Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/095

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Хохирогч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов, П.Өлзийбаяр /онлайн/,

Гэрч: *******, *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, Ц.Мөнхтуул нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000130020 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, / РД:******* /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын дугааргүй Арвайн хурд маркийн мотоцикл буюу тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүйтэн толгой” гэх газар мотоциклтой зорчиж явсан *******ыг мөргөж , зам тээврийн осол гарган хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн эгэм ясны дунд хэсгээр бяцарсан хугарал, 4,5,6,7-р хавирга суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би эрх үүрэгтэй танилцсан асуух зүйл байхгүй. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уншиж чадна бичиж чадахгүй. Өмгөөлөгчөөр 2094 өмгөөлөх эрхийн дугаартай Б.Бурмаа өмгөөлөгчийг авсан байгаа өмгөөлөгчөө байцуулан. Би 1975 онд аав *******, ээж Сосорбарам нарын отгон хүү болон мэндэлсэн би эхээс 6-лаа. Би Баянхонгор сумын 3 дугаар арван жилийн сургуульд 7 анги хүртлээ суралцаж байгаад хөдөө мал дээр гарсан би цэргийн алба хааж байгаагүй. Би эхнэр болох тай 1998 онд танилцаж гэр бүл болоод 4-25 насны 8 хүүхэдтэй болон хамт одоог болтол хамт амьдарч байна. Би одоогоор Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 4 дүгээр багт малчин. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярихад хэрэг болсон газрын ойролцоо айлууд байсан мөн уулан дээр 2-3 хүн байсан гэхдээ хэн гэж хүмүүс байсан гэдгийн мэдэхгүй байна хайгаад олвол гэрчээр мэдүүлэг өгүүлнэ. Би ******* гэх хүний мөргөөгүй өөр мотоциклтой явж байгаад очсон надад өөр нэмж ярих зүйл байхгүй.....гэх мэдүүлэг/ хх-ийн 151 /,

.....Нэмж ярихад 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө цагдаагийн газраас дуудлага ирлээ гээд манай сумын 2 цагдаа ирээд намайг аваад явсан тухайн үед тус 2 цагдаа миний мотоциклийн зургийг дарсан би тэр үед гэртээ ганцаараа байсан. Тэгээд намайг тус цагдаа нар машиндаа суулгаад аймгийн төв дээр авчраад гээд мөрдөгч дээр авчирч өгсөн. Тэгээд мөрдөгч надаас мэдүүлэг авсан. Тэгээд намайг явуулсан ба маргааш нь би баривчилгаад орсон /он сарын өдрийг санахгүй байна/ миний баривчилгаанд орсон шалтгаан гэвэл эхнэртээ гар хүрсэн хэргээр баривчилгаанд орсон. Баривчилгаанд орсон байхад мөрдөгч надаас мэдүүлэг аваад байсан. Тэгээд би баривчилгаанаас гарсан. Би тухайн өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй эрүүл байдалтай *******ын гэрт 10 цаг өнгөрч байхад гэрт нь очсон намайг гэрт ороход ******* нь эхнэртэйгээ хамт байсан ба өөр хүн байгаагүй *******ын эхнэр надад хоол хийж өгөөд хоол идэж байтал нэрийн мэдэхгүй байна *******ын саахалт айлын цагаан машинтай хүн эхнэртэйгээ орж ирээд хоол идсэн ба Өвөрхангай аймаг руу эмнэлэг рүү явж байгаа гээд орж ирсэн тэгтэл ******* нь авдраасаа том шилтэй архи гаргаж ирээд надтай хувааж уусан харин гаднаас орж ирсэн хүмүүс тус архинаас уугаагүй харин бид 2-ыг архи уугаад сууж байхыг хараад сууж байсан. Тэгээд би гэрээс нь гараад явсан. Би тус хүмүүсийг нэрийг мэдэхгүй ямартай ч *******ын гэртээ ойрхон саахалт байдаг айлын хүмүүс байсан би одоо харвал танина. Би гийн гэх хүнийг огт танихгүй. Би тухайн хэрэг болдог өдөр ******* гэх айлд огт ороогүй. Уг хэргийн шүүх хурал болохын өмнө *******тай хамт нэг танихгүй хөгшин хүн ороод ирэхээр нь би тус хүнийг гийн гэдэг хүн нь байх гэж бодоод тэр хүнээс та гийн гэдэг хүн мөн үү гэж асуутал би бишээ гэж хэлсэн. Би шүүх хурлын дараа хамаатны ахаараа гийн гэх хүнийг хайлгаж байгаад ахаараа уулзуулсан чинь Баян-Овоо сумын Дуурсахын хөндийд нутаглаж байсан тэр хүн ахад хэлэхдээ би *******ын хэргийн талаар цагдаад ерөөсөө мэдүүлэг өгөөгүй гэж хэлсэн байсан. Би тухайн үед Арвай хурд нэртэй цэнхэр өнгийн улсын дугааргүй мотоцикл унаж байсан. Миний мотоцикл одоо хөдөө гэрийн гадаа байгаа....гэх мэдүүлэг,

2. Шүүгдэгч  *******ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:... Тухайн өдөр 09 цагийн үед би аймгийн төвд байдаг гэрээсээ Баян-Овоо сумын 4 дүгээр багт байдаг хөдөө гэр лүүгээ өөрийн Арвайн хурд маркийн мотоциклоор ганцаараа гараад явж байтал Баян-Овоо сумын 4 дүгээр багийн зүс таних хүн надтай таарсан ба тус хүн надтай таараад ах нь шараа тайлах гэсэн юм аймгийн төв рүү согтуу мотоциклтой орж болохгүй байна надтай хамт яваад аймгийн төв ороод өгөөч гээд байхаар нь би тус хүнийг мотоциклдоо сундлаад Баянхонгор аймгийн Гүнж дэлгүүрийн замын урд талд байдаг худалдааны 2 төвийн нэгэн рүү зүс таних хүн маань ороод ерөөл нэртэй 0.5 гр архи аваад гарч ирээд явсан тус хүний мотоциклын дээр очоод тэр хүн өөрийнхөө мотоциклыг унаад бид 2 Бөндөг гэх айлын ойролцоо байсан айлд очсон чинь тус айлд тус айлын эхнэр нөхөр 2 бага насны буюу 3-5 насны 2 хүүхэд, 50 орчим насны эрэгтэй, эмэгтэй 2 хөгшин байсан. Тэгээд тус айлд очоод надтай хамт явж байсан зүс таних хүний авсан архийг зүс таних бид 2 хувааж уугаад сууж байтал тус багийн малчин Бөндөг гэгч ганцаар орж ирсэн. Тэгээд надтай хамт явж байсан зүс таних хүн бид 2 тус айлд ууж байсан архиа дуусгаад /ерөнхийдөө зүс таних хүн маань тус архины ихэнхийн уусан/ тус айлаас гарахын өмнө тус айлын эзэн болон Бөндөг мотоциклуудаа ундаа малдаа явсан удалгүй араас зүс таних хүн бид 2 гараад би ганцаараа салаад гэгч нутгийн айлдаа очиход 12 цаг болж байсан ба гэгчийн эхнэр надад хоол хийж өгсөн. Хоол идээд байж байтал гэгч нь авдраасаа 1 том шилтэй архи гаргаж ирээд задалсан тэгээд тус архийг гэгч бид 2 хувааж уугаад 14 цагийн үед би гэгчийн гэрээс гараад мотоциклоо унаад явж байтал гэгчийн гэрийн хойд талд байдаг дэрсэнд явж байсан чинь согтоод байхаар нь тус дэрсний ойролцоо мотоциклоо тавиад 1 цаг гаран унтаад өгсөн. Тэгээд би унтаж байгаад сэрээд уусан архи маань гарсан байхаар буцаад гэгчийн гэрт ортол гэгчийн эхнэр чи яваагүй юм уу гэртээ харихгүй яасан юм гэж хэлээд байж байтал гэгч нь миний хажуугаар гараад мотоциклоо унаад борлонгоо тууж ирэн гээд явсан ба би удалгүй араас нь мотоциклоо  аад явж байтал миний явж байсан талын зүүн гар талд гэгч нь зам хөндлөн гараад явж байгаад мотоциклоосоо унахаар нь би очоод юу болсон бэ ахаа гэсэн чинь намайг дайраад унагаачихлаа гээд байсан та юу яриад байна би таныг дайраагүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд гэгч мотоциклоо унаж чадахгүй байхаар нь би гэгчийг мотоциклынхоо араар сундлаад гэрт нь эхнэрт хүргэж өгсөн чинь эхнэр нь надад юу ч  хэлэхгүй байсан. Тэгээд би ын мотоциклийг хүргэж өгөх хүн олж өгөхөөр гэгчийн унасан  газарт очоод байж байтал мотоциклтой судалгаатай 2 залуу ирэхээр нь ахын 2 дүү энэ мотоциклийг /ын унаж явсан мотоцикл/ урд талд байгаа айлд хүргээд өгөөч гэсэн чинь тус 2 залуу зөвшөөрсөн ба тус мотоциклийн унаад ын гэрийг өнгөрөөд яваад өгөхөөр нь би араас очоод тус 2 залууг зогсоогоод та 2 өнгөрөөд явчихлаа гэж хэлээд зогсож байтал аймгийн төвөөс саарал, цагаан өнгийн 2 жижиг тэрэг миний хажууд ирж зогсоод тус машинаас 3 насанд хүрсэн эмэгтэй, насанд хүрсэн 1 эрэгтэй насанд хүрээгүй 1 эрэгтэй хүүхэд нийт 5 хүн бууж ирээд 3 эмэгтэй болон насанд хүрсэн 1 эрэгтэй залуу нийт 4 хүн намайг зодож эхэлсэн. Насанд хүрсэн залуу нь миний мотоциклийг өшиглөж унгаасан. Тэгээд тэр хүмүүс намайг машиндаа суулгаад гэрт авчраад байж байгаад мотоцикл нь дээрээ очоод том охиноос нь мал эзэнгүй мотоциклынхоо түлхүүрийг авъя гэж хэлсэн чинь миний мотоциклын түлхүүрийг өгөхөөр би мотоциклоо унаад гэр рүүгээ явсан тэр хүмүүс аймаг руу явсан. Өөр зүйл болоогүй. ын гэгчийн 2 эмэгтэй хүүхэд нь миний 2 гараас нэг нэгээр бариад настай хөгшин эгч миний үснээс зулгаагаад байж байтал том банди нь миний зүүн талын шанааны хэсэгт 2 удаа баруун гараа атгаж байгаад цохисон мөн миний хамрын хэсэгт 2 удаа толгойгоороо мөргөсөн, мөн баруун гарыг барьж байсан охин нь миний баруун талын шанааны хэсэгт 1 удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй. Тухайн үед зодуулсны улмаас миний хамар мурьсан, зүүн талын шанааны хэсэг хавдаад өвдөж байсан мөн баруун талын шанааны хэсэгт хөхөрсөн байсан. Хэрэг болсны маргааш нь би Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-т үзүүлж хамрынхаа зургийг авхуулсан. Тухайн үед үзүүлсэн эмнэлгийн бичиг баримт надад байгаа. Тухайн үед мал эзэнгүй байсан болохоор мал руугаа яараад цагдаагийн байгууллагад хандаж чадалгүй яваад өгсөн. Эхлээд зүс таних хүний архинаас 50 гр орчмыг уусан ба үлдсэн архийг нь тухайн хүн өөрөө ууж дуусгасан. гэгчийн гэрт очсон чинь том шилтэй архи гаргаж ирсэн ба /архины хэмжээг мэдэхгүй байна/ тус архийг бид 2 тэнцүү хувааж уусан 5и тухайн үед согтоогүй байсан ба ын гэрээс мотоциклоо унаад явж байтал салхинд олгой эргээд байхаар нь гэрийнхэн хойд талын дэрсэнд хэсэг бөөлжиж байгаад 2 цаг гаран унтаад өгсөн өөр нэмж архи уугаагүй. гэгч айлтай 2017-2019 оны хооронд нэг доор айл байдаг байсан эр хугацаанд ганц нэг удаа хүүхдүүдээс болж маргалдаж байсан байсан тэрнээс өөрөөр ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би аймгийн төвөөс гарч явах замдаа *******тай таарч надаар дэлгүүрээс архи авахуулсан. Тэгээд бид шүүх хуралдаанд гэрчээр оролцож байгаа залуу *******гийн гэрт очсон. Би одоо *******, ******* нарын зүсийг хараад таньж байна. Би тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлэхгүй байсан. Намайг буруутгаж буй хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би *******гийн гэрт ******* ахын архийг нь ууж дуустал хүлээсэн. Хэдэн цаг байснаа санахгүй байна. Би өөрөө архи уугаагүй. Би *******тай 3 жил айл саахалт явсан хүмүүс учир өглөөний 10 цаг өнгөрч байхад тэднийд очсон. Тэгээд хоол идсэн. Би *******ын гэрээс гарч яваад нэг сэрсэн чинь дэрсэн дотор унтаж байсан. *******ын гэрт очиход ******* борлон тууж ирэх гээд явсан. Би мотоцикл унах гэтэл толгой эргээд бөөлжих гээд байсан. Тэгээд өөрийгөө гайгүй байх гэж бодоод мотоцикл унаад явсан. Тэгсэн дэрсний хажууд мотоциклтойгоо унаж бензин асгарсан. Түүнээс биш *******ыг мотоциклоо унаж явж байхад нь мотоциклоор мөргөсөн зүйл байхгүй. *******д учирсан гэмтэл хэнээс, юунаас болж үүссэнийг мэдэхгүй байна. Энэ хэргийн шалгаад 2-3 жил болж байна. Хохирогч н. өөрөө гэмтэл авсан байх боломжтой. Би ойчиход нь н.д тусалсан. Гэрт нь оруулж өгсөн. Тэгсэн маргааш нь Баян-Овоо сумын байцаагч намайг хүн дайрсан гээд дуудсан. Байцаагч гэр түшүүлээд тавьчихсан байсан мотоциклын зургийг 4 тал бүрээс нь дарчхаад явчихсан.

Манайх н.ынхтай 3 жил айл өвөлжсөн. Хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Тэгээд н. авдраасаа том шилтэй архи гаргаж ирсэн. Бид хувааж уусан. *******ыг мотоциклоор дайрч биед гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* бид 2 сайхан найзалж явсан. Сайхан сэтгэлийн хариуг ингэж барьж байна ******* түрүүлж мотоциклоо унаж явснаас хойш 5 минутаас хэтрэхгүй би мотоциклоо унаж хөдөлсөн гэв.

4. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2022 оны 11 сарын 10-ны өдөр эхнэр бид хоёрыг гэртээ байж байтал 15 цагийн үед манай сумын иргэн болох ******* гэгч нь ганцаараа, цэнхэр өнгийн мотоциклтой, согтуу байдалтай манайд ирсэн. ******* манайд унд уучхаад манай гэрээс гараад хойд зүг рүү мотоциклоо унаад явсан. Тэгээд манай эхнэр хониндоо, харин би адуундаа яваад 17 цагийн үед гэртээ ирээд нойр хүрээд байхаар нь унтсан байсан ба манай эхнэр хониндоо явж ирээд тусад нь малладаг “борлон руугаа яв” гээд намайг сэрээсэн. Тэгсэн чинь ******* буцаж манайд ирээд цай уучхаад дахиад хөдлөөд явсан. Тэгээд араас нь мотоциклтой борлондоо явсан ба замд дахиж таараад “борлон хаана байна, харсан уу” гэж асуухад “хүйтэн толгойн ойролцоо байна” гэхээр нь заалгуулж аваад хөдлөөд явж байтал ******* миний зүүн гар талаас замаар мотоциклтой явж байгаад замаас гарч ирээд шууд намайг мөргөж унагасан ба би босох гэсэн босож чадахгүй байсан болохоор ******* рүү “чи яагаад намайг дайрч байгаа юм бэ” гээд орилсон чинь ******* над дээр ирээд “юу болчихвоо ах” гээд мэдэн будилсан байдалтай асуугаад байсан. Тэгэхээр нь би “зүгээр байж байсан хүнийг яаж байгаа юм бэ” гэж хэлсэн чинь юу ч дуугарахгүй байсан. Арай хийж *******ийн мотоциклийн араар суугаад гэртээ ирээд өвдөөд болохгүй болохоор нь аймгийн тав рүү орж эмнэлэгт үзүүлэхээр явах гэж байхад ******* цуг явна гэж байгаад гэнэт мотоциклоо унаад зугтаагаад яваад өгсөн. Ямар шалтгааны улмаас мөргөсөн гэдгийг мэдэхгүй байна. Бид хоёрын хооронд ямар нэгэн хэрүүл маргааны асуудал болоогүй. Өс хонзонгийн ямар нэгэн зүйл байхгүй. Манайд ирэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Гэхдээ биеэ авч явах чадвартай байх шиг байсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 32-33 /,

.....Би гэрээс гараад хойд зүг рүү шороон замаар явж байгаад дөнгөж замаас зүүн гар тал руугаа салж байтал миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүн гар талаас ирээд миний унаж байсан мотоциклийн урд хэсгийн рулын ойролцоо ирж мөргөсөн. Тэгээд би зүүн гар тал руугаа унасан. Уг ослын улмаас баруун талын рамын хэсэгт ханзарсан. Манайд ирээд “аймагт хоноод сая гарч ирлээ, замаараа Мягмар гэх хүнтэй таараад 2 шил архи уучхаад ирлээ” гэхээр нь би “согтуу байна, архиа гаргаж байгаад яваа” гэж хэлсэн чинь миний үгэнд орохгүй байсан. ******* нь намайг мөргөчхөөд мөргөөгүй гээд байхад гээд гүрийгээд байгаад гомдолтой байна. Надад эмчилгээний зардалд ямар ч төлбөр мөнгө өгөөгүй. Би хохирлоо барагдуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

.........******* мөргөсний миний зүүн талын 8 хавирга, зүүн талын эгэм хугарч гэмтсэн, уг гэмтлээс болж эмчилгээний зардалд 5.000.000-6.000.000 төгрөг орчим зардал гарсан. Би Улаанбаатар хот руу 2 дахин явж эмчилгээ хийлгэсэн.Зардлын баримтууд бүгд байгаа, би гаргаж өгнө. ******* миний мотоциклийг мөргөсний улмаас мотоциклийн руль хэсэг баруун талын хэсэг рүү хагас мурийсан байдалтай байсан. Би гомдолтой байна. Ослын улмаас учирсан хор хохирлоо төлж барагдуулмаар байна....гэх мэдүүлэг /хх-ийн 38/,

5. Шүүхийн хэлэлцүүлэгт Хохирогч ******* мэдүүлэхдээ:   Би өглөө 10 цагийн үед хонио бэлчээчхээд гэртээ ирсэн. Тэгсэн манайд ******* нэлээд гуйвсан байдалтай ирсэн. Чи хаана архи уусан юм бэ гэхэд ******* ахтай *******гийнд архи уучихаад ирлээ гэж хэлсэн. Тэгтэл одоо намайг худлаа ярьсан мэтээр надтай архи уусан гэж мэдүүлэг өгч байна. ******* манайд архи уусан зүйл байхгүй. Хоол идсэн. Манайхаас мотоциклоо унаж мордоод удаа ч үгүй унтчихсан. Тэгээд ******* манайд 5 цаг өнгөрч байхад дахин ирж борлон хаана байгаа талаар асуусан. Би түрүүлээд борлон руугаа явсан. Миний араас ******* мотоциклтойгоо ирсэн. Би мотоциклоороо борлонгийнхоо хажууд ирээд буугаад зогсох гэтэл ******* намайг дайрч мотоциклтой татаад унагаачихсан. Би мотоциклынхоо урд тал руу “толгойгоо шааж” унасан. Тэгээд ******* намайг найзаа би чамайг арай муухай дайрлаа шүү гэж хэлсэн. Миний араас ******* ирж байхыг би харсан. Тэгээд замаас нь гараад зогсож байя гэж бодоод зогсож байсан чинь юу юугүй намайг ирээд дайрсан. Би харахад хамгаалалтынхаа малгайг хажуу тийш нь болгох гэж байгаад л намайг дайрчих шиг болсон. Тэгээд би газарт ойчоод нэлээн удсаны дараа ******* намайг босгосон. Тэгээд гэрт очоод эмнэлгийн машин ирж намайг аймаг руу авч явсан. ******* манайд үлдсэн. *******эд архи өгсөн зүйл байхгүй. Тэр намайг дайрсан. Миний биед гэмтэл учирсан нь үнэн гэв.

6. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Хохирогч *******ын талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 3.089.000 төгрөгийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан байсан байсан. 3.089.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45/,

7. Гэрч ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2022 оны 11 сарын 10-ны өдөр 15 цагийн үед манай багийн иргэн ******* гэгч нь мотоциклоо унаад, согтуу байдалтай ганцаараа манайд ирсэн. Манайд хоол унд идчихээд хойд зүг рүү гэр лүүгээ явсан ба нөхөр адуугаа услах гээд би хониндоо явсан ба ******* унаж ойчоод яваад байсан. Хонио туугаад замаараа аргал түүгээд байж байтал манай нохойнууд гэрээс хойд зүг рүү хуцаад байхаар нь яагаад байгаа юм бол гээд яваад очоод харсан чинь ******* манай гэрийн ойролцоо мотоциклтойгоо зогсоод “би танай ар талын дэрсэнд унтсан байсан байна, замын хүмүүс сэрээлээ” гэж хэлсэн. Тэгээд ******* манайд орж хүйтэн юм уугаад гарсан ба тэр үед манай нөхөр болох адуундаа яваад гэртээ ирж байсан. Тэгээд би *******эд хандан “орой болчихлоо, гэртээ харь” гэж хэлсэн. Тэгээд ******* манай гэрийн гаднаас хөдлөөд явсан ба удалгүй араас нь манай нөхөр ялгаж хариулдаг борлон руугаа мотоциклоор явсан. Манай нөхөр борлондоо яваад удаад байхаар нь гэрээс гараад хойд талд байдаг дэрсэнд харсан чинь манай борлонгууд байсан ба харин манай нөхөр байхгүй байсан. Тэгсэн чинь манай нохойнууд хойд зүг рүү боргоогоод байхаар нь хартал тоос манараад байсан ба дурандсан чинь нэг хүн яваад байсан ба нэг хүн нь газар хэвтэж байсан. Тэгсэн чинь ******* манай нөхрийг араараа суулгасан байдалтай ирсэн ба манай нөхөр “******* намайг мотоциклоор урдаас ирээд дайраад хаячихлаа” гэсээр ирсэн. Манай нөхрийн бие өвдөөд байна гэхээр нь хүүхдүүдээ аймгаас дуудаад аймгийн төвийн эмнэлэг рүү орж ирсэн. Тэр үед ******* цуг явна гэж байсан боловч мотоциклоо унаад шууд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний мэдэхээр ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 47-49 /,

...... ******* нь миний нөхөр байгаа юм харин ******* манай багийн малчин байгаа юм өөрөөр ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Надад нэмж ярихад ******* нь манай нөхрийг мөргөөгүй гэж худлаа яриад байгаа ба миний хувьд “манай нөхөр ******* нь мотоциклтойгоо явж байтал ******* гэгч нь хажуу талаас нь мотоциклтойгоо ирээд мөргөж унагааж байхыг би ойрхон газраас харсан юм.” Миний санаж байгаагаар 12-13 цагийн үед нөхөр бид 2-ыг гэрт байж байтал ******* нь цэнхэр өнгийн мотоциклтой халамцуу байдалтай ганцаар ирсэн. ******* манайд орж ирэхэд биеийн байдал нь хэвийн байсан. ******* нь манайд орж ирэхдээ халамцуу байдалтай орж ирсэн ба *******тай ирж байх замдаа таараад 2 шил архи хувааж уусан талаар ярьж байсан манайд орж ирээд хоол цай л идэж уусан харин архи согтууруулах ундааны төрлийн зүйл огт хэрэглээгүй. Манай нөхөр тухайн хэрэг өдөр согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан. *******ийг манайд орж ирэхэд нь архи гаргаж өгсөн зүйл огт болоогүй. Тухайн өдөр ******* л манайд ирсэн өөр хэн ч ирээгүй харин хэрэг болсны дараа орой манай хүүхдүүд болон гэх манай эгч нар ирсэн өөр хэн ч ирээгүй. Манай хүүхдүүдийг ирэхээс өмнө ******* манай нөхрийг авчраад надаас уучлалт гуйгаад би ахыгаа алаад хаячихлаа гээд надаас уучлалт гуйгаад байсан ба ******* надад хандаж хурдан эмнэлэг дууд би яваад мотоциклийн аваад ирье гээд яваад өгсөн....гэх мэдүүлэг,

8. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би тухайн өдөр аймгийн төвд гэртээ байж байтал 18 цагийн үед манай ээж миний утас руу залгаад “аав чинь мотоциклтой явж байгаад ******* гэгчид дайруулчихлаа, хурдан хүрээд ир” гэж надад хэлсэн. Манай аав ээж 2-ын байдаг газар нь Баян-Овоо сумын 4 дүгээр багийн Хүйтэн толгой гэх газарт аймгийн төвөөс 10 орчим км зайтай байдаг. Тэгээд би шууд ээжийн эгч болох г аваад ээж аав 2-ын гэрт очих гээд явж байтал аавын гэрийн урд талын зам дээр ******* гэгч нь мотоциклтой байсан, хажууд мотоциклтой 2 залуутай цуг зогсож байсан ба эгч бид 2 очоод “*******ээ чи яагаад аавыг дайрсан юм бэ” гэсэн чинь юу ч ярихгүй байсан ба тэгэхээр нь би *******ийг “чи машинд суучих аав, ээж 2 дээр очъё” гэсэн чинь суухгүй байсан, хамт явж байсан эгч “зугтаачхаж магадгүй” гээд *******ийг загнасаар байгаад машинд суулгасан. эгч бид 2-ыг *******ийг машинд суулгах гээд маргалдаж байхад тухайн үед *******тэй хамт зогсож байсан 2 залуу хөдлөөд явсан байсан. Анх очоод би тэр 2 залуугаас “та 2 юу хүмүүс вэ, *******ийг таньдаг юм уу” юу болсон талаар асуусан чинь “бид 2 энэ ахыг танихгүй, бид 2-ыг явж байсан чинь энэ ах /*******/ зогсоогоод бид 2-ыг “мотоцикл дээр хүргээд өгөөч” гээд гуйгаад байсан гэж хариулсан. Тэгээд эгч бид 2 *******ийг дагуулаад ээж, аав 2 дээр очоод “юу болсон юм” гээд асуусан чинь ******* дуугүй зогсоод байсан ба “чамайг цагдаад өгнө” гэж хэлсэн чинь “цагдаа нар надад нөлөөлөхгүй” гээд байсан. Тэгээд бид нар аавыг аваад аймгийн эмнэлэг рүү *******ийг машиндаа суулгаад явж байтал ******* зам дээр үлдсэн мотоциклоо хараад “ядаж түлхүүрийг нь авъя” гээд байхаар нь би түлхүүрийг нь авсан чинь ******* “ах нь мотоциклоо унаад урд чинь ороод эмнэлэг, цагдаа руу цуг явъя” гээд байхаар нь түлхүүрийг нь өгсөн чинь мотоциклоо унаад шууд бид нараас зугтаагаад хойд зүг рүү яваад өгсөн. Тэгээд бид нар *******ийг араас явалгүй аавын бие муу байхаар нь шууд аймгийн эмнэлэгт ирж аавыг үзүүлсэн өөр зүйл болоогүй. эгч бид 2-ыг очих үед ******* гэгчээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан, тухайн үед гэхдээ согтолт нь гайгүй байх шиг байсан. Харин манай аав тухайн үед эрүүл согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би ******* гэгчид гар хүрч цохиж зодоогүй, харин манай ээжийн эгч болох эгч уурандаа “яагаад хүүхэд дайрч унагаад бэртээж байгаа юм бэ” гээд нүүрний хэсэгт нь 2-3 удаа алгадаад авсан. Өөр гар хүрч цохиогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 /,

9. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:..... Тухайн өдөр 19 цагийн намай гэртээ хоол идээд сууж байтал манай авга дүү болох Жаргалсайхан гэгч нь залгаад “ыг мотоциклтой хүн дайрчихлаа, тань дээр манай хүүхэд очно, та цуг хүрээд ирээрэй” гэхээр нь би ын том охин болох ийн хамт ын гэр лүү явж байтал ын гэрийн урдхан талд 3 мотоциклтой 3 хүн зогсож байсан. Тэгээд бид 2 тухайн хүмүүс дээр очсон чинь надад “нөгөө аавыг дайрсан гээд байгаа ******* гэдэг чинь энэ байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тухайн хүмүүсээс “та нар юу хийж байгаа хүмүүс вэ” гэж асуусан чинь тус 2 залуу “энэ ах бид 2-ыг зогсоогоод мотоцикл унаад айлд хүргээд өгөөч гэж гуйгаад байгаа юм гэж хэлчхээд” яваад өгсөн. Тэгээд бид 2 ******* гэгчийг машинд суулгаад мотоциклийг нь байсан газар үлдээгээд ын гэрт очсон. Тэгээд би ******* гэгчид хандан “миний дүү яах гэж архи уусан юм бэ, хөгшин хүн дайрч аллаа ш дээ, эгч нь цагдаа дуудсан гэж хэлсэн чинь ******* гэгч нь “цагдаа нар надад үйлчлэхгүй” гээд над руу дайрч миний урдаас салавч гаргаад намайг хэл амаар доромжлоод байхаар “чи хөгшин хүний урдаас яаж байгаа юм” гэж хэлээд баруун гараараа *******ийн зүүн талын хацар хэсэгт нь 2 удаа алгадсан. Тэгээд бид ыг аймгийн эмнэлэгт үзүүлэх зорилгоор авч явахаар болоод давхар *******ийг суулгаад явж байтал ******* “мотоциклоо хээр хаямaapгүй байнa, би мотоциклоо унаад урд чинь ороод аймаг оръё” гэж хэлэхээр нь бид нар итгээд мотоциклийнх нь түлхүүрийг өгсөн чинь мотоциклоо асаагаад бид нар луу салавч гаргаж байгаад зугтаагаад яваад өгсөн. Тэгээд бид нар ыг аймгийн эмнэлэгт авчраад цагдаагийн байгууллагад хандсан. Миний харснаар ******* нь согтуу байдалтай байх шиг байсан ба согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Харин манай хүргэн болох гэгч нь архи, тамхи хэрэглэдэггүй хүн. Миний харснаар *******ийн нүүрний хэсэгт бага зэргийн шалбархайнууд үүссэн байсан. ******* гэгч нь намайг хэл ам, үйлдлээрээ доромжлоод салаавч гаргаад байсан болохоор нь уурандаа хацар луу нь 2 удаа алдагдсан өөрөөр цохиж зодоогүй. *******ээс “юунаас болж хөгшин хүн мөргөсөн юм бэ” гэж удаа дараалан асуугаад хариулахгүй байсан “зүгээр л уучлаарай” гээд байсан. Намайг тэй ыг авахаар очсон чинь баруун талынхаа орон дээр ёолоод сууж байсан, гэгч нь бие өвдөөд гэж хэлээд байхаар нь бид аймгийн эмнэлэгт хүргэж ирээд үзүүлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 64-66 /,

10. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ******* гэх хүн нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж үзүүлсэн. гэх иргэн нь ирэх үедээ цээжин хэсгээр өвдөнө, зүүн талын гар, мөрний үеэр хөдөлгөж болохгүй байна гэсэн зовуурьтай ирсэн. Зүүн мөр нь эгмийн орчим хавантай, биеийн зүүн тал арьс доор хуралдсан байсан. Өөрөөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй. нь ирж үзүүлэхдээ мотоциклтой согтуу хүн араас нь ирж мөргөсөн гэж хэлсэн Өөр зүйл хэлээгүй. Ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл үнэртэхүй байсан. Эрүүл байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 69-70/,

11. Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:......Миний санаж байгаагаар 2022 оны 11 дүгээр сарын эхээр шиг санаж байна, өдрийн санахгүй, ямартай ч өглөө эрт 09-10 цагийн үед намайг гэртээ ганцаараа байж байтал ******* нь мотоциклтой ганцаараа орж ирсэн, би тухайн үед *******ийг архи уусан байсан гэдгийн сайн ажиглаагүй, би өөрөө урьд өдөр жоохон юм уугаад шартсан байдалтай байсан ба *******ийг манайд орж ирэхээр нь би авдраасаа 0.5 граммтай Хараа нэртэй архи гаргаж ирээд ******* бид 2 нэг нэг хундага уусан, тэгээд ******* “би аймаг орчхоод гэр лүүгээ явж байна” гээд яараад яваад өгсөн. Маргааш нь би хонинд явж байтал 3.ын гадаа машинтай хүмүүс байгаад байхаар нь гэрт нь яваад очтол 3. нь өчигдөр малд явж байтал хажуу талаас ******* мотоциклтой ирээд намайг дайрсан гэж хэлсэн өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 72 /,

..... Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл ******* нь 2022 оны 11 дүгээр сарын ихээр өдрийн санахгүй байна намайг гэрт ганцаараа байж байхад өглөөгүүр манай гэрт ирсэн ба урьд өдөр нь би архи уугаад шартаад байхаар нь *******ийг гуйгаад мотоциклоор аймаг руу орж дэлгүүрээс 0.5 граммтай хараа нэртэй архи аваад буцаж аймгаас гараад манай гэртэй саахалт байдаг гэх айлын гэрт очсон юм. Тэгээд тус архинаас , ******* бид 3 уусан ба миний мэдэхээр ******* нь 1 хундага архи уух шиг болсон тэгээд ******* нь гийн гэрт хэсэг байж байгаад мал эзэнгүй ганц гэр байгаа гээд гийн гэрээс гараад мотоциклоо унаад явсан би харин гийн гэрт хэсэг байж байгаад хонь руугаа явсан. Өмнө өгсөн мэдүүлэг дээр мартаж санаад байсан болохоор гийн талаар яриагүй. ******* нь тухайн үед намайг гэртээ ганцаар гэр сахиж байхад ирсэн тухайн үед манайд надаас өөр хүн байгаагүй харин гийн гэрт очиход болон ээж болох Өнөрөө нар байсан өөр хүн байгаагүй. Би *******ын *******ийг багаас нь мэднэ айл саахалт нутагладаг байсан тухайн үед ******* нь том болсон байсан энэ хэрэг болохоос өмнө сум орон нутаг дээр хаа нэг газар таарахаараа надтай мэндтэй устай явдаг ******* намайг танина....гэх мэдүүлэг,

12. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ *******ийг Эрдэнэ гэж дууддаг. Бид дээр үед айл саахалт явсан хүмүүс юм. Түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын эхээр Өндөр нуруут гэх газарт байсан. Урьд өдөр нь манайд хүмүүс ирж архи уугаад би шарталтын байдалтай байсан. Тэгээд шараа тайлах зорилгоор аймаг оръё гэж бодоод замдаа *******тэй тааралдаж чиний мотоцикл бичиг баримттай юм чинь дэлгүүр ороод өгөөч гээд тэгээд дэлгүүрээс 0.05 грамттай “Хараа” нэртэй архи авч н. гэх нэртэй саахалт айлындаа очиж уусан. Тэр архинаасаа *******эд нэг үрүнк архи хийж өгсөн. Тэгээд ******* мал эзэнгүй гээд яваад өгсөн. Тийм л зүйл болсон. Би Цагдаагийн газарт 2 удаа мэдүүлэг өгсөн *******ээр аймгаас архи авахуулсан гэж ярьж буй мэдүүлэг үнэн зөв. ******* надтай уулзахад ганцаараа явж байсан. Аймаг орж хүүхдийн сургалтын төлбөр хийгээд буцаж явна гэж хэлсэн.Тэгээд би ахдаа нэг шил архи аваад өг. Шартаад байна гээд хэлж байсан. Тэр шил архинаас ******* нэг л үрүнк архи уусан. Би үлдсэн тал архиа хонь руугаа аваад явсан. *******ийн гэр лүү явах замд *******ын гэр байдаг. ******* надтай дахин нийлж архи уугаагүй.

Би маргааш нь хонь хариулж яваад н.ын гэрт орсон. Гэтэл цагдаагийн машин ирсэн байсан. Би юу болсон талаар асуухад мотоциклоос ойчсон. ******* хүрч ирээд н.ыг дайрсан талаар хэлсэн. ******* хүрч ирээд н.ыг дайрсан үйл явдал нь архи уусны маргаашийн үйл явдал гэж ойлгож болно. ******* гэх хүүхэд буруу харсан байх, би *******эд нэг үрүнк архи өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******тэй таарахад бид бие биеэ таньж байсан. Би жижиг мөнгөн аягаар архи өгсөн. Хэмжээг нь сайн хэлж мэдэхгүй байна. *******гийн гэрт ******* болон түүний ээж, ******* нар байсан Тэр өдөр ******* манай гэрт ороогүй   гэв.

13. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би *******, *******, ******* нарыг танина энэ 3 хүн нь 3- лаа Баянхонгор аймгийн Баянвоо суманд байдаг малчид байгаа юм. Энэ 3 хүнээс хамгийн сайн мэдэх нь ******* ахыг сайн мэднэ би багадаа хурдан морины унадаг байсан мөн манайхтай саахалт ойрхон намаржиж зусдаг байсан. Харин эдгээр хүмүүсийн хэнтэй нь ч садан төрлийн холбоо байхгүй. Манайх 2022 оны 11 дүгээр сард /хэдний өдөр байсан гэдгийн санахгүй/ Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Уйлгамчийн өвөр гэх газарт нутаглаж байсан тус газар Баянхонгор аймгаас баруун хойд зүгээр үү буюу Сүлжээний антенн руу явах замд байдаг байсан. Манайхтай тухайн үед ойрхон байдаг байсан айлууд гэвэл ******* ахын гэр хамгийн ойрхон байсан тэгээд Янжмаа, Гантуяа гэх айлууд байсан. Манай гэр байсан газраас баруун хойд зүгт 5-6 километрийн зайд ******* гэх айл байдаг байсан. Эдгээр айлууд манайхтай ойрхон байдаг байсан хамгийн хол байсан *******ын гэр байсан. Миний санаж байгаагаар ******* гэгч нь 2022 оны 11 дүгээр сарын ихээр ******* ахтай манайд ирсэн би яг хэдний өдөр байсан гэдгийн санахгүй байна тэр 2-ыг манайд орж ирэхэд 11-12 цаг болж байх шиг байсан. *******, ******* 2 орж ирээд цай уугаад сууж байгаад ******* ах нь өврөөсөө 0.500 граммтай шилтэй архи гаргаж ирээд *******тэй уугаад байсан ******* тус архинаас 2-3 хундага уугаад одоо уухгүй архинаас гарч байгаа гэж яриад байсан тэгээд тэр 2 архиа ууж дуусаад түрүүлээд ******* нь мотоциклоо асаагаад хойд зүг рүү анти өгсөөд яваад өгсөн араас нь ******* хонь руугаа яваад өгсөн. ******* манайд орж ирэх үед биеийн байдал нь хэвийн байх шиг байсан архи уусан байдалтай манайд орж ирсэн эсэхийн мэдэхгүй байна ямартай ч манайд байхдаа ******* ахын гаргаж ирсэн архинаас 2-3 хундага уугаад би архинаас гарч байгаад гээд нэмж уухгүй байсан. Миний хувьд тус архинаас огт уугаагүй. Тэр өдрөөс хойш 2-3 хонгийн дараа ******* ахтай уулзсан чинь танайд ирсэн өдөр ******* нь танайхаас гарч яваад гэдэг хүнийг мотоциклоороо дайрсан юм шиг байна лээ гэсэн утгатай яриа гарсан байсан өөр зүйл мэдэхгүй байна өөрийн мэдэх зүйлийг санаж байгаагаараа ярилаа. Тухайн үед манай ээж болон талийгаач ах бид 3 байсан. Би ямар мотоциклтой ирсэн гэдгийн санахгүй ямартай ч мотоциклтой ирсэн. Би нүдээ хараагүй болохоор сайн мэдэхгүй ямартай ч *******, ******* ах 2-г ирсэн өдрөөс хойш 2-3 хоногийн дараа *******ыг ******* гэгч нь мотоциклоороо мөргөсөн талаар  яриа гарсан. ******* нь намайг танина манай ахын гэр *******ийн гэртэй тус хэргийн болохоос өмнө 2019 онд ойрхон саахалт намаржиж байсан би тэр хаа нэг малд явж байхдаа таараад мэндтэй устай явдаг байсан. Би *******ийг одоо харвал танина...гэх мэдүүлэг,

14. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: *******ийг танина. 2022 оны 11 дүгээр сард уулзсан. *******, ******* бид нар айл саахалт нутагладаг хүмүүс учир манайд 11-12 цагийн хооронд ирсэн. ******* ах өврөөсөө архи гаргаж ирээд *******, ******* нар уусан. Тэр архийг бараг дуустал нь уусан байх, сайн санахгүй байна. ******* ах манайх ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр хоёр цайны аяганд бага хэмжээтэйгээр архи хундагалж уусан. ******* архинаас 2-3 хундагыг уусан. Тэгээд манайхаас явахад ******* ах нээх их согтоогүй байсан. *******ийг мотоцикл унаж байхыг нь харсан мотоцикл унахдаа нэг их их хурдан явдаггүй байсан гэв.

15. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2021 оноос 2022 оны 11 дүгээр сарын 09-ныг хүртэл Баян-Овоо сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тухайн хүмүүсийн нэрийг сонсож байсан, хавтал танина. Гэхдээ  ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй.  Миний санаж байгаагаар ******* нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн Таазын  гэх газарт 2022 оны 11 дүгээр сарын үеэр нутаглаж байсан хүн мөн бол ******* нь ямартай ч гэр бүлийн хүчирхийлэл эсвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож арга хэмжээ авагдаж байсан шиг санагдаж байна. Гэхдээ би хольж магадгүй. Учир нь 2-3 жилийн өмнөх асуудал болохоор миний тушаал  2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр гарсан над дээр шийдэгдэж чадаагүй. Нэг зөрчил байсан ба уг хүн холбогдох боломжгүй байсан болохоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна /сайн тод санахгүй байна/ хөдөө гэрт нь яваад очиход ******* нь ганцаараа байсан. Тэгэхээр нь ******* нь ганцаараа байсан. Тэгэхээр нь би *******ийг  аймаг рүү авч яваад шүүхэд болон ар гэрийн хүмүүсийн аль нэгэнд нь хүлээлгэн өгсөн шиг санагдаж байна. *******ийн гэрт  очсон шалтгаан гэвэл зөрчлийн холбогдогч байсан болохоор гэрээс нь очиж авсан. Миний санаж байгаагаар *******ийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикл-д үзлэг хийж зураг дарсан асуудал болоогүй яагаад гэвэл миний тушаал өмнөх өдөр гарсан байсан болохоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байсан. Би *******ийн биеийн байдлыг харахад  тухайн үедээ хэвийн байх шиг байсан. Мотоцикл нь гэрийнхэн үүдэнд байсан ба үрүүлийн хэсэг нь бага зэрэг далийсан байдалтай байх шиг байхаар нь тухайн үедээ мотоциклоосоо унасан юм болов уу гэсэн бодол төрж байсан. Өөр зүйл мэдэхгүй....гэх мэдүүлэг,

16. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Тухайн үед иргэн *******ын биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл буюу хэрэг учрал гарах үед үүссэн гэмтэл байх боломжтой шинэ гэмтэл байсан. ын биед үүссэн гэмтлүүд нь аль аль үед үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд юм....гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 /,

17. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн 712 дугаартай шинжээчийн:...1. *******ын биед зүүн эгэм ясны дунд хэсгээр бяцарсан хугарал, 4, 5, 6, 7-р хавирга суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно....гэх дүгнэлт /хх-ийн 84-86/,

18. Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 712 дугаартай шинжээчийн:...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй....гэх дүгнэлт / хх-ийн 91-92/,

19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1377 дугаартай шинжээчийн:....1. Улсын дугааргүй, улбар шар өнгийн Мустанг-5 маркийн мотоцикл жолоодож явсан хохирогч *******, улсын дугааргүй Арвайн хурд маркийн мотоцикл жолоодож явсан холбогдогч ******* нар нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн эсэх асуулт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19.1.9-д “хууль тогтоомж хэрэглэх...” 49.1.7-д “өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах...” гэсэн заалтуудын дагуу авто инженерийн тусгай мэдлэгт хамаарахгүй эрх зүйн шинжтэй асуулт байх тул хариулах боломжгүй.

2. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийн техникийн бүрэн бүтэн байдлын талаар баримт байхгүй тул осолд нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна.

3. Тухайн осол нь суурингийн гадна, хуурай, хөрс шороон гадаргууд болсон байх тул зам нөлөөлсөн гэх баримт тогтоогдохгүй байна.

4. Үзлэг, шинжилгээний явцад ач холбогдол бүхий болон шинэ нөхцөл байдал илрээгүй....гэх дүгнэлт /хх-ийн 107-110/,

20. Дотоод хэргийн их сургуулийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 202305 дугаартай шинжээчийн:...улсын дугааргүй Арвайн хурд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан холбогдогч *******ын ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол, хэрэг болсон гэх газар нь суурингийн гадна, хуурай хөрс шороон гадаргуутай, замын ямар нэг инженерийн байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй хэсэгт болсон байх тул зам тээврийн осолд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Арвайн хурд маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан холбогдогч *******ын *******ийн буруутай үйлдлээс уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна...гэх дүгнэлт / хх-ийн 118-120/,

21. “Энх-нахиа” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дугаартай шинжээчийн:....Мустанг-5 маркийн мотоциклийн эвдэрсэн эд ангийн үнэлгээ 235.000 төгрөг,Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 235.000 /Хоёр зуун гучин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хавтаст хэргийн 125 /, болон хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/, хэрэг бүртгэлтийн хугацаа сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 3-13/,т *******ын өргөдөл /хх-ийн 15/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19, 21 /, Зам тээврийн ослын схем зураг /хх-ийн 20/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-25/, хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэх тухай мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол /хх-ийн 29/, хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 30/,   Баянхонгор аймгийн цагдаагийн газрын албан бичиг /хх-ийн 39/, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг, хавсралт /хх-ийн 41-42/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн бичиг /хх-ийн 81/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 137/, шүүгдэгч *******ийн хувийн байдлын баримтууд /хх-ийн 157-158, 163, 181, 184/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 142-147/ шинээр 2 хуудас болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ улсын дугааргүй “Арвайн хурд" маркийн мотоцикл буюу тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг зөрчиж, Баянхонгор аймгийн Баян-Овоо 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүйтэн толгой” гэх газар мотоциклтой зорчиж явсан *******ыг хажуугаас мөргөж , зам тээврийн осол гарган хохирогч *******ын эрүүл мэндэд зүүн эгэм ясны дунд хэсгээр бяцарсан хугарал, 4,5,6,7-р хавирга суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримтад Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж хийгдэж ирүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******ын өгсөн “...Би өглөө 10 цагийн үед хонио бэлчээчхээд гэртээ ирсэн. Тэгсэн манайд ******* нэлээд гуйвсан байдалтай ирсэн. Чи хаана архи уусан юм бэ гэхэд ******* ахтай *******гийнд архи уучихаад ирлээ гэж хэлсэн. Тэгтэл одоо намайг худлаа ярьсан мэтээр надтай архи уусан гэж мэдүүлэг өгч байна. ******* манайд архи уусан зүйл байхгүй. Хоол идсэн. Манайхаас мотоциклоо унаж мордоод удаа ч үгүй унтчихсан. Тэгээд ******* манайд 5 цаг өнгөрч байхад дахин ирж борлон хаана байгаа талаар асуусан. Би түрүүлээд борлон руугаа явсан. Миний араас ******* мотоциклтойгоо ирсэн. Би мотоциклоороо борлонгийнхоо хажууд ирээд буугаад зогсох гэтэл ******* намайг дайрч мотоциклтой татаад унагаачихсан. Би мотоциклынхоо урд тал руу “толгойгоо шааж” унасан. Тэгээд ******* намайг найзаа би чамайг арай муухай дайрлаа шүү гэж хэлсэн. Миний араас ******* ирж байхыг би харсан. Тэгээд замаас нь гараад зогсож байя гэж бодоод зогсож байсан чинь юу юугүй намайг ирээд дайрсан. Би харахад хамгаалалтынхаа малгайг хажуу тийш нь болгох гэж байгаад л намайг дайрчих шиг болсон. Тэгээд би газарт ойчоод нэлээн удсаны дараа ******* намайг босгосон. Тэгээд гэрт очоод эмнэлгийн машин ирж намайг аймаг руу авч явсан. ******* манайд үлдсэн. *******эд архи өгсөн зүйл байхгүй. Тэр намайг дайрсан. Миний биед гэмтэл учирсан нь үнэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ы өгсөн “...манай нөхөр ******* нь мотоциклтойгоо явж байтал ******* гэгч нь хажуу талаас нь мотоциклтойгоо ирээд мөргөж унагааж байхыг би ойрхон газраас харсан юм...” гэх мэдүүлэг,  шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******ын өгсөн “...*******ийг Эрдэнэ гэж дууддаг. Бид дээр үед айл саахалт явсан хүмүүс юм. Түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын эхээр Өндөр нуруут гэх газарт байсан. Урьд өдөр нь манайд хүмүүс ирж архи уугаад би шарталтын байдалтай байсан. Тэгээд шараа тайлах зорилгоор аймаг оръё гэж бодоод замдаа *******тэй тааралдаж чиний мотоцикл бичиг баримттай юм чинь дэлгүүр ороод өгөөч гээд тэгээд дэлгүүрээс 0.05 грамтай “Хараа” нэртэй архи авч н. гэх нэртэй саахалт айлындаа очиж уусан. Тэр архинаасаа *******эд нэг үрүнк архи хийж өгсөн. Тэгээд ******* мал эзэнгүй гээд яваад өгсөн. Тийм л зүйл болсон. Би Цагдаагийн газарт 2 удаа мэдүүлэг өгсөн *******ээр аймгаас архи авахуулсан гэж ярьж буй мэдүүлэг үнэн зөв. ******* надтай уулзахад ганцаараа явж байсан. Аймаг орж хүүхдийн сургалтын төлбөр хийгээд буцаж явна гэж хэлсэн.Тэгээд би ахдаа нэг шил архи аваад өг. Шартаад байна гээд хэлж байсан. Тэр шил архинаас ******* нэг л үрүнк архи уусан. Би үлдсэн тал архиа хонь руугаа аваад явсан. *******ийн гэр лүү явах замд *******ын гэр байдаг. ******* надтай дахин нийлж архи уугаагүй. Би маргааш нь хонь хариулж яваад н.ын гэрт орсон. Гэтэл цагдаагийн машин ирсэн байсан. Би юу болсон талаар асуухад мотоциклоос ойчсон. ******* хүрч ирээд н.ыг дайрсан талаар хэлсэн. ******* хүрч ирээд н.ыг дайрсан үйл явдал нь архи уусны маргаашийн үйл явдал гэж ойлгож болно. ******* гэх хүүхэд буруу харсан байх, би *******эд нэг үрүнк архи өгсөн. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *******тэй таарахад бид бие биеэ таньж байсан. Би жижиг мөнгөн аягаар архи өгсөн. Хэмжээг нь сайн хэлж мэдэхгүй байна...”  гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч *******гийн өгсөн “...*******ийг танина. 2022 оны 11 дүгээр сард уулзсан. *******, ******* бид нар айл саахалт нутагладаг хүмүүс учир манайд 11-12 цагийн хооронд ирсэн. ******* ах өврөөсөө архи гаргаж ирээд *******, ******* нар уусан. Тэр архийг бараг дуустал нь уусан байх, сайн санахгүй байна. ******* ах манайх ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр хоёр цайны аяганд бага хэмжээтэйгээр архи хундагалж уусан. ******* архинаас 2-3 хундагыг уусан. Тэгээд манайхаас явахад ******* ах нэг их их согтоогүй байсан. *******ийг мотоцикл унаж байхыг нь харсан мотоцикл унахдаа нэг их их хурдан явдаггүй байсан...” гэх мэдүүлэг зэргийг үндэслэн шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 10-ний өдөр *******тай архидан согтуурч улмаар хохирогч *******ын гэрт ирж хохирогч ******* өөрийн мотоциклоор шүүгдэгч ******* өөрийн мотоциклийг унаж явахдаа өмнөө явж байгаад зогссон хохирогч *******ыг мотоциклоороо хамж дайрч улмаар дээгүүр гарсаны улмаас хохирогчийн зүүн эгэм ясны дунд хэсгээр бяцарсан хугарал, 4,5,6,7-р хавирга суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн байна гэж үзлээ.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь архидан согтуурч улмаар тээврийн хэрэгсэл буюу өөрийн “Арвайн хурд” мотоциклийг жолоодож явахдаа аюул саад тулгарах үед зогсоох арга хэмжээ авч чадаагүйн улмаас хохирогч *******ыг мотоциклтой явж байгаад зогсох үед  дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна гэж дүгнэлээ.

Хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа боловч уг гэмт хэргийг шүүгдэгч ******* нь үйлдэхдээ согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн мотоцикл жолоодох ангиллын эрхийн үнэмлэхгүй үедээ гэмт хэрэг үйлдсэн нь энэ хэргийн хүндрүүлэх шинж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа боловч хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хууль үндэслэл журмын дагуу өгсөн тогтвортой мэдүүлэг, гэрч ы өгсөн “...манай нөхөр ******* нь мотоциклтойгоо явж байтал ******* гэгч нь хажуу талаас нь мотоциклтойгоо ирээд мөргөж унагааж байхыг би ойрхон газраас харсан юм...” гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь  хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан нь тогтоогдсон байна гэж шүүх дүгнэж хохирогч, гэрч , болон архидан согтуурсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын  мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглээгүй, гэрч *******, ******* нарыг танихгүй гэж мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн гэрч *******, ******* нарын мэдүүлгээр *******тай хамт *******гийн гэрт архидан согтуурсан болох нь тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт орсон гэрч *******, ******* нарыг хараад шүүгдэгч *******ийн “Би одоо *******, ******* нарын зүсийг хараад таньж байна ” гэж мэдүүлснээс дүгнэхэд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй гэх эрхээ эдэлж байна гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийн газрын үзлэгээр ул мөр илрээгүй талаар дүгнэлт хийж илэрхийлж байгаа боловч уг хэргийн газрын үзлэгийг гэмт хэрэг гарсанаас хойш 1 хоногийн дараа нөхөн хийсэн тул ул мөр илрэхгүй байх боломжтой бөгөөд шүүх шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн талаар хохирогч ******* болон гэрч нар шууд заасан тул түүнийг гэм буруутай гэж үзлээ.

Мөн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг гарсанаас хойш Цагдаагийн алба хаагчид ирж мотоциклд нь үзлэг хийсэн талаар мэдүүлж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн “....Нэг зөрчил байсан ба уг хүн холбогдох боломжгүй байсан болохоор 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шиг санагдаж байна /сайн тод санахгүй байна/ хөдөө гэрт нь яваад очиход ******* нь ганцаараа байсан. Тэгэхээр нь ******* нь ганцаараа байсан. Тэгэхээр нь би *******ийг  аймаг рүү авч яваад шүүхэд болон ар гэрийн хүмүүсийн аль нэгэнд нь хүлээлгэн өгсөн шиг санагдаж байна. *******ийн гэрт  очсон шалтгаан гэвэл зөрчлийн холбогдогч байсан болохоор гэрээс нь очиж авсан. Миний санаж байгаагаар *******ийн тээврийн хэрэгсэл буюу мотоцикл-д үзлэг хийж зураг дарсан асуудал болоогүй яагаад гэвэл миний тушаал өмнөх өдөр гарсан байсан болохоор холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй байсан. Би *******ийн биеийн байдлыг харахад  тухайн үедээ хэвийн байх шиг байсан. Мотоцикл нь гэрийнхэн үүдэнд байсан ба үрүүлийн хэсэг нь бага зэрэг далийсан байдалтай байх шиг байхаар нь тухайн үедээ мотоциклоосоо унасан юм болов уу гэсэн бодол төрж байсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг няцаагдаж байна.

Мөн гэрч ын өгсөн “...Мотоцикл нь гэрийнхэн үүдэнд байсан ба үрүүлийн хэсэг нь бага зэрэг далийсан байдалтай байх шиг байхаар нь тухайн үедээ мотоциклоосоо унасан юм болов уу гэсэн бодол төрж байсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд гэмт хэрэг гарсан байсан гэж дүгнэгдэхээр байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч *******ийг уг гэмт хэргийг үйлдээгүй, түүнийг цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй харин гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэх нотлох баримт хүрэлцээтэй авагдсан тул түүнийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Харин шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан “......гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тогтооно”, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасан “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсаныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Учир нь 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Улсын Их Хурлаас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд уг хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан ялыг хүндрүүлсэн учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээ түүнээс улбаалж гарах зардал болон мотоциклийн эвдрэл зэрэгт нийт 8.048.950 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар холбогдох нотлох баримтыг хэрэгт хавсаргаж, шүүхэд  шинээр гаргаж өгсөн баримтыг шүүх үнэлснээр түүний эрүүл мэндээ эмчлүүлэх зорилгоор авсан зээл 3.721.632 төгрөг,  мөн явсан шатахуун болон бусад зорчсон зардал, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхийн тулд эмнэлэгт төлсөн зардал 38.400 төгрөг, Улаанбаатар хотод эмчлүүлэх зорилгоор байр хөлсөн гэх баримт 1.050.000 төгрөг зэргийг шүүх үнэлж шүүгдэгч *******ээс 5.329.532 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, мөн хохирогч ******* нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд түүний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлсөн 3.089.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д заасан “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсаны дагуу шүүгдэгч *******ээс 3.089.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэгт тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэнийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогчийн гомдол санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ял буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 -д заасан хорих ял буюу сараар оногдуулах хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан хорих ял дээр   тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг нэмэгдэл ялаар оногдуулахаар хуульчилсан тул түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулж уг эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны эрх зүйн хэм хэмжээний акт зөрчиж  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан / 01 жил 06 сар / сарын хугацаагаар хасаж, долоон / 07 /  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******эд долоон / 07 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 5.329.532 төгрөг гаргуулж хохирогч *******д, 3.089.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 26-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ