| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/04559/И |
| Дугаар | 101/ШШ2021/03493 |
| Огноо | 2021-11-01 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2021/03493
2021 11 01 101/ШШ2021/03493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Сувдан сондор 76-94 тоот хаягт оршин суух, Шангас овог Лхамхүүгийн ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжин 24 гудамж, 481 тоот хаягт оршин суух, Мундаг овогт Ёндонбизъяагийн*******т холбогдох,
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.******* миний бие нь 2013 онд Ё.Мандахбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамт амьдрах хугацаанд 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр охин М.Есүгэн, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр охин М.Есүжин нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид зан харилцааны таарамжгүй байдал болон 2 охиноо миний охүүхэд биш гэж байнга хэрүүл хийж намайг байнга эвгүй байдалд оруулж ирсэн.
Ч.Мандахаяр нь өөрийн хамаатан садан, ойрын ах дүү нартаа миний хүүхдүүд биш гэж ойлгуулсанд нь би маш их гомдож байна. Бид 2020 оноос хойш салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид өсч торниж байна. Одоо бид тус тусдаа амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон бөгөөд охин М.Есүгэн, М.Есүжин нарын эцэг Ё.Мандахбаяр мөн болохыг тогтоож өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Хариуцагч Ё.Мандахбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие хүүхдүүдийн эцэг мөн бөгөөд тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Ё.Мандахбаярт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзав.
Хариуцагч нь хүүхдүүдийн эцэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч буйгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Л.*******, Ё.Мандахбаяр нар 2013 онд танилцаж, хамтран амьдрахгүйгээр бэлгийн харьцаатай байсан, 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Мундаг овогт*******ын******* /регистрийн дугаар:УК17290626/, 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Мундаг овогт*******ын******* /регистрийн дугаар:УА19260149/ охидыг төрүүлсэн, хүүхдүүд одоо эхийн асрамжинд эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигч талуудын тайлбар, хүний их эмч Г.Нямын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно., 23.2.-т Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ. гэж тус тус хуульчлан заасан.
Нэхэмжлэгч нь хүүхдийн эцэг тогтоолгох болсон үндэслэлээ тайлбарлахдаа, хариуцагч хүүхдээ өөрийн хүүхэд биш гэж хэлж байсан удаатай, үүнийг үгүйсгэх зорилгоор шүүхийн шинжилгээний байгууллагад хандаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан хэмээн мэдүүлж байна.
Шүүх, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т тухайлан зааснаар эцэг, эхийг тогтооход эмнэлгийн шинжилгээ, тусгай мэдлэг шаардагдах үндэслэл тогтоогдоогүй буюу хариуцагч нь нэхэмжлэгчтэй эр, эмийн харилцаатай байсан, хүүхдүүдийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч буйгаа шүүхэд илэрхийлж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Мундаг овогт Ёндонбизъяагийн*******/регистрийн дугаар:НЮ75013072/-ыг Мундаг овогт*******ын******* /регистрийн дугаар: УК17290626/, Мундаг овогт*******ын******* /регистрийн дугаар:УА19260149/ нарын төрсөн эцэг болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5-д, Улсны тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,930 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ё.Мандахбаяраас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА