| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2024/0071/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/167 |
| Огноо | 2024-08-16 |
| Зүйл хэсэг | 21.1.2., |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/167
2024 08 16 2024/ШЦТ/167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б, Ө.Н,
Шүүгдэгч: Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Боос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ггийн Г.Гад холбогдох эрүүгийн 2335000890234 дугаартай хэргийг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 199... оны 7 дугаар сарын 28-нд Увс аймгийн .... суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Увс аймгийн ................. тасгийн ......... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Увс аймгийн ........... сумын ....... дүгээр багийн ....... тоотод оршин суух хаягтай, урьд улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй М овогт Гийн Г (РД:..............
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.Г нь “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 3 дугаар баг Хүрэн Хөвч гэх нэртэй газар ачааны автомашин шатсан” гэх хэрэг бүртгэлтийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох:
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Бгийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Дийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.Мны биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Huindai mighty” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын танилцсан гэх хэсгийн доод хэсэгт дармалаар П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Аыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын танилцсан хууль ёсны төлөөлөгч гэх хэсгийн П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Нгийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг тус тус дуурайлган зурсан.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ат 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл үйлдэж танилцуулсан боловч эрх зүйн хэлбэрийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аоос 2023 оны 02 дугаар сарын 08-ны мэдүүлэг авсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн, бүртгэлийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгасан материалыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын хяналтад хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалд авагдсан нотлох баримтууд нь хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Г.Гыг цагаатгах үндэслэлийн талаар:
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж, цуглуулсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үүнд:
Улсын яллагч Б.Б:
Гэрч П.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 24-26 дахь тал),
Гэрч П.Аын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 142-143 дахь тал),
Гэрч Х.Мны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 28 дахь тал),
Гэрч Г.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 30 дахь тал),
Гэрч О.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 40 дэх тал),
Гэрч Г.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 140 дэх тал),
Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 145 дахь тал),
Иргэн П.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн II-р хавтасны 103-106 дахь тал),
Иргэн П.Аын эзэмшлийн 5134020586 дугаартай хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн II-р хавтасны 108-112 дахь тал),
5....9 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд торгуулсан гэх мэдээлэл (хавтаст хэргийн II-р хавтасны 117 дахь тал),
Ховд аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Ц.Оын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 51-62 дахь тал),
Шинжээч Ц.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн II-р хавтасны 152-154 дэх тал),
Хэв дээж авсан тэмдэглэлүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 97-109 дэх тал),
Эд зүйл баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн I-р хавтасны 121-123, 155-157 дахь тал),
Яллагдагч Г.Гаас 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар авсан мэдүүлэг ( хавтаст хэргийн II-р хавтасны 55 дахь тал),
Хэрэгт нэмэлт ажиллагаа хийсэн материал зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б:
П.Аын Увс аймгийн Прокурорын газарт гаргасан гомдол (хавтаст хэргийн I-р хавтасны 5-6 дахь тал),
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 10 дахь тал),
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 12 дахь тал),
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 14 дэх тал),
2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 17 дахь тал),
Гэрч П.Аын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 24-26 дахь тал),
Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 45-46 дахь тал),
Ховд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 51-96 дахь тал),
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 128 дахь тал),
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (хавтаст хэргийн I-р хавтасны 129-130 дахь тал),
2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П.Аоос мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 131-132 дахь тал),
2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаартай мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 77-78 дахь тал),
2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дугаартай прокурорын яллах дүгнэлтийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 88-89 дэх тал)
2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 07 дугаартай хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн II-р хавтасны 92 дахь тал),
Б.П.Аыг Улаанбаатар хотод байсан гэх гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн II-р хавтасны 104-106 дахь тал),
Депозит дансны хуулга (хавтаст хэргийн II-р хавтасны 108-112 дахь тал),
2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 1968 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн III-р хавтасны 23-55 дахь тал)-үүдийг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н:
Шүүгдэгчийн хувьд 2 өмгөөлөгчтэй оролцож, эрх зүйн туслалцаа авч байгаа тул нотлох баримт шинжлэн судлах нь Б.Б өмгөөлөгчтэй давхардаж байх тул давхардуулан шинжлэн судлах шаардлагагүй гэх тайлбар гаргав.
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч нарын гаргасан саналыг дэмжиж оролцон нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Маш олон гарын үсэг хуурамчаар зурсан гэх яллах дүгнэлт үйлдсэн. Урьд өмнө өгсөн мэдүүлэгтээ мөн адил хэлсэн. П.А нь надад 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг. Эхнийх нь 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн. Шинжээчийн дүгнэлтийг би П.Аыг өөрийнхөө хажууд суулгаж байгаад танилцуулж байсан. Тухайн үед миний алдаатай хийсэн нэг зүйл нь шинжээчийн дүгнэлт танилцуулж байх явцдаа хохирол ихтэй хэрэг дээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан. Би тухайн хэргийг шийддэг албан тушаалтан биш учир санал гаргах юм байна гэхэд тухайн үед ууртай хүлээж авсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргахдаа галын дүгнэлтийг үндэслэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг хяналтын прокурорт танилцуулсан. Хяналтын прокурор татгалз гэсэн тул би татгалзсан. Дээрээс нь П.Ат шинжээчийн дүгнэлт танилцуулаад дараа нь П.А шинжээчийн дүгнэлттэй танилцсаны дараа прокурорт гаргасан гомдолдоо “би очиж танилцаад дараа нь аавыгаа Г.Г руу яриулж байсан” гэж хэлж байсан. П.Аын аав П над руу 99 хэдтэй билээ нэг дугаараас залгаад “зүй бус үг хэллэгээр доромжлоод дараа нь чамайг би шоронгийн хадаас болгоно” гэж дарамталж байсан. Тухайн үед би ямар нэгэн зүйл болно гэж мэдээгүй байж байтал ийм асуудлаар шалгагдаж эхлэхдээ бодсон юм. Ашиг сонирхол гэдэг зүйл байх ёстой. Яагаад, ямар шалтгааны улмаас энэ хүн гарын үсэг зурах болсон бэ?, Надад энэ гарын үсгийг зурах нь ямар ашигтай вэ? Авлигатай тэмцэх газраас шалгахдаа миний бүх төрлийн дансны хуулга, хань, харилцаа, хамаарал бүхий бүх этгээдүүдийг авсан. М, АПУ компанийн ажилчид бүгдээрээ жирийн л нэг хүмүүс байсан би хуулийн дагуу шалгаж, саналаа гаргасан. П.Аын гарын үсгийг хуурамчаар үйлдсэнээр өнөөдөр надад ямар нэгэн зүйл бий болж байгаа бол би үүнийг яллах нь зөв гэж бодож байна. Надад тэр хүнээс авсан ямар нэгэн авлига авсан зүйл байхгүй хуулийн дагуу ажил хийсэн” гэх мэдүүлэг өгсөн байна.
А. Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон үйл баримт:
1. Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгчийн хувьд албан тушаалын чиг үүргийн дагуу “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ......... сумын 3 дугаар баг Хүрэн Хөвч гэх нэртэй газар ачааны автомашин шатсан” гэх хэрэг бүртгэлтийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч (хавтаст хэргийн I хавтасны 125 дахь тал), гомдол мэдээллийг шалган хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал (хавтаст хэргийн I хавтасны 145-146 дахь тал)-тай Увс аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.
2. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай мөрдөгчийн саналтай 239 дугаартай материалд:
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Бгийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Дийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.Мны биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Huindai mighty” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Аыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Нгийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- Мөрдөгчийн П.Аыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тогтоол,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ат 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эрх үүрэг тайлбарласан баримт,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аоос 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтууд авагдсан байна.
3. - 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Бгийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Дийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.Мны биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Нгийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт танилцуулсан баримтуудад зурагдсан П.Аын гарын үсэг нь хуурамч буюу өөрийнхөн гарын үсэг биш болох нь:
Ховд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай “Шинжилж буй “2023 оны 01 сарын 27-ны өдөр үйлдсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /зүүн доод буланд 4 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 01 сарын 27-ны өдөр үйлдсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /зүүн доод буланд 6 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 01 сарын 27-ны өдөр үйлдсэн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /зүүн доод буланд 8 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /зүүн доод буланд 11 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /зүүн доод буланд 5 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /зүүн доод буланд 9 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр үйлдсэн шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /зүүн доод буланд 7 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан зурагдсан П.Аын гэх гарын үсэгнүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Аын чөлөөт болон туршилтын загваруудтай тохирохгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 51-96 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай “2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Ж.Бгийн биед шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол”, “2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Д.Дийн биед шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол”, “2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Х.Мны биед шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол” гэх баримтуудын арын нүүрний дээд хэсэгт “ОРОЛЦОГЧ” гэсний ард байх нийт 3 ширхэг гарын үсэг, “2023.02.13-ны 39 гэж дугаарласан Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл”, “2023.02.13-ны 47 гэж дугаарласан Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл”, “2023.02.13-ны 55 гэж дугаарласан Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл”, “2023.02.13-ны 62 гэж дугаарласан Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл” гэх баримтуудын доод хэсэгт “П.А” гэсний урд тус тус байх 4 ширхэг гарын үсэг, 2023.01.30-ны 57 гэж дугаарласан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол” гэх баримтын арын нүүрэнд “П.А” гэсэн гар бичвэрийн урд байх гарын үсэг зэрэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Аын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн III-р хавтасны 23-34 дахь тал)-үүдээр тогтоогдож байна.
4. Гэрч П.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би тус цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Гад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн. Нийтдээ миний гарын үсгийг хуурамчаар 5 удаа үйлдсэн байсан. Галын дүгнэлт, машины үнэлгээ, нярав Ж.Б, жолооч н.М, түгээгч н.Д нарын шинжээчийн дүгнэлтэд намайг танилцсан гэж санал хүсэлт байхгүй гэж миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн тул би Увс аймгийн прокурорын газарт гомдол гаргасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I-р хавтасны 24-26 дахь тал),
Гэрч О.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Компаний гүйцэтгэх захирал П.А Улаангом 2023 оны 02 дугаар сарын 02-04-ны үед ирээд 5-6 хоноод 2023 оны 02 дугаар сарын 10-11-ний үед буцаж Улаанбаатар явсан. Тэр машинтай ирсэн ба нөхөр нь хамт ирсэн байсан. П.А таны асуусан цаг хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 27-30-ны үед Улаангомд байгаагүй байх гэж бодож байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн I хавтасны 40 дэх тал),
Гэрч П.Аын мэдүүлгийн эх сурвалжийг шалгах ажиллагааны явцад хийгдсэн “П.Аын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн II хавтасны 103-106 дахь тал),
- П.Аын эзэмшлийн Хаан банкны 51.........86 дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн II хавтасны 108-112 дахь тал),
- П.Аын зорчиж явсан 5...9 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд торгуулсан гэх мэдээлэл (хавтаст хэргийн II хавтасны 117 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэрч П.А 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 11-ний хооронд Улаангомд байсан, 2023 оны 01 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 30-ны хооронд Улаангомд байгаагүй болох нь тогтоогдож байна.
5. 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Huindai mighty” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Аыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн П.Аыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн I-р хавтасны 128 дахь тал),
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ат эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа (хавтаст хэргийн I-р хавтасны 129-130 дахь тал),
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аоос мэдүүлэг авсан тэмдэглэл (хавтаст хэргийн I-р хавтасны 131-132 дахь тал)-үүдэд
Ховд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай “Шинжилж буй “2023 оны 01 сарын 30-ны өдөр үйлдсэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /зүүн доод буланд 3 гэж дугаарласан/ гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 01 сарын 30-ны өдөр үйлдсэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа/ зүүн доод буланд 2 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.Аын гэх гарын үсэгнүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Аын чөлөөт, туршилтын загваруудтай тохирно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 51-96 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай “2023.01.30-ны Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол” гэх баримтын доод хэсэгт “П.А” гэсний урд 2023.01.30-ны “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа” гэх баримтын эхний нүүрний доод хэсэгт, мөн арын нүүрний доод хэсэгт “П.А” гэсний урд, 2023.01.30-ны “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын эхний нүүрний доод хэсэгт, мөн арын нүүрний доод хэсэгт “П.А” гэсний урд, 2023.01.30-ны 57 гэж дугаарласан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол”-ын арын нүүрэнд “Танилцав: П.А” гэсэн гар бичвэрийн ард, 2023.08.29-ний “шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл” гэх баримтын “П.А” гэсний урд тус тус байх нийт 7 ширхэг гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Аын гэх гарын үсгийн загваруудтай тохирно. Шинжилгээнд ирүүлсэн 2023.01.30-ны өдрийн огноотой “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /16 дугаартай/, хууль сануулсан баталгаа /17 дугаартай/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /18 дугаартай/” баримтуудын “2023 оны 01 сарын 30-ны өдөр” гэх баримтын огноо хэсгүүдэд засварласан шинж тэмдэг илрэхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн III-р хавтасны 33-44 дэх тал)-үүдээр ямар нэгэн засвар оруулсан, өөрчилсөн үйл баримт тогтоогдсонгүй.
Б. Шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г нь Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчөөр ажилладаг тул хууль сахиулагчид хамаарна.
Шүүгдэгч Г.Гыг “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 3 дугаар баг Хүрэн Хөвч гэх нэртэй газар ачааны автомашин шатсан” гэх хэрэг бүртгэлтийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох:
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Бгийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Дийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.Мны биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын оролцогч гэх хэсэгт зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Huindai mighty” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын танилцсан гэх хэсгийн доод хэсэгт дармалаар Т.П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.Аын гэх гарын үсгийг,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Аыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоолын танилцсан хууль ёсны төлөөлөгч гэх хэсгийн П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Нгийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтийг танилцуулсан шинжээчийн дүгнэлт тайлбар, мэдүүлэг танилцуулсан тэмдэглэл гэх баримт бичигт танилцсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.А гэх гарын үсгийг тус тус дуурайлган зурсан.
- Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Ат 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл үйлдэж танилцуулсан боловч эрх зүйн хэлбэрийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн.
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аоос 2023 оны 02 дугаар сарын 08-ны мэдүүлэг авсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр үйлдэж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтын огноог өөрчилсөн, бүртгэлийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шалгасан материалыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорын хяналтад хүргүүлж хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, уг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай материалд авагдсан нотлох баримтууд нь хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нотлох баримт” гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хэлнэ гэж,
Мөн хуулийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, эрх бүхий байгууллагын цахим мэдээллийн сангаас цахим гарын үсгээр баталгаажуулж авсан лавлагаа, тодорхойлолт, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж тус тус заасан байна.
Дээрх заалтаас дүгнэхэд:
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Бгийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Дийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.Мны биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Huindai mighty” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Нгийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтийг П.Ат танилцуулсан баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарахгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэдэгт тухайн гомдол мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй эсэх, гэмт хэрэг мөн бол түүний зүйлчлэл, гэмт этгээдийн гэм бурууг нотолж байгаа баримтад мэдээллүүд хамаарна.
Шүүгдэгч Г.Гыг хуурамчаар үйлдсэн гэх:
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Ж.Бгийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Д.Дийн биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр үйлдсэн “Х.Мны биед гэмтлийн зэрэг” тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Я.Нгийн гаргасан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 74 дугаартай дүгнэлт, танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай дүгнэлт танилцуулсан баримт,
- 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн шинжээч Н.Оын гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай дүгнэлт танилцуулсан баримтуудад оролцогчийн гарын үсгийг хуурамчаар зурж, уг баримтуудыг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдож байна.
Гэвч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар дээрх баримтуудад зурсан гарын үсэг нь шүүгдэгч Г.Гын гараар бичигдээгүй, хэний гараар бичигдсэнийг тогтоогоогүй гэж маргаж байгаа боловч тухайн нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч нь шүүгдэгч Г.Г тул уг нотлох баримтад зурсан гарын үсэг нь хэний гараар бичигдсэн байхаас үл хамааран мөрдөгч тухайн нотлох баримтуудын бүрэн бүтэн, үнэн зөвийг хариуцна.
Дээрх баримтууд нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарахгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг эдлүүлсэн болохыг баталгаажуулсан баримтууд юм.
Өөрөөр хэлбэл дээрх баримтууд нь тухайн гомдол мэдээлэл гэмт хэргийн шинжтэй эсэхийг тогтоох, гэмт этгээдийг тогтоох, хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, прокурор, шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд тодорхойлсон “Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт” гэдэгт хамаарахгүй байна.
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн “2009 онд үйлдвэрлэсэн 2019 онд Монгол улсад орж ирсэн “Huindai mighty” ердийн тэвштэй, бүхээгтэй автомашины зах зээлийн үнэлгээ”-г тогтоохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримт,
- 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдсэн хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр П.Аыг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол танилцуулсан баримтуудад зурагдсан гарын үсгүүд нь П.Аын гарын үсэг мөн болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай “2023.01.30-ны 57 гэж дугаарласан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтол”-ын арын нүүрэнд “Танилцав: П.А” гэсэн гар бичвэрийн ард, 2023.01.30-ны “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол гэх баримтын доод хэсэгт “П.А” гэсний урд тус тус байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.П.Аын гэх гарын үсгийн загваруудтай тохирно” дүгнэлтээр тогтоогдож байгаа тул энэ баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
2. “2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 3 дугаар баг Хүрэн Хөвч гэх нэртэй газар ачааны автомашин шатсан” гэх хэрэг бүртгэлтийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа П.Аыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн тогтоол, түүнд эрх, үүрэг тайлбарласан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэлүүд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад хамаарна.
Прокуророос шүүгдэгч Г.Гыг 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 3 дугаар баг Хүрэн Хөвч гэх нэртэй газар ачааны автомашин шатсан” гэх хэрэг бүртгэлтийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.Аыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол, түүнд эрх үүрэг тайлбарласан тэмдэглэл үйлдэж танилцуулсан баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Аоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн огноог 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр болгож огноог өөрчилсөн гэж яллаж байгаа боловч:
Ховд аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай “Шинжилж буй “2023 оны 01 сарын 30-ны өдөр үйлдсэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /зүүн доод буланд 3 гэж дугаарласан/ гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.Аын гэх гарын үсэг, “2023 оны 01 сарын 30-ны өдөр үйлдсэн Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа/ зүүн доод буланд 2 гэж дугаарласан/” гэх баримт бичигт байх П.А гэх нэрийн өмнө зурагдсан П.Аын гэх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Аын чөлөөт, туршилтын загваруудтай тохирно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн I-р хавтасны 51-96 дахь тал),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 1968 дугаартай “2023.01.30-ны Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол” гэх баримтын доод хэсэгт “П.А” гэсний урд 2023.01.30-ны “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа” гэх баримтын эхний нүүрний доод хэсэгт, мөн арын нүүрний доод хэсэгт “П.А” гэсний урд, 2023.01.30-ны “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэх баримтын эхний нүүрний доод хэсэгт, мөн арын нүүрний доод хэсэгт “П.А” гэсний урд, 2023.01.30-ны 57 гэж дугаарласан “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтол”-ын арын нүүрэнд “Танилцав: П.А” гэсэн гар бичвэрийн ард, 2023.08.29-ний “шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл” гэх баримтын “П.А” гэсний урд тус тус байх нийт 7 ширхэг гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн П.Аын гэх гарын үсгийн загваруудтай тохирно. Шинжилгээнд ирүүлсэн 2023.01.30-ны өдрийн огноотой “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон тогтоол /16 дугаартай/, хууль сануулсан баталгаа /17 дугаартай/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /18 дугаартай/” баримтуудын “2023 оны 01 сарын 30-ны өдөр” гэх баримтын огноо хэсгүүдэд засварласан шинж тэмдэг илрэхгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн III-р хавтасны 33-44 дахь тал)-үүдээр тухайн нотлох баримтуудын огноог өөрчлөөгүй болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд тодорхойлсон “Нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах” гэмт хэргийн “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварласан, өөрчилсөн” гэх шинж нь гэмт этгээд тухайн нотлох баримтын утга агуулга, хэлбэр, огноо, дугаарыг өөрчилснөөр хэргийн шийдэлд шууд нөлөөлөхөөс гадна тухайн баримтад мэдээллийг гаргаж өгсөн этгээдээс нууцаар хийгдсэн байдаг онцлогоор тодорхойлогдоно.
Прокуророос шүүгдэгчийг хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудын огноог өөрчилсөн гэж яллаж байгаа дээрх нотлох баримтуудад зурагдсан гарын үсэг хэргийн оролцогч /П.А/-ийн өөрийнх нь гарын үсэг,
- Мөн баримтуудын огноог өөрчлөөгүй болох нь тус тус шинжлэх ухааны тусгай мэдлэг бүхий шинжээчийн тусгай тоног төхөөрөмж ашиглан явуулсан шинжилгээгээр тогтоогдож байгаа тул тухайн нотлох баримтуудыг өөрчилсөн, засварласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэрч П.А нь мөрдөгч Г.Гад 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогчоор мэдүүлэг өгсөн, 2023 оны 01 дүгээр сарын 30-нд Улаанбаатар хотод байсан болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өлгий сумын 3 дугаар баг Хүрэн Хөвч гэх нэртэй газар ачааны автомашин шатсан” гэх хэрэг бүртгэлтийн 239 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр П.Аыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, түүнд эрх үүрэг тайлбарлаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр мэдүүлэг авч, өөрт нь танилцуулан гарын үсэг зуруулсан боловч тухайн нотлох баримтуудын огноо нь “2023 оны 01 дүгээр сарын 30” гэж хэвлэгдсэн байгаа нь техникийн шинжтэй алдаа гэж үзэхээр байна.
Мөрдөгч болон мэдүүлэг өгч байгаа хэргийн оролцогчийн хэн, хэн нь тухайн техникийн шинжтэй алдаа байгааг тухайн цаг үедээ мэдээгүй тул мөрдөгчийг нотлох баримтыг өөрчилсөн гэж яллах үндэслэлгүй юм.
Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг засварлах, өөрчлөх гэмт хэрэг нь тухайн нотлох баримтыг гаргаж өгсний дараа хийгддэг онцлогтой тул мэдүүлэг өгөх явцад огноог мөрдөгч, оролцогчийн хайхрамжгүй байдлаас болж өөр өдрөөр гаргасныг нотлох баримтыг өөрчилсөн гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох” зарчмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгдэгч Г.Гын гэм бурууг хянан хэлэлцэхэд түүнийг гэм буруутайд тооцох нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2335000890234 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овогт Ггийн Гыг цагаатгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Гад холбогдох эрүүгийн 2335000890234 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Учир нь шүүгдэгч Г.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хангаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулиас бусад хууль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан дотоод хэм хэмжээгээр хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.
Шүүгдэгч Г.Г нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2335000890234 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М овогт Гийн Гыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Г.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3-т зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Г нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 10 жилийн дотор гаргах эрхтэйг тайлбарласугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч өөрт холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ