| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээний Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 106/2024/0010/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/654 |
| Огноо | 2024-08-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/654
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн хөтлөн,
улсын яллагч Д.Агар /тээврийн прокурорын газрын хяналтын прокурор/
шүүгдэгч М.*******
хохирогч С.*******, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг /ҮД:0128/ нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч ******* овогт *******гийн *******ад холбогдох эрүүгийн 2403000000468 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 4 дүгээр сарын 13-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* -д жолооч ажилтай, ам бүл , эхнэр, хүү, охин, зээгийн хамт, дүүргийн дүгээр хороо, ийн - тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,
******* овогт *******гийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч М.******* нь “... дүүргийн дүгээр хорооны нутаг, Хувьсгалчдын гудамж, -н зүүн талын замд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч С.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.*******ын “... гэм буруутай маргахгүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч С.*******гийн “...гомдолтой...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2403000000468 дугаартай хэргээс
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч С.*******гийн өгсөн “...Телевизийн хашаанд зөвшөөрөлтэй машин ордог хэсэгт цагаан саарал машин зогсож байсан. Би эргэж хараад алхаж байсан. Гэнэт нуруунд нэг юм хүрэх шиг болохоор нь эргээд харахын завдалгүй доогуур нь орсон. Толгой хоёр дугуйны хооронд цухуйж гарч ирэхэд орилоод машиныг нь нүдсэн. Тэгэхэд машин зогсоод жолооч гарч ирсэн. Машин дотор нь жолоочоос гадна хоёр хүн байсан. Миний зүүн талын хавирга хугарсан. талын хөл зөөлөн эдийн гэмтэлтэй, гуяны мах үхэжсэн. Арьс солиулах эхний хагалгаанд орсон байгаа. хөл бүтэн гишгэж болохгүй байгаа. Эмчилгээний бүх зардал, сэтгэл санааны хохирол, ажилгүй байсан хугацааны цалин зэргийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх-ийн 18/
Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 20/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...хохирогч С.Дагмидаа нь мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,47,20 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч М.*******-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-2/,
Эрүүл мэндийн даатгалын санд 1.47.20 төгрөг төлсөн баримт /хх-ийн 26/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний хариуцагч Д.ийн “...сүүлд буюу маргааш нь болсон ослын талаар сонссон. Болсон үйл явдал нь ухарч байгаад харахгүй хүн мөргөсөн гэсэн. ХАБЭА-н инженер өгдөг байхаа. Ер нь өгдөг. ******* манай байгууллагад ороод 6 сар болж байна. маркийн - улсын дугаартай мотоцикл нь манай ******* цахилгаан түгээх сүлжээ -ний өмч. Бүх хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-46/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 814 дугаартай “...С. *******гийн биед цээжний зүүн талын 1- хавирганы хугарал, бүсэлхийн 4-р нугалмын арын сэртэнгийн хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, зүүн гуянд шарх, цээж, эгэм, баруун шуу, алга, зүүн шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт, баруун шанаа, хөхлөг сэртэн, баруун шуу, зүүн бугалга, шуу, баруун өвдөг, шилбэ, тавхай, зүүн гуя, шилбэ, тавхайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 1-3/,
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэлмэнгийн 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 6/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 60/
******* цахилгаан түгээх сүлжээ , Өндөр хүчдэлийн ашиглалт, засварын төвийн албан бичиг “Жолооч *******гийн ******* (РД: ) нь тус ашиглалт, засварын төвд 2024 оноос 01-дүгээр сараас одоог хүртэл тасралтгүй сар ажиллаж байгаа бөгөөд 2,100,000 (Хоёр сая нэг зуун мянган) төгрөгийн цалинтай болохыг тодорхойлов” /хх-ийн 62/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63/
Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 64/
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 6/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.*******ын яллагдагчаар өгсөн “...хохирогч харагдахгүй байсан. Учир нь өндөр тэрэг болохоор. Тухайн автомашин ******* цахилгаан түгээх станц -ны өмч. Надад жолоо барих эрх байдаг. Би 200 онд ******* хотод Отгонжолоо сургуулийг төгсөж жолооч болсон. В, С, М ангилалтай. Би ойролцоогоор 3.000.000 гаруй төгрөг зарцуулсан баримтаар нотлогдоно. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Цаашид учирсан хохирлыг барагдуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М.******* нь “... дүүргийн дүгээр хорооны нутаг, Хувьсгалчдын гудамж, -н зүүн талын замд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч С.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт болох 102 дугаарын утсанд ирсэн дуудлага мэдээлэл /хх-ийн 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-/, хохирогч С.*******гийн мэдүүлэг /хх-ийн 16/, шүүгдэгчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 814 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-3/, Авто тээврийн үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-46/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газрын мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах дэслэгч цолтой Б.Тэлмэнгийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 6-7/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруутай этгээд нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн байхыг шаардахаар хуульчилсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэв.
Иймд, шүүгдэгч М.*******ын дүүргийн дүгээр хорооны нутаг, Хувьсгалчдын гудамж, -н зүүн талын замд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 12 цаг 30 минутын орчимд " " маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан "Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй." гэсэн заалтыг зөрчсөний улмаас ухрах үйлдэл хийхдээ явган зорчигч С.*******г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөрийн тухайд
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудыг дүгнэхэд шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******гийн эмчилгээний зардалд 2.688.980 /хоёр сая зургаан зуун наян найман мянга есөн зуун ная / төгрөг, гэмт хэргийн улмаас төрд учирсан зардалд 1.47.20 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга таван зуун хорь/ төгрөгийг ЭМД Санд тус тус төлсөн байх ба шүүгдэгч хохирогч нар нь энэ талаар маргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* нь эмчилгээний зардалд нэмж 76.800 /далан зургаан мянга найман зуу/ төгрөг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4.90.000 /дөрвөн сая есөн зуун тавь/ төгрөг нэхэмжилсэн ба эмчилгээний зардалд нэхэмжилсэн 76.800 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүх дүгнэн шийдвэрлэх боломжгүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт хангалттай авагдаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин орлого болон цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь эмчилгээний зардалд нийт 1.486.200 нэхэмжилсэн хэдий ч хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа 76.800 төгрөг болгон багасган өөрчилсөн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Дөрөвт хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалтай.
Шүүгдэгч М.******* нь иргэний хариуцагч УБЦТ -д жолоочоор ажилладаг, тухайн байгууллагаас цалин хөлс авдаг болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны хуулгаар тогтоогдсон, шүүгдэгч нь УБЦТ -д хөдөлмөр эрхэлдэг, шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь УБЦТ -ийн эзэмшилд бүртгэлтэй талаар иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлэг /хх-29 тал/ зэргээр нотлогдсон тул шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэмтэл зэрэгт шүүх дүгнэлт хийж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх заалт, 499.4 дэх заалт, дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин үржүүлж 9.900.000 /есөн сая есөн зуун мянга / төгрөгийг иргэний хариуцагч УБЦТ -с гаргуулж хохирогч С.*******д олгож шийдвэрлэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.******* нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч М.*******ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгчдийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал зэрэгт дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000 /дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч М.*******ад оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дүгээр зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж, ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дугаар зүйлийн .1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 4000/дөрвөн мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4.000.000 /дөрвөн сая/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.*******ад шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх заалт, дүгээр зүйлийн .3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******аас хохирогч С.*******гийн эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигт 76.800 /далан зургаан мянга найман зуу/ төгрөг, иргэний хариуцагч УБЦТ -с хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 9.900.000 /есөн сая есөн зуун мянга/ төгрөг тус тус гаргуулж олгосугай.
6. Шүүгдэгч М.******* нь хохирогч С.*******гийн эмчилгээний зардалд 2.688.980 /хоёр сая зургаан зуун наян найман мянга есөн зуун ная / төгрөг, гэмт хэргийн улмаас төрд учирсан зардалд 1.47.20 /нэг сая дөрвөн зуун далан таван мянга таван зуун хорь/ төгрөгийг ЭМД Санд тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Хохирогч С.******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин орлогыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЧИМЭГ