Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2017/ШЦТ/006

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Ц.С
Улсын яллагч: М.О
Хохирогч: Ж.Т, С.Г
Хохирогч Ж.Тийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Т 
Хохирогчийн өмгөөлөгч: Х.З
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Т.Б
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч С.Т, С.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй
 Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Сийн Т, Х овогт Сийн Б нарт холбогдох эрүүгийн 201604000210 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1996 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 20 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ***дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Сийн Т РД:***********.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1987 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 06 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, Х овогт Сийн Б РД:****.   
Шүүгдэгч С.Т, С.Б нар нь “манай хаваржааны хашааны ойр орчимд мал хариуллаа” хэмээх шалгаанаар 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6-р багийн нутагт “Хар бөөрөг” нэртэй газарт мал хариулж явсан Жы Тийг ташуураар цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн өөрийн ах С овогтой Бтэй бүлэглэн тухайн өдөр уг газарт мал хариулж явсан Сайболатын Гийг зодож, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгийг дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
- Хохирогч С.Гий шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "Би 2016 оны 09 сарын 11-ний өдрийн 13 цаг 40 минутын үед байх манай гэрээс 4.5км орчим зайтай "Хар бөрөг" гэх газарт мал хариулаад явж байхад би мал хариулж явж байгаа газраас 200-300 метрийн зайтай газарт байсан малыг нэг морьтой хүн хөөж туугаад явж байсныг гаднаас харсан юм. ...тэр морьтой залуу тэнд хонь хариулж явж байсан миний хамаатан дүү болох Т рүү дайрч байсан. Тэгээд хараад байсан чинь уг морьтой малыг хөөгөөд, миний хамаатан дүү хүү дайрч байсан залуу миний хамаатан ах Сийн хүү болох Т гэдгийг гаднаас таниж мэдсэн болно. ...Дараа нь С.Т тэндээс мориор давхиад над руу ирсэн ба С.Т над руу ирэхэд нөгөө талаас түүний төрсөн ах С.Б бас мориор би зогсож байгаа газарт давхиж ирсэн болно. ...С.Т/ хоч нэр А/ надад хандаж "чи яагаад энэ газарт мал хариулж байгаа юм бэ гэж хэлээд шууд гартаа байсан ташуураар миний хүзүү болон нурууны тус газарт хэд хэдэн удаа цохьсон ба энэ үед С.Тйн ах Б миний унаж явж байсэн морины цулбуурыг гараар барьж байсан болно. Би морины дээр сууж байхад С.Б ташуураар миний зүүн талын хацар тус газарт нэг удаа цохиход би газарт унасан байсан. Тухайн үед миний унаж явж байсан морь туйлж, нөгөө талаас намайг тэр хоёр хоёр талаас цохиж байхаар нь би газарт унасан болно. Газарт унах үед Т мориноос бууж ирээд миний цээжний тус газарт хөлөөрөө өшиглөж, миний нурууны хэсэгт дахин ташуураар цохисон. Харин түүний ах С.Б нь миний нүүрний болон толгойн хэсэг рүү ташуураар дахиад 2 удаа ташуурдсан болно. Дараа тэр хоёр буцаад моринд унаад явах гэж байгаад С.Т надад хандаж "чи чаддаг юм бол эхнэрээсээ хүүхэд төрүүлж авахгүй юу" гэж хэлээд морио унаад явчихсан байсан. ...тухайн үед тэр хоёр аль чиглэл рүү хаашаа явсныг сайн харж чадаагүй. Дараа нь би 5,6 минутын дараа газраас босоод морио унаад миний доод талд 200-300 метрийн зайтай газарт мал хариулж явж байсан хамаатан ахын хүүхэд Ж.Т, түүний хажууд Оийн малыг хариулж явж байсан А хоёр байсан ба би очиход Ж.Т уйлж байхаар нь яагаад уйлж байгаа юм бэ гэж асуухад тэр надад сая намайг С.Т миний нурууны тус газарт ташуураар 2 удаа цохиод зодсон гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ 
- Насанд хүрээгүй хохирогч Ж.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: " Манай Улаанхус сумын 6 дугаар багт оршин суудаг юм. Би 2016 оны 09 сарын 11-ний өдөр гэрээс 1 километр орчим зайтай " Хар бөрөг" /Хар буйра/ гэх газарт мал хариулж байсан ба надтай зэргэлдээ мал хариулж явсан А бид хоёр хамт миний хариулж яваа малын хажууд морьтой байхад ойрын хамаатан ах С.Т морьтой давхиж ирээд надад хандаж " чи энэ газарт яагаад мал хариулж байгаа юм бэ:' гэж хэлээд шууд хэлээд шууд гартаа байсан ташуураар миний нурууны тус газарт 2 удаа цохиход би түүнээс эргэж зугтаасан ба тэр миний малыг хөөж туугаад   цаашаа   мориор  давхиж  явсан   байсан,   Тэр   мориор  давхиж   явсаны   дараа А бид хоёр түүний араас жаахан явж байгаад довон дээр гараад морьтой С.Тйг хаашаа явж байгаа юм бол гээд ажиглаад зогсож байтал тэр мориор давхисан чигээрээ энүүхэнд мал хариулж явсан ойрын хамаатан ах Сайболатын Гд очсон. Түүний дэргэд очиход цаанаас Тйн терсөн ах болох Б бас мориор давхиж ирсэн. Бид хоёр гаднаас хараад зогсож байтал түрүүлээд СТ мориор очоод С.Гмй нурууны тус газарт ташуураар цохиж байсан ба дараа нь С.Т нь түүний морины толгой хэсэг рүү ташуураар цохих үед түүний унаж явж байсан морь туйлж газарт унасан. Газарт унах үед Б түүний толгой буюу нүур хэсэг рүү ташуураар цохиж, хөлөөр гэдэс тус газарт өшиглөж байсан. Харин энэ үед С.Т Гий нурууны тус газарт гараараа билүү ташуураар цохиж байсан. Тухайн үед бид хоёр байсан газар Гий байгаа газраас 250-300 метрийн зайтай байсан болно. Тэр хоёр Гийг газарт хэвтүүлэн хоёр талаас ташуураар цохиж, өшиглөж зодсоны дараа өөр өөрсдийн морийг унаад С.Т мал хариулж байгаа чиглэл рүү харин Б өөрийн гэрийн чиглэл рүү явсан болно. Дараа нь 5,6 минутын дараа Г газарт хэвтэж байгаад босоод морио унаад бид хоёрт ирсэн. Ирэхэд би түүнд "сая намайг С.Т миний нуруун тус газарт хоёр удаа ташуураар ташуурдаад яачихлаа гэж уйлж " хэлэхэд тэр надад малаа туугаад гэрлүүгээ дөхүүлчихээд, гэрлүүгээ явж гэрийн хүмүүстэй хэлээрэй" гэж өөрөө мал руу явсан болно. Тухайн үед хамаэтан ах С.Гий нүүх ам цус болчихсон зодуулсан байдалтай байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 43-47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/ 
- Насанд хүрээгүй гэрч У.Аийн мөрдөн байцаалтын шатанд " ...2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цагийн үед байх гэхдээ би цагийг нь сайн санахгүй байна. Би "Хар бөрөг "гэх газарт миний хүргэн ах болох Жы Оийн хонийг хариулаад явж байсан ба надтай хамт Жы Т нь өөрийнхөө хонийг хариулаад явж байсан. Бид хоёр морьтой хонь хариулаад явж байхад хоч нэр А /С.Т/ нь морьтой бид хоёрын хажууд давхиж ирээд Ж.Тт хандаж "чи яагаад энд хонь хариулж байгаа юм бэ, энэ мамай газар" гэж хэлээд шууд гартаа байсан ташуураар Ж.Тийн нурууны тус газарт 2 удаа цохиод авсан ба дараа нь хоч нэр А нь тэнд бэлчээрт байсан малыг  5-7 минут мориор хөөж  туусан   байсан.  ...А   буцаад   морьтой   давхиж Ж.Тийн байгаа газраас 200-250 метрийн зайтай газарт хонь хариулж явж байсан Сайболатын хүү Ганбидений хажуу очсон байсан ба тухайн үед Ж.Т бид хоёр тэнд довны дээр нь гараад хоч нэр А юу хийх юм боп уу гэж хараад зогсож байхад цаанаас түүний төрсөн ах хоч нэр Дакон морьтой Гий хажууд даахиж ирсэн болно. Т бид хоёр хараад зогсож байхад эхлээд А нь С.Гий унаж байсан морины толгой хэсэг руү ташуураар нэг удаа цохиход түүний морь туйлж газар унасан байсан. Г газарт унаж байхад Дакон түүний толгой хэсэг рүу ташуураар цохиж гэдэс тус газарт хөлөөрөө өшиглөсөн, харин хоч нэр А түүний нурууны хэсэг рүү цохиж байсныг харсан байсан юм. Дараа нь түрүүлээд тэидээс Дакон /Б/ морио унаад гэрлүү чиглээд давхиад явчихсан байсан ба араас нь түүний дүү А морио унаад малын байгаа газар луу явчихсан болно. Тухайн үед А бэлчээрт мал хариулж явж байсан ба зодоон болох үед түүний ах Дакон / Б/ гэрийн чиглэлээс ирсэн байсан болно" гэх мэдүүлэг /хх-ийн 55-58-р хуудас/
- Гэрч Х.Жы мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Хүү маань гэрт ирэхэд нурууны тус газарт ташуураар цохьсон ором улдсэн, уйлж гэрт ирсэн байсан. Тийн нурууны тус газраас цус гарсан, хөхөрсөн байдалтай ирсэн юм. ...Сийн хүүхэд болох Т ташуураар 2 удаа цохьсон гэж хэлсэн юм" гэх мэдүүлэг /хх-ийн 65-66-р хуудас/
- Гэрч М.Унарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " Миний нөхөр С.Г 2016 оны 09 сарын 11-ний өдрийн  15 цагийн үед байх цагийг сайн санахгүй байна ямар ч гэсэн үдээс  хойш мал хариулж гэрт ирсэн. Нөхөр маань гэрт ирэхэд түүний зүүн талын хацар  тус газраас цус гарсан шалбарсан, мөн зүүн талын өвдөгний хэсэгт хавдсан, цээжний хэсэгт хадвсан бусдад зодуулсан байдалтай гэрт ирсэн нь үнэн. Тэгээд би нөхрөөс юу болсоныг асуухад " Би бэлчээрт хонь хариулаад явж байхад Сийн хүүхдүүд болох Т, Б хоёр намайг бүлэглэн зодсон гэж хэлсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/
- Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/
- Гэрч М.Уын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 74-75-р хуудас/
- Гэрч С.Еийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 76-р хуудас/
- Гэрч К.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэлдүүлэг /хх-ийн 77-р хуудас/
- Гэрч  А.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 78-р хуудас/
- Гэрч Н.Шын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 83-85-р хуудас/
-Шүүгдэгч С.Тйн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн “Манайх Улаанхус сумын 6 дугаар багт "Хар бөрөг" гэх газарт оршин суудаг юм. Тэгээд 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 09 цагийн үед мал би хонь хариулахаар гэрээс гарсан байсан. Түрүүлээд хонийг бэлчээр лүү явуулсан байсан ба би хонины араас нь морио унаад очсон байсан. ...мал хариулаад явж байхад Ж овогтой Т нь манай хаваржааны хашаа хорооны хажууд өөрийнхөө малаа туугаад ирсэн байсан. Тэгээд би яагаад манай хашаа хороонд  ойртож ирсэн бэ гээд Тийг ташуураа 2-3 удаа цохисон маань үнэн, Дараа нь Гийг  мориноос буугаад ирэхээр нь  гараагаа нурууд нь 2-3 удаа цохисон маань үнэн. Та бүхнээс хуулийн хөнгөлөлт хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 112-115-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/  
-Шүүгдэгч С.Бийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед өгсөн “.... 09 дүгээр сарын 10-ний өдөр Гий дүү С манай хаашаанд малаа авчирж хариулсан. С намайг зодсон. 11-ны өдөр дүү маань мал хариулж байхад  хохирогч нар ирсэн.  Дүү маань Тийн ташуураар 2-3 удаа цохисон. Би дүүгийнхээ морийг авчираад Гийг 2-3 удаа цохисон. Хохирогч нар хэрүүл маргаан байнга гаргадаг. Хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж байна” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/  
- Хохирогч С.Гий мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 35-р хуудас/
- Насанд хүрээгүй хохирогч Ж.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 37-р хуудас/
- Гэрч У.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 39-р хуудас/
-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 431-р “...Иргэн Гий биед тархины доргилт, зүүн хацарт хавдартай,  цус хуралттай, цээжний зүүн талд цус хуралттай, нуруунд цус хуралттай, хавдартай, баруун өвдгөнд баруун шилбэнд болон нурууны хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл болно. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн ээрэгт хамаарна" гэх дүгнэлт / хх-ийн 16-р хуудас /
-Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 432-р " ...Иргэн Тийн биед нуруунд 4 ширхэг цус хуралттай, хавдартай,  нурууны  хөдөлгөөн хязгаарлагдсан зэрэг зөөлөн  эдийн  бэртэл  гэмтэлтэй. Дээрх гэмтэл нь  эрүүл  мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамзарах гэмтэл болно. Дээрх гэмтэл үүсээд 1-10 хоног болсон байна. Ерөнхий хөделмөрийн чадварт нөлөөлөхгүй" гэх дүгнэлт  /хх-ийн 20-р хуудас/
-Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 117-118-р хуудас/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 119, 120-р хуудас/
- Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлс болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч С.Т нь 2016 оны 09 дүгээр  сарын 11-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6-р багийн нутаг дэвсгэр Хар Бөөрөг” гэх газар манай хаваржааны ойр  орчимд мал хариуллаа” гэсэн шалтгаанаар  мал хариулж явсан насанд хүрээгүй хохирогч Ж.Тийн нуруун тус  газар нь 2 удаа ташуураар цохиж зодон бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан, мөн тухайн өдөр уг газарт мал хариулж явсан С.Г дээр очиж  газрын маргаанаас үүдэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн ах С.Бтай бүлэглэн зодох үедээ түүний хүзүү болон нуруун тус газар нь хэд хэдэн удаа ташуураар цохиж, улмаар моринооос унасных нь дараа цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж, мөн нуруун тус газар нь ташуураар хэд хэдэн удаа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь,
Шүүгдэгч  С.Б нь 2016 оны 09 дүгээр  сарын 11-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Хар Бөөрөг” гэх газар мал хариулж явсан С.Гийг  газрын маргаанаас үүдэлтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн төрсөн дүү болох С.Ттэй бүлэглэн зодох үедээ түүний зүүн талын хацаран тус газар нь 1 удаа ташуураар цохиж, улмаар мориноос унасан үед нь толгойн тус газар нь 2 удаа ташуураар цохиж биед нь хөнгөн гэмтэл зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч С.Гий мэдүүлэг болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Ж.Тийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч У.Аийн мэдүүлэг, гэрч Х.Жы мэдүүлэг, хохирогч С.Гий мэдүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогч Ж.Тийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, насанд хүрээгүй гэрч У.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 431, 432-р дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан ташуур зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 
Шүүх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв. Учир нь 2 хохирогч болон гэрч нарын мэдүүлэг нь тогтвортой, ноцтой зөрүүгүй, үнэн зөв болох эд мөрийн баримт, шинжээчийн дүгнэлтүүд зэргээр батлагдан нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Тйг давтан, бүлэглэж, шүүгдэгч С.Бийг бүлэглэж бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх тул шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч нар нь бүлэглэн С.Гийг зодоогүй, шүүгдэгч С.Б нь “ тэр өдөр С.Гий зүс царайг хараагүй, түүнтэй уулзаагүй болно. Тэр өдөр гэрт байсан, гэрээс гараагүй “ /хх-ийн 108-р хуудас/ гэж мэдүүлж байгаа боловч гэрч Н.Шын “ ...2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед би гэрт сууж байхад С.Б ганцаараа мотоциклоор эсгий авч ирсэн нь үнэн. С.Б гэрт орж ирж цай уугаад 11 цаг 50 минутын үед буцаад явчихсан...” /хх-ийн 84-р хуудас/, шүүүгдэгч С.Тйн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “....Би морио унаж, С.Б бид 2 толгодын дээр гарч хартал С.Г нь Жы хонь хариулж байсан хүүхдүүд рүү очиж байсан....” гэсэн мэдүүлгүүд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Хохирогч нар болон хууль ёсны төлөөлөгчдөөс шүүх хуралдааны хэлэцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, хохирлыг барагдуулсан талаарх мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаан дээр прокурор, өмгөөлөгч нарын ирүүлсэн баримт зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэргийг нийгмийн аюулын шинж чанар,  хэр хэмжэээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, хохирлын хэмжээ, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч нарыг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудасыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзлээ.
Шүүгдэгч нарын шүүх хуралдаан, мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг үндэслэн үйлдсэн хэргээ чин шударгаар хүлээн зөвшөөрөөгүй, гэмшээгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.Т, С.Б нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрг үйлдэж учруулсан хохирлыг бүрэн төлсөн зэргийг тус бүрд нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч С.Б, С.Т нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг ял оногдуулахдаа харгалзан үзэв.
Хэдийгээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэн хохирогч С.Гийг зодож хөнгөн гэмтэл учруулсан байна. 
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж албадан ажил хийлгэх ялыг сонгон хэргэлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардлагүй болно.
Иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг цуцлах нь зүйтэй.
 Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 2 ширхэг ташуур нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл байх тул тэдгээрийг устгах нь зүйтэй байна. 
Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг буцаан олгож, тэдэнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 
ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Х овогт Сийн Т-г давтан, бүлэглэж бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овогт Сийн Бийг бүлэглэж бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тйг 350 цаг албадан ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.Бийг 300 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 50-р зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч С.Тилеуберли, С.Б нарт албадан ажил хийлгэх ялаас санатайгаар зайлсхийвэл баривчлах яалаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88-р зүйлийн 88.1.1-д зааснаар  эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг ташуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нарт эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг нь буцаан олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч С.Тйн өмч болох цагаан морь 1 ширхэг, шүүгдэгч С.Бийн өмч Мустанг-5 маркын мотоцикль битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
7. Шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч , төлөөлөгч нар эс зөвшөөрвөл, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ