Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2017/ШЦТ/002

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга К.Е
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Т.К
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: К.Ны
Орчуулагч: А.Е 
Шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар 
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Нын Нт холбогдох эрүүгийн 201604000278 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 17 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 6, эцэг, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн Булган сумын *** дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, Х овогт Нын Н. РД:*****. 
Шүүгдэгч Н.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ээс 30-нд шилжих шөнө 01 цагийн үед Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” төрөл бүрийн барааны дэлгүүр буюу орон байранд түлхүүр таруулан хаалгаар нь нэвтэрч дотор нь байсан 415000 төгрөг болон 4 ширхэг гар утас, гар утасны гэр, цэнэглэгч, холбогч, мемори карт, зай, үргэвч цүнх зэрэг 549000 төгрөгийн эд зүйлийн хулгайлж, нийт 964500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
-     Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  "....Манайх Булган сумын төвөөс 9 км орчим зайтай "Жаргалант" гэдэг газар байдаг юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 13 цагийн үед ганцаараа мотоциклээр гэрээс гараад манай гэрээс 3 км орчим зайтай газар гэр нь байдаг аавын төрсөн дүү Ны /хоч нэр Ш/ гэрт очсон. Гэрт нь очиход ах Н өөрөө байхгүй мал хариулахаар явчихсан байсан, харин түүний эхнэр Ж гэрт байсан ба Ж надад энэ арьс ширийг сумын төвд аваачиж зараад мөнгийг нь авч ирж өгөөрэй, Н өнөөдөр мал хариулахаар явах гэж байгаад надад чи ирвэл арьс ширийг өгөөд явуулаарай гэсэн шүү хэмээн гэрт байсан арьс, ширийг надад өгсөн. Тэгээд би уг ахын гэрт байсан бог малын арьс, ширийг аав бид хоёрын дундаа унаж хэрэглэдэг мотоциклийг хойд талд нь ачаад сумын төвд ирээд малын ченж болох Өт /хоч нэр Ш / худалдсан. Би Шд 8 ширхэг ямааны арьсийг ширхэг нь 12000 төгрөг 96000 төгрөг, хонины арьсийг 1000 төгрөгөөр буюу 2000 -аар зарж 98000 төгрөг авсан болно. Дараа нь сумын төвд явж байгаад өдрийн 16 цагийн үед байх сумын төвд гэр нь байдаг өвеө талийгаач Кын гэрт очиж цай уугаад буцаад явсан. Өвөөгийнхөөс гараад том ах Мын гэрт нь очсон. Гэрт нь очиход гэрт ах, бэр эгч хоёр байхгүй хүүхдүүд нь байсан. Намайг тэднийд байж байтал орой 17 цаг 30 минутын үед бэр эгч болох К ажлаас тараад ирсэн. Би ахынхаас гараад сумын сургуулийн дотуур байрны гадаа очиж найз Еыг дуудаж найзтайгаа уулзаад бид хоёр Сийн билльярдны газар очиж тоглосон. Би ах Мын гэрээс гарахдаа өөрийн унаж явсан мотоциклийг тэдний хашаанд үлдээгээд гарсан. Е бид 2 билльярд тоглох зуураа 1.5 литрийн пивоноос Еын мөнгөөр нэгийг авсан ба би уг пивоноос нэг их уугаагүй амсаад өгсөн. Пивог Е өөрөө ууж дуусгасан. Дараа нь бид 2 тэндээс гараад алхсаар найзын дотуур байранд ирсэн. Тэр үед 23 цаг болж байсан байх сайн санахгүй байна. Би өмнөх мэдүүлэгтээ Еын дотуур байранд орж түүний өрөөнд юм ярьж суусан гэж худлаа хэлсэн юм. Найз Еыг дотуур байранд хүргэж өгөөд сумын төвийн гудамаар гадуур явж байгаад шөнийн 00 цагийн үед байх сумын төвд дэлгүүр нь байдаг Б.Х гэгчийн А нэртэй дэлгүүрийн үүдэнд очиж цоожны гаднах хар өнгийн уутыг тайлж үзэхэд цагаан өнгийн цоож нь онгорхой , цоожлогдоогүй байсан, харин уг хаалганд байгаа нууц цоожинд биедээ авч явсан хавтгай жижиг түлхүүрийг оруулж таарах эсэхийг шалгаж үзэхэд нууц цоожинд таарчихсан ба хаалгыг онгойлгож дэлгүүрийн дотор нь ороод хананд байсан модон лангууны дээр нь байсан мөнгө хийдэг хайрцаганд байсан мөнгөн дэвсгэртүүдийг кармандаа хийгээд дараа нь шилэн лангууны дотор байсан хуучин Самсунг -СЗ маркийн гар утас 1ш, хуучивтар бор өнгийн "НТС" маркийн гар утас 2 шиохэг, цоо шинэ дөрвөлжин цагаан хайрцагаанд хийсэн хар өнгийн чихэвч, холбогчтой хамт гар утас 1 ш, хар өнгийн дөрвөлжин тэмдэглэлийн дэвтэр 1ш, шар өнгийн Самсунг маркийн утасны холбогч 1 ширхэг, хар өнгийн утасны цэнэглэгчийн толгой 1 ширхэг, Самсунг гэсэн бичигтэй гар утасны баттерей 1 ширхэг, 2-С-ийн багтаамжтай гар утасны мемори карт 1ш, зэрэг эд зүйлүүдийг лангуун дотроос аваад өөрийнхөө хар өнгийн багт хийгээд буцаад дэлгүүрээс гарахдаа хаалганы цагаан цоожийг хаалганд хийгээд, нууц цоожийг бас цоожлоод явсан. Мөн уг дэлгүүрийн дотор байсан хуучин цэнхэр өнгийн үүргэвчийг бас хулгайлсан. Дараа нь ах Мын гэрт очиж хоносон бөгөөд хулгайлсан бэлэн мөнгө эд зүйлүүдийг өөртөө байлгаж байсан, унтсан орныхоо доор хийчихсэн байсан ба маргааш нь өдрийн 13 цагийн үед байх гэрээс явган гараад уг хулгайлсан бэлэн мөнгийг эд зүйлүүдийг аваад сумын төвөөс 6, 7 км зайтай газарт зам дагуу голын эрэгт очиж жалган дотор нууж хоёр том чулуугаар дарж тавьсан байсан. Дараа нь ах Ны гэрт очиж арьсны мөнгийг тушаагаад байж байтал хэсгийн төлөөлөгч Х.Ж ирээд намайг аваад явсан ба кабонд дагуулж очоод дэлгүүрээс хулгайлсэн эд зүйлүүд хаана байна, чи дэлгүүрээс хулгай хийсэн байна гаргаад ир гэхээр нь танд болон Х.Жт хулгайлсан эд зүйлүүдийг бүрэн бүтэн гаргаж өгсөн шүү дээ. Би өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу би дахин ийм хэрэг үйлдэхгүй. Тийм учраас надад хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна" гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 64-65-р худас, шүүх хуралдааны тэмдэглэл/
-     Хохирогч Б.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "…Манайх Булган сумын 4 дүгээр баг "Жаргалант" гэх газарт оршин суудаг ба эхнэр бид хоёр сумын төвд "А" төрөлжсөн бараа, авто сэлбэг гэх нэртэй дэлгүүр ажиллуулдаг. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 30-нй өдрийн өглөө 11 цагийн үед байх эхнэр маань над руу залгаад "би сая дэлгүүрт ирээд хаалгыг онгойлгох гэтэл хаалганы нууц цоож нь онгорхой байна, тэгээд дэлгүурт ороод үзэхэд мөнгөний хайрцаганд байсан мөнгө байхгүй байна, гар утаснууд хулгайд алдагдсан " гэж хэлэхээр нь би хувцасаа өмсөөд дэлгүүрт очсон ба очих замдаа энэ талаар тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Жд мэдэгдсэн болно. Би дэлгүүрт орж ирээд ямар эд зүйлүүд хулгайд алдагдсан бэ гэж үзэхэд лангуунд байсан мөнгө хийдэг хайрцагны дотор байсан нэг өдрийн орлого болох миний бодлоор 430.000 орчим бэлэн мөнгө, тэгээд шилэн лангууны дотор байсан хуучивтар цагаан өнгийн "Затзипд-зЗ" маркийн гар утас 1 ширхэг, хар бор өнгийн НТС маркийн хуучивтар гар утас 2 ширхэг, "2ХЕТ" маркийн "С-тоЫ1е"-ийн утас холбогч, цэнэглэгчийн толгой, чихэвчийн хамт гар утас 1 ширхэг зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна. Гэхдээ тухайн үед дэлгүүр дотроос жижиг, сажиг эд зүйлүүд алдагдсан байж магадгүй болно. Дараа нь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Ж ирээд та нар энэ шилэн лангуу болон мөнгө байсан гэх хайрцагт ойртож болохгүй барьж болохгүй гэхээр нь эхнэр бид хоёр огт хүрээгүй болно. Урьд өмнө манай дэлгүүрт хулгай орж, эд зуйл алдагдаж байгаагүй болно. ....Дэлгүүрээс хулгайд алдагдсан бүх эд зүйлуүдийг хүлээж авлаа, мөн бэлэн мөнгийг ч гэсэн хүлээж авлаа, одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй болно. Би дахин, дахин аймаг очиж чадахгүй учраас хэрэв прокрорын газраас болон шүүхээс дуудвал очиж чадахгүй болно. Тухайн уед дэлгүүрт байсан миний хуучин хэрэглэж байсан үргэвч цүнх байсан хулгайд алдсан байна, гэхдээ уг цүнх нь хуучин учраас тийм төгрөгийн үнэтэй гэж нэхэмжлэхгүй, уг цүнхийг бас хүлээж авлаа" гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
-     Гэрч П.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 15 цаг 30 минутын үед байх Сантай гэгчийн дэлгүүрийн урд талд малын арьс, шир худалдаж аваад зогсож байхад Нын хүү болох Н ирээд 8 ямааны арьс, 2 хонины арьсийг авч ирж надад зарсан нь үнэн болно. Би түүнд арьс, ширний мөнгө гэж нийт 98000 төгрөг өгсөн ба ямааны нэг арьсийг 12000 төгрөгөөр, харин нэг хонины арьсийг 1000 төгрөгөөр худалдаж авсан болно. Н.Н нь надад ирээд арьс, ширийг зарчихаад буцаад мотоциклээр ганцаараа явчихсан байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/
-     Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....Манайх Булган сумын 4 дүгээр багт Жаргалант гэх газарт оршин суудаг юм. Миний нөхөр болох Б.Х бид хоёр 2013 оноос эхэлж аймгийн төвд "А" төрөлжсөн бараа, авто сэлбэг нэртэй дэлгүүр ажиллуулдаг юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр орой 18 цагийн үед дэлгүүрийг хаагаад гэрлүүгээ явчихсан байсан. Маргааш нь өглөө 11 цагийн үед гэрээс гараад дэлгүүрт ирээд хаалгыг онгойлгох гээд хаалганы нууц цоожинд түлхуүрийг оруулахад нууц цоож нь онгорхой байсан, мөн хаалганд байгаа улаан цоожийг онгойлгож дэлгүүрт орсон байсан. Дэлгүүрийн хаалганы нууц цоож нь онгорхой байхааар нь хулгай орсон байна гэж бодоод дэлгүүрийн дотор лангуунд байсан мөнгө хийдэг хайрцаганд байгаа мөнгийг очиж үзэхэд ямар ч мөнгө байхгүй, мөнгийг хулгайлсан байсан, мөн шилэн лангуун дотор байсан Самсунг, НТС маркийн хуучин утаснууд байхгүй байсан. Дараа нь энэ талаар нөхөр болох Б.Хд утсаар залгаад хэлсэн ба нөхөр маань ирээд энэ талаар тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Жт мэдэгдсэн байсан. Энэ талаар миний нөхөр Б.Хаас асуувал дэлгэрэнгүй ярьж өгөх байх. Тухайн үед дэлгүурийн цонхнууд бүрэн бүтэн байсан. ....тэрийг сайн мэдэхгүй байна, хаалганы цагаан цоожийг дутуу цоожилоогүй явсан байж магадгүй, харин хаалганы нууц цоожийг цоожлоод явсан байсан болно" гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/
-     Гэрч Е.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Тухайн уед буюу 2016-11-29-ны өдөр билльярд тоголуулдаг газрыг би өөрөө ажиллуулж байсан. Тэр өдөр орой хэдэн цагийн үед гэдийг мэдэхгүй байна. Н.Н нь хажуудаа нэг найзтайгаа цуг ирээд билльярд тоглож байсан ба пиво авч уусан, уугаагүй гэдгийг сайн санахгүй байна. Тэр хоёр манай билльярд тоголуулдаг газраас орой 22 цагийн үед гараад явсан байх. Миний мэдэх зүйл энэ болно. Манайд олон хүн ирж билльярд тоголдог учраас хэн хэзээ ирж тоглосон юу авч уусан гэдгийг тэр болгон мэддэггүй юм" гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/
-     Гэрч К.Ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....Н.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 16 цагийн үед байх Н.Н нь мотоциклээр ганцаараа манай гэрт ирээд цай уугаад өнөөдөр буцаад хөдөө явна гэж хэлээд манай гэрээс гараад явчихсан байсан. Н.Н нь тэр өдөр манай гэрт дахиж ирээгүй болно. К.Н нь манай гэрт орж ирээд цай ууж байхдаа бидэнд хандаж би сая хөдөөнөөс арьс, шир зарах гэж ирсэн ба одоо буцаад хөдөө явна гэж хэлж байсан болно" гэх мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/
-     Гэрч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....манайх сумын төвөөс 7, 8км орчим зайтай газар оршин суудаг юм. Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн үед байх цагийн сайн санахгүй байна гэрт сууж байхад миний нөхөр болох Ны ахын хүүхэд болох Н.Н нь ганцаараа мотоциклээр гэрт ирсэн ба тухайн үед манай гэрт би хүүхдүүдийн хамт сууж байсан. Миний нөхөр болох Н нь хонь хариулахаар явчихсан байсан. Миний нөхөр хонь хариулахаар гэрээс гараад явах гэж байгаад надад " өдрийн цагаар манай гэрт миний ахын хүүхэд болох Н.Н ирнэ, түүнд энэ бог малын арьс ширийг өгөөд явуулчих" гэж хэлээд явсан байсан. Тэгээд би Н.Нт гэрт байсан эрьс, ширийг аваачиж эараад хүрээд ир гэж өгөөд явуулсан байсан. Маргааш нь өдрийн 13 цагийн үед байх Н.Н нь манай гэрт ирээд арьс, ширний менгийг надад хүлээлгэж егсөн болно. Дараа нь Н.Н нь манай гэрт сууж байхад тус сумын хэсгийн төлөөлөгч Х.Ж дагуулаад явчихсан байсэн. Би Н.Н нь хулгай хийсэн талаар огт мэдэхгүй болно" гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/
-     Гэрч Х.Кын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....Манайх сумын төвд буюу 4 дүгээр багт оршин суудаг юм.    Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ны орой 17 цаг 30 минутын үед ажлаас гэртээ ирэхэд Н.Н манай гэрт сууж байсан ба орой 18 цагийн үед манай гэрээс гараад явчихсан байсан. Тухайн үед Н.Н нь унаж явж байсан мотоциклээ манай гэрийн хашаанд тавиад өөрөө явган гараад явчихсан байсан. Н.Ннь 2016 оны 11 дүгээр сарын 29-өөс 30-нд шилжих шөнийн 02 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна бид унтаж амарсны дараа манай гэрт ирээд унтаж амарсан байсан ба маргааш өглөө нь 12 цаг хүртэл манай гэрт байж байгаад явчихсан байсан. Н.Н нь манай гэрээс гараад явах үед явган явсан байсан ба түүний унаж явж байсан мотоцикль манай гэрийн хашаанд байсан. Нэг мэдэхэд Н.Н нь дахин буцаж ирээд мотоциклээ унаад явсан байна" гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/
-     Гэрч Л.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....Манайх Булган сумын 3 дугаар багт оршин суудаг юм. Би тус сумын бүрэн дунд сургуулийн 11в ангид сурдаг юм. Тэгээд би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр орой 19 цаг 30 минутын үед дотуур байранд өрөөнд сууж байхад гаднаас миний найз болох Н.Н орж ирсэн ба бид хоёр дотуур байрнаас гараад сумын төвд байдаг Сийн билльярд тоглуулдаг газар очиж бид хоёр билльярд тоглосон болно. Бид хоёр тэнд билльярд тоглож байгаад би Сийн дэлгүүрээс 1.5 литрийн пивоноос нэгийг худалдаж аваад бид хоёр хувааж уусан юм. Дараа нь тэндээс гараад бид 2 дотуур байрны хажууд ирээд би тэнд үлдсэн байсан ба найз Н.Н явчихсан байсан. Н.Н нь надад би одоо гэрлүүгээ явлаа гэж хэлээд явчихсан байсан ба тэр ганцаараа явган явж байсан. Би дотуур байрандаа ороход 22 цаг 30 минут болж байсан. Дараа нь Н.Н хаашаа явсан, юу хийсэн талаар би мэдэхгүй болно. Би байрандаа ирээд өрөөндөө орж амарсан байсан болно"  гэх мэдүүлэг /хх-ийн 54-р хуудас/
-     Гэрч Т.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "....Би 2016 оны 11 дүгээр 29-ны өдрийн орой 19 цагийн үед тус сумын бүрэн дунд сургуулийн дотуур байрны дотор үүдэнд сууж байхад тус сумын бүрэн дунд сургуулийн 11 ангийн сурагч Л.Е нь гадаа гарчихаад ирье гэж хэлээд явчихсан байсан ба орой 22 цагийн үед дотуур байранд орж ирээд амарсан байсан. Л.Е нь дотуур байранд орж ирэхэд тэр ганцаараа орж ирсэн байсан. Л.Е нь тэр өдөр орой 22 цагийн үед орж ирээд дахиж гадаа гараагүй, унтаж амарсан байсан, хэрэв гадаа гараад явсан бол би мэдэх ёстой байсан. Би дотуур байранд 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг ба би байнга дотуур байрны гарах хаалганы хажууд сууж үүрэг гүйцэтгэдэг юм" гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/
-     Хэрийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 4-10, 11-13-р хуудас/
-     Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 14-16-р хуудас/
- Хураан авсан эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 17-18-р хуудас/
- Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 19-21-р хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 26-р хуудас/
- Туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 23-25-р хуудас/
- Эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/
- Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 84-р хуудас/
- Багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 67-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үнэлэх боломжтой, хэрэгт хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв. 
Шинжээчид хууль сануулж, эд зүйлд хийсэн үнэлгээг шүүх үнэн зөв гэж үзлээ.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2016 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө  01 цагийн үед Баян-Өлгий аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Хы “А” дэлгүүрт түлхүүр тааруулан онгойлгож хууль бусаар нэвтэрч 4 ширхэг гар утас, гар утасны гэр, цэнэглэгч, цэнэглэгчийн толгой хэсэг, холбогч, меммори карт, зай, тэмдэглэлийн дэвтэр, үүргэвч цүнх зэрэг 384500 төгрөгний эд зүйл болон бэлэн 425000  төгрөг зэргийг хулгайлж нийт 809500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх  тул насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
 Шүүхийн  хэлэлцүүлэгт  насанд хүрээгүй шүүгдэгч нь “...пиво уусны улмаас согтож уг гэмт хэргийг үйлдсэн...” гэж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримаар түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй байна. 
Шүүх ял оногдуулахдаа  шүүгдэгч амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй, шууд  санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн үйлдсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзлээ.
Хохирогч Б.Хы “...нэхэмжлэх зүйл байхгүй, санал гомдол байхгүй,...шүүхээс дуудвал очиж чадахгүй болно...” /хх-ийн 28-29 хуудсанд/  мэдүүлэг, хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-17х/ зэргийг үндэслэн түүнийг байхгүйд хэргийг хянан  шийдвэрлэсэн бөгөөд насанд хүрээгүй  шүүгдэгч Н.Нийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Н нь насанд хүрээгүй, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, ам бүл нь нэн ядуу өрхөд хамаардаг тухайн багийн Засаг даргын тодорхойлолт авагдсан, өмч, эд хөрөнгийн  талаарх  холбогдох байгуулгуудын албан бичгийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно. Иймээс Н.Нийн эзэмшилийн  “ Яажан” маркын мотоциклийг битүүмжлэлээс чөлөөлөв.
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.
Насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 18- насанд хүрэхийн өмнө гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн зэрэг нь хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, хорих ял оногдуулж болох  гэмт хэрэг анх удаа үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ урьдаас  төлөвлөж, шууд санаатай үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэх нөхцөл байдалд үзэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч нь хэдийгээр 18 нас хүрээгүй боловч 2017 оны 02 дугаар сарын 23-нд 18 насанд хүрэнэ, үйлдсэн хэргийнхээ төлөө эрүүгийн хариуцлагыг ялын хэлбэрээр хүлээх чадвартай зэрэг хувийн байдал, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн зааснаар шийтгэх  тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ажил   хөдөлмөр эрхлэх, ажлын газар, оршин суугаа газраа өөрчлөх үед цагдаагийн  байгууллагад мэдэгдэж байх, засарч хүмүүжих, захиргааны захиргааны шийтгэл хүлээхгүй байх зэрэг үүргийг даалган түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүрийг түүний эцэг К.Н,  хууль ёсны төлөөлөгч К.Ны нарт хариуцуулах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 9 ширхэг түлхүүр, 1 ширхэг хар өнгийн малгайг устгах нь зүйтэй. 
Насанд хүрээгүй шүүгдэгч  Н.Нийн эрүүл мэндийн дэвтэр 1  ширхгийг өөрт нь буцаан олгож, түүнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч Х овогт Нийн Нийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д заасны  журамлан насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийн эдлэх ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт насанд хүрээгүй шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар насанд насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нийн “Яажан” маркын улсын дугааргүй мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 9 ширхэг түлхүүр, хар өнгийн малгай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Н.Нийн эрүүл мэндийн даатгалын  дэвтэр 1 ширхэгийг өөрт нь буцаан олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг К.Н,  хууль ёсны төлөөлөгч К.Ны нарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Н.Нт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ