Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
Улсын яллагч: Б.Ботакөз 
Шүүгдэгч: Х.Нурлан 
Хохирогч: Д.Оюунтунгалаг 
Хохирогчийн өмгөөлөгч: Т.Бахыт
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Зулхаш
Орчуулагч: А.Еркегүл
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар К.Еркежан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шеруши ожых овогт Хизатын Нурланд холбогдох эрүүгийн 201604000230 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар оршин суудаг, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулалтын албанд цахилгаанчин ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шеруши Ожых овогт Хизатын Нурлан РД: БЮ82111030. 
Шүүгдэгч Х.Нурлан нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баруун дөрвөн замын уулзварт согтуугаар 66-71 БӨА улсын дугаартай “Хонда Си ар ви” /Honda CR-V/ маркийн тээврийн хэрэгслийг жолоодож туслах замаар хурдтай ирэн гол замаар ирж түрүүлж уулзвар нэвтэрсэн иргэн Б.Сэр-Одын жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикльд зам тавьж өгөлгүй уулзварын дунд хэсэгт ирэхэд зүүн хойд хажуу талаас нь 21 цаг 52 минутад мөргөсний улмаас уг мотоциклийн ард сундалж явсан зорчигч Д.Оюунтунгалагийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Хохирогч Д.Оюунтунгалагын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орой 22 цаг өнгөрч байхад би нөхөр Б.Сэр-Одын хамт мотоцикльтэй баруун 4 замаар бид 2 баруун зүүн зүг рүү төв замаар явж байтал баруун талаас маш хурдтай машин орж ирж зүүн гар талаас мөргөж унагаасан, би тухайн үед ухаан алдсан байсан, уг машины жолооч зугтсан гэсэн, миний бие тэрнээс хойш юугаа ч мэдэхгүй байгаа, 30-40 минутын дараа ухаан орсон юм. ...Нөгөө машины буруу гэж ойлгож байна, замын цагаан голын шугамаас давж орж ирж хажуу талаас мөргөсөн юм. Манай нөхөр хэд дүгээр араагаар ямар хурдтай явсныг мэдэхгүй байна. 4 замын зүүн талд осол аваар болсон, мотоцикль зогсоох ямар ч боломж гараагүй, би ослын үед хамгаалах малгай өмсөөгүй байсан. Бид хоёр төв замаар явж байсан, нөгөө дээрх машины жолооч туслах замаар орж ирж аваар хийсэн. Мотоциклийн гэрэл тоормос болон бусад эд ангиуд бүгд бүрэн бүтэн байсан. Хэрэг учрал орой 22 цагийн орчимд болсон байх сайн санахгүй байна, үзэгдэх орчин зүгээр байсан болно. ...Миний бие Нурланд гомдолтой байна, хуулийн дагуу надад учирсан хохирлыг нөхөн төлүүлж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье. Х.Нурлан санамсаргүй байдлаар үйлдсэн хэдий ч надад хэцүү байна. Эрүүл байсан бол зүгээр суухгүй айл гэрийн арьс шир нядалгааны газарт ажиллаад мөнгө олох байсан. Нурланы өгсөн мөнгө Улаанбаатар хотод очоод оношоо гаргаж байр, эм, хоолны мөнгөнөөс илүү гараагүй. Би гомдолтой байна. Дараа нь эмчлүүлээд эдгэвэл надад сайхан байна. Х.Нурланаас  мөнгө нэхээд байх шаардлага ч байхгүй. Эдгээд хөл дээрээ босоод явж байвал боллоо” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37, 43-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ 
- Гэрч Б.Сэр-Одын мөрдөн байцаалтын шатанд " 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 30 минутын үед эхнэр Оюунтунгалагийн хамт өөрийнхөө улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоциклтэй гэр рүү явж байхад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр баруун 4 замын уулзвар нэвтэрч байхад зүүн хажуу талаар нэг тээврийн хэрэгсэл гарч ирж мөргөсөн ба тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй зугтаад яваад өгсөн. Тухайн үед эхнэр бид хоёр мөргүүлж, мотоцикльтэйгээ 2-3 метр газар шидүүлж унасан. Энэ үед эхнэрийн толгойн тус газраас цус гарсан. Тэгж байхад цагдаа нар болон түргэн тусламжийн эмч нар ирж эхнэр бид хоёрыг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч явсан. Миний бие Яармаг худалдааны төвөөс Сыргалын 3 замын уулзвар руу чиглэж явж байсан ба гол замд явж байсан. Харин бид нарыг мөргөсөн тээврийн хэрэгсэл Сагсай руу явдаг замаас доошоо буюу Холбооны газар руу чиглэж явж байсан ба туслах замд явж байсан....Би мотоцикльтэйгээ уулзварт түрүүлж нэвтэрч уулзварын дунд хэсэгт явж байхад тухайн тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тухайн үед уулзварын гэрлэн дохио ажиллахгүй байсан. Миний явж байсан зам гол зам, харин бид нарыг мөргөсөн тээврийн хэрэгслийн явж байсан зам туслах зам байсан. Тухайн жолооч туслах замд явж байсан тул надад зам тавьж өгөх ёстой шүү дээ" гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/
- Гэрч Е.Жанболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21-22 цагийн үед байсан би өөрийнхөө машинтайгаа таксинд явахаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр баруун 4 замын уулзварын ертөнцийн зүгээр зүүн хойд талын зогсоолд зогсож байхад 4 замын уулзварт мотоцикльтэй 2 хүнийг СR-\/ маркийн тээврийн хэрэгсэл хажуу хэсгээс нь мөргөж унагаагаад Холбооны чиглэл рүү яваад өгсөн. Ямар нэгэн байдлаар зогсоох арга хэмжээ аваагүй. Тэгээд мотоциклийн хажууд очиход мотоцикль хажуу хэсгээр унасан байсан ба мотоцикльтэй явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр мөн хажууд нь хэвтэж байсан. ...Уулзварт мотоцикль түрүүлж нэвтэрч байсан бөгөөд гол замд ирж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/
- Гэрч Ж.Дауиржаны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна 21-22 цагийн үед байсан байх миний бие өөрийнхөө машинтайгаа таксинд явахаар Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр баруун дөрвөн замын уулзварын ертөнцийн зүгээр зүүн хойд талын зогсоолд зогсож байхад 4 замын уулзварт мотоцикльтэй 2 хүнийг СR-V маркийн тээврийн хэрэгсэл хажуу хэсгээс нь мөргөж унагаагаад холбооны чиглэл рүү яваад өгсөн. Мотоциклийн урьд гэрэл нь асаалттай, гэрэлтэй явж байсан. Мотоцикль түрүүлж уулзварт нэвтэрч байсан. СR-V маркийн машин саарал өнгийн байсан бөгөөд улсын дугаарыг нь харж амжаагүй. Харин мөргүүлсэн мотоцикль улаан өнгийн хятад мотоцикль байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/
- Гэрч А.Айбекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр "Тэнгэр-Алтан тоосго" ХХК-ны нүүрсэнд явж ирсэн. Тухайн нүүрсийг буулгахаар явж байгаад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт баруун дөрвөн замын уулзварт ойртож ирэхэд Сагсай сум руу явдаг замаас ирж буй тээврийн хэрэгсэл "Яармаг" худалдааны төвийн чиглэлээс ирж байсан мотоциклийг мөргөсөн. Би тухайн үед өөрийнхөө машинтай явж байгаад харсан ба зогсоогүй яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
- Гэрч М.Жанылын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэлдүүлэг "хүргэн ах Нурлан нэг удалгүй дэлгүүрээс гарч ирэхэд 0,5 литрийн 4 лааз пиво, 0,5 литрийн Спрайт нэртэй ундаа авч гарсан, тэгээд тэндээс хөдлөөд манай гэрийн гадна очиж зогссон. Хүргэн ах би энэ пивог ууж дуустал хамт юм яриад сууж байгаарай гэхээр нь 30-аад минут хоорондоо юм яриад суусан. Хүргэн ах дэлгүүрээс авч гарсан 4 пивоны нэгийг нь надад задалж өгсөн ба үлдсэн 3 пивог юм ярьж сууж байхад өөрөө ууж дуусгасан. Харин би хүргэн ахын дэлгүүрээс авч гарч ирсэн нэг ундааг уусан. Пивог уугаагүй ба машинаас буух үед авч буугаад хаячихсан. Тэгээд хүргэн ах гэр рүүгээ явлаа гээд 19 цаг 30-40 минутын үед яваад өгсөн" гэх мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/
- Гэрч  А.Салдатханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "2016 оны 10 дугаар сарын 15-ны 22 цаг өнгөрч байхад Нурлан над руу залгаж хаана байгаа юм бэ гэж асуусан. Би түүнээс юу болсон талаар асуухад би сая машинтайгаа явж байгаад нэг мотоцикль мөргөөд яваад өгсөн хүрээд ирээч гэсэн. Тэгээд би Нурланы сууж байсан газар очсон, энэ үед Нурлан өөрийнхөө СR-V маркийн тээврийн хэрэгслийнхээ дотор сууж байсан. Би түүнтэй уулзаж юу болсон талаар асуухад би сая явж байгаад Өлгий сумын 5 дугаар багийн нутаг баруун төрвөн замын уулзвар нэвтэрч яваад мотоцикльтэй хүмүүсийг мөргөчихсөн. Тэгээд зогсолгүй яваад өгсөн гэж хэлсэн. Би түүнд зогсохгүй яасан, цагдаад яагаад хэлээгүй юм бэ гэж асуухад Нурлан бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм гэж хэлсэн. Тэгээд түүнийг дагуулж Өлгий сумын 6 дугаар багт байрлах гэрт нь очиход Нурланы хашаанд цагдаа нар зогсож байсан. Тэгээд Нурланыг аваад явсан" мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас/
- Гэрч Т.Ардакелдийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Тухайн үйл явдлын бичлэгийг үзэхэд тухайн үед болсон цаг, минутаар хадгалагдаж, мөн харагдаж байгаа. Харин тухайн бичлэгийг СD, DVD, Flash зэрэг дискэнд хуулж авахад тухайн үед болсон явдлын цаг, минут нь 2 цагийн дараа болсон мэтээр өөрчлөгдөн хуулагдаж байгаа. Энэ нь тухайн үйл явдал болж өнгөрсний дараа тог тасарч хяналтын камерийн сервер тодорхой хугацаагаар ажиллагаагүй байж байгаад дахин тог ирэх үед тухайн хяналтын камерийн серверийн цаг зөрсөнтэй холбоотой юм. Жич: 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 21 цаг 52 минутын үед болсон явдлыг серверээс DVD дискэнд хуулж авахад хуулагдсан бичлэгийн цаг нь 23 цаг 52 минут буюу өөрөөр хэлбэл хоёр цагийн дараа болсон явдал мэтээр зөрүүтэй харагдаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 63-р хуудас/
-Шүүгдэгч Х.Нурлан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи ууж машин жолоодсон үнэн. Хохирогчийн хохирлыг төлж өгсөн. Цаашид Улаанбаатар хотод эмчлүүлэх шаардлагатай бол эмчилгээний зардлыг төлж өгөх болно. Уучлалт гуйж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна дахиж  ийм гэмт хэрэгт холбогдохгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 132-133, 135-136-р хуудас/  
- Гэрч М.Жанатбекийн мэдүүлэг  /хх-ийн 53-р хуудас/
- Гэрч М. Серикгүлийн мэдүүлэг  /хх-ийн 54-55-р хуудас/
- Гэрч Д.Талгатын  мэдүүлэг  /хх-ийн 56-57-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар  сарын 17-ны 63 дугааартай шинжээчийн дүгнэлтэд: "...Х.Нурланы цусанд 1,4% промилль этилийн спирт илрэв. Х.Нурлан нь хөнгөн зэргийн согтолттой"  /хх-ийн 82-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар  сарын 18-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгэнэлтэнд: “...
1. Иргэн Д.Оюунтунгалагийн биед тархи доргилт, баруун талын нүдний доод зовхи, баруун талын шууны дотор тал, зүүн талын гуяны хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн талын хуруу сарвууны гадна хэсэг болон баруун талын тохойн хэсэгт зулгарсан зулгаралттай, толгойн зүүн талын зулайн хэсэгт мэс заслын оёдол тавьсан шархтай, зүүн талын хөлийн тахилзуур ясны хөндлөн зөрүүгүй далд хугарал зэрэг гэмтэл учирсан байна. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. 
3. Дээрх гэмтэл нь эрүул мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
4. Хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй" гэх дүгнэлт /хх-ийн 65-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн  Шүүхийн шинжилгээний  албаны 2016 оны 11 дүгээр сарын 28-ны  өдрийн 545 дугаартай шинжээчийн дүгэнэлтэнд: “...
1. Иргэн Д.Оюунтунгалагийн биед 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 480 дугаартай дүгнэлтэнд дурдагдсан гэмтлээс нэмэгдэж мөр өргөгч булчингийн шөрмөсний багцуудаас далны шонтонгийн дээрх булчингийн шөрмөс хэсэгчилсэн урагдалттай. Далны шонтонгийн дээрх булчин бага зэрэг хатингаршиж жижгэрсэн зэрэг гэмтэл учирсан байна. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл болно. 
3. Хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарч дахин тогтооно. 
4. 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт өөрчлөлт орохгүй" гэх дүгнэлт /хх-ийн 73-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн  84 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: "...Хэрэг учралын газраас хураан авсан тээврийн хэрэгслийн буферийн хэлтэрхий гэх саарал өнгийн хуванцар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Сэжигтэн Х.Нурланы жолоодож явсан СR-V маркийн 66-71 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийх үед хэргийн газраас хурааж авсан гэх хугарсан хуванцар нь нэг бие, нэг бүхэл эд анги мөн байна. Хуванцарын хагарлын зах ирмэг хэсгүүд, хуванцар дээрх зурагдалт нь нэг нэгэндээ нийлж хэлбэр, өнгө, дүрс зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж тохирч байна" гэх дүгнэлт  /хх-ийн 87-89-р хуудас/
-Техникийн шинжээч Е.Шанатын дүгнэлтэнд: “...1. Hondo CR-V маркийн 6671 БӨА улсын дугаартай суудлын авто машиныг шалгаж үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь 1998 онд ашиглалтанд орсон, арлын дугаар RD11082232, Shinerai XY-150 маркийн улсын дугааргүй мотоцикль нь 2014 онд ашиглалтанд орсон арлын дугаар LXYPCML02E0251620 хоорондоо мөргөлдсний улмаас үүссэн эвдрэл гэмтэл байна. 2. Hondo CR-V маркийн 6671 БӨА улсын дугаартай суудлын авто машины хувьд зүүн урьд оврын гэрэл дохио хагарсан, урьд буфер баруун хэсгээр хугарсан, капот баруун урд хэсгээр дотогш хонхойсон байна. Shinerai XY-150 маркийн улсын дугааргүй мотоциклын хувьд: Жолооны хүрд /руль/ гажсан, /солих/, хянах самбарын суурь хагарсан, зүүн хойд дохионы гэрэл харгарсан байдалтай байна. 3. Эвдэрч гэмтсэн эд ангиудыг засаж хэвийн байдалд оруулж болно. 4. Уг эд ангиуд хоорондоо мөргөлдөсний улмаас эвдрэл гэмтэл үүссэн байна. 5. Hondo CR-V маркийн 6671 БӨА улсын дугаартай суудлын авто машин Shinerai XY-150 маркийн улсын дугааргүй мотоцикль зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн бүтэн байсан. 6. Зам тээврийн осолд орохоос өмнө бүрэн бүтэн байсан ба зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт 
- Замын цагдаагийн тасгийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай “... 1. 3ЦТ-ийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Х.Ержаны 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гаргасан зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна гэж үзэв. 2. Жолооч Х.Нурлан, Б.Сэр-Од нар нь замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн байна. 3. Жолооч Х.Нурлан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.а-д зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, 2.5.6-д зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслэээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж эмнэлгийн ажилтанд өөрийн овог, нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар гэрчилгээг үзүүлж тэмэглүүлээд уг газартаа буцаж ирэх, 2.5.в-д зааснаар зам тээврийн ослын тухай Цагдаагийн байгууллага, /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог, нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх, 9.1-д зааснаар жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тзэж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, 9.2-д зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 2.7.а-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг туу тус зөрчсөн байна” гэх дүгнэлт /хх-ийн 100-101-р хуудас/
   - Хэргийн газарт үзлэг хийсэн тухай баримт, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-10-р хуудас/
- Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр баруун 4 замын уулзварт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11-13-р хуудас/
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 15-20-р хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 28-30-р хуудас/
- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж  бэхжүүлэгдсэн байх тул үнэн зөвд тооцон үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Нурлан нь 2016 оны 10 дугаар сарын 15-ны орой согтуугаар 66-71 БӨА улсын дугаартай Хондо Си Арби маркын тээврийн хэрэгсэл жолоодож яваад  Монгол улсын  Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а-д “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2.5 б. “зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5 в. “зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 9.1-д  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”  2.7 а-д “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн зааалтуудыг зөрчсөний улмаас  Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Алтай трейд” дэлгүүрийн худалдааны төвийн хажуугийн дөрвөн замын  уулзвар дээр   төв замаар түрүүлж  уулзвар  нэвтэрч байсан  иргэн  Б.Сэр-Одын  жолоодож явсан улсын дугааргүй “Мустанг-5” маркын мотоцикльд зам тавьж өгөлгүй, туслах замаас хурдтай ирж мотоциклийн зүүн хойд хажуу талаас нь  21 цаг 52 минутын үед  мөргөсний улмаас уг мотоциклийн жолоочийн ард сууж явсан Д.Оюунтунгалагийн биед хүндэвтэр зэргийн гэмт учруулсан, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Д.Оюунтунгалаг, гэрч Б.Сэр-Од, Е.Жанболат, Ж.Дауржан, А.Айбек, Т.Ардакелд, М.Жаныл, А.Салдатхан  нарын мэдүүлэг, Баян-Өлгийн аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 48, 545, 84 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, мөн Шүүхийн шинжилгээний албаны 63 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Х.Нурланы цусанд 1.4% пормель этилийн   спирт илэрэв. Х.Нурлан нь хөнгөн зэргийн согтолттой байжээ”, Цагдаагийн газрын  хяналтын камерын бичлэг, СД, үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Нурланд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215.2, 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял шийтгэл оногдулах үнэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.Нурлан  нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол гэж баримтаар нэхэмжлсэн 1955653 төгрөгийг  хохирогчид өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бол шүүхийн шатанд 200000 төгрөг  мотоцикль засуулсан, 500000 төгрөг эмчилгээний зардалд авсан болох нь хохирогч Д.Оюунтунгалагын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч нь хохирогчид нийт 2655653 төгрөгийг төлсөн ба нотлох баримтгүй нэхэмжилсэн 5800000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэв.
Хойшид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар нэхэмжлэх эрхтэйг дурьдах  нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан ял шалгуурын хуудсыг үндэслэн анх удаа  гэмт хэрэг  үйлдсэн байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Х.Нурланд ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, анх удаа хүндэвтэр ангиллалын гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, тухайн гэмт хэргийн нийгмийн аюул шинж чанар, хэр хэмжээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэмжээ, нөхөн төлсөн байдал, хойшид гарч болох эмчилгээний зардлыг  нөхөн төлөх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  хорих ялыг бичлэн эдлүүлэхгүйгээр  тэнсэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний нэхэмжлэл болон торгох ялын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгч Х.Нурланы өмч 5 сая төгрөгийн үнэтэй 66-71 БӨА улсын дугаартай, “Хондо Си ар ви” /Hondo CR-V/ маркийн тээврийн хэрэгсэл болон 25 сая төгрөгийн үнэтэй 93.75 м.кв талбайтай 6 өрөө өвлийн байшинг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах  байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Цагдаагийн газрын хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хамт хадгалж, рентген зургийг хохирогчид буцаан олгож, куперийн хэлтэрхий 1 ширхэг, дохионы хагархай 1 ширхэг, толь 1 ширхэг зэргийг устгаж шүүгдэгч Х.Нурланд эрүүл мэндийн дэвтэр, гадаад паспорт, цахим үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, 182027 дугаартай  жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 291, 292, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
                                          ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шеруши ожых овогт Хизатын Нурланыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр  гэмтэл учруулсан гэмт хэргийг,
Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Х.Нурланыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Нурланд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497  дугаар зүйлийн 497.1,  505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, зааснаар шүүгдэгч Х.Нурлан нь хохирогчид нийт 2655653 төгрөг өгсөнийг дурьдаж, хохирогчийн нэхэмжилсэн 5800000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч Д.Оюунтунгалаг нь хойшид гаргах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан СД бичлэгийг хэрэгт хавсаргаж, рентген зургийг хохирогчид буцаан олгож, куперийн хэлтэрхий 1 ширхэг, дохионы гэрлийн хагархай 1 ширхэг, толь 1 ширхэг зэргийг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Х.Нурланы өмч 5 сая төгрөгийн үнэтэй 66-71 БӨА улсын дугаартай, “Хондо Си ар ви” /Hondo CR-V/ маркийн тээврийн хэрэгсэл болон 25 сая төгрөгийн үнэтэй 93.75 м.кв талбайтай 6 өрөө өвлийн байшинг битүүлжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай. 
9. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Нурланы эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, гадаад паспорт 1 ширхэг, цахим үнэмлэх 1 ширхэг, зэргийг өөрт нь буцаан олгож, 182027 дугаартай жолооний үнэмлэхийг гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Х.Нурланд оногдуулсан 3 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 3 жилийн  хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн газарт даалгасугай.
11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Х.Нурланд оногдуулсан  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болсон үеээс  эхлэн тоолсугай.
12. Шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Д.АЗЖАРГАЛ