| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/01444/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/144 |
| Огноо | 2024-08-09 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Алтанцэцэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,
Улсын яллагч М.Алтанцэцэг,
Шүүгдэгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.******* нь дүгээр хороо, тоот гэртээ байхдаа фейсбүүк ашиглан цахим орчинд “тэй” ХХК-ийн зээлийн гэрээний маягтыг ашиглан “зээл гаргана” гэж зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.ыг нутаг дэвсгэрт байхад нь 30,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.ийн сумын нутаг дэвсгэрт байхад нь 30,000 төгрөгийг тус тус өөрийн Хаан банкны тоот дугаарын данс руу шилжүүлэн авч, 2 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө өгсөн мэдүүлгээс зөрүүтэй зүйл байхгүй тул мэдүүлэг өгөхгүй. ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /1хх-40-63, 67-68, 72-83 дахь тал/,
Хохирогч Ш.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...фейсбүүкт тавигдсан онлайнаар зээл гаргана гэх зарын дагуу холбогдож 500,000 төгрөгийн зээл авахаар урьдчилгаа 30,000 төгрөгийг шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /1хх-13-14, 224 дэх тал/,
Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...фейсбүүкт тавигдсан онлайнаар зээл гаргана гэх зарын дагуу холбогдож 1,000,000 төгрөгийн зээл авахаар урьдчилгаа 30,000 төгрөгийг шилжүүлсэн... ” гэх мэдүүлэг /1хх-121-122, 221 дэх тал/,
Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллагын нэр бүхий баримтаар зээл олгоно гэсэн зар фейсбүүкээр явж хүмүүс залилуулсан гэж холбогдсон. Манай байгууллагын зээлийн гэрээний маягтыг үзүүлсэн байсан болохоор нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /1хх-26-28 дахь тал/,
Хохирол төлбөр төлсөн баримт /2хх-41-42 дахь тал/,
Эд зүйл баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл “хохирогч ы шүүгдэгч О.*******ийн Д.ын гэсэн хаягаар харьсан цахим харилцааны хуулбар” /хх-15-25/,
Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-06 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч нь бусдын баримтыг хуулбарлан зээл гаргах боломжтой байдлаар цахим хэрэгсэл ашиглан 2 хүнийг үргэлжилсэн үйлдлээр залилж 60,000 төгрөгийн хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч О.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч О.******* нь дүгээр хороо, тоот гэртээ байхдаа фейсбүүк ашиглан цахим орчинд “тэй” ХХК-ийн зээлийн гэрээний маягтыг ашиглан “зээл гаргана” гэж зар байршуулан зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ш.ыг нутаг дэвсгэрт байхад нь 30,000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б.ийн сумын нутаг дэвсгэрт байхад нь 30,000 төгрөг тус тус өөрийн Хаан банкны тоот дугаарын данс руу шилжүүлэн авч, 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр залилсан болох нь шүүгдэгч О.*******ийн өгсөн: “...Хийсэн хэрэгтээ үнэхээр их харамсаж байгаа. Дахин ийм зүйл гаргахгүй” гэх мэдүүлэг, хохирогч Ш.ы өгсөн: “...фейсбүүкт тавигдсан онлайнаар зээл гаргана гэх зарын дагуу холбогдож 500,000 төгрөгийн зээл авахаар урьдчилгаа 30,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх, хохирогч Б.ийн өгсөн: “...фейсбүүкт тавигдсан онлайнаар зээл гаргана гэх зарын дагуу холбогдож 1,000,000 төгрөгийн зээл авахаар урьдчилгаа 30,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга /1хх-40-63, 67-68, 72-83 дахь тал, Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллагын нэр бүхий баримтаар зээл олгоно гэсэн зар фейсбүүкээр явж хүмүүс залилуулсан гэж холбогдсон. Манай байгууллагын зээлийн гэрээний маягтыг үзүүлсэн байсан болохоор нь цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг , Хохирол төлбөр төлсөн баримт, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч нараас хуурч мэхлэх аргаар эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Түүнчлэн шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 03 дугаар сарын 19-ний өдрүүдэд хохирогч нараас мөнгө шилжүүлэн авсан буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч О.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргажээ.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд тооцон тус гэмт хэргийн учирсан хохирлын хэр хэмжээ, өрх толгойлон амьдарч байгаа хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ял шийтгэлүүдээс түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД