| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаа Ариунхишиг |
| Хэргийн индекс | 500/2020/0035/Э |
| Дугаар | 1156 |
| Огноо | 2020-09-08 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 1156
2020 9 8 2020/ДШМ/1156
Э.Т, Н.Б, Ч.Э,
Б.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гүнсэл,
яллагдагч Э.Тгийн өмгөөлөгч П.Г,
яллагдагч Ч.Эын өмгөөлөгч Д.А,
яллагдагч Б.Бын өмгөөлөгч Ю.Батболд,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1573 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Хурц, Б.Гүнсэл нарын хамтран бичсэн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1710 00715 0097 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Борлууд овгийн Б.Б, 1970 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ......... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: У............/;
Улаанбаатар хотын Октябрийн районы ардын шүүхээр 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Улаанбаатар хотын Ажилчны районы ардын шүүхийн 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 168 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 3, 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгэж, Б.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Октябрийн районы ардын шүүхийн 1990 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 5 жилийн ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 6 сарын хорих ялыг нэмж, нийт 6 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,
Чингэлтэй дүүргийн шүүхээр 1994 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 205 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Нийслэлийн шүүхээр 1998 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2, 124 дүгээр зүйлийн 2,117 дугаар зүйлийн 3-д зааснаар 18 жилийн хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхээр 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 224 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, урьд шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 4 сар 4 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн 12 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн,
Багануур дүүргийн эрүүгийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн А/46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 хоногийн хорих ял шийтгэгдэж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн 13 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
2. Боржигон овгийн Э:.Т, 1976 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 дүүгийн хамт .................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;
Октябрийн районы ардын шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 235 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн ардын шүүхийн 1992 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 243 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн шүүхийн 1997 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 412 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 480 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 322 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 262 дугаар зүйлийн 262.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 11 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Хан-Уул дүүргийн эрүүгийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 309 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн 12 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
3. Боржигон овгийн Н.Б, 1981 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .............................;
Баянгол дүүргийн эрүүгийн шүүхийн 2000 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 528 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай энгийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, нэмж нэгтгэн 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 317 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-д зааснаар 6 жилийн хугацаагаар, 146 дугаар зүйлийн 5.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэтгэн 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
2009 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хуулийн 236 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
4. Боржигон овгийн Ч.Э, 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ..................тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:........................./;
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ял шийтгэгдсэн,
1. Э.Т нь Н.Бтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгай тоотод оршин суух иргэн Д.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 65.010.150 төгрөгийн хохирол учруулсан,
2. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 72 дугаар байрны 4 тоотод оршин суух иргэн Д.Наранцацралын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 31.772.137 төгрөгийн хохирол учруулсан,
3. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Роял гарден хотхоны 16 дугаар байрны 02 тоотод байрлах “Мөнх төгөл од” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Л.Болдхуягт 3.770.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Амины орон сууцны 01-01 тоотод оршин суух иргэн Д.Дүгэрсүрэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 5.047.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Шинэ төгөл хотхоны Д-34 тоотод оршин суух иргэн О.Хүрэлбаатарын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 17.570.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Э.Т нь Н.Бтой бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Ч.Амаржаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан,
7. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Тарвагатайн амны 1 тоотод оршин суух иргэн З.Амангэлдийн байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 31.450.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 6 дугаар сарын 10-наас 12-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хороо, 16 дугаар гудамжны 432 тоотод оршин суух иргэн А.Сэлэнгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 2.563.640 төгрөгийн хохирол учруулсан,
9. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 30-наас 2019 оны 6 дугаар сарын 1-ний шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 11-468 тоотод оршин суух Б.Цэдэнбалжирын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 4.008.899 төгрөгийн хохирол учруулсан,
10. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Титэм хорооллын 103 тоотод оршин суух иргэн З.Нарангалягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан,
11. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойт тоотод оршин суух Ж.Нямдаваагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 840.000 төгрөгийн хохирол учруулсан,
12. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 20-ний шөнө Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 1-13 тоот “Стандарт форум” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай оффисын байранд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Б.Эрдэнэсоёл, Д.Жавхлантөгс, Б.Хоролгарав нарт 790.000 төгрөгийн хохирол учруулсан,
13. Э.Т нь Н.Б, Ч.Э нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мөнхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан,
14. Э.Т нь Н.Бтой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31- ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 32 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Галсандагвын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.960.000 төгрөгийн хохирол учруулсан,
15. Э.Т нь Д.Цэрэн-Очиртой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 14- ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат зуслангийн 7-4А тоотод оршин суух иргэн Г.Оргилын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлахыг завдсан,
16. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 20-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 32-557а тоотод оршин суух иргэн Т.Дуламрагчаагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 770.000 төгрөгийн хохирол учруулсан,
17. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо тахилтын 10-51 тоотод оршин суух иргэн П.Төмөрчөдөрийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
18. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян Уулыг 8-18 тоотод оршин суух иргэн Я.Нямжавын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 880.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгий 8 дугаар гудамж 89 тоотод оршин суух иргэн Б.Урантогтохын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Т.Шийрмаагийн амралтын 208 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 611.950 төгрөгийн хохирол учруулсан,
21. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Багабаян амралтын газарт амарч байсан иргэн Ц.Уранчимэг, Д.Дашдолгор нарын амралтын 207 тоот өрөөнд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 618.400 төгрөгийн хохирол учруулсан,
22. Э.Т нь Н.Бтой бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27- ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух иргэн О.Баярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
23. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинын зуслан иргэн Д.Хатанзоригтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 419.940 төгрөгийн хохирол учруулсан,
24. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, АОС-ны 1-4 тоотод оршин суух иргэн М.Эрдэнэчимэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,
25. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 24-7 тоотод оршин суух иргэн Б.Булгамаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.626.800 төгрөгийн хохирол учруулсан,
26. Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Фрэш эйр /Fresh Air/ хотхоны 97В тоотод оршин суух иргэн Ц.Оюунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 4.932.400 төгрөгийн хохирол учруулсан,
27. Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Грийн вилла хотхон, 207 дугаар хотхон 102 тоотод оршин суух иргэн Б.Хүдэрчулууны хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.720.000 төгрөгийн хохирол учруулсан,
28. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тэнгэр вилла хотхон, 111-2 тоотод оршин суух иргэн Д.Бат-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 22.789.300 төгрөгийн хохирол учруулсан,
29. Э.Т /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхоны 4 тоотод оршин суух иргэн Н.Баярсайхан хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.484.800 төгрөгийн хохирол учруулсан,
30. Э.Т нь Н.Бтой бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатантуул хотхоны АЗ тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 48.669.542 төгрөгийн хохирол учруулсан,
31. Э.Т /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 19-нд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 1-12 тоотод оршин суух иргэн Б.Пүрэвжаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
32. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 25-наас 27-ны өдрийн хооронд Багануур дүүргийн 3 дугаар хороо, Нарлаг хотхоны 4-1 тоотод оршин суух иргэн П.Алтанхуягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.633.000 төгрөгийн хохирол учруулсан,
33. Э.Т /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Мандал хотхоны 6 тоотод оршин суух иргэн Ж.Баттулгын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.441.900 төгрөгийн хохирол учруулсан буюу Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийт 33 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,
1. Н.Б нь Э.Ттэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-наас 17-ны өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны задгай тоотод оршин суух иргэн Д.Ганбатын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 65.010.150 төгрөгийн хохирол учруулсан,
2. Н.Б /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 18-наас 24-ний өдрийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан лакшари хотхоны 8-01 тоотод оршин суух Австрали улсын иргэн Harvey Sarah Jane-н хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 27.337.497 төгрөгийн хохирол учруулсан,
3. Н.Б нь Э.Ттэй бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн Парк 9 хотхоны 4-4 тоотод оршин суух иргэн Ч.Амаржаргалын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 7.004.600 төгрөгийн хохирол учруулсан,
4. Н.Б /ганцаараа/ нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны шөнө Хан- Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн задгайд оршин суух иргэн Д.Наранцацралтын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 88.747.300 төгрөгийн хохирол учруулсан,
5. Н.Б нь Э.Т, Ч.Э нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мөнхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан,
6. Н.Б нь Э.Ттэй бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 32 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн Т.Галсандагвын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.960.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. Н.Б /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн зуслангийн задгай тоотод оршин суух иргэн Л.Ариунзаяагийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч иргэн Ч.Лхагвад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. Н.Б нь Б.Бтой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Ганзулын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан,
9. Н.Б нь Э.Ттэй бүлэглэн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын задгай тоотод оршин суух иргэн О.Баярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 9.280.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. Н.Б /ганцаараа/ нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны шөнө Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо, Жаргалан хотхон, Амины орон сууцны 2 тоотод оршин суух иргэн Т.Ганхуягийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 8.573.380 төгрөгийн хохирол учруулсан,
11. Н.Б нь Э.Ттэй бүлэглэн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний орой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хатантуул хотхоны АЗ тоотод оршин суух иргэн Д.Мөнхбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 48.669.542 төгрөгийн хохирол учруулсан,
12. Н.Б /ганцаараа/ нь 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Грийн хаус хотхоны 48 дугаар байрны 3 тоотод оршин суух иргэн Э.Сувд-Эрдэнийн хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 16.340.000 төгрөгийн хохирол учруулсан буюу нийт 12 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн хооронд хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсгэвэр болгосон,
1. Ч.Э /ганцаараа/ нь 2020 оны 4 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн амны 22-5 тоотод оршин суух иргэн Б.Содбаярын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 19.315.494 төгрөгийн хохирол учруулсан,
2. Мөн Н.Б, Э.Т нартай бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил зайсан хотхоны 78 дугаар байрны 1 тоотод оршин суух иргэн А.Мөнхбатын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 78.056.567 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,
1. Б.Б нь Н.Бтой бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Ганзулын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Т, Н.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар, Б.Б, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Энэ хэргийн яллагдагч Б.Б, Н.Б нар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхоны 48В тоотод оршин суух хохирогч Г.Ганзулын орон байранд хууль бусаар нэвтэрч, 18.850.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх гэмт хэргийг үйлдээгүй, хилсээр хүлээсэн гэж маргаж хүсэлт гаргав.
Хохирогч Г.Ганзулын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан гэх хэрэгт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэргийн газрын үзлэг хийж, хохирогчийн гэрт байрлах камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцон хэрэгт хавсаргажээ.
Иймд хохирогчийн гэрт байрлах камерын бичлэгт буусан этгээдүүдийн дүр төрх яллагдагч Н.Б, Б.Б нарын биеийн харьцаа, дүр төрхтэй тохирох эсэхийг харьцуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах нь зүйтэй байна.
Нөгөөтэйгүүр яллагдагч Н.Б нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хонож, улмаар зөрчлийн хэргээр шалгагдаж байсан гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоох нь зүйтэй.
Яллагдагч Э.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн тул өмгөөлөгч П.Гээс гаргасан “яллагдагч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шүүхэд шилжүүлэх саналтай хүргэгдсэн тул хэргийг нэгтгэж өгнө үү гэх хүсэлтийг нэг мөр шалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул яллагдагч Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1710007150097 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагч Э.Т, Н.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Гүнсэл бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй тул захирамжийг хүлээн авах боломжгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн гэрт байрлах хяналтын камерын бичлэг, яллагдагч нарын биед үзлэг хийсэн бөгөөд бичлэг болон үзлэгт тусгагдсан хүмүүсийн онцлог содон шинж тэмдэг зэргийг тодорхой дурдсан байгаа бөгөөд эдгээр нотлох баримтыг үнэлэх бүрэн боломжтой,
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт шинжилгээ хийлгэх нийтлэг үндэслэлийг зааж өгсөн ба мөн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол Шүүх шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэхээр даалгаж болохоор заасан байгаа нь шаардлагатай тохиолдолд шинжээчийг шүүхийн шатанд томилох боломжтой гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоохыг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйл нь гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон үйлдсэн гэмт хэрэгт нь ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нь бүгдийг нэмж нэгтгэж байхаар тус тус зохицуулсан зохицуулалт юм.
Түүнчлэн яллагдагч Э.Т нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн гэх боловч энэ нь бусад баримтаар огт нотлогдоогүй, мөн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас энэ талаар ямар нэг баримтыг хэлэлцүүлээгүй байхад хэргийг нэгтгүүлэхээр прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Яллагдагч Н.Б нь 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 цаг 50 минутанд эрүүлжүүлэгдсэн гэсэн Цагдаагийн байгууллагын АСАП сангийн мэдээлэл хэрэгт авагдсан, хохирогч Г.Ганзул нь “...намайг гадаадад байхад 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд миний утсанд дохиолол дуугарч байна гэж мессеж ирсэн, 10 минут орчмын дараа ахиад нилээд хэдэн хөдөлгөөн илэрсэн гээд мессеж ирсэн...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд дээрх гэмт хэрэг түүнийг эрүүлжүүлэгдсний маргааш өдөр нь үйлдэгдсэн болох нь нотлогдож байхад дээрх асуудлыг дахин тогтоох гэж дүгнэсэн байгаа нь мөн үндэслэлгүй байна.
Прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Э.Т нарт холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх боломжтой байх тул Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1573 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Э.Тгийн өмгөөлөгч П.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Ч.Эын өмгөөлөгч Д.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Б.Бын өмгөөлөгч Ю.Батболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Мөн Б.Б нь энэ хавтас хэрэгт нэг үйлдэлд буруутгагдаж байгаа. Өмнө нь Б.Бт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад 4 сар цагдан хоригдож тухайн үедээ батлан даалтаар гарсан. Тухайн цагдан хоригдож байх хугацаанд нь Б.Бын үйлдэл тогтоогдохгүй байсан учир үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож одоо нэг үйлдэлд буруутгагдаж байгаа. Гэтэл Б.Б нь одоогийн байдлаар 2 сар гаруй цагдан хоригдож байна. Биеийн байдлын тухайд зүрх нь өвддөг тул 461 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Иймд Б.Бын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоожээ.
Б.Б, Н.Б нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Блю скай хотхон 48В тоотод оршин суух иргэн Г.Ганзулын хүн байнга амьдрах зориулалттай байшинд хууль бусаар нэвтрэн орж, бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 18.850.000 төгрөгийн хохирол учруулсан тухай хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 32-43/, хохирогч Г.Ганзул /14хх 46-49/, гэрч Т.Энхболд /14хх 57-59/, Г.Мөнхбаатар /14хх 60-63/, Б.Б, Н.Б нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ /14хх 51/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 88-93/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /14хх 98-103/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх тул хохирогч Г.Ганзулын гэрт байрлах камерын бичлэгт буусан этгээдүүдийн дүр төрх яллагдагч Н.Б, Б.Б нарын биеийн харьцаа, дүр төрхтэй тохирох эсэхийг харьцуулахаар шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Түүнчлэн, яллагдагч Н.Б нь тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Эрүүлжүүлэх байранд хонож, улмаар зөрчлийн хэргээр шалгагдаж байсан гэх нөхцөл байдлыг шалгаж тогтоох шаардлагагүй ба тэрээр хохирогчийн гэрт 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 19 цаг 30 минутын үед нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн ба эрүүлжүүлэх байранд 2017 оны 12 дугаар сарын 17-нд орсон /11хх 179/ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Яллагдагч Э.Тгийн өмгөөлөгч П.Гээс “яллагдагч Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэрэг Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт шүүхэд шилжүүлэх саналтай хүргэгдсэн тул хэргийг нэгтгэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх боловч Э.Тг өөр хэрэгт яллагдагчаар татагдсан, яллах дүгнэлт үйлдэгдсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүх нотлох баримтгүй зүйлд үндэслэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт хэргийг буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасныг баримтлан хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийж, Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Иймд прокурор Б.Хурц, Б.Гүнсэл нарын хамтран бичсэн 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 47 дугаартай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1573 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/1573 дугаартай захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Э.Т, Н.Б, Ч.Э, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцтэл Э.Т, Н.Б, Б.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Ч.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ