Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/098

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, 

Улсын яллагч: Ж.Энхбат,

Нарийн бичгийн дарга: Б.Бадамсүрэн,

Иргэдийн төлөөлөгч: П.Рагчаа,

Хохирогч: *******,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч: Г.Чингис,

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000750048 тоот хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Сартуул овогтой *******гийн *******, /РД: ******* /,

2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогтой *******гийн , /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, Хөх толгойн 3 дугаар гудамж 313 тоотод иргэн г тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны зүүн нүд рүү хагарсан аяганы хэлтэрхийгээр цохисны улмаас биед зүүн нүдний дээд, доод зовхины зүсэгдсэн шарх, алимны салстын цус хуралт, хацрын өнгөц зүсэгдсэн шарх цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн, согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт байрлах иргэн *******ын гэрт, түүнтэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 5, 6, 8, 9, 10, 11-р хавирганууд, далны болон суганы арын шугамаар бороолоогүй, бага зэрэг зөрүүтэй шинэ хугарал, плеврийн хөндийн шингэн хуралдалт, элэгний эдийн няцрал, цус хуралт, шингэн хуралдалт /1400 мл/, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салст, дээд, доод уруул, цээжний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би тухайн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй, би г шинжтэй аягаар цохиж нүдийг нь гэмтээсэн нь үнэн, би буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хх-ийн 161/,

.... Би эхэлж *******ыг зодсон нь үнэн, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би эхэлж *******ыг зодсон, тэгээд намайг ******* салгах гэж байх үед ******* нь салахгүй байсан. Тэгэхээр нь ******* *******ыг зодсон юм. Би харин толгой хэсэг рүү нь түлээний жижиг модоор цохичихсон юм. Би хавирга хэсэг рүү нь өшиглөж зодсон нь үнэн. Харин зуухны тагаар цохисон гэж мэдүүлэг өгсөн байна лээ. ******* болон би зуухны тагаар *******ыг хэн нь ч цохиогүй...гэх мэдүүлэг / хх-ийн 63/,

2. Шүүгдэгч *******н мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:....Тухайн өдөр *******ын гэрт , манай нөхөр , бид 4 хамт архи уугаад сууж байсан юм. Тэнд 2 шил хараа гэх нэртэй архи уусан юм. Тэгээд байж байтал миний бөгсөнд гараараа хүрсэн тэгэхээр нь би нүүр хэсэг рүү нь гараараа 2 удаа цохиод, модоор толгой руу нь 1 удаа цохисон юм, би нилээн согтуу байсан болохоор яг яаж зосон гэдгээ сайн санахгүй байна, ямар ч байсан санаж байгаагаа сая хэллээ, тэгээд байж байтал цагдаа нар ирсэн ийм л зүйл болсон. Миний бөгсөнд хүрэхээр нь би зөрүүлээд цохчихсон юм. Намайг *******ыг зодож байх үед манай нөхөр ******* салгах гэж байгаад *******ын бие рүү нь 2 удаа өшиглөсөн, толгой руу нь бас нэг цохиж байгаа харагдсан өөрөөр халдаагүй ээ. Би *******аас салаагүй байсан тэр үед ******* ирээд бас зодсон, бид 2 зэрэг шахуу л зодсон....гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/

3. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: н.Баганаа гэх айлд 5 шил архи уусан. н.ын гэрт 4 шил архи уусан. Тэдгээр хүмүүсийг нээх их танихгүй. н.ийн хажууд н. ахтай таарч гэртээ ганцаараа байдаг талаар хэлж тэдний гэрт бид 15-16 хоног хоносон. Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт эмчилгээний зардалд мөнгө өгөөгүй гэв.

4. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* нь хуучин хугархай хавиргатай байсан, гэхдээ өшиглөсөн нь үнэн, цохисон үнэн, зодсон нь үнэн. Намайг зуухны тагаар толгой руу цохисон гэж мэдүүлэг өгсөн байна., тэр нь худлаа бусад болсон зүйл нь үнэн. Би *******ын толгой руу зуухны тагаар цохиогүй. Харин өшиглөж, алгадаж зодсон нь үнэн. ******* *******ыг алгадаж, өшиглөж зодсон нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна., хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ахиж хэрэг үйлдэхгүй. Би ээжтэйгээ 2 уулаа амьдардаг ээжийн бие тааруу байдаг...гэх мэдүүлэг / хх-ийн 61 /,

5. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ахын гэрт 16-17 хоног амьдарсан. Би хоёр хоног гадуур явж байгаад ирэхэд Наранмандах ах архи ууж яваад хавиргаа гэмтээсэн гэж хэлсэн. Зуухны тагаар цохисон зүйл байхгүй. Таг нь халаад цуурсан байсан гэв..

6. Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манай гэрт , *******, бид 4, 2 шил хараа гэх нэртэй архи уугаад сууж байтал , ******* нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би “боль” гэж хэлтэл намайг нь “чамд хамаагүй” гэж хэлээд намайг газарт унагааж байгаад зодож эхэлсэн. Эхлээд нь миний толгой руу цээж рүү, нуруу хэсэг рүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд зодож байтал ******* гэх эхнэр нь нийлээд тэр хоёр зодсон. Тэр үед “боль” гээд салгах гэтэл салж, болиогүй, намайг тэр хоёр зэрэгцээд л зодоод байсан. Тэр үед миний толгой руу зуухны тагаар нэг удаа толгойн баруун тал руу 1 удаа цохисон. ******* нь бас миний толгойн зүүн тал руу 1 удаа цохисон. Тэгээд би зодуулж байгаад арай гэж гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. *******, ******* нар нийлээд зэрэгцээд намайг зодоод байсан. бол надад халдаагүй.....гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

Би Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт 5 хоног, гэмтлийн тасагт 7 хоног, нийт 12 хоног эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээ хийлгэж байх үед болон эмнэлгээс гарч ирээд гэрээр байх үедээ эм тариа хэрэглэж байсан. Тухайн эм тариаг авсан гэх яг баримт бол байхгүй. 500.000 орчим төгрөгийн эм тариа авсан. Одоо надад хэрэгт хавсаргах ямар нэгэн гаргаж өгөх баримт бол байхгүй байна, цаашид элэг хамгаалах эмчилгээ хийлгэнэ, эм ууж байгаа, биеийн байдал одоо сайнгүй, дал, мөр, хавирга их өвчинтэй, амьсгаадаад алхахад хэцүү, явж чадахгүй байгаа, би гомдолтой байна. Би *******н бөгсөнд хүрээгүй, , ******* нар нь хоорондоо хэрэлдээд маргалдаад байхаар нь би боль гэж хэлсэн, тэгсэн чинь намайг , ******* нийлээд зодсон. Би сэтгэцийн дүгнэлт гаргуулахгүй. Ямар ч байсан намайг , ******* нар зодож байх үед намайг зуухны ширмэн тагаар нэг удаа толгой хэсэг рүү цохисон. Харин ******* намайг модоор цохисон уу, үгүй юу гэдгийг мэдэхгүй байна, зодуулж байсан болохоор би яг юугаар цохиж байсан бэ гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг ******* нь гараараа болон хөлөөрөө цохиж зодсон нь үнэн...гэх мэдүүлэг / хх-ийн 26/,

7. Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдрийн он сарын тодорхой сайн санахгүй байна. Би гэртээ ганцаараа амьдардаг. *******, н.******* нар манайд 10 гаруй хоног амьдарсан. Нэг өдөр архи уугаад өдөр нь зодоон болоод Заяа агсан тавих гээд байхаар нь “би боль” гэж хэлсэн чинь маргалдаан болж зодоон болсон. Азаа намайг газарт унагааж, үсдэж аваад дээрээс дэвсээд байсан. Мөн н.******* бас нийлж зодсон. Зуухны тагийг хагалж байгаад цохисон. Би сэхээний тасагт 5 хоног, мэсийн тасагт 10 хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний зардалд 500,000 төгрөг нэхэмжилж байна. Одоо гомдол саналгүй гэв.

8. Хохирогч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би тухайн өдөр Баянхонгор сумын 7 дугаар баг, Хөх толгойн 3 дугаар гудамж  313 тоотод гэж айлд очиж архи уусан тэнд байсан хүмүүсээс ыг таньдаг байсан тэгээд очсон. Тэгээд тэнд 3 орчим шил архи хувааж ууцгаасан тэгээд уугаад сууж байтал ын эхнэр ******* гэгч нь над руу аяга аваад шидсэн тэр аяга нь намайг оноогүй хажуу талд хагарсан. Тэгсэн чинь хагарсан аяганы бутархай нь миний нүд рүү ирээд оночихсон юм. Тэгээд би доошоо бага зэрэг тонгойсон чинь миний зүүн нүд рүү иртэй үзүүртэй зүйлээр ын эхнэр нь зүссэн маягтай шудраад цохичихсон юм. Тэгээд миний нүүрнээс цус гоожоод байсан тэгээд гэж ахад эмнэлэг дуудаад өг гэж хэлээд 20,000 төгрөг өгсөн тэгээд цагдаа нар ирсэн зүйл болсон. Миний зүүн талын нүдний дээд, доод зовхи зүсэгдсэн гэмтэл учирсан өөр газарт ямар нэгэн шарх гэмтэл байхгүй, би эмнэлэгт үзүүлсэн цаад талын нүд рүүгээ ороогүй байна гэсэн. Дээд, доод зовхи нь зүсэгдээд арьс нь унжсан болохоор юм харахгүй байгаа. Харин дээд, доод зовхио гараараа нээгээд үзэхээр миний нүд юм харж байгаа, хот руу явж оёдол хийлгэ гэж эмч хэлсэн. Надад өөр хүн халдаагүй ээ тийм зүйл болоогүй. ******* нь тай тэр хоёр хоорондоо хүн алчихлаа шүү дээ цус нь тогтогдохгүй байна шүү дээ гэж ярьж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 137-138 /,

9. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...******* нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 120.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33/

10. Гэрч ын мөрдөн байцаалын шатанд өгсөн:...Тухайн өдөр манай гэрт , *******, , , нар ирээд тэгээд бид нар 5 шил архи хувааж уусан. Тэгээд байж байтал , ******* хоёр хоорондоо хэрэлдээд байсан тэгж байснаа ******* нь гийн нүүр рүү нь аяга аваад шидчихсэн. Тэгээд шидсэн аяга нь хагараад газарт унасан чинь хагарсан аяганы хэлтэрхийг ******* нь аваад гартаа барьж байгаад чамайг ална шүү гээд гийн зүүн талын нүд рүү нь цохичихсон юм. Тэгээд гийн нүднээс нь цус нь гоожоод тогтохгүй байсан тэгсэн чинь ах гарч яваад цагдаа дуудсан юм шиг байсан. Тэгээд цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 140-141 /,

11. Гэрч Д.гийн мөрдөн байцаалтад өгсөн:...Тухайн өдөр ын гэрт , *******, , бид нар архи хувааж уусан. Тэгээд би тай юм яриад бага зэрэг хэрэлдэж байтал ******* нь намайг өмөөрсөн юм шиг байсан. Тэгээд ******* нь гийн нүүр рүү нь аяга аваад шидчихсэн чинь тэр шидсэн аяга нь хагараад доошоогоо газарт унасан чинь хагарсан аяганы хагархайг ******* нь аваад гартаа барьж байгаад чамайг ална шүү гээд гийн нүүр хэсэг рүү нь цохичихсон юм. Тэгээд гийн нүднээс нь цус нь гоожоод байсан тэгээд байж байтал цагдаа ирсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 143-144/,

12. Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн:.... ******* ахын гэрт би орой харанхуй болж байх үед очсон, очих үед ах, ******* гэх эмэгтэй, түүний нөхөр гэх залуу байсан, түүнээс өөр хүн байгаагүй. Тэгээд ороод хараа гэх нэртэй 2 шил архи *******, , ах бид 4 хувааж уусан юм. Тэгээд ууж байгаад би бага зэрэг согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд байж байтал , ******* 2 хоорондоо маргалдаад байсан санагдаж байна, тэгээд байж байгаад , ахыг гэгч нь толгой орчим руу нь гараараа цохиод бас өшиглөөд байсан бас цээж, хэсэг рүү нь бас өшиглөөд цохиод байсан, зэрэгцээд тэр гэгчийн найз охин ******* гэгч нь бас толгой, цээж хэсэг рүү нь өшиглөөд, цохиод байсан, би босож очоод салгаx гээд тэр *******, хоёрыг дийлээгүй. нь зуухны тагаар бас ын толгой хэсэг рүү нь цохичих шиг болсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн, цагдаа ирэхээс өмнө гэгч нь гараад зугтаачихсан, ийм л зүйл болсон. Миний биед хэн нэгэн халдаагүй. ******* нь *******, нарын биед нь огт халдаагүй. *******, нар нь *******аас тамхи асуугаад түүнээс болж маргалдсан гэж л би ойлгосон. Би дундуур нь ороод үнэндээ салгаж дийлээгүй. *******, нар зэрэгцээд л зодоод, өшиглөөд байсан. Тэр гэгч нь арай илүү цохих шиг болсон...гэх мэдүүлэг / хх-ийн 35-36 /,

13. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 61 дугаартай:...1. Д.Нармаңдахын биед зүүн талын 5, 6, 8, 9, 10, 11-р хавирганууд, далны болон суганы арын шугамаар бороолоогүй, бага зэрэг зөрүүтэй шинэ хугарал, плеврийн хөңдийн шингэн хуралдалт, 5, 6, 7-р хавирга далны шугамаар зөрүүтэй бороолсон хуучин хугарал, элэгний эдийн няцрал, цус хуралт, шингэн хуралдалт /1400 мл/, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салст, дээд, доод уруул, цээжний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх шинэ гэмтлүүд нь учирсан үедээ амь насанд аюултай.

3. Дээрх шинэ гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн бүрэн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

6. Дээрх шинэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийин 50-52/,

14. Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч С.Каделын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай:...1. гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зүсэгдсэн шарх, алимны салстын цус хуралт, хацрын өнгөц зүсэгдсэн шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хх-ийн 154-155/ болон  гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 129/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 130-132/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолтын хуулбар /хх-ийн 78-82/, шүүгдэгч *******, ******* нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83-84/, шүүгдэгч *******ын гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 72-75/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна.

 Шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр  согтуурсан үедээ бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багт байрлах иргэн *******ын гэрт, түүнтэй үл ялих зүйлээс болж маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн талын 5, 6, 8, 9, 10, 11-р хавирганууд, далны болон суганы арын шугамаар бороолоогүй, бага зэрэг зөрүүтэй шинэ хугарал, плеврийн хөндийн шингэн хуралдалт, элэгний эдийн няцрал, цус хуралт, шингэн хуралдалт /1400 мл/, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салст, дээд, доод уруул, цээжний цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтууд тус тус болсон болох нь хохирогч *******ын “...:...Манай гэрт , *******, бид 4, 2 шил хараа гэх нэртэй архи уугаад сууж байтал , ******* нар хоорондоо маргалдаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би “боль” гэж хэлтэл намайг нь “чамд хамаагүй” гэж хэлээд намайг газарт унагааж байгаад зодож эхэлсэн. Эхлээд нь миний толгой руу цээж рүү, нуруу хэсэг рүү гараараа цохиод хөлөөрөө өшиглөж зодсон. Тэгээд зодож байтал ******* гэх эхнэр нь нийлээд тэр хоёр зодсон. Тэр үед “боль” гээд салгах гэтэл салж, болиогүй, намайг тэр хоёр зэрэгцээд л зодоод байсан. Тэр үед миний толгой руу зуухны тагаар нэг удаа толгойн баруун тал руу 1 удаа цохисон. ******* нь бас миний толгойн зүүн тал руу 1 удаа цохисон. Тэгээд би зодуулж байгаад арай гэж гарч зугтаагаад цагдаад дуудлага өгсөн. *******, ******* нар нийлээд зэрэгцээд намайг зодоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч ын “...Тэгээд ууж байгаад би бага зэрэг согтоод унтаад өгсөн байсан. Тэгээд сэрээд байж байтал , ******* 2 хоорондоо маргалдаад байсан санагдаж байна, тэгээд байж байгаад , ахыг гэгч нь толгой орчим руу нь гараараа цохиод бас өшиглөөд байсан бас цээж, хэсэг рүү нь бас өшиглөөд цохиод байсан, зэрэгцээд тэр гэгчийн найз охин ******* гэгч нь бас толгой, цээж хэсэг рүү нь өшиглөөд, цохиод байсан, би босож очоод салгаx гээд тэр *******, хоёрыг дийлээгүй. нь зуухны тагаар бас ын толгой хэсэг рүү нь цохичих шиг болсон. Тэгээд байж байтал цагдаа ирсэн, цагдаа ирэхээс өмнө гэгч нь гараад зугтаачихсан, ийм л зүйл болсон...”гэх мэдүүлэг, Шүүх Шинжилгээний хэлтсийн  61 дугаартай шинжээчийн “....Нармаңдахын биед зүүн талын 5, 6, 8, 9, 10, 11-р хавирганууд, далны болон суганы арын шугамаар бороолоогүй, бага зэрэг зөрүүтэй шинэ хугарал, плеврийн хөңдийн шингэн хуралдалт, 5, 6, 7-р хавирга далны шугамаар зөрүүтэй бороолсон хуучин хугарал, элэгний эдийн няцрал, цус хуралт, шингэн хуралдалт /1400 мл/, баруун чамархайн хуйхны няцарсан шарх, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салст, дээд, доод уруул, цээжний цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10, 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна.

Мөн шүүгдэгч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг, Хөх толгойн 3 дугаар гудамж 313 тоотод иргэн г тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны зүүн нүд рүү хагарсан аяганы хэлтэрхийгээр цохисны улмаас биед зүүн нүдний дээд, доод  зовхины зүсэгдсэн шарх, алимны салстын цус хуралт, хацрын өнгөц зүсэгдсэн шарх цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч гийн “...Би тухайн өдөр Баянхонгор сумын 7 дугаар баг, Хөх толгойн 3 дугаар гудамж  313 тоотод гэж айлд очиж архи уусан тэнд байсан хүмүүсээс ыг таньдаг байсан тэгээд очсон. Тэгээд тэнд 3 орчим шил архи хувааж ууцгаасан тэгээд уугаад сууж байтал ын эхнэр ******* гэгч нь над руу аяга аваад шидсэн тэр аяга нь намайг оноогүй хажуу талд хагарсан. Тэгсэн чинь хагарсан аяганы бутархай нь миний нүд рүү ирээд оночихсон юм. Тэгээд би доошоо бага зэрэг тонгойсон чинь миний зүүн нүд рүү иртэй үзүүртэй зүйлээр ын эхнэр нь зүссэн маягтай шудраад цохичихсон юм...” гэх мэдүүлэг, гэрч Д.гийн  “...Тухайн өдөр ын гэрт , *******, , бид нар архи хувааж уусан. Тэгээд би тай юм яриад бага зэрэг хэрэлдэж байтал ******* нь намайг өмөөрсөн юм шиг байсан. Тэгээд ******* нь гийн нүүр рүү нь аяга аваад шидчихсэн чинь тэр шидсэн аяга нь хагараад доошоогоо газарт унасан чинь хагарсан аяганы хагархайг ******* нь аваад гартаа барьж байгаад чамайг ална шүү гээд гийн нүүр хэсэг рүү нь цохичихсон юм...” гэх мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 20 дугаартай шинжээчийн “... гийн биед зүүн нүдний дээд, доод зовхины зүсэгдсэн шарх, алимны салстын цус хуралт, хацрын өнгөц зүсэгдсэн шарх цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг  тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, ******* нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдсон байна.

Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч *******, У.******* нар нь хамтран амьдрагч байх бөгөөд хохирогч *******ын гэрт очиж хохирогчтой хамтран архидан согтуурах явцад үл ялих зүйлээс маргалдаж шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн хохирогчийг зодож зүүн талын 5, 6, 8, 9, 10, 11-р хавирганууд, далны болон суганы арын шугамаар бороолоогүй, бага зэрэг зөрүүтэй шинэ хугарал, плеврийн хөңдийн шингэн хуралдалт гэмтлийг учруулсан бөгөөд шүүгдэгч ******* уг гэмт хэргийг үйлдэх явцад хохирогчийн гэрийн зуухны тагийг ашиглаж түүний толгой биед цохисон,

Шүүгдэгч ******* нь ганцаараа хохирогч болон бусад этгээдүүдтэй архидан согтуурч байхдаа хохирогч тай маргалдаж улмаар түүний нүүр лүү аяга шидэж аяганы бутарсан хэсэг зүүн нүдний доод зовхины зүсэгдсэн шарх гэмтэл үүсгэсэн байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг согтуурсан үедээ бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******г согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох нотлох баримт хүрэлцээтэй байна гэж дүгнэж шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутайд тооцохдоо шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч П.Рагчаагийн “ шүүгдэгч *******, ******* нарыг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэрээ гаргасан болно.

Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч *******н хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэлээ.

Шүүгдэгч ******* нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ний өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 204 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж улмаар уг ялыг эдлэхээс зайлсхийсэн тул тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 25 хоногийн хугацаагаар  хорих ялаар сольж уг хорих ялаас 13 хоногийн хорих ялыг эдэлж 12 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байна.

Уг ялыг эдэлж байх хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэрэгт Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 25 дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч өмнө эдэлж байсан хорих ял зогссон байна.

Иймд шүүх шүүгдэгч *******д ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсаны дараа тогтоогдсон үндэслэлээр шүүгдэгч *******тай бүлэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд нь ял оногдуулж  хөнгөн хэргийг хүндэд нь нэмж нэгтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн арван хоёр / 12 / хоногийн ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нь шүүгдэгч *******гаас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******г  хохирогч д төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь эмчилгээний зардал нэхэмжлэх талаар илэрхийлж байгаа боловч тодорхой нотлох баримт гаргаж өгөөгүй тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч *******, ******* нарын үйлдлээс шалтгаалж хохирогч ******* нь эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 120.000 төгрөгийг гаргасан тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас уг 120.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах явцад зуухны тагийг ашигласан, шүүгдэгч ******* нь хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэхдээ аягыг ашигласан тул уг аяганы хагархай болон зуухны тагийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн тул зуухны таг, аяганы хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоны дараа устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.

Шүүгдэгч  *******, ******* нар нь хохирогч *******ад, шүүгдэгч ******* нь хохирогч д төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.

Шүүх шүүгдэгч *******, *******  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй болохыг дурдаж, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн  1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн”-нийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан хорих ялыг оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг оногдуулахдаа тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, хохирогч нараас хохирол нэхэмжлээгүй байдлыг харгалзан ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, мөн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч У.*******д оногдуулсан хорих ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 202 дугаар зүйлийн  202.1-д заасан “Хорих ял шийтгүүлсэн арван найман насанд хүрсэн эмэгтэй хоригдлын ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлнэ.” гэж зааснаар түүний эдлэх ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид  эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн , ******* овогт *******гийн ******* нарыг  бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн , ******* овогт *******гийн ******* нарыг  гурван жил дөрвөн / 03 жил 04 сар / сарын хугацаагаар хорих ялаар тус тус,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  ******* овогт *******гийн *******г нэг / 01 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан гурван жил дөрвөн / 03 жил 04 сар / сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж ялыг гурван жил таван / 03 жил 05 сар / сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******н өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн арван хоёр / 12 / хоногийн ялыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван жил таван сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг гурван жил таван сар арван хоёр / 03 жил 05 сар 12 хоног / хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******д  оногдуулсан гурван жил дөрвөн / 03 жил  04 сар  / сарын  хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан гурван жил таван сар арван хоёр / 03 жил 05 сар 12 хоног / хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******н энэ хэргийн учир цагдан хоригдсон гуч хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нараас нэг зуун хорин мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогч *******ын цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч *******, ******* нар нь хохирогч *******ад, шүүгдэгч ******* нь хохирогч д төлөх төлбөргүй, шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зуухны таг 1 ширхэг, шүүгдэгч *******н гэмт хэрэг үйлдэхэд ашигласан аяганы хагархай зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

11. Шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,  шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч *******, ******* нарын  эдлэх ялыг 2024 оны 04 дүгээр  сарын 29-ний өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

13.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч шүүгдэгч *******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг  тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Д.БАТЦЭНГЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ          Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧ        Ч.БАЙГАЛМАА