| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/11 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 11.5.2., 27.10.4.1., 11.3.1., 10.6.2., |
| Улсын яллагч | А.Ариунаа, Б.Чинзориг |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,
улсын яллагч Б.Чинзориг, А.,
шинжээч /мөрдөгч/ А.,
хохирогч О.*******, түүний өмгөөлөгч М.Цэнгүүн, А.Үлэмж,
хохирогч Х.*******, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, Ч.Ганхүү,
иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, түүний өмгөөлөгч Я.Баярсайхан, Ц.Баяртогтох,
шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,
шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Х., К.Бауиржан,
шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас ******* овогт*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар, ******* овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2012003260099 дугаартай давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр аймгийн суманд төрсөн, эрэгтэй, , дээд боловсролтой, , мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ,, тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 cap 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан,
******* овгийн*******гийн *******, регистрийн дугаар //.
Монгол Улсын иргэн, -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, , дээд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт , тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,
******* овгийн ын *******, регистрийн дугаар //.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 15-16 цагийн орчимд “” ХХК-ийн эзэмшлийн “” // маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “” ХХК-ийн 35.970 литр “АИ-92” шатахууныг Улаанбаатар хотоос аймгийн суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл /автоцистерн/ багийн нутаг ны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсаны улмаас “” маркийн , “” маркийн , “” маркийн , “” маркийн , “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “” маркийн улсын дугааргүй мотоцикл бүрэн шатаж, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч Н.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ийн /эрэгтэй, настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, тай/, Б., Б. /эрэгтэй, тай/, Б. /эмэгтэй, тай/ нарын амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, тай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, тай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, “” маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан,
Яллагдагч Д.******* нь Авто тээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг тус тус зөрчсөнөөс -ны өдөр 15-16 цагийн үед "" ХХК-ийн эзэмшлийн " /"7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл /авто цистерн/ "Шунхлай трединг" ХХК-ийн 35,970 литр АИ92 шатахууныг Улаанбаатар хотоос аймгийн суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа багийн нутаг ны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас "" маркийн 0 УБП, “” маркийн , “” маркийн 9-УБӨ, "" маркийн , "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “” маркийн улсын дугааргүй мотоцикл шатаж, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ийн /эрэгтэй, настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, тай/, Б., Б. /эрэгтэй, тай/, Б. /эмэгтэй, тай/ амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, тай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, "" маркийн дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, тай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, "" маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтыг шинжлэн судлуулав. /15хх-5-101 дэх тал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/ Үүнд:
Улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлуулахаар дурдсан нотлох баримтуудыг;
хохирогч Х.*******, Б. нарын өмгөөлөгч П.Одонтунгалаг: 2023 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн шинжээчийн дүгнэлт-сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон /16хх/, шинжээчийн дүгнэлт /4хх-11/, шинжээчийн дүгнэлт /4хх-3/ зэргийг;
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн: О.*******ийн эрүүл мэндийн болон сэтгэцтэй холбоотой нөхцөл байдлыг тодорхойлсон баримт /15хх-207/, тооцооллын хуудас /15хх-213/, баримт /15хх-215-236/, Албан тоот /16хх-29/, газрын тос тээвэрлэх гэрээ /6хх-53-/, Монгол улсын стандарт /6хх-22-229/ зэргийг;
хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Баяртогтох: Хавтас хэргээс ажлын байран дээрх зааварчилгаа /2хх-139-140/, гэрчийн мэдүүлэг /2хх-210/, Б.*******ийн мэдүүлэг /3хх-196-199/, н.Хадбаатар шинжээчийн дүгнэлт /3хх-19/, газрын тос тээвэрлэх гэрээ /6хх-53-57/, 92/29 дугаартай шинжээчийн дүгнэлт /12хх-123-126/ зэргийг;
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Хавтас хэргээс хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зураг 1хх-23-45/, хохирогч Л.ын мэдүүлэг /1хх-145/, хохирогч Б.гийн мэдүүлэг /1хх-151-153/, хохирогч О.гийн мэдүүлэг /1хх-155-156/, хохирогч Х.*******ийн мэдүүлэг /1хх-159/, хохирогч Б.ын мэдүүлэг /1хх-170/, гэрч Н.гийн мэдүүлэг /2хх-200/, гэрч ын мэдүүлэг /2хх- 215/, гэрч Д.ын мэдүүлэг /3хх-29/, гэрч Э.ын мэдүүлэг /3хх-36/, гэрч М.ын мэдүүлэг /3хх-52/, гэрч Д.ын мэдүүлэг /3хх-137/, 3605 дугаартай шинжээчийн дүгнэлт /4хх-117-137/, аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /4хх-15/, Гамшиг судлалын хүрээлэнгийн Аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээчийн дүгнэлт /4хх-250, 5хх-1-5/, мэргэжлийн хяналтын дүгнэлт /5хх-113/, мөрдөгчийн магадалгаа /9хх-140-143/, шинжээчийн нэмэлт дүгнэлт /12хх-123-126/, жи-пи-эс /6хх-74-76/, аймгийн сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэргийг;
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Х.: Хавтас хэргээс Схем зураг 1хх-34/, гэрч Н.гийн мэдүүлэг /2хх-200/, хохирогчийн Н.ийн мэдүүлэг /1хх-215-216/, иргэний нэхэмжлэгч Н.ийн өгсөн мэдүүлэг /2хх-33-34/, техникийн комиссын акт /2хх-136/, давтан зааварчилгааны дэвтэр /2хх-140/, сургалтад оролцогчдын бүртгэл /2хх-14/, Н.ийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-10-11/, гэрч Н.ын мэдүүлэг /3хх-15/, шинжээч С.н 3605 дугаартай дүгнэлт /4хх-117/, шинжээч С.н 3604 дугаартай дүгнэлт /4хх-139/, аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /4хх-15/, шинжээч Г.гийн 97 дугаартай дүгнэлт /5хх-113/, гал түймрийн талаарх шинжээчийн дүгнэлт /11хх-224/, техникийн шинжээчийн дүгнэлт /11хх-231/ зэргийг;
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч К.Бауиржан: Хавтас хэргээс мөрдөгчийн тогтоол /2хх-40/, иргэний хариуцагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол /2хх-49/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2хх-6/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /7хх-1-2/, “Шунхлай” ХХК-с гаргаж өгсөн баримт /6хх-45-46/, Нийслэлийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /6хх-50/, “” ХХК-ийн хүсэлт /6хх-51/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /6хх-52/, газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ /6хх-53-55/, техникийн комиссын акт /6хх-5/, шатахуун ачсан баримт /6хх-59-60/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /6хх-65/, стандарт хэмжил зүйн газар эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрээ /6хх-66/ зэргийг;
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ: Хавтас хэргээс схем зураг /1хх-34/, хохирогч Л.гийн мэдүүлэг /1хх-201/, Н.ийн мэдүүлэг /1хх-215-216/, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тухай тогтоол /2хх-47/, иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /2хх-4/, иргэний нэхэмжлэгч *******ын мэдүүлэг /2хх-0/, Н.ийн дахин өгсөн мэдүүлэг /2хх-10-11/, гэрч Н.ын мэдүүлэг /2хх-14/, гэрч Л.ын мэдүүлэг /2хх-212/, шинжээч С.н 3605 дугаартай дүгнэлт /4хх-117/, шинжээч С.н 3604 дугаартай дүгнэлт /4хх-139/, аймгийн онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн дүгнэлт /4хх-15/, шинжээч Г.гийн 97 дугаартай дүгнэлт /5хх-113/, Монгол Улсын стандарт /хх-100/, мөрдөгчийн магадалгаа /9хх-140/ зэргийг;
Иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч М.*******: Зааварчилгаа өгсөн баримтууд /2хх-140-144/, ийн аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа /2хх-121-135/, гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөө /2хх-9-120/ зэргийг;
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч нар дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд: Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагч болон иргэний нэхэмжлэгч Шунхлай ХХК-н өмгөөлөгчөөр оролцож байна. Иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэдэг дээр мэтгэлцэж оролцоно. Хавтаст хэргээс баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-3/, Шунхлай ХХК-ийн зарлагын паданы баримтууд /2хх-4-96/, ХХК-ийн тээвэр хийсэн баримт /2хх-97/, ийн аюулгүй ажиллагааны ерөнхий зааварчилгаа /2хх-121-127/, томилолтоор явах, гадуур ажиллах үеийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа /2хх-12-130/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /2хх-13/, ажлын байран дахь давтан зааварчилгаа /2хх-139-140/, давтан зааварчилгааны дэвтэр /2хх-141-142/, гэрч Н.гийн мэдүүлэг /2хх-19-201/, Б.*******ийн гэрчээр өгсөн мэдүүлэг /3хх-196-199/, шинжээчийн дүгнэлт /5хх-19/, ачилт хийсэн бүртгэл /6хх-46-4/, газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ /6хх-53-57/, Б.*******ийн жолооны үнэлэхийн хуулбар /6хх-64/, Стандарт, хэмжил зүйн газрын эзлэхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ /6хх-66/, төлбөр зөрчлийн акт /6хх-77-7/, гэрч Н.гийн мэдүүлэг /11хх-16-169/, гэрч Н.ын мэдүүлэг /11хх-171-173/, гэрч Н.ын мэдүүлэг /11хх-176/, иргэний хариуцагч М.*******ын мэдүүлэг /11хх-10-11/, Б.*******ийн яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /11хх-13/, шинжээчийн дүгнэлт /12хх-45-55/, шинжээчийн дүгнэлт /12хх-69-73/, шинжээчийн дүгнэлт /12хх-123-126/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын өгсөн мэдүүлэг. /15хх-5-101 дэх тал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.*******“...Миний хувьд уруудахдаа 9 км цагийн хурдтай явсан. Нотлох баримт нь хавтаст хэрэгт байгаа. Эцсийн мөчид машинаа тоормосгүй болсныг мэдсэн. Машиныг унагаах арга хэмжээ өөрөө авсан. Тодорхой хугацаанд бензин асгараагүй байсан. Хэд хэдэн машин гарсан гэдгийг би өөрөө тодорхой хугацаанд харсан. Ийм л зүйл болсон. Энэ хүмүүсээс уучлалт гуйх боломж олдоогүй байсан. Та бүгдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Ийм боломж надад олдоогүй байсан.” гэв.
шүүгдэгч Д.******* “...“” ХХК-ний Д.*******. Манай компани 2019 оны 12 дугаар сард нэг машин авсан. Тэр машин маань саяны осолд орсон машин. “Шунхлай трейд” ХХК-тай 4 дүгээр сарын 2-ны өдөр гэрээ хийсэн. Осол гарах хүртэл нийт 10 тээвэр хийсэн тээврийн компани. Олон ажилтан байхгүй. Жолооч Б.******* тэгээд би өөрөө байдаг. Манай машин Шунхлай трейд ХХК-с шаардсан бүх бичиг баримтыг бүрдүүлээд стандартын дагуу бүх үйл ажиллагаагаа хийсэн. Тэгээд гэрээ, хэлцэл хийгээд тээвэр хийх үйл ажиллагаа эхэлсэн.” гэв.
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******: “2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ам бүл 6 байсан. Ханьтайгаа 4 хүүхэдтэйгээ амарч байгаад энэ явдал болсон. орчхоод буцах замд энэ осол болсон. Тухайн осол гарсан үед би тай хүүгээ тэврээд хойно суугаад явж байсан. Гэв гэнэт их чимээ гарсан. Яав, юу болов гэх хүмүүсийн хэлж байгаа шиг цаг хугацаа байгаагүй. Ханийгаа эргээч гэж хэлэхийн завдалгүй гэв гэнэт их чимээ гараад гал гарсан. Тэгэх байсан, ингэх байсан гэх ямар ч цаг хугацаа байгаагүй. Миний санаж байгаагаар секунд доторх хэмжээнд болсон гэж бодож байгаа. Мэдээж гомдолтой байна. Ээж, хань, 3 хүүхдээ дайны цаг биш зүв зүгээр явж байгаад өдөр өдрийн дараалалтай эмнэлэгт салах ёс хийсэн нь надад маш хэцүү байсан. Юу болж байгааг ойлгох тэнхээ байгаагүй. Хамгийн сүүлд том охиноо аваад явсан боловч харамсалтайгаар алдсан. Эмнэлгийн дээрээс доошоо харж үзсэн. Амьдрах хэрэг байна уу гэж. Яалт ч үгүй үр минь үлдсэн болохоор эх хүний хувиар. Дээрээс нь миний хань амьдруулах гэж тэр гал руу дахин дахин орж бид нарыг гаргасандаа. Зүгээр байсан ээжийгээ гэрээс нь авч гараад ийм болгосон гээд маш олон зүйлийг бодож байна. Эх хүн учраас тэмцээд явж байна. Ослын дараа эмчилгээ маш хэцүү байсан. 2 удаа хагалгаанд орсон. Өнөөдөр би ганц бие ээжийн амьдралаар хүүгээ өсгөөд явж байгаа жирийн нэг эмэгтэй. Хохирлын хэмжээнд 5 хүн маань босоод ирэхгүй. Үүрд сэтгэлд минь байна. Өдөр нь зүгээр байдаг ч шөнө надад маш хэцүү байдаг. Д.******* гэж Монгол хүн гэж хэлж байх шиг байна. Монгол хүний хувиар 3 жил ядаж нэг удаа холбогдчих бол уу гэж хүлээж байсан. Энд холбоотой хүмүүс нэг ч удаа холбогдоогүй. Монгол хүн байна гэдэг энэ нөхцөлд харах байх. Нэг удаа холбогдоод эмгэнэл илэрхийлье гэсэн бол. Хүн чинь сэтгэлийн амьтан. Хүлээж байсан. Тийм зүйл нэг ч байгаагүй. ос улс руу явсан эмчилгээ бол Монголын ард түмний сэтгэлийн дэмээр 4 мөчөө боолгоод ос улс руу явж байсан. Монголын ард түмэн болон хайртай дотны хүмүүсийнхээ буянд өнөөдөр ажиллаад явж байна. Хохирлын хувьд сэтгэл санааны хохирол хэзээ ч арилахгүй. Мөнгөн дүнгийн хохирлын хувьд нийтдээ 252,000,000 төгрөг байгаа. Бүх хохирлоо баримтжуулж өгөөгүй. Түлэгдсэн хүмүүс боолтны цаанаас маш их идээ гардаг. Ор хөнжлийн даавууг маань өдөрт 2-3 удаа сольдог. Сүүлд баримтаа харахад тэр даавуунуудыг хатаах хатаагч хүртэл авч байсан. Тооцоо нь гарч байсан. Надад тэр болгоныг хараад эргэж санах юу ч байгаагүй. Тэр болгоныг тооцолгүйгээр эмчилгээний, оршуулгын, цайллагын гэх мэт зардлаа оруулаад 252,000,000 төгрөг болсон. Хайртай хүмүүсээ амар амгалан байлгах хамгийн эхний зүйл энэ шүүх хурал шийдэгдэх. Хариуцлага гэдэг үг ямар учиртай вэ гэдгийг зөвхөн энд сууж байгаа хүмүүст биш Монголын ард түмэн даяараа ойлгож авах байх. Ийм байдлаас болж ийм олон хүний амь нас хохирлоо. Миний хүү тэнд өнчин үлдлээ. Би өөрөө бэлэвсэн эмэгтэй болсон. Хохирлын мөнгөн дүн ингэж гарч ирсэн. Тэрнээс би нэг нэгэнгүй бичээгүй. Тухайн үед баримтжуулах ёстой байсан гэдгийг ч мэдээгүй. Би гэхээсээ илүү миний хүүгийн ирээдүй сурч боловсроход зориулна. Миний хүү өнөөдөр 3 настай. Алхах ёстой насан дээрээ алхаагүй. Өнөөдрийг хүртэл сайн ярьж чадахгүй байгаа. Хохирлын мөнгө миний хүүгийн сурч боловсрох, аавын хайр халамж, ах, эгч нарын өгөх ёстой байсан бүх зүйлийн зөвхөн нэгээхэн хэсэг гэж би харж байгаа” гэв.
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******: “Осол болдог өдөр гэр бүлийнхээ хамт аймгаас буцаж явсан. Эртхэн Элсэн тасархай орчихъё гэсэн зорилготой явж байсан. Яалт ч үгүй галтай нүүр тулсан. Бензин гэдэг зүйл яах ийхийн зуургүй шатдаг юм байна лээ. Галаас гарч ирснийхээ дараа би өөрийгөө гайхаж байсан. Шоконд орчхоод буцаж гал руу орж эхнэрийгээ авах гэсэн боловч чадаагүй. Буцаж орох ямар ч боломж байгаагүй. Хөдөө нөхцөл байдал маш хүнд юм байна лээ. Утсаар ярья гэсэн ч утас байхгүй. Машинаас өөрсдөө гарч ирсэн нь зол болсон. Ярих гэсэн утасны дугаар ч толгойд орж ирэхгүй байсан. Хамгийн түрүүнд орж ирсэн утасны дугаар бага охины утасны дугаар байсан. Бага охин маань үлдчихсэн байсан. Хэсэг хугацааны дараа найзын минь дугаар орж ирээд би найз руугаа хэлсэн. Ийм осол аваар болчихлоо тиймээс энэ сувилагчийн данс руу мөнгө шилжүүлээч түлэнхийн тос авах шаардлагатай байна гэж хэлсэн. Аймгийн эмнэлэгт ирэхэд тэр түлэнхийн тос байхгүй байсан. Сувилагчийн дансаар мөнгө аваад хоёрхон цагийн дотор тэр аймгийн бүх эмийн сангуудад байсан түлэнхийн тосыг аваад ирсэн. Үхтэл үр харам гэдэг шиг хүүтэйгээ хоёулаа ярьж чадахаа больсон. Хүү маань энэ осолд намайг буруутгаад байдаг. Эхнэр, хүүхдээ алдсан хүн сэтгэл зүй хүнд байгаа. 10 хэд хоногийн өмнө сүүлчийнхээ хагалгаандаа орсон. Хөл нүцгэн машинд сууж байгаад машинаас буусан болохоор хөлийн түлэнхий асар ихтэй. Юм мэдэхгүй явсаар байгаад гүвдрүүнүүд үүссэн. Тэгээд сүүлийн хагалгаандаа орсон. Гүвдрүүнүүд нь хортой юу, хоргүй юу гэдгийг Халдварт руу явуулсан байгаа. Миний хувьд төлбөр тооцоо тархинд бодогдоогүй. Эхний ээлжид амьд гарахын төлөө тэмцсэн. Байцаагч ирээд байцаалт авахад хүртэл төвөгтэй байсан. Магадгүй бид нарын нэхэмжлээд байгаа мөнгөн дүнг бодож үзлээ. Энэ зөвхөн шатсан машин, эмчилгээ, оршуулгын мөнгөн дүн. Машин дотор хичнээн зүйл шатсан. Цагдаа дээр очиход та баримттай ир гэсэн. Би хаанаасаа баримт гаргаж ирэх юм бэ? Тэр хүмүүсийн хэрэглэж байсан хувцаснаас авхуулаад гар утас барьж явсан зүйлийг баримттай гаргаж ир гэсэн. Боль боль наадуулаа бүгдийг нь хая. Бид нар бүгдээрээ машин дотор шалдан суугаад явж байсан. Одоо хүртэл хүүхдийнхээ эмчилгээний төлбөрийг би нэхэмжлэхгүй байгаа. Хуульд шинээр сэтгэл санааны хохиролтой холбоотой зүйл заалт орсон гэсэн. Тэрний дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүмүүстэй ярилцлага хийгээд үзсэн. Тэр төлбөрийг хэд гарахыг ч би мэдэхгүй. Өнөөдөр яахав Б.******* уучлалт гуйж байна. Баярлалаа. Чамайг би хэзээ ч үзэн ядахгүй. Энэ хүмүүсийнхээ амийг ч чамаас гуйхгүй. Уучлалт гуйсанд чинь баярлалаа.” гэв.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******: “Осол гардаг өдөр би Тэрхийн цагаан нууран дээр гэр бүлээрээ амраад явж байсан. Яагаад ч юм тэр жил манай нөхөр аймаг явъя гэхээр нь явмааргүй санагдсан. Манай нөхөр өөрөө аймгийнх болохоор ойрхон агаарт гараад цаашаа Увс, аймаг руу явдаг юм билүү гэсэн уйлагнаад бороо ороод байхаар нь цаашаагаа явж чадаагүй. Буцъя даа гээд байж байтал үдээс хойш 15-16 цагийн орчим хамаатны ахаас дуудлага ирсэн. Дүү чинь явж байгаад осолд орчихсон байна гэж хэлсэн. Тэрнээс янз бүр болсон талаар хэлээгүй. Түлэгдсэн эсэхийг нь би мэдээгүй. Хурдан учрыг нь олоодох гээд надад нэг дугаар өгсөн. Мессежээр дугаарыг нь явуулсан. Нөгөө дугаар луу нь залгаад байсан ерөөсөө болдоггүй. Хэн, хэн явж байсан талаар мэдэхгүй. Дахин, дахин залгасан. Тэгсэн сумын эмнэлгийн сувилагчийн дугаар байсан юм байна лээ. ******* гэж хүн байна уу гэж асуусан чинь аягүй олон түлэгдсэн хүн ирсэн. Хэн нь хэн бэ гэдгийг бид нар мэдэхгүй. Тэндээсээ хөдөлмөөр байдаг. Хөдлөхөөр сүлжээгүй болчихдог. Сувилагчийг нь гуйж байгаад хэн нь ч байсан яахав эсхүл гэж хүн байна уу яриулаад өгөөч гэж гуйсан. Манай хүргэн надтай яриад эгчээ туслаарай гэсэн. ******* эгчээ гялс туслаарай нисдэг тэрэг юм уу, онгоц ямар ч байсан зохицуул гэсэн. Тамир сум дээрээс аймгийн онцгой байдлын комисс руу залгасан. Тэгсэн эндээс бүрэлдэхүүн, эмнэлгийн баг хөдөлсөн байгаа гэсэн. Улаанбаатар хотын онцгой байдлын комисс руу залгаад энд олон хүн осолд орлоо. Нисдэг тэрэг байна уу? Онгоц байвал яаралтай явуулж өгөөч гэж гуйсан. Тэгээд би Тэрхийн цагаан нуураас хөдөлсөн. Хөдлөх замд сүлжээ орсон газар болгон нөгөө сувилагчтайгаа ярьсан. Сая хамгийн сүүлийн хүнийг нь аваад явсан гэж хэлсэн. Би шууд аймгийн төв рүү явсан. Замдаа юм сонссон хүн чинь хэдүүлээ явсан юм бол, яасан юм бол гээд янз бүрийн юм бодогдсон. Эмнэлгийн хаалгаар ороход улавч өмс гэсэн. Юу нь улавч өмсөх гутлаа тайлаад хөл нүцгэн гүйсэн. Би ороод хэнийг нь ч таниагүй. Миний дүү өндөр болохоор манай нөхөр энэ ******* үү гэж байгаа юм. Бүгдээрээ тарваганы боодог шиг үс нь шатчихсан аймар юм угтсан. Эм, тариа байхгүй. Амьсгалын аппарат нь дутуу. Яаралтай 3 хүнийг амьсгалын аппаратад оруулах ёстой гэсэн. 2 амьсгалын аппараттай. 2 хүнийг нь оруулаад нэг хүнийг нь оруулж чадаагүй. Манай хүргэн эгчээ би зүгээрээ гэж хэлээд дүнгэн данган ухаантай байсан. аймгийн төвийн бүх эмийн сангуудаар орсон. Нэг газар очоод 2 тос. Хаалгыг нь нүднэ. Утсаар нь ярина. Хажуу талынх нь айлаас асууна. Шөнөжингөө гүйсэн. Манайх чинь олуулаа юм болохоор нэг талаас нь тосыг нь түрхэж байхад дуусчихна. Тэгээд олдохгүй. аймаг дээр шөнө онгоц буух боломжгүй байдаг юм байна лээ. түүлэг муутай гээд өглөө үүрээр ирнэ гэсэн. Өглөө ирсэн. Эмч нар нь аль хүнээ яаж авч явах уу? амьсгалын аппаратаа яах уу гээд ярьж байхад эхлээд дүү маань өнгөрсөн. Би айлын том хүүхэд. Дүү дээрээ уйлчихсан очихгүй. Коридорт нөхөртөө тэврүүлж байгаад бүгдийг нь онгоцонд суулгаад явуулсан. Эхний өнгөрсөн дүүгийнхээ ажил явдлыг хийгээд араас нь хот руу ирсэн. Яг л адилхан ар араасаа хүн болгон явсан. Шокноосоо гарч чадахгүй галзуурдаг юм байна лээ. Шөнө нь ээжийгээ сахиж байгаад дүү нараа хооллоно. Өөрөө хоол унд идэж чадахгүй байгаа юм чинь. Урдаа нэг гоймон тавьж байгаад тэрийгээ хараад уйлдаг. Хоол ч хоолойгоор давахгүй. Эм тариа ч их орсон. Тэгж байтал хүргэн маань өнгөрсөн. Үлдсэн дөрвөө дагуулаад ос улс руу явъя. Эмнэлэг авч явах эмч, сувилагч нарыг нь бэлдээд явах гэж байтал ээж минь өнгөрсөн. Ээжийнхээ ажил явдлыг хийх гээд би үлдээд дүү нараа явуулах гэж байтал *******ийн маань хүү өнгөрсөн. Ковидын үе байсан болохоор эмнэлгийн нэг корпусаа хааж гадаад хүмүүсийг авахгүй гэж байсан. Эрүүл мэндийн сайд руу нь яриулж байгаад нэг корпусыг нь авхуулж байсан. Тиймэрхүү л зүйл болсон. Энэ осол нэг гэр бүлийг биш нэг айлын гал голомтыг самарсан асуудал. Энэ ослоос хойш би бамбайтай болсон. Зүрхний өвчтэй болсон. Даралтны маш их хэлбэлзэлтэй болсон. Байнгын эм уудаг болсон. Аль болох өөрийгөө зоригжуулаад уйлахгүй юм шүү. Дүүгийнхээ хажууд би одоо юу юм гэж бодсон ч хүний сэтгэл санаа санаснаар болдоггүй. Хэцүү юм байна лээ. Хүмүүс ярих нь амархан. Сэтгэлээ барьчихвал болно гэдэг. Урд шөнө ч гэсэн унтаж чадсангүй. 04 цаг өнгөрч байхад хар дарж сэрээд 02 цаг болж байхад жоохон унтсан. Нойргүй хонож байгаад л ирлээ. Миний хувьд аль болох даваад гарахыг хичээгээд байгаа. Гэхдээ нээх амар биш юм байна лээ. Би ийм байхад миний дүүд ямар байхав. Хэцүү л байгаа. Заримдаа дүүгээ хатуужуулах гээд ганц, хоёр үг хэлдэг. Миний зүгээс энэ шүүх хуралдааныг аль болох хурдан эцэслэж дуусгамаар байна. Нойргүйдээд түүндээ ороогдоод дахин, дахин эм уугаад яваад баймааргүй байна. Осолд орсны дараа бүгдийг харсан. Хэцүү, хэцүү зүйл харсан учраас нүд анихаар бодогддог. Ямартай ч хурдан шийдэж өгөөч. Яривал маш олон зүйл байгаа. Миний хүү ой гарантайгаасаа миний ээжтэй хамт өссөн. Энэ хүүхэд ч хэцүү байдаг. Миний эрэгтэй дүү ч хэцүү байдаг. Ноднин 2 дугаар сард тархины усжилт хаван болсон. Дүүгээ дагуулаад эмнэлгээр явдаг. Би нээх чадалтайдаа биш. Тухайн үед машинаа зараад бүгдийнх нь эм, тариаг болгох гээд хичээсэн. Би айлын том хүүхэд болгохоос өөр яах юм бэ? Хүний амь нас чухал болохоос өнөөдөр миний унаж яваа машин чухал биш. Харамсаад байх зүйл надад байхгүй. Би анхнаасаа байцаагчид нь хэлсэн. Хохирлын хувьд надад маш их зүйл байна. Гэхдээ би хүмүүс шиг ус ундаа, майхан сав, хувцас хунар, эд хөрөнгө нэхээгүй. Тэрхийн цагаан нууран дээр амраад явж байсан. Аяллын хөнжил,гудас бүх зүйл байсан. Нисдэг тэргэнд суулгахын тулд бүгдийг нь дундуур нь урж, хайчилсан. Хохирлын баримт хавтаст хэрэгт үдэгдсэн гэсэн учраас өмнөх шүүх хуралдаан дээр нэмэлтээр хохирлын баримт гаргаж өгсөн. Дээрээс нь хуулийнх нь орчин бүрдсэн учраас сэтгэл санааныхаа хохирлыг нэхэмжилнэ. Ямар ч байсан үнэн зөв сайн шийдээд өгөөрэй гэж шүүгчээсээ гуйх байна.” гэв.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Д.*******г Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх үүрэг. 10.2. Тээвэрлэгч нь дараах үүрэг хүлээнэ. 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн “13 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг. 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх. 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.”, 24.5-д заасан “... хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.”, Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. в/тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтуудад заасан үүргээ биелүүлээгүйн улмаас болгоомжгүйгээр хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 4 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай;
2. Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүгдэгч тээвэрлэгч Д.******* нь Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Тээвэрлэгчийн эрх үүрэг. 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг. 13.2.1. “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх. 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.”, 24.5 дахь заалтад заасан “… хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.”, Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2-т заасан “ Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараахь үүргийг хүлээнэ: в/тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, …тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас
-ны өдөр 15-16 цагийн үед "" ХХК-ийн эзэмшлийн " /"7 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл /авто цистерн/ "Шунхлай трединг" ХХК-ийн 35,970 литр АИ92 шатахууныг Улаанбаатар хотоос аймгийн суманд хүргэхээр тээвэрлэж явахдаа багийн нутаг ны ар уруудах хэсэгт онхолдон, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас "" маркийн 0 УБП, “” маркийн , “” маркийн 9-УБӨ, "" маркийн , "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслүүд, “” маркийн улсын дугааргүй мотоцикл шатаж, “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, зорчигч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ийн /эрэгтэй, настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол, "" маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн Ж., зорчигч Б. /эмэгтэй, тай/, Б., Б. /эрэгтэй, тай/, Б. /эмэгтэй, тай/ амь нас хохирсон, О.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, Б.ын /эрэгтэй, тай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, "" маркийн дугаартай тээврийн хэрэгслийн Х.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч О., Л., Б. /эмэгтэй, тай/ нарын амь нас хохирсон, Б.ын эрүүл мэндэд хүнд хохирол, "" маркийн улсын дугааргүй мотоциклийн зорчигч С.ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан, хохирогч Л.ад “Тоёота аллион” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд .000.000 төгрөг, хохирогч Х.*******эд “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 23.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч “” ХХК-д “” маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 69.000.000 төгрөг, “” ХХК-д “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 10.500.000 төгрөг, Л.д “” маркийн мотоциклийн хохиролд 1.920.000 төгрөг, Н.эд “Тоёота альфард” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 20.500.000 төгрөг, эд хөрөнгийн хохирол нийт 34.169.650 төгрөг, нийт 54.669.650 төгрөг, “” ХХК-д 31,960 литр АИ92 бензин нийт 3.352.000 төгрөг, аймгийн ь орчин, аялал жуулчлалын газарт 1.773.034 төгрөг, 400 м.кв талбай, шинэс төрлийн мод 33 ширхэг, хус төрлийн мод 20 ширхэг шатаж аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангид ой модны хохиролд 101.942 төгрөгний хохирол тус тус учруулсан болох нь:
Тээврийн хэрэгслүүдийн байршлыг харуулсан схем зураг, /1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал/,
Өмгөөлөгч З.Бат-Эрдэний тавьсан асуултад: 3. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд, ийн дадлага, туршлагаас шалтгаалж уруудаж явахдаа замын налууд тохируулан тохирох хурдны хайрцгийн 1,2 дугаар араанд залгаж хөдөлгөөнийг сааруулж буух хөдөлгүүрийн тоормосыг давхар ашиглах, хэрэв араа салгах, араа залгагдахгүй байх, зогсоох боломжгүй аюултай, эгзэгтэй үед нь замын хашлага саадыг дугуйгаар шүргүүлж хавирах, том саадыг дайрах зэргээр хурдыг сааруулах бүх боломжийг ашиглах, өгсүүр хэсэг рүү алгуур чиглүүлж хурдыг сааруулж, хурд буурах хэмжээгээр хурдны хайрцгийн арааг хүндрүүлэх, зогсоолын тоормосыг хослуулж ашиглах, эцсийн зогсох мөчид ухрах араанд залгах зэрэг аргуудыг хэрэглэж болох боловч тухайн зам тээврийн осол болсон орчинд замын саадгүй, хашлагагүй, замын хажуу далан 450 хэвгий зэргээс дээрх аргыг хэрэглэх нь тохиромжгүй байжээ.
Өмгөөлөгч Ганхүүгийн шинжээчид тавьсан асуултад: 2. Шатахуун гадагш асгарсан гэмтэл нь механик хүчин зүйлийн нөлөөгөөр буюу автомашин онхолдож, өнхөрөх явцад үүссэн тул дүрэм, журам, стандарттай холбоогүй. 4. Механик хүчин зүйлийн нөлөөгөөр торх цоорч, шатахуун гадагш алдсан байх үндэслэлтэй байна. /5 дугаар хавтаст хэргийн 113-129 дэх тал/,
7.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч /мөрдөгч/ А.ийн өгсөн: “Хурд тохируулж явна гэдэг өөрөө заалтад заасан ийн тухайн тээврийн хэрэгсэл, жолоодож байгаа арга зүй биш. Энэ бол замын нөхцөл байдал болон тээж яваа ачаа тээврийн хэрэгслийн онцлогоос шалтгаалаад тухайн зам, орчны байдал, аюулыг өөрөө үнэлээд, тооцоолоод тухайн тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна гэсэн үг. Тэрнээс биш хурд хэтрүүлсэн гэсэн үг биш. Тээврийн хэрэгслийн, тухайн зам орчны байдал, цаг агаарын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн ачааны онцлогоос тохируулан явна гэдэг. Сонгож явна гэдэг маань ийн ур чадварын асуудалтай шууд холбогдох асуудал. Ямар хэмжээний хурдтай байх талаар энэ хариулт биш байхгүй юу. Тухайн тээврийн хэрэгслийн онцлог, хийж яваа ачааны онцлогоосоо шалтгаалаад энэ хэрэгт авагдсан нотлох баримт, энэ цугларсан нотлох баримтыг үндэслээд гаргасан магадалгаа. Энэ хавтаст хэрэгт цугларсан баримтаас үзэхэд Б.******* нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг онхолдох үедээ тээврийн хэрэгслийн дотор байгаагүй. Үсрээд тухайн машинаас буусан гэдэг. Тухайн тээврийн хэрэгслийг зогсоох олон янзын ийн ур чадварын асуудлууд байгаа. Энэ дээр бол тухайн тээврийн хэрэгсэл дотор байгаагүй, тухайн тээврийн хэрэгсэлд үзлэг хийх боломжгүй байсан учраас дүрмийг үндэслээд гаргасан. 27 дугаар бүлэгт замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг гээд байгаа. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдээс үүрэг дээр нь тээвэр хэрэгслийн хууль гэж заасан. Тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах стандартын шаардлага хангахгүй. Тэгэхээр бусад 4.4 дүгээр хэсэгт заасан эвдрэл гэмтлийн тухай тэмдэг, оношилгоонд орсон, тэнцсэн, тэнцээгүй гэдэг асуудал гэхээсээ илүү тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавигдах стандартын шаардлага хангахгүй гэдэг аль нэг заалтыг нь зөрчөөд байгаа юм. Энэ заалтыг бид нар тодотгоод өгсөн байгаа. Ерөөсөө тэрнээс бүхэлд нь авч үзнэ гэж байгаа байхгүй юм. Тэр нь зөвхөн энэ тээврийн хэрэгслийг тээврийн байдалд тавих стандартын шаардлага хангахгүй гэсэн нэг заалтыг зөрчөөгүй бол энэ 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл гэмтэл бусад бүгдийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан. Дээр нь үндсэн дүрэм, заалтаас энэ тээврийн хэрэгслийн тээврийн байдалд хариуцах шаардлагыг хангаагүй гэдэг заалт бас байгаа. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 гээд заалт байгаа. Жолооч хөдөлгөөнд ямар нэгэн аюул, саадыг мэдсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсооно гэсэн байгаа. Зогсооно. Хурдыг хасах шаардлагатай бол тээврийн хэрэгслийг зогсоодог. Тэгэхээр тухайн хохирсон хохирогчдын тээврийн хэрэгслээ зогсоочихсон байгаа. Орчин хэсэгтээ зогсоочихсон байгаа юм. Тэр завшаандаа онхолдчихсон байгаа. Тэр аюул ослыг хараад зогсоох үүргээ биелүүлсэн гэж үзээд байгаа. Тухайн /мотоцикл/ зогсож байгаа саадыг тойрон гарах, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ дээр тойрон гарах буюу гүйцэт түрүүлэх тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь тэр байтугай машиныг гүйцэтгүүлж болно гэсэн ойлголт. Энэ тээврийн хэрэгсэл, том оврын ачааны нөхцөлтэй холбоотой зам тээврийн осол гараад байгаа. Энэ ослын гарах шалтгаан нөхцөл болохоос гал ассан талаарх миний магадалгаанд хамаагүй. компани компанитай адилхан замын хөдөлгөөний стандарт шаардлагуудыг зөрчсөн байх боломжтой эсэх тал дээр миний гаргасан магадалгаанд Шунхлай Трэйдинг ХХК-ийн талаар ямар нэгэн зүйл дурдагдаагүй. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудаар тухайн тээврийн хэрэгслийн үүрэг гүйцэтгүүлж байгаа, тээвэрт бэлтгэж байгаа, хариуцаж байгаа компани бол Шунхлай ХХК биш байгаа. Техникийн тодорхойлолтоор тогтоосон жин гэдэг маань тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тээврийн хэрэгслийн тэсэлгээнд орохоор бүх жин гэж ойлгож болно. Тухайн тээврийн хэрэгсэлд 40 тонн ачих техникийн тодорхойлолттой. Тэгэхээр үйлдвэрлэгч маань энэ машин дээр бүх жин нь 40 тонн байна гэсэн байгаа зүйл дээр тэр машин 10 тэнхлэгтэй учраас тэнхлэгт ноогдох хэмжээгээр техникийн тодорхойлолтыг давуулж ачиж болохгүй. Тухайн техникийн үзүүлэлт гэдэг маань ямар ач холбогдолтой юм бэ гэхээр тухайн тээврийн хэрэгслийн үзүүлэлтэд заасан хэмжээнээс илүү ачаа ачаад байвал тухайн тээврийн хэрэгслийн тоормос нь ачааллаа дийлж чадахгүй, тэрнээс болоод аюул осол гарах эрсдэлтэй гэсэн үг юм. Монгол Улсын стандарт нь өөрөө тухайн тээврийн хэрэгслийн тодорхойлолтоор тогтоосон үзүүлэлтээс илэрсэн байдлаар стандартыг гаргах боломж байхгүй. Тэр тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоосон тэр тонн жин, хэмжээ, тэр дансаар нь л бид нар энэ хөдөлгөөнд оролцуулах, тэр зарцуулж оролцуулах, энэ стандартыг ангилаад, тэр нь энэнээс үндэслэлтэй байна, энэнээс хэтрүүлсэн стандарт өөрөө бараг аюулгүй байдалтай холбоотой. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар зүйлд замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг гэдэг дээр тухайн тээврийг хийх ямар үүрэг хүлээсэн аж ахуйн нэгж байсан юм. Тэр аж ахуйн нэгж энэ үйл ажиллагааг тухайн тээврийн гэрээний заалтаа барина гэсэн үг юм. Үйлдвэрлэгчээс тогтоосон даац гэдэг маань ачаа шүү дээ. Дээрээс нь бүх л одоо нөгөө шатах тослох материал, дотор нь зорчиж байгаа , зорчигч бохир тээврийн хэрэгслийн өөрийн жин, энэ бүгд нийлээд бүх жин гэж байна. Энэ даацыг үйлдвэрээс тогтоож өгдөг. Техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж заасан. Үйлдвэрээс тогтоосон жин өөрөө хэтрүүлээд байгаа асуудал нь тухайн аюулгүй байдалдаа хамаатай асуудал байгаад байгаа. Стандарт нь 2020 онд шинэчлэгдсэн. 2011 оны стандарт дээр 5..2 дээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх авто тээврийн хэрэгслийн жинг нэгдүгээр хүснэгтээр үзүүлчихсэн байгаа. Тэгэхээр нэгдүгээр хүснэгтийн авто тээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ гээд тээврийн хэрэгслийн төрөл, тэнхлэгийн тоогоор 2 тэнхлэгтэй бол 1, 3 тэнхлэгтэй бол 25, 4 тэнхлэгтэй бол 32 тоо гэсэн үг. Нэг тэнхлэг дээрх даацын ачаалал нэг хөтлөх тэнхлэг дээр хөтлөх дээр нь 5 ч байх юм уу, 6 ч байх юм уу нийлээд 32-оос илүү байж болохгүй. Тэгэхээр тухайн тэнхлэгийг та нэг тэнхлэг дээр хамгийн дээд ачаагаа 10 тонныг битгий ачаарай, эс үгүй бол эрсдэлтэй гэдэг ийм л ойлголт байхгүй юу. Тэгэхээр таны хэлээд байгаа нэг тэнхлэг дээр хамгийн дээд хэмжээнд 11-ээс битгий илүү ачаарай, тэгэх юм бол тээврийн хэрэгслийн аюулгүй байдал алдагдана гэсэн үг. 25 дугаар бүлэг нь болохоороо иргэн, хуулийн этгээд нь өөрөө тухайн ажилтандаа замын хөдөлгөөний 1 дүгээр бүлгийн нийтлэг үндэслэл дээр тухайн замын хөдөлгөөнд оролцогч нар нь тэр нар ч гэсэн иргэн, хуулийн этгээд ч гэсэн өөрсдийн мэдвэл зохих эрх үүрэгтэй холбоотой заалттай. Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн тээвэрлэгчийн эрх, үүрэг дээр 10.2.6-д авто тээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дээр бас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх гээд тээвэрлэгч нь өөрсдөө энэ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, авто тээврийн тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм дээр гурвууланд нь хамаарч байгаа учраас тээвэрлэгч нь шууд хамаарна. Тухайн тээврийн хэрэгсэл аюултай ачаа ачиж байгаа болохоор стандарт шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа. 27.2 дугаар заалт нь А цэгээс Б цэг рүү хүргэж байгаа аль аль ААН-тэй хамааралтай. Шунхлай энэ ийг хамгийн гол нь ажил олгогч гэсэн. Энэ той шууд гэрээтэй тэй хамаатай. Шунхлай Трэйд ХХК жин тонн ачааг ачсан. Шунхлай даац хэтэрсэн асуудлаар тээвэрлүүлэхгүй байх үүрэгтэй. Тээвэрлэгч тухайн тээврийн хэрэгслийг тээвэрлэгч гэдэг оор үүрэг хүлээлгэж байгаа аж ахуйн нэгж байгууллага нь замын хөдөлгөөний дүрмийн ийм заалтыг зөрчсөн байна, замын хөдөлгөөний дүрмийг зарчмын хувьд энэ үндэслэлтэй байна гэж харж байгаа. Осол гарахад Тэргүүн Эрдэнийн стандарт зөрчсөн нь Яаж нөлөөлж байна вэ гэхээр тухайн Б.******* гэдэг тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн тээврийн хэрэгслийг жолоодож яваад хэчнээн их зай гэдэг вэ? Хэдэн километрийн цаана тухайн тээврийн хэрэгсэл дээр энэ ачаалал жин аваагүй вэ. Замын онцлогоос шалтгаалаад тоормосны системийн ажиллагааг хэзээ батлах вэ, биш болох вэ гэдэг асуудлыг эргээд энэ ид тооцуулахгүй. Тэр тээвэр эрхлэгч компанийн даацын хэтрүүлчихсэн тээврийн эрхлэгч жолоодож явж байгаад тухайн тоормосны систем дээр юм уу, эд ангиудын асуудал гараад энэ тээврийн хэрэгсэл маань онхолдох шалтгаан болж өгч байгаа байхгүй юу. Тэгэхдээ аюул саад болж байна, энэ машин үнэхээр асуудалтай байна гэхэд ямар нэгэн байдлаар зогсоох арга хэмжээг дүрэмд заасны дагуу л авах ёстой. Тэр дүрмийг яг хэрэглэсэн үү гээд үнэхээр зогсоох арга хэмжээ авах ёстой юу гээд хэрэг материал дээр үзэхээр кабиндаа байгаагүй юм байна. Тэргүүн Эрдэнийн хамгийн гол нь ачаа жин тонн хэтрүүлж, аюулгүй байдлыг хангаагүй тээврийн хэрэгслээр оор жолоо бариулж явж байгаа асуудал юм. Зам тээврийн осол гаргасан нөхцөл нь тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн гэдэг нь өөрөө аюулгүй байдлыг хангаагүй гэдэг үүднээсээ дүрмийн заалт явагдаж байгаа.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдон байна.
3.Шүүгдэгч Б.*******ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр буюу түүнээс олон хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д.*******г Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр түүнээс олон хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулах, хоёр түүнээс олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэл:
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” ойлгохоор хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно” гэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.
“” ХХК-ийн эзэмшлийн // BSX5310GYYD7 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох “В”, “С”, “Е”, “М” ангиллын эрхтэй 773771 дугаартай жолооны үнэмлэхтэй, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хүчинтэй “С”, “Е” болон Улс хоорондын ачаа тээвэрлэх Монгол улсын мэргэшсэн ийн 0063349 дугаарын үнэмлэхтэй, хэрэг хариуцах чадвартай байна. /6 дугаар хавтаст хэргийн 64 дэх тал/
Мөн дээрх гэмт хэргийг “хоёр буюу түүнээс олон хүний амь нас хохирсон” бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заажээ.
Хэрэгт авагдсан Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 77, 7, 79, 1591, 1605, 1545, 1712 дугаартай дүгнэлтүүдээр хохирогч Л., Б., Б., Б., Б., Ж., О. болон хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 233 дугаартай дүгнэлтээр Б. нарын нийт хүний амь хохирсон болох нь тогтоогдож байна. /4 дүгээр хавтаст хэргийн 44-45, 49-50, 52-59, 59-6, 74-1, -9, 105-114, 140-143, дахь тал/
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоосон үйл баримтаас дүгнэхэд жолооч Б.******* // BSX5310GYYD7 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон “ багийн нутаг ны ар уруудах хэсэгт онхолдож, тээвэрлэж явсан шатахуун асгарч гал гарсны улмаас 6 тээврийн хэрэгсэл шатаж, хүний амь нас хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, мөн эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учирсан зам тээврийн осол гарсан байна.
Шүүгдэгч Б.******* нь тээврийн хэрэгслийг тоормосгүй болсон гэх шалтгаанаар, тээврийн хэрэгслийг зогсоох зорилгоор замын саадгүй, хашлагагүй, замын хажуу далан 45 градус хэвгий орчинд замын хажуугийн 45 градус эгц далан руу өгсгөх аргыг хэрэглэсэн нь тохиромжгүй, бусад арга хэмжээ болох уруудах үедээ 1, 2 дугаар араануудад залгаж уруудах, хөдөлгүүрээр тоормослох /тоормосоор болон моторын эргэлтээр удаашруулна/ гэсэн аргуудыг хэрэглэх боломжтой байсан боловч нь тээврийн хэрэгсэл онхолдохын өмнө тээврийн хэрэгсэл дотор жолооны ард байгаагүй, машинаас үсэрч буусан байсан учир дээрх аргууд хэрэглэгдээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.
Иймд Б.*******ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтад заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан...”, 12.3 дахь заалтад заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.
Мөн Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан хурдыг шүүгдэгч Б.******* нь хэтрүүлээгүй, 9 км цагийн хурдтай явсан гэж мэтгэлцсэн өмгөөлөгчийн тайлбарыг шүүх тус заалтын хурд хэтрүүлсэн талаар мөрдөгчийн магадлагаанд дүгнээгүй харин “ тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан” гэх нөхцлийг харгалзаж үзээгүй нь байна гэж дүгнэсэн байх тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
маркийн улсын дугаартай автомашины даац хэтэрсэн болох нь: Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS459:2011 стандартын 5..1.1-д хүснэгтийн №3-д автотээврийн хэрэгслийн бүх жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ 4 тэнхлэгтэй чиргүүлгүй ачааны автомашинд 3тн байхаар стандартчилжээ. /тухайн үед үйлчилж байсан стандарт/,
маркийн улсын дугаартай автомашины 026353 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээнд жин-14,970 кг, даац-16,030 кг, бүх жин-31,000 кг гэж тэмдэглэсэн /6 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал/,
"" ХХК-ийн Шатахуун тослох материалын зардлын падаан №4660, 4661 дугаартай падан-“” ХХК-ий дугаартай тээврийн хэрэгсэл , Тосонцэнгэлийн чиглэлд 1,000 литр, ын чиглэлд 17,970 литр, нийт 35,970 литр А92 бензинийг Стандарт хэмжил зүйн газраас олгосон гэрчилгээний дагуу ачсан байжээ. Дээрх 35,970 литр А92 бензинийг килограммд шилжүүлбэл А92 бензин 733 хувийн жинтэй бөгөөд нийт 26,366 кг жинтэй бензин ачсан байжээ. /4 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
Тэгвэл тээврийн хэрэгслийн өөрийн жин 14,970 кг, ачсан А92 бензин 26,366 кг нийт тээврийн хэрэгслийн бүх жин 41,336 кг байжээ.
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг: " маркийн автомашин шатахуун тээвэрлэгч автомашины торхны багтаамж 23,49м3 гэж тэмдэглэжээ. " /7 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/,
Автомашины торхны багтаамж 23,49м3 нь литрт шилжүүлбэл 1000=1м3, 23,49м3=23,490 литр болно. /Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 97 дугаар дүгнэлт, 5 дугаар хавтаст хэргийн 11 дахь тал/
Стандарт хэмжил зүйн газраас “” ХХК-ий маркийн улсын дугаартай автомашины торхны эзэлхүүнд “Стандарт, хэмжил зүйн газрын эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээ”-г 2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр олгохдоо MNS5310-2011 стандартын хүрээд V1-1000 литр, V2-17970 литр, V=1000+17970=35970 литр, люкны дээд амсраас түвшин заагч хүртлэх зай h1-21,3 см, h2-21,5 см гэжээ. /6 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/
Стандарт, хэмжил зүйн газраас 2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр Эзэлхүүн зарцуулалтын хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээг маркийн улсын дугаартай автоцистерний торхны багтаамжийг 35,970 литр байхаар тогтоосон нь үйлдвэрлэгчийн тогтоосон, гаалийн мэдүүлэгт дурдсан 23,49м3 буюу 23,490 литрээс 12,40 литр илүү тогтоосон байна.
Гэрч Б.ийн мэдүүлэг: “Стандарт хэмжил зүйн газраас MNS5310-2011 стандартыг баримтлан Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх авто цистерний торхны багтаамжийг хэмжиж тодорхойлон 2 жилийн хугацаатай гэрчилгээ олгодог. Энэ гэрчилгээ нь торхны бүрэн бүтэн байдал, эзлэхүүний хэмжээг тогтоож өгсөн баримт юм. Стандарт хэмжил зүйн газраас савных нь эзлэхүүний багтаамж хэмжээг тодорхойлж өгч байгаа болохоос биш тодорхойлсон хэмжээгээр түлш ачиж болно гэсэн тодорхойлолт биш юм. Тухайн байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийнхээ даацад тохируулж түлшээ ачих ёстой” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 200 дахь тал/,
Энэ нөхцөл байдлыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Авто техникийн лабораторийн шинжээч /МУ-ын зөвлөх инженер, цагдаагийн ахмад Г./-ийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гаргасан 97 дугаартай дүгнэлт: “4. 7 улсын дугаартай автомашин 26366 кг жинтэй ачаатай явж байсан нь үйлдвэрлэгчийн тогтоосон техникийн тодорхойлолт, стандарт хэмжээнээс хэтэрсэн байна.” гэх дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн нь “Тээврийн хэрэгслийн бүх жин нь 41 тонн жинтэй, тоормос бүрэн ажиллагаатай гэж үзвэл хөдөлгөөнд оролцох үед тоормос хэвийн ажиллах эсвэл ажиллахгүй нь үйлдвэрлэгчээс тухайн тээврийн хэрэгслийн жин даацыг тогтоож өгдөг. Энэ нь уг авто машин нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах эд ангиудыг найдвартай ажиллагааг хангах үүднээс хязгаар тогтоож өгдөг. Энэ хязгаарыг хэтрүүлбэл хөдөлгөөний аюулгүй байдал алдагдана, эд ангиудын найдвартай ажиллагаа алдагдана, эд ангиудын элэгдэл ихэснэ, хэвийн ажиллагаа алдагдаж осолд нөлөөлөх үндэслэл болдог. Өөрөөр хэлбэл даац хэтрүүлсэн нь аюултай байдал руу түлхэж байгаатай адил юм. Энэ аюултай байдлыг үүсгэхгүйн тулд онолоор тооцоо хийж техникийн байдалд үзүүлэлтээр хязгаарлаж өгдөг байна. Донгфинг маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн даац хэтэрсэн нь тоормосны системийн хэвийн ажиллагааны ачаалал хэтэрснээс тоормосны систем хэвийн ажиллаж чадахгүй” гэх шинжээч Г.гийн мэдүүлэг, шинжээч С.ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...6 тонн ачаа ачих зориулалттай тээврийн хэрэгсэл дээр 26 тонн ачаа ачвал энэ нь тоормосны системд нөлөөлнө. Гэхдээ хүнд ачаа ачсан байгаа нөхцөлд тоормосны шланк гадны нөлөөтэй гэмтээгүй бол задарна гэсэн ойлголт байхгүй”, магадлагаа гаргасан мөрдөгч А.ийн “Тухайн техникийн үзүүлэлт гэдэг маань ямар ач холбогдолтой юм бэ гэхээр тухайн тээврийн хэрэгслийн үзүүлэлтэд заасан хэмжээнээс илүү ачаа ачаад байвал тухайн тээврийн хэрэгслийн тоормос нь ачааллаа дийлж чадахгүй, тэрнээс болоод аюул осол гарах эрсдэлтэй гэсэн үг, Монгол Улсын стандарт нь өөрөө тухайн тээврийн хэрэгслийн тодорхойлолтоор тогтоосон үзүүлэлтээс илэрсэн байдлаар стандартыг гаргах боломж юм. Тэр тээврийн хэрэгслийн үйлдвэрээс тогтоосон тонн жин, хэмжээ, тэр дансаар нь л бид нар энд хөдөлгөөнд оролцуулна. Энэ стандарт өөрөө аюулгүй байдалтай холбоотой” гэх мэдүүлгээр тээврийн хэрэгслийн тоормосны системд нөлөөлөх боломжтой байжээ.
Энэ хэрэгт хийгдсэн техникийн болон галын шинжээч нарын дүгнэлтүүд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг боломжит хэмжээнд тогтоосон, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй байна гэж дүгнэв.
Иймд тээврийн хэрэгслийн Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1 дэх заалтад заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.”, 24.5 дахь заалтад заасан “… хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.” гэж, Д.******* нь Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл. Тээвэрлэгчийн эрх үүрэг. 10.2. Тээвэрлэгч нь дараах үүрэг хүлээнэ. 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн “13 дугаар зүйл Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг. 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх. 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.”, 24.5-д заасан “... хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.”, Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. в/тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, ... тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн үүргийг биелүүлээгүй буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Даац нь тоормосны системд хэрхэн яаж ачаалал өгсөн, ямар үйлдэл үзүүлсэн, үүний улмаас тоормосны системд ямар эвдрэл гэмтэл учирсан байхаар байна гэдгийг техникийн тусгай мэдлэг бүхий хүн дүгнэлт гаргах шаардлагатай.” гэсэн бөгөөд маркийн улсын дугаартай автомашин нь шатсан тул “энэ хэрэгт даац хэтэрсэн нь осолд нөлөөлснийг тогтоох боломжгүй” гэх шинжээч Г., С. нарыг тайлбарыг хүлээн авах үндэстэй.
Хэрэг гарсан шалтгаан нөхцлийг тогтоосон техникийн болон галын шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд “” ХХК-ий эзэмшлийн “” маркийн улсын дугаартай Аюултай ачаа буюу шатахууныг ачиж явсан тээврийн хэрэгсэл нь унах ёнкостны битүүмж алдагдан шингэн биет асгарсан ба ачааны битүүмжлэл алдагдаж шатахуун замын зорчих хэсэгт асгарч газрын налуу доош урссан нь бусад тээврийн хэрэгслүүд ойр орчимд шатах нөхцөл үүсгэсэн байна. Галын аюултай шингэн бодис асгарч, ууршилт их явагдсан үед бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих үед гал гарах магадлал өндөр ба шороон зам дээр асгарсан шатахууны дээгүүр загварын улсын дугаартай автомашин, загварын улсын дугааргүй мотоцикл, Sonata-7 загварын улсын дугаартай автомашин, загварын улсын дугаартай автомашин, загварын улсын дугаартай автомашин зэрэг тээврийн хэрэгслүүд зорчиж явж байсан байна. , .VX, , , загварын тээврийн хэрэгслүүдтэй адилтгах шинжилгээ хийсэн дүгнэлтэд хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчимд цельсийн 76,7-433(0C) дулаан ялгарч байна. MNS0217:2006-ын 6.4-т зааснаар АИ-92 шатахуун нь 255-370(0C) өөрөө асдаг хялбар шатамхай шингэн тул шороон зам дээр асгарсан шатахуун дээгүүр дээр дурдсан тээврийн хэрэгслүүд зорчих үед хөдөлгүүрийн цилиндрээс гарах хэсэгт гаргах хоолой орчмын дулааны нөлөөгөөр шатах шингэн авалцан асаж гал түймэр гарсан байна. Шатахуун /бензин92/ нь өөрөө авалцан асах чадвар сайтай бүтээгдэхүүн ба сөрөг тал нь оч үүсэхэд их хэмжээний гал үүсэж орчноо богино хугацаанд сүйтгэх аюулыг үүсгэнэ. Аюултай ачаа болох шатахуун гадагш асгараагүй бол гал гарахгүй байх боломжтой байсан гэж дүгнэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах”, 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргүүдийн үндсэн шинж нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд, хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Авто тээврийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл. Хуулийн нэр томъёо. 3.1.6."тээвэрлэгч" гэж тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг” гэж, мөн "" ХХК, "" ХХК-ийн хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээний Нэг. Ерөнхий зүйл. 1.1-д “...” ХХК-ийн Д.******* /цаашид тээвэрлэгч гэх/...” гэжээ. /6 дугаар хавтаст хэргийн 53-57 дахь тал/ Иймд “” ХХК нь тээвэрлэгч байна.
маркийн улсын дугаартай автомашин “” ХХК-ий эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь 026353 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /6 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйл. Хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: 1.”Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэж заасан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6, 11.3, 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдэд хуулийн этгээдэд ял оногдуулахаар заагаагүй байна.
“” ХХК нь 1 гишүүнтэй, нь Б.*******, 1 тойгоор авто машинаар ачаа тээвэрлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан болон хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ, талуудын мэдүүлгээр тогтоогдож байна. /6 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/
Иймд “” ХХК-ий Б.*******г Авто тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Тээвэрлэгчийн эрх үүрэг. 10.2.6-д заасан “автотээврийн хэрэгслийн хэрэглээний стандартын үзүүлэлт, шаардлагыг хангах”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг. 13.2.1. “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хорин дөрөв. Ачаа тээвэрлэх. 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.”, 24.5 дахь заалтад заасан “… хүнд буюу аюултай ачаатай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо эрх бүхий байгууллагаас баталсан тусгай журам, стандартыг баримтална.”, Хорин долоо. Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг. 27.2-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: в/тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих стандартын шаардлагыг хангахгүй буюу энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй, …тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэх үндэстэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хоёр, түүнээс олон хүний амь хохироосон, 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байхыг шаарддаг бөгөөд хэрэгт хүний амь хохирсон, 4 хүний эрүүл мэндэд хүнд, 3 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэв.
шүүгдэгч Д.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний амь хохироосон хүндрүүлэх шинжийг, 11.3 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
4.1 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон.
Гэмт хэргийн улмаас Ж., Б. /эмэгтэй, тай/, Б., Б. /эрэгтэй, тай/, Б. /эмэгтэй, тай/, О., Л., Б. /эмэгтэй, тай/ нарын амь нас хохирсон, О.*******, Х.*******, Б., С.о нарын эрүүл мэндэд хүнд хохирол, Л., Н., Б. нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, ийн /эрэгтэй, настай/ эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан,
“Тоёота аллион” маркийн улсын дугаартай /.000.000 төгрөг/, “” маркийн улсын дугаартай /23.000.000 төгрөг/, “” маркийн УБН улсын дугаартай /69.000.000 төгрөг/, ” маркийн улсын дугаартай /10.500.000 төгрөг/, “” маркийн мотоцикл /1.920.000 төгрөг/, “Тоёота альфард” маркийн улсын дугаартай /20.500.000 төгрөг/ тээврийн хэрэгслүүд, Н.ийн эд хөрөнгө /34.169.650 төгрөг/, “” ХХК-ийн 31,960 литр АИ92 бензин /3.352.000 төгрөг/, 400 м.кв талбай, шинэс төрлийн мод 33 ширхэг, хус төрлийн мод 20 ширхэг / аймгийн Засаг даргын дэргэдэх сум дундын ойн ангид ой модны хохиролд 101.942 төгрөг, аймгийн ь орчин, аялал жуулчлалын газарт 1.773.034 төгрөг/ шатаж, эд хөрөнгөд хохирол учирсан байна.
4.2. Гэм хорыг хариуцах этгээд:
1. “” ХХК, “” ХХК-иудын хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн т/3 дугаартай “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан байна. /6 дугаар хавтаст хэргийн 53-56 дахь тал/
Тус гэрээний Хоёр.Гэрээ байгуулах нөхцөл, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага. 2.2 “Гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан шаардлагыг хангаагүй тээвэрлэгч 2 талын тээврийн хэрэгслийг тээвэрлүүлэгч тал ачаанд гаргахгүй. Мөн дээрх шаардлагыг хангаагүйгээс үүссэн бүх хохирол, төлбөрийг тээвэрлэгч тал бүрэн хүлээнэ.” гэжээ.
Үүнээс дүгнэхэд гэрээний тус заалтад тээврийн хэрэгсэлд тавих шаардлагыг хангаагүй нөхцөлд тээвэрлүүлэгч тал ачаанд гаргахгүй байхаар зохицуулжээ.
Гэрээний 2.1 дэх хэсгийн 2.1.2 “... цистерн тутмын нэг нь -аас 25м3 багтаамжтай 3-аас дээш төрлийн ГТБ-ийг зэрэг тээвэрлэх, ГТБ-ийг өөрийн насосоор сорж ачих, шахаж буулгах боломжтой байна”, 2.1.4-д “Автоцистерн, чиргүүлийн торхны их бие буулгах хоолой механик гэмтэлгүй, багтаамжид нөлөөлөхүйц, ямар нэгэн өөрчлөлт ороогүй, битүүмжлэл сайтай, нэвчилт шүүрэлтгүй, цэвэр, амьсгалах хавхлаг ажиллагаатай, хий ангижруулагч, цалгиа хамгаалагч нь бүрэн бүтэн техникийн шаардлага хангасан байна.”, 2.1.5-д “Автоцистерний торхон дээр хөөрөлт суултыг тооцох люк суурилуулсан байх ба хөдөлгөөнгүй гагнаж бэхлэгдсэн түвшин заагч/цагаан хэл/-тай байна. Цагаан хилийг люкны дотор талд бэхэлсэн байна”, 2.1.12-д “Тээврийн хэрэгслийн торхны гадна талын гадаргуу жигд өнгөлгөө бүхий хамгаалалтын будан бүрхүүлтэй, гурван талд “ГАЛЫН АЮУЛТАЙ” гэсэн бичгийг тод улаан өнгөөр бичсэн байхаас гадна торхны хойд талд шатамхай шингэн тэмдэгтэй байх ба газардуулга, галын хор, эсгий, хүрз, эмийн сан зэрэг анхан шатын багаж хэрэгсэлтэй байна.”, 2.1.13-д “Торхны дүүргэлтийн хоолойн гадна хажуу гадаргууд торхны хувийн дугаар бүхий өнгөт төмөр пайзыг хөдөлгөөнгүй бэхэлсэн байна. Мөн хувийн дугаарыг торхны хойд талын доод хэсэгт цохисон байна.”, 2.1.14-д “Автоцистерн нь чиргүүлийн торх нь ёроолынхоо үлдэгдэл шатахууныг бүрэн шавхах зориулалтын хоолойтой байх ба тэр нь шатахууныг бүрэн юүлэх нөхцөл хангасан байна.”, 2.1.16-д “Ачилтад орох бүрд торхонд урьд ачсан шатахууны үлдэгдэлгүй байна.” гэсэн шаадрлагыг тээврийн хэрэгсэлд тавьсан байх ба тээвэрлэгчийн “” /Донгфенг/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байжээ.
Харин тээвэрлэгч “” ХХК нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан 5 автоцистернтэй байх, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгах, хангах, торхны засвар цэвэрлэгээг хариуцах нарын ажлын болон аюулгүй ажиллагааны заавраар хангах тээвэрлэх үед үүсэж болзошгүй асуудлыг шийдвэрлэх үүрэг бүхий ажилтантай байх нөхцөлүүдийг хангах үүргийг хүлээж гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 35 дугаар бүлэгт заасан Тээвэрлэлтийн гэрээний ерөнхий нөхцөлийг “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ” хангасан байх бөгөөд ачаа тээшийг хүлээн авснаас хүлээлгэн өгөх хүртэлх хариуцлагыг тээвэрлэгч тал бүрэн хариуцах үүргийг хүлээлгэх зохицуулалттай байна.
Үүнээс гадна тус гэрээний зохицуулалттай холбоотойгоор шинжээч /автотээврийн салбарын мэргэшсэн инженер Ц.Хадбаатар/-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаартай дүгнэлт: 4. “” ХХК, “” ХХК-иудын хооронд 2020 оны 04 дүгээр сарын 2-ны өдөр байгуулсан Т/3 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх, тээвэрлүүлэх гэрээ”-ний 4.15 /Тээвэрлэгч тал тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг өндөр түвшинд хангаж /зайлшгүй хэрэглэгдэх сэлбэгийн нөөцтэй холын тээвэрт гарч байх, МУ-ын замын хөдөлгөөний дүрэм, Аюултай ачаа тээвэрлэхтэй холбоотой аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг нарийн чанд мөрдөж ажиллана./ болон 4.26 /Тээвэрлэгч тал гал, хөдөлмөр хамгаалал, тээвэр, аюулгүй ажиллагаатай холбогдох бүхий л дүрэм, журам, стандартыг судлах, дагаж мөрдөх үүрэгтэй./-д тус тус зааснаар аюултай ачаа тээвэрлэлтийн үед тухайн ачааны тээвэрлэлтийн нөхцөлд аюулгүй байдлыг тээвэрлэгч тал буюу “” ХХК хариуцахаар зохицуулсан байна”. /5 дугаар хавтаст хэргийн 1-23 дахь тал/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 05-092/29 дугаартай шинжээч М., Б., Ц. нарын гаргасан шинжээчийн нэмэлт дүгнэлт дэх хариулт 5-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 Захиалагч Ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх амь нас ЭМД-д хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна гэж заасны дагуу “” ХХК хүлээнэ” гэжээ.
Иймд “” ХХК, “” ХХК-ийн хооронд байгуулсан “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ий дагуу гэм хорын хохирлыг “” ХХК хүлээх үндэслэлтэй байна.
2. Зөвшөөрлийн тухай хуулийн .1 дүгээр зүйл. Тусгай зөвшөөрлийн жагсаалт. . “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:”, .4. “бүх төрлийн шатахууны бөөний, жижиглэнгийн худалдаа эрхлэх”, .5. “бүх төрлийн шатахууныг импортлох”, .6. “газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх”, .7. “газрын тос, уламжлалт бус газрын тос хайх, ашиглах” гэж газрын тосны бүтээгдэхүүн, шатахуунтай холбоотой дээрх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлдэг байна.
Иймд ачаа /аюултай/ тээвэрлэлтийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр аж ахуйн нэгж эрхлэх боломжтой. “” ХХК “Авто машинаар ачаа тээвэрлэх” үйл ажиллагаа эрхлэх эрхтэй болох нь 000203737 дугаартай “” ХХК-ий Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /6 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/
Хэрэгт иргэний хариуцагч “” ХХК-ий гэрчилгээ, тусгаар зөвшөөрөл авагдаагүй тул ямар зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар шүүх дүгнээгүй болно.
3. Аюултай ачаа тээвэрлэх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг бүхий мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан шинжээчийн дүгнэлтийн талаар:
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ХАБ-06/22 дугаартай шинжээчийн дүгнэлтийг зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байна гэж дахин бүрэлдэхүүнтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/16 дугаартай дүгнэлтийг гаргуулсан байна. Мөн шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд нэмэлт шинжилгээ хийх боломжтой бөгөөд нэмэлт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2022 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 05-092/29 дугаартай дүгнэлт гаргажээ. /12 дугаар хавтаст хэргийн 45-54, 69-73, 123-125 дахь тал/
Дээрх дүгнэлтээс дүгнэхэд “” ХХК-ний зөрчлийн талаар:
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/16 дугаартай дүгнэлт хариулт 1-д, 2022 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 05-092/29 дугаартай нэмэлт дүгнэлт хариут 6-д "..." ХХК нь...3ам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/24 тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Авто тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх дүрэм"-ийн Ачаа илгээгчийн үүрэг 4.1.3-т "тээвэрлэж буй ачааны онцлогоос хамаарч тээвэрлэгчид санамж, зөвлөгөө өгөх,
Аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюултай ачаа тус бүрийн хор аюулыг лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэрэг ачааны дагалдах бичгийг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 1 дугаар тушаалаар батлагдсан "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам"-ын 3.6-д "... тээвэрлүүлэгч нь аюултай ачааг .../...тээвэрлэх автотээврийн хэрэгслийн болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна...." гэж заасныг зөрчсөн байна.
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/16 дугаартай дүгнэлт хариулт 3-н б/-д “” ХХК-ийн хувьд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т /ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан зөвлөл ажиллуулна/ гэж заасны дагуу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтныг тушаалаар томилон ажиллуулсан байна. Уг ажилтны “Ажлын байрны тодорхойлолт”-ын Ажлын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд гэрээнд гүйцэтгэгчид зааварчилгаа өгөх, хяналт тавих ажлын тухай бүр хийхээр, мөн хуулийн 27.5-д /Аж ахуйн нэгж, байгууллагын хэлтэс, албаны дарга, нэгж, тасгийн ахлагч, тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах чиг үүргийг тусгана гэж заасны дагуу хяналт, зохицуулалт, шуурхай удирдлагын менежерийн “Ажлын байрны тодорхойлолт”-ын үндсэн чиг үүрэгт / нарт өдөр бүр заавар зааварчилгаа өгөх, гарын үсгээр баталгаажуулах/ ажлыг хийхээр тус тус тусгасан байна. Дээрх албан тушаалтнууд нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу Б.*******ийг ажилд гарахад нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөөг танилцуулж гарын үсэг зуруулах, хяналт тавих үүрэг бүхий албан тушаалтнууд мөн. “” ХХК, “” ХХК-ийн ажил олгогч нар нь “Авто тээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам”-ын 3.10 /Аюултай ачааг тээвэрлэх, тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн явцад дотоод хяналт тавих, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, амь, мал амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх … үүрэгтэй/ гэж заасан үүргийг хүлээнэ” гэж заасныг зөрчсөн.
2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05-092/16 дугаартай дүгнэлт, Хариулт 4. “” ХХК, “” ХХК-иудын хооронд байгуулсан 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн т/3 дугаартай “Газрын тосны бүтэгдэхүүнийг тээвэрлэх тээвэрлүүлэх гэрээ”-ний 6.2-д Улаанбаатар хот дахь агуулахаас Өмнөговь аймгийн Ханбогд нутаг дахь Оюутолгой ХХК-ийн уурхайд Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. “” ХХК-ийн Хяналт зохицуулалт шуурхай удирдлагын менежерийн “Ажлын байрны тодорхойлолт”-д /Жолооч нарт өдөр бүр заавар, зааварчилга өгөх, гарын үсгээр баталгаажуулах/ заасан чиг үүргийн дагуу 2020 оны 07 дугаар сарын 14-ний өдөр “” ХХК-ний Б.*******ийг гэрээнд заасан маршрутаас өөр чиглэлд буюу аймгийн Их Уул, Тосонцэнгэл сумын чиглэлд тээвэрлэлт хийлгэхээр томилон ажиллуулахдаа Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2009 оны 1 дугаар тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй тээвэрлэх журам”-ын 3.6, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа. Сургалт зохион байгуулалт. Үндсэн дүрэм” MNS 4969:2000 Монгол Улсын стандартын 4.16 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.
2022 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 05-092/29 дугаартай нэмэлт дүгнэлт хариут 5-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 Захиалагч ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх амь нас ЭМД-д хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцна” гэж заасны дагуу “Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх” гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг “” ХХК хүлээнэ” гэжээ.
2022 оны 0 дугаар сарын 12-ны өдрийн 05-092/29 дугаартай нэмэлт дүгнэлт. Хариулт 2-д “Жолооч ******* “” ХХК-ийн ажилтан мөн. ХХК-ийн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д /”ажил олгогч” гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж байгууллага түүний салбар төлөөлөгчийн газар, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг/-д заасны дагуу үүрэг хүлээнэ.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн зааварчилгаа өгөх үүргийг “” ХХК, “” ХХК нар хүлээнэ. Мөн хуулийн 2.3-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хүлээх үүргийг гэрээгээр захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд тохиролцсон тохиолдолд гэрээгээр зааварчилгаа өгөх үүргийг хүлээсэн этгээдэд хүлээхээр зохицуулсан байна.
“” ХХК, “” ХХК-ний хооронд байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх, тээвэрлүүлэх” гэрээгээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хариуцах үүргийг “” ХХК хүлээсэн байна.
4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24.1 дэх заалтад заасан “Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна.” гэснийг зөрчсөн болохыг шүүхээс /гэм буруугийн хууль зүйн дүгнэлт хэсэгт/ тогтоосон. Тээвэрлүүлэгч “” ХХК нь өөрийн ачаагаа тээвэрлүүлэхдээ буюу ачихдаа тээврийн хэрэгслийн бүх жинг хэтрүүлсэн байна.
Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, хэтрүүлсэн тохиолдолд тээвэрт гарахгүй байх үүргийг “” ХХК тээвэрлэгч, тээврийн хэрэгслийн эзэмшигч учир хүлээсэн байна.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэжээ.
Гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээсэн байна. Гэм хор учруулах гэж хэн ч халдаж үл болох эрхүүдийг хамгаалах зорилгоор хуулиар хориглосон үйлдэл гэж байх ба энэ хоригийг давсан үйлдэл гаргаснаар хохирол бий болох явдлыг хэлнэ.
Гэм хорыг арилгах үүрэг нь гэрээний болон гэрээний бусаар үүсдэг иргэний эрх зүйн харилцаа юм.
Гэрээний бусаар гэм хор учруулсан үйлдэл нь гэм буруутай үйлдлээс гадна гэм буруугаас үл хамааран бусдыг аюулд оруулсан үүрэг мөн хамаарна.
Энэхүү гэм буруугаас үл хамааран бусдыг аюулд оруулсан үүрэг нь мөн хууль эсвэл захиргааны актын дагуу учирч болох гэм хорыг арилгах үүрэг хүлээсэн хүмүүсийн хувьд үүсдэг онцлогтой.
“” ХХК нь орчин тойрондоо аюултай газрын тосны бүтээгдэхүүн, шатахууныг бөөнөөр болон жижиглэнгийн худалдаа эрхлэх эрхтэй аж ахуйн нэгж юм.
Тухайн үйл ажиллагаа нь хууль, журам, стандартын дагуу явагдаж байгаа эсэхийг хууль эсвэл захиргааны актын дагуу хянах үүрэгтэй, энэ хяналтын үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад аюул учруулж болохуйц нөхцөл байдлыг мэдсэн боловч таслан зогсоох үүргээ хэрэгжүүлээгүй этгээдийн хувьд үүсдэг үүрэг юм.
Иймд хууль эсвэл захиргааны актын дагуу учирч болох гэм хорыг арилгах үүрэгтэй этгээдэд “” ХХК нь хамаарахгүй.
6.Шүүхээс Б.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцсон. Иймд гэм хор учруулсан гэм буруутай этгээд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
Мөн иргэний хуульд орчин тойрондоо аюул учруулж болох зүйл хэрэглэдэг учраас гэм буруугүй ч хариуцлага хүлээлгэдэг үндэслэл бий.
Иргэний хуулийн 49 дугаар зүйл. Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулсны хариуцлага. 49.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”, мөн хуулийн 499 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах. 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж зааснаар “” ХХК-иас хохирол, хор уршгийг төлүүлэхээр шийдвэрлэв.
4.3. Иргэний хуулийн 502 дугаар зүйлд Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцахаар зохицуулсан. Үүнд Барилга байгууламжид байрлуулсан буюу дамжин оруулсан галын болон тэсрэх аюултай, хортой бодисыг орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай зүйлд хамааруулахаар зохицуулсан. Иймд энэ хэргийн нөхцөл байдалтай хамааралгүй болно.
4.4. Шүүхийн шатанд “” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******т амь хохирогч ээж Б.гийн эмчилгээ болон оршуулгын зардалд 25,497,250 төгрөгийг, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.*******эд эмчилгээний зардал 13,67,962 төгрөг, амь хохирогч эхнэр Л.ийн оршуулгын зардалд 11,95,002 төгрөг, “” маркийн тээврийн хэрэгслийн хохирол 23,000,000 төгрөг, нийт 4,645,964 төгрөгийг, хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.ад өөрийн эмчилгээний зардалд 13,000,000 төгрөг, амь хохирогч эхнэр О.гийн оршуулгын зардалд 1,629,410 төгрөг, амь хохирогч охин Б.гийн оршуулгын зардалд 10,000,000 төгрөг, нийт 41,629,410 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Н.эд “” маркийн улсын дугаатай тээврийн хэрэгслийн хохирол болон эд хөрөнгийн хохирол 34,169,650 төгрөгийг, хохирогч Л.ад өөрийн эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг, өөрийн эзэмшлийн “” маркийн улсын дугаартай тээврийн хохирол ,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг, хохирогч Н.т эмчилгээний зардалд 3,000,000 төгрөг, нийт 163,942,274 төгрөгийг төлсөн. /15 дугаар хавтаст хэргийн 195-206 дахь тал/
“” ХХК, Д.******* шүүхийн шатанд хохирогч С.ын хохиролд 1,657,675 төгрөг, ь орчинд учруулсан хохирол 597,204 төгрөг, үүнийг цэвэрлэх 1,175,30 төгрөг, нийт 1,773,034 төгрөг, Ой модонд учирсан хохиролд 101,942 төгрөгийг, “” ХХК 35 тонн 970 литр АИ-92 шатахууны үнэ 3.352.000 төгрөг, “” ХХК-аас “” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирол 10,500,000 төгрөг, Л.гийн эзэмшлийн “” маркийн мотоциклийн хохирол 1,920,000 төгрөг, нийт 42,225,550 төгрөгийн хохирол төлсөн.
4.5. Хохирогч Х.*******ийн өмгөөлөгч П.Одонтунгалаг хохирогч Б.ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд шүүх хуралдааныг хүртэлх 36.40.000 төгрөгийг, шүүх хэргийг шийдвэрлэснээс хойш сар бүр 760,000 төгрөгийг их дээд сургуульд суралцвал суралцаж төгсөх хүртэл сар бүр гаргуулах, хохирогч Х.******* осолд орохоос өмнө 1,00,000 төгрөгийн цалинтай байсан. Өөрөө хүнд гэмтээд 3 сар эмнэлэгт хэвтсэн. Ажилгүй байсан 3 сарын хугацааны цалинд 5,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, холбогдох нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэг дуссаны дараа дүгнэлтийн шатанд гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Талууд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргах эрхтэй.” гэж, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.” гэж заасан. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэг дууссаны дараа дүгнэлтийн шатанд гаргасан нотлох баримт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах боломжгүй тул хохирогч Х.******* ажилгүй байсан хугацааны цалин, хохирогч Б.ийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг зөрүүг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.6. Хэрэгт иргэний нэхэмжлэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар дараах нэхэмжлэлийг гаргасан.
1. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч нөхөр Ж.ийн оршуулгын зардалд 13,456,600 төгрөг, амь хохирогч хүү Б.ын оршуулгын зардалд 5,432,440 төгрөг, амь хохирогч охин Б.ийн эмчилгээ, оршуулгын зардалд 192,616,440 төгрөг, насанд хүрээгүй хохирогч хүү Б.ын эмчилгээний зардалд 230,165 төгрөг, эмчилгээний болон бусад зардал нийт 252,66,61 төгрөг, мөн амь хохирогч Ж., Б., Б., Б. болон хүү Б. болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу 739,200,000 төгрөгийг нөхөн төлбөр гаргуулах,
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* амь хохирогч эх Б.гийн хохиролд шүүхийн шатанд 64,04,651 төгрөг, мөн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу 99,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах,
3. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.******* амь хохирогч эхнэр Л.ийн болон өөрийн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу 107,573,400 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулах,
4. Хохирогч, хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б. өөрийн болон амь хохирогч эхнэр О., амь хохирогч охин Б.гийн сэтгэцэд учирсан хор уршигт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын дагуу 391,373,400 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.
4.7. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэсэн нэмэлт оруулж 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дагаж мөрдсөн байна.
Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
Энэ гэмт хэрэг нь -ны өдөр үйлдэгдсэн байх тул хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн 1,337,146,00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болов.
4.. Хохирогч О.*******ийн хохиролд нэхэмжилсэн 252,66,61 төгрөг нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул хангаж шийдвэрлэв. /1 дүгээр хавтаст хэргийн 241-250, 2 дугаар хавтаст хэргийн 1-12 дахь тал/
Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нотлох баримыг дурдвал 15 дугаар хавтаст хэргийн 215 дахь тал 1,290,000 төгрөгийн Хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт, 216 дахь тал 3,24 төгрөг, 215,50 төгрөгийн эмийн баримт, 224 дэх тал 3,202 төгрөгийн Гэмтэл согог судлалын төвийн орлогын баримт, 225, 233 дахь тал 31,350 төгрөгийн эмийн баримт, 226 дахь тал 1,320,000 төгрөгийн зарлагын баримт, 227 дахь тал 2,000,000 төгрөгийн “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх” хийдийн ном уншуулсан баримт, 22 дахь тал 1,000,000 төгрөгийн “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх” хийдийн ном уншуулсан баримт, 229 дэх тал 1,500,000 төгрөгийн “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх” хийдийн ном уншуулсан баримт, 230 дахь тал 3,000,000 төгрөгийн “Төгс баясгалант буян дэлгэрүүлэх” хийдийн ном уншуулсан баримт, 232 дахь тал 2,950,000 төгрөгийн гар утасны баримт, 233 дахь тал 400,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт, 234 дахь тал 60,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт, 235 дахь тал 2,600,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт, 236 дахь тал 1,505,500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний зарлагын баримт нийт 1,964,726 төгрөг.
4.9. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Х.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, нас барсан хохирогчдын хүүхэд болох Б., Б. нарын тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
4.10. Хохирлыг иргэний хариуцагч “” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь жилийн хугацаагаар хасаж, жилийн хугацаагаар хорих ял оноох. Мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д зааснаар эдлэх ялаас 2 жилийг хасаж, үлдсэн ялыг биечлэн эдлүүлэх.
шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар жил, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан нийт биечлэн эдлэх ялыг 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4.2-д зааснаар энэ ялаас өршөөн хэлтрүүлэх.
Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Д.*******гийн эзэмшил /өмчлөл/-ийн Нийслэлийн хаягт байршилтай нэгж талбарын дугаартай 500 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-22000773 /000379029/ дугаартай гэрчилгээтэй газрыг битүүмжилсэн, газрын үнэлгээ 6.412.500 төгрөг. /хх Х хавтас 3-1/ бөгөөд шүүгдэгч Д.*******гаас хохирол төлүүлэх зорилгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх саналтай. Эд мөрийн баримтаар хураан авсан аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын төвийн камерын бичлэг бүхий 3 ширхэг, иргэн Б.Тавхайн гар утаснаас авсан бичлэг 1 ширхэг, олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэг 1 ширхэг, нийт 5 сиди хураагдсан ба хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хадгалуулах, шүүгдэгч Б.*******ийн ийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээг “автомашинтай хамт шатсан” гэх шалтгаанаар хураан аваагүй. Шүүгдэгч Д.*******д 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх” арга хэмжээ авсан, шүүгдэгч Б.*******д 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр “Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх”, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх” арга хэмжээ авагдсан. Шүүгдэгч Б.*******д урьд авсан авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна гэв.
Хохирогч өмгөөлөгч П.Одонтунгалаг: “Ер нь энэ хүний амь хохирсон гэмт хэргийн хариуцлагыг ганцхан Б.******* гэдэг залуу хүлээх гээд байх шиг байна. Энэ залуугийн хувьд харамсаж байна. Харин хажууд Д.******* нь цэнхэр үст Цэрэн гэдэг шиг, өршөөлийн хуульд хамрагдчихаад сууж байна. Сая О.******* хэлсэн. Би ч бас хэлмээр байна. Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрийг бас харгалзаж үзнэ үү гэж хэлмээр байна” гэх,
Хохирогч О.*******ийн өмгөөлөгч М.Цэнгүүн: “Шүүгдэгч нарын зүгээс одоогийн цаг хугацаанд хохирол төлбөрийг миний үйлчлүүлэгчид төлж барагдуулаагүй байгаа. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн тухай хуулиар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөр төлөөгүй байхад хэрэглэх боломжгүй, мөн Өршөөлийн хуульд яллагдагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өршөөлд хамруулахаар зааснаар шүүгдэгч нарыг өршөөх боломжгүй. Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирол, төлбөр бүрэн барагдуулаагүй учраас Д.*******гаас хохирол төлбөр гаргуулах хүсэлтэй байгаа тул Өршөөлийн хууль хэрэглэх боломжгүй. Б.*******ийн хувьд тухайлан ийм хохирол төлбөрийг нь гаргуулна гэж хохирогч О.*******ийн хувьд тухайлан заагаагүй учраас Өршөөлийн хуулийг хэрэглэж боломжтой” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн: “Өршөөл үзүүлэх хуульд шаардлагыг хангаагүй байгаа учраас Д.*******д Өршөөлийн хуулийг хэрэглэх бодит боломж нөхцөл хангагдаагүй байна. Тийм учраас хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оновчтой зөв оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна. Д.*******д хуульд заасан ял, эрүүгийн хариуцлагыг гаргасан хохирол, түүний хэр хэмжээ, энэ гэмт хэргийг үйлдэхэд хандсан хандлага, нөхцөл байдалд нь тохирсон ялыг оногдуулах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэх.
Шүүгдэгч Б.*******ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ “Улсын яллагчаас Б.*******д жилийн хорих ял, тэгээд жил эрх хасаж байх шиг байна. Гэм буруугийн хурал дээр Б.******* гэм буруугаа хүлээх юм бол бараг чамд ял хөнгөрүүлэх гээд байна гээд байх шиг байсан. Тэгээд энэнд нь Б.******* итгээд гэм буруу дээрээ маргах юм алга гэж хэлсэн. Хүний сэтгэхүйгээр ингэж тоглож болохгүй шүү дээ. Хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гээд хөнгөрүүлэх нөхцөл байна гэсэн мөртлөө ийм ял улсын яллагчаас оноож байгаад харамсаж байгаа. Үүнээс цааш үргэлжлээд хохирол төлбөрийн шийдэгдээгүй асуудлыг мөн энэ асуудал Б.******* дээр нэлээн хэмжээний ял оноосноор шүүхийн шийдвэр хангагдах гээд байх шиг байгаа юм. Хүмүүсийн амыг хаах гээд байх шиг байгаа юм. Ийм л асуудал болж байна. Тэгэхээр нэгэнт хуульд заагдсан хөнгөрүүлэх нөхцөл нь байна, харин хүндрүүлэх нөхцөл байдал нь алга байна. Б.*******ийн хувьд өөрт боломжит бүхий л арга хэмжээг авсан тээврийн хэрэгсэл жолоодож яваад зогсоох үйлдэл хийсэн. Харин энэ нь таамаглашгүй үр дагавар хүргэсэн, нэлээн хор уршиг учруулсан, олон хүний амь насанд хүрсэн. Энэ дээр хэн хэнгүй харамсаж явах явдал. Иймд нэгэнт өмгөөлөгч миний зүгээс нэгэнт хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа учраас энэ байдлыг шүүх харгалзаж үзнэ үү” гэх,
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч К.Бауиржан “Миний үйлчлүүлэгчид 14 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасны дагуу хасах саналтай гэж прокурор хэлж байх шиг байна. Өршөөл үзүүлэх тухай хууль дээр тухайлах юм бол эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох, ялаас өршөөн хасах, хорих ялаас чөлөөлөх гэсэн зохицуулалтууд байгаа. Д.*******д холбогдуулаад гэм буруутайд тооцсон эдгээр зүйлчлэл нь өөрөө хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох гэдэг буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хэсэгт заасантай хамаарна гэж ойлгож байгаа. Д.*******гийн хувьд хохирол, төлбөр ямар нэгэн байдлаар шүүх шийдэх юм бол тэрийг төлнө гэдгээ шүүгдэгчийн сүүлийн үгээ дээр хэлж байсан. Тэгээд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг гэм буруутайд тооцсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн санал байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн , 10 дахь хэсэгт тодорхой заачихсан хуулийнхаа нөхцөл шаардлагуудыг хангаж байгаа учраас холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн санал байна” гэх,
Шүүгдэгч Д.*******гийн өмгөөлөгч Х.: Прокурорын санал өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэсэн саналыг өгч байна. Хохирогч нарын өмгөөлөгч нарын хувьд гэм буруугаа хүлээгээгүй гэдэг асуудал ярьж байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагааны явцаас шүүхийн шат хүртэл гэм буруугийн асуудал хэлэлцэх хүртэл энэ хүн гэм буруугаа хүлээхгүй бол гэм буруутайд тооцно гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Өнөөдөр гэм буруу нь тогтоогдсон тохиолдолд хүнийг гэм буруутайд тооцно гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр гэм буруутай гэж шүүхээс шийдвэр гарч байгаа. Үндсэн хуулиар өөрөө өөрийгөө гэм буруутайг нотлох үүрэг хүлээхгүй гээд заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрийнх нь гэм бурууг нь өөрөөр нь нотлуулах үүрэг хүлээхгүй гээд заачихсан байгаа. Тийм учраас өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөлд хамрагдах боломжтой, хохирол барагдсан ч, барагдаагүй ч. Дээд шүүхийн тогтоол байгаа. Урьдын шүүх хуралдаан дээрээс хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлага аваад хохирол мөнгөө төлсөн. Өнөөдрийн хувьд компаниас л төлбөр барагдуулах асуудал ярьж байх болохоос биш хувь хүн Д.*******гийн хувьд төлөх төлбөр байхгүй гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна гэх санал дүгнэлтийг гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол өндөр, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, өөрөө сайн дураараа хохирогч нарт хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байгаа ч шүүх хуралдааныг хүртэл хохирогч нарт хохирол төлбөр төлөөгүй, шүүх хуралдаанд зарим хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нараас “үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр”-ийг харгалзан хөнгөн ял оногдуулах талаар гаргасан санал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдууллаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол улсын Их хурлаас 2023 оны 12 сарын 07-ны өдөр баталж, 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зорчих” гэмт хэргийг “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг гэж томъёолж өөрчлөн, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах эрх хасах нэмэгдэл ялыг “найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасах”-аар хүндрүүлж өөрчлөлт оруулсан тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг шүүгдэгчид эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлан шүүгдэгч Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэрэг цаг хугацааны хувьд -ны өдөр үйлдэгдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамрагдаж байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дахь хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн ...4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заажээ.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан хасаж, түүнийг эдэлсэн ялд тооцов.
Шүүгдэгч Б.*******ийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор цагдан хорьсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дугаартай захирамжаар цагдан хоригдсоныг өөрчлөх хүртэл цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан журмын дагуу Б.*******д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолно.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4, 5, 6, 7, дугаар зүйлд өршөөл үзүүлэх хэлбэрүүдийн талаар “эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх”, “эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох”, “ялаас өршөөн хасах”, “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих”, “зөрчлийн болон бусад шийтгэлээс чөлөөлөх, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж ялгамжтай байдлаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэргийн талаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан өршөөн хэрэгсэхгүй болгох нөхцөлд багтаж байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт “Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж, мөн хуулийн 4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно” гэж заажээ.
Шүүгдэгч Д.******* нь тус шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар хохирол төлбөр нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг цаг хугацааны хувьд -ны өдөр үйлдэгдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамрагдаж байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12. дахь хэсэгт зааснаар Д.*******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аймаг дахь Цагдаагийн газрын хяналтын төвийн камерын бичлэг бүхий 3 ширхэг сиди, гар утаснаас авсан бичлэг бүхий 1 ширхэг сиди, олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэг бүхий 1 ширхэг сиди, нийт 5 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хавтаст хэрэгт хадгалах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч урамшуулал авах эрхтэй” гэж, 27.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн зардлыг энэ хуульд заасан журмаар шийдвэрлэнэ” гэж, 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус заасан.
Тус хэрэгт “ECO TSB” компани ь орчны үнэлгээ хийх ажлын хөлс 3,400,000 төгрөг /6 дугаар хавтаст хэргийн 11-120/, “” маркийн тээврийн хэрэгслийн үнэгээ хийх хөлс 400,000 төгрөг /6 дугаар хавтаст хэргийн 121-122/, Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ц.Хадбаатарын шинжээчийн ажлын хөлс 476,100 төгрөг /5 дугаар хавтаст хэргийн 24-25/ нийт 4,276,100 төгрөгийг Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалд тооцон нэхэмжилсэн.
Шүүгдэгч Б.*******, Д.******* нарыг гэм буруутайд тооцсон тул тэднээс 4,276,100 төгрөгийг тэнцүү хувиар буюу тус бүр 2,13,050 төгрөгийг гаргуулж Тээврийн цагдаагийн албанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.*******ийн урьд авсан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорьж, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо Булагтай 3 дугаар хэсэг, 33 гудамжны 175 тоот хаягт байршилтай 500м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-22000773 /000379029/ газрыг энэ хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг гаргуулахаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлүүлэх хүртэл хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36. дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн*******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овгийн ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохирсон, 11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялаас 2 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн цагдан хоригдсон 177 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүгдэгч Б.*******д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 49 дугаар зүйлийн 49.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 50 дугаар зүйлийн 50.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч “” ХХК-иас нийт 271,651,57 төгрөгийг гаргуулж, 252,66,61 төгрөгийг хохирогч О.*******д, 1,964,726 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******т олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******ийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс 45,309,925 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэцэд учирсан хор уршигт нэхэмжилсэн 1,337,146,00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
10. Хохирогч нарын цаашид гарах эмчилгээний зардал, хохирогч Х.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин, Б., Б. нарын тэжээгчээ алдсан тэтгэмжийн зөрүүг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Д.*******гийн эзэмшлийн Нийслэлийн Багануур дүүргийн 2 дугаар хороо Булагтай 3 дугаар хэсэг, 33 гудамжны 175 тоот хаягт байршилтай 500м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай Г-22000773 /000379029/ газрыг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шүүгдэгч Б.*******, Д.******* нараас тус бүр 2,13,050 /хоёр сая нэг зуун гучин найман мянга тавь/ төгрөг, нийт 4,276,100 /дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулан Тээврийн цагдаагийн албанд төлүүлсүгэй.
13. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.*******, Д.******* нар нь энэ шийтгэх тогтоолоор төлөх хохиролгүй, иргэний бичиг баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
15. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
16. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН