| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/097 |
| Огноо | 2024-04-29 |
| Зүйл хэсэг | 17.12.2.2., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/097
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: Ж.Энхбат,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогч: *******,
Гэрч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Мөнхтуул,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Должинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000232 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* / РД: ******* /,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ын , /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Бийрийн хавцгай богчийн ам” гэх газраас иргэн *******ийн хоёр тооны хонийг хулгайлан авч иргэн *******т 430,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Бийрийн хавцгай богчийн ам” гэх газраас иргэн *******ийн хоёр тооны хонийг хулгайлан авч иргэн *******т 430,000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэн /
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.....Тухайн өдөр над руу залгаад мөнгөний хэрэг байна. Эхнэр жирэмсэн болохоор нааш цаашаа явмаар байна гэхээр нь надад мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл би хонь хариулж явна. Чи 2 хонь мөнгөөр нь авчхаач гэхээр нь би юун хонь юм гэсэн чинь хадмын хонь байгаа юм гэсэн. Тэгээд намайг чи авчихаа надад 200.000 төгрөг өгчих би хүрэн дэлийн ард хоньтойгоо явна ирээд авчих гэхээр нь би надад бэлэн мөнгө байхгүй байна наад хонийг чинь зарж байж мөнгийг нь өгнө гэж тохироод яваад очсон чинь малын бэлчээрт 2 хонь хүлж үлдээгээд явсан байсан. Тэгээд би мориороо дүүрээд явсан чинь унаад байхаар нь буцааж хүлж үлдээчхээд машин руугаа явсан. Тэгээд машинаа унаж ирээд 2 хонийг нь ачаад би гэр рүүгээ явсан. Замд Мөнхжаргал гэж хүн таараад юун хонь авч яваа юм гэхээр нь гаас 2 хонь аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд нөгөө 2 хонио янзлаад тэр оройдоо Баянхонгор аймгийн төв орж ирээд 20 цагийн үед 2 хонины махаа дунд зах дээр шууд махны ченжид өгсөн. Тэгээд 280.000 гаран төгрөг болохоор нь аймагт ирсэн байхаар нь 200.000 төгрөгийг нь д өгсөн. манай хадмын мал гэж хэлж байсан. Би тухайн үед гаас асуухад Манай эхнэр авчих гэсэн гэж хэлсэн. Би малын бэлчээр дээрээс нь очиж авсан. надад 2 хонь хүлээд үлдээчихлээ гэж хэлсэн намайг очиж авахад хүн байхгүй байсан. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрөө хулгай хийсэн зүйл байхгүй. 2 хонь хүлээд үлдээчихлээ очоод аваадах гэхээр нь очиж авсан....гэх мэдүүлэг /хх-ийн 97-98/,
... Тухайн өдөр над руу залгаад “мөнгөний хэрэг байна, эхнэр жирэмсэн болохоор нааш цаашаа явмаар байна” гэхээр нь “надад мөнгө байхгүй” гэсэн чинь “тэгвэл би хонь хариулж явна. Чи 2 хонь мөнгөөр нь авчхаач” гэхээр нь би “юун хонь юм” гэсэн чинь “хадмын хонь байгаа юм” гэсэн. Тэгээд намайг “чи авчихаа, надад 200.000 төгрөг өгчих, би хүрэн дэлийн ард хоньтойгоо явна, ирээд авчих” гэхээр нь би “надад бэлэн мөнгө байхгүй байна, наад хонийг чинь зарж байж мөнгийг нь өгнө” гэж тохироод яваад очсон чинь малын бэлчээрт 2 хонь хүлж үлдээгээд явсан байсан. Тэгээд би мориороо дүүрээд явсан чинь унаад байхаар нь буцааж хүлж үлдээчхээд машин руугаа явсан. Тэгээд машинаа унаж ирээд 2 хонийг нь ачаад би гэр лүүгээ явсан. Замд гэж хүн таараад “юун хонь авч яваа юм” гэхээр нь “гаас 2 хонь аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд гэртээ ирээд нөгөө 2 хонио янзлаад тэр оройдоо Баянхонгор аймгийн төв орж ирээд 20 цагийн үед 2 хонины махаа дунд зах дээр шууд махны ченжид өгсөн. Тэгээд 280.000 гаран төгрөг болохоор нь аймагт ирсэн байхаар нь 200.000 төгрөгийг нь д өгсөн. манай хадмын мал гэж хэлж байсан. Би тухайн үед гаас асуухад манай эхнэр авчих гэсэн гэж хэлсэн. Би малын бэлчээр дээрээс нь очиж авсан. надад 2 хонь хүлээд үлдээчихлээ гэж хэлсэн намайг очиж авахад хүн байхгүй байсан. Тухайн үед хэсгийн төлөөлөгч мэдүүлэг авахдаа 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагт мэдүүлэг авна гэж намайг очиж аваад цагдаагийн хэсгийн кабонд хонуулаад маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 22 цагийн үед мэдүүлэг аваагүй гэр лүү “маргааш ир” гээд явуулсан. Тэгээд би маргааш нь буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн өглөө 10 цагт ирж мэдүүлгээ өгөхөд г хамт суулгаж байгаад тулгаж мэдүүлэг авсан. Тулгаж авахдаа чи тай хонь хулгай хийсэн гээд байна гээд байсан. 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гэрээс авч явахдаа машины суудлын дэрээр цохисон. Мэдүүлэг авсан өдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1 удаа миний элэг рүү гараараа цохисон. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Намайг мэдүүлэг өгч байхад миний хажууд , түүний эхнэр *******, олон нийтийн цагдаа нар байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 212-213 /,
2. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.....Би иргэн тай 2023 оны 08 дугаар сарын 19- ний морь эвлэх гэж явж байхад саахалтын залуу ******* ирээд танилцсан тэгээд намайг хамт айл хэсэх үү гэтэл тэгье гээд хамт нэг хоног явсан тэрнээс хойш таараагүй байж байгаад 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гол дээр таараад 2 ширхэг 2.5 литрийн нэртэй сэрүүн пиво ууж байгаад хулгай хийх талаараа ярилцаад маргааш нь гийн хониноос авахаар болоод салсан. Тэгээд маргааш нь 14 цагийн үед над руу гэсэн дугаараас залгаад урд араад хонинд явж байна хүрээд ирэх үү гэхээр нь би хонио дарчхаад оройхондоо яваад очъё гэж 15 цагийн үед очоод цагаан сайрын хүрэн толгой гэх газрыг зааж өгөөд малыг нь туулгаад гэртээ буцаж хонио харчхаад буцаж очоод жалга руу шахаад хуруу эвэртэй хар толгой той хонь нэг, хар толгойтой хонь нэг нийт 2 тооны хонь жалганд хүлчхээд гэр рүүгээ яваад өөрийн приүс-20 маркийн БНА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийг авчраад 2 хонио ачаад гэрийнхээ урд талын жалганд авчраад төхөөрөөд явсан. Хонио ачиж явж байхад ахтай таарахаар нь би гаас 2 хонь аваад явж байна гэж хэлсэн. Тэгээд хонио гаргачхаад байж байхад 20 цагийн үед над руу залгаад даваан дээр хүрээд ирсэн байна гэхээр нь араас нь очоод хамт Баянхонгор аймаг яваад замдаа жуулчны бааз өнгөрч явж байгаад толгой гэдсийг нь замын хажуу талд хаясан. Тэгээд махаа Баянхонгор аймагт дунд захад байрлах махны дэлгүүрт өгөөд гэсэн тоот данс руугаа 20.000 мянган төгрөг хийлгээд үлдсэнийг бэлнээр 280.000 мянган төгрөг аваад тэрийгээ хувааж авсан. Хамт архи ууж сууж байгаад ярилцаж тохиролцсон маргааш нь малыг нь тууж ирээд хамтран хулгай хийсэн. БНА улсын дугаартай хөх өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хоньдоо явж байхад ******* над руу утсаар залгаад надаас “мөнгө зээлэх үү” гэж асуухад нь “надад мөнгө байхгүй байна” гэж хэлтэл намайг “2 хонь 200,000 төгрөгөөр аваадах” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед надад мөнгө байхгүй байна гэж хэлэхэд ******* намайг “чи 2 хонь оролдож янзлаад аймагт борлуулаад нэг хонийг нь 100,000 төгрөгөөр бодоод надад өгчих” гэж хэлсэн. Тэгээд би хониноосоо 15 цагийн үед гэртээ ирээд ******* руу утсаар ярьтал “хөндийн ард 2 хонь хүлсэн байгаа чи очоод аваарай” гэж хэлэхээр нь морьтой яваад очтол үнэхээр 2 хонь хүлээд үлдээсэн байсан. Би мориор авч явах боломжгүй байсан тул буцаж гэртээ очоод машинаа авчраад тухайн 2 хонийг гэрийн гадна аваачиж төхөөрөөд махыг нь аймагт оруулж ирээд махны зах дээр зарсан гэв.
4. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..... Би Тухайн малаа алдсан гэх айлаас мөнгө авах ёстой байж байгаад оронд нь намайг мал аваарай гэж байсан юм тэгээд би тэр айлаас өрөндөө мал авсан болохоос Хулгай хийсэн зүйл байхгүй. Би тухайн өдрийн өглөө хонинд явахдаа эхнэр Алтанцэцэгт 2 хонь зарна гэж хэлсэн байсан. Манай найз охин ийн өмчийн мал байсан. Би тухайн 2 хонийг бэлчээр дээрээс өгч явуулсан. Тухайн үед малын эзэн байгаагүй. ******* бид 2 байсан. би өглөө хэлсэн байсан болохоор өгөөд явуулсан. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хадмынхаа малыг төллүүлээд маллаад явдаг би мөнгө авахгүй байсан ч захиран зарцуулах эрх байгаа гэж бодож байна....гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/,
.....Би тухайн малаа алдсан гэх айлаас мөнгө авах ёстой байж байгаад оронд нь мал авсан болохоос хулгай хийсэн зүйл байхгүй. Би тухайн өдөр хонинд явахдаа эхнэр т 2 хонь зарна гэж хэлсэн байсан. Манай найз охин ийн өмчийн мал байсан. Би 2 хонийг малын бэлчээр дээрээс өгч явуулсан. Тухайн үед малын эзэн байгаагүй. ******* бид 2 байсан. Би өглөө хэлсэн байсан болохоор өгөөд явуулсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хэсгийн төлөөлөгч мэдүүлэг авахдаа намайг хувцсаа тайл гэхээр нь дээгүүрх хувцсаа тайлаад суусан чинь хэргээ хүлээхгүй бол өөрөөр хүлээлгэж болдог юм ш дээ гээд байсан. Тэгээд байж байсан чинь манай эхнэр ороод ирэхээр нь “дэлгүүр ороод ундаа тамхи 2 аваад ирээч, ам цангаад байна” гэсэн чинь ундаа тамхи 2 аваад хүрч ирээд хаалга нээсэн чинь хаалгаа хаа гээд хаалгахаар нь би очоод ундаа тамхиа аваад хүрээд ирсэн чинь “чи яасан ундаа тамхи зөөлгөдөг пизда вэ” гээд байсан. Тэгэхээр нь ширээн дээр нь тавиад байж байсан чинь хувцсаа өмс гэхээр нь өмсөөд байж байтал мэдүүлгээ авч эхэлсэн. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Би ганцаараа сууж байгаад мэдүүлгээ өгсөн. Харин *******гаас мэдүүлэг авахдаа намайг дуудаж оруулж байгаад миний өгсөн мэдүүлэгтэй тулгаж авсан. ******* юм ярьсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-207-208 /,
2. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.....Би иргэн *******тэй 2022 оны 09 дүгээр сард танилцсан. Танилцаад хамт Баянхонгор аймагт байр түрээсэлдэг байж байгаад 2023 оны 01 дүгээр сард хөдөө гарахаар болоод хадмынд ирсэн. Тэгээд хадмынд өвөлжөөд хаваржаад зуссан. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхнэрийн ах тэй хамт морь эвлэх гэж явж байхад саахалтын залуу ******* ирээд танилцсан тэгээд намайг хамт айл хэсэх үү гээд өөрөө нэлээн архи уугаад шартсан байдалтай байсан тул би хамт яваад 3 айлаар би тасарсан өглөө нь ухаан ороод дахиж нэг айлаар ороод тасарсан маргааш өглөө нь сэрээд гэр гэр рүүгээ явсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр *******тай гол дээр таараад надад 2 ширхэг 2.5 литрийн пиво өгөөд тэрийг нь ууж байгаад надад 2 хонины хэрэг байна чи аргалаад өг хүн чанар муутай гээд байхаар нь би зохицуулж өгье гэж хэлээд салсан. Тэгээд би гэртээ очиж хоноод өглөө нь би өөрөө хонинд яваад тай хонины бэлчээр 14 цаг болж байхад таарсан чинь нөгөөдөхөө зохицуулаадах уу гэхээр нь би энд хүн их байна харвал нүдний булай болно гэтэл надад чи цагаан сайрын ам гэх газар луу малаа туугаад явж бай ирээд залгаарай гэж зааж өгчхөөд явахаар нь би заасан газар луу тууж явж байгаад 15 цагийн орчимд өөрийн гэсэн дугаараас гэсэн дугаар луу залгаад ирчихлээ гэтэл за гэж хэлээд удалгүй хар морьтой уураг бариад ирсэн тэгээд би хонио жалга руу нь тууж оруулаад байж байтал 2 нэг хуруу хар толгойтой хонь нэг нь эвэргүй хар толгойтой биеэр жижиг хонь барихаар нь би хамт хүлэлцэж жалгад орхиод би эргэж ирээд машинаараа ачаад явна гээд явсан би хонио ар талын өндрөөд өгсүүлчихэд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирж байж байгаад орой 20 цагийн үед найз охиндоо аймагт ажилтай явлаа гэж хэлээд бийрийн даваан дээр ирээд ******* руу залгасан чинь очиж байна гэхээр нь би мотоциклоо давааны урд тал руу тавиад машинд суугаад хамт Баянхонгор аймаг руу явсан тэгээд замдаа надад хонио гаргах гэж байгаад ахтай таарчихлаа тэгэхээр нь би Далайгаас 2 хурга гуйгаад авчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд махаа Баянхонгор аймагт дунд захад байрлах махны дэлгүүрт өгөөд *******гийн данс руугаа 20.000 мянган төгрөг хийлгээд үлдсэнийг бэлнээр 280.000 мянган төгрөг аваад тэрийгээ хувааж авсан. Гэдэс толгойг нь Өлзийт сум өнгөрөөд өгөөж булаг амралтын газар өнгөрөөд засмалын хажуу талын жалга руу хаясан. ******* надад хэлээд би малыг нь тууж очоод хамтран хулгай хийсэн. Би 140000 мянган төгрөгийг нь авсан. БНА улсын дугаартай хөх өнгийн приүс-20 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө хонинд явахдаа би эхнэртэйгээ 2 хонь зарах талаар ярилцсан байсан. Тэгээд 2 хонийг *******д зараадах гэж хэлээд хээрээс өгч явуулсан. Маргааш нь асуухад нь би дугараагүй. Тэгээд Өлзийт сумын хэсгийн төлөөлөгч намайг хэргээ хүлээ гэж дарамталж, айлган сүрдүүлсэн тул би худал мэдүүлэг өгсөн гэв.
5. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: .....2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр манай найз залуу нь “би хонинд явъя та амар гээд” манай ах д хэлсэн. Тэгээд хонио хариулаад өдөр 15 цагийн үед ирсэн. Ирээд цайгаа уучхаад хонь гэрийн дээгүүр усанд орох нь гэж хэлээд өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийг асаагаад явсан. Тэгээд нэг цаг гарангын дараа буюу 17 цагийн үед буцаж ирсэн. Тэгээд орой гэгээ тасарч байхад “аймаг явж гэрийнхээ элсийг зөөнө” гэж хэлээд яваад маргааш өглөө 11 цагийн үед архи уучихсан ирээд “*******гийн айлын хүнийг хадлан хадаж байна, очиж ачилцаж байгаад ирье” гээд явсан. Тэгээд орой 18 цаг өнгөрч байхад согтуу ирээд шууд унтаад өгсөн. Орой 19 цагийн үед манай хамаатны ах манай буурай ээж руу залгаад “танай хонинд хэн явсан юм” гэхээр нь манай хүргэн явсан гэтэл “тэгвэл *******тай хамт “Цагаан сайр”-ын аман дээр хурааж байгаад хоёр хонь хүлээд аваад явсан” гэж хэлэхээр нь би гаас асуутал “би ямар ч хамаагүй шүү, миний нэр холбогдсон байна уу” гэж уурлаад байсан. Өглөө нь босоод хонио бүртгэхэд 2 хонь дутахаар нь өөрт нь хэлэхэд ‘би аваагүй, тэр хэлсэн 2 хүнийг чинь авч ирээд нүүрэлдүүлнэ” гэж хэлээд явсан боловч ахиж ирээгүй. Хуруу эвэртэй хар зүсмийн бүдүүн эр хонь, орой цагаан хар толгойтой шүдлэн хонь тус тус алдагдсан. Би гомдолтой байна. Алдсан хоёр тооны хонио төлүүлнэ өөр санал хүсэлт байхгүй..гэх мэдүүлэг / хх-ийн 11-12 /,
.... 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай ах хонинд явах гэж байсан чинь манай нөхөр “та амарч бай, би хонинд яваад ирье гээд хонинд явсан. Тэгээд өдөр 14 цагийн үед гэртээ ирээд цайгаа уучхаад хонь гол руугаа орох нь хонио усалъя” гээд явсан. Тэгээд хонио усалчхаад 16 цагийн үед ирээд аймаг руу явж хашааныхаа элсийг зөөнө гээд мотоциклтой явсан. Тэгээд аймаг дээр хоноод маргааш нь ирсэн. Тэгээд жаахан байж байгаад “*******гийн айлын хүн хадлан хадаж байна хүрээл ир” гэсэн гээд явсан. Тэгээд ирээд амарсан. 2023 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай хамаатны ах болох гэх хүн “танай хонийг хариулж явах өдөр цагаан сайрын аман дээр морьтой уурга барьсан хүн ирээд хонийг чинь хурааж байгаад 2 хонь уураглаж хүлж үлдээчхээд буцаж яваад хөх цэнхэр Приус маркийн машинтай ирээд ардаа хийгээд явсан, *******гийн машин мөн байсан шүү” гэж хэлсэн. Тэгээд би гаас “******* манай хониноос авсан юм шиг байна, чи хамт авсан уу” гээд гаас асуусан чинь” би аваагүй” гээд уурлаад байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би д мөнгөний өр байсан. Гэхдээ оронд нь хонь өгье чи зараад аваарай гэж хэлж байсан зүйл байхгүй. өглөө хонинд явахдаа мал зарна гэж хэлсэн зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
....2023 оны 09 сарын 02-ны өдөр манай хамаатны ах болох гэх хүн ирээд “танай хонийг өчигдөр хариулж яван өдөр “Цагаан сайрын аман дээр морьтой, уурга барьсан хүн ирээд хонийг чинь хурааж байгаад 2 хонь уураглаж хүлж үлдээчхээд буцаж яваад хөх цэнхэр өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд ардаа хийгээд явсан, *******гийн машин мөн байсан шүү” гэж хэлсэн. Тэгээд би гаас “******* манай хониноос авсан юм шиг байна, чи хамт авсан уу” гэж асуухад “би аваагүй” гээд уурлаад байсан. Би д мөнгөний өр байсан. Гэхдээ оронд нь хонь өгье, чи зараад аваарай гэж хэлсэн зүйл байхгүй. өглөө хонинд явахдаа мал зарах талаар хэлсэн зүйл байхгүй. ******* 2023 оны 09 дүгээр сард надтай хамтран амьдрах гэж ирэх үедээ мал хөрөнгө гэх зүйл авч ирээгүй. Одоо ч манайд н өмчийн мал хөрөнгө гэх зүйл байхгүй. Алдагдсан 2 хонь нь миний өмчлөлийн мал байсан. Баяндалай намайг ундаа тамхи аваад ир гэхээр нь аваад очсон чинь н цээж хэсгээр хувцсыг нь тайлуулсан байсан. Тэгээд намайг орох үед хувцсаа өмс гээд өмсөж байсан. Өөр зодож цохисон зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 186-187/,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гээд, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 09 цагийн үед нөхөр болох ******* хонинд явсан. Тухайн үед би том гэдэстэй байсан бөгөөд ямаагаа саагаад үлдсэн. Манайх банкны зээлтэй байсан. Мөн би эмнэлэгт хэвтэх гээд, хадам ээж маань хөл нь өвдсөн мөнгөний асуудалтай байсан тул нөхөр болох ******* 2 хонь зарах талаар хэлж байсан. Тухайн авсан 2 хонь миний нэр дээр тоологдсон хонь байгаа юм. *******н өмч манайд байхгүй. Бид хоёр хөдөө очихоороо хамт амьдардаг. Мөн аймагт очоод 2 хүүхдийн хамт амьдардаг. Намайг мэдүүлэг өгөхөд хэсгийн төлөөлөгч надаас танд гомдол байна уу гэж асуухад нь гомдолгүй гэж хэлсэн. Гэтэл мэдүүлэг дээр намайг гомдолтой гэж бичсэн байсан. Тэгээд 2 хонины үнэлгээг цагдаа хийлгэсэн бөгөөд би энэ талаар мэдэхгүй байна. Надад одоо гомдол, санал байхгүй. *******тай 2021 оны 09 дүгээр сараас хойш хамтран амьдарч байна. Тухайн үед гэрч болох Д. манай буурай ээж рүү утсаар залгаад *******г танай малаас мал тасдаад байна гэж хэлсэн байсан. Тэгээд би *******г манай малаас мал хулгайлсан гэж бодсон. *******н эзэмшлийн мал байхгүй. ******* бид хоёр хамтран амьдарч эхэлснээс хойш миний нэр дээр тоологдсон малыг хамт маллаж байна. Над дээр 140 тооны бог мал хэний нэр дээр байдаг Миний эзэмшлийн 30 гаран тооны мал байдаг. Үлдсэн мал нь манай ээжийн нэр дээр байдаг. Надад 200,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ ирэхдээ авчирч өгсөн гэв.
7. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хадмынхаа малд явж байсан. Өдөр 14 цаг өнгөрч байхад малаа гол руу гэрийнхээ урд руу хөөгөөд явж байгаа харагдсан би хариулаад харуултай ард сууж байсан. ******* манай хойд нуруунд хонинд явж байгаа харагдсан. Тэгээд би хонио хариулангаа дурандаад сууж байтал 2 хонь 3 ишигтэй ямаа тасдаад гэрийнхээ наад талын том жалга руу хөөгөөд орж байсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Маргааш өдөр 13-14 цагийн үед , ******* 2 над дээр нэг шил хараа гэсэн архи гаргаж ирээд та бид 2ийг хонь авсныг битгий гэрийнхэн болон энэ хавынханд битгий хэлээрэй нүдний булай болно гээд хоёулаа гуйгаад байхаар нь би юм хэлээгүй явуулсан. Юм хэлээгүй, хулгай хийсэн гэж маргааш нь ирж хэлсэн. Цэнхэр өнгийн мотоциклоор явж байсан. Хараагүй, хөөж оруулж харсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би хонь хариулж явж байгаад дурандсан чинь хадмынхаа малд явж байгаа харагдсан юм. Өдөр 14 цаг өнгөрч байхад малаа гол руу гэрийнхээ урд руу хөөгөөд явж байгаа харагдсан. Би “Харуултай ар” гэх газар хонио хариулаад дурандаад сууж байсан чинь ******* манай хойд нуруунд “Шавгийн хойд өвөр” гэх ууланд хонио хариулж яваа харагдсан. 2 хонь, 3 ямаа тасдаад гэрийнхээ наад талын жалга руу орж байсан. Тэгээд гэр лүүгээ явсан. Маргааш нь 13-14 цагийн үед , ******* 2 над дээр 1 шил Хараа гэх архи авч ирээд “та бид хоёрыг хонь авсныг битгий гэрийнхэн болон энэ хавынханд битгий хэлээрэй нүдний булай болно шүү” гээд хоёулаа гуйгаад байхаар нь би юм хэлэхгүй байж байгаад явуулсан. Тухайн өдөр би хонио гэр рүүгээ туугаад харих гэж явсан чинь *******тай таарснаа надад өртэй байсан юм. Би өрөндөө бэлчээр дээрээс нь хонь очиж аваад явж байна гэж хэлэхээр нь яагаад бэлчээр дээрээс нь авч байгаа юм бол гэрийн гаднаас нь хотноос нь авахгүй гэж тухайн үедээ бодож байсан. Би хонийг нь жалга руу хөөж оруулж байхыг нь харсан. Цэнхэр өнгийн мотоциклоор явж байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 190-191 /,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч ******* мэдүүлэхдээ: Тухайн өдөр би хонио хариулаад явж байсан. Тэгээд хонин дээрээ дурандаад сууж байтал ******* *******ийн хонин дээр явж байсан бөгөөд тухайн үед хонь нь цувраад гүйлдээд байхаар нь *******д чи яагаад намар цагийн мал хөөж элдээд байгаа юм бэ гэж хэлсэн. дурандаж байхад малын бэлчээр дээр ******* ганцаараа мотоциклтой явж байсан гэв. Тухайн үед ******* гэрийнхээ ойролцоо байсан. *******, ******* нар над дээр архитай ирээд “ёстой муухай зүйл боллоо, та дурандсан байна” гэж хэлсэн. *******, ******* нар хонь авсан талаар битгий хүнд хэлээрэй нүдний булай болно шүү” гэж хэлсэн.Тийм зүйл болсон.намайг дурандахад ******* 2 хонь, 3 ямаа тасдаад гэрийнхээ урд жалга руу орж байсан” гэж мэдүүлэг өгсөн ийм зүйл болсон. *******г мал тасдсан байхад нь *******г яг очсоныг нь хараагүй гэв.
9. Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:... ******* 2022 оны 09 сараас манай охин тэй үерхэж нөхөрлөж байгаа юм. 2022 оны 09 дүгээр сараас хойш манайд манай охинтой хамтран амьдарсан. Хамт амьдарч байх хугацаандаа болон анх ирэх үедээ мал болон эд хөрөнгө авчирсан зүйл байхгүй. Тэр хоёр албан ёсоор гэр бүл болсон зүйл байхгүй. 2022 оны 09 дүгээр сараас хойш хамтран амьдраад 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дундаасаа охинтой болсон. Тухайн алдагдсан хонь манай охин ийн өмчийн мал байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 195-196/,
10. Гэрч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн:... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч “дуудлага ирсэн байна, хэсгийн байран дээр хүрээд ир” гэж дуудахаар нь очиход иргэн ******* “2 хонь хулгайд алдчихлаа” гээд ирсэн зогсож байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч “сэжиглэж байгаа хүн байна уу” гэж асуухад “манай хамаатны ах болох харсан байна, *******, 2 аваад явж байна” гэж хэлсэн “шалгаж өгнө үү” гэсэн. Тэгээд би хэсгийн төлөөлөгчийн хамт , ******* нарын араас очиход аймгийн төв рүү явсан ******* гэртээ байхаар нь *******г аваад цагдаагийн хэсгийн байран дээр ирээд “*******гаас мэдүүлэг авна” гээд хэсгийн төлөөлөгч өрөө рүүгээ аваад орсон. Тэгээд хэсэг байлгаж байгаад “г олж ирээрэй” гээд машиныг нь журамлаад явуулсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр , *******, нар ирээд мэдүүлгээ өгсөн. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд мэдүүлэг авч байх үед нь нэг удаа орж байж байгаад гарсан. Ороход мэдүүлэг өгч байсан. ******* эхнэр ийн хамт гадаа зогсож байсан. Намайг ороход зодсон зүйл байгаагүй. Ярилцаад мэдүүлгээ өгөөд сууж байсан. Манай цагдаагийн хэсгийн байранд хяналтын камер байдаг ба мэдүүлэг авах өрөөнд бас байдаг. Тухайн үед хяналтын камер ажиллагаагүй байсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр тог гэнэт тасраад хяналтын камер бичихээ больсон байсныг хүнээр үзүүлэхэд шилэн кабель нь шатсан байна гэсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын сүүлээр засварт оруулж янзлуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 199- 200/,
11. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн....2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэн ээс “2 тооны хонь хулгайд алдсан шалгаж өгнө үү” гэж ирэхээр нь “сэжиглэж байгаа хүн байна уу” гэж асуухад “манай хамаатны ах болох харсан байна, *******, 2 аваад явж байна гэж хэлсэн” гэхээр нь олон нийтийн цагдаа ы хамт , ******* нарын араас очиход аймгийн төв рүү явсан, ******* гэртээ байхаар нь *******г аваад цагдаагийн хэсгийн байран дээр ирээд хэсэг байлгаж байгаад “г олж ирээрэй” гээд машиныг нь журамлаад явуулсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр , *******, нар ирээд мэдүүлгээ өгсөн. Би мэдүүлэг авахын өмнө эрх үүрийг нь тайлбарлаад “өмгөөлөгч авах уу” гэж асуухад “өмгөөлөгч авахгүй, мэдүүлэг өгнө” гэсний дагуу холбогдогч нараар гарын үсэг зуруулаад мэдүүлэг авсан. Хүч хэрэглэж айлган сүрдүүлсэн, хэрэг хүлээхийг тулгасан зүйл болоогүй. Би мэдүүлэг авахын өмнө г өрөөнд оруулж ирээд дээгүүр өмссөн хувцсыг нь өөрөөр нь тайлуулаад биед нь болон хувцсанд нь үзлэг хийсэн. Ямар нэгэн зэвсгийн чанартай эд зүйл байна уу гэж үзсэн юм. Тэгээд хувцсыг нь буцаагаад өмсүүлсэн. Тийм зүйл байгаагүй. Тухайн холбогдогч нарыг тус тусад нь оруулж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авч байхад Олон нийтийн цагдаа байсан үйл явдлыг гэрчилнэ. Би гэх гэрчээс мэдүүлэг авсан тухайн үед мэдүүлэг авч байх үедээ өмнө нь авч байсан мэдүүлгийг хуулах үед биеийн байцаалтыг засаагүй орхигдсон байсан гэх гэрчийн өгсөн мэдүүлэг болон гарын үсэг нь өөрийнх нь байсан. Манай цагдаагийн хэсгийн байранд хяналтын камер байдаг ба мэдүүлэг авах өрөөнд бас байдаг. Тухайн үед хяналтын камер ажиллагаагүй байсан. 2023 оны 08 дугаар сарын сүүлээр тог гэнэт тасраад хяналтын камер бичихээ больсон байсныг хүнээр үзүүлэхэд шилэн кабель нь шатсан байна гэсэн. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын сүүлээр засварт оруулж янзлуулсан......гэх мэдүүлэг /хх-ийн 205-206/,
13. Энх-Нахиа ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 248 дугаартай шинжээчийн:..Нас гүйцсэн эр хонь 280.000,
Шүдлэн хонь 150.000 төгрөг,
Хулгайд алдагдсан гэх эд зүйлийн нийт үнэ цэнэ 2023 оны 09 дүгээр сарын 02-ны байдлаар 430.000 / Дөрвөн зуун гучин мянга / төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт / хх-ийн 31 / болон шүүгдэгч *******, ******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 128-129 /, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 99-102/, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 111/, хэргийн оролцогчоос асуумж авсан тэмдэглэл /хх-ийн 117-118/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь ******* нар нь бүлэглэн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 5 дугаар багийн нутаг “Бийрийн хавцгай богчийн ам” гэх газраас иргэн *******ийн хоёр тооны хонийг хулгайлан авч иргэн *******т 430,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон гэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийхэд хохирогч ******* нь 2021 оны 09 дүгээр сараас шүүгдэгч *******тай хамтран амьдарч байгаа гэх боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “гэрлэгчид” гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д .Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ” гэж хуульчилснаас үзэхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нарыг албан ёсны эхнэр нөхөр гэж үзэх хуулийн шаардлага хангаагүй байна гэж дүгнэлээ.
Мөн иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6-д “Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй”, мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ”, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж тус тус хуульчилсан байгаагаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй хамтран амьдарч байгаа боловч гэр бүлийн гишүүн биш байх бөгөөд хохирогч *******тэй хамтран амьдарснаас хойш бий болсон хөрөнгө байхгүй байна гэж үзлээ.
Харин хохирогч ******* нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Гэр бүлийн гишүүний дараахь хөрөнгийг хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжүүлэхээр тохиролцоогүй бол хуваарьт хөрөнгөд хамаарна”, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.1-д “гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх”гэж хуульчилсаны дагуу шүүгдэгч *******тай хамтран амьдрахаас өмнө олж авсан эд хөрөнгө мал нь түүний хуваарьт хөрөнгө байна гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй хамтран амьдарч байгаа боловч хамтран амьдарснаас хойш бий болсон хөрөнгө мал байхгүй бөгөөд хохирогч *******ийн хуваарь хөрөнгө болох малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.*******тай бүлэглэн үйлдсэн гэж дүгнэж байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ийн малыг бүлэглэн хулгайлсан болох нь гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр хадмынхаа малд явж байсан. Өдөр 14 цаг өнгөрч байхад малаа гол руу гэрийнхээ урд руу хөөгөөд явж байгаа харагдсан би хариулаад харуултай ард сууж байсан. ******* манай хойд нуруунд хонинд явж байгаа харагдсан. Тэгээд би хонио хариулангаа дурандаад сууж байтал 2 хонь 3 ишигтэй ямаа тасдаад гэрийнхээ наад талын том жалга руу хөөгөөд орж байсан. Тэгээд гэр рүүгээ явсан. Маргааш өдөр 13-14 цагийн үед , ******* 2 над дээр нэг шил хараа гэсэн архи гаргаж ирээд та бид 2ийг хонь авсныг битгий гэрийнхэн болон энэ хавынханд битгий хэлээрэй нүдний булай болно гээд хоёулаа гуйгаад байхаар нь би юм хэлээгүй явуулсан. Юм хэлээгүй, хулгай хийсэн гэж маргааш нь ирж хэлсэн. Цэнхэр өнгийн мотоциклоор явж байсан. Хараагүй, хөөж оруулж харсан...гэх
...2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би хонь хариулж явж байгаад дурандсан чинь хадмынхаа малд явж байгаа харагдсан юм. Өдөр 14 цаг өнгөрч байхад малаа гол руу гэрийнхээ урд руу хөөгөөд явж байгаа харагдсан. Би “Харуултай ар” гэх газар хонио хариулаад дурандаад сууж байсан чинь ******* манай хойд нуруунд “Шавгийн хойд өвөр” гэх ууланд хонио хариулж яваа харагдсан. 2 хонь, 3 ямаа тасдаад гэрийнхээ наад талын жалга руу орж байсан. Тэгээд гэр лүүгээ явсан. Маргааш нь 13-14 цагийн үед , ******* 2 над дээр 1 шил Хараа гэх архи авч ирээд “та бид хоёрыг хонь авсныг битгий гэрийнхэн болон энэ хавынханд битгий хэлээрэй нүдний булай болно шүү” гээд хоёулаа гуйгаад байхаар нь би юм хэлэхгүй байж байгаад явуулсан. Тухайн өдөр би хонио гэр рүүгээ туугаад харих гэж явсан чинь *******тай таарснаа надад өртэй байсан юм. Би өрөндөө бэлчээр дээрээс нь хонь очиж аваад явж байна гэж хэлэхээр нь яагаад бэлчээр дээрээс нь авч байгаа юм бол гэрийн гаднаас нь хотноос нь авахгүй гэж тухайн үедээ бодож байсан...” гэх 2 удаагийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Тухайн өдөр би хонио хариулаад явж байсан. Тэгээд хонин дээрээ дурандаад сууж байтал ******* *******ийн хонин дээр явж байсан бөгөөд тухайн үед хонь нь цувраад гүйлдээд байхаар нь *******д чи яагаад намар цагийн мал хөөж элдээд байгаа юм бэ гэж хэлсэн. дурандаж байхад малын бэлчээр дээр ******* ганцаараа мотоциклтой явж байсан гэв. Тухайн үед ******* гэрийнхээ ойролцоо байсан. *******, ******* нар над дээр архитай ирээд “ёстой муухай зүйл боллоо, та дурандсан байна” гэж хэлсэн.*******, ******* нар хонь авсан талаар битгий хүнд хэлээрэй нүдний булай болно шүү” гэж хэлсэн.Тийм зүйл болсон.намайг дурандахад ******* 2 хонь, 3 ямаа тасдаад гэрийнхээ урд жалга руу орж байсан...” гэх мэдүүлгээр бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэж үзэх нотлох баримт хүрэлцээтэй байна гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******тэй хамтран амьдардаг байдлыг ашиглаж шүүгдэгч *******тай бүлэглэн хохирогч *******ийн өмчлөлийн хоёр хонийг хохирогчид мэдэгдэлгүй нууц далд аргаар бүлэглэн хулгайлсан байх бөгөөд уг хулгайн үйлдлийг харж гэрчилсэн *******ын тусламжаар гэмт үйлдэл илэрсэн үед хохирогч *******тэй хамтран амьдардаг байдлаа ашиглаж уг хоёр тооны малыг захиран зарцуулах эрхтэй бөгөөд, хоёр хонины үнийг нь хохирогчид өгсөн гэж хэлүүлэхээр хохирогчид нөлөөлсөн гэж дүгнэж байна.
Шүүгдэгч *******, ******* нар нь Цагдаагийн мөрдөгч эрүү шүүлт тулгаж байснаас худал мэдүүлэг өгсөн гэж мэдүүлж байгаа бөгөөд уг гомдлыг шалгаж эрүүдэн шүүсэн нөхцөл байдал тогтоогдоогүй харин эрх бүхий албан тушаалтан хууль бусаар баривчилсан саатуулсан нөхцөл байдал байгаа эсэх талаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 241400207 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг цагаатгах, хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт хүрэлцээтэй авагдаагүй байна гэж шүүх үзэж шүүгдэгч *******, ******* нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлсан гэм буруутай тус тус тооцлоо.
Дээрх үйл баримтад шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэг *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн эсэх байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэмт хэрэг үйлдсэн хүний хулийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй байдлыг харгалзаж хорих ялыг оногдуулсан болно.
Уг хэргийн учир шүүгдэгч *******, ******* нар нь 13 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд нь тус тус оруулан тооцлоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт ын нарыг бусдын малыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******, ******* овогт ын нарыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт хоёр / 02 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарын энэ хэргийн учир цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж тэдний эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ