| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/117 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/117
2024 оны 05 дугаар сарын 27 Дугаар 2024/ШЦТ/117 Номгон
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Р.Цогдэлгэр,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314000000208 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овгийн *******гийн ******* /РД:******* /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн *******г заамдан газарт унагаан цээж рүү нь өшиглөсний улмаас биед хавирганы хугарал, эрүүнд нөсөө гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн газар мал байдаг айлд хивэг аваачиж өгчхөөд буцаад Эрдэнэцогт сум руу дөхөөд сүлжээ орж ирэхэд хэсгийн төлөөлөгч ******* над руу залгаад ирж байна уу гэхээр нь за юу болсон бэ гэхэд ******* өөдөөс энд нэг хүн согтуу ирээд намайг зодох гээд байна гэж хэлсэн. Би тэндээсээ шууд автомашинтайгаа давхиад цагдаагийн байранд иртэл цагаан өнгийн пургон зогсож байсан. Тэгэхээр нь автомашинаасаа буугаад очтол манай найз ******* хэсгийн төлөөлөгч *******тай хэрэлдээд зогсож байсан. Би юу болсон талаар асуухад ******* өөдөөс энэ нэг согтуу юм намайг хэл амаар доромжлоод болохгүй байна гэсэн. Тэгсэн ******* надад хандаж танай энэ олон нийтийн цагдаа чинь намайг элдвээр хэлээд нохой шиг хөөгөөд байна гэсэн. Би *******г за боль боль хө гээд *******аас зулгаагаад байхаар нь салгасан. Тэгсэн ******* найз нь ганц юм чамд зориулж авчирсан юм гэхээр нь би чамтай архи ууж чадахгүй ажилтай байна гэсэн. Чи энд ямар ажилтай яваа юм гэхэд чамтай уулзах хувийн ажилтай явна гэж хэлсэн. ******* тэгснээ чи хэнтэй архи уугаад хэнтэй архи уудаггүй юм писдаа минь гээд гэрийн үүдэнд хаалга өшиглөөд байсан. Тэгэнгүүт нь би наа чинь албаны байраа чи эрүүл дээрээ ирж уулзаа гээд түлхсэн чинь намайг зөрүүлээд заамдаж аваад чи яасан хөгийн писдаа вэ Гээд хэл амаар доромжлоод байсан. Мөн хүзүүнд зүүлттэй байсан гинжийг тасдаад шидчихсэн. Би тэгэнгүүт нь чи яаж байгаа юм бэ? Арай хэтэрч байгаа юм шүү гээд нэгнийгээ заамдалцаад автал ******* цаанаас хүрч ирээд салгасан. Тэгтэл ******* хэд хэдэн удаа толгой руу цохиж аваад чи муу яахаар намайг хөөгөөд байдаг юм гэж хэлсэн. Ингээд зогсож байсан цаанаас эхнэр миний автомашинаас бууж ирээд юу болоод байгаа юм бэ? Хүүхэд айчихлаа гэж хэлсэн. Би тэр үед *******ыг наа чинь согтуу автомашинаа унаж ирсэн юм бол журмын хашаанд автомашиныг нь хийчих гэж хэлсэн. Тэгээд автомашиндаа суугаад явах гэтэл миний автомашины хаалгыг алдалж зогсчхоод байхаар нь чи болио хүүхэд айчихлаа гэж хэлээд яваад өгсөн. Тэндээс хөдлөөд найзынхаа гэрт очоод хөдөөнөөс өгч явуулсан сууг нь оруулж өгчихөөд хоол идээд сууж байхад ******* над руу 3-4 удаа залгасан. Тэр үед би дуудлагыг нь аваагүй байж байтал ******* над руу нөгөө ******* чинь та нар автомашин дотор байсан зурагт хагалчихлаа мөн гэрчилгээний завсар байсан 50.000 төгрөг алга болчихлоо ******* чинь авчихлаа гээд байна гэж надад хэлсэн. Үүнээс хойш цагийн ******* руу залгаад наа ******* чинь явсан уу? Гэхэд сая орж ирлээ алга болчихлоо гээд байсан 50.000 төгрөгөө гартаа барьчихсан олоод авлаа гээд орж ирж байна. Мөн прокуророос ярилаа наа автомашиныг гаргаад явуулчих гэхээр нь гаргаж өгөөд сая явууллаа гэсэн. Тэгэхээр нь би эхнэр хүүхэдтэйгээ гэртээ очоод унтаад өгсөн. Ийм л зүйл болсон. Манай *******гаас мөнгө төгрөг зээлж авсан. Би одоогоос жил гарангийн өмнө 2.000.000 төгрөг зээлж аваад увуулж, цувуулж өгсөөр байгаад энэ асуудлаас өмнө өгөөд дуусчихсан юм. Харин би анх мөнгө төгрөг авахдаа бол *******д удаахгүй мөнгийг чинь боломжоороо өгье харин чадвал дээр ганц 200.000 төгрөг нэмж өгье гэсэн. Харин би үндсэн мөнгийг нь өгчхөөд дээр нэмж өгөх мөнгөө өгөөгүй байж байгаад энэ асуудлаас хойш 200.000 төгрөг нэмж өгсөн байгаа. Одоо бид хоёрын хооронд мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Би *******г зодож цохисон асуудал бол байхгүй. Тухайн үед энэ талаар манай хэсгийн төлөөлөгч *******, эхнэр , *******тай цуг явж байсан залуу, мөн манай хашааны буланд блок цохиж байсан 3-н залуу харж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед цагдаагийн газрын мал дээр эхнэр хүүхдийн хамт оччихоод буцаад сумын дээд талын цагаан дэнж рүү орж иртэл миний утас дуугарсан. Утсаа авсан чинь манай хэсгийн төлөөлөгч н.******* залгаад “...нэг согтуу хүн ирчхээд агсам тавиад байна, яв гээд явахгүй байна. Тэгээд бид 2 барилцаж аваад миний толгой руу 2, 3 цохисон. Та хаана явж байна, гялс хүрээд ирээч гэсэн. Тэгээд кабон дээр яваад очиход ******* ирчихсэн байсан. Тэгээд би очоод сонин мэнд солиод ******* согтуу байсан учраас эрүүл болоод ирээд учраа олоорой гэж хэлээд байж байсан. Тэгсэн чинь гэр лүү чинь оръё гээд байсан тэгэхээр нь эхнэр хүүхэд ирэхээр оръё, чи согтуу байна гэж хэлсэн юм. Гэр лүү орох гээд байхаар нь би нэг удаа түлхсэн гэтэл өмнөөс бариад авсан. Тэгээд бид 2 адилхан заамдалцсан миний хүзүүнд байсан гинж газарт унасан. Миний хүзүү тухайн үедээ улайчихсан байсан. Би цохиж зодоод унагаагаад хавирган дээр нь өвдгөөрөө нухсан асуудал болоогүй. Тэгээд *******д хандаж ******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол журамла гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг заамдалцаад авчихсан байхад манай эхнэр н.Мөнхбүрэн ирээд бид 2-ыг салгаад явсан. Араас н.******* залгаад “...******* чинь гэрт орж ирчхээд бичиг баримтын завсар байсан мөнгө алга болчихлоо. Чи хулгай хийсэн үү эсхүл ******* хулгай хийсэн үү. Би машинаа гаргаад явмаар байна...” гээд байна гэж хэлсэн. Дахиад 10 минутын дараа н.******* залгаад “...прокуророос яриад байна энэ машиныг нь гарга гээд тэгээд гаргачихлаа...” гэсэн. Болсон процесс нь ийм байгаа. Би зодож гэмтэл учруулсан зүйл байхгүй. Хохирогчтой 3 жилийн өмнө танилцаж байсан найзуудын холбоотой. Би хохирогчоос 2,000,000 төгрөг зээлж байсан. Манай ах бие тааруу байсан учраас мөнгө зээлсэн. Иргэн хүнийхээр хувиар найз нөхөд байсан учраас мөнгө зээлсэн. Үлдэгдэл 400,000 төгрөг үлдсэн байсан. Тухайн үед би албанаас өгсөн мөрдөстэй бомбортой байсан. Би хүний биед халдаагүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгслийг журамлах ёстой. Хохирогч тухайн үед хэнтэй хамт явж байсан талаар мэдэхгүй байна. Би хохирогчийг манай гэр лүү орох гээд байхаар нь түлхсэн. н.******* хэлэхдээ ******* ирээд шаардлага тавихаар явахгүй байсан, миний толгой руу 3 удаа цохисон гэж хэлсэн үнэн эсэхийг би мэдэхгүй байна. Хохирогчтой өмнө нь таарамжгүй харилцаа байгаагүй. Хохирогч намайг цохиогүй. Би тухайн үед эрүүл байсан. Хохирогч намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдсан. Миний хүзүүнд байсан гинж тасарсан гэв.
3. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2023 оны 06 дугаар сарын 11-ны өдөр аймаг орж ирчхээд 2023 оны 06 дугаар сарын 12-нд хурга, ишиг засах байсан явж чадаагүй. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэцогт сумын төв 19 цагийн үед ороод цагдаагийн кабон дээр *******тай уулзаж үлдэгдэл мөнгө авах гэж очсон тэгэхэд би нэг лааз пиво уусан байсан. Тэгээд *******ыг асуутал гэртээ байхгүй байсан тэгсэн нэг жижигхэн бор цагдаа байсан тэгэхээр нь асуусан чинь мэдэхгүй утсаараа залгаад өгөөч гэтэл яв гээд хөөсөн. Тэгэхээр нь би авалтай байна авлаа авах гэж ирсэн юм би хөөгөөд байдаг хүн чинь биш, эргэлдээд байдаг ч хүн биш чи нэг дор байж яагаад утсыг нь мэддэггүй юм гээд тэр цагдаа руу уурлангуй хэлсэн. Тэгээд хэрэлдээд байж байтал ******* шууд хүрч ирээд намайг заамдаад чи яасан хогийн пизда вэ бололцоотой бол чиний мөнгийг өгнө ш дээ гэсэн тэгэхээр нь би зөрүүлээд түүнтэй заамдалцаад авсан тэгэхэд бол ******* энгийн хувцастай байсан тэгээд намайг татаад хамт унаад ******* миний дээр гараад дарсан тэгсэн хамт явж байсан дүү салгаад тэгсэн фудволк урагдсан байхаар нь ******* руу яагаад хувцас урж байгаа юм чамтай би зүгээр ярих гэж ирсэн болохоос зодоон хийх гэж ирсэн юм уу гэсэн тэгсэн эхнэр нь хүрч ирээд боль боль гэж хэлээд яваад өгсөн. *******тай хамт байсан цагдаа намайг цохиогүй би ч түүний биед гар хүрч цохиж зодоогүй ******* ирэхээс өмнө харин зүгээр маргалдсан. Одоо миний биеийн тухайн үеийн зулгаралт гэмтлүүд одоо арилсан харин зүүн талын хавирга эмзэглэлтэй ханиалгахаар зовуурьтай байгаад байгаа өөр өвдөж байгаа зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-37/ ,
....2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* бид хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад барилцаж аваад ноцолдсон. Өмнө бол энэ талаар дэлгэрэнгүй ярьсан. Одоо бол тухайн үед яг аль үед нь миний хавирга хугарсан талаар ярина. Тухайн өдөр ******* мөнгөний асуудлаас болж маргалдаад хоорондоо заамдалцаж аваад байж байх явцад ******* миний хоолойг гараараа боосон, тэр үед би гарыг нь тавиулах гэж байгаад *******ын доор ороод уначихсан юм. Тэгсэн ******* нь миний дээрээс зүүн талын хавирга руу өвдгөөрөө дараад нухаад байсан энэ үед л миний хавирга хугарсан. Тухайн үедээ бол яг мэдэгдээгүй босоод явсны дараа гэнэт зүүн талын хавирга руу өвдөөд байсан тэгэхэд л хавиргаа хугарсан талаар мэдсэн. Миний одоо санаж байгаагаар 2023 оны 08 дугаар сарын дундуур би гараараа би *******тай зодоон цохион хийгээгүй дээр доороо ноцолдсон ******* бид хоёр найзууд байгаа юм гэх утгатай хүсэлт бичиж өгсөн. Яагаад ийм хүсэлт бичиж өгсөн гэхээр ******* нь надаас байнга гуйгаад би ажилгүй болох гээд байна удахгүй тэтгэвэртээ гарна, яланд ч явж магадгүй болчхоод байна, чамайг хүсэлт бичээд өгвөл шүүхээр орохгүй хэргээ хаалгаж болох юм шиг байна гэж хэлсэн. Тийм учраас л би гуйсан болохоор *******ыг ажилгүй болчих юм байх гэж бодоод *******ын бичсэн зүйлийг дуурайлгаж хуулж бичээд өгсөн. Тухайн үед би өөр хэн нэгэнд зодуулж цохиулж хавиргаа хугалсан зүйл байхгүй. ******* л намайг зодож хавиргыг маань хугалсан. Эрт илрүүлгээр орох үед бол миний хавирга хугарсан байсан. Аймгийн төвд орж ирсэн байсан учраас эрт илрүүлгээр цээжний зураг авхуулахаар хавирганы зураг гарна гэж бодоод авхуулсан. Өмнө нь би хавиргаа гэмтээж, хугалж байгаагүй. Ёстой хэцүү юм байна лээ, босож чадахгүй, ханиалгаж ч болдоггүй. Одоо надад өвдөж, зовуурилаад байх зүйл байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 29-30/,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: 2023 оны 06 дугаар сарын 13-нд *******тай уулзаж 700,000 төгрөгөө авах гэж очсон. Урд өдөр нь утсаа авдаггүй юм, эхнэр нь ч авдаггүй юм. Тэгээд хаа нэгтээ утсаа авахаараа дандаа өвчин тоочдог. Надаас 2019 оны 04 дүгээр сард аваад 06 дугаар сард буцаагаад өгчихнө гэж ярьсан. Тэгээд очиход н.******* гэх цагдаа нь байсан би дүүгээрээ машин бариулаад очсон юм. Тэгээд очоод *******ыг асуухад “...мэдэхгүй чи одоо яв...” гэхээр нь чи намайг хөөгөөд байгаа юм уу намайг залгахаар утсаа авахгүй юм би уулзчихаад явмаар байна гэж хэлсэн. Тэгээд *******ыг дуудаадах гэсэн чинь утсаар дуудсан. Би н.*******ы толгой руу цохисон зүйл байхгүй. Хүлээж байтал ******* энгийн ягаан футболктой хүрээд ирсэн. Ирэнгүүтээ “чи хоёрын хооронд хэдэн төгрөг дээр яах гэж ингэж байдаг юм, боломжтой байхаараа би чамд өгчихдөг шүү дээ” гэхээр нь 2-3 жил хүлээгээд тэссэнгүй гэтэл намайг барьж аваад боож унагаагаад, чирээд гараад ирсэн. Гарч ирээд намайг боож унагаачхаад хавирган дээр өвдөглөөд нухаад байсан. Тэгээд бид 2 дээр доороо ороод ноцолдсон юм. Тэр үеэр манай дүү машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгасан ийм л процесс болсон байгаа.Тухайн өдөр би жолоо бариагүй. *******ыг ирэхэд машин барьж байсан дүү маань машиндаа сууж байсан. ******* надад өгөх мөнгөө бүрэн өгөөгүй байсан. Би нэг лааз боргио нэртэй пиво уусан байсан. н.******* н. нартай ноцолдсон зүйл болоогүй. Би *******тай ноцолдоход орилж хашхирсан байх. Эмнэлэгт үзүүлэх гээд ******* хүрээд ир гэчихээд аймагт ирээд залгахад утсаа аваагүй. 2023 оны 06 дугаар сарын 19-нд эмчид үзүүлэхэд эмч надад өөр газраар явж зургаа авхуул гэж хэлсэн гэвч би тэгж яваагүй. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. ******* намайг эхлээд заамдаж авсан тэгээд газарт унагаад өвдөглөсөн. ******* надад өгөх ёстой мөнгөө өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан. 2023 оны 06 дугаар сарын13-ны өдрөөс хойш хөдөө гэртээ байж байгаад эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгч *******тай найзуудын холбоотой. Шүүгдэгчийн зээлсэн мөнгөнөөс үлдсэн 700,000 төгрөг авахаар байсан. Эрт илрүүлэг учраас цээжний зураг тодорхой гардаггүй гэж хэлсэн. Миний зүүн талын хавирга гэмтсэн. Газар унагаад ноцолдоход өвдгөөрөө нухаад байсан. Хавирга хугарсан талаараа н.*******д тухайн орой нь хэлсэн, Маргааш өглөө нь ******* руу ярихад мэдэхгүй байна халамцуу байсан гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ хийлгээгүй, эм уугаад бартай наалт наасан. Би хүн гүтгээгүй. Би архи ууж гадуур асуудал үүсгэж байгаагүй. Шүүгдэгч *******тай анх удаа согтуугаар таарсан гэв.
5. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... ******* 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр аймгийн төвөөс Эрдэнэцогт сумын 3 дугаар багт байрлах хөдөө гэр рүүгээ буцах гэж байна гэж надтай 16 цагийн орчим утсаар ярьсан. Тухайн үйл явдал болохоос 7 хоногийн өмнө надад мөнгө зээлнэ гэж тохиролцсон байсан юм тэгсэн тэр өдөр надад хэлэхдээ одоохондоо надад мөнгө байхгүй байна Эрдэнэцогт суманд хүнээс мөнгөний авлагатай тэр мөнгөө аваад тань руу явуулъя гэж байсан юм. Тэгээд тэр өдрийнхөө орой надтай холбогдоогүй маргааш өдөр нь 11-12 цагийн хооронд эхнэр нь ******* хүнд зодуулаад босож чадахгүй хэвтээд байна гэсэн тэгэхээр нь би юу болсон талаар тодруулахад сумын төвд гээд миний төрсөн ахын хүүхдээр машинаа бариулаад сумын цагдаагийн хэсгийн байран дээр цагдаа *******тай уулзах гээд очиход нь байхгүй байсан учир гэрийнх нь хаалгыг тогшоод зогсож байсан чинь олон нийтийн цагдаа хүрээд ирсэн ирээд “яагаад айлын хаалга нүдээд байгаа юм ажлын цаг дууссан байна” гээд хэлэхэд нь ******* би албаны ажлаар уулзах гээгүй хувийн асуудлаар *******тай уулзах гэж ирсэн утас нь холбогдохгүй байна хаана байгааг нь хэлээд холбоо бариад өгөөч гэсэн тэгсэн тэр цагдаа айлын хаалга яах гэж цохиод байгаа юм би мэдэхгүй наад хүнийг чинь гэхэд нь ******* хариуд нь нэг дор ажилладаг байж танихгүй гэж юу гэсэн уг ба чи утсаараа яриад холбоо тогтоогоод өг гэсэн чинь айлын хаалга эзгүйчлээд гээд түүнийг түлхээд унагаасан. Тэгсэн ******* босож ирээд түүний хувцаснаас бариад заамдаад авсан байж байхад ******* нь хүрээд ирсэн тэгэхэд нь ******* мөнгөө авах гэсэн юм гэж түүнд хэлсэн гэсэн тэгсэн мөнгөний асуудал биш болгоод *******г барьж аваад хүзүүг нь боомилоод унагаагаад чирсэн ийм асуудал болоод зодуулчхаж ******* амьсгалж чадахгүй байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 50-53 /,
6. Гэрч С.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... 2023 оны 06 дугаар сарын 13-нд байсан байх ******* ахын машиныг би бариад бид хоёр Баянхонгор аймгийн төвөөс Эрдэнэцогт сумын төв ороод ******* ах цагдаагийн кабон дээр очоодох гэсэн тэгээд би яваад очтол нэг намхан цагдаа байсан. Тэгсэн гүүнээс ******* цагдаатай уулзъя утас нь байна уу гэж ******* ах хэлээд тэгээд тэр хоёр гэрийнх нь амбаарт маргалдаад тэгсэн тэр цагдаа ******* ахыг түлхсэн тэгсэн ******* ах амбаарт нь унаад босож ирээд тэр цагдаатай барилцаад авсан. Тэгээд хоорондоо эвээр ярих гээд байхаар нь би машиндаа буцаад ороод сууж байтал ******* цагдаа хүрч ирээд ******* ахыг барьж аваад урдаас нь харилцан ******* ах барилцаад тэгээд маргалдаад ******* ахыг цамцны захаар нь урдаас нь боогоод тэгээд ******* ах газар унаад тэгсэн ах дахин босож ирээд дахин барилцаж аваад тэгээд ******* ахыг дахиад газар унагаагаад цээж рүү нь өшиглөөд байх шиг байсан тэгснээ нөгөө цагдаагаа машин журмал гээд машин журамлаад журамлаж хүрч ирчхээд нөгөө цагдаа ******* ахыг наадах чинь их том юм яриад байсан гээд зодох гээд байхаар нь би салгасан тэгээд салгасан байхад маргалдаад байсан тэгээд ******* цагдаагийн эхнэр нь хүрч ирээд маргалдах нь арай гайгүй болоод тэгээд ******* ах явъя гэхэд нь би машин журмын хашаанд хийсэн гэтэл ******* ах ******* руу чи миний машиныг журмын хашаанд хийлээ гээд ******* цагдааг машин дотроо суусан байхад нь дахин очиж маргалдаад хаалгыг нь онгойлгосон тэгсэн ******* цагдаа нь ******* ахыг жийгээд унагаасан тэгээд маргааш эрүүл дээрээ машинаа ав гэж байсан тэгээд ******* цагдаа яваад өгсөн тэгээд сүүлд нь байж байгаад машиныг гаргаад бид хоёр хөдөө гэр рүүгээ явсан....гэх мэдүүлэг / хх-ийн 44-45/,
7. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр бид хоёр хөдөө Эрдэнэцогт суманд Цагдаагийн газрын мал хардаг айлд очиж, хэвэг болон ойр зуурын зүйл хүргэж өгчхөөд буцаад Эрдэнэцогт сум руу ирж явтал манай нөхөр *******ын утас руу хэсгийн төлөөлөгч ******* ярьж байсан. Ингээд гэрийн гадаа буюу цагдаагийн кабоны ар талд ******* автомашинаа тавьчхаад явсан. Би харин хүүхдүүдтэйгээ автомашинд сууж байсан. Ингээд 10 орчим минут болоод ирэхгүй болохоор нь автомашинаас буухад хүмүүс том том дуугаралдаад байсан. Тэгээд би автомашинаа бариад кабоны урд үүдэнд ирээд зогстол манай нөхөр *******ыг гэдэг залуу боогоод байхаар нь гялс бууж очоод г нь хойшоо салгаад юу болоод байгаа юм гэхэд өөдөөс согтуу чи дуугүй байгаарай гэж хэлэхээр нь *******ыг юу болоод байгаа юм гэхэд энэ харин миний хоолой боогоод гинжийг маань тасдчихлаа гэдэг зүйл ярьсан. Тэгээд би *******ыг салгаад хойшоо автомашиндаа суу гэхэд манай хүн автомашиндаа суусан...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 56-57 /,
8. Гэрч Б.*******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байна уу? 13-ны өдөр санагдаж байна. Би тус өдөр Баянхонгор аймгийн төв ажилтай байж байгаад орой 17 цагийн үед Эрдэнэцогт сум дээр очоод хүнээс мэдүүлэг авчхаад ажлын байрынхаа үүдэн дээр зогсож байтал цагаан пургонтой хоёр хүн хүрээд ирсэн. Ингээд тэр хоёр хүн автомашинаасаа буугаад иртэл 40 гаран насны // хүн буугаад ирсэн. Надаас ******* байгаа юм уу гэж асуухаар нь байхгүй байна. Би сая аймгаас түрүүхэн орж ирээд байж байна гэтэл тэр хүн цагдаа *******ын хаалгыг татаж үзчихээд цагдаа чинь хаачсан юм. Чи юун юм гээд над руу чанга дуугаар агсрах маягтай харьцсан. Тэгэхлээр нь би хэсгийн төлөөлөгч ******* гэдэг хүн байна гээд өөрийгөө танилцуулсан. Тэгсэн чинь надад хандаж чи хэсгийн төлөөлөгч юм бол цагдаагаа хаачсаныг мэддэггүй та нар юу хийж байдаг юм бэ Би энэ *******аас мөнгөө авах гэж ирлээ. Би танд сая хэллээ би аймаг дээр байж байгаад ирлээ цагдаагаа хаачсаныг мэдэхгүй байна. Та одоо согтуу :айна харьж амар эрүүл дээрээ ирж мөнгөнийхөө учрыг гарга гэж хэлсэн. Та нар одоо надаас мөнгө авчихаад өгөхгүй байх нь зөв юм уу Та нар ер нь ажлаа хийж чаддаг юм уу, Би үхэр алдчихсан байж байгаад хулгайчийг нь олоод өгсөн чинь та нар хулгайчаас мөнгийг нь аваад явуулчихдаг юм байна лээ гээд агсарсан. Та наа үхэр малынхаа асуудлыг гомдол гаргадаг газар нь гарга би танд шаардлага тавьж байгаа биш үү Одоо харьж амар гэдэг зүйлийг хэлсэн. Ингээд бид хоёр хэл амаар маргалдаад зогсож байтал миний толгой хэсэг рүү 3-4 удаа цохиж авахаар нь хамт явж байсан хүнд нь энэ ахыгаа аваачээ гэж хэлэхэд нөгөө залуу нь хүрч ирээд цааш чирээд автомашин руугаа суулгах гээд нөгөө залуу нь *******г таны буруу биздээ наа хүн чинь танд зөв шаардлага тавьж байна. Пиздаа чинь яах гээд байгаа юм гээд автомашиндаа суулгах гэж нилээн ноцолдож хаалганыхаа ирмэг хэсэг рүү нуруу хажуу хавирга хэсгээрээ цохих шиг болсон. Тэгж байгаад ******* орохгүй гээд хаалганаас зуурчхаад авсан. Тэгээд над руу дайраад болохгүй болохоор нь цагдаа *******ын утас руу залгаад энэ гэдэг хүн таниас мөнгө авах гэж байгаа гэнээ над руу дайраад байна хамт явж байгаа хүнийхээ үгэнд хүртэл орохгүй байна. Та хаана байна ирэх болж байгаа юм уу? Гэж ярьтал одоо очлоо гээд 10 минут орчим болоод хүрээд ирсэн. ******* ах ирчхээд чинь одоо юу болоод байгаа юм бэ Яагаад манай цагдааг зодоод байгаа юм. Хоёулаа наад мөнгөний чинь учрыг дараад нь ярья одоо харьж амар гэдэг шаардлагыг тавьсан чинь н хоёулаа танайд оръё чамтай ярих юм байна гээд хаалгыг нь татахад чи манайд орж яах гээд байгаа юм би чамд харьж амар гэсэн шаардлагыг тавьж байгаа биз дээ гэхэд та нар яахлаараа ингэдэг юм гээд ******* цагдаагийн хаалгыг нь өшиглөхөөр нь ******* ах үүднийхээ таамбараас түлхээд гаргасан. Тэгсэн чинь ******* ахыг заамдаж боож авахаар нь ******* ах зөрүүлээд нэг гараараа заамдаад авсан. Тэгснээ ******* ах намайг чи автомашиныг нь журмын хашаанд хийчих гэхээр нь очоод автомашиныг асаагаад журмын хашаанд аваачиж хийсэн. Тэгээд буцаад ирэхэд ******* ах боолтод ороод царайн минчийтлээ улайчихсан байхаар нь очоод гэх хүний гарыг тавиулсан. Тэгэхэд нөгөө гэх хүн нь дахиж над руу дайраад чи түрүүн намайг зайл гөлөг минь гэсэн. Чи ер нь хэн юм гээд миний толгойн дээд орой хэсэг рүү 2 удаа гараараа цохиж авсан. Тэгэнгүүт нь ******* ах чи одоо болиоч ээ одоо харьж амар гэсэн. Тэгсэн нөгөө н тайвшраад гайгүй болсон. Тэгтэл Энхбат ах наа хүн чинь намайг харчихаад улам агсраад байна гэсэн. Би гадуур явж байгаад ирье намайг явчихаар наа нөхөр чинь яваад өгөх байх гээд ******* ах эхнэртэйгээ явсан. ******* ах явахаасаа өмнө чи гэртээ ороод хаалгаа цоожилчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ ороод хаалгаа цоожлоод хэвтэж байсан чинь ******* хаалга нүдээд байсан. Тэр үед нь хаалгаа онгойлгохгүй байж байгаад 30 минутын дараа хаалгаа онгойлгосон. Тэгтэл ******* би хаана очиж хонох юм гээд байснаа болохгүй бол би автомашиндаа ороод унтчихья гэж байсан. Тэгсэн нэг харахад ******* журмын хашаа даваад автомашин дотроо орчихсон харагдаж байсан. Тэгсэн Аймгийн прокурорын газрын зөрчлийн прокурор над руу яриад ******* гэдэг хүний автомашиныг журамласан юм уу Манайд гомдол гаргаад байна ямар үндэслэлээр журамласан юм гэсэн. Тэгэхээр нь болсон асуудлын талаар хэлсэн. Тэгэхэд гаргаж явуулахгүй бол үндэслэлгүйгээр журамласан асуудал яригдах юм байна шүү гэсэн. Тэгээд би автомашиныг нь өгч явуулахаар болсон.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/,
.....Тухайн өдөр би өөрийн хариуцсан Эрдэнэцогт сумандаа ганцаараа албаны кабон байрандаа байсан. Тэгсэн ******* нь манай ажлын гадаа ирээд цагдаа чинь хаачсан юм би мөнгө авах ёстой цагдаа чинь хаачсан талаар чи яагаад мэддэггүй юм, өмнө нь үхрээ хүртэл алдчихаад хулгайчийг нь бариад өгч байхад танай цагдаа нар хулгайчтай нь тохироод явуулчихдаг юм байна лээ гээд хэрүүл өдөж танхайрсан. Тэгэхээр нь би аймгийн төвөөс сая ирлээ, ирсэн цагдаа маань байхгүй байна, танд гомдол санал байгаа бол шалгуулдаг газраар нь шалгуул гэж хэлээд үүднээс холдуулах гээд мөр хэсэг рүү нь түлхсэн чинь намайг гараараа толгой хэсэг рүү 3 удаа цохисон. Намайг цохихоор нь би 2 гарнаас нь бариад авахад *******тай хамт явсан дүү нь ахаа тэр уулзах гэж байгаа цагдаа чинь байхгүй гэж байна шүү дээ гээд цааш нь аваад явсан. Тэгээд дүүгийнхээ болон миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй намайг зодох гээд дайраад байхаар нь сумынхаа цагдаа ******* руу утсаар яриад хаана байгаа юм, нэг согтуу хүн ирчхээд өөрөөс чинь мөнгө авна гээд над руу дайраад намайг цохиж аваад байгаа талаар хэлэхэд манай цагдаа ойролцоогоор 10 минутын дараа ирсэн. Ирээд хөгшөөн юу болоод байгаа юм согтуу ирчихээд хэсгийн төлөөлөгч цохиж аваад үгэнд нь орохгүй байгаа юм гэж хэлэхэд ******* нь танайд оръё ярих юм байна гэхээр нь манай гэр цоожтой байгаа биз дээ ярих юм байгаа бол дараа яръя одоо хариад амарчих гэж хэлсэн. Тэгсэн та нар яах гэж дандаа ингэж байдаг юм гэж хэлээд манай цагдаагийн хаалгыг өшиглөсөн тэгээд *******г машинд нь суулгах гэхэд манай цагдаа' заамдаад авсан, ******* цагдаа зөрүүлээд заамдаад авсан тэгж байгаад салсан. Тэгээд манай цагдаагийн эхнэр ирээд ******* цагдааг аваад явсан. Миний хувьд *******г цохисон зүйл огт байхгүй, манай цагдаа ******* хэрүүл хийж байгаад заамдалцсан тэрнээс цохиж зодсон зүйл байхгүй. Манай цагдаагийн эхнэр ирээд *******д манайх манай мөнгийг өгчихсөн биз дээ чи дансны хуулга хараач гэж хэлж байсан. Тухайн үед би хохирогч *******, цагдаа ******* нарыг муудалцаад хэрэлдэж байх үед 17 секундийн бичлэг өөрийн тухайн үед ашиглаж байсан А-8 маркийн дэлгэц нь хагархай гар утсан бичсэн байсан. Энэ бичлэг одоо надад байхгүй, энэ үйл явдал болсноос хойш 9 хоногийн дараа энэ гар утас маань шатчихсан. Тэр бичлэгт зүгээр л хохирогч ******* нь манай цагдаа *******ыг заамдаад дайрч байгаа хэсэг хугацааны үйл явц л бичигдсэн байсан. Миний гар утас шатсанаас хойш хохирогч ******* нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байсан.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122/,
9. Гэрч ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Эрдэнэцогт сумын цагдаагийн байрны хажуу талд байрлах блокны үйлдвэрт ажилладаг юм. Би одоо он сар өдрийг нь мэдэхгүй байна. 2023 оны 06 дугаар сарын 12-нд байна уу? 13-ны өдөр санагдаж байна. Ажил дээрээ Туулайхүүгийн хамт оройн 18-н цагийн үед ажлаасаа буух гээд байж байхад цагдаагийн байран дээр цагаан өнгийн пургон ирж байгаа харагдаж байсан. Туулайхүү бид хоёр ажлаа хийж байсан. Тэгсэн тэр пургоноос хоёр нөхөр бууж ирээд орилоод писдаа гээд хаалга үүд өшиглөөд ******* хаана байна гээд байх шиг байсан. Харин ******* цаанаас ирж байгаа харагдаж байсан. Тэгснээ тэр нэг залуу нь нилээн уучихсан бололтой *******аас мөнгө төгрөг авна гээд орилж хашхираад байх шиг байсан. Тэнд орилж хашхираад байсан болохоос миний харснаар бол зодолдож, цохилцсон асуудал болоогүй. Би *******ыг хэзээ хаанаас гараад ирснийг бол мэдэхгүй байна. Нэг мэдсэн гараад ирчихсэн явж байх шиг байсан. Миний харснаар бол зодож цохисон асуудал байхгүй. Харин тэр залуу нь чанга чанга орилж хашхираад байх шиг байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,
10. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. 2023 оны 06 дугаар сард ажил дээрээ байж байхад нэг Пургон ирээд 2 залуу буугаад ирчихсэн манай сумын цагдаа нартай хэрэлдэж байгаа харагдсан. Нэг залуу пиздаа гээд чанга дуугаар орилж хашхираад байсан. Тэгээд би зуурмагийн машины араар орчихсон ажлаа хийгээд байсан. Тэнд юу болсон талаар бол огт хараагүй. Харин Алтанбагана харсан байж магадгүй байна. Тэр өдөр блокны үйлдвэрт Алтанбагана бид хоёр л ажиллаж байсан. Өөр хүн байгаагүй. Блокны машин дуу чангатай учир юу ярьж хэрэлдээд байгааг нь миний хувьд сонсоогүй. Миний харснаар зодоон цохион бол болоогүй. Харин хоорондоо хэрэлдээд байгаа бололтой байх шиг байсан.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69-70/,
11. Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдварт сүрьеэгийн тасагт халдвартын их эмч ажилтай. Одоо бол жирэмсний амралттай байна. 2018 оноос хойш тус эмнэлэгт халдвартын эмчээр ажиллаж байгаад 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл эрт илрүүлгийн эмчээр ажилласан. Эрт илрүүлэг нь 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж Монгол улсыН 18 насанд хүрсэн иргэд нэгдсэн эмнэлэг дээр, насанд хүрээгүй хүүхдүүд өрхийн эмнэлэг дээр очиж эрт илрүүлэгт хамрагдаж эхэлсэн. Миний хувьд 1 жилийн хугацаанд эрт илрүүлгийн эмчээр ажиллахдаа эрт илрүүлгийн дүгнэлтийн эмчээр ажилласан. Энэ ажил нь иргэдийн үзүүлсэн багажийн болон лабораторийн бүх шинжилгээний хариуг нэгтгэн дүгнэж иргэн бүрт тохирсон эмчилгээ зөвлөгөөг өгдөг. Жишээлбэл цээжин хөндийд орших зүрх, уушиг, гол судас, бүтэц болох хавирга, эгэм гэх мэт эрхтний гэмтэл, өөрчлөлт байгаа бол сэжигтэй гэсэн сонголтыг чагталдаг. Сонгохдоо дүрс оношилгоо буюу рентгений эмчийн хариу болох цээжний хөндийн зургийг уншсан тайлбарыг үндэслэн сонгож иргэнд зөвлөгөө өгч нарийн мэргэжлийн эмчид илгээдэг. Эдгээр иргэдийн үзүүлсэн талаарх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн гэрчилгээ нь архивт хадгалагддаг бөгөөд энэ гэрчилгээг архиваас хэвлэж гаргахад доод хэсэгт эмчийн нэр нь миний нэр гардаг. Учир нь энэ эрт илрүүлгийн мэдээллийн дүгнэлтийг би хариуцаж нэгтгэдэг байсан тийм учраас миний нэр байгаа юм. Тэрнээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн гэрчилгээнд тусгагдсан өвчний сонголтуудыг би өөрөө шууд сонгож чагталдаггүй, нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг үндэслэж тохирох хариуг чагталдаг Хатанбаатар эмч ажиллаж байсан гэж бодож байна. Миний хувьд 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эрт илрүүлгийн буюу дэмжих төвийн менежерээр томилогдож ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөр жирэмсний амралт авсан. Миний ажлыг их эмч Э. гэх хүн хүлээж аваад 2023 оны,05 дугаар сарын 01- ний өдрөөс эрт илрүүлгийн дүгнэлтийн эмчээр ажиллаж байгаад 2023 оны 12 дугаар сард. хэвлийн эхоны эмчээр томилогдоод одоог хүртэл ажиллаж байна. Э. эмч миний ажлыг 2023 оны 05 дугаар сарын ,01-ний өдрөөс аваад дүгнэлтийн эмчээр ажилласан бөгөөд миний эрхээр ажлаа хийж байсан учраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн гэрчилгээний эмчийн нэр хэсэгт миний нэр гарсан. Энэ сонголтыг эмч нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг үндэслэн хийсэн байх. Нэгдсэн эмнэлгийн рентгений компьютер дээр хадгалагддаг. Хэдийн хугацаанд хадгалдаг талаар мэдэхгүй байна. Миний бодлоор байж л байх ёстой. Иргэний талаарх энэ мэдээллийг нэгдсэн эмнэлгийн чанарын албанаас эмнэлгийн даргын зөвшөөрлөөр гаргаж өгдөг гэж бодож байна....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 33-34/,
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний хувьд 2022 оны сүүлээс эхэлж дэмжих төвийн рентген зурагт эмчийн дүгнэлт бичээгүй. Амбулатори, тасгийн рентген, эхо компьютер томографын дүгнэлт бичдэг. Би 2022 оны 10 сараас өмнө дэмжих төвийн рентген зурагт эмчийн дүгнэлт бичдэг байсан. Тухайн үед миний “Еhealth” программ дээр рентген зураг авхуулах хүмүүсийн нэрс орж ирдэг байсан. Мөн эмчийн дүгнэлтийн доод хэсэгт эмчийн нэр хэсэгт нь миний нэр байдаг юм. Намайг дэмжих төвийн рентген зурагт эмчийн дүгнэлт бичихээ больсноос хойш миний “Еhealth” программын эрхийг одоог хүртэл ашиглаж байгаа учраас одоогийн дэмжих төвд рентген зураг авхуулж байгаа хүмүүсийн эмчийн дүгнэлт нь миний нэрээр гараад байгаа юм. Тийм учраас би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн П.*******гийн урьдчилан сэргийлэх үзлэгийн /дэмжих төвийн/ цээжний рентген зурагт дүгнэлт бичээгүй. Тухайн өдөр иргэн ******* нь Амбулаторийн гэмтэл мэс заслын кабинетаас захиалгаар цээжний рентген зураг авхуулж эмчийн дүгнэлт бичигдсэн. Дүгнэлтээр иргэн *******гийн зүүн талын 7 дугаар хавирга суганы дунд шугамаар бороолоогүй бага зэрэг зөрүүтэй хугаралтай байсан...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 37-38/,
13. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт инженер техникийн албаны дарга ажилтай. Энэ эмнэлэгт энэ чиглэлээрээ 2012 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Би байгууллагын сүлжээний аюулгүй байдал, программ хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах ёстой байдаг. Уг компьютер нь цээжний рентген зургийг хадгалж дамжуулах зориулалт бүхий компьютер байгаа юм. Хүчин чадлын хувьд хатуу диск нь 416 гегабайт багтаамжтай. Би тухайн компьютерын хадгалалтын талаарх хугацааг хэлж мэдэхгүй байна. Хатуу дискны хэмжээнээс шалтгаалж автомат горимоор зургуудаа устгадаг....гэх мэдүүлэг /2-р хх-ийн 45-46/,
14. Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай:.....1. *******гийн биед хавирганы хугарал эрүүнд нөсөө гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна...гэх дугнэлт /1-р хх-ийн 73-74 /,
15. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Т.Амартүвшин, С.Чулуунсүх, Б.Долгормаа нарын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 317 дугаартай:...1. Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь дүгнэлт гаргах үед цээжний КТГ шинжилгээ хийгдээгүй байжээ. Хэргийн материалын 238, 239 хуудсанд байх цээжний тойм дижитал рентген зургийн хуулбар бүдэг, жижиг хэмжээтэй байх тул уншиж үнэлэх боломжгүй байна.
2. *******гийн биед зүүн талын 6,7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэг тогтоогдоно гэсэн дүгнэлт /2-р хх-ийн 52-55 /
16. Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, Т., , , нарын 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 539 дугаартай шинжээч нарын:
1. Урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн 311 тоот шинжилгээний дүгнэлт, бүрэлдэхүүний шинжилгээний 317 тоот шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. 3.4. Хавтаст хэрэгт ирүүлсэн СД-г уншуулахад ******* гэх нэртэй шинжилгээний зураг байхгүй байна.
5. Ирүүлсэн 2024.03.07-ний цээжний компьютерт томографийн шинжилгээний СД-г давтан ушуулахад зүүн 6, 7-р хавирганы суганы урд шугамаар бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна.гэх дүгнэлт
16. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 1032 дугаартай:...1. Шинжилгээнд ирүүлсэн “Dell маркийн OptiPlex 3080” процессорт мөрдөгчийн тогтоолд дурдсан “2023.06.19” гэх нэршилтэй фолдер нь “2023/06/19-ны 11:31:14 АМ” секундэд үүсгэгдсэн, “2024/03/01-ны “11:20:24” секундэд өөрчлөлт оруулсан “2024/03/06 10:10:18 АМ”-д секундэд хогийн сав буюу /Recycle bin/-ээс сэргээсэн байна.
2. “2023.06.19 сору” гэх нэршил бүхий фолдер нь “2023/07/19 12:05:42 РМ секундэд үүсгэгдсэн, “2023/3/1 -ны 11:20:24 АМ” секундэд өөрчлөлт оруулсан “2024/02/29 03:45:06 РМ”-д хогийн сав буюу /Recycle bin/-ээс сэргээсэн байна.
3. “2023.06.19” гэх нэршилтэй фолдер дотор байгаа ******* гэр нэртэй цээжний хөндийн зураг нь “2023/06/19 11:35:17 АМ” секундэд үүсгэгдсэн “2024/03/06 10:10:18 АМ”-д хогийн сав буюу /Recycle bin/-ээс сэргээсэн байна.
4. Шинжилж буй “Dell маркийн OptiPlex 3080” процессорт дэлгэцнээс утгагдсан 6 фолдер, 154 файл, 16.1 Mb хэмжээтэй файлыг СЭ дискэнд хуулбарлан хүргүүлэв....гэх дүгнэлт /2-р хх-ийн 60-61/,
16. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 539 дугаартай:...1.Урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн 311 тоот шинжилгээний дүгнэлт, бүрэлдэхүүнтэй шинжилгээний 317 тоот шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2.3.4.Хавтаст хэрэгт ирүүлсэн СД-г уншуулахад ******* гэх нэртэй шинжилгээний зураг байхгүй байна.
5. Ирүүлсэн 2024.03.07-ны цээжний компьютерт томографын шинжилгээний СЭ-г давтан уншуулахад зүүн 6,7-р хавирганы суганы урд шугамаар бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах түл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....гэх дүгнэлт болон гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /1-р хх-ийн 22/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 81-87/, шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 89/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 93/, хувийн байдалтай холбоотой баримтууд /1-р ххи-йн 94-101, 143-172/, өмгөөлөгч ийн хүсэлт /1-р хх-ийн 109-113 /, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 114-115, 182-183/, архивын бичиг баримт болон компьютерт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 05-08/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэв.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө шүүгдэгчийн өмгөөлөгч нараас нэмэлт шинжилгээ хийлгэх талаар хүсэлтийг гаргасаныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д “мөрдөгчийн томилсон шинжээчийн дүгнэлт тодорхойгүй, бүрэн биш, эсхүл шинжилгээтэй холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд прокурор мөрдөгч нэмэлт шинжилгээ хийлгэхээр тухайн шинжээчид эсхүл өөр шинжээчид даалгана” гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгч *******ад холбогдох хэргийг 60 хүртэл хоногоор нэг удаа хойшлуулж дахин шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан шүүх мөн дахин шинжилгээ хийлгэх өмгөөлөгч нарын хүсэлтийг хангаж 5 шинжээч эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг гаргуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1-д шүүх нэмэлт шинжилгээ хийлгэж шинжээчид даалгах эрх хэмжээ байхгүй учир хүсэлтийг хангахаас татгалзсан болно.
Шүүгдэгч *******ыг 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэрт ямар нэг шалтаг шалтгаангүйгээр иргэн *******г заамдан газарт унагаан цээж рүү нь өшиглөсний улмаас биед хавирганы хугарал, бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйл баримт болсон гэж Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч нар түүнийг гэмт хэрэг үйлдээгүй хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах талаар дүгнэлт гаргаж оролцсон байна.
Шүүх шүүгдэгч *******ад холбогдох хэрэгт түүний эрхийг хамгаалах эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг завсарлуулж, дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргуулж, холбогдох гэрч нараас мэдүүлэг авч, хохирогчийн эрүүл мэндийн талаарх рентген зургийг сэргээн дүгнэлт гаргуулах, дахин зураг авахуулах зэрэг бүхий л ажиллагааг хийж гүйцэтгүүлсэн байна.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 13-ний өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төвд байх Цагдаагийн кабоны гадаа хохирогч *******гийн зүй бус үйлдлийн улмаас маргалдаж улмаар түүнтэй барилцан авч заамдалцаж газар унах, унагах явцдаа хохирогчийн цээжний зүүн талын хавирга хэсэгт өвдгөөр дарж өнхөрсөний улмаас хохирогчийн зүүн 6,7-р хавирганы суганы урд шугамаар бороолсон хугарал гэмтэл хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...******* энгийн ягаан футболктой хүрээд ирсэн. Ирэнгүүтээ “чи хоёрын хооронд хэдэн төгрөг дээр яах гэж ингэж байдаг юм, боломжтой байхаараа би чамд өгчихдөг шүү дээ” гэхээр нь 2-3 жил хүлээгээд тэссэнгүй гэтэл намайг барьж аваад боож унагаагаад, чирээд гараад ирсэн. Гарч ирээд намайг боож унагаачхаад хавирган дээр өвдөглөөд нухаад байсан. Тэгээд бид 2 дээр доороо ороод ноцолдсон юм. Тэр үеэр манай дүү машинаасаа бууж ирээд бид хоёрыг салгасан ийм л процесс болсон байгаа.Тухайн өдөр би жолоо бариагүй. *******ыг ирэхэд машин барьж байсан дүү маань машиндаа сууж байсан. ******* надад өгөх мөнгөө бүрэн өгөөгүй байсан. Би нэг лааз боргио нэртэй пиво уусан байсан. н.******* н. нартай ноцолдсон зүйл болоогүй. Би *******тай ноцолдоход орилж хашхирсан байх. Эмнэлэгт үзүүлэх гээд ******* хүрээд ир гэчихээд аймагт ирээд залгахад утсаа аваагүй. 2023 оны 06 дугаар сарын 19-нд эмчид үзүүлэхэд эмч надад өөр газраар явж зургаа авхуул гэж хэлсэн гэвч би тэгж яваагүй. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бие өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. ******* намайг эхлээд заамдаж авсан тэгээд газарт унагаад өвдөглөсөн. ******* надад өгөх ёстой мөнгөө өгсөн бол ийм асуудал үүсэхгүй байсан. 2023 оны 06 дугаар сарын13-ны өдрөөс хойш хөдөө гэртээ байж байгаад эмнэлэгт үзүүлсэн. Шүүгдэгч *******тай найзуудын холбоотой. Шүүгдэгчийн зээлсэн мөнгөнөөс үлдсэн 700,000 төгрөг авахаар байсан. Эрт илрүүлэг учраас цээжний зураг тодорхой гардаггүй гэж хэлсэн. Миний зүүн талын хавирга гэмтсэн. Газар унагаад ноцолдоход өвдгөөрөө нухаад байсан. Хавирга хугарсан талаараа н.*******д тухайн орой нь хэлсэн, Маргааш өглөө нь ******* руу ярихад мэдэхгүй байна халамцуу байсан гэж хэлсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Эмчилгээ хийлгээгүй, эм уугаад бартай наалт наасан...” гэх мэдүүлэг, гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...:...2023 оны 06 дугаар сарын 13-нд байсан байх ******* ахын машиныг би бариад бид хоёр Баянхонгор аймгийн төвөөс Эрдэнэцогт сумын төв ороод ******* ах цагдаагийн кабон дээр очоодох гэсэн тэгээд би яваад очтол нэг намхан цагдаа байсан. Тэгсэн гүүнээс ******* цагдаатай уулзъя утас нь байна уу гэж ******* ах хэлээд тэгээд тэр хоёр гэрийнх нь амбаарт маргалдаад тэгсэн тэр цагдаа ******* ахыг түлхсэн тэгсэн ******* ах амбаарт нь унаад босож ирээд тэр цагдаатай барилцаад авсан. Тэгээд хоорондоо эвээр ярих гээд байхаар нь би машиндаа буцаад ороод сууж байтал ******* цагдаа хүрч ирээд ******* ахыг барьж аваад урдаас нь харилцан ******* ах барилцаад тэгээд маргалдаад ******* ахыг цамцны захаар нь урдаас нь боогоод тэгээд ******* ах газар унаад тэгсэн ах дахин босож ирээд дахин барилцаж аваад тэгээд ******* ахыг дахиад газар унагаагаад цээж рүү нь өшиглөөд байх шиг байсан тэгснээ нөгөө цагдаагаа машин журмал гээд машин журамлаад...” гэх мэдүүлэг, гэрч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... би 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр иргэн П.*******гийн урьдчилан сэргийлэх үзлэгийн /дэмжих төвийн/ цээжний рентген зурагт дүгнэлт бичээгүй. Тухайн өдөр иргэн ******* нь Амбулаторийн гэмтэл мэс заслын кабинетаас захиалгаар цээжний рентген зураг авхуулж эмчийн дүгнэлт бичигдсэн. Дүгнэлтээр иргэн *******гийн зүүн талын 7 дугаар хавирга суганы дунд шугамаар бороолоогүй бага зэрэг зөрүүтэй хугаралтай байсан....” гэх мэдүүлэг, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Т.Амартүвшин, С.Чулуунсүх, Б.Долгормаа нарын 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 317 дугаартай:...1. Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч ын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 311 дугаартай шинжээчийн дүгнэлт тухайн үедээ үндэслэлтэй байна. Учир нь дүгнэлт гаргах үед цээжний КТГ шинжилгээ хийгдээгүй байжээ. Хэргийн материалын 238, 239 хуудсанд байх цээжний тойм дижитал рентген зургийн хуулбар бүдэг, жижиг хэмжээтэй байх тул уншиж үнэлэх боломжгүй байна.
2. *******гийн биед зүүн талын 6,7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тухайлбал цохих, цохигдох, өшиглөгдөх, унах үйлчлэлээр үүсэх боломжтой хуучин гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт, Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.Сарангэрэл, Т., , , нарын 2024 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 539 дугаартай шинжээч нарын:
1. Урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн 311 тоот шинжилгээний дүгнэлт, бүрэлдэхүүний шинжилгээний 317 тоот шинжилгээний дүгнэлтүүд үндэслэлтэй байна.
2. 3.4. Хавтаст хэрэгт ирүүлсэн СД-г уншуулахад ******* гэх нэртэй шинжилгээний зураг байхгүй байна.
5. Ирүүлсэн 2024.03.07-ний цээжний компьютерт томографийн шинжилгээний СД-г давтан ушуулахад зүүн 6, 7-р хавирганы суганы урд шугамаар бороолсон хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж дүгнэлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт авсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 27.3, 37.6 дугаар зүйл,Шүүх Шинжилгээний тухай хуулийн 9, 17 дугаар зүйлд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй байна гэж үзэж үнэлж шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд заасан зэргийг үндэслэн шүүгдэгч *******ыг гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 1032 дугаартай:.... “2023.06.19” гэх нэршилтэй фолдер дотор байгаа ******* гэр нэртэй цээжний хөндийн зураг нь “2023/06/19 11:35:17 АМ” секундэд үүсгэгдсэн “2024/03/06 10:10:18 АМ”-д хогийн сав буюу /Recycle bin/-ээс сэргээсэн дүгнэлт гаргаж СД-ийг хэрэгт хавсаргаж ирүүлсэн бөгөөд уг СД-ийг шүүх хуралдаанаар шинжлэн судалж уншуулахад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт рентген зураг авч хохирогч *******гийн нэрийг “Нямбуу” гэж бичсэн байх бөгөөд уг СД-ийг 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдөр эмч хариуг гаргахдаа “хавтаст хэрэгт хавсаргаж ирсэн нэр хаяггүй СД-ийг нээж үзэхэд “*******” гэсэн шинжилгээний зураг олдсонгүй” гэж бичсэн байгаа бөгөөд хариу гаргасан эмч нь “*******” гэсэн нэр байгаа эсэх тал дээр СД-нээс нэрийг хайж хариуг гаргасан байна гэж шүүх үзлээ.
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг хохирогч *******гийн цээжний эгц рентген зураг авч дүгнэлт бичсэн их эмч ын дүгнэлтэд “Радиологийн эмчийн дүгнэлт нь эцсийн онош биш бөгөөд эмчлэгч эмч эмнэлзүйн шинж болон бусад шинжилгээтэй харьцуулан дүгнэлт хийж оношийг тавина” гэж дүгнэсэн нь уг дүгнэлт эцсийн биш бөгөөд бусад шинжилгээг дахин хийх гэсэн агуулгыг илэрхийлж байгаа гэж ойлгогдохоор байгаа тул хохирогч *******гийн цээж хавирганд гэмтэл учраагүй гэж үзэж эмч ын дүгнэлтийг үнэлж шийдвэрлэх нь өрөөсгөл, шүүх шууд уг дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргаж болохгүй бөгөөд тал бүрийн шинжилгээг Шүүх Шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулж шийдвэр гаргах ёстой гэж үзсэн болно.
Ийм учир шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг дахин тогтоолгох талаарх хүсэлтийг хангаж шинжээч нар хохирогч *******г өөрийн биеийн “MED TRAUMA” эмнэлгээр компьютер томографийн шинжилгээ дахин хийсэний үндсэн дээр шинжилгээ хийж дүгнэлтийг гаргасан нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.
Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу холбогдох байгууллагаас шинжээч томилж шинжилгээ хийлгэж дүгнэлтийг гаргуулсан гэж дүгнэлт биш учир шүүх уг дүгнэлтийг үндэслэж шийдвэрийг гаргахгүй болохыг дурдах нь зүйтэй бөгөөд хохирогч *******гийн 6,7 дугаар хавирганы бороолсон хугарал, шүүгдэгч *******ын үйлдэл нь шалтгаант холбоотой байна гэж үзсэн болно.
Мөн хохирогчийн хавирганы гэмтлийг шүүгдэгч ******* нь учруулсан гэх хохирогчийн мэдүүлэг нь шинжээч эмч нарын 317, 539 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон гэж үзэж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь шүүгдэгч *******ыг гэм буруутайд тооцоход хүрэлцээтэй гэж шүүх дүгнэж түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцлоо.
Харин шүүгдэгч *******ыг гэм буруугүйд тооцож түүнийг цагаатгах нотлох баримт хүрэлцээтэй цуглараагүй, шүүгдэгч өмгөөлөгч нар нь гэм буруугүй гэж шүүхэд хангалттай нотолж, нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч болон өмгөөлөгч нарын дүгнэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь хохирогчийн зүй бус үйлдэл гаргасан асуудлыг шүүгдэгч өөрөө гэм буруугүй бол хохирогчийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгуулж хариуцлага тооцуулах эрх нь нээлттэй байсаныг дурдах нь зүйтэй бөгөөд хохирогчийн зүй бус үйлдлийн талаарх мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирээгүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгч *******ыг санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохиролд хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэр гэж дүгнэсэн болно..
Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Дээрх үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******тай хувийн харьцаа найз нөхдийн холбоо тогтоож, түүнээс 2 сая төгрөг зээлсэн, уг зээлийг төлөөгүйн улмаас маргаан үүсэж, санаатай үйлдэл хийх явцдаа болгоомжгүйгээр буюу шүүгдэгч ******* нь хохирогч *******тай заамдалцаж, маргалдаж, санаатай үйлдэл хийх үед газарт унахад болгоомжгүй үйлдэл буюу өвдгөөр хохирогчийн хавирганд дарсаны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь шүүгдэгч *******аас нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хохирогчийн эгч болон шүүгдэгч ******* нарын хоорондын яриа бүхий СД-ийг хураан ирүүлсэнийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.
Мөн хэрэгт шүүхээс дахин шинжилгээ хийлгэх шийдвэрийн дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн рентген зургийг сэргээсэн талаарх дүгнэлт болон СД 1 ширхэг, мөн хохирогчид дахин шинжилгээ хийх зорилгоор “MED TRAUMA” эмнэлгээр компьютер томографийн шинжилгээ дахин хийсэн талаар СД нэг ширхэг зэргийг дүгнэлтийн хамт ирүүлсэн тул уг 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргалаа.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч *******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд торгох ял эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар эд мөрийн баримтаар гэрч гийн ярианы бичлэг бүхий СД нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогч *******гийн эрүүл мэндийн талаарх СД 2 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ