1 орчим километрийн цаанаас харагдсан би машины кабинд орж ирж суугаад нэг тамхи асаагаад араас ирж байгаа машиныг өнгөрөхөөр хөдлөх гээд толиндоо хараад сууж байтал уг машин шууд миний машины араас ирээд мөргөсөн. Би уг нь тухайн машиныг миний хажуугаар өнгөрөхөөр хөдлөх гэж байтал уг машин шууд ирээд миний машины чиргүүлийн араас мөргөсөн. Яг мөргөх үед нь машин доргиод надад мэдэгдсэн тэгээд би юу болов гэж бодоод буугаад очтол тухайн машин миний араас ирээд мөргөчихсөн байсан. Би жолооч зорчигч нарыг машинаас буухад нь туслаад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд 4 эмэгтэй хүн, 1 эрэгтэй хүн байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь уг эрэгтэй хүн жолоодож явсан байсан. Машины жолоочийн суудлаас эрэгтэй хүн гарч чадахгүй хөл нь суудал салон хоёрын голд хавчуулагдчихсан байхаар нь би тухайн хүний суудлын бүсийг нь тасдаад суудлын аравчийг хойш нь татаж гэдийлгээд тухайн эрэгтэй хүнийг машинаас буулгаж авсан. Тэгээд тухайн тээврийн хэрэгслийн зорчигч 4 эмэгтэйн ард суусан гурван эмэгтэй нэг нь хаалгаа нээгээд өөрөө буугаад ирсэн нөгөө хоёр эмэгтэй нь бууж чадахгүй байж байтал эмнэлэг цагдаа нар ирсэн. Тээврийн хэрэгслийн урд сууж явсан эмэгтэй хөлөө авч чадахгүй байсныг эмнэлэг цагдаа нар машинаас буулгаж авсан. Тухайн замын зорчих хэсэг хэвийн байсан. Үзэгдэх орчны хувьд гадаа гэгээ орчихсон байсан. Тухайн замын хэсэг нь шулуун ямар нэгэн үзэгдэх орчин хязгаарлагдах зүйл байгаагүй. 3 километрийн цаана байх пост төлбөр авах цэг чөлөөтэй харагдаж байсан. Эсрэг урсгалд ямар нэгэн тээврийн хэрэгсэл хүн мал байгаагүй. Эсрэг урсгал чөлөөтэй байсан. Тухайн замын орчимд миний машин болон миний машины араас, мөргөсөн тээврийн хэрэгсэл байсан өөр зүйл огт байгаагүй. Би тухайн замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлсөн байсан миний ачиж явсан ачаа хэт хүнд жинтэй болохоор замаас гарч шороон дээр зогсохоор газар цөмрөх аюултай байдаг. Миний машин асаалттай байсан. Би түр зогсоод хөдлөх гэж байсан юм. Тухайн үед би ослын зогсолтын гэрлээ асаасан байсан. Мөн гадна гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгогч цацруулагч бүгд бүрэн байсан. Дундговь аймагт цагдаа нар шалгаад гэрэл дохио тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын хувьд ямар нэгэн зөрчил байхгүй байна гээд явуулсан байсан. Мөн осол болохоос өмнө би өөрөө бууж машинаа тойрч шалгасан байсан. Учир нь Цогт-Овоо сумын пост дээр цагдаа нар шалгаад байдаг болохоор би постны цаана байнга зогсож машинаа шалгаад хөдөлдөг юм. Би жолоочид нь хандан яасан талаар асуухад шоконд орчихсон ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Би тухайн жолоочийг үүргэлсэн байх гэж бодож байна. Миний биед ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Надад бол машин ирж мөргөхөд миний машин доргиж байгаа нь мэдрэгдсэн. Тэрнээс өөр зүйл болоогүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Миний бие одоо хэвийн байна. Тухайн тээврийн хэрэгсэл чиргүүл хоёр Мапроуд ХХК-ийн эзэмшлийнх байгаа юм. Би тухайн тээврийн хэрэгслийг 4 жил унаж байна. Миний тээврийн хэрэгслийн чиргүүлийн арын гэрэл дохио хагарсан, арын хормой цөмөрсөн, чиргүүлийн тавцан гол хэсгээрээ хотойсон, цахилгааны утаснууд бүгд гэмтсэн байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 112 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би зам тээврийн осол хэрхэн гарсан талаар мэдэх зүйл байхгүй. Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдон тус хэрэгт оролцож байна. Хэргийн талаар тус байгууллагын тогооч нар Өмнөговь аймагт очиж ажилчдын хоол хийхээр явж байгаад осол гарсан гэж сонссон. Тус байгууллага нь осол гарахаас өмнө тогооч нартай Хөдөлмөрийн гэрээ хийсэн байсан. Осол гарснаас хойш Далайбаярт нийт 2.960.350 төгрөг, Ч.Мөнгөнчимэгт 2.000.000 төгрөг, Ө.Лхамаахүүд 1.138.000 төгрөгийн эмчилгээний төлбөр төлөөд байна. Амь хохирогч Санжмятавын буяны ажлын зардалд 1.000.000 төгрөг өгсөн. Осол гарсны дараа онгоцоор хохирогч нарыг тээвэрлэх үед 6.757.400 төгрөг зарцуулсан. Ч.Мөнгөнчимэгийн амьсгалын аппаратны төлбөрт 346.500 төгрөг, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын эмнэлгийн төлбөрт 356.800 төгрөг, хохирогч нарт эм авч өгөхөд 331.900 төгрөг зарцуулсан. Нийтдээ байгууллагаас хохирогч нарт 14.187.650 төгрөг зарцуулсан байна. Цаашид гарах эмчилгээний зардалд мөнгө гаргах талаар ярилцаагүй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 82 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн байцаалын шатанд өгсөн мэдүүлэгт: Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд North benz маркийн 78-91 УБН дугаартай автомашины чирүүлийн араас prius маркийн 54-98 УНК дугаартай автомашин мөргөж 3 хүний эрүүл мэндэд хохирол учирч, хүний амь хохирсон гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Мөнгөнчимэг нь 2.759.450, Г.Далайбаяр нь 2.206.000, Ө.Лхамаахүү нар нь 2.998.680 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 7.964.130 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг Э.Төмөрбаатараас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1 дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/
Шүүгдэгч Э.Төмөрбаатар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр нь ярьсан байгаа.” /2 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2373 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Амь хохирогч М.Санжмятавын цогцост 2 тал бөмбөлгийн духны эдийн тархмал няцрал, цус хуралт, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, дух ясны цөмөрсөн хугарал, суурийн том нүхнээс зүүн дагз яс руу чиглэсэн босоо шугаман хугарал, 2 нүдний ухархайн дээд, дотор хана, нүүрний яснуудын цөмөрсөн нийлмэл хугарал, тархины 2 тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх болон дээрх цусан хурааг авч тархи дарагдал чөлөөлөх, дух яс, 2 нүдний ухархайн дээд хана, нүүрний яснуудын хугарлыг цэгцлэх, хатуу хальсыг оёх мэс ажилбар /2022.09.05/, духны хуйханд цус хуралт, зүүн дунд чөмөг ясны далд хугарал, 2 нүдний зовхи, баруун зүүн шилбэ, баруун гуя, баруун бугуй, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр тухайлбал бүхээгт цохигдох, мөргөгдөх үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай, хэрэг учрал болох тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт архаг өвчтэй байна. Дээрх өвчин нь үхэлд нөлөөлөөгүй. Амь хохирогч нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Амь хохирогчийн ходоодонд 80мл орчим цайвар шингэн агууламжтай байна. Амь хохирогч нь АВО системээр А /II/ бүлгийн цустай байна. Амь хохирогч нь эмнэлэгт хэвтэж эрчимт эмчилгээ хийгдсэн учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн135-144 дэх тал/
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Ганбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо замын баруун гар талд хөвөөн дээр шахаж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн байна. Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөө үзүүлээгүй болно. 5498 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Төмөрбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөсөн байна. 7891 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Ганбаатарын зорчих хэсгийг чөлөөлж зогссон үйлдэл нь 14.1 Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо замын баруун гар талд хөвөөн дээр шахаж зогсооно гэсэн заалтыг зөрчсөн байна. Ачаа тээвэрлэх журам зөрчөөгүй болно. 5498 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Төмөрбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/ жолооч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас тухайн осол гарсан гэж үзэж дүгнэлт гаргав гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Төмөрбаатарын биед тархины доргилт, өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал, зүүн шилбэний язарсан шарх, цээжний өмнө хэсэг, зүүн бугалга, өвдөг дэх зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн өвдөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 2-ны өдрийн 4 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Э.Төмөрбаатар гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Лхамаахүүгийн биед тархины доргилт, баруун III/VI, VIII, зүүн I, IV хавирганы хугарал, баруун уушгины няцрал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Мөнгөнчимэгийн биед тархины доргилт, нүүрний зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун I, зүүн IV-VII хавирганы хугарал гэмтэл үүсчээ. Хавирганы хугарал гэмтлийн улмаас цээжний хөндийд хий-цус хуралдалт үүсч, зүүн уушги агчиж хүндэрчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Мөнгөнчимэгт баруун нэг, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, цус хуралт, элэгний няцрал, бүсэлхийн гуравдугаар нугалмын арын сэртэн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цохих, үрэгдэх үйлчлэлээр буюу авто ослын үед үүсжээ. Хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус хий, хуралтад нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэг тогтооно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дахь тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Г.Далайбаярын биед тархины доргилт, баруун далны хугарал, дух, баруун хөмсөг дэх язарсан шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ө.Лхамаахүүгийн биед өвчүү, бүсэлхийн 3-р нугалам, баруун 3,4,5,6,7,8, зүүн 1,2,3,4-р хавирганы хугарал, баруун уушгины няцрал, тархи доргилт, цээж, хэвлий, баруун бугалга, тохой, шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 48-50 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ч.Мөнгөнчимэгт баруун нэг, зүүн 1,2,3,4,5,6,7,8-р хавирганы хугарал, ухархайн дотор хананы хугарал, цээжний хоёр талын хөндийн хий, цус хуралт, элэгний няцрал, бүсэлхийн гуравдугаар нугалмын арын сэртэн хугарал, нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь цохих, үрэгдэх үйлчлэлээр буюу авто ослын үед үүсжээ. Эмнэлгийн бичиг баримт болон шүүх эмнэлгийн дүгнэлтэд ослын үед унасан гэх хоёр шүдний талаар дурдагдаагүй тул хэзээ унасныг тогтоох боломжгүй байна. Хоёр талын олон хавирганы хугарал, цээжний хөндийн цус, хий хуралтад нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 заалтаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, ухархайн дотор хананы хугарал нь 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтооно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Далайбаярын биед баруун дал ясны хугарал, сээрний 1-р нугалмын хоёр талын хөлний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, дух, хөмсөг, зүүн нүдний зовхинд шарх, нүүрэнд зулгаралт, нүүрэнд сорви, духны зүүн хэсэг, зүүн нүд, хацар хамрын нурууны зүүн талын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд талын 4-р шүдний хугарал, зүүн доод талын 4-р шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу тухайн зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байна. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн дээд талын 4-р шүдний хугарал, зүүн доод талын 4-р шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. Нүүрэнд үүссэн шархны сорви нь ердийн явцаараа арилахгүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 60-63 дахь тал/
Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 99 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. 45-78 АА чиргүүлийн тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй байна. Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд салхины шил баруун талдаа бага зэрэг цуурсан, шил арчигч ажиллахгүй, баруун талын холын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй, улсын бүртгэлийн дугаар хойд тал байхгүй, ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байна. Зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Уг осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй болно. Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл хийн тоормосны системтэй. Тоормосны систем стандартын шаардлага хангаж байна. Beiben North benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, чиргүүл нь 2020, 2022 онд техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн байна. 2021 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй байна. 2022 оны 06 сарын 29-нд техникийн хяналтын үзлэгт орсон техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна. Чиргүүлийн холбоос хэвийн ажиллагаатай. 45-78 АА чиргүүлийн тоног төхөөрөмжөөр үзэх боломжгүй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 34-45 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Осол үйлдэгдэхийн өмнө 78-91 УБН улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал, дүрмийн шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. 2. Осол үйлдэгдэхийн өмнө 54-98 УНК улсын дугаартай автомашин техникийн бүрэн бүтэн байдал, дүрмийн шаардлага хангаж байсан эсэх нь тогтоогдохгүй байна. 3. 78-91 УБН улсын дугаартай автомашины жолооч нь зорчих хэсгийн чөлөөлж зогсох боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна. 4. 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж ..." гэсэн заалтыг биелүүлээгүй байна. 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2-д "Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна" гэсэн заалт болон 12.2-д "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна." гэсэн тус тус заалтуудыг биелүүлээгүй байна. 5. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материал 78-91 УБН улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан заалтыг биелүүлээгүй, 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 болон 12.2 дахь заалтуудыг биелүүлээгүйгээс уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна. 6. Шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл илрээгүй. 7. 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслээс үүссэн мөрөөр боломжит доод хурд 46.3 км/цаг хурд тогтоогдож байна. 8. Шинжилгээнд ирүүлсэн хавтас хэргийн материалд 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогсолтыг түр болон удаан зогсолт гэх нотлох баримт авагдаагүй.” /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгсэл түр ба удаан, ослын зогсолтын аль нь болохыг тогтоосон баримт шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд байхгүй байна. 2. 1-р хариулагдсан. 3. Зам тээврийн осол хэрэгт холбогдогч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай дүрмийн аль нэг зүйл заалтыг зөрчсөн эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...”; 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй, шинжилгээ хийх боломжгүй байх тул холбогдох асуултуудад хариулахаас татгалзав. 4. Замын баруун талын шороо хөвөө ташуу налуу байх тул тээврийн хэрэгслийн хөндлөн тогтворжилт алдуулахгүй тулд зүүн гар талдаа 1,9-2,0 метр зай үлдээж зогссон байна. 5. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслээс зүүн тийш замын зорчих хэсгийн голын тэнхлэгийн тасархай цагаан шугам хүртэл урд дугуйнаас 2,0 метр, хойд дугуйнаас 1,9 метр тус тус зайтай, Toyota Prius маркийн 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлтээр өргөний хэмжээ - 1770 мм = 1,77 метр хэмжээтэй байх тул Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн зүүн талаар Toyota Prius маркийн 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрөхгүйгээр явах боломжтой байна. 6. 3-р хариулагдсан. 7. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №291 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тоормосны гэх мөрийн уртад үндэслэн зам дугуйн барьцалт, хөдөлгөөний удаашралт зэрэг автомеханикийн онолын тооцоолол ашиглаж хамгийн доод хурдны хэмжээг тогтоосон арга нь үндэслэлтэй байна. 8. Зам тээврийн осол хэрэг нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 километрт хатуу хучилттай А0202 дугаартай суурингийн гадна авто зам дээр болсон байна. 9. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслээс зүүн тийш замын зорчих хэсгийн голын тэнхлэгийн тасархай цагаан шугам хүртэл урд дугуйнаас 2,0 метр, хойд дугуйнаас 1,9 метр тус тус зайтай зогссон байна. 10. Beiben North Benz ND4260 маркийн 78-91 УБН улсын дугаартай чирэгч тээврийн хэрэгслийн ачаатай нийт жин 83220 кг байгаа нь MNS4598-2020 стандартын 14.1-д "нам аралтай хагас чиргүүл, авто угсрааны зөвшөөрөгдөх бүх жин 115 тонноос хэтрэхгүй байна" гэсэн заалтаас бага байх тул стандарт шаардлага хангаж байна. 11. Хэргийн оролцогч нарын мэдүүлэгт үндэслэн дүгнэлт гаргах нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49-р бүлэг шинжээчийн эрх, үүрэг, хориглох заалтын 49.4.2-д хамаарах тул хэргийн материал дахь гэрчийн 1 дүгээр хавтас хэргийн 108 дугаар талд мэдүүлсэн мэдүүлэгт шинжилгээ хийх боломжгүй. 12. 4-р хариулагдсан. 13. Үзлэг шинжилгээний явцад хэрэгт ач холбогдол бүхий зүйл шинээр илрээгүй.” /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 8-12, 15-17 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 28-29 дэх тал/
Нас барсны гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 34 дэх тал/
Буяны ажлын зардалд гарсан зардлын тооцоо /1 дүгээр хавтаст хэргийн 41-54 дэх тал/
Хөдөлмөрийн гэрээ М.Санжмятав /1 дүгээр хавтаст хэргийн 57-60 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээ Ч.Мөнгөнчимэг /1 дүгээр хавтаст хэргийн 64-67 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээ Г.Далайбаяр /1 дүгээр хавтаст хэргийн 72-75 дахь тал/
Хөдөлмөрийн гэрээ Ө.Лхамаахүү /1 дүгээр хавтаст хэргийн 80-83 дахь тал/
Мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар Нийгмийн даатгалын хэлтэс /1 дүгээр хавтаст хэргийн 86-88 дахь тал/
Мапроуд ХХК-ийн итгэмжлэл /1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал/
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа North benz 78-91 УБН /1 дүгээр хавтаст хэргийн 100 дахь тал/
Деспозит дансны дэлгэрэнгүй хуулга Э.Төмөрбаатар /1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал/
Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/
Ө.Лхамаахүүгийн өвчний түүх, эмчлүүлэгсдийн шинжилгээ, хэрэглэсэн эм тарианы баримт /1 дүгээр хавтаст хэргийн 164-175 дахь тал/
Ч.Мөнгөнчимэгийн өвчний түүх, эмчлүүлэгсдийн шинжилгээ, хэрэглэсэн эм тарианы баримт /1 дүгээр хавтаст хэргийн 185-197 дахь тал/
Г.Далайбаярын өвчний түүх, эмчлүүлэгсдийн шинжилгээ, хэрэглэсэн эм тарианы баримт /1 дүгээр хавтаст хэргийн 202-214 дэх тал/
Э.Төмөрбаатар жолоочийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/
Б.Ганбаатарын жолоочийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 219 дэх тал/
North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал/
Ө.Лхамаахүүгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал/
Ч.Мөнгөнчимэгийн иргэний үнэмлэхийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 232-233 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/
Г.Далайбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал/
Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 2 дахь тал/
Э.Төмөрбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал
Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/
Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 15 дахь тал/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/
Хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/
Б.Ганбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 21 дэх тал/
Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/
Жолоочийн лавлагаа мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/
Хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 25 дахь тал/
Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 26 дахь тал/
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/
Автотээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөх эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/
Автотээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтийн хуудас 1139071230 North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/
Г.Далайбаярын эмчилгээний зардалд гарсан зардлын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 66-68 дахь тал/
Зээлийн гэрээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 69-76 дахь тал/
Даймонд драгон ХХК-ийн итгэмжлэл /2 дугаар хавтаст хэргийн 78 дахь тал/
Даймонд драгон ХХК-ийн төлбөр төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 84 дэх тал/
Ч.Мөнгөнчимэгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/
Г.Далайбаярын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/
Э.Төмөрбаатарын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал/
Ө.Лхамаахүүгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/
Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0241491 дугаартай шийтгэлийн хуудас /2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/, шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв, хохирогч Ч.Мөнгөнчимэг нарын гаргаж өгсөн хохирлын баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Төмөрбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Э.Төмөрбаатарын гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-т “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн чиргүүлийн араас мөргөсний улмаас зорчигч М.Санжмятавын амь хохирч, Ч.Мөнгөнчимэгийн биед хүнд хохирол, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нарын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас хойш 5 км зайтай замд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслээр зорчин явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.2-д “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...” гэсэн заалт болон 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас М.Санжмятав амь хохирсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2373 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 135-144 дэх тал/, мөн хохирогч Ч.Мөнгөнчимэгийн биед хүнд хохирол, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нарын биед хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 513 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дахь тал/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 200-201 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 58 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 48-50 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 76 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 55 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 60-63 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр нар шүүхийн хэлэлцүүлэгт “...шинжээчийн дүгнэлтээр миний зарим гэмтлийг дутуу гаргасан гэх тайлбар мэдүүлгүүдийг гаргаж байх боловч хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцаж, гомдол, хүсэлт гаргаагүй хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэжээ.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь тус гэмт хэрэг үйлдэх үедээ 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан B C CE D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь, мөн “North benz” маркийн 78-91 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ганбаатар нь B C CE D ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь шүүгдэгч Э.Төмөрбаатарын жолоочийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/, Жолоочийн лавлагаа мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/, гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон шүүгдэгч Э.Төмөрбаатарын нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Э.Төмөрбаатар болох нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал/, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр, 78-91 УБН улсын дугаартай “North benz” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Мапроуд ХХК болох нь North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 220 дахь тал/-аар тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг гарах үед 54-98 УНК улсын дугаартай “Toyota prius” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч шүүгдэгч Э.Төмөрбаатарт хөнгөн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 414 дугаартай шинжээчийн Э.Төмөрбаатарын биед тархины доргилт, өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал, зүүн шилбэний язарсан шарх, цээжний өмнө хэсэг, зүүн бугалга, өвдөг дэх зулгаралт, цээж, баруун шилбэ, зүүн өвдөг дэх цус хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Өвчүү, баруун талын V, VI хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/-ээр тогтоогдож байна.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/ 54-98 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 "Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна" гэсэн заалт, 12.2 "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна." гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/, Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/ зэрэг шинжээчийн дүгнэлтүүд нотлох баримтаар авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүх хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангаж хэргийн оролцогч нарын хүсэлтээр Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 2161 дугаартай шинжээчийн /2 дугаар хавтаст хэргийн 220-230 дахь тал/ дүгнэлт нь тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 109 дугаартай шүүгчийн захирамжаар 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулахаар шийдвэрлэсэн боловч Г.Цэндсүрэн, С.Мөнхдалай гэх 2 шинжээч дүгнэлт гаргасан байна. Тус дүгнэлтэд шинжээч нар ажил мэргэжил, дадлага туршлага мэдлэгийнхээ талаар тусгаагүй байх ба шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр дүгнэлт гаргаагүй, Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан заалт болон журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар тооцож шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
Харин шүүгдэгч Э.Төмөрбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдож байна гэж үзсэн.
Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Төмөрбаатарт холбогдох хавтаст хэргийн хүрээнд жолооч Б.Ганбаатар нь 78-91 УБН улсын дугаартай “North benz” маркийн тээврийн хэрэгслийг зогсоохдоо замын хөвөө хэсэг налуу байсан тул унах аюултай тул боломжит байдлаар замыг чөлөөлж, хөвөөг шахаж зогссон бөгөөд тухайн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянаж шалгаж үзээд 1 км орчим зайнаас ирж байгаа тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд замын хөдөлгөөнийг эхлүүлэхээр тээврийн хэрэгслийн толиндоо харж байхад ирж мөргөсөн гэх мэдүүлгийг гэрчээр мэдүүлсэн байх ба Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч С.Батзоригийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 147 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/-ээр уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Э.Төмөрбаатарын буруутай үйлдлээс болсон гэж үзэхээр байна.
Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Б.Ганбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.1-д заасан заалтыг биелүүлээгүй гэх буруутай үйлдэлдэнэ эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн болох нь Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 0241491 дугаартай шийтгэлийн хуудас, мөрдөгчийн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар тус эрх бүхий албан тушаалтны дээрх шийтгэлийн хуудсыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Тус зам тээврийн осолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам, замын байгууламж нөлөөлөөгүй болох нь автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 999651 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 34-45 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 114-117 дахь тал/, Автотээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтийн хуудас 1139071230 North benz 78-91 УБН тээврийн хэрэгслийн /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/ зэргээр, мөн осол гарахад шүүгдэгч Э.Төмөрбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь гэрч Б.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан. Би тухайн жолоочийг үүргэлсэн байх гэж бодож байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 108-110, 112 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 4498 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн Э.Төмөрбаатар гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 154-156 дахь тал/ тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж хуульчилсан.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж…” гэснийг “... тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж…” гэж, шүүхээс оногдуулж болох нэмэгдэл ялыг хүндрүүлэн өөрчлөлт оруулсан.
Шүүгдэгч Э.Төмөрбаатарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтыг журамлаж шийдвэрлэх нь зүйтэй гэх санал, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.Төмөрбаатарыг гэм буруутайд тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэргийн хохирол хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоохоор хуульд заасан.
Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэм буруутай этгээдээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвын зүгээс: “...оршуулгын зардлыг шүүх 2 хувааж шийдсэн. Шүүгдэгч Э.Төмөрбаатар 7.450.000 төгрөг өгсөн. “Даймонд Драгон” ХХК нэг ч төгрөг өгөөгүй. Сэтгэл санааны хохиролд 82.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг хохирол учруулсан этгээд болон компаниас нэхэмжилж байгаа гэх тайлбар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн зүгээс: “Даймонд Драгон ХХК-нд анхнаасаа гомдолтой байсан. Өмгөөлөгч нь орж ирээд манайхтай хамаарахгүй. Шүүгдэгч Э.Төмөрбаатарт ганцхан хамааралтай гэх зүйл яриад гараад явчхаж байсан. Ингэж болохгүй. Бид нар гэрийнхээ үүднээс авхуулаад, танайд ажиллая гээд яваагүй. Бид нар хууль ёсны дагуу хөдөлмөрийн гэрээгээ хийгээд, тэдэн сарын тэдний өдөр компанийнхаа байрны гаднаас компанийн захирлын өөрийнх нь авчирсан машинд суугаад хөдөлсөн. Эмнэлгээс гартал холбоотой байж байгаад шинэ жил болох гэж байхад та баяр ёслолынхоо юмыг аваарай гээд 500.000 төгрөг өгөөд алга болсон. Би компаниас ажилгүй байсан хугацааныхаа 1 жилийн цалинг нэхэмжилсэн байгаа. Хөдөлмөрийн гэрээгээр сарын 1.800.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. Эхний 3 сардаа 3.000.000 төгрөгөөр ажиллахаар аман тохиролцоо хийсэн. Би хавтаст хэрэгт нэхэмжлэлээ явуулсан байгаа. Би цалин гэж 30.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Шүүгдэгч Э.Төмөрбаатараас сэтгэл санааны хохирол гэж 100.000.000 төгрөг, мөн би одоо хүртэл нүдний ухархайныхаа хагалгаанд орж чадаагүй байгаа учраас хагалгаанд орно гэж бодоод 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Хагалгааны зардлыг хагалгаанд орсны дараа нэхэмжлэх ёстой байдаг гэсэн. Гэхдээ надад хагалгаанд орох мөнгө байхгүй учраас хагалгаанд орох мөнгөө урьдчилан нэхэмжилж байгаа гэх тайлбар,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаярын зүгээс: “...Би осолд орохоос өмнө цалингийн зээлтэй байсан. Осол орсноос хойш нэг ч удаа зээлээ төлж чадаагүй. Би 70.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би банкны зээлээ 30.000.000 төгрөгөөр хаана. Дээрээс нь би өрх толгойлсон эмэгтэй, амьдрахын тулд ээжийнхээ тэтгэврийн зээлийг авчихсан. Би хөгшин настай ээжтэйгээ, бага насны хүүхдүүд, нэг оюутан охинтойгоо амьдардаг. Би амьдрахын тулд ах дүү нараасаа мөнгө зээлдэг. Банк надад итгэж зээл гаргахгүй байгаа. Энэ хэрэгт гурвуулаа буруутай гэж бодож байна. Тиймээс 70.000.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх тайлбар,
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн зүгээс гэм буруутай этгээдээс эрүүл мэндийн даатгалын сангаас нэр бүхий хохирогч нарт эмнэлгийн үйлчилгээ үзүүлсний хохирол төлбөрт нийт 7.964.130 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж хуульчилсан тул шүүх хэрэгт авагдсан хохирол төлбөрийн талаарх нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой, нягт нямбай үнэлж дараах байдлаар шийдвэрлэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж хуульчилжээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг нь 2.759.450 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаяр нь 2.206.000 төгрөгийн, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Лхамаахүү нь 2.998.680 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тус тус авсан болох нь иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяагийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 129 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 95 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаярын эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 98 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ө.Лхамаахүүгийн эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 104-105 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэжээ.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч Э.Төмөрбаатар болон амь хохирогч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нартай Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан ажил олгогч тал, иргэний хариуцагч Даймонд драгон ХХК-иас гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь: Даймонд драгон ХХК нь амь хохирогч М.Санжмятав, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нартай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан болох нь /1 дүгээр хавтаст хэргийн 57-60, 64-67, 72-75, 80-83 дахь тал/ болон иргэний хариуцагч, нэхэмжлэгч, хохирогч нарын мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.
Амь хохирогч М.Санжмятав, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуульд заасан шаардлагыг хангасан хуулийн хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний 7.1 “Ажил олгогч дараах үүрэгтэй” 7.1.2-т “Ажил олгогч нь ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолтыг гарган өгч танилцуулах” гэжээ.
Мөн Даймонд драгон ХХК-ийн жолоочийн эцэг хүнд өвчтэй байгаа гэх шалтгаанаар 54-98 УНК улсын дугаартай Тоёота приус маркийн жолооч Э.Төмөрбаатартай хохирогч нарыг ажлын байр руу нь хүргүүлэхээр зорчуулан тээвэрлүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
Ажил олгогч Даймонд драгон ХХК нь ажилтантай байгуулсан гэрээний дагуу амь хохирогч М.Санжмятав, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нарыг ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр шүүгдэгч Э.Төмөрбаатартай харилцан тохиролцон түүний 54-98 УНК улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлд хохирогч нарыг зорчуулан улмаар зам тээврийн осолд орсон байх тул хохирогч нар /ажиллагсад/ нь хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.
Иймд Даймонд драгон ХХК нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас нэр бүхий хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв оршуулгын зардал 14.933.145 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтууд /1-р хавтаст хэргийн 41-67 дахь тал/ авагдсан байх тул шүүх дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Э.Төмөрбаатараас оршуулгын зардалд 7.466.572 төгрөг, Даймонд драгон ХХК-иас 7.466.572 төгрөгийг тус тус гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт олгохоор шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Даймонд драгон ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт оршуулгын зан үйлд хамт олны зүгээс 1.000.000 төгрөгийг хандив болгон шилжүүлсэн болох нь иргэний нэхэмжлэгч, хариуцагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх Даймонд драгон ХХК-ийн хамт олны зүгээс хандив болгон амь хохирогчийн ар гэрт өгсөн 1.000.000 төгрөгийг тус компаниас гаргуулах оршуулгын зардалд оруулан тооцохгүйгээр шийдвэрлэсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн зүгээс “... Э.Төмөрбаатар хагалгааны зардлыг өгөх боломжгүй гэж үзэж байх шиг байна. Яагаад тэрийг өгөх боломжгүй гэж. Би 3.000.000 төгрөг өгөөч л гэж гуйсан. Би бусад мөнгөө нэхэмжлэхээ больё. Эм тарианы мөнгө нэхэмжлэхгүй. Би ганцхан хагалгаандаа орчихвол бусад юмыг тоохоо больё гэж үзэж байгаа. 3.000.000 төгрөгийг л нэхэмжилж байгаа. Тэгээд сүүлдээ нүдний ухархайны хагалгаа хамааралгүй гэж үзэж байх шиг байна. Тэр шүүх шинжээч намайг дүгнээд нүдний ухархайны цөмрөл байна гэж үзсэн. Улсын 1 дүгээр эмнэлгийн нүдний хагалгааны эмч үзээд имплант тавих юм байна, ийм зардал гарна, бүрдүүлээд ир гэсэн боловч надад тухайн үед хагалгаанд орох мөнгө байгаагүй учраас би бүх бичиг баримтаа явуулсан байгаа. Энэ зардлаа гаргуулж авмаар байна гэх санал, тайлбар гаргасан.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж хуульчилсан.
Шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн тус гэмт хэргийн улмаас хүнд гэмтэл авсан эрүүл мэндийн байдал, хэрэгт ирүүлсэн эмчилгээтэй холбоотой нотлох баримтыг үндэслэн нүдний имплант суулгах хагалгааны зардалд шүүгдэгч Э.Төмөрбаатараас 1.500.000 төгрөг, Даймонд драгон ХХК-иас 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт шүүхээс тогтоосон хохирол төлбөрөө төлөхөөр түр завсарлага авч 1.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт 1.100.000 төгрөг, шүүх хуралдаанаас 1.500.000 төгрөг нийт 2.600.000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт оршуулгын зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 7.690.675 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3.982.065 төгрөгийг тус тус төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Иргэний хариуцагч Даймонд драгон ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт оршуулах зан үйлд хандив 1.000.000 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт 2.346.500 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаярт 2.960.350 төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.Лхамаахүүд 1.138.000 төгрөг тус тус төлсөн, мөн Нисдэг тэргээр хохирогч нарыг Гэмтэл согогийн үндэсний төв рүү тээвэрлэхэд 6.757.400 төгрөг, Цогт-Овоо сумын эмнэлгийн төлбөр 356.800, эм тарианы 331.900 төгрөг, нийт 14.187.650 төгрөг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболдын тайлбар мэдүүлэг болон төлбөр төлсөн баримт, хохирогч, иргэний нэхэмжлэгч хариуцагч нарын мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байна. Энэ хохирол төлбөрийн талаар хэргийн оролцогч нар маргаж, мэтгэлцээгүй болно.
Иргэний хариуцагч Даймонд драгон ХХК-иас 7.466.572 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт, 1.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт, 3.982.065 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгож шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэл санааны хохирол 82.500.000 төгрөг,
Хохирогч иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг “...сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Миний үйлчлүүлэгч сэтгэл санааны хохирлын асуудлууд тавьж байгаа. Тэгэхээр сая улсын яллагч хэлж байна. Сэтгэл санааны хохирлыг гаргах хууль зүйн үндэслэл байхгүй гэж хэлсэн. Гэхдээ хууль гарахаас өмнөх сэтгэл санааны хохирлуудыг гаргаж байсан практик байгаа. Тиймээс энэ асуудлыг шүүх өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ гэж үзэж байна гэх тайлбар, дүгнэлт,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “... Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлал гээд тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Үйл явдал 2022 онд гарсан гэхээр хууль мэдээж буцаж үйлчлэхгүй. Хоёрдугаарт энэ аргачлал дээр заавал сэтгэцтэй холбоотой эрх бүхий этгээдээс дүгнэлт гарна. Тухайн дүгнэлтийг үндэслээд, хэд хэдэн шалгуур үндэслэлүүдээр буюу маш хүнд, хүндэвтэр, дунд, хөнгөн гэсэн ангиллуудаасаа хамаараад сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх аргачлал гарч байгаа. Өөрөөр хэлбэл одоогоор хэрэгт авагдсан баримтаар Даймонд Драгон ХХК оршуулгын зардлыг нөхөн төлнө. Цаашдаа гарах үр дагавраа хохирогч болоод иргэний нэхэмжлэгч нар нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байна гэх тайлбар, дүгнэлт,
Улсын яллагчийн зүгээс “... Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заасан. Хуульд буцаан хэрэглэх нөхцөлийг тусгайлан заагаагүй учраас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн хор уршгийг шийдвэрлэхэд үйлчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэх тайлбар, дүгнэлт гаргаж тус тус мэтгэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болох ба хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилжээ. Уг хуулийн дээрх зохицуулалтын үзэл баримтлалын хүрээнд Иргэний хуулийн 508 дугаар зүйлд 508.5, 511 дүгээр зүйлд 511.3, 511.4, 511.5 дахь хэсгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж тус хуулийн сэтгэцэд учирсан хор уршгийн үнэлгээ хийхтэй холбогдох хэсэг болон түүнийг дагалдаж батлагдсан бусад хуулийн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг тусгайлан заасан болно.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан нь Иргэний хууль тогтоомжийг хүчин төгөлдөр болсон үеэс үүссэн эрх зүйн харилцааг зохицуулахад хэрэглэнэ гэсэн агуулгыг илэрхийлдэг. Шинээр батлагдсан хууль тогтоомжид буцаан хэрэглэх нөхцөлийг тусгасан, эсхүл гэрээний үүргийн талаар илүү тааламжтай журмыг тогтоосон бол Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх боломжтой бөгөөд эдгээрээс бусад тохиолдолд дээрх ерөнхий зарчим үйлчилнэ.
Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өмнөх харилцаанд үйлчлэх талаар заагаагүй байна.
Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан хэдий ч тухайн нэмэлт, өөрчлөлтөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг шаардах эрхийн үндэслэл, хариуцах этгээд, тусгай нөхцөл заасан нөхөн төлбөрийн хэмжээ зэргийг тогтоосон байх тул дагаж мөрдөх хугацааг Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт зааснаар ойлгох ба Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэхээр хуульчилжээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн 82.500.000 төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрт гаргуулахаар нэхэмжилсэн 100.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Түүнчлэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаяр нь банк болон банк бус санхүүгийн байгууллагаас нийт 70.000.000 төгрөгийн зээл авсан ба түүнийг нэхэмжилнэ гэх боловч зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваариар /1 дүгээр хавтаст хэргийн 69-76 дугаар тал/ тус зээлийн зориулалт нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх ба мөн хэдий хугацаанд зээлээ эргэн төлөөгүй болох тогтоогдохгүй байна. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн зүгээс “...ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжилнэ. Тухайн компанитай 1.800.000 төгрөгийн цалингийн гэрээ хийж ажиллахаар болсон байсан. Үүнийгээ ажилгүй байсан хугацаагаараа бодоод 30.000.000 төгрөг Даймонд Драгон ХХК-иас нэхэмжилж байна. Би Хөдөлмөрийн гэрээгээ нотлох баримтаар өгчихсөн. Хангалттай нотлох баримт өгсөн. Би энэ компанид ажиллах гэж явсан үүнээс илүү баримт байхгүй байна гэх тайлбар гаргаж байх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээг үндэслэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт гэж үзэх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхив.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг харгалзан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын нотлох баримтгүй нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхиж шийдвэрлэснээр тэдгээр нь учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхийг хадгалж үлдэнэ гэж хуульд заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар иргэний хариуцагч Даймонд драгон ХХК болон гэм буруутай этгээд шүүгдэгч Э.Төмөрбаатар нарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Тус хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нарыг тогтоож эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг хуулийн дагуу тайлбарлан өгсөн байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх, тусгуулах эрхээ эдлэх боломжийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хасаж хязгаарласан зүйл байхгүй, эрхээ эдлэх боломжийг хангалттай хангаж ажилласан ба хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирлын нотлох баримтыг хуулийн дагуу үнэлж, уг баримтад үндэслэн хохирлыг төлбөрийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж хуульчилсан тул иргэний хариуцагч Даймонд драгон ХХК нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь хувийн байдлын хувьд: Эрүүгийн хариуцлага хүлээн байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 20 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Э.Төмөрбаатар урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Э.Төмөрбаатарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн зүгээс: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч “..Миний хувьд энэ хүнийг нийгмээс тусгаарлах хэрэггүй, харин нийгмээс тусгаарлалгүй эдгээр хүмүүсийн хохирол мөнгийг барагдуулах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгээд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зорчих эрхийг хязгаарлах гэж ял байгаа. Тийм учраас зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгөөч гэсэн саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Зорчих эрхийг хязгаарлах ял 5 жил хүртэл хугацаатай байгаа. Хорих ялтай үндсэндээ дүйцэхүйц ял гэж үзэж байгаа. Хамгийн гол нь хөнгөрүүлэх нөхцөл байдал биш үндсэн ялынх нь хэмжээгээр зорчих эрхийг хязгаарлаж өгөөч гэж хүсэж байна. Би өнөөдөр яагаад ингэж хэлж байна гэхээр Эрүүгийн хуулийн ялын зорилго гэж байгаа. Хохирол төлбөрийг төлж барагдуулна, нийгмээс тусгаарлана, цээрлүүлнэ, мөн нийгэмшүүлнэ гэдэг асуудал өнөөдөр яригдах ёстой гэж бодож байна. Тийм учраас тэр байр сууриар энэ хүнийг хорих ялаар шийтгэлээ гэхэд цаана нь бага насны хүүхдүүдтэй байна. Ялын зорилго бас хүний зөрчигдсөн эрхийг сэргээдэг боловч энэ ялаар сэргээх боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс шүүхэд санал оруулж байна” гэх санал, дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвийн зүгээс: “Өмгөөлөгчтэй ижил саналтай байна. Миний хувьд дүүгээ харахад ээж аавгүй хэцүү байдаг. Э.Төмөрбаатарын хүүхдүүдэд бас хэцүү байх байлгүй. Ямар ч хүн чанаргүй зүйл гаргаад шоронд хийх бодол алга байна. Тиймээс өмгөөлөгчтэй ижил саналтай байна” гэх саналыг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн зүгээс: “Би ч гэсэн адилхан бодолтой байна. 3 нялх хүүхэдтэй болохоор хорих бодол алга. Гэхдээ Э.Төмөрбаатарт хэлэхэд дараа туслалцаа хүсэхэд утсаа аваад ярьж байгаарай. Өөр хэлэх зүйл байхгүй” гэх саналыг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаяр: Надад мөн Э.Төмөрбаатарыг хорих бодол алга гэх санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Бүх хэргийн оролцогч нарын зүгээс миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлах буюу хорих ял эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаатай санал нэг байна. Ялангуяа энэ хэргийн тухайд гээд мэдээж хүний амь нас хохирсон, хүнээ алдах, үр хүүхдээ алдах эхийгээ алдах шиг хэцүү юм байхгүй. Тэгэхдээ үрээ алдсан тэр эх хүн хамгийн анхны шүүх хуралдаан дээр хүрч ирээд биечилж оролцсон. Тэгээд тэр ээж нь хэлж байсан, гадаа сууж байгаа охиныг нь харчхаад энэ ёстой яг миний охин шиг охинтой юм. Тийм болохоор энэ хүнийг битгий хориоч, тэнсэн харгалзах ялаар шийтгэж өгөөч гэх саналыг гаргаж байна гэж хэлж байсан.иргэний нэхэмжлэгч хохирогч нарыг нотлох баримтаа бүрдүүлээд цаашид сэтгэл санааны болон цаашид гарах эмчилгээнийхээ зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэйгээр үлдээсэн болохлоор эдгээр хохирогч нарын эрх хангагдах, хохирол төлбөрийг төлж барагдуулахад нэмэртэй учраас нийгмээс тусгаарлахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлахгүйгээр Э.Төмөрбаатарын ажил хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангаж өгвөл хохирол төлбөр төлөгдөх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 5.1 дүгээр зүйлд заасан жинхэнэ эрүүгийн хэрэг хуулийн үндсэн зорилт биелэгдэх, хангагдахад чухал алхам болно гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч болон би үйлчлүүлэгчээ төлөөлөөд хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа. Бид нэг байр суурьтай байгаа. Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгчийнхээ байр суурийг илэрхийлэх нь цаашид гарах эмчилгээний зардал болон холбоотой бусад хохирол, төлбөрүүдийн асуудлыг аль болох боломжоороо шийдвэрлэж, цаашид хохирогч нартайгаа холбоотой байж мөн цаашид гарч байгаа зардал төлбөрүүдийг төлж явна. Тийм учраас энэ боломжоор нь хангаж миний үйлчлүүлэгчийг ажил хөдөлмөр эрхлэх, амьдралаа залгуулах, үр хүүхдээ тэжээн тэтгэх боломж бололцоогоор нь хангаж, шүүхээс тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. Улсын яллагч 2 жилийн хорих ял гэж хэлсэн. Тийм учраас улсын яллагчийн 2 жилийн хорих ялыг өөрчилж 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч Э.Төмөрбаатарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид нэхэмжлэх хохирол төлбөрийг төлж барагдуулна гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.Төмөрбаатар нь Улаанбаатар хотын дүүрэгт оршин суух бүртгэлтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Улаанбаатар хотын Х дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Төмөрбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тул эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Төмөрбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Төмөрбаатарт шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх чоно овогт Эрдэнэбатын Төмөрбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулж, нэг хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатарын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатарт зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс бусад чиглэлд явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Төмөрбаатарын 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч Э.Төмөрбаатар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт оршуулгын зардалд 7.690.675 /долоон сая зургаан зуун ерэн мянга зургаан зуун далан тав/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт 2.600.000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 3.982.065 /гурван сая есөн зуун наян хоёр мянга жаран тав/ төгрөгийг төлсөн, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Даймонд драгон” ХХК нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт 1.000.000 /нэг сая/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт 2.346.500 /хоёр сая гурван зуун дөчин зургаан мянга таван зуу/ төгрөг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Далайбаярт 2.960.350 /хоёр сая есөн зуун жаран мянга гурван зуун тавь/ төгрөг, хохирогч иргэний нэхэмжлэгч Ө.Лхамаахүүд 1.138.000 /нэг сая нэг зуун гучин найман мянга/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Даймонд драгон ХХК иас 7.466.572 /долоон сая дөрвөн зуун жаран зургаан мянга таван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвт, 3.982.065 /гурван сая есөн зуун наян хоёр мянга жаран тав/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгт тус тус олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэвийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 82.500.000 /наян хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэгийн сэтгэл санааны хохирол 100.000.000 /зуун сая/ төгрөгийн нэхэмжлэлийг, хохирогч Г.Далайбаярын банк, банк бус байгууллагаас авсан зээл 70.000.000 /далан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Лувсанпүрэв, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Мөнгөнчимэг, Г.Далайбаяр, Ө.Лхамаахүү нар нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх, иргэний хариуцагч Даймонд драгон ХХК нь гэм буруутай этгээдээс учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардаж гаруулах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч Э.Төмөрбаатар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
12. Шүүгдэгч Э.Төмөрбаатарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Э.Төмөрбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ