| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2024/0111/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/118 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Б.Байгаль |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Б.Байгаль,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, түүний өмгөөлөгч, Б.Бурмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2314001290105 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн ******* /РД:*******/,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өглөө Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт 30-41 БНН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна
12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Миний бие холбогдох эрх үүрэгтэй танилцлаа мөн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрөх эсэхээ сайн мэдэхгүй байна. Өмгөөлөгч маань утсаа авахгүй байгаа өмгөөлөгчтэйгөө ярьж байгаад хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ....гэх мэдүүлэг/ 1-р хх-ийн 241-242 /,
...... Миний бие холбогдох эрх үүрэгтэйгээ өмгөөлөгчийн хамт танилцлаа мөн прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан өөрчлөлт оруулсан тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна машин барьж яваагүй мэдүүлэг өгөхгүй....гэх мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Колонк дээрээс сумын дөрвөлжин хүртэл би унаж яваад тэнд очиж зогссон. Тэгээд тэндээс цааш талийгаач машинаа унаад явсан гэв.
3. Шүүгдэгч Б.*******гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн:.....Би талийгаач *******тэй фэйсбүкийн найзууд нэг мэдэхэд болсон байсан тэгээд 2022 оны 12 дугаар сараас Лудо гээд тоглоом фэйсбүүкээр холбогдож тоглоод танилцаж байсан. Би ихэвчлэн хөдөө мал дээр байдаг заримдаа талийгаач нь над руу мессеж чат бичдэг, заримдаа уучихаараа залгадаг байсан. Тэгээд ганц нэг пиво ууя гэхээр нь хамт пиво уучихдаг байсан. Тэгээд хэрэг гардгийн урд өдөр талийгаач ******* нь өөрийнхөө дугаараас миний гэсэн дугаар руу хаана байгаа юм гээд мессеж бичсэн байсан тэгээд тэр мессеж бичсэний маргааш нь би сум руу орсон чинь дахин ******* нь үдээс хойш юу хийж байна гэж хөдөөгүүр баг тойрч яваад ирлээ гээд мессеж бичсэн байсан тухайн үед би цэрэгт явахаар байсан тэгээд тэр өдрийн орой сумын төвд гээд бүтэн нэрийг нь мэдэхгүй хоол идэх гээд байж байсан цаг ойролцоогоор 21 цагийн үед байх над руу ******* залгаад хуучин сургуулийн үүдэн дээр хүрээд ирсэн байна хүрээд ир гэсэн тэгэхээр нь би мотоциклоо асаагаад яваад очсон чинь цагаан өнгийн приүс 20 маркийн машинтайгаа ганцаараа ирсэн байсан тэгээд намайг суучих гэсэн тэгэхээр нь тэнд мотоциклоо үлдээгээд машинд нь ороод суусан тэгтэл ногоон өнгийн савтай нэрийг нь мэдэхгүй байна 2.5 литрийн пиво дээрээс нь нэг хийгээд уусан бололтой байсан тэгээд тэндээс хөдлөөд сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун тийш 1 кл орчим гуанзны ар талын толгой дээр гараад түүнийг хоёулаа уусан тэгээд явах гээд байтал ******* нэг хүн руу яриад утасны дугаар аваад яриад байсан тэгсэн тэндээс хөдлөөд сумын төвийн нэг хашааны ар талд очоод зогссон тэгтэл нэг хүн 2 том пиво 2.5 литрийн ногоон савтай пиво авч ирж өгсөн тэгээд тэрийгээ аваад анх уусан газраа очсон тэгээд тэндээ эхний пивыг хоёулаа хувааж уугаад дараагийн нэг пиво нь дуусаж байхад ******* гялс аймаг яваадахъя гэсэн тэгэхээр нь би өглөө эрт мал бэлчихээс өмнө ямаа самнана гэсэн тэгтэл удахгүй дөнгөж ороод гарна гэсэн тэгэхээр нь би түүнд би мотоциклынхоо нударганд цэнэглэгч карт байгаа түүнийгээ авна гээд хэлээд бид хоёр машинаас бууж шээсэн тэгтэл ******* чи тэгвэл машин барьчих гээд тэндээс би түүний машиныг бариад мотоцикл дээр очоод картаа авсан тэндээсээ би машиныг үргэлжлүүлэн унаад колонк орж бензин аваад сумын зүүн талд урд дөрвөлж дээр гарч зогсоод тэндээс ******* нь машинаа өөрөө бариад тэгээд шууд аймаг руу хоёулахнаа явсан тэгээд би замдаа явж байтал унтсан байсан тэгээд ******* намайг татаад сэрээсэн тэгтэл Олон овоо гэдэг газар явж байсан тэндээс ******* нь надад Байдрагийн гүүрний пост гартал чи миний машиныг барьчих цагдаа зогсоовол дуудлаганд яваа гээд хэлчих гэсэн тэгэхээр нь би Олон овоон дээрээс Байдрагийн гүүр гараад гуанзан дээр зогсоод тэнд хоёулаа бууж шээчихээд тэндээс ******* нь өөрийнхөө машиныг унаад би жолоочийн эсрэг талын суудал дээр суугаад бүсээ зүүгээд суудлаа хойшлуулаад хэвтсэн тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт байсан осол болсныг мэдээгүй миний санаж байгаа зүйл энэ байна. Нэлээн аажуу болсон байсан миний утас цэнэггүй болсон байсан цагийг сайн санахгүй байна. Би Батлах хамгаалах авто сургууль 202 оны 09 дүгээр сард суугаад В ангиллаар төгссөн үнэмлэхээ бол аваагүй.....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 112-113/,
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Талийгаач ******* нь миний төрсөн дүү 5 хүүхдийн дундах охин байгаа юм. Нөхөр нэг охинтой нөхөр нь Өмнөговь аймагт ажилладаг учраас би төлөөлөөд хохирогчоор оролцож байгаа юм. Талийгаач Бууцагаан сумын Эрүүл мэндийн төвд эх баригч хийдэг байсан. Бууцагаан сумын 2 дугаар баг руу 2 хоногийн хугацаатай айлуудын ажил байдалтай багийн Засаг даргын бүрэлдэхүүнтэй ажлаар яваад 3 дахь хоног дээрээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед сумын төвд гэртээ ирсэн. Тэгээд халуун усанд орчхоод ирье гээд гэрээсээ гараад явсан тэгээд нэг буцаж ирээд ажил руугаа явчхаад ирье гээд буцаад гараад өөрийн эзэмшлийн цагаан 30-41 БНН улсын дугаартай приүс 20 маркийн машинтай гараад явсан байдаг. Тэгээд ерөөсөө эргэж ирээгүй тэгсэн 2023 оны 04 дүгээр сарын 27-нь өглөө талийгаачийг авто осолд ороод нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийн явсан газруудыг бид нар шалгахад шөнийн 03 цаг 03 минутын үед сумын клонкоос бензин авсан байсан тэгээд тэр бичлэгийг үзэхэд хамт явсан залуу машин барьж байсан байдаг тухайн бичлэгийг хуулбарлаж авсан байгаа түүнийг гаргаж өгнө. Талийгаач янзын урагш тулгаж машинаа барьдаг хүн байсан. Маш их гомдолтой байна манай дүүгийн машиныг тухайн хамт явсан ******* гэх залуу барьж явсан тэр осол гаргаж миний дүүгийн амь насанд хүрсэн. Миний дүү сумаас гарах болгондоо хэлж ярьдаг тэр өдөр л хэлээгүй эргэж яриагүй явсан. Тэр хамт явсан залуу нь өөрөө машин барьж явчихаад одоо би машин барьж яваагүй гээд байгаа хуулийн дагуу арга хэмээг авхуулмаар байна...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/,
5. Хохирогч хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Талийгаач ******* нь миний эхнэр байгаа юм 2013 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн 2014 оноос гэрлэлтээ бүртгүүлж албан ёсны эхнэр нөхөр болсон бид хоёр дундаасаа 2012 онд охинтой болсон одоо охин 11 настай. Талийгаачтай гэр бүлээрэй амьдардаг байсан учраас миний зүгээс энэ хэрэгт хохирогчоор оролцох хүсэлт гаргасан. Тухайн хэрэг нь намайг ажил дээр байх хугацаанд энэ осол болсон байсан миний бие ээлжийн ажилтай ирэн очин байдаг байсан. Миний бие өмнө нь иргэний нэхэмжлэгчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар тодорхой ярьсан ер нь бол энэ хэргээс болж сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол миний зүгээс хүлээж байна охиноо ганцаараа тэжээж байгаа мөн өр зээлийн асуудлыг төлж байгаа үүн дээр минь хэн нэг хүн болон хадам талаас ямар нэг тусламж дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. Тиймээс би гэм буруутай этгээд холбогдох хариуцлагыг хүлээлгэх хохирлоо төлүүлэхээр хохирогчоор оролцохоор болсон өөр ярих зүйл байхгүй....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/,
Миний зүгээс осолд орсон тээврийн хэрэгслийн үнэлгээг үнэлгээчний гаргасан үнийн дүнгээр нэхэмжилнэ мөн талийгаач ******* нь цалингийн зээлтэй байсан түүнийг нас барснаас хойш би хамтран зээлдэгч нь байсан учир нийт 11,500,000 төгрөгийн өр байсныг миний зүгээс 8,442,000 өөрөө бүрэн төлж барагдуулсан үлдэгдэл 3 сая орчим төгрөгийг нь хадам талаас төлж барагдуулсан байсан иймд өөрийн төлсөн дүнгээр хохирлоо нэхэмжилнэ. Зүгээр байсан айлын эхнэр уруу татаж ийм байдалд хүргэсэнд энэ ******* гэх хүнд гомдолтой байна холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү....гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 88-89 /,
6. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ: Өнөөдөр би эрүүл саруул залуу насандаа хань ижлээ алдсандаа үнэхээр гомдолтой байна. Энэ залуу өнөөдөр ямар ч гэм буруугүй юм шиг өөрийгөө өмөөрч хэнэг ч үгүй худлаа яриад зогсож байна. Түүнийг гэм буруутайг нотолчхоод байхад хэнэг ч үгүй гүрийгээд нас барсан хүнийг буруутгаад зогсож байна гэж үзэж байна. Манай талийгаач эхнэр тэр үед аймаг явах шаардлага байхгүй байсан. Хэрвээ явахаар байсан бол гэрийн хувцастайгаа явахгүй байсан. Тухайн үедээ усанд орчхоод солих гэж байсан ойр зуурын юмаа аваад гэрээсээ гарсан байдаг. Тэгээд эмэгтэй хүн гоо сайхны хэрэгслээ ч аваагүй, өөрөө сольж өмсөх ч хувцасгүйгээр аймаг явна гэж байхгүй. Энэ залуу манай эхнэрийг авч явсан нь тодорхой гэж би бодож байгаа. Өнөөдөр ард нь үр хүүхэд, хань ижил, ээж ах дүү хамаатан садан энэ хүмүүс маш их уй гашуу, сэтгэлийн шаналалтай үлдэж байна. Энэ их сэтгэлийн шарх тэр хүний хоосон орон зайг юугаар ч нөхөж хэзээ ч дүүргэж баршгүй ээ. Би гомдолтой байна.Талийгаач н.*******ийн цалингийн зээлээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* 3,100,000 төгрөгийг төлсөн юм гэв.
7. Хохирогч хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 5 хүүхэдтэй талийгаач ******* нь миний 4 дэх хүүхэд байгаа юм доороо нэг дүүтэй. Талийгаач ганц охинтой тухайн охин нь ой хүрснээсээ хойш миний гар дээр өссөн. Тэгээд 2013 онд тай хурим хийгээд ээж аав дээрээ байж байгаад тэгээд 2013 оныхоо сүүлээр талийгаач нөхрөөсөө салаад тусдаа амьдраад эргээд 2020 оны хавьд буцаж нийлээд хамт амьдарч байсан юм. Одоо талийгаачийн охин надтай хамт байдаг тийм учраас миний зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлт гаргасан. Талийгаач манайх хоёр Бууцагаан сумын төв дээр нэг хашаанд хамт байдаг байсан. Талийгаач 2013 оны 04 дүгээр сарын 24-26-ны оройн 19 цаг хүртэл хөдөө багаар ажлаар явж байгаад гэртээ ирсэн гэртээ ирээд манайхаар орж ирээд хоол идэж, цай уучхаад усанд орчхоод ирье гээд манай гэрээс гарсан тэрнээс хойш охиныхоо барааг хараагүй тэгээд тэр оройн 22 цагийн үед талийгаачийн гэрт ороход талийгаачийн охин гэртээ байсан тэгээд ээж чинь ирээгүй юм уу гэж асуухад ээж халуун ус оочиртой байна эмнэлгийн халуун усанд орчхоод ирнэ унтаж байгаарай гэж хэлчхээд явчихсан байсан тэгээд хүүхдийг нь унт гэж хэлчхээд гэртээ ороод унтсан маргааш өглөө 06 цагийн үед босоод гартал талийгаачийн машин байхгүй яагаад ирээгүй юм болоо гээд нойл ортол талийгаач хашааны гадаа ирж зогсоод нойл орсон мөр байсан тэгээд шөнө дуудлагад явсан юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд байж байгаад гэрт нь ороход талийгаач гэртээ ирээгүй байсан тэгээд талийгаачийг нимгэн цамцтай пүүзэрхэг юмтай явсанд гэж бодоод санаа зовоод өнгөрсөн. Тэгээд 10 цагийн үед сумын эмнэлгийнхэн орж ирээд тэгээд талийгаачийг нас барсан талаар мэдсэн. Хохирогч шууд нас барсан тохиолдолд гэм хорын хохирлыг шүүх эрх хэмжээний хүрээнд батлагдсан сураг байна лээ үүнийхээ дагуу шүүх дээр нь шийдвэрлэнэ...гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 94-95 /,
...Миний зүгээс хохиролтой холбоотой баримтаа өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн шатанд гаргаж өгнө...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96/,
8. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* мэдүүлэхдээ Энэ залуу ярьж байгаа зүйл шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй байна. Машины жолоодлого, тэр архи дарс, пиво зэргийг бид нар мэдэж байгаа. Машины бензинийг дандаа манай хүүхдээр төлүүлж явсан байдаг. Манай хүүхэд машиндаа бензин хийгээд шөнийн цагаар явах ажилгүй байсан. Ингээд явсан гэхэд бид бүхэн итгэхгүй байна. Энэ залуу уусан пивоныхоо үнийг миний охиноор төлүүлж, мөн машинд бензин хийлгээд миний охиныг эрх мэдэлдээ бүрэн байлгасан гэж би боддог. Тухайн үедээ миний охин осол болсон газарт амьтай явсан уу, амьгүй явсан уу, эрхтэн бие нь бүрэн бүтэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Энэ залуу нэгэнт миний охиныг байхгүй болгосон болохоор өөрийнхөө амь, нэр хоёроо авч гарахын төлөө зүтгэж байна гэж харж байна. Нэг айлын бүрэн бүтэн амьдралыг сүйрүүлчхээд ингээд ичих ч үгүй зогсож байгаад нь үнэхээрийн гомдолтой байна. Тэгээд миний охиныг эхэлж дуудсан, тэгж дуудсан гэж ярьж байдаг. Гар утас дээр нь хэн нь эхэлж ярьсан гэдэг нь эд мөрийн баримтууд бүгд байдаг юм байна лээ. Тэр бурхан болсон хүнийг эхэлж дуудсан ч гэх шиг, 2-3 пиво авчихсан байсан ч гэх шиг, машинаа өөрөө барьж явсан ч гэх жишээтэй яриад байна. Хэрвээ машинаа барьсан бол миний охин тэгж хамаагүй таних танихгүй хүнийг машиндаа суулгаад хол газар руу яваад өөрийнхөө амь насыг эрсдүүлэхийн төлөө явахгүй гэдгийг би мэдэж байна. Тухайн осол гарах үед шокт орчихсон байсан тул юу санахгүй байна гэж байна. Энэ залуу өмд цамцтай гүйж ирээд дараа нь эмнэлэгт дуудлага өгөөд цагдаа очихын хооронд дээл хувцсаа өмсчхөөд хэвтсэн болохыг 2 нүдээрээ харсан хүн ярьдаг шүү дээ. Бид бүхэн тэр хүнтэй уулзаж асуусан. Гэтэл ухаан мэдрэлгүй зүйл ярьж байна. Мөн суудлын бүсэн доогуур нь шургаад гарсан ч гэх шиг, ямар дуганцагт хийчихсэн ишиг гарч байгаа биш дээ. Ийм том биетэй хүн бүсэн доогуур шургаж гарах боломжгүй. Мөн машины өрүүл дээр ямар ч гарын хээ байгаагүй талаар мөрдөн байцаагч тэгж хэлж байсан. Гэтэл хэн хэн нь машин барьсан байхад яагаад гарын хээ мөр гардаггүй юм. Үүнийг энэ хүн мэдэж л байгаа байх аа. Ямар өнгөрсөн амьтан босож ирээд өрүүл дээрх гарын хээгээ арчаад хэвтэх биш дээ.Охины цалингийн зээлээс миний бие төлөлцсөн бөгөөд уг мөнгөн дүн болох 3,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн миний ирж очсон бинзийн зардалд 140,000 төгрөгийг нэхэмжилж байна. Нийт 7,372,000 төгрөг болж байна. Талийгаач н.******* охины цалингийн зээлээс миний бие төлөлцсөн бөгөөд уг мөнгөн дүн болох 3,100,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.
9. Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 30-41 БНН улсын дугаартай приүс 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг миний тээврийн хэрэгсэл байгаа юм манай эхнэр намайг ажилдаа явсан хойгуур унаж байдаг. Миний бие ер нь бол тухайн тээврийн хэрэгслийг 13 сая төгрөгөөр аваад ойролцоогоор 1 сая гаран төгрөгийн эд анги шинээр авч засварласан шинжээчийн дүгнэлтээр 10,800,000 төгрөгөөр тогтоогдсон байна лээ нэгэнт дүгнэлтээр тогтоогдсон зүйл юм чинь тухайн 10,800,000 төгрөгөөр хохирлоо нэхэмжилнэ мөн журмын хашаанд байсан хоногийн 104,000 төгрөгийн хохирлыг давхар буруутай этгээдээс нэхэмжилж байна. Мөн талийгаач цалингийн 14 сая төгрөгийн зээлтэй, малчны 5 сая төгрөгийн зээлтэй байсан би хамтрангаа орсон учир тэр зээл нь над руу шилжсэн одоо би зээлийг нь цалингаасаа төлж байгаа сарын нийтдээ 650,000 төгрөгийн төлөлт хийж байгаа. Талийгаач нь хөдөөгүүр үзлэгээр явлаа гэж хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө холбогдож байсан тэгээд надад ирлээ гэж яриагүй би суманд ирснийг мэдэхгүй тухайн үед би Өмнөговь аймагт ажил дээрээ байсан. Тэгээд нас барсных нь дараа мэдсэн..гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 100-101 /,
10. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би Улаанбаатар хотоос 2023 оны 04 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед замын нэг залууг аваад Ховд аймаг руу гэр руугаа гарсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө үүрээр 05 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн төв өнгөрөөд баруун тийш 57 дахь километр явж байхад урд засмал зам дээр саарал өнгийн цамцтай залуу 2 тийшээ гүйгээд гараа өргөөд утасны гэрэл асаагаад байсан тэгэхээр нь зогстол тэр залуу ахаа тусламж дуудаад өгөөч осолд орчихлоо гэсэн. Тэгэхээр нь би сүлжээ байхгүй байсан болохоор /миний утас мобикомынх/ 60 дахь километр дээр очиж цагдаа руу дуудлага өгсөн. Тэгчхээд буцаад иртэл нөгөө залуу машиныхаа баруун талд доош харсан газар хэвтсэн машиных нь зүүн хойд талд нэг эмэгтэй цус болсон хэвтэж байсан тэр эмэгтэй дээр очих гээд айгаад очиж чадаагүй тэгээд тэр залууг бос гэтэл босохгүй байсан тэгээд цагдаа ирж байгаа юм болов уу гээд дахиад сүлжээн дээр гарчхаад иртэл хүрэн улаан өнгийн дээл өмсөөд хэвтсэн байсан тэгээд байж байтал цагдаа ирсэн. Би тэр залуугаас хаашаа явж байгаа юм гэтэл Баянхонгор аймаг явж байна. Жолооч нь хаана байгаа юм гэтэл хэвтэж байсан эмэгтэй рүү заагаад өөр юм хэлээгүй...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 103-104/,
11. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2023 оны 04 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотоос Ховд аймаг руу замын нэг залуутай явсан тэгээд Баянхонгор аймаг руу 2023 оны 04 дүгээр сарын 27-ны шөнө ороод явж байгаад би зүүрмэглээд явж байтал хамт явсан залуу осол гарсан байна гэж хэлээд зогссон тэгсэн бор өнгийн хослолтой залуу л байх шиг байсан цагдаа дуудаад өгөөч осол гарчихлаа гэсэн тэгээд бид хоёр 60 дахь км дээр гарч цагдаа руу дуудлага өгчхөөд буцаад ирсэн чинь машиныхаа хажууд хэвтэж байсан машин нь цагаан өнгийн приүс 20 маркийн байсан тэгээд бос гэхэд тэр залуу босохгүй байсан тэгээд буцаад сүлжээ руу гарчхаад байж байгаад цагдаагийн хамт иртэл тэр залуу дээлээ өмссөн байсан. Би бүр асуухад ерөөсөө хэлэхгүй мэдэхгүй гээд тэгснээ байж байснаа машины хойно хэвтэж байсан эмэгтэй рүү зааснаа тэр барьж явсан гээд заагаад байсан. Уулзахад архи үнэртэж байсан. Хоёулаа байсан, өөр хүн байгаагүй эмэгтэй нь хөдөлгөөнгүй толгойноос нь цус гарсан нас барсан юм шиг байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 108-109/,
12. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би Бууцагаан сумын Петровис ШТС түгээгч хийдэг намайг ээлжтэй байх хугацаанд 2023 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө шөнийн 03 цаг байхад талийгаач ******* нь цагаан өнгийн приүс 20 маркийн машинтай нэг өндөр бор залуутай хоёулхнаа ирсэн машиныг өндөр бор залуу унасан ирсэн тэгсэн тэр залуу машиныхаа банкийг онгойлгож чадахгүй талийгаач наад суудал доор чинь байгаа гээд нөгөөдөх нь олохгүй байсан тэгснээ тэр залуу буугаад тонгойгоод банкаа онгойлгосон тэгээд 30.000 төгрөгт бензин хийлгүүлээд дараа нь кү пэйеэр уншуулаад талийгаач тооцоог нь хийсэн тэндээс нөгөө өндөр залуу машинаа унаад хөдлөөд явсан. Талийгаач машины жолоочийн буюу үрүүлтэй талын эсрэг урд суудал дээр суусан ирсэн зүгээр хэвийн л байсан....гэх мэдүүлэг /1-р хх-ийн 114-115/,
13. Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Манайх Бууцагаан сумын төвд “Итгэл” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг. 2023 оны 04 дүгээр сарын 26-ны орой байсан дэлгүүр хаах болж байсан манай сумын дэлгүүр оройн 23 цаг 00 минут гэж хаадаг. Яг тэр үеэр манай дүүгийн “Байдраг” нэртэй дэлгүүрт ус алдаад гэхээр нь хашаанаас машинаа гаргаж байсан тэгэхэд ойролцоогоор 22 цаг 20 минут өнгөрч байсан байх талийгаач цагаан өнгийн машинтайгаа ирээд эгчээ 2 пиво авч ирээд өгөөч гэхээр нь машины ард багажид дүүгийн “Байдраг” дэлгүүрт татсан байсан бараанаас түүнд 2,4 литрийн ногоон савтай “Сэрүүн” нэртэй пиво авч ирж өгчхөөд мөнгө ч аваагүй яваад өгсөн. Тухайн үед яарч байсан болохоор тэгээд яваад өгсөн тэгээд би паарны ус тогтоочхоод гэртээ 23 цагийн үед гэртээ ирсэн байх тэгээд байж байтал талийгаач миний утас руу залгасан байсан тэгэхээр нь би буцаагаад залгасан санагдаж байна тэгээд дансаа явуулаач эгч гэхээр нь би өөрийн тоот дансаа мөнгөн дүнтэй нь талийгаач руу явуулсан. Тэгсний дараа би утсаа унтарчхаад унтаад өгсөн тэгсэн тэгээд дансанд мөнгө орж ирснийг өглөө мэдсэн. Талийгаач надаас пиво авахад би хэн нэг хүнтэй явсныг анзаараагүй ямар ч байсан би 2 том пиво авч ирээд үрүүл талынх нь хаалгаар өөрт нь өгсөн миний нэг анзаарсан зүйл нь түүний хаалга онгойхоор газар бөөрөнхий гэрэл тусаж байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117/,
14. “Энх-Нахиа” ХХК-н 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128 дугаартай шинжээч:.....Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл 10.800.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт зах зээлийн үнэ цэнэ 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 10,800,000 /арван сая найман зуу/ төгрөг болохыг тодорхойлов...гэх дүгнэлт /1-р хх-ийн 122 /,
15. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 07-ний өдрийн 17 дугаартай шинжээчийн:1. Шинжилгээнд ирүүлсэн 3,4 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1,2 дугаартай гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй, цаашид харьцуулан шинжлэх боломжгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн талийгаач *******, харьцуулах загварт ирүүлсэн ******* нарын гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 3,4 дугаартай гарын мөрүүдийг гарын хээний нэгдсэн санд 2023- 010-БНХ дугаараар, талийгаач Н.******* гарын хээний дардсыг 2023-ЦОГЦ-БНХ дугаараар, ******* овогтой Идэржавхлангийн гарын хээний дардсыг ММ000120010508 дугаараар кодлон хайлт хийхэд папилон санд бүртгэлтэй гарын мөр дардсуудтай болон өөр хоорондоо тохирохгүй байна.
3. Шинжилгээнд тэнцсэн талийгаач *******ийн гарын хээний дардас нэгдсэн санд MN003810011354 дугаараа 1 удаа бүртгэгдсэн байна.
4. Шинжилгээнд ирүүлсэн “Сэрүүн 2,41” гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн хуванцар савны гадаргуугаас гарын мөр илрээгүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 131-132/
16. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн:.....1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой яс духны яс болон зүүн талын зулайн яс 12x10 хэмжээтэй цөмөрч том хэлтэрхий үүссэн хугаралтай, суурь яс зүүн талын урд хонхроор турк эмээл руу ангайж хүрч, турк эмээлээс 2 талын шулуулаг ясаар ангайж салсан, том нүхний баруун, зүүн тал хажуу хэсгээр ангайж тойрч дагзны ясны заадсаар салсан хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн эдийн няцрал, цээжний хэнхэрцэг баруун талын 4, 5, 6-р хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, өвчүү яс дунд 1/3 хэсгийн хугарал,зүүн талын дунд чөмгөний дээд 1/3 хэсгээр үйрч бяцарсан олон сэлтэрхийтэй хугарал, духны хуйхны няцарч язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, дал, хүзүү, эрүү, цээжний, хэвлийн цус хуралт, зүүн мөрний цус хуралт, зулгаралт, баруун, зүүн өвдөг, шилбэний, гуяны зулгаралт баруун бугалга, тохой, зүүн тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн ХҮНД зэрэгт хамаарна. Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Талийгаач нь гавал, тархи, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.
4. Талийгаачийн биед архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаач нь нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...гэх дүгнэлт /1-р хх-ийн 138-143/,
17. Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 187 дугаартай шинжээчийн:....1. *******гийн биед тархи доргилт, баруун эгэм, цээжний цус хуралт, хацрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно....гэх дүгнэлт /1-р хх-ийн 155-156/,
18. Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Ш.Пүрэвдуламын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 4482 дугаартай:...1. Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх марльд бэхжүүлсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн *******гийн гэх марльд бэхжүүлсэн цус нь B/III/ бүлгийн харьяалалтай байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 162-163/,
19. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч Э.Чингүүний 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4475 дугаартай:....1. Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бэхжүүлэн хайчилж авсан 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, *******ийн баруун, зүүн гарын 10 ширхэг хумс дээр цус илэрсэн.
2. Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бэхжүүлэн хайчилж авсан гэх 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, *******ийн баруун, зүүн гарын 10 ширхэг хумс дээр илэрсэн цус ******* биеэс осол болох үед авч маарланд шингээн хатаасан цус, илгээх бичгийн 3800 дугаартай *******ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Шинжилгээнд ирүүлсэн осолдсон тээврийн хэрэгслийн жолооч талын суудлаас бэхжүүлэн хайчилж авсан гэх 2 хэсэг жижиг зүйл дээр байх цус мэт зүйл, жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, *******ийн баруун гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай *******ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон.
4. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн зүүн гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай *******ийн хатаасан цус, Б. ******* биеэс осол болох үед авч маарланд шингээн хатаасан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй....гэх дүгнэлт /1-р хх-ийн 174-175/,
20. Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэг, Б.Баяртогтох, Б.Цолмон нарын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1119 дугаартай:....1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын болон цогцост хийсэн үзлэг, задлан шинжилгээний гэрэл зургууд нь шинжилгээнд тэнцэж байна.
2.3.4. Талийгаач *******ийн цогцост хийсэн задлан шинжилгээ, хэргийн газрын үзлэг, туршилтын тэмдэглэл зэргийг үндэслэхэд амь хохирогч нь хамгаалах бүс зүүгээгүй, автомашины зүүн суудалд зорчиж явсан байх боломжтой байна.
5.6.7. *******гийн биед үүсэн гэмтлүүдээс харахад хамгаалах бүс зүүсэн болон автомашины аль хэсэгт явсан эсэхийг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /1-р хх-ийн 189-190/ болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 14-25/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 26-30/, Баянхонгор аймгийн Юнител ХХК-ийн албан бичиг, хавсралт /1-р хх-ийн 33-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 46-49/, мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 50-52, 56-64/, камерын хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 66/, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 75, 90/, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар /1-р хх-ийн 80/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 13/1330 дугаартай албан бичиг, мөрдөгчийн магадалгаа /1-р хх-ийн 203-207/, шүүгдэгч *******гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 247/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 42, 2-р хх-ийн 13-18/, ын өргөдөл /2-р хх-ийн 20-24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өглөө Баянхонгор аймгийн төвөөс баруун тийш 58 км газарт Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багт 30-41 БНН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна
12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осолд орж улмаар тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч *******ийн амь насыг хохироосон гэх үл баримтад Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгчийн зүгээс уг гэмт хэрэг буюу осол гаргаагүй тээврийн хэрэгслийг жолоодож яваагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох талаар улсын яллагчтай мэтгэлцэж шүүх хуралдаанд оролцсон байна.
Шүүх Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ийн өгсөн:... Би Улаанбаатар хотоос 2023 оны 04 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед замын нэг залууг аваад Ховд аймаг руу гэр руугаа гарсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө үүрээр 05 цаг өнгөрч байхад Баянхонгор аймгийн төв өнгөрөөд баруун тийш 57 дахь километр явж байхад урд засмал зам дээр саарал өнгийн цамцтай залуу 2 тийшээ гүйгээд гараа өргөөд утасны гэрэл асаагаад байсан тэгэхээр нь зогстол тэр залуу ахаа тусламж дуудаад өгөөч осолд орчихлоо гэсэн. Тэгэхээр нь би сүлжээ байхгүй байсан болохоор /миний утас мобикомынх/ 60 дахь километр дээр очиж цагдаа руу дуудлага өгсөн. Тэгчхээд буцаад иртэл нөгөө залуу машиныхаа баруун талд доош харсан газар хэвтсэн машиных нь зүүн хойд талд нэг эмэгтэй цус болсон хэвтэж байсан тэр эмэгтэй дээр очих гээд айгаад очиж чадаагүй тэгээд тэр залууг бос гэтэл босохгүй байсан тэгээд цагдаа ирж байгаа юм болов уу гээд дахиад сүлжээн дээр гарчхаад иртэл хүрэн улаан өнгийн дээл өмсөөд хэвтсэн байсан тэгээд байж байтал цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч ын өгсөн:...Би Бууцагаан сумын Петровис ШТС түгээгч хийдэг намайг ээлжтэй байх хугацаанд 2023 оны 04 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө шөнийн 03 цаг байхад талийгаач ******* нь цагаан өнгийн приүс 20 маркийн машинтай нэг өндөр бор залуутай хоёулхнаа ирсэн машиныг өндөр бор залуу унасан ирсэн тэгсэн тэр залуу машиныхаа банкийг онгойлгож чадахгүй талийгаач наад суудал доор чинь байгаа гээд нөгөөдөх нь олохгүй байсан тэгснээ тэр залуу буугаад тонгойгоод банкаа онгойлгосон тэгээд 30.000 төгрөгт бензин хийлгүүлээд дараа нь кү пэйеэр уншуулаад талийгаач тооцоог нь хийсэн тэндээс нөгөө өндөр залуу машинаа унаад хөдлөөд явсан. Талийгаач машины жолоочийн буюу үрүүлтэй талын эсрэг урд суудал дээр суусан ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 4475 дугаартай шинжээчийн:.... жолоочийн эсрэг талын урд хаалганы гадна талаас авсан арчдас 1 ширхэг, *******ийн баруун гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай *******ийн хатаасан цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон.
4. Шинжилгээнд ирүүлсэн *******ийн зүүн гарын хумс дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь илгээх бичгийн 3800 дугаартай *******ийн хатаасан цус, Б. ******* биеэс осол болох үед авч маарланд шингээн хатаасан гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохироогүй....гэх дүгнэлт,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч С.Эрдэнэцэцэг, Б.Баяртогтох, Б.Цолмон нарын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1119 дугаартай шинжээч нарын:.... 2.3.4. Талийгаач *******ийн цогцост хийсэн задлан шинжилгээ, хэргийн газрын үзлэг, туршилтын тэмдэглэл зэргийг үндэслэхэд амь хохирогч нь хамгаалах бүс зүүгээгүй, автомашины зүүн суудалд зорчиж явсан байх боломжтой байна.
5.6.7. *******гийн биед үүсэн гэмтлүүдээс харахад хамгаалах бүс зүүсэн болон автомашины аль хэсэгт явсан эсэхийг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт,
Баянхонгор аймгийн Бууцагаан сумд үйл ажиллагаа явуулах “Петровис” ХХК-ийн шатахуун түгээх станцын гаднах камерын бичлэгт цагаан өнгийн 30-41 БНН улсын дугаартай Приус 20 маркийн авто машиныг шүүгдэгч ******* унаж ирж шатахуун хийж буцаад явсан бичлэг болон 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр шүүгдэгч ******* болон талийгаач *******тэй ижил өндөр бүхий хүнийг оролцуулан мөрдөн байцаалтын туршилт хийсэн тэмдэглэлд “оролцогч Г.Анхбаярыг осол болсон гэх тээврийн хэрэгслийн жолооч талын суудалд 2 хөл гуталгүй байдлаар суулгаж үзэхэд зүүн хөл хөлийн хурууны хөлийн хурууны хэсгээр тоормоз, баруун хөл хөлийн хурууны хэсгээр өнгөц хүрсэн бөгөөд хөлийн бүтэн улаар гишгэгдэхгүй,...оролцогч *******г жолооч талын суудалд суулгахад сандлыг бүтэн эзлэн сууж хоёр хөл хөлийн улаар бүтэн хүрч хойд түшлэгт ямар нэг зайгүй ...” гэх тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар талд байгаа хэргийн газрын үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлтэд осол болсон гэх авто машины жолоочийн эсрэг талын урд талын суудлын даруулга нь түгжээ хэсэгт хийж түгжсэн байдалтай буюу уг даруулгыг зохих ёсоор хийгээгүй зорчигч суудлын бүсийг зорчигч этгээдийг хамгаалах байдлаар зүүж хийгээгүй байдал зурагт авагдсан, хавтаст хэргийн 24 дүгээр талд Цагдаагийн байгууллага 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өглөө 10 цаг 32 минутад шүүгдэгч *******г согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг “alcotest 6820” драйгер багаж ашиглан шалгахад түүний амьсгал дахь согтуурлын зэрэг нь 1.31 хувьтай гарсаныг тэмдэглэл үйлдсэн зэрэг нотлох баримтуудаар шүүх шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр талийгаач *******тэй Баянхонгор аймгийн Бууцагаан сумд согтууруулах ундаа хэрэглэж улмаар талийгаач *******ийн эзэмшлийн 30-41 БНН улсын дугаартай Приус 20 авто машиныг шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас Баянхонгор аймгийн төв орох гэж жолоодож яваад Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1 дүгээр багийн нутагт Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас авто машиныг онхолдуулж авто машины урд талын жолоочийн эсрэг талд сууж зорчиж явсан *******ийн эрүүл мэндэд гавлын орой яс духны яс болон зүүн талын зулайн яс 12x10 хэмжээтэй цөмөрч том хэлтэрхий үүссэн хугаралтай, суурь яс зүүн талын урд хонхроор турк эмээл руу ангайж хүрч, турк эмээлээс 2 талын шулуулаг ясаар ангайж салсан, том нүхний баруун, зүүн тал хажуу хэсгээр ангайж тойрч дагзны ясны заадсаар салсан хугарал, их, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, их тархины зүүн тал бөмбөлгийн духны хэсгийн эдийн няцрал, цээжний хэнхэрцэг баруун талын 4, 5, 6-р хавирга суганы дунд шугамаар шууд хугарал, өвчүү яс дунд 1/3 хэсгийн хугарал,зүүн талын дунд чөмгөний дээд 1/3 хэсгээр үйрч бяцарсан олон сэлтэрхийтэй хугарал, духны хуйхны няцарч язарсан шарх, цус хуралт, зүүн хөмсөг, баруун хацар, дал, хүзүү, эрүү, цээжний, хэвлийн цус хуралт, зүүн мөрний цус хуралт, зулгаралт, баруун, зүүн өвдөг, шилбэний, гуяны зулгаралт баруун бугалга, тохой, зүүн тохойн зулгаралт гэмтэл болон гавал, тархи, мөчдийн хавсарсан битүү гэмтлийн улмаас нас барсан болох нь нотлогдон тогтоогдсон буюу шүүгдэгч ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ талийгаач *******ийг авто машиныг жолоодож яваад онхолдож ******* нас барсан үйл баримтад гэм буруутай байна гэх нотлох баримт хангалттай цугларсан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шинжээч нарын дүгнэлтээр осол болсон авто машины жолоочийн эсрэг талын хаалганаас талийгаач *******ийн цус илэрсэн, амь хохирогч нь хамгаалах бүс зүүгээгүй, автомашины зүүн суудалд зорчиж явсан байх боломжтой байна гэх дүгнэлтүүд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын төвөөс шатахуун хийж шүүгдэгч ******* авто машиныг унаж явсан зэргээс эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь талийгаач *******ийн авто машиныг унаж яваад осол гаргаж *******ийн амь насыг хохироосон бөгөөд уг гэмт хэргийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн нь хүндрүүлж зүйлчлэх үндэслэл болсон гэж дүгнэлээ.
Хэрэгт шүүгдэгч ******* нь өөрийгөө гэм буруугүй авто машиныг талийгаач ******* унаж яваад осол гаргасан гэж мэтгэлцэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн шинжээч нарын дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагааны туршилт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэг зэргээс шүүгдэгч *******г гэм буруутайд тооцох нотлох баримт хүрэлцээтэй, харин түүнийг цагаатгах нотлох баримт өөрийн мэдүүлгээс өөр нотлох баримт авагдаагүй хүрэлцээгүй байна гэж дүгнэж шүүгдэгч *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Дээрх үйл баримт нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр 2 хүн буюу талийгаач *******ийн ээж *******, талийгаач *******ийн хууль ёсны нөхөр ******* нар тогтоогдож оролцсон бөгөөд хууль ёсны төлөөлөгч нар өөр өөрсдийн гаргасан зардлыг нэхэмжилж оролцсон байна.
Хууль ёсны төлөөлөгч ******* нь оршуулгын зардал, болон талийгаачийн авсан байсан цалингийн зээл зэргээс 3 сая төгрөг, ирж очсон шатахууны зардал зэрэг нийт 7.372.700 төгрөг, хууль ёсны төлөөлөгч ******* нь эвдэрсэн авто машины үнэ, талийгаачийн цалингийн зээлийн үлдэгдэл, авто машины үнэлүүлсэн зардал болон сэтгэл санааны хохирол 90.000.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтуудыг судалж шүүгдэгч *******гаас 7.372.700 төгрөг гаргуулж хууль ёсны төлөөлөгч *******ад, 19.342.000 төгрөг гаргуулж хууль ёсны төлөөлөгч *******т тус тус олгохоор шийдвэрлэлээ.
Харин гэм хор учруулснаас учруулсан бага насны хүүхэд Б.Марал-эрдэнэд тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас сэтгэцэд учирсан хохирол 90.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.*******гийн үйлдсэн гэмт хэрэг уг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2023 оны 04 дүгээр сард үйлдэгдсэн байгаа тул уг хуулийн үйлчлэлд хамааруулж нөхөн төлбөрийг гаргах хууль зүйн үндэслэлгүй юм.
Мөн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасан Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно...гэсэн заалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд уг заалтыг 2022 оны 12 сарын 23-ны өдрийн Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс буюу 2023 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Улмаар Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй..гэж заасан бөгөөд Д.*******д холбогдох гэмт хэрэг нь 2023 оны 04 дүгээр сард буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-дахь хэсэг батлагдаж, хэрэгжихээс өмнө үйлдэгдсэн тул Иргэний хуулийн уг заалтыг буцаан хэрэглэх боломжгүй болно.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй гэмт хэргийг анх удаа үйлдсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “согтуурсан үедээ гэм хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэснийг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүн-ийг цээрлүүлэх зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан хорих ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хүлээлгэв.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь 2023 оны 004 дүгээр сарын 27-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд Улсын Их хурлаас 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдөр Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд өөрчлөлт оруулж эрүүгийн хариуцлагын ялын төрлийг өөрчилсөн тул шүүх Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг зүйлдэх үед дагаж мөрдөж байсан хууль, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буюу 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй учир хураагдан ирсэн бичиг баримт байхгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Харин уг хэрэгт 2023 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын шатахуун түгээх станцын гаднах үйл баримт бүхий бичлэгийг СД 1 ширхэгийг эд мөрийн баримтаар хураан ирүүлснийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хэргийн газар болон талийгаачийн биеэс авсан арчдас 1 ширхэг, зүүн баруун гарын хумснууд,хатаасан цус, жолооч талын суудлаас бэхжүүлж авсан 2 ширхэг хайчилж авсан зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгалаа.
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн бөгөөд уг эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгчийг хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд даалгалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар хасаж, хоёр / 02 / жил гурван / 03 / сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******д хоёр / 02 / жил гурван / / 03 / сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван / 05 / жилийн хугацаагаар эрх хасах ялыг түүнийг хорих ялыг эдэлж дууссаны дараа эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдсан бичиг баримт болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д шүүгдэгч *******гаас 7.372.700 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ад, 19.342.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т тус тус олгохыг Баянхонгор аймаг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас нэхэмжилсэн бага насны хүүхэд Б.Марал-эрдэнэд гэм хор учруулсаны хохирол гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******аас сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн 90.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар шатахуун авч байгаа үйл баримт бүхий СД 1 ширхэг, хэргийн газар болон талийгаачийн биеэс авсан арчдас 1 ширхэг, зүүн баруун гарын хумснууд,хатаасан цус, жолооч талын суудлаас бэхжүүлж авсан 2 ширхэг хайчилж авсан зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж, СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн тоолсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ