| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/00402/И |
| Дугаар | 101/ШШ2021/03655 |
| Огноо | 2021-11-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2021/03655
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.5 дугаар зүйлүүдэд заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Б овогт У-ийн Б, Б овогт Ц-ийн О нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2014-10-22-ны өдөр төрсөн охин Б.И-, Б.И нарыг эх Ц.Оийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2014-10-22-ны өдөр төрсөн охин Б.И, Б.И нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг У.Б-аас тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар - Баянзүрх дүүрэг 08-р хороо, тоотод байрлах нэгж талбарын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-2 дугаарт бүртгэлтэй 396 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, тус хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэлтэй 133 м.кв талбай бүхий хувийн сууц гараж зориулалттай, 2 ширхэг хувийн сууц үл хөдлөх эд хөрөнгө, Баянзүрх дүүрэг 8-р хороо тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, авто зогсоолыг Ц.О, Б.У, Б.С, Б.И, Б.И нарын өмчлөлд үлдээх,
- контейнерээс ногдох хэсэг 10,000,000 төгрөгийг хариуцагч Ц.О нь нэхэмжлэгч У.Бд өгөх,
- УНГ улсын дугаартай Тоёота Пажеро маркийн авто машиныг нэхэмжлэгч У.Б-н өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 905,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О-ээс 735,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч У.Б-д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг У.Б, эх Ц.О нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг даалгасугай.
7. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА