МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,
улсын яллагч Г.Ганбагана,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ан
гийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 24070014701тай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, ******* аймаг дахь т ажилтай, , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /PД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл хүнсний дэлгүүрийн орчим Л.тай гудамжинд ориллоо гэх шалтгааны улмаас маргалдан гараараа толгой, нүүрлүү цохиж, биед нь зүүн хөмсөгт шарх, зүүн ******* зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Л.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Налайх дүүргийн нд байх гэрээсээ орой 22 цагийн үед дэлгүүр орохоор явсан. Тухайн үед би ганцаараа явсан. Би 119 дүгээр сургуулийн хажууд байх эгчийн дэлгүүр гэх газар ороод хүүхэддээ чипс, ундаа аваад гарсан. Дэлгүүрээс гараад байрны хажууд явж байтал үл таних 2 залуу, нэг эмэгтэй хүнтэй хамт гурвуулаа явж байсан. Тэгээд тухайн үед явж байсан нэг залуу нь намайг дуудаад би яасан талаар асуухад “ямар хачин нинжа төрхтэй хулгайч вэ” гээд намайг нүүрлүү нэг удаа мөргөсөн. Тэгээд тонгойгоод газар унахад миний толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Тэгтэл хамт явсан гэх 1 эмэгтэй, 1 эрэгтэй хүн салгасан. Тэгээд салгаад яваад өгсөн. Тэгээд би гэртээ орж ирээд зузаан хувцсаа өмсөөд хойноос нь гараад эгчийн дэлгүүрт таарсан. Тэгээд би “чи намайг зодсон залуу байна” гэхэд “яасан илүү үгтэй далжгар юм бэ” гээд дахиад намайг зодоод эхэлсэн. Миний нүүр лүү 4-5 удаа цохисон. Тэгээд хамт явсан хүмүүс салгаад цаашаа яваад өгсөн. Тэгээд би гэртээ харьсан. Миний хөмсөг язарч, мөр дал хөндүүрлэж, нүд хавдаж хөхөрсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11 дэх тал),
- Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хамаатны дүү той байрны гадна уулзахаар болоод гарч уулзсан. Тэгээд дэлгүүр орохоор явж байтал нэг согтуу хүн орилж чарлаад явж байсан. Тэгэхээр нь чимээгүй байгаач гэсэн чинь “юу гээд байгаа пиздакууд вэ” гээд орилоод байсан. Тэгээд тэр хүнийг ******* хавираад унагаасан байх, ямар ч байсан тэр согтуу хүн унасан тэгээд дайраад байсан. Тэгэхээр нь би та одоо болиоч гэртээ орж амар гээд түлхэх шахаад цааш явуулсан. ...Тэгээд дэлгүүрт ирсэн. Би нохойгоо тэврээд дэлгүүрийн гадаа зогсоод үлдсэн. *******, хоёр дэлгүүр лүү орсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд дэлгүүр явах гэж байтал нэг согтуу хүн орилж хашхираад явж байсан. ...******* ах тэр хүнийг нэг хавирсан. Тэгээд дэлгүүрт орж ирээд байж байтал араас нөгөө согтуу хүн орж ирсэн. Тэгээд энэ хоёрт зодуулчихлаа гээд байсан. Тэгээд бид хоёр гараад явахад араас нь гарч ирээд ******* ах руу заналхийлээд доромжлоод байсан. Тэгээд ******* ах тэр хүнийг хэдэн удаа цохих шиг болсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 185 дугаартай “ын ы биед зүүн хөмсөгт шарх, зүүн ******* зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, маажих үйлдлээр үүснэ. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Шүүгдэгч С.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 21 цагийн орчим эхнэр , дүү нарын хамт гэрийн ойролцоох Налайх дүүргийн , байх дэлгүүрийн нэрийг нь мэдэхгүй “ эгчийн дэлгүүр” гэх дэлгүүр лүү явж байсан. Тэгтэл байрны хажууд нэг согтуу хүн орилоод байсан. Тэгэхээр нь би дуугүй байгаач олон нийтийн газар яагаад орилоод байгаа юм гэсэн. Тэгтэл нөгөө хүн “чамд ямар хамаатай юм пизда минь” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хавирч унагаад дэлгүүр лүү явсан. Тэгтэл нөгөө хүн цаашаа алхаад явсан. Тэгээд би дэлгүүр ороод эхнэртэйгээ хамт зогсож байтал нөгөө залуу араас ороод ирсэн байсан. Тэгээд би анзаараагүй түрүүлээд гарсан. Эхнэр дотор тооцоо хийх гээд үлдсэн байсан. Тэгтэл нөгөө залуу хойноос гарч ирээд “би гутлаа өмссөн, одоо чамайг ална” гээд намайг бариад авсан. Тэгэхээр нь зөрүүлж барилцаад би нөгөө хүний нүүр хэсэгт 5-6 удаа гараараа цохисон. Тэгтэл манай дүү салгаад нөгөө хүнийг хөөгөөд явуулсан. ...Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Өөрийн гэм буруугаа ойлгосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 68-69 дэх тал) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч С.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Л.ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, мөн бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******од оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 (нэг) ширхэг СД-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.
- Шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, ******* шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ