Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2021/00618

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд цахимаар хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* дүүргийн ******* дугаар хоо, ******* тоотод шин суух, Ш******* овогт Б******* Г******* /рд:/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Б******* дүүргийн ******* дугаар хоо, 1******* дугаар хэсэг, С******* тоотод шин суух, Э овогт Б Б /рд:/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г*******, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар олцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие *******019 оны 0******* дугаар сард Б.Бтой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнд Тоёото кровн маркийн автомашиныг *******4,500,000 төгрөгөөр худалдсан. Б.Б нь автомашины үнэд 17,000,000 төгрөг төлсөн. Үлдэх 7,500,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.Боос автомашины үлдэгдэл төлбөр болох 7,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Манай ах Б.Ггийн төлөх байсан өр төлбөрийг би мэдэхгүй. Хэрвээ ах Б.Г нь хариуцагч Б.Бд өртэй юм бол уг төлбөрөө өртэй хүнээсээ нэхэх ёстой гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Г*******ийг төлөөлж түүний дүү Б.Гтай худалдах, худалдан авах гэрээ

байгуулж, Тоёото кровн маркийн автомашиныг *******4,500,000 төгрөгөөр авахаар тохирсон. Миний нөхөр Б.Б нь Б.Г*******ийн төрсөн ах Б.Гтэй найзууд бөгөөд тэрээр манай нөхөрт өртэй байсан. 7,500,000 төгрөгийг Б.Ггийн өрөнд тооцож, үлдэх 17,000,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч төлсөн. Талууд тохиролцсоны дагуу төлбөр тооцоо бүрэн дууссан. Мөн гэрээний *******.*******-т төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг тусгасан байгаа. Би Б.Г*******ийг гэрээ байгуулах үед хараагүй, дараа нь 1 удаа л харсан гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч  Б.Г******* нь хариуцагч Б.Бд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Зохигчид *******019 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.Г******* нь 0*******-*******141007-19-I00777 тоот гаалийн мэдүүлэгтэй, GWS*******04-0010613 арлын дугаартай, Тоёото кровн маркийн, сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг шилжүүлэх, Б.Б нь *******4,500,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 14 дугаар тал/

Талуудын хоонд Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Тэдгээрийн хоонд байгуулагдсан дээрх *******019 оны 0******* дугаар сарын 0*******-ны өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.******* хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зигийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Зохигчдын хэн аль нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнэд худалдан авагч Б.Б нь 17,000,000 төгрөг төлсөн, тээврийн хэрэгслийг хүлээн авсан үйл баримтад тус тус маргаагүй. Харин хариуцагч Б.Б нь үлдэх 7,500,000 төгрөгийг өөрийн нөхөр болох Б.Бд Б.Ггээс төлөх өр төлбөрт суутгасан гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн *******36 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай зохицуулалт юм. Гэрээний талууд болох Б.Г*******, Б.Б нарын хоонд өр, авлага байхгүй талаар талууд тайлбарласан.

Хариуцагчаас гаргасан Б.Ггээс нөхөр Б.Бд төлөх өр төлбөрт 7,500,000 төгрөгийг суутгасан тул худалдах-худалдан авах гэрээний үлдэх төлбөрийг төлөхгүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно.

Хэдийгээр талуудын байгуулсан худалдах-худалдан авах гэрээний *******.*******-т төлбөр тооцоо дууссан гэж заасан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь 7,500,000 төгрөгийг худалдан авагч нь төлөөгүй үйл баримтыг тайлбарласан. Иймд хариуцагч Б.Б нь тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төлөөгүй болох нь тогтоогдож байх тул уг мөнгөн хөрөнгийг түүнээс гаргуулж, нэхэмжлэгч Б.Г*******т олгох нь Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.*******.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн *******43 дугаар зүйлийн *******43.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Боос 7,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Г*******т олгосугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын логод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 134,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дот Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ