| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-08-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Азжаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Э.Азжаргал
Шүүгдэгч Д.************, Н.********************* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-гийн *********************, Б овогт Д-гийн ************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн ************ нарт холбогдох эрүүгийн 2440000000038 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1978 оны ......... дугаар сарын ..........-ны өдөр .... аймгийн ........ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн .... сум ...... дугаар баг ........ тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,
Мөн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ************* регистрийн дугаартай Б овогт Д-гийн ************.
2. Монгол Улсын иргэн, 1972 оны .... дүгээр сарын ...-ний өдөр ..... аймгийн ........ суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум ... дугаар баг ... дүгээр байрны ... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .......... регистрийн дугаартай Х овогт Н-гийн *********************.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.************, Н.********************* нар бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 баг *************** дугаартай гудамжны үзүүрт хохирогч Х.*************ыг ******* дугаартай тээврийн хэрэгсэл дотроо унтах хооронд түүний машин дотроос "lphone13 promax" маркийн rap утсыг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн,
Шүүгдэгч Д.************ нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн гудамжинд хохирогч П.*************той маргалдаж, улмаар түүний нүүр тус газар гараараа 2-3 удаа цохисны улмаас эрүүний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.************ шүүхийн хэлэлцүүлэгт: “Би *************той муудахдаа талх, консеров авсан явж байсан. ************* булааж авах гээд болохгүй хоорондоо маргалдсан. Тэгээд тийм юм болсон. Өөр зүйл болоогүй. ************* өөрөө согтуу явж байсан” гэв.
Шүүгдэгч Н.********************* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2440000000038 дугаартай эрүүгийн хэргээс
1.Хохирогч Х.*************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-өндөр сумын 4 дүгээр багийн Зулбаяр-1 дэлгүүрийн эсрэг талд байрлах гудамны үзүүрт 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 05 цаг өнгөрч байхад хүргэн ах Б.***************ын /****************/ ********** УЕН улсын дугаартай Тоёота приүс маркийн тээврийн хэрэгсэл дотор хүн хүлээх зуураа гар утсаа оролдож байгаад хэсэг унтсан байсан. Харин сэрэхэд машины урд салон дээр гар утасны кейс дотор байдаг Хаан банкны карт 1 ширхэг, ажилдаа буюу уурхайд орохдоо үзүүлдэг карт 1 ширхэг тус бүрийг тавиад гар утас байхгүй байсан. Харин би rap утсаа машин дотроо хайгаад олоогүй тул шууд цагдаа найз буюу ********ын гэрт очоод гар утсаа машин дотроосоо алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд найз ********ын хамт гар утсаа алдахад байсан газраа ирээд Зулбаяр-1 гэх нэртэй дэлгүүр онгойхоор нь ороход нэг эмэгтэй байхаар нь танай дэлгүүрийн эсрэг талд машин дотроосоо гар утсаа алдчихлаа. Та камерын бичлэгээ ухраагаад өгөөч гэхэд нөгөө эмэгтэй ухрааж өгсөн ба тухайн үед хар хувцастай хүн миний машины хаалгыг онгойлгоод хэсэг зогсож байгаад яваад өгч байсан. Харин би тухайн камерын бичлэгийг ухрааж үзэж байхдаа найз ********ын rap утсаар бичлэг хийж авсан. Тэгээд тухайн хүн нь хэн болох нь мэдэгдэхгүй байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн.
... Би ажилд гарах гэж байсан болохоор архи уугаагүй нойрмоглоод унтчихсан байсан юм. Машины хаалга түгжээгүй онгорхой байсан. Би өмнөх орой нь найзуудтайгаа уулзаад үлдэгдэл пиво машинд байсан. Тэгээд нэг ах надаа өгчих гэхээр нь би нойрмог байсныг хэлэх үү толгой дохисон юм." гэх мэдүүлэг (хх-ийн 8-10, 111 дүгээр хуудас)
2.Гэрч Д.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Х.************* нь манай найз байгаа юм. 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө манай найз ************* манайд хүрээд ирсэн. Би цаг хэд болж байгааг сайн ажиглаагүй. Тэгээд би найз *************тай хамт гар утсаа машин дотроос нь алдсан гэх газар очоод ойр орчимд нь хяналтын камер байгаа талаар харахад Зулбаяр-1 дэлгүүрийн камер байсан. Тэгээд Зулбаяр-1 дэлгүүр онгойхоор нь орж хяналтын камерыг нь шүүж үзэхэд 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 05 цаг 39 минутын үед манай найз Х.*************ын машин дээр хар хувцастай хүн очоод цаад хэсэг буюу машины зүүн хэсэгт нь очоод харагдахаа больсон. Тэгээд хэсэг удаж байгаад машины зүүн хойд хэсгээр гараад ирсэн. Тухайн хүн шууд алхаад хүрэн хашааны хэсэгт очоод хяналтын камерын бичлэгт харагдахааргүй болсон. Би тухайн хүнийг танихгүй. ...Харин 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Геологийн байрны 24 цагийн дэлгүүр ороход тухайн дэлгүүрт байсан хүмүүс *********** гэх хүн 100.000 төгрөгөөр айфоне маркийн сүүлийн үеийн гар утас худалдаж авах гэж байсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би *********** гэх хүн дээр явж очиж та айфоне маркийн гар утас худалдаж авсан уу гэхэд *********** надад хэлэхдээ ************ надад саарал өнгийн айфоне загварын гар утас 50.000 төгрөгөөр худалдсан. Харин манай охин тухайн гар утсыг хараад 50.000 төгрөгөөр ийм гар утас авах боломжгүй наадах чинь хулгайн гар утас юм байна гэж хэлээд гэрийн хажууханд ************ явж байсан тул охин араас гүйж очоод ************т гар утсыг буцааж өгөөд 50.000 төгрөгөө аваад гэртээ хүрээд ирсэн. Тэгээд ************ыг олж очиж гар утас хаана байгаа талаар асуухад ************ нь архи ууж байсан хажууд сэрсэн гар утас байхгүй байна. Миний хажууд ************** байсан гэхээр нь би **************ийнд очиход **************ийн эхнэр нь хулгайд алдагдсан гэх саарал өнгийн айфоне маркийн гар утсыг гаргаж өгсөн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр ирэхэд орой 23 цаг болж байсан. Тэгээд би Х.************* найзыг дуудаад чиний гар утас мөн үү, мөн бол гар утасны кодыг тайлаад харуулаарай гэхэд гар утас 8 цагаар кодлогдсон байсан. Тэгээд найз *************т гар утасны кодыг тайлуулаад доторх зүйлсийг нь шалгаад гар утас нь мөн бол өгдөг талаар хэлээд маргааш өглөө нь ************* найзыг цагдаагийн хэлтэс дээр дуудаж гар утасны кодыг тайлуулахад шууд түгжээ нь тайлагдаж доторх зургийг нь харахад найз *************ын зураг байсан тул гар утсыг Х.************* найзад хүлээлгэн өгөхдөө ямар нэгэн сэв зураас болсон талаар асуухад эвдрэл гэмтэл байхгүй байна. Ямар нэгэн санал гомдол байхгүй гэж хэлээд авсан." гэх мэдүүлэг (хх-ийн 13-14 дүгээр хуудас)
3.Гэрч Х.***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ************ нь саарал өнгийн айфоне загварын сүүлийн үеийн гар утас зарна гэж явж байхад нь би тааралдсан юм. Тэгээд манай охин *********** гар утасгүй юм чинь аваад өгье гэж бодоод үнийг нь асуухад 50.000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нь би 50.000 төгрөгийг нь бэлнээр нь өгөөд гар утсыг аваад гэртээ очиход охин *********** нь айфоне загварын саарал өнгийн гар утсыг сүүлийн үеийн үнэтэй гар утас байна. Энэ гар утас ийм үнэтэй байхгүй хулгайн гар утас байна буцаагаад мөнгөө авах ёстой гээд гэрийн хажууханд ************ явж байсан тул араас нь гүйцэж очоод гар утсыг нь буцааж өгөөд 50.000 төгрөгөө аваад хүрээд ирсэн. Тэгээд ************ цаашаа яваад өгсөн. " гэх мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас)
4.Гэрч С.******************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "************** 2024 оны 05 дугаар сарын 22-ны орой 21 цаг 55 минутад гэртээ согтуу орж ирэхдээ гар утас оллоо гээд саарал өнгийн айфоне загварын гар утас олж ирсэн. Тэгээд би ажилдаа яваад нөгөөн гар утсыг мартсан байсан. Харин 2024 оны 05 дугаар сарын 23-ны орой цагдаа ******** орж ирээд ************** өчигдөр гэртээ ирэхдээ гар утастай ирсэн үү гэхээр нь би нөгөө гар утсыг нь ******** цагдаад өгсөн. Тэгээд ******** цагдаа гар утсыг авахдаа гадна талыг нь нэг харж шалгаад авч явсан" гэх мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас)
5.Гэрч Д.**************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Би 2024 оны 05 сарын 22-ны өдөр гудамжинд явж байгаад нүдэн ********* буюу Д.************тай таарсан чинь нэг гар утас бариад зарна гээд явж байсан тэгээд надад 60.000 төгрөгөөр зарна гэхээр нь би бэлэн 60.000 төгрөг өгөөд авсан. Би утас сайн мэдэхгүй ярьж л байвал болно гэж бодоод л авсан юм" гэх мэдүүлэг (хх-ийн 113 дугаар хуудас)
6.Насанд хүрээгүй гэрч Х.****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "Намайг гэртээ байхад 2024 оны 05 сарын 23-ны өдөр өглөөгүүр 9-10 цагийн орчим байх манай аав Х.*********** гаднаас нэг айфонь 13 про макс маркийн гар утас 50,000 төгрөгөөр авлаа гээд орж ирсэн би хараад аав энэ чинь үнэтэй сүүлийн үеийн гар утас байна. Хулгайн утас байвал яах вэ буцааж өг гэсэн чинь аав өө тийм үү тэгвэл өгье гээд бид хоёр тэр Д.************ гэж хүнд утсыг нь өгөөд мөнгөө авсан. Тэр хүнд би энэ чинь үнэтэй утас ш дээ та яагаад хямдхан зарна гээд байгаа юм гэсэн чинь ахынх нь өөрийн утас юм аа ах нь кодыг нь мартсан чи кодыг нь гаргаад аваа гэхээр нь аав бид хоёр өө тийм юм байхгүй энэ утсыг чинь авахгүй гээд гудамжинд өөрт нь өгөөд явуулсан. Өнгөгүй шарласан кэйстэй, саарал өнгийн артай хуучиндуу айфонь-13 про макс маркийн утас байсан." гэх мэдүүлэг (хх-ийн 113 дугаар хуудас)
7.Шүүгдэгч Д.************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "...би хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад маргах зүйл байхгүй. Өмнө нь яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө айгаад гадаа унасан байхад нь аваад явсан гэж мэдүүлсэн юм." гэх мэдүүлэг (хх-ийн 216 дугаар хуудас)
8.Шүүгдэгч Н.****************ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "************ тал лааз пиво бариад орж ирсэн юм. Надад бас гэрт тал шил Хараа нэртэй архи байсан юм тэрийг уугаад дуустал ************ нэг залуу машиндаа унтаж байна лээ. Би машины хаалгыг нь онгойлгоод хартал машинд дотор нь пиво байсан. Би авчих уу гэхэд намайг ав ав гэхээр нь аваад ирсэн гэж хэлээд тэр залуу унтаж байна лээ гар утас нь цээжин дээр нь тавиатай байна лээ очоод гар утсыг нь авъя гэхээр нь дагаад гэрээс гараад хамт очсон. Бид 2 машин дээр явж очоод ************ машины хаалгыг онгойлгохоор нь би хартал утас нь унтаж байгаа залуугийн цээжин дээр нь байхаар нь би авчихсан. Тэгээд яваад өгсөн. Бид 2 зарах гээд Бор-Өндөрөөр явж байгаад ************** гээд мотоциклтой явж байсан залууд 1 шил Хараа нэртэй архиар өгчихсөн." гэх мэдүүлэг (хх-ийн 78-79 дугаар хуудас)
9. Хохирогч П.*************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 03 сарын 29-ний өдөр 11-12 цагийн орчимд зах орчхоод баруун хороололд байх гэр лүүгээ явж байтал контейнертой дэлгүүрийн урд гудамжинд нүдэн ********* буюу Д.************ гэх залуутай таарсан. Энэ үед тэр надаас архины мөнгө байвал өгчих гэхээр нь чамд өгөх мөнгө байхгүй ээ гэсэн чинь хээзийгээд байна уу гээд намайг заамдаж аваад тонгорч унагаад дээр гараад л миний зүүн шанаа орчим 2-3 удаа хүчтэй цохисон, сүүлийнх нь цохихыг бол би чулуугаар цохиогүй байгаа гэж санасан яг харсан юм байхгүй, тэгээд л намайг хаячихаад босоод яваад өгсөн. Би тэр үед эрүү сонин хөдөлж болохгүй болохоор нь эмнэлэг орж зураг авхуулаад цагдаад мэдэгдчихээд явчихсан юм." гэх мэдүүлэг (хх-ийн 129-130 дугаар хуудас)
10.Шүүгдэгч Д.************ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "П.*************той таарсан, яг тухайн үед П.************* бид хоёр аль аль нь халамцуу явсан. П.************* тухайн үед орилоол савхин бээлийн гартаа хийчхээд цохичих гээд л тэр хавиар нэг хашхираад байхаар нь би барьж аваад цааш түлхэх үед хашаа налж унасан юм, би уг нь цохиж гэмтэл учруулаагүй юм. Гэхдээ яалт ч үгүй намайг түлхэхэд бол хашаа налж унасан тэхдээ гэмтэл авсан юм байна. Тэгээд л салаад явцгаасан юм. Тэр үед П.************* алнаа гээд л хашхираад л чулуу шидээд л үлдсэн би цаашаа яваад өгсөн. " гэх мэдүүлэг (хх-ийн 187-188 дугаар хуудас)
11. Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай
1. П.*************ийн биед эрүүний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт (хх-ийн 133-134 дүгээр хуу)
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 31-34 дүгээр хуудас), “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШД-165 дугаартай үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.************, Н.********************* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 87, 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөгч нь дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Д.************, Н.********************* нарыг бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 баг *************** дугаартай гудамжны үзүүрт хохирогч Х.*************ыг ******* УЕН дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл дотор унтаж байхад нь түүний "lphone13 promax" маркийн rap утсыг авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Х.*************ын “...2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 05 цаг өнгөрч байхад хүргэн ах Б.***************ын********** УЕН улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл дотор хүн хүлээх зуураа гар утсаа оролдож байгаад хэсэг унтсан байсан. Харин сэрэхэд машины урд салон дээр гар утасны кейс дотор байдаг Хаан банкны карт 1 ширхэг, ажилдаа буюу уурхайд орохдоо үзүүлдэг карт 1 ширхэг тус бүрийг тавиад гар утас байхгүй байсан. Харин би rap утсаа машин дотроо хайгаад олоогүй тул шууд цагдаа найз буюу ********ын гэрт очоод гар утсаа машин дотроосоо алдчихлаа гэж хэлсэн. Тэгээд найз ********ын хамт гар утсаа алдахад байсан газраа ирээд Зулбаяр-1 гэх нэртэй дэлгүүр онгойхоор нь ороход нэг эмэгтэй байхаар нь танай дэлгүүрийн эсрэг талд машин дотроосоо гар утсаа алдчихлаа. Та камерын бичлэгээ ухраагаад өгөөч гэхэд нөгөө эмэгтэй ухрааж өгсөн ба тухайн үед хар хувцастай хүн миний машины хаалгыг онгойлгоод хэсэг зогсож байгаад яваад өгч байсан..” гэх мэдүүлэг
Гэрч Д.********ын "...2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би Геологийн байрны 24 цагийн дэлгүүр ороход тухайн дэлгүүрт байсан хүмүүс *********** гэх хүн 100.000 төгрөгөөр айфоне маркийн сүүлийн үеийн гар утас худалдаж авах гэж байсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь би *********** гэх хүн дээр явж очиж та айфоне маркийн гар утас худалдаж авсан уу гэхэд *********** надад хэлэхдээ ************ надад саарал өнгийн айфоне загварын гар утас 50.000 төгрөгөөр худалдсан. Харин манай охин тухайн гар утсыг хараад 50.000 төгрөгөөр ийм гар утас авах боломжгүй наадах чинь хулгайн гар утас юм байна гэж хэлээд гэрийн хажууханд ************ явж байсан тул охин араас гүйж очоод ************т гар утсыг буцааж өгөөд 50.000 төгрөгөө аваад гэртээ хүрээд ирсэн. " гэх мэдүүлэг,
Гэрч Х.***********ийн "2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ************ нь саарал өнгийн айфоне загварын сүүлийн үеийн гар утас зарна гэж явж байхад нь би тааралдсан юм. Тэгээд манай охин ***********ь гар утасгүй юм чинь аваад өгий гэж бодоод үнийг нь асуухад 50.000 төгрөг гэж байсан. Тэгэхээр нь би 50.000 төгрөгийг нь бэлнээр нь өгөөд гар утсыг аваад гэртээ очиход охин *********** нь айфоне загварын саарал өнгийн гар утсыг сүүлийн үеийн үнэтэй гар утас байна. Энэ гар утас ийм үнэтэй байхгүй хулгайн гар утас байна буцаагаад мөнгөө авах ёстой гээд гэрийн хажууханд ************ явж байсан тул араас нь гүйцэж очоод гар утсыг нь буцааж өгөөд 50.000 төгрөгөө аваад хүрээд ирсэн. Тэгээд ************ цаашаа яваад өгсөн." гэх мэдүүлэг,
Гэрч Д.**************ийн "Би 2024 оны 05 сарын 22-ны өдөр гудамжинд явж байгаад нүдэн ********* буюу Д.************тай таарсан чинь нэг гар утас бариад зарна гээд явж байсан тэгээд надад 60.000 төгрөгөөр зарна гэхээр нь би бэлэн 60.000 төгрөг өгөөд авсан. Би утас сайн мэдэхгүй ярьж л байвал болно гэж бодоод л авсан юм" гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Х.****************ийн "2024 оны 05 сарын 23-ны өдөр өглөөгүүр 9-10 цагийн орчим байх манай аав Х.*********** гаднаас нэг айфонь 13 про макс маркийн гар утас 50,000 төгрөгөөр авлаа гээд орж ирсэн би хараад аав энэ чинь үнэтэй сүүлийн үеийн гар утас байна. Хулгайн утас байвал яах вэ буцааж өг гэсэн чинь аав өө тийм үү тэгвэл өгье гээд бид хоёр тэр Д.************ гэж хүнд утсыг нь өгөөд мөнгөө авсан." гэх мэдүүлэг,
Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг болно.
Шүүгдэгч Д.************ нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багийн гудамжинд хохирогч П.*************той маргалдаж, улмаар түүний нүүр тус газар гараараа 2-3 удаа цохисны улмаас эрүүний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч П.*************ийн “Би 2024 оны 03 сарын 29-ний өдөр 11-12 цагийн орчимд зах орчхоод баруун хороололд байх гэр лүүгээ явж байтал контейнертой дэлгүүрийн урд гудамжинд нүдэн ********* буюу Д.************ гэх залуутай таарсан. Энэ үед тэр надаас архины мөнгө байвал өгчих гэхээр нь чамд өгөх мөнгө байхгүй ээ гэсэн чинь хээзийгээд байна уу гээд намайг заамдаж аваад тонгорч унагаад дээр гараад л миний зүүн шанаа орчим 2-3 удаа хүчтэй цохисон, сүүлийнх нь цохихыг бол би чулуугаар цохиогүй байгаа гэж санасан яг харсан юм байхгүй, тэгээд л намайг хаячхаад босоод яваад өгсөн.” гэх мэдүүлэг
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн авхуулсан рентген зураг, эмчийн тодорхойлолт, шүүгдэгч Д.************ын гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг болно.
Хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Д.************, Н.********************* нар нь бүлэглэн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өглөө 05 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 баг *************** дугаартай гудамжны үзүүрт хохирогч Х.*************ыг ******* УЕН дугаартай тээврийн хэрэгсэл дотор унтаж байхад нь түүний "lphone13 promax" маркийн rap утсыг хувьдаа шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшилд авч, захиран зарцуулах эрхийг бий болгосон бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай, идэвхтэй үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.
Ердийн бүрэлдэхүүнтэй хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан бага хэмжээний буюу 300,000 төгрөг, түүнээс доош бол гэмт хэрэгт тооцохгүй байхаар хууль тогтоогч тайлбар хийсэн бөгөөд энэ хэргийн тухайд хохирогчид 2,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Д.************ нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөөнд халдаж хохирогчийн нүүр тус газар гараараа 2-3 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь эрүүний ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн ба үйлдэл, хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоотой байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Д.************, Н.********************* нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн, шүүгдэгч Д.************ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон болно.
Шүүгдэгч Д.************, Н.********************* нар нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг гаргасан ба прокурорын яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудал дээр маргаж, мэтгэлцээгүй болно.
Хохирогч Х.*************ын Iphone 13 promax загварын гар утас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, хохирогч П.************* нь “гомдол саналгүй” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааг өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, архи, согтууруулах ундааны хамааралтай байдал, амар хялбар аргаар хөрөнгөжих гэсэн сэтгэхүйн хандлага нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.*********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,
шүүгдэгч Д.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 8 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялын найман цагийг нэг хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нийт хорих ялыг 9 сар 7 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************т Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас найман цагийг нэг хоногийн хорих ялаар тооцож, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 10 сар 20 хоногоор тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүгдэгч Д.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Н.*********************д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Д.************, Н.********************* нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол тэдэнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа бүлэглэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.************ нь хохирогч П.*************ийн эрүүл мэндэд учирсан хохиролд тусламж, дэмжлэг үзүүлээгүй, шүүгдэгчийн хувийн байдал буюу шүүгдэгч Д.************ нь өмнө нь хулгайлах болон эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,
шүүгдэгч Д.************т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин цаг) нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 56 хоногийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сар, 26 хоногийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 400 цагийн цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар, 26 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.************ын нийт эдлэх хорих ялыг хугацааг 1 (нэг) жил 3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр,
Шүүгдэгч Н.*********************д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Iphone 13 promax маркийн гар утсыг хохирогч Х.*************т олгож, бичлэг бүхий флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Н.*********************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
Шүүгдэгч Б овогт Д-гийн ************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.****************ийг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************ыг 450 (дөрвөн зуун тавин цаг) нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.************т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 56 хоногийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн 1 жил 1 сар, 26 хоногийн хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 400 цагийн цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 50 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сар, 26 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.************ын нийт эдлэх хорих ялыг хугацааг 1 (нэг) жил 3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.************т оногдуулсан 1 (нэг) жил 3 (гурав) сар, 16 (арван зургаа) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.****************ийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, түүний ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********************* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг сануулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Iphone 13 promax маркийн гар утсыг хохирогч Х.*************т олгож, бичлэг бүхий флаш дискийг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт үлдээсүгэй.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Д.************т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Н.*********************д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР