Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

Улсын яллагч А.Лхагваа,

хохирогч Ж.*******,

хохирогчийн өмгөөлөгч Б.Ганболд,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баатардорж,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2407001020115 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******,*******,******* оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РК:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Налайх дүүргийн , ын авто замд урд явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үедээ улсын дугаартай Nissan Bluebord загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан П.ын эрүүл мэндэд хоёр хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Ж.*******ын эрүүл мэндэд баруун цацраг яс, зүүн талын хоёр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Нэмж мэдүүлэх зүйл байхгүй... ” гэв.

Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...одоо биеийн байдал хэвийн байгаа, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газарт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-9 дэх тал/,

Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн сумаас Улаанбаатар хот руу 22 цагийн үед гарсан бөгөөд дөхөж байх үед эсрэг урсгалд явж байсан том машин гэрлээ шилжүүлтэл миний явж байсан урсгалд нэг машин урсгал сөрөөд орж ирсэн. Тэгээд сандарсандаа баруун тийш жолоогоо эргүүлсэн, тэр машин ч гэсэн замаас гарах гэж байгаад улмаар мөргөлдсөн. Би 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би машин бариад, манай ах Ж.******* нь урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан, өөр хүн байгаагүй. Би өөрийн суудлын бүсээ дутуу бүсэлсэн байсан, харин ах манай ах дүрмийн дагуу бүсэлсэн байсан, өөр ямар нэгэн дүрэм зөрчөөгүй бөгөөд хурд хэтрүүлсэн зүйл байхгүй. Миний цээж хөндүүртэй байна, өөр бусад ямар гэмтэл учирсан талаар сайн мэдэхгүй байна... ” гэх мэдүүлэг /хх-13-14 дэх тал/,

Хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн дүү ийн хамт Төв аймгийн сумаас Улаанбаатар хот руу явж байсан. Тухайн үед манай дүү машин барьж явсан. Би Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Чингисийн хөшөөнөөс уруудаад элсний карьерын хажууд явж байтал эсрэг урсгалд том тэрэг явж байсан. Тэгтэл том машины хажуугаар нэг “приус” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн мөргөсөн гэх машинд нийт 6  приус хүн сууж явсан. Би бол машин гарч ирэхийг харсан. Тэгээд жолооч дүү өөдөөс машин гараад ирэхээр нь баруун тал руугаа дараад замын хөвөө хэсэг рүү гартал миний талаас ирээд мөргөсөн... ” гэх мэдүүлэг /хх-18-19 дэх тал/,

Хохирогч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн ажлын газрын хүмүүс болох Э., М., Б., Б.*******. Н. нарын хамтаар ******* руу явахаар тохирч ажилчдын машинаас төв аймаг руу салдаг зам дээр бууж Б.*******ийн машинд сууж шууд ******* руу хөдөлсөн. Би ард талын сандал дээр Э., М., Б. нарын хамтаар явж байсан. Харин Б.******* машин барьж, Н. ах урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Тэгээд би яг хаана явж байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан миний сууж явсан машин урсгал сөрж ачааны машин гүйцэж түүрүүлэх гэж байгаад өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн... ” гэх мэдүүлэг /хх-23-24, 30 дахь тал/,

Гэрч Б.Гандуулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр би Э., М., П., Б.*******, Н. нарын хамтаар ******* руу явахаар тохирч ажилчдын машинаас Төв аймаг руу салдаг зам дээр бууж Б.*******ийн машинд сууж шууд ******* руу хөдөлсөн. Би ард талын сандал дээр Э., М., Б. нарын хамтаар явж байсан. Харин Б.******* машин барьж, Н. ах урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Тэгээд би яг хаана явж байсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан миний сууж явсан машин урсгал сөрж ачааны машин гүйцэж түрүүлэх гэж байгаад өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн. Хэдэн км цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна, 40-50 км цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Машины урд сууж байсан жолооч зорчигч хоёр хамгаалалтын бүсээ зүүсэн байсан, харин ард талын сандал сууж байсан 4 хүн бүс зүүгээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-28 дахь тал/,

 

Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ард талын сандал дээр П., М., Б. нарын хамтаар явж байсан. Харин Б.******* машин барьж, Н. ах урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Тэгээд би яг хаана явж байсныг нь мэдэхгүй байна, ямар ч байсан миний сууж явсан машин урсгал сөрж ачааны машин гүйцэж түрүүлэх гэж байгаад өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-34 дэх тал/,

 

Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний сууж явсан машин урсгал сөрж ачааны машин гүйцэж түрүүлэх гэж байгаад өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн...” гэх мэдүүлэг /хх-34 дэх тал/,

 

Гэрч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн нутаг дэвсгэр, орчим манай машины урд том ачааны машин явж байсан. Жолооч тухайн машиныг гүйцэж түрүүлэх гээд эсрэг урсгал руу ороход өөдөөс машин гарч ирээд мөргөлдсөн. Тухайн үед харанхуй болсон манантай юм уу утаа их, харагдах орчин муу байсан. Тэгээд цагдаа дуудсан, би эмнэлэг явсан. Тухайн үед жолоог ******* барьж би жолоочийн эсрэг талын урд талын суудал дээр сууж байсан. Би хамгаалах бүс зүүсэн эсэхээ санахгүй байна. Тухайн үед машинд архи уусан хүн огт байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-37-38 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн “...Ж.*******ын биед баруун цацраг яс, зүүн талын хоёр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-40-44 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн “...П.ын биед хоёр хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохигдох үйлдлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-49-50 дахь тал/,

 

Вендо ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47175 дугаартай “... улсын дугаартай “Nissan Bluebird” загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,362,100 төгрөг...” гэх дүгнэлт /хх-90-95 дахь тал/,

 

Цагаан шонхрын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24/88 дугаартай “....Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна. Toyota Prius-20 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйл дэх “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2 дугаар зүйл дэх “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Nissan Bluebird маркийн улсын дугаартай автомашины жолооч Г.ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Toyota Prius-20 маркийн улсын дугаартай автомашины жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, 13.2.А дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна  Уг зам тээврийн осол гарахад тухайн замын зохион байгуулалт, нөхцөл байдал нь нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-104-106 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан, үзэгдэх орчин муу байсан бүүдгэр цас орж байсан, өөдөөс машин ирж байгааг хараагүй, гүйцэж түрүүлсний дараа гэнэт тулаад гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-132-133 дахь тал/,

 

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-03 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Б.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахгэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн асуудалд тусгайлан гаргах саналгүй...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Холбогдсон гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргаангүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр улсын дугаартай Toyota Prius 20 загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Налайх дүүргийн , ын авто замд урд явж буй тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх үедээ улсын дугаартай Nissan Bluebord загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж, өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан П.ын эрүүл мэндэд хоёр хавирганы зөрүүгүй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Ж.*******ын эрүүл мэндэд баруун цацраг яс, зүүн талын хоёр хавирганы хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан  болох нь Хэргийн газарт 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт,

Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн сумаас Улаанбаатар хот руу 22 цагийн үед гарсан бөгөөд дөхөж байх үед эсрэг урсгалд явж байсан том машин гэрлээ шилжүүлтэл миний явж байсан урсгалд нэг машин урсгал сөрөөд орж ирсэн. Тэгээд сандарсандаа баруун тийш жолоогоо эргүүлсэн, тэр машин ч гэсэн замаас гарах гэж байгаад улмаар мөргөлдсөн... ” гэх мэдүүлэг,

Хохирогч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгтэл том машины хажуугаар нэг “приус” загварын тээврийн хэрэгсэл урсгал сөрж гарч ирээд мөргөлдсөн... ” гэх мэдүүлэг,

Хохирогч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Харин Б.******* машин барьж, Н. ах урд талын зорчигчийн суудал дээр сууж байсан. Тэгээд би яг хаана явж байсныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан миний сууж явсан машин урсгал сөрж ачааны машин гүйцэж түүрүүлэх гэж байгаад өөдөөс ирж байсан машинтай мөргөлдсөн... ” гэх мэдүүлэг,  нарын мэдүүлгүүд

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 112 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 106 дугаартай шинжээчийн дүгнэлт,

Вендо ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47175 дугаартай “... улсын дугаартай “Nissan Bluebird” загварын тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон дүн 4,362,100 төгрөг...” гэх дүгнэлт,

Цагаан шонхрын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24/88 дугаартай  шинжээчийн дүгнэлт,

Шүүгдэгч Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...тухайн үед согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан, үзэгдэх орчин муу байсан бүүдгэр цас орж байсан, өөдөөс машин ирж байгааг хараагүй, гүйцэж түрүүлсний дараа гэнэт тулаад гараад ирсэн...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.

Шүүгдэгчийн замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл нь хууль бус ба өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлах, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учруулсан байх тул гэмт хэргийг болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйл дэх “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”, мөн дүрмийн 13.2 дугаар зүйл дэх “Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно: а/ өөдөөс яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд аюул, саад учруулахаар байвал” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Nissan Bluebird маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж хохирогч П., Ж.******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангасан байна.

            Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн талаарх улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байх шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй байдлыг дурдлаа.

  

Иймд шүүгдэгч Б.*******ийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт эмчилгээ , үйлчилгээ үзүүлсэн төлбөртэй холбоотойгоор  иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүгдэгчээс 1,742,000 төгрөгийг нэхэмжилснийг үндэслэлтэй гэж үзэн шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

 хохирогч Ж.*******т  эрүүл мэндэд хохирол учирсан хохиролтой холбоотойгоор шүүгдэгч нь шүүхийн шатанд 12,000,000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч П. нь шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирогч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг  дурдав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах талаар  улсын яллагчаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох шийтгэлийг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршиг болох сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлсөн зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байх ба шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.742.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                     

 

 

                                              ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.ГАНБОЛД