Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, 

Улсын яллагч: Н.Цогням,

Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,

Шүүгдэгч: Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Цогнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414000000100 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Эинжбадгар нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутагт *******г өөрийн эцэг Ч.*******тэй маргалдаж байх явцад очиж, *******гийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны 0.5 сантиметр цөмөрсөн бороолоогүй хугарал, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч  Эинжбадгарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна... Гэхдээ би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтэй адилхан мэдүүлэг өгөхөөс учраас энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өмнөх мэдүүлэг дээр надад нэмж ярих зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эинжбадгар мэдүүлэхдээ:  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна Манайх тэр өвөл малаа 2 хэсэг малаа хуваасан байсан. Манай аав ээж 60 нас гарсан хүмүүс байдаг. Манай мал цас ихтэй байсан учраас бараан газраар явж байсан гэтэл ******* гэдэг хүн хургатай хонио  өмнөөс туугаад гараад ирсэн. Манай аавтай ирж маргалдсан. Манай аавыг доромжилж заамдсан байсан. Би сандарсандаа нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон гэв.

3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хонио хариулаад явж байтал цаанаас нэг хүн хонио замаас аваад яв гээд манай хонийг хөөгөөд байсан. Хөөж дуусаад тухайн хүн над дээр ирээд хонио аваад яв гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь хонио цаагуур нь тойруулаад явчих газар ямар хавччихсан байгаа биш гэж хэлэхэд тэр хүн надад хандаж энэ өвлийнх чинь багадаад байна уу? энэ хавар чамд мэдрүүлээд өгнө гэж хэлээд мотоциклоо унаад өөрийнхөө хонь руу яваад өгсөн. Удалгүй би хонио хариулаад явж байтал ******* гэх хүн өөрийнхөө залууг дагуулаад 2 мотоциклтой хүрээд ирсэн бөгөөд тэр 2 мотоциклоосоо шууд бууж ирээд над руу дайраад эхэлсэн тэгэхээр нь би 2 гараараа тэр хоёрыг бариад автал залуу нь миний нүүр лүү цохиод авсан. Цохисны дараа нь миний хамраас цус гарахаар нь би бага зэрэг тонгойтол ахиад миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд би цусаа арчих гээд тэр хоёрыг тавьсан бөгөөд цаанаас нь ******* гэх хүний эхнэр нь хүрж ирээд та нар чинь юу болоод байгаа юм бэ гээд бид хэдийг салгахад ******* гэх хүн залуугаа дагуулаад хонь луугаа яваад өгсөн. Тэгэхээр нь би цусаа дээлийнхээ хормойгоор арчиж тогтоочхоод ******* гэх хүний араас мотоциклоо унж очоод зүгээр байгаа хүнийг яахлаараа та нар зоддог юм гээд тэр хоёртой бага зэрэг хэрүүл хийхэд ******* гэх хүний залуу нь аавдаа хандаж та яахлаараа зүгээр байгаа хүнтэй хэрүүл хийдэг юм гэж ярьж байсан би бодохдоо тэр залуу юу ч ойлгоогүй ирээд намайг зодсон байх гэж бодсон тэгээд удалгүй тэндээс би гэр лүүгээ харьж цагдаагийн байгууллагад хандсан.  Манай хонийг элдэж хөөгөөд над дээр давхиж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би бага зэрэг хониноос болж маргалдсан. Маргалдсан шалтгаан нь хониноос болсон гэж бодож байна. Миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг  /хх-ийн 06-08 / ,

... Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Харин Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж тархины зураг авхуулсан. Тухайн үед үзэж байсан эмч нь надад эмийн жор бичиж өгсөн бөгөөд уг эмүүдийг “Тан” гэх нэртэй эмийн сангаас авсан. Тэр эмийн сангийн эмчээр аймагт 2 хоногийн турш авсан эм тариагаа хийлгэж дараа нь үлдсэн 7 хоногийн эмчилгээгээ хөдөө гэртээ ирээд сувилагч дүүгээрээ хийлгэсэн. Би өөрөө уг зардлуудыг хувиасаа төлсөн. Эмчилгээ эм тарианы зардал нь нийт 365,000 төгрөг болсон бөгөөд Хүрээмарал сумаас Баянхонгор аймаг руу явж эмнэлэгт үзүүлж ирсэн гэх унааны зардалд 110,000 төгрөг болж байгаа. Би гомдолтой байна. Мөн эм тариа болон аймаг явж ирсэн зардлыг гаргуулан авмаар байна....гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 /,

4. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Хохирогч *******гийн талаарх мэдээллийг шүүж үзэхэд ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс хойш нийт 637.050 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөтөнд хамрагдсан байсан тул лавлагааг гаргаж хүргүүлсэн. Би *******гийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдсан 637,050 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/

5. Насанд хүрээгүй гэрч У.Баатар-Лхагваагийн өгсөн:... Тухайн өдөр 18 цагийн үед би хонин дээрээ байж байтал манай аав болох ******* нь над дээр ирсэн бөгөөд надад хандаж хургатай хонио цуглуулъя гэж хэлээд намайг мотоциклынхоо ард суулгаад явж байтал Эрдэнээ ах замд таарсан бөгөөд аав бид 2 ******* ах дээр явж очиход ******* ах аав 2 өвөлжөө бууцнаасаа болоод бага зэрэг маргалдаад зодолдох гээд байхаар нь би аав хувцаснаас нь татаж мотоциклд нь суулгаж хурга ишгээ тэндээс аваад гэр лүүгээ харьсан...гэх мэдүүлэг / хх-ийн 15-16/,

6. Гэрч Ч.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр би эхнэр хүүхдийн хамт малаа хариулаад явж байтал манай малнууд явахаа байхаар нь би мотоцикл дээрээ 1 ямаа дүүрч малаасаа өнгөрөөж тавьсан тэгээд явж байтал замд ирсэн. Ирэхдээ бага зэрэг согтуу байсан бөгөөд чиний малыг үүгээр явуулахгүй энэ чиний нутаг биш гэж хэлэхээр нь би өвөлжөө орж мал дээрээ очоод малаа авч явъя гэхэд миний багалзуураас шахаад авсан. Тэгээд миний багалзуураас шахах үед манай хүүхэд ирж *******г 2 удаа цохиод авсан. Тэгээд 2 тийш салаад явж байтал хүүхдээ дагуулаад ирсэн. Хүрээд ирэхээр нь хараад зогсож байтал ******* нь намайг ална гэхэд нь би намайг ал гэж хэлээд газар суучихсан тэгтэл хүүхэд нь аавыгаа хориод гэр лүү нь авч явсан. Хоорондоо  зодоон хийгээгүй харин ******* нь Нинжээг цохиод авахаар нь ******* *******г 2 удаа цохиод авсан тэнд өөр зүйл болоогүй. Би *******той зодоон цохион хийгээгүй. Харин манай хүүхэд сандарсандаа 2 удаа цохиод авсан... Гараа 2 удаа хамар хэсэгт нь цохисон....гэх мэдүүлэг / хх-ийн 18-19/,

....Би эрхтэйгээ танилцлаа. Би мэдүүлэг өгнө. Гэхдээ би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтэй адилхан мэдүүлэг өгөх учраас энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өмнөх мэдүүлэг дээр надад нэмж ярих зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

7. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр 17 цаг өнгөрч байх үед Ууганаа гэх айлын хойд дөрвөлж дээр малаа туугаад явж байтал манай малын урд хургатай хонинууд байхаар нь манай нөхөр болох ******* нь тухайн малыг мотоциклоор чагналдаж доош нь бага зэрэг уруудуулж байгаад буцаж над дээр ирээд үргэлжлүүлэн малаа туугаад явж байтал цаанаас нэг мотоциклтой хүн ирээд нөгөө доош нь туусан малыг буцаж хойш нь эргүүлж өгсөөчхөөд яваад е_өхөөр нь ******* надад хандаж энэ чинь яасан сонин юм бэ яагаад мал туугаад явж байхад малаа сөргөөдөг байна яадаг юм болоо гэж хэлээд ахиад нөгөө малыг нь доош нь бага зэрэг туучхаад ирье гээд нөгөө мал дээр очоод ахиж мотоциклоороо чагналдаж бага зэрэг доошлуулж байтал цаанаас нь нэг залуу мотоциклтойгоо хүрж ирээд *******г бариад авах шиг болсон тэгтэл манай хүү болох Нинжээ нь аав руу очъё гэж хэлээд , ******* хоёр дээр явж очтол гэх хүн манай хүүг цохиод авах шиг болсон тэгээд хараад зогсож байтал Нинжээ нь г цохиод авахаар нь би тэр хэдийн зүг рүү алхаж очтол нь дээлийн ханцуй, хормой хэсгээр нүүрээ арчаад зогсож байсан бөгөөд нүүр хэсгийн хартал хамрын арьс шалбарчихсан тэрнээс нь цус гараад байх шиг байсан. Тэгээд намайг очих үед манай нөхөр болон манай хүү мотоцикл дээрээ мордоод яваад өгтөл нь танай хоёр чинь намайг зодчихлоо гэхээр нь эгч нь та нарыг сая хараад байж байсан манай хөгшин чамайг цохиж зодсон юм байхгүй харин манай хүү ******* та хоёрыг салгах гэж байгаад чамайг цохиод авсан ш дээ миний хүү гэхэд нь юм хэлээгүй бөгөөд би гэх залууд хандаж миний хүү юу болоод хөгшин хүн заамдаж авч зодоон хийгээд байгаа юм яагаад малаа туугаад ядарч явж байхад урдаас малаа сөргөөж байгаа юм миний хүү ингэж болдоггүй юм гэхэд нь би танай хоёрыг ямар ч байсан өнөөдөр ална, хаа таарсан газраа би танай хүүхдийг зодно, ална гэхээр нь би миний хүү тэгж ярьж болдоггүй юм хүн алсан хүн шоронд суудаг юм эр хүн тэгж ярьж болдоггүй юм гэхэд нь надад хандаж эгчээ дүү нь залуу хүн ш дээ шоронг даагаад гараад ирнэ гэж хэлээд мотоцикл дээрээ мордоод манай хоёрын зүг явчихаар нь санаа зовоод ахиж араас нь алхаж байтал нь тэнд манай хоёртой байж байгаад гэр лүүгээ яваад өгсөн. Мал туугаад явж байтал нь малаа сөргөөж малын зам дээр авч ирснээс болсон байх гэж бодож байна....гэх мэдүүлэг / хх-ийн 23-24 /,

...Би эрхтэйгээ танилцлаа. Би мэдүүлэг өгнө. Гэхдээ би өмнө нь өгсөн гэрчийн мэдүүлэгтэй адилхан мэдүүлэг өгөх учраас энэ удаа мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлээд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Өмнөх мэдүүлэг дээр надад нэмж ярих зүйл байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

8. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 175  дугаартай шинжээчийн:....1. *******гийн биед тархи доргилт, хамрын ясны 0.5 сантиметр цөмөрсөн бороолоогүй хугарал, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна...гэх дүгнэлт /хх-ийн 47-48 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хавсралт /хх-ийн 72-75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******гийн “...Би 2024 оны 03 дугаар сарын 11-ны өдөр хонио хариулаад явж байтал цаанаас нэг хүн хонио замаас аваад яв гээд манай хонийг хөөгөөд байсан. Хөөж дуусаад тухайн хүн над дээр ирээд хонио аваад яв гээд надтай хэрүүл хийгээд байхаар нь хонио цаагуур нь тойруулаад явчих газар ямар хавччихсан байгаа биш гэж хэлэхэд тэр хүн надад хандаж энэ өвлийнх чинь багадаад байна уу? энэ хавар чамд мэдрүүлээд өгнө гэж хэлээд мотоциклоо унаад өөрийнхөө хонь руу яваад өгсөн. Удалгүй би хонио хариулаад явж байтал ******* гэх хүн өөрийнхөө залууг дагуулаад 2 мотоциклтой хүрээд ирсэн бөгөөд тэр 2 мотоциклоосоо шууд бууж ирээд над руу дайраад эхэлсэн тэгэхээр нь би 2 гараараа тэр хоёрыг бариад автал залуу нь миний нүүр лүү цохиод авсан. Цохисны дараа нь миний хамраас цус гарахаар нь би бага зэрэг тонгойтол ахиад миний нүүр лүү цохиод авсан. Тэгээд би цусаа арчих гээд тэр хоёрыг тавьсан бөгөөд цаанаас нь ******* гэх хүний эхнэр нь хүрж ирээд та нар чинь юу болоод байгаа юм бэ гээд бид хэдийг салгахад ******* гэх хүн залуугаа дагуулаад хонь луугаа яваад өгсөн. Тэгэхээр нь би цусаа дээлийнхээ хормойгоор арчиж тогтоочхоод ******* гэх хүний араас мотоциклоо унж очоод зүгээр байгаа хүнийг яахлаараа та нар зоддог юм гээд тэр хоёртой бага зэрэг хэрүүл хийхэд ******* гэх хүний залуу нь аавдаа хандаж та яахлаараа зүгээр байгаа хүнтэй хэрүүл хийдэг юм гэж ярьж байсан би бодохдоо тэр залуу юу ч ойлгоогүй ирээд намайг зодсон байх гэж бодсон тэгээд удалгүй тэндээс би гэр лүүгээ харьж цагдаагийн байгууллагад хандсан.  Манай хонийг элдэж хөөгөөд над дээр давхиж ирээд хэрүүл хийгээд байхаар нь би бага зэрэг хониноос болж маргалдсан. Маргалдсан шалтгаан нь хониноос болсон гэж бодож байна. Миний нүүр хэсэгт гараа атгаж байгаад хоёр удаа цохисон.....” гэх мэдүүлэг,  Шүүх Шинжилгээний хэлтсийн  175 дугаартай шинжээчийн “ *******гийн биед тархи доргилт, хамрын ясны 0.5 сантиметр цөмөрсөн бороолоогүй хугарал, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна..”гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Эинжбадгар нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн орчимд Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн нутагт *******г өөрийн эцэг Ч.*******тэй маргалдаж байх явцад очиж, *******гийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд тархи доргилт, хамрын ясны 0.5 сантиметр цөмөрсөн бороолоогүй хугарал, зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, хацрын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Эинжбадгар, түүний төрсөн эцэг Ч.*******, хохирогч ******* нар нь малын бэлчээрээс шалтгаалж маргалдаж улмаар төрсөн эцгээ шүүгдэгч Э.******* нь гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Эинжбадгарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул Эинжбадгарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь 475.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлж холбогдох баримтыг гаргаж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Эинжбадгарын зүгээс түүнд 475.000 төгрөг эмчилгээний зардалд нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүх шүүгдэгч Эинжбадгараас 475.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Харин хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 637.050 төгрөг гарсан талаар иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.*******аас 637.050 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.

Шүүх шүүгдэгч Эинжбадгарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.

Шүүгдэгч Эинжбадгар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                       

ТОГТООХ нь:

   1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин  / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 /    төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Э.******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Э.*******аас 475.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д, 637.050 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.БАТЦЭНГЭЛ