| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0091/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/86 |
| Огноо | 2024-08-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/86
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Хохирогч А.Н
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...... овогт А.Ц холбогдох эрүүгийн ................. тоот хэргийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ....... аймгийн .... суманд төрсөн, 4... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хувиараа орчуулагч хийдэг ажилтай, ам бүл ... , ... насны .. хүүхдийн хамт амьдардаг, ............ хот, .................. дүүрэг, .......... дүгээр хороо, .......... дугаар хороолол, ........... дүгээр байрны ....... тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Н. овогт А.Ц. ..................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь хохирогч А.Н хүү Т.У-г Австрали улсад суралцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ..... тоот данс руу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 34,220,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 34,720,000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Визтэй холбоотойгоор утсаар харилцаж байсан. Виз гарсан гэсэн мэдээ мэдээлэл хэлээгүй шүү. Сургуулиас өгсөн төлбөр тооцоотой холбоотой дүн л хэлсэн байгаа. Санаатайгаар, төөрөгдүүлэх гээд виз гарсан гэж би огт хэлээгүй шүү. Өчигдөрхөн ярьсан мэт санаж байна. Ер нь түрээсийн үйл ажиллагаатай холбоотой асуудал үүсдэг. Тухайн үед яг тийм зүйл л болсон. Хохирогчийг төөрөгдөлд оруулахаар мэдээ мэдээлэл өгөөгүй. Би энэ ажлыг 20 гаран жил хийхдээ ямар ч хүнийг төөрөгдөлд оруулж байгаагүй” гэв.
Хохирогч А.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хүү Ууганбаярыг гадаадад сургах гээд энэ хүнтэй ярилцсан. Виз чинь гарчихлаа гээд эхлээд 500,000 төгрөг авсан. Дараа нь сургалтын төлбөр, байрны мөнгө гэх мэт 34,220,000 төгрөг авсан. Ингээд энэ хүн алга болоод манай эгч энэ хүнийг Улаанбаатар хотоор баахан хайж байгаад 3 дахь оффис дээрээ очсон байхад нь барьж авсан. Мөнгө төгрөгийн хувьд өгөх л байлгүй. Энэ хүн 4 сард надтай анх удаа уулзсан. Мөрдөн байцаагч та уулзаад үз гээд уулзсан. Гэтэл энэ хүн дээрэнгүй надтай харилцсан. Их л ихэмсэг байсан. Та нарт ч гэсэн анзаарагдаж байгаа юм байна. Танай хүүхэд архичин гэж хэлсэн. Миний хүү Улаанбаатар хотод ажил хийж байсан. Иргэн хүний хувьд би гомдлоо яриад байгаа юм шүү. Чи адилхан эх хүн шүү дээ. Бид нар хүүхдээ хулгай хийж болохгүй, худлаа хэлж болохгүй гэж сургадаг. Арай дэндүү доромжилсон хандлагатай байна. Ямар ч байсан би энэ хүнээс өгсөн мөнгөө буцааж авсан. Анхнаасаа бид нарыг луйвардах гэж төлөвлөсөн юм байна” гэв.
Хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “би том хүү У-г Австрали улс руу явулахаар болоод бэр Б-с Австрали явуулдаг ямар газар байна судлаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 05 дугаар сард манай бэр Б фейсбүүкээс зар харуулаад ийм зар байна сэтгэгдэл хэсгийг уншсан гайгүй юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд манай эгч Н болон манай хүү У нар нөгөө зарын хүнтэй уулзаад холбоо бариад тэгээд манай эгч Н-н хүү нь ... гэх хотод байгаа юм. ... хот руу явуулахаар болсон. Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүүхдийн чинь урилга ирчихлээ гэж Ц гэх хүн утсаар ярьсан. Тэгээд төлбөрөө хийчихвэл болно. 34,220,000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Тэгээд яагаад 10,000,000 орчим төгрөгөөр илүү зардал байгаа юм бэ? гэж асуутал хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөр 3 жилийн амь даатгал хийгдэнэ гэж хэлээд авсан. Тэгээд тэр өдрөөс хойш байшингийн зураг, дансандаа мөнгө байршуул гэх мэтээр олон юм хэлсэн. Тэр даруй хий гэсэн зүйлийг нь хийж цуглуул гэсэн бичиг бариммтыг нь цуглуулаад явуулж байсан. Тэгээд 08 дугаар сараас яагаад удаад байна гэсэн чинь танай хүүхдээс болж байгаа юм англи хэл сурсангүй гэх мэтээр юм хэлээд байсан. Тэгээд чи худлаа болсон юм бишүү гээд мөнгө нэхтэл Солонгосын визээр тулчихъя гэх мэтээр олон зүйл хэлээд байсан. Тэгээд манай эгч Н тухайн хүнтэй очиж уулзаад мөнгө авсан нь үнэн буцааж хийнэ гэх бичиг хийлгүүлж авсан. Тэрнээс хойш 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр утсаар залгатал гар утас нь салгасан, ажлын газраа байхгүй болгочихсон олдохгүй байсан. Тэгээд тухайн хүнийг дахин хайсаар байгаад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах Эрдэм цогцолбор гэх центрээс олж аваад мөн бичиг хийлгүүлж авсан. Тэгээд удалгүй Эрдэм цогцолбор гэх газраа байхгүй болгочихсон байхаар нь дахин хайж олоод Улаанбаатар төмөр замын ойролцоо байх Варьета гэх газраас олж авсан. Тэгээд дахин нэг удаа бичиг хийлгүүлж авсан боловч огт нэг ч төгрөг өгсөнгүй. Тэгээд бид нар Мельбурн хотод байх сургуульд нь хандаж Т.У гэх хүний материал байгаа эсэх талаар асуухад зүгээр онлайнаар холбогдож хүсэлт явуулсан. Өөр ямар нэгэн харьцсан зүйл байхгүй. Тэр хүсэлт явуулсан зүйлээ бидэнд харуулж мөнгө авч байсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд миний өгсөн мөнгийг ч өгөхгүй Австралийн виз ч байхгүй болж хохироод байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. Сургалтын төлбөр 82998 австрали доллар, бүртгэлийн хураамж 600 доллар, эрүүл мэндийн даатгалын 3000 доллар, ном 450 доллар, визний хураамж 710 доллар, нийт 34,220,000 төгрөг гэж хэлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/
Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Фейсбүүк хаягаар орж энэ талаар мэдээлэл байршуулсан хүн байна уу гэж хайхад тухайн үед нэг нэртэй фэйсбүүк хаягаас мэдээлэл байршуулсан байхаар нь энэ талаар Н эгчид хэлсэн. Тухайн фейсбүүк хаягийн сэтгэгдэл хэсэг дээр нь маш их сайшаасан сэтгэгдэл ихтэй, хоёр гар утасны дугаар байршуулсан, хаяг тодорхой байх шиг байна гэж хэлсэн. Тэрнээс хойш Н эгч холбогдохгүй байж байгаад саяхан нөгөө фейсбүүк хаяг нь юу билээ гэж тодруулж асуухаар нь би өмнө Н эгч рүү явуулсан хаягийг явуулсан. Харин Н эгч сүүлд залилуулчихлаа гэх зүйл хэлж байсан. ...Н эгч төрсөн хүүхэд У-г Австрали улс руу явуулах талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг “/хх-ийн 22-23/,
Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...А.Н нь манай төрсөн дүү байгаа юм аа. А.Ц гэх хүнийг бол танихгүй. 2023 оны 05 дугаар сард А.Н намайг Улаанбаатар хот Циркийн хажуу талд нэг оффист очоод хүнтэй уулзаадхаач манай хүүхдийг Австрали явуулах талаар ярилцаад ирээч гэсэн. Тэгээд би тухайн газарт очоод А.Ц гэх хүнтэй уулзаад хэлний бэлтгэл, мөн тогоочийн дамжаатай хамт оруулна мөнгийг нь зэрэг авна гэсэн. Тэгээд тухайн хүнтэй тохиролцоод би А.Н энэ хүн чинь найдвартай юм уу гэсэн чинь Бфейсбүүкээс үзсэн найдвартай гэсэн. Тэгээд тухайн өдрөөс хэд хоногоос би Замын-Үүд суманд ирээд А.Н байж байтал 34,400,000 төгрөг өг гэж А.Ц гэх хүн ярьж байхаар нь би сонсчхоод чи хэдхэн хоногийн өмнө 28,000,000 төгрөг гэж хэлж байсан биздээ яагаад нэмсэн талаар асуухад би дутуу бодсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө А.Н тухайн Ц гэх хүн рүү тэр дор нь 34,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэнээс 4-5 сарын дараа А.Н над руу залгаад нөгөө Ц гэх хүнтэй уулзаад өгөөч нөгөө хүн нь гар утсаа авахгүй байна гэж хэлсэн тухайн үед нөгөө Циркийн хажууд байх оффисоос гарсан байсан учир би фейсбүүкээс хайж байгаад чат бичиж хаягийг нь аваад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд нэг 6 давхар оффис зааж өгөөд очиж уулзтал виз нь гараагүй буцаагдсан. Зөндөө олон хүний виз гараад байхад У виз гарсангүй азгүй байна гэсэн. ...Тэгээд мөнгөө яаж буцааж авах вэ гэсэн чинь сарын дотор Австралийн сургуулиас нь шилжүүлнэ. Тэгэхээр нь очиж өгнө гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд Австрали улсын Мелбурн хотод байдаг учраас би хүүхэд У-д чи тэр сургуулиас нь яагаад визийг нь буцаасан талаар асуугаадах гээд хэлсэн манай хүүхэд мэйл явуулж асуутал сургуулиас нь хүсэлт ирсэн хүсэлтийн дагуу манай сургуулиас сурч болно төлбөрөө явуулаа гэж хэлтэл төлбөрөө өдий болтол хийгээгүй байгаа тул бид нар урилга явуулаагүй. Одоо ч гэсэн төлбөрөө төлөх юм бол урилга явуулахад бэлэн гэсэн хариу ирсэн байсан. Тэгж хэлэхээр нь залилуулсан гэж мэдсэн. Тэгээд 11 сард мөн гар утсаа сольсон байсан тул фейсбүүк хаягаар нь холбогдоод хүүхдээ сургах гэсэн юм гэж холбогдоод байгаа газрыг нь мэдээд Улаанбаатар төмөр замын Варьета чуулга гэх газрын 2 давхарт байрлаж байсан. Тэгээд уулзтал 12 дугаар сарын 25-ны өдөр өгнө гэсэн. Би ажил хийж байгаад мөнгийг нь өгнө гээд байгаа...”гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Хохирогч А.Н-н цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 10-12/,
Хохирогч А.Н-н Худалдаа хөгжлийн банк дахь ... тоот данснаас шүүгдэгч А.Ц-н эзэмшлийн Хаан банк дахь .... тоот дансанд 34,220,000, 500,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх-ийн 13, 117/
А.Ц Хаан банкны ...дугаартай дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-55, 75-76/
А.О-н Хаан банкин дахь ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дугаарын харилцах дансны хуулгууд /хх-ийн 61-62, 65/
....................... гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зураг /хх-ийн 66-72/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Дээд боловсролын шийдэл НҮТББайгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88-91, 93-94, 98-100/, шүүгдэгч А.Ц-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 123-124/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэвэл:
Шүүгдэгч А.Ц нь хохирогч А.Н хүү Т.У ... улсад суралцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 34,220,000 төгрөг шилжүүлэн авч, нийт 34,720,000 төгрөгийг залилсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч А.Ц-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч А.Ц нь хохирогч А.Н хүү Т.Уг Австрали улсад суралцуулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот данс руу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 34,220,000 төгрөг нийт 34,720,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...Тэгээд 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүүхдийн чинь урилга ирчихлээ гэж Ц гэх хүн утсаар ярьсан. Тэгээд төлбөрөө хийчихвэл болно. 34,220,000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Тэгээд яагаад 10,000,000 орчим төгрөгөөр илүү зардал байгаа юм бэ? гэж асуутал хүүхдийн нэг жилийн сургалтын төлбөр 3 жилийн амь даатгал хийгдэнэ гэж хэлээд авсан. Тэгээд тэр өдрөөс хойш байшингийн зураг, дансандаа мөнгө байршуул гэх мэтээр олон юм хэлсэн. Тэр даруй хий гэсэн зүйлийг нь хийж цуглуул гэсэн бичиг бариммтыг нь цуглуулаад явуулж байсан. Тэгээд 08 дугаар сараас яагаад удаад байна гэсэн чинь танай хүүхдээс болж байгаа юм англи хэл сурсангүй гэх мэтээр юм хэлээд байсан. Тэгээд чи худлаа болсон юм бишүү гээд мөнгө нэхтэл Солонгосын визээр тулчихъя гэх мэтээр олон зүйл хэлээд байсан. Тэгээд манай эгч Н тухайн хүнтэй очиж уулзаад мөнгө авсан нь үнэн буцааж хийнэ гэх бичиг хийлгүүлж авсан. Тэрнээс хойш 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр утсаар залгатал гар утас нь салгасан, ажлын газраа байхгүй болгочихсон олдохгүй байсан. Тэгээд тухайн хүнийг дахин хайсаар байгаад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд байрлах Эрдэм цогцолбор гэх центрээс олж аваад мөн бичиг хийлгүүлж авсан. Тэгээд удалгүй Эрдэм цогцолбор гэх газраа байхгүй болгочихсон байхаар нь дахин хайж олоод Улаанбаатар төмөр замын ойролцоо байх Варьета гэх газраас олж авсан. Тэгээд дахин нэг удаа бичиг хийлгүүлж авсан боловч огт нэг ч төгрөг өгсөнгүй. Тэгээд бид нар Мельбурн хотод байх сургуульд нь хандаж Т.У гэх хүний материал байгаа эсэх талаар асуухад зүгээр онлайнаар холбогдож хүсэлт явуулсан. Өөр ямар нэгэн харьцсан зүйл байхгүй. Тэр хүсэлт явуулсан зүйлээ бидэнд харуулж мөнгө авч байсан гэдгийг нь мэдсэн. Тэгээд миний өгсөн мөнгийг ч өгөхгүй Австралийн виз ч байхгүй болж хохироод байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. Сургалтын төлбөр 82998 австрали доллар, бүртгэлийн хураамж 600 доллар, эрүүл мэндийн даатгалын 3000 доллар, ном 450 доллар, визний хураамж 710 доллар, нийт 34,220,000 төгрөг гэж хэлж авсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/, гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Фейсбүүк хаягаар орж энэ талаар мэдээлэл байршуулсан хүн байна уу гэж хайхад тухайн үед нэг нэртэй фэйсбүүк хаягаас мэдээлэл байршуулсан байхаар нь энэ талаар Наранчимэг эгчид хэлсэн. Тухайн фейсбүүк хаягийн сэтгэгдэл хэсэг дээр нь маш их сайшаасан сэтгэгдэл ихтэй, хоёр гар утасны дугаар байршуулсан, хаяг тодорхой байх шиг байна гэж хэлсэн. Тэрнээс хойш Наранчимэг эгч холбогдохгүй байж байгаад саяхан нөгөө фейсбүүк хаяг нь юу билээ гэж тодруулж асуухаар нь би өмнө Н эгч рүү явуулсан хаягийг явуулсан. Харин Н эгч сүүлд залилуулчихлаа гэх зүйл хэлж байсан. ...Н эгч төрсөн хүүхэд Ууганбаярыг Австрали улс руу явуулах талаар ярьж байсан.” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23/, гэрч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...А.Ннь манай төрсөн дүү байгаа юм аа. А.Ц гэх хүнийг бол танихгүй. 2023 оны 05 дугаар сард А.Н намайг Улаанбаатар хот Циркийн хажуу талд нэг оффист очоод хүнтэй уулзаадхаач манай хүүхдийг Австрали явуулах талаар ярилцаад ирээч гэсэн. Тэгээд би тухайн газарт очоод А.Цолмон гэх хүнтэй уулзаад хэлний бэлтгэл, мөн тогоочийн дамжаатай хамт оруулна мөнгийг нь зэрэг авна гэсэн. Тэгээд тухайн хүнтэй тохиролцоод би А.Наранчимэгт энэ хүн чинь найдвартай юм уу гэсэн чинь Болороо фейсбүүкээс үзсэн найдвартай гэсэн. Тэгээд тухайн өдрөөс хэд хоногоос би Замын-Үүд суманд ирээд А.Наранчимэгтэй байж байтал 34,400,000 төгрөг өг гэж А.Цолмон гэх хүн ярьж байхаар нь би сонсчхоод чи хэдхэн хоногийн өмнө 28,000,000 төгрөг гэж хэлж байсан биздээ яагаад нэмсэн талаар асуухад би дутуу бодсон байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө А.Наранчимэг тухайн Цолмон гэх хүн рүү тэр дор нь 34,400,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсэнээс 4-5 сарын дараа А.Наранчимэг над руу залгаад нөгөө Цолмон гэх хүнтэй уулзаад өгөөч нөгөө хүн нь гар утсаа авахгүй байна гэж хэлсэн тухайн үед нөгөө Циркийн хажууд байх оффисоос гарсан байсан учир би фейсбүүкээс хайж байгаад чат бичиж хаягийг нь аваад Улаанбаатар их дэлгүүрийн хажууд нэг 6 давхар оффис зааж өгөөд очиж уулзтал виз нь гараагүй буцаагдсан. Зөндөө олон хүний виз гараад байхад Ууганбаярын виз гарсангүй азгүй байна гэсэн. ...Тэгээд мөнгөө яаж буцааж авах вэ гэсэн чинь сарын дотор Австралийн сургуулиас нь шилжүүлнэ. Тэгэхээр нь очиж өгнө гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд Австрали улсын Мелбурн хотод байдаг учраас би хүүхэд Ууганзаяад чи тэр сургуулиас нь яагаад визийг нь буцаасан талаар асуугаадах гээд хэлсэн манай хүүхэд мэйл явуулж асуутал сургуулиас нь хүсэлт ирсэн хүсэлтийн дагуу манай сургуулиас сурч болно төлбөрөө явуулаа гэж хэлтэл төлбөрөө өдий болтол хийгээгүй байгаа тул бид нар урилга явуулаагүй. Одоо ч гэсэн төлбөрөө төлөх юм бол урилга явуулахад бэлэн гэсэн хариу ирсэн байсан. Тэгж хэлэхээр нь залилуулсан гэж мэдсэн. Тэгээл 11 сард мөн гар утсаа сольсон байсан тул фейсбүүк хаягаар нь холбогдоод хүүхдээ сургах гэсэн юм гэж холбогдоод байгаа газрыг нь мэдээд Улаанбаатар төмөр замын Варьета чуулга гэх газрын 2 давхарт байрлаж байсан. Тэгээд уулзтал 12 дугаар сарын 25-ны өдөр өгнө гэсэн. Би ажил хийж байгаад мөнгийг нь өгнө гээд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/, хохирогч А.Наранчимэгийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 10-12/, хохирогч А.Наранчимэгийн Худалдаа хөгжлийн банк дахь 454041271 тоот данснаас шүүгдэгч А.Цолмонгийн эзэмшлийн Хаан банк дахь 5102013633 тоот дансанд 34,220,000, 500,000 төгрөг шилжүүлсэн талаарх дансны хуулга /хх-ийн 13, 117/, Ариундэлгэрийн Цолмонгийн Хаан банкны 5102013633 дугаартай дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48-55, 75-76/, Ариундэлгэрийн Одхүүгийн Хаан банкин дахь 5063550375 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дугаарын харилцах дансны хуулгууд /хх-ийн 61-62, 65/, Австрали АНУ Канад Ирланд АЕS Academic Education Solutions гэх фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэгдэл, гэрэл зураг /хх-ийн 66-72/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг мэдсээр байж, бусдыг үгээр болон үйлдлээр төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг анхнаасаа буцааж өгөхгүйгээр өөрийн болгох санаа зорилго, сэдэлтийг агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг өөрийн болгож, ашиг олох шунахай сэдэлтээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өөрийн мэдэлд авч, буцааж өгөхгүй, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авдгаараа ялгагдана.
Шүүгдэгч А.Цолмон нь анхнаасаа хохирогчоос авсан мөнгөө буцааж өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж зөвхөн өөрт учирсан санхүүгийн асуудлаа шийдвэрлэхийн тулд хохирогчоос 2 удаагийн үйлдлээр нийт 34,720,000 төгрөгийг залилан авч, уг мөнгийг хоол унд, түрээсийн төлбөр гэх мэт зүйлд зарцуулсан үйлдэл нь санаатай үйлдэл гэж үзнэ.
Шүүгдэгч А.Цолмонгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Цолмонгийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, гэмт хэргийн улмаас бусдад 34,720,000 төгрөгний хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч А.Цолмон нь хохирогч А.Наранчимэгт нийт 34,720,000 төгрөгийн хохирол учруулсан. Шүүгдэгч А.Цолмон нь дээрх хохирогчид учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохирол төлбөр 34,720,000 төгрөгийг төлж барагдуулаагүй болно.
Шүүгдэгч нь хохирогч А.Наранчимэгт 34,720,000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул шүүгдэгчээс 34,720,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Наранчимэгт олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүхээс шүүгдэгч А.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.
Шүүгдэгч А.Цолмонд ял оногдуулахдаа шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 11-15 насны 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд үйлдсэн хэрэгт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Ц-д 2 жил, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэр Нийслэлийн ..... дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байхыг хориглох ял оногдуулах санал гаргасан байна. Шүүгдэгчийн хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулах нөхцөл бололцоогоор хангаж шүүгдэгчийг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахгүй байхыг хориглох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч А.Ц нь учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн яаж, ямар эд хөрөнгийн эх үүсвэрээр төлж барагдуулах талаар нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт А.Ц /.......................г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын хилийн цэсээр тогтоож, 2 /хоёр/ жилийн хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Ц гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын төлбөрт 34,720,000 /гучин дөрвөн сая долоон зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг 155 дугаар байрны 4 оршин суух, А овогт А.Н олгосугай.
6. Шүүгдэгч А.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ