Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0263/З |
Дугаар | 128/ШШ2017/0148 |
Огноо | 2017-02-23 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2017/0148
2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 128/ШШ2017/0148 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, Б-ийн 00 дүгээр байрны 00 тоотод байрлах А ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А ХХК-ийн ХҮ-012034 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн ерөнхий захирал С.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь Төв аймгийн Архуст сумын нутагт орших Ар богол гэдэг газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-12034 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Уг тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн дуусах хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах гэж байсан тул манай компаний зүгээс Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архуст суманд очиж, Засаг даргатай уулзахад ...багийн хуралдааныг хуралдуулж байж болно... гээд орон нутаг батлаагүй. Орон нутаг ...Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусна тэрнээс өмнө манайд өгч болно... гэж хэлсэн. Тэгэхээр нь ...Кадастрын хэлтэст 1 сарын өмнө өргөдөл авдаг хуультай... гэсэн боловч ...тэр манайд хамаагүй... гээд батлаагүй, орон нутгийн удаашралтай үйл ажиллагаанаас хамааран төлөвлөгөөг батлуулж амжаагүй байсан.
Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь манай компанийн үйл ажиллагаанаас үл хамаарах байдлаар орон нутгийн багийн хурал хуралдах хүртэл хугацаагаар хойшилж байгаа талаар кадастрын хэлтсийн холбогдох ажилтнуудад хэлж, тайлбарлахад энэхүү нөхцөл байдлаа дурьдсан албан бичгийг манай хэлтэст өгөх, менежментийн төлөвлөгөөгөө батлагдаж ирэхээр тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө өргөдлөө дахин гаргах-ыг зөвлөж, бүрдэл дутуу гээд өргөдлийг хүлээж аваагүй.
Үүний дагуу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө 15/15 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандсан.
ХҮ12034 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас өмнө Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутгаар батлуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг бүрдүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдлийг өгөхөд, бүртгэн авч, тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн үед 2015 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүд нь амралтын өдөр байсан тул 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдлөө өгсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тус компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэлгүй шийдвэр гаргаж, хуульд заасан ажлын 10 хоногийн хугацааг зөрчин, 5 сарын дараа шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ бидэнд мэдэгдээгүй. 2015 оны 09 дүгээр сард өргөдлөө өгөөд бүртгүүлсэн байхад ...материал дутуу байсан байна... гэж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх ашигт халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, бодит байдалд нийцүүлэх боломжгүй шийдвэр юм.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хугацаа сунгахаас татгалзсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэр гарахад тус компанийн өргөдлийн бүрдүүлбэр нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байсан бөгөөд А ХХК нь Монгол Улсад татвар төлөгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байсан тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А ХХК-ийн ХҮ-012034 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч, Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах Ар богол нэртэй газар орших 1122.79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12034Х тоот тусгай зөвшөөрлийн анх 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр А ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт, 22.1.3-т Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан , түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргаж өгөхөөр хуульчилсан.
А ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын 12034Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэзээ батлуулсан огноо нь тодорхойгүй, ямар шалтгаанаар хоцроон баталсан талаар орон нутгийн зүгээс нотлох баримт байхгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд төлөөгүй зэргээр сунгуулах өргөдлийн материал дутуу бүрдүүлж өгөхөд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үүргийг хуулиар хүлээгээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу татгалзах шийдвэр гаргасан.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь урьд нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ажиллаж байсан, таньдаг хүнтэй учраас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулчихаад аваад ирье гээд тухайн үед шийдвэр гаргуулаагүй, ингээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл төлөвлөгөөгөө авчирч өгөөгүй гэж тус газрын хугацаа сунгах, өргөдөл хариуцсан мэргэжилтэн нь хэлсэн бөгөөд тус захиргааны хэрэгт гэрчээр оролцсон А сумын Засаг дарга болон сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгээр А ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, гарын үсэг нь минийх биш гэж тодорхой хэлсэн. Хуульд заасан хугацаандаа өргөдлөө бүрдүүлж гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа болохоос төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш юм.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө Байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар тухайн сумын Засаг даргад хандсан боловч төлөвлөгөөг батлахгүй байгаа тохиолдолд харьяаллын шүүхэд хандаж, уг асуудлаа шийдвэрлүүлсэн олон аж ахуй нэгж байдаг. А ХХК нь Хангалттай хугацааны өмнө тухайн сумын Засаг даргад хандаж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломж байсан.
А ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 31, 34-т заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлж байгаагүй гэдэг нь Ашигт малтмалын газрын дарга Д.Ү-ийн албан бичигт тодорхой бичсэн байгаа. Үүнийг үгүйсгэх үүднээс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 3.800.000 төгрөг төлсөн баримтыг авч ирсэн байна. Энэ нь өргөдлөө танилын хүрээгээр шийдвэрлүүлж болдог гэдгийг харуулж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг хавсаргаж ирүүлээгүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх болон дуусгавар болгосон шийдвэр гаргахаар хуульчлаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тухай мэдэгдэл хүргүүлдэггүй. Харин тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд болон цуцалсан шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх хуультай. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь анх Төв аймгийн А сумын нутаг Ар богол гэдэг газарт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-12034 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А ХХК-ийн ХҮ-012034 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А ХХК нь өөрийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын ХҮ-012034 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргажээ. Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А ХХК-ийн ХҮ-012034 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна[1].
Нэхэмжлэгч А ХХК нь ... ХҮ12034 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас өмнө Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, шаардлага хангасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзээгүй, хуульд заасан ажлын 10 хоногийн хугацааг зөрчин, 5 сарын дараа шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ бидэнд мэдэгдээгүй. 2015 оны 09 дүгээр сард өргөдлөө өгөөд бүртгүүлсэн байхад ...материал дутуу байсан байна... гэж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж, шийдвэрлэсэн нь хууль бус... гэж, хариуцагч нь ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй зэргээр хуульд заасан бүрдэл дутуу, ... өргөдлийг хугацаа хэтрүүлж гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бөгөөд бүрдэл дутуу, хугацаандаа гаргаагүй өргөдлийг сунгах үүргийг төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээгээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй... гэж маргажээ.
Т аймгийн А сумын нутагт байрлах Ар богол нэртэй 1122.79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12034Х дугаар тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр А ХХК-д олгожээ.
А ХХК-ийн тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах ёстой бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу түүнээс өмнө хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой байжээ. Гэтэл А ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 13/15 тоот албан бичгээр ...Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдаагүй учир сунгалтын хүчин төгөлдөр хугацааг түр хадгалах талаарх хүсэлтийг[2] Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг түр хадгалах асуудлыг зохицуулаагүй, өөрөөр хэлбэл хуульчлаагүй байх тул хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгах өргөдлийг А ХХК нь гаргасан гэж үзэх, мөн түүний тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг түр хадгалагдсан гэж үзэхгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах эрхтэй байх боловч мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлөө гаргах, хугацааг сунгуулах өргөдөлдөө мөн хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.1.4 дэх хэсэгт заасан баримт бичгийг хавсаргаж, төрийн захиргааны байгууллагад гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч А ХХК нь дээрх хуульд заасан хугацааг буюу хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өргөдлөө гаргах хуулийн хугацааг хэтрүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг[3] гаргасан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт[4], дотоод хяналтын хуудас[5] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нөгөөтээгүүр А ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг хүссэн өргөдлийн маягтад[6] Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримтыг хавсаргасан гэх тэмдэглэгээг хийгээгүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан ...Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж өгөөгүй... гэсэн тайлбар, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Засаг даргаар төлөвлөгөөг батлуулж, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хугацаа дуусахаас өмнө Ашигт малтмалын газарт өргөдлөө, хуулийн шаардлага хангасан материалыг хавсаргаж хүргүүлсэн... гэсэн тайлбар зэргээс үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд 22.1.3-т заасан шаардлага хангасан материалыг хавсаргаж ирүүлсэн гэж үзэхээргүй байна.
Иймд хуульд заасан шаардлага хангаагүй буюу Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, хавсаргаагүй өргөдлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэлгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.3 дэх заалтад зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дуусгавар болох ёстой.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч А ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дууссан болох нь тогтоогдож байх ба хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах эрхтэй байх ба хуульд заасан хугацаанд сунгуулах өргөдлөө гаргаагүй, хуульд заасан баримт бичгийн шаардлага хангаагүй дээрх тохиолдолд /баримт бичгийн бүрдэл хангаагүй материалыг үндэслэн/ нэгэнт дуусгавар болсон хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... ажлын 10 өдөрт шийдвэрлээгүй, 5 сарын дараа татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй... гэж тайлбарлаж байх боловч энэхүү үндэслэл нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуульд заасан шаардлагыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлээгүйг зөвтгөх буюу маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ... тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй ... гэж тайлбарлаж байх боловч энэхүү үндэслэл нь маргаан бүхий захиргааны актад заагдаагүй байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХнь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц. БАТСҮРЭН
2017 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 128/ШШ2017/0148 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Баруун сэлбийн 39 дүгээр байрны 10 тоотод байрлах А ХХК,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А ХХК-ийн ХҮ-012034 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК-ийн ерөнхий захирал С.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай компани нь Т аймгийн А сумын нутагт орших Ар богол гэдэг газарт ашигт малтмалын хайгуулын ХҮ-12034 тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
Уг тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн дуусах хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусах гэж байсан тул манай компаний зүгээс Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулахаар Архуст суманд очиж, Засаг даргатай уулзахад ...багийн хуралдааныг хуралдуулж байж болно... гээд орон нутаг батлаагүй. Орон нутаг ...Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дуусна тэрнээс өмнө манайд өгч болно... гэж хэлсэн. Тэгэхээр нь ...Кадастрын хэлтэст 1 сарын өмнө өргөдөл авдаг хуультай... гэсэн боловч ...тэр манайд хамаагүй... гээд батлаагүй, орон нутгийн удаашралтай үйл ажиллагаанаас хамааран төлөвлөгөөг батлуулж амжаагүй байсан.
Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь манай компанийн үйл ажиллагаанаас үл хамаарах байдлаар орон нутгийн багийн хурал хуралдах хүртэл хугацаагаар хойшилж байгаа талаар кадастрын хэлтсийн холбогдох ажилтнуудад хэлж, тайлбарлахад энэхүү нөхцөл байдлаа дурьдсан албан бичгийг манай хэлтэст өгөх, менежментийн төлөвлөгөөгөө батлагдаж ирэхээр тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө өргөдлөө дахин гаргах-ыг зөвлөж, бүрдэл дутуу гээд өргөдлийг хүлээж аваагүй.
Үүний дагуу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр буюу тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас 1 сарын өмнө 15/15 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандсан.
ХҮ12034 тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас өмнө Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг орон нутгаар батлуулж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах материалыг бүрдүүлж, 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдлийг өгөхөд, бүртгэн авч, тодорхойлолт гаргаж өгсөн. Тухайн үед 2015 оны 09 дүгээр сарын 19, 20-ны өдрүүд нь амралтын өдөр байсан тул 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өргөдлөө өгсөн.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-д тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж, энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заасан.
Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс тус компанийн Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэлгүй шийдвэр гаргаж, хуульд заасан ажлын 10 хоногийн хугацааг зөрчин, 5 сарын дараа шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ бидэнд мэдэгдээгүй. 2015 оны 09 дүгээр сард өргөдлөө өгөөд бүртгүүлсэн байхад ...материал дутуу байсан байна... гэж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр хууль бус бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хууль ёсны эрх ашигт халдах хууль зүйн үндэслэл байгаагүй, бодит байдалд нийцүүлэх боломжгүй шийдвэр юм.
Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын хугацаа сунгахаас татгалзсан 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэр гарахад тус компанийн өргөдлийн бүрдүүлбэр нь Ашигт малтмалын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан байсан бөгөөд А ХХК нь Монгол Улсад татвар төлөгч, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан байсан тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байгаагүй.
Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А ХХК-ийн ХҮ-012034 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч, Д.М, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах Ар богол нэртэй газар орших 1122.79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12034Х тоот тусгай зөвшөөрлийн анх 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр А ХХК-д олгосон байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн баримт, 22.1.3-т Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-д хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан , түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг хавсаргаж өгөхөөр хуульчилсан.
А ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан ашигт малтмалын хайгуулын 12034Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд хавсаргасан баримт бичиг нь дээрх хуулийн шаардлагад нийцээгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэзээ батлуулсан огноо нь тодорхойгүй, ямар шалтгаанаар хоцроон баталсан талаар орон нутгийн зүгээс нотлох баримт байхгүй, тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д заасан хугацаанд төлөөгүй зэргээр сунгуулах өргөдлийн материал дутуу бүрдүүлж өгөхөд төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үүргийг хуулиар хүлээгээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасны дагуу татгалзах шийдвэр гаргасан.
Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хугацаа сунгуулах өргөдөлдөө хавсаргах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С нь урьд нь Ашигт малтмалын газрын кадастрын хэлтэст ажиллаж байсан, таньдаг хүнтэй учраас Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулчихаад аваад ирье гээд тухайн үед шийдвэр гаргуулаагүй, ингээд 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл төлөвлөгөөгөө авчирч өгөөгүй гэж тус газрын хугацаа сунгах, өргөдөл хариуцсан мэргэжилтэн нь хэлсэн бөгөөд тус захиргааны хэрэгт гэрчээр оролцсон А сумын Засаг дарга болон сумын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн албан бичгээр А ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, гарын үсэг нь минийх биш гэж тодорхой хэлсэн. Хуульд заасан хугацаандаа өргөдлөө бүрдүүлж гаргаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа болохоос төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш юм.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө Байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар тухайн сумын Засаг даргад хандсан боловч төлөвлөгөөг батлахгүй байгаа тохиолдолд харьяаллын шүүхэд хандаж, уг асуудлаа шийдвэрлүүлсэн олон аж ахуй нэгж байдаг. А ХХК нь Хангалттай хугацааны өмнө тухайн сумын Засаг даргад хандаж, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах боломж байсан.
А ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 31, 34-т заасан үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлж байгаагүй гэдэг нь Ашигт малтмалын газрын дарга Д.Ү-ийн албан бичигт тодорхой бичсэн байгаа. Үүнийг үгүйсгэх үүднээс 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрт 3.800.000 төгрөг төлсөн баримтыг авч ирсэн байна. Энэ нь өргөдлөө танилын хүрээгээр шийдвэрлүүлж болдог гэдгийг харуулж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийг хавсаргаж ирүүлээгүй тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Энэ тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх болон дуусгавар болгосон шийдвэр гаргахаар хуульчлаагүй тул тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрөл дуусгавар болсон тухай мэдэгдэл хүргүүлдэггүй. Харин тусгай зөвшөөрөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцлагдах үндэслэл бүрдсэн тохиолдолд болон цуцалсан шийдвэр гарсны дараа тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлэх хуультай. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь анх Төв аймгийн Архуст сумын нутаг Ар богол гэдэг газарт орших ашигт малтмалын хайгуулын ХҮ-12034 дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А ХХК-ийн ХҮ-012034 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаагаар сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч А ХХК нь өөрийн эзэмшдэг ашигт малтмалын хайгуулын ХҮ-012034 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргажээ. Улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасныг үндэслэн А ХХК-ийн ХҮ-012034 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна[1].
Нэхэмжлэгч А ХХК нь ... ХҮ12034 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг дуусахаас өмнө Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, шаардлага хангасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан байхад Ашигт малтмалын тухай хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзээгүй, хуульд заасан ажлын 10 хоногийн хугацааг зөрчин, 5 сарын дараа шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ бидэнд мэдэгдээгүй. 2015 оны 09 дүгээр сард өргөдлөө өгөөд бүртгүүлсэн байхад ...материал дутуу байсан байна... гэж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзаж, шийдвэрлэсэн нь хууль бус... гэж, хариуцагч нь ...тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдөлд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хавсаргаагүй зэргээр хуульд заасан бүрдэл дутуу, ... өргөдлийг хугацаа хэтрүүлж гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас хамааралтай бөгөөд бүрдэл дутуу, хугацаандаа гаргаагүй өргөдлийг сунгах үүргийг төрийн захиргааны байгууллага хуулиар хүлээгээгүй тул тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй... гэж маргажээ.
Төв аймгийн Архуст сумын нутагт байрлах Ар богол нэртэй 1122.79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12034Х дугаар тусгай зөвшөөрлийг анх Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2006 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр А ХХК-д олгожээ.