Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/127

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганбагана,

хохирогч А.*******,

гэрч Н.*******, Б.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

шүүгдэгч З.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн 2407000000116 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, эрэгтэй, *******тай, боловсролтой, мэргэжилтэй, , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

   ******* овогт ******* ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр , амралтын газрын харалдаа “машин голд суучихлаа сайн зам харж өгөхгүй яасан юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий А.*******ийн эрүүл мэндэд чулуу шидэх, биеийг чулуун дээр хүчээр дарах зэргээр халдсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр , тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглаж хаалга руу түлхэж, гарыг нь өчиж, газар унагаах зэргээр халдаж, үргэлжилсэн үйлдлээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

   Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч З.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах” гэсэн байр сууринаас оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч З.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хоолой боосон гээд байх юм. Манай тийм мэдүүлэг өгөөгүй, энэ талаар прокурорт анх өгсөн мэдүүлэг зөрсөн байна гэж хэлсэн. Мөрдөгчид тухайн үед хэт нэг талыг баримтлаад байна, мэдүүлэг зөрүүтэй байна гэж хэлж байсан. Би ийнхээ шилбийг чулуугаар оноогүй. Ээж амралтанд явчихсан байсан, бид хэдийг хүүхдүүдээ дагуулаад хүрээд ир гэсэн. Би , хүүхдүүдээ дагуулаад амралт руу явсан, гол хүртэл машин барьсан. Жижиг шавартай голоор гол гатлах хэрэгтэй болсон. Манай буугаад, би машинаа бариад гарах гэж оролдсон. Замын голд хүүхдүүдээ хараад зогсож байсан. Би тээ зам хараад өг гэж 2, 3 удаа хэлэхэд инээгээд үл ойшоогоод байсан. Хүү Абдуллаг явуулчих гэтэл явуулаагүй, би харж өгөх хүнгүй тул машинаараа гол гарч байгаад шаварт суучихсан. Би нааш цаашаа гарах гэж оролдтол гарч чадаагүй улам суусан. Тэгээд би лүүгээ уурлаад хараад өгөхгүй яасан юм бэ, чамаас болж шаварт суучихлаа гэж усны сав аваад шидтэл оноогүй, голоор урсаад явчихсан. Тэгээд би гарч очоод хоёр чулуу аваад шидтэл оноогүй, оносон бол орилж чарлаад шууд хэвтэх байсан байх. Машиндаа суугаад гарах гэж оролдож байтал ирээд чи над руу чулуу шидлээ, машины чинь цонхыг хагална гээд чулуу машин руу нүүлгэж эхэлсэн. Би таслан сэргийлэх зорилгоор чулуу шидэхэд нь гараараа хаагаад болиулж байсан. Тухайн үед хурууг оноод энэ хурууны хумс унаад ургасан байгаа. Болихгүй байхаар нь замын голд нь очоод бариад автал хариу үйлдэл үзүүлээд байсан. Чиний машины чинь цонхыг хагална гээд бид хоёр ноцолдоод дарж авсан. Гэтэл намайг өшиглөсөн, гарыг нь хүчээр дарсан. Тухайн үед манай хоёр хүүхэд намайг салгах гээд араас татсан. Тэгэхээр нь хоёр хүүхдээ намайг тавь, хэрэв би ээжийг чинь тавих юм бол машины цонх хагалах гээд байна гэж хэлсэн. Тэр үед гарыг нь дарахад гар нь хөхөрсөн байх, өгзөг нь чулуунд унахдаа хөхөрсөн байх. Түүнээс биш би санаатайгаар нүүр ам руу нь эд зүйлээр, гараараа цохисон зүйл байхгүй. Хамгаалах гэж тийм зүйл болсон. Тэгэж байтал манай ээж, хамаатны охин хоёр ирээд салгасан. Салгаад байж байтал маань ээж бид хоёр луу саваар ус цацсан. Тэгэхээр нь бид хоёр дахиж маргалдсан. Манай хамаатны охин, ээж хоёр ирээд салгаад ах нар ирээд машин гаргаж өгсөн. Тэгээд манай гэр лүүгээ явсан. Бид нар хүүхдүүдээ аваад амралт руу яваад орой нь гэр лүү явсан. Манай хоёр хүүхэд өвөө, эмээгийнх рүүгээ яваад би гэртээ ирээд хоносон. Өглөө эрт босоод цайгаа чанаад гал тогоонд сууж байтал босож ирээд үгээр идэж эхэлсэн. Гичий, янхан гээд хардаж янз бүрийн үгээр хэлсэн. Тэгээд бид хоёр дахиж маргалдсан. Манай бид хоёр том өрөөнд ноцолдсон. Эхнэрээ болиулах гэж унагаагаад дарж авсан. Тэгээд байж байтал босоод цонхны урдах ваартай цэцгийг шидэх гэхэд нь би очоод шууд гарыг нь бариад болиулсан, нэлээд ноцолдсон. Тэгээд байж байгаад гэнэт шилтэй рашааныг хаалга руу шидсэн боловч хагараагүй. Тэгээд хүүхдийн сэрүүлэгтэй цагийг хана руу савсан, шил нь хагарсан. Шилийг нь барьж аваад атгаад авахад нь тавиулах гээд гарыг нь мушгиад тавиулсан. Тухайн үед гараараа нүүр амыг нь цохисон зодсон зүйл байхгүй, ноцолдоод гар нь хөхөрсөн. Би эрүүл саруул байсан, архи тамхи хэрэглэдэггүй” гэв.

 

Хохирогч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хүүхдүүдтэйгээ юм яриад, шавьтайгаа тоглоод юм яриад явж байсан. Гэнэт голын ус гарах болсон чинь намайг доод талыг нь хараад өг гэсэн. Манай дунд хүү бөөрний өвчтэй тул битгий гутлаа норгоорой гээд анхаарлаа хандуулсан. Гэтэл хойноос чи энийг хараад өгчихгүй яасан юм писда минь гэсэн. Тэгээд зүв зүгээр явж байгаад гэнэт писда гэж хэлүүлээд юм хум шидүүлсэн. Тэгээд би ямар ч гэмгүй байж байгаад тийм сонин байдалд орсон. *******  намайг дарснаас болоод маргааш нь орноосоо босох гэтэл хөдөлж чадахгүй байсан. Яахаа мэдэхгүй байж байтал ******* өглөө цай чанаагүй байна гээд гал тогоонд юм тачигнуулаад л байсан. Тэгээд би босонгуутаа миний бие булгараад өвдөөд байна хүүхдүүдийг минь авчир гэж хэлсэн. Миний хүүхдүүдийг авчир гээд орилтол чи муу юундаа өөдөөс том том хашхираад байгаа юм гэж хэрүүл болсон. Түүнээс биш ваартай цэцэг, цаг шидсэн зүйл болоогүй. Чулуу ши оносон үгүйг санахгүй байна, ямартай ч миний бие өвдөөд маш их хэцүү байсан. Тэгээд толинд хартал хамаг юм хөхөрсөн байсан. Манай ах цагдаа хийдэг. Хөхөрсөн байна гээд зургийг нь явуултал ах шууд утасдаад миний дүүг алах нь гээд хүрээд ирсэн. Би маргааш нь ажилдаа явсан ба ажлынхаа ширээн дээр хөдөлж чадахгүй сууж байтал ах залгаад би цагдаад гомдол гаргасан, мэдүүлэг өгөөрэй гэж хэлсэн. Тэр өдрөөс 2 хоногийн дараа цагдаад гомдол өгсөн байсан. Миний ташаа бие гээд хөдлөхгүй булгарсан байсан” гэв. 

 

Гэрч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хүү, бэр хоёрын машин нь шаварт суусан байсан. Хүүхдүүдийг нь авах гээд ирэхэд ******* машины чинь цонхыг хагална гээд чулуу нүүлгээд орилоод янз бүрээр хэлж байсан. Энэ хоёрыг боль гэхэд болиогүй, ******* *******ийг болиулах гээд тэврээд авсан. Нэг харахад газарт унасан байсан, яаж унасныг бол хараагүй. *******, ******* хоёр бие биеэ үл ойлголцох асуудал байдаг байх гэж бодож байна. Бие биеэсээ давах гээд байдаг, тийм нэг дутагдалтай. Чулуу шидэж байхад нь ирсэн, боль гэхэд хоёулаа үгэнд ороогүй, ******* газар унасан, ******* тэвэрчихсэн байсан” гэв.

 

Гэрч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ хоёр явж байгаад шаварт суучихлаа гэхээр нь хүүхдүүдийг нь авах гээд очсон. Намайг машинтайгаа очиход *******, ******* хоёр маргалдаад нэг нэгэн рүүгээ чулуу шидэж байсан. Болиоч гэсэн чинь болихгүй байсан. ******* очоод тэвэрч аваад болиулсан. Тэгэхгүй бол ******* болихгүй байсан, тэгэж байж тайвшруулсан. Газар яаж унасныг мэдэхгүй, нэг харахад унасан байсан. Газар унахад нь дээрээс нь жоохон дараад хэвтсэн. Би боль гээд хэлэхэд болихгүй байсан. Салгах гээд очоод салгаж чадаагүй. Нэг мэдэхэд хоёр талд болсон байсан. Хүүхдүүд нь орилоод ээж, ааваа болиоч ээ гэж байсан. Хоёулаа л уурласан байсан, миний хувьд хэний буруу зөв гэдгийг мэдэхгүй байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч З.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр , амралтын газрын харалдаа “машин голд суучихлаа сайн зам харж өгөхгүй яасан юм” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий А.*******ийн эрүүл мэндэд чулуу шидэх, биеийг чулуун дээр хүчээр дарах зэргээр халдсан, мөн 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр , тоот гэртээ үл ялих зүйлээр шалтаглаж хаалга руу түлхэж, гарыг нь өчиж, газар унагаах зэргээр халдаж, биед нь зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өгзөг, цээж, ууц, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Хохирогч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ гэх амралтын газрын ойролцоох өгсөх замд явж байтал гол туулсан. Тухайн үед би машин барьж байсан учир гол гатлах гээд нөхөр ******* машин барьсан. Тухайн үед хүүхдүүдээ машинаас буулгаад явганаар гол гаргаад нөхөр машинаа гол гаргах гэж байсан. Нөхөр тухайн үед машины доод хэсэг хараад өг гээд байсан. Тэгэхээр нь би голын цаад хэсэгт байсан учир надад харагдаж байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр гол гарах гэж байгаад голд суусан. Тэгээд би яваад очтол машин дотроосоо над руу писда гэж орилоод машины гол хэсэгт байсан усны савыг над руу шидсэн. Тэгтэл намайг оноогүй голд унасан. Тэгээд би усны саваа авах гэтэл царай нь аймар ууртай болоод машинаас буугаад ирэхээр нь би айгаад гол гараад хүүхдүүд рүүгээ яваад очтол миний араас том том чулуу ши байсан. Тэгтэл миний хөл хэсэгт нэг чулуу оноод миний хөл хөхөрсөн. Нэлээн олон чулуу шидсэн. Гэхдээ нэг чулуу нь миний зүүн хөлний шуу хэсэгт оносон. Тэгээд би эргэж хараад газраас чулуу аваад дахиад чулуу шидвэл би чам руу шиднэ гээд машин руу нь чулуу шидсэн. Тэгтэл машиныг оноогүй. Тэгтэл над руу шууд гүйж ирээд намайг чулуун дээр дарж унагаад биеийн хоолой хэсгээс боогоод унагасан. Ээж нь дээрээс гүйгээд хүрээд ирсэн. Ээж нь боль тавь гэтэл ******* үгүй тавихгүй наадах чинь орилоод байна гээд байсан. Тэгтэл ээж нь хараад байсан. Тэгээд бас миний гарын шуу хэсгийг базаад байсан. Тэгээд би босоод иртэл намайг дахиад газар унагасан. ...2024 оны 24 дүгээр сарын 21-ний өдөр маргааш нь гэртээ байхдаа би нөхөртөө хандаж хүүхдүүдээ эмээ, өвөөгийнхөөс нь аваад ир, усанд оруулна гэсэн чинь чи хэзээ хүүхдүүдээ анхаарал тавьдаг болчихсон юм гээд хаалга руу түлхээд, гар өчөөд, дарж газар унагаагаад хоолой боогоод байхаар нь би үхлээ ш дээ гээд уйлж байж гарыг нь тавиулсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 04-05, 66-68 дахь тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аав машинаасаа бууж ирээд ээжийг сайн харж байхгүй яасан юм бэ гээд усны сав, чулуу аваад ээж рүү ши байсан. Тэгэхэд ээж бид нарыг цаашаа яв гээд бид нар тэндээс бага зэрэг холдсон юм. Тэгээд холоос харж байхад аав, ээж рүү очоод газар унагаагаад хөл гарыг нь өчөөд байхад нь бид нар очоод аавыг болиулах гээд дийлэхгүй байсан. Тэгж байтал аавын ээж, дүү нар ирсэн. Маргааш нь манай дүү нар эмээгийнх рүү явчихсан би бэлтгэлдээ явсан хойгуур аав ээжийг зодсон юм шиг байна лээ. Намайг бэлтгэлээсээ ирэхэд ээжийн тохой нь хөхөрчихсөн болохоор нь би яасан юм бэ гэхэд аав нь зодсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08-09 дэх тал),

 

  • Насанд хүрээгүй гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...аав ээжийг гол гарахдаа машин хараад өг гэтэл ээж харахгүй зогсоод байсан. Тэгээд аав намайг машин харж бай гэтэл ээж явуулахгүй байсан. Тэгээд аав гол гарах гэж байгаад машин нь нүхэнд ороод суусан. Тэгээд аав хараагүй гэж уурлаад ээж рүү эхлээд усны сав ши дараа нь 2-3 удаа чулуу шидсэн. Тэгээд ээж уурлаад машины цонх хагална гээд чулуу шидсэн. Тэгээд аав машины цонх хагалуулахгүйн тулд ээжийг унагаад дараад авсан. Тэгээд удалгүй манай эмээ болон хамаатны эгч нар ирсэн. Тухайн үед аав ээжийг унагахдаа гар хөлийг нь өчсөн. Тэгээд эмээ хамаатны эгч нар ирээд аав, ээж хоёрыг салгасан. Тэгээд бид нар явцгаасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал),

 

  • Гэрч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарч байсан. Тэгээд би хүү *******ыг гэр бүлтэйгээ хүрээд ир гээд Налайх дүүргийн Тэрэлжид дуудсан. ...Тэгээд би амралтын газраас буугаад хүү дээр иртэл машин нь шаварт суусан байсан. Тэгтэл бэр ******* голын эргээс ******* руу чулуу ши байсан. Тэгтэл ******* гол гарч ирээд унагаад газар дараад хэвтсэн. Тэгээд би болиоч гэтэл ******* наадах чинь машин руу чулуу шиднэ гэсэн. Тэгтэл бэр ******* хашхираад байсан. Тэгээд би охины хамт тэр хоёрыг салгаад машиныг нь шавраас гаргаад ******* машинаа унаад Налайх явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 80-81 дэх тал),

 

  • Шүүгдэгч З.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би гол гараад дээрээ очоод чулуу шидэж байгааг нь болиулах гээд ноцолдоод байж байтал надтай өөдөөс ноцолдоод байхаар нь би хавирч унагаад дээрээс нь дарсан. Тэр үед “писда минь намайг тавь” гээд намайг хараахаар нь би гар хөлнөөс нь олон удаа чанга барьсан учир түүнээс болж хөхөрсөн байх. Тэр үед миний 2 хүүхэд намайг удаа дараа салгах гээд татсан боловч би хүүхдүүдээ цаашаа бол гээд уурандаа дараад байж байсан. Тэгээд намайг тавь гээд байхаар нь тавьсан. ...Тэгээд би өглөө нь 09 цагийн үед босоод өөрөө цайгаа чанаж уугаад сууж байтал босч ирээд намайг үгээр и байсан. Тухайн үед 12 цаг болж байсан. Тэгээд бид 2 маргалдаад ноцолдсон. Тэгэхээр нь би том өрөө рүү авч ирээд хавирч дарж унагасан. Тэгээд дээрээс нь дарсан байсан. Тэгээд босготол намайг ална гээд над руу ваартай цэцэг авч шидэх гэж оролдсон, тухайн үед би гараас нь барьж зогсоосон. Тэгтэл зурагтын урд байсан шилэн усны сав байсныг газар шидэж хагалсан. Тэгээд хагарсан шилийг гараараа барьж авсан. Тэгэхэд би шилийг нь гарнаас нь авах гэж гарыг нь мушгиж авсан. ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-60 дахь тал),

 

  • Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 208 дугаартай “ийн *******ийн биед зүүн бугалга, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн өгзөг, цээж, ууц, баруун шуу, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал) зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ. 

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж , нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч З.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.*******ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч З.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх прокурорын зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу ахуйн шинжтэй хэрүүл маргаанаас үүдэн энэхүү гэмт хэрэг гарсан, гэрч нарын мэдүүлэгт дурдсан хохирогчийн зүй бус үйлдлийг таслан зогсоох гэсэн гарцаагүй нөхцөл байдалд хийсэн үйлдэл байгаа, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан гэх нотлох баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үүгэж маргасан болно.

           

            Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтооход шүүгдэгч З.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

 

            Учир нь шүүгдэгч З.*******, хохирогч А.******* нар нь 2015 онд гэрлэлтээ батлуулж, дундаасаа 3 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн маргаан нь тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцаа буюу “зам харж өгөөгүйгээс машин голд суучихлаа” гэх шалтгааны улмаас, 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн маргаан нь өмнөх өдөр нь үүссэн хоорондын таарамжгүй харилцаагаар шалтаглан маргалдаж шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч А.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна гэж дүгнэж, энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авав.

 

            Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогч А.******* машинын цонхыг хагалах гээд чулуу шидсэн учир шүүгдэгч З.******* болиулах гээд дарж авсан буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

            Учир нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илрэх бөгөөд шүүгдэгч З.******* нь “машин шаварт суучихлаа” гэж уурлан маргааныг эхлүүлж, хохирогч А.******* рүү усны сав, чулуу зэргийг шидэж, улмаар хохирогч А.******* уурлан түүний машин руу чулуу шидэх үед ийнхээ биед халдаж, хөдөлгөөнийг нь хязгаарлаж, биеийг нь чулуун дээр хүчтэй дарах зэргээр гэмтэл учруулсан байх тул гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

            Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч З.*******ыг үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.*******ийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч З.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “шүүгдэгч З.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, , тэйгээ хамт амьдарч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

            Шүүгдэгч З.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдэж байгаагүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч З.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж биед нь халдсан байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч З.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтын талаар маргаагүй хэдий ч хоёр удаагийн үйлдэл давтамжаар энхэрийнхээ биед халдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйл, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******ыг 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.*******д оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч З.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ