МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Г.Ганбагана,
хохирогч Д.*******,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407000000168 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******од төрсөн, *******тай, *******, ******* боловсролтой, мэргэжилтэй, “” ажилтай, , , хамт , , , од оршин суух бүртгэлтэй боловч , , од түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ын ******* /PД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******* нь 2024 оны 05 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн , ны од гэр бүлийн хамаарал бүхий Д.*******тай “эгчийг маань нас барсан байхад явсангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, түүний нүүр лүү цохиж, биед нь зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 01 цагийн үед гэртээ байж байсан. Би тухайн үед хуриманд явсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хуримнаас тасарч ирээд гэртээ унтсан байсан. Намайг ирэхэд нөхөр байсан үгүйг санахгүй байна. Би унтаж байгаад шөнө 01 цагийн үед сэртэл миний гар утсыг нөхөр Э.******* гал тогооны ширээн дээр 2-3 удаа цохиод хагалсан. Би тухайн үед гал тогооны ширээн дээр байсан утсыг цохиход сэрсэн. Би босоод иртэл нөхөр Э.******* нилээн согтуу “миний эгч чамаас болоод үхсэн” гээд намайг орон дээр сууж байтал хацар луу 2 удаа алгадсан. Тэгэхээр нь би охиныхоо утсыг аваад цагдаад дуудлага өгсөн. Ийм учир цагдаагийн байгууллагад хандсан. ...Би гар утсаа 2024 оны 02 дугаар сард 150,000 төгрөгөөр худалдаж авч байсан, хэвийн ажиллагаатай Самсунг А12 загварын гар утас байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 61-62 дахь тал),
- Насанд хүрээгүй гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ээжийг унтаж байхад аав өөрийн ээж буюу эмээ рүү залгасан, тэгэхэд аавын эгч нас барсан гэж хэлсэн. Тэгээд аав гэнэт уурлаад эхэлсэн. Тэгтэл ээж сэрээд гэнэт аавтай хэрэлдээд байсан. ...Аав уурлаад ээжийн хацар луу нь 2 цохисон. Тэгээд ээжийн хамраас цус гарсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 287 дугаартай “ын *******ын биед зүүн дээд, доод зовхи, зүүн нүдний салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 09-10 дахь тал),
- Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09 цаг 30 минутын үед ажлаасаа буугаад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд гэрт хүн байхгүй цоожтой байсан. Тэгээд би зах яваад бага хүүдээ дугуй авсан. Тэгээд буцаж явахдаа , хүүхдүүдтэйгээ таарсан. Тухайн үед хадам ээж болон хадам дүү нар манайд хамт очоод би хадам ээж тай 2 пиво, сөжүтэй хувааж уусан. Тэгээд удалгүй хадам ээж, хадам дүү нар яваад өгсөн. Эхнэр тухайн үед хүргэж өгнө гээд хамт явсан. Би дахин дэлгүүр орж 2 пиво авсан. Тэгээд найзын хуриманд явлаа гээд явсан. Би нилээн орой 19 цагийн үед гэртээ ганцаараа дэлгүүрээс авсан пивоо уусан. Тэгтэл цагийг нь мэдэхгүй байна. Эхнэр гаднаас хүнээр түшүүлсэн орж ирээд унтаад өгсөн. Тэгээд би сууж байгаад ийг сэрэхээр нь “манай төрсөн эгч нас барсан байна” гэтэл намайг доромжлоод хэрүүл хийгээд байсан. Би тухайн үед согтуу байсан учир уурлаад ийг нүүрэнд нь 2 алгадсан. Тэгээд бас гар утсыг нь ширээнд цохиж хагалсан. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 71-72 дахь тал) болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.*******ын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч С. нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүх хуралдаанд “гар утасны төлбөрт үнэлгээгээр тогтоогдсон 200,000 төгрөгийг авсан” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ