Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/09

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Э.Э- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох эрүүгийн 1938007020403 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Э- ,

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах Номын өргөө нэртэй үйлчилгээний төвөөс хохирогч Т.О-гийн Самсунг-жи 7 загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хулгайлж, 355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөаймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн нутагт байрлах Номын өргөө нэртэй үйлчилгээний төвөөс хохирогч Т.О-гийн Самсунг-жи 7 загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг хулгайлж, 355.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1938007020403 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Хохирогч Т.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...201оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би Номын өргөө дэлгүүрийн 2 давхарт ажиллаж байсан бөгөөд үдээс хойш доод давхарт зогсож байхад үл таних залуу орж ирээд надаас 1 дүгээр ангийн хүүхдийн ном байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэр залуу дээшээ өгсөөд гарсан. Дээд давхарт хүн байгаагүй бөгөөд би тэр залуугийн араас дагаад өгссөн. Шатаар өгсөж явтал доор нэг хачин хувцастай залуу бас тэр хавиар яваад байхаар нь эргэж харан харан дээшээ гартал тэр залуу миний ширээний хажуу талын лангуун дээр ном хараад зогсож байсан...Би тухайн үед гар утсаа мартсан байж байгаад 17 цагийн үед утсаар ярих гээд утсаа хайтал олдохгүй байсан. Тэгээд 1, 2 давхрын камерыг шүүгээд үзтэл дээшээ гарсан үл таних залуу миний гар утсыг ширээн дээрээс авсан нь бичигдсэн байсан...гэх 3 мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/

Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би номын өргөөний гадаа үлдээд Э.Э- орж ном асуугаад гарч ирсэн...Надад ямар нэг гар утас үзүүлээгүй...Э.Э- номын өргөөнөөс гарч ирээд асуусан ном байхгүй байна гээд бид хоёр тэндээсээ 13 дугаар хороо руу явган явсан. Тэр үед би архи уусан байсан болохоор сайн мэдэхгүй байна...Э.Э- бид 2 гэртээ очсоны дараахан Э.Э- дэлгүүр яваад иръя гэж гараад ганц шил архи, хүүхдэд өгөх ойр зуурын юмнууд аваад ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

Шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би номын өргөө рүү ороод 2 давхар руу гарч ном асуухаар гарч явтал миний араас худалдагч нь өгсөж байгаад буцаад явсан. Тэгэхээр нь тэр чигээрээ 2 давхар гартал ширээн дээр нэг гар утас харагдахаар нь очиж аваад шууд гарсан. Би таксины жолоочтой эхнэр рүүгээ явж байх замдаа жолоочид гар утас зарах талаар хэлэхэд жолооч 25.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь бэлэн мөнгөөр зарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4-р тал/ Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10- р тал/ Хөрөнгийн үнэлгээний тайлан, дүгнэлт /хх-ийн 23-р тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох маягт /хх-ийн 27-р тал/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багийн Засаг даргын тодорхойлолт, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 50/3-2590 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг дахь Хаан банкны салбарын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5890/610 дугаартай албан тоот, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 41-51-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульзаасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэшалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Хөвсгөаймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Номын өргөө нэртэй үйлчилгээний төвөөс хохирогч Т.О-гийн Самсунг-жи 7 загварын гар утас, Хаан банкны виза карт зэргийг нууцаар, хууль бусаар авч, 355.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь хохирогч Т.О-, гэрч Д.Г-, нарын мэдүүлэг, шүүгдэгч Э.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 23-р тал/ зэрэг хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэгт тусгагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг нь шүүгдэгчийн дээрүйлдэл, хэргийн үйл баримтын талаар агуулгын хувьд зөрөөгүй, ач холбогдол бүхий үнэн зөв мэдүүлсэн. Мөн хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдлын талаарх тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт, бусад баримтат мэдээлэл нь уг хэрэгт хамааралтай, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Шүүгдэгч нь хохирогчийн өмчлөх эд хөрөнгөд халдсан гэмт үйлдэл нь хууль бус, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалүндэслэн шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэл зөв байна гэжшүүх дүгнэв. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал хохирогчийн эд хөрөнгөдөө анхаарал, хяналт тавиагүй зэрэг нөхцөл байдал нь нөлөөлсөн гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Э.Э- нь хохирогч Т.О-гийн өмчлөх эрхэхалдан хохирол учруулсан бөгөөд шүүгдэгчээс Э.Э-аас Samsung J7 5 маркийн гар утасны төлбөр 350.000 төгрөг, банкны төлбөрийн карт авах үнэ 5.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.О-д олгох, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 20.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыүндэслэн шүүгдэгч Э.Э-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-53-р тал/-аар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Э.Э- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Эрүүгийн 1938007020403 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ыг гурван зуун /300/ цагийн 6 хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Э.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-аас 355.000 төгрөгийг гаргуулж хохирогч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 38-17 тоотод оршин суух Т.О-д олгосугай.

5. Шүүгдэгч Э.Э-аас эрүүгийн хэрэг хянян шийдвэрлэх ажиллагааны зардал болох 20.000 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт олгосугай.

6. Эрүүгийн 1938007020403 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭ-ОЧИР