| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0099/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/106 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Н.Цогням |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Цогням,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 23.1 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын ******* /РД: *******/ ,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн (1.55%) үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөрт шилжих шөнийн 4 цаг 20 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 64103-т үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын угтах хэсэгт цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний зүүн гарын шуу хэсгийг хазан хүч хэрэглэж, эсэргүүцсэн,
Шүүгдэгч ******* нь дээрх газар, хугацаанд хууль сахиулагчийг эсэргүүцэн, хазахдаа хууль сахиулагч *******ын эрүүл мэндэд нь зүүн шууны шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Надад эрх, үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй байна. Би Монгол улсын Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Баянхонгор аймгийн Галуут сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2016 онд 9 дүгээр анги төгссөн, би бүрэн бус дунд боловсролтой чөлөөтэй уншиж бичиж чадна. Гэхдээ би өмнө нь өгсөн' гэрчийн мэдүүлэгтэй адилхан мэдүүлэг өгөх учраас энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Би учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн өөрийгөө хянах чадваргүй байсны улмаас тухайн хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:... жижүүрийн мөрдөгчөөр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 03 цаг 10 минутад дугаараас иргэн *******ын гэх хүнээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цагаанчулуут 5-8- 849 тоотод манай нөхөр намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч тухайн үед шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч , нарт тухайн дуудлага мэдээллийг дамжуулж өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 04 цаг 22 минутад тухайн дуудлага мэдээллийн холбогдогч ******* гэгчийг Цагдаагийн газрын хаалгаар оруулж ирэх үед дотор талын хаалганы шилийг тохойгоороо цохин хагалж орж ирсэн. Би тухайн үед жижүүрийн шуурхай албаны өрөөнд сууж байсан ба гараад ирэхэд хүүхдээ тэвэрсэн залуу орж ирсэн байсан ба хүүхдээ эхнэртээ өгөх талаар хэлэхэд шаардлага эсэргүүцсэн тул хүүхдийг нь авах зорилгоор мэх хэрэглэх үед миний зүүн талын гарын шууны гадна хэсгээс 2 удаа хазаад авсан. Тэр үед мөн мэх хэрэглэн тэвэрсэн байсан хүүхдийг мэдээлэл хүлээн авагч жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлагч авч ээжид нь хүлээлгэн өгсөн, түүний дараа шууд Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд иргэн хүлээлгэн өгсөн. Тухайн этгээд хүүхдээ тэвэрсэн байдалтай орж ирэх үедээ дотор талын хаалганы шилийг тохойгоороо хагалан орж ирсэн байсан... Тухайн үед миний зүүн талын гарын шууны гадна хэсэгт 2 удаа хазсаны улмаас тухайн хэсэг газарт улайлт үүсэж, шүдний ором орсон байдалтай байна. Би тухайн хүнийг бол огт танихгүй, орж ирэхдээ л шууд байгууллагын хаалганы шилийг тохойгоороо цохиж орж ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,
....Тухайн иргэнийг байгууллагын хаалганы шил хагалж орж ирсэн болохоор учирч болох хор хохирлыг дахин нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хууль ёсны шаардлагыг тавихад үл биелүүлсэн, эсэргүүцэл үзүүлсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэх хэрэглэж саатуулах байранд хүлээлгэн өгсөн. Тухайн иргэнд мэх хэрэглэх явцад миний гараас хазаж гэмтэл учруулсан үйл явц л болсон юм. Би тухайн өдөр бол байгууллагын эргүүл, харуул, жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг удирдаж үүрэг гүйцэтгэж байсны хувьд давхар байгууллагын аюулгүй байдалд хяналт тавих үүрэгтэй. Тухайн иргэнийг авч ирсэн алба хаагчид ******* гэгчийг ямар нэгэн байдлаар мэх хэрэглэсэн, чирч авчирсан үйлдэл огт гаргаагүй байхад байгууллагын шилэн хаалгыг хагалж, хэвийн үйл ажиллагаа явуулахад саад учруулсан байсан тул би хууль ёсны шаардлагыг тавьсан....гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
.....Надад хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй. Байгууллагын эд хөрөнгөд хохирол учруулсан, мөн алба хаагчийн шаардлага эсэргүүцэж биед халдсан үйлдлийг хуулийн дагуу шалгаж шийдэж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
4. Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/20 дугаартай тушаалаар миний бие энэ хэрэгт байгууллагыг төлөөлж оролцож байна. Болсон асуудал нь 2024 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллээр ирсэн гэх иргэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цагдаагийн газрын гадна талын ордог 2 хаалганы дотор талын хаалганы шилийг гарын тохойгоороо цохиж хагалсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдэн шалгагдаж байна. Мөн манай алба хаагчийн биед халдаж гарын шуу хэсэгт хазсан юм байна лээ. Энэ бүх асуудал манай байгууллагын камерын бичлэгт бичигдсэн байгаа юм... Вакум хаалганы шил байгаа юм. 2 давхар 4-ийн шил байсан юм. 140,000 төгрөгөөр иргэн ******* өөрөө шиллүүлж өгсөн... Миний зүгээс хэн нэгнээс нэхэмжлэх зүйл болон цаашид гаргах ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй байна...гэх мэдүүлэг / хх-ийн 40-41/,
5. Гэрч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 08 цаг 30 минутаас Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч, жижүүрийн цагдаагаар 24 цагийн үүргийг жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ын хамтаар гүйцэтгэсэн. Тухайн өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 03 цаг 50 минутын үед Баянхонгор сумын Цагаанчулуут 5-8-849 тоотод “манай нөхөр согтуу агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийг иргэн Б.оос ирүүлсэн ба тухайн шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч очсон ба тухайн иргэнийг цагдаагийн газарт авч ирсэн. Би тухайн үед жижүүрийн өрөөнд сууж байсан ба хаалгаар хүмүүс орж иртэл тас гээд дуугараад явсан. Тэгэхээр нь би цонхоор харахад Цагдаагийн газрын гадна үүдний хаалганы дотор талын шилийг хагалсан байсан. Тухайн үед иргэн ******* нь хүүхдээ тэвэрсэн байсан, эхнэр нь гэх Б. хамт орж ирсэн байсан. Хүүхдийг эхнэртээ өгөх талаар хэлэхэд өгөхгүй байхаар нь өөрөөс нь хүүхдийг нь авах явцад жижүүрийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******ын гараас хазсан байсан. Тухайн үед *******ын зүүн гарын шууны гадна хэсэгт улайсан, шүдний ором орсон шарх үүссэн байсан. Тэгээд иргэн эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд хүлээлгэн өгсөн юм. Тухайн үед иргэн ******* нь хүүхдээ тэврээд өгөхгүй, согтуурлыг шалгах зорилгоор драйгер багаж үлээлгэх гэтэл үлээхгүй байсан тул шаардлага тавихад эсэргүүцэл үзүүлж, манай алба хаагчийн гараас хазсан тул мэх хэрэглэн байранд хүлээлгэн өгсөн. Мөн тухайн иргэний зөрчлийг гэр бүлийн хүчирхийллийн гомдол, мэдээлэлд бүртгэлд оруулсан юм... Камер шүүж үзэхэд баруун гарын тохойгоороо орж ирэхдээ цохиод хагалсан байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 49-50/,
6. Шинжээч ын мөрдөн байцаалтад шатанд өгсөн:.... Иргэн *******ын биед 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 49 минутад биед нь үзлэг хийсэн. Зүүн шууны дээд урд хэсэгт 2*1 см хэмжээтэй шүдний оромтой, хазагдсан шархтай, эргэн тойронд хөх ягаан өнгийн цус хуралттай байсан. Шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шарх нь том, жижиг хэмжээгээр ялгагдахгүй хөнгөн зэрэгт хамаардаг... Шүдний хазагдлын үйлчлэлээр зөөлөн эдэд цус хуралт үүсэж байгаа юм. Тухайн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн тул нэг нэгэндээ харилцан нөлөөлж, тухайн хүний биеийн байдлыг хүндрүүлсэн байгаа тул бүрдэл байдлаар нь авч үзэж гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулсан...гэх мэдүүлэг / хх-ийн 75-76/,
7. Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шинжээч нарын:....1. Оролцогч *******ын *******/РД:*******/ нь сэтгэц, мэдрэлийн хувьд эрүүл. Тухайн үйл явдал болох үед дунд зэргийн согтолтын зэрэгтэй (1.55%), согтууруулах ундаа хэрэглэсэн байсан боловч ухамсарт ухаан алдагдаагүй, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан. Болсон хэргийн талаар дэс дараатай, орон зай, цаг хугацааны баримжаатай тодорхой ярьж чадах тул болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.
2. Оролцогч *******ын ******* /РД: *******/ нь одоогоор сэтгэцийн болон мэдрэлийн хувьд ямар нэгэн өвчин эмгэггүй байна.
3. Оролцогч *******ын ******* /РД: *******/ нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвчнөөр өвдөж байсан өөрийн өгүүлэмж болон эмнэлгийн дэвтэр байхгүй байна.
4. Оролцогч *******ын ******* /РД: *******/ нь урьд өмнө нь сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өвчнөөр өвчилж байгаагүй.
5. Оролцогч *******ын *******д тухайн хэрэг үйл явдалтай холбоотойгоор сэтгэцийн болон мэдрэлийн ямар нэг өөрчлөлт илрээгүй.
6. Одоогийн байдлаар оролцогч *******ын ******* /РД: *******/ нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай.....гэх дүгнэлт /хх-ийн 68-70/,
8. Баянхонгор аймгийн “Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай:...Вакум хаалганы шил 140.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 140.000 /Нэг зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /хх-ийн 61/,
9. Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн:....1. *******ын биед зүүн шууны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй буюу шүдний хазагдлын нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
З. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 55-56/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх- ийн 22-23 /, эд зүйл, баримт бичгийг хүлээн авсан тэмдэглэл, хавсралт баримтууд /хх-ийн 119-143/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн (1.55%) үедээ 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөрт шилжих шөнийн 4 цаг 20 минутын үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн 64103-т үйл ажиллагаа явуулдаг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын угтах хэсэгт цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч *******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний зүүн гарын шуу хэсгийг хазан хүч хэрэглэж, эсэргүүцсэн,
Шүүгдэгч ******* нь дээрх газар, хугацаанд хууль сахиулагчийг эсэргүүцэн, хазахдаа хууль сахиулагч *******ын эрүүл мэндэд нь зүүн шууны шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тус тус болсон байна
Энэ үйл баримт болсон хохирогч *******, гэрч , Баянхонгор аймаг дахь Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 116 дугаартай шинжээчийн:....1. *******ын биед зүүн шууны шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй буюу шүдний хазагдлын нэг удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
З. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт.
Энх нахиа ХХК-ийн Энх-Нахиа” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаартай:...Вакум хаалганы шил 140.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 140.000 /Нэг зуун дөчин мянга/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт, болон шүүгдэгч үйл баримтыг бичиж бэхжүүлсэн бичлэг бүхий СД зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Хохирогч *******ыг Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн Б/445 дугаар тушаалаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн мөрдөгчөөр томилсон байна.
Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна” гэж хуульчилсан мөн Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугар зүйлийн 2-д “ хууль сахиулах чиг үүрэг гэж ...байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно” гэж тайлбарласан байна.
Дээрх хуулийн тайлбараас хохирогч ******* нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх хууль сахиулагч мөн гэж үзлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нь архидан согтуурч улмаар гэр орондоо хэрүүл маргаан үүсгэж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, улмаар уг үйлдлийг таслан зогсоож Цагдаагийн газарт ирсэний дараа хууль сахиулагч ******* нь шүүгдэгч тэвэрсэн хүүхдийг нь авах үйлдэл гаргах үед албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулж хүч хэрэглэж эсэргүүцэж хууль сахиулагчийн биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Харин шүүгдэгч нь Цагдаагийн газарт орж ирэх явцдаа Цагдаагийн газрын гадна хаалганы дотор хаалганы шилийг хагалсан үйлдлийг санаатай гаргаагүй бөгөөд уг үйлдэл нь хууль сахиулах албаны тоног төхөөрөмж, барилга байгууламжид халдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******, иргэний нэхэмжлэгч байгууллага Баянхонгор аймгийн Цагдаагийн газар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч С.Мөнх-эрдэнийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан шударга ёсны зарчмыг баримтлан 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.”,
Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, эсхүл хуулийн дагуу явуулж байгаа ажиллагаанд нь саад учруулсан бол албадан гүйцэтгэж, гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэх заалт, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан “ эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн....ийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх....д оршино” гэснийг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тул гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоолоо.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч ******* үйл баримтыг бичиж буулгасан СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн тул уг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Мөнх-Эрдэнийг хоёр мянга долоон зуун / 2700 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр ялаар,
Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Мөнх-Эрдэнийг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан хоёр сая долоон зуун мянган / 2.700.000 / төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг гурван мянга нэг зуун тавин нэгжтэй / 3.150.000 / төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нарыг гурван мянга нэг зуун тавин нэгжтэй / 3.150.000 / төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар СД 1 ширхэгийг хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ