Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,   

Улсын яллагч Г.Ганбагана,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганбаганын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэрэг үйлдсэн  ******* овогт ******* *******д холбогдуулан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналтай эрүүгийн 2407000280131 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн *******-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт *******,******* тоотод оршин суух хаягтай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, урьд ял шийтгэлгүй,

******* овогт ******* ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар:  

 

Яллагдагч Б.******* нь дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Х. Iphone 11 pro max загварын гар утас, I watch 2 цаг, цүнхтэй бичиг баримтууд болон ариун цэврийн хэрэглэлүүд ийн Iphone 12 pro маркийн гар утас, түрийвчтэй бичиг баримт бэлэн мөнгө 87,000 төгрөг, гийн Iphone 7 маркийн гар утас, гутал, куртик, оймс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

мөн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төв дотор хохирогч З.гийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 353,460 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний хувьд өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Хувийн эмнэлэгт хэвтүүлж эм тариаг нь хийлгэмээр байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-12 дахь тал/,

Хохирогчоор А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг унтаж байх үед өглөө 06 цагийн орчимд манай найз хоёр гараад явсан байсан. Тэгээд би 11 цагийн орчимд , бид 3 сэрэхэд миний Iphone 11 pro max загварын rap утас, I watch 2 цаг, цүнхтэй бичиг баримтууд болон ариун цэврийн хэрэглэлүүд ийн Iphone 12 pro маркийн rap утас түрийвчтэй бичиг баримт бэлэн мөнгө 87,000 төгрөг, гийн Iphone 7 маркын гар утас, гутал, куртик, оймс зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-20-21 дэх тал/,

 

Хохирогчоор З.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 08 цагийн үед Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирээд байж байсан. Тэгээд саарал өнгөтэй “Good Neighbors” гэх бичиглэлтэй том цүнхтэй явж байгаад эмчдээ үзүүлэх болсон тул тухайн цүнхээ эмнэлгийн дотрын тасгийн үүдэнд 08 цаг 20 минутын үед үлдээгээд 09 цагийн үед буцаад иртэл цүнх алга болсон байсан... Цүнх дотор гоо сайхны хэрэгсэл, цаасны хутга, ном, тэмдэглэлийн дэвтэр, бал, ээмэг, утасны залгуур, саарал өнгийн үүргэвч, үсний тос, 35,000 төгрөг байсан. Хяналтын камер бол байсан...” гэх мэдүүлэг /хх-83-84 дэх тал/,

 

Гэрчээр Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хяналтын камерт энэ гэх эмэгтэй өглөөний 07цагийн орчимд намайг амарч байх үед орж ирээд амарч байсан 3 залуугийн гар утсыг аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-24-25 дахь тал/,

 

Гэрчээр Н.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр би дугаар хороо нэртэй буудалд найз , , Т., нарын хамт 20-21 цагийн үед орсон. Бид нар буудалд ороод архи ууцгаасан. Би найзуудын хамт ууж байгаад Т. найзын хамт гэртээ харихаар явсан. Тэгээд маргааш өглөө нь Цагдаагийн байгууллагаас дуудаж манай үлдсэн найзууд гар утсаа алдсан талаар мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-28-29 дэх тал/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаар “...Б.******* нь “DS5 F31.6 Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэгтэй” байна. Эмнэлэгийн бичиг баримтаас үзэхэд уг өвчин 2014 оноос эхэлж улмаар 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн тухай №3150 дугаартай өвчний түүх байна. Б.*******д эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээг СЭМҮТ-ийн Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникт 6 сарын хугацаагаар авах шаардлагатай байна. Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ “DS5 F31.6 Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Б.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгон мэдэх, удирдан жолоодох чадваргүй байсан байна. Б.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадваргүй байна. Б.******* нь хэрэг хариуцах чадваргүй байна...” гэх дүгнэлт /хх-51-59 дэх тал/,

 

Хөрөнгийн үнэлгээний “” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн НД-24-03 дугаартай “...Шинжилгээний объектын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 353,460 төгрөг...” гэх дүгнэлт /хх-86-91 дэх тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх талаар гаргасан дүгнэлт тайлбар:

 

Улсын яллагч...Б.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байхдаа дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр иргэн Х. Iphone 11 pro max загварын rap утас, I watch 2 цаг, цүнхтэй бичиг баримтууд болон ариун цэврийн хэрэглэлүүд ийн Iphone 12 pro маркийн rap утас, түрийвчтэй бичиг баримт бэлэн мөнгө 87,000 төгрөг, гийн Iphone 7 маркын гар утас, гутал, куртик, оймс зэрэг эд зүйлсийг Б.******* нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2023 оны 12 дугаар сарын 20- ны өдөр дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрүүл мэндийн төв дотор хохирогч З.гийн цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 353,460 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдсон байна.

Яллагдагч Б.******* нь Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр “DS:F31.6 Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй, энэ өвчин нь 40 настай байхад нь илэрч 2014 оноос хойш Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд нийт 14 удаа хэвтэн эмчлүүлсэн байна. Мөн гэмт хэрэг үйлдэх үедээ тэрээр DS:F31.6 Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан ба өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй буюу сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан, түүний сэтгэцийн байдал нь гэрчийн мэдүүлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн өвчний түүх, Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагатай байна. Иймд Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон яллагдагч Б.******* Сэтгэл заслын эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 сарын хугацаагаар хэрэглэх саналыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байна.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Шүүх сэтгэц, мэргэжлийн байгууллагын хэлтэстэй холбоотой дүгнэлт нь 6 сарын хугацаа гэж заасан байгаа боловч ямар дүгнэлт хийх нь, эдлүүлэх нь тодорхойгүй байгаа. Дээрээс нь энэ дүгнэлт гарснаасаа хойш шийдчих юм уу, өнөөдрөөс хойш шийдчих юм уу, албадан арга хэмжээ хэзээнээс авч шилжүүлэхийг мөн зааж өгөөгүй байгаа. Тэгэхээр Б.*******гийн өмгөөлөгчийн хувьд 2014 оноос хойш сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй хүн байсан. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн хүнд төлөх хохирол төлбөргүй, бусдад хохирол учруулах хэмжээгээр сэтгэцийн эмгэггүй гэж үзэж байгаа. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан заалтыг шүүх хэрэглэж өгнө үү. Өөрөөр хэлбэл хэрэг хариуцах чадваргүй байсан хүний сэтгэцийн байдал өөртөө болон бусдад аюул учруулахааргүй бол шүүх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхгүйгээр сэтгэцийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад эмчлүүлэх эс үгүй бол асран хамгаалагчаар асруулахаар шилжүүлж болно гэж заасан. Тэгэхээр асран хамгаалах нөхөр нь болох Д.д шилжүүлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэх,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах, шинжлэн судлуулах нотлох баримтын талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгчийн үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаар шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Б.******* нь хэрэг хариуцах чадваргүй, гэмт хэрэг үйлдэх үедээ “DS5 F31.6 Холимог шинж бүхий хоёр туйлт сэтгэл цочирдлын эмгэг” хэмээх сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдож байх ба  гэмт хэргийн улмаас учрах хохирол, нийгмийн аюулыг бодитоор төсөөлж өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй, өөрөөр хэлбэл сэтгэцийн хувьд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг бүрэн ухамсарлах чадваргүй байжээ.

Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь “шүүгдэгчийн сэтгэцийн байдал нь өөртөө, эсхүл бусдад аюул учруулахаар байвал сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагад эмчлүүлэх, асран хамгаалагчид халамжлуулахаар шилжүүлэхтэй холбоотой санал , дүгнэлт гаргасныг шүүх хянан үзээд Б.*******гийн 14 удаагийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан,  согтууруулах ундаа байнга хэрэглэж бусдын эд зүйлийг хулгайлах үйлдлийг гаргаж байгаа нөхцөл байдлыг харгалзан асран хамгаалагчид халамжлуулах, эмнэлгийн байгууллагад албадлагын арга хэмжээгүйгээр шилжүүлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан талуудын дүгнэлт, хэргийн оролцогчийн тайлбарыг үндэслэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 6 /зургаа/ сарын хугацаагаар авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 19.1, 19.3 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын клиникт 6 /зургаа/ сарын хугацаагаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Х.ГАНБОЛД