Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/42

 

2024          07           30                                         2024/ШЦТ/42

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч Ч.***************** нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Ч-ийн *****************ад холбогдох эрүүгийн 2440000000030 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Хэнтий аймгийн ... суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аврагч гал сөнөөгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн .. сум ... дүгээр баг ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр ял оногдуулж, 6 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт  тогтоосон, ************** регистрийн дугаартай Х  хангай овогт Чу-ийн *****************.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.***************** нь 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулсан үедээ, согтуугаар "Тоёота приус" загварын ******* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 15-1500 тоот хашааны зүүн талын замын гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.***************** шүүхийн хэлэлцүүлэгт: “Би эрхээ хасуулсан үедээ удаа дараа буруу алдаа хийж албан байгууллага аж ахуй нэгжид хохирол учруулсандаа гэмшиж байна” гэв.

 

2440000000030 дугаартай эрүүгийн хэргээс

 

1. Иргэний нэхэмжлэгч Н.****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн " Би хот тохижилтод мастераар ажилладаг. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр манай байгууллагын гэрэлтүүлгийн шонг хүн машинаар мөргөж гэмтэл учруулсныг мэдсэн. Манай байгууллагын өмч хөрөнгийн бүртгэлд 2.150.000 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Тухайн шонг бол солихгүй засварлах боломжтой. Засварлах үнэ нь багцаагаар 300.000 мянган төгрөг болно. Одоогоор засварлаагүй байгаа " гэх мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас)

 

2. Шүүгдэгч Ч.*****************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн " Би 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэртээ 10 цагийн үед 0.5 литрийн Хараа нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд жоохон унтаж байгаад босоод дахиад 14 цагийн үед 0.33 литрийн Хараа нэртэй архийг уусан. Уучхаад Хэнтий аймаг руу явах гээд гэрээсээ өөрийн Тоёота Приус-20 маркийн ******* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гараад гэр хорооллын Петровис колонк дээр очоод ганц хоёр хүн рүү яриад бензиний мөнгө асуутал олдохгүй болохоор нь буцаад гэр лүүгээ харих гээд дунд сургуулийн баруун талын засмал замаар баруун эргэж явж байгаад замын хажуу талын гэрэлтүүлгийн шонг мөргөж ослын газрыг орхиж явсан. Гэрийнхээ хашаан дотор ороод машинаа байрлуулаад гадаа сууж байхад цагдаагийн алба хаагч нар ирээд намайг зам тээврийн осол гаргаад ослын газрыг орхиж явсан байна. Мөн та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Цагдаагийн хэлтэс дээр очиж уулз гээд дагуулж ирээд согтуурал хэмжих багаж буюу драгер багаж үлээлгэхэд 4.33% гарсан. Тэгээд миний машиныг журмын хашаанд хийгээд намайг батлан даалтад өгч явуулсан. Миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Би засварлаж өгөөгүй байгаа. Хот тохижилтоос надтай хоёр ажилтан нь засварлая гэсэн ойрд ажил нь амжихгүй байна. Удахгүй дуудаж хамт янзалъя гэсэн. ....Би жолоодох эрхийн үнэмлэхээ 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан. Тэгээд эрхээ сэргээж чадаагүй явж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024/ШЦТ/20 дугаартай тогтоолоор 2 жил эрхийг хасаж, 3.600.000 мянган төгрөгөөр торгуулж арга хэмжээ авхуулсан байсан. Торгуулийн 3.600.000 мянган төгрөгийг 6 сарын хугацаанд хувааж төлөхөөр болсон. Би 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 500.000 мянган төгрөгийг эхний удаад төлсөн байгаа. Цаашдаа шахаад гялс хийгээд дуусгана." гэх мэдүүлэг (хх-ийн 25-26 дугаар хуудас)

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-н 4-5-р хуу), үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-н 6-9-р хуу), Ч.*****************ын жолоочийн лавлагаа мэдээлэл (хх-н 10-р хуу),  жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл (хх-н 15-р хуу), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг  шалгах хуудас (хх-н 52-р хуу) Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол (хх-н 54-58-р хуу), тус шүүхийн шийдвэр биелэгдээгүй талаарх Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга, хошууч М.Чулуун-Эрдэнийн 2024 оны 06  дугаар сарын 02/1290 дугаартай албан бичиг (хх-н 64-р хуу), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.*****************ад тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасаж, 3600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн 6 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт  тогтоох албадлагын арга хэмжээ авсан байна.

 

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 17 цагийн орчимд согтууруулах ундаа хэрэглэн "Тоёота приус" загварын ******* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 15-1500 тоот хашааны зүүн талын замын гэрэлтүүлгийн шонг мөргөж зам тээврийн осол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь

 

Шүүгдэгч Ч.*****************ын “...Би 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэртээ 10 цагийн үед 0.5 литрийн Хараа нэртэй архийг ганцаараа уусан. Тэгээд жоохон унтаж байгаад босоод дахиад 14 цагийн үед 0.33 литрийн Хараа нэртэй архийг уусан. Уучхаад Хэнтий аймаг руу явах гээд гэрээсээ өөрийн Тоёота Приус-20 маркийн ******* ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож гараад гэр хорооллын Петровис колонк дээр очоод ганц хоёр хүн рүү яриад бензиний мөнгө асуутал олдохгүй болохоор нь буцаад гэр лүүгээ харих гээд дунд сургуулийн баруун талын засмал замаар баруун эргэж явж байгаад замын хажуу талын гэрэлтүүлгийн шонг мөргөж ослын газрыг орхиж явсан. " гэх мэдүүлэг,

 

   Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд Ч.*****************ын жолоочийн лавлагаа мэдээлэл, жолоочийн согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, маргаж мэтгэлцээгүй болно.

 

Энэ гэмт хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Шүүгдэгчийн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг юм.

 

Иймд прокуророос шүүгдэгч Ч.*****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “********************” ОНҮТГ –аас тус шүүхэд “Ч.***************** нь манай үйлдвэрийн газрын өмчид бүртгэлтэй Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн шонг мөргөж хохирол учруулсан зөрчил гаргасан ба тус гэмтлийг завсарлахад шаардагдах 300,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх албан бичгийг ирүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн хууль, тогтоомжийг үл тоомсорлосон байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.*****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2 жилийн хугацаагаар хасуулж, 3,600,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж, торгох ялын биелэгдээгүй үлдсэн 3,600,000 төгрөгийн 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, нийт хорих ялыг 1 жил 8 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эдлүүлэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу 4.33 хувийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодсон, тээврийн хэрэгсэл жолоодох явцдаа зам тээврийн осол гаргасан байдал,  хохирол, хор уршгийн шинж чанар буюу бусдад 300,000 төгрөгийн хохирол учруулсан байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу энэ гэмт хэргийг давтан үйлдсэн байдал, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Ч.*****************ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь заасныг баримтлан тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  заалтад зааснаар шүүгдэгч Ч.*****************ад тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 21 хоног, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Ч.*****************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг 3 жил, зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,600,000 төгрөгийн торгох ялыг тусад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.*****************ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хөхөл хангай овогт Чулуунбанзрагчийн *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*****************ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар  хасаж, 8 (найм) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож түүнд Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*****************ад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр өмнө нь тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 9 сар 21 хоногийн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг нэмж нэгтгэн Ч.*****************ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг 3 жилийн хугацаагаар, зорчих эрхийг  хязгаарлах ялыг 1 жил 2 сарын хугацаагаар тогтоож, тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,600,000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Ч.*****************ад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч Ч.*****************ыг оршин суух газар болох Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.***************** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.

 

          7.   Хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.*****************ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Р.БАТБАЯР